211-р сар2019

Шигтгээ нийтлэл

Шигтгээ нийтлэл
 

Цахим Өртөө сүлжээ

 

Холбооны гишүүн

 

Цахим өртөө блог

 

Дэлхийн Монголчууд

  • ja-news-1
  • ja-news-2
  • ja-news-3

Хэмнэл

SETTING

Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

6 YEARS AGO
Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал...

Read more

Сонгууль хэмээх цусгүй тулалдаан

6 YEARS AGO
Сонгууль хэмээх цусгүй тулалдаан

Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамла...

Read more

Blues

SETTING

"Шинэ Монгол" сургуулиар орсон тэмдэглэл

6 YEARS AGO

Цахим Өртөө Холбооны анд Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал П. Наранбаярын урилгаар тус сургууль дээр 1-р сарын 11-ны Баасан гаригт “Актуар мэргэжлийн танилцуулга” сэдэвт яриа, хэлэлцүүлгийг тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хийлээ. Уг хэлэлцүүлгийг хийхэд төрсөн сэтгэгдлээ та бүхэнт...

Read more

Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү?

6 YEARS AGO
Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү?

 

Хадгаламжийн даатгалтай холбоотой төрж буй зарим бодол, саналаа товч тэмдэглэл маягаар буулгалаа. Энэ бичвэр тухайлсан судалгааны ажил, эсвэл тогтолцоог тэр чигээр нь шүүж, асуудлыг томоор авч, базаж дүгнэх зорилготой тулхтай ажил, нийтлэл биш гэдгийг ойлгохыг хүсье. Хуулийн заалт, тогтолцооны бүтэ...

Read more

Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү”

6 YEARS AGO
Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү”

(Монгол улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 26 жилийн ойд зориулав)

Уулзалтыг хөтөлж, ярилцлагыг буулгасан Мягмарын Саруул-Эрдэнэ.

Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажи...

Read more

Монголын соёлын өдрvvд

2003 оны 7 сарын 4, 5, 6-нд Нью-Арк хотод

Бидний өөрсдөөс шалтгаалах нэгэн зүйл бол улс орныхоо, эсвэл өөрсдийнхөө ахуйн соёлынхоо талаар америкуудад сурталчлах үйлс билээ. Эл зорилгоор соёлын өдрүүд зохиох нь хамгийн анхдагч хэлбэр болно. Гэтэл бидэнд тогтсон нэгдмэл хүч, туслах байгууллагууд, санхүүгийн боломж болон зав чөлөө гээд олон шалтгаанаар энэ ажлыг хийхэд төвөгтэй хүндэрлүүд гарч байна. Монголчууд тус оронд ирээд хэдэн арван жил болсон нь нэн цөөнөөс гадна нэгдсэн зохион байгуулалтанд орж чадаагүй нүүдэлчдийн тархай бутархай сэтгэлээнээс үүдээд энэ байдал үргэлжилж байна. Соёлын санг байгуулж тодорхой хүмүүст мэдээлэл хүргэж байгаагийн зарим нэгэн үр дүн гарч эхэллээ.

Ажиа гэгээний нэгэн шавь Тайван гаралтай Брайн Лее гэдэг хүн Лидо Супермаркетийн сүлжээний мэдэл бүхий менежер бөгөөд бидний хийж буй ажилд туслах сэтгэл өвөрлөж явдаг нэгэн. Тус дэлгүүрийн Нью-Арк хотын салбар жил бүр худалдааны яармаг зохион байгуулж аль нэгэн үндэстний соёлын арга хэмжээг хүмүүсийн сонирхолыг татахын тулд зохиодог юм байна. Єнгөрсөн жилүүдэд латин америк голлосон соёлын арга хэмжээнүүд болсоор иржээ. Энэ удаад Монголчуудад маань ийм боломж олголоо. Гурван өдрийн турш Монгол орноо сурталчилсан урлагийн тоглолт зохиож, үзэсгэлэн худалдаа гаргаж болох ажээ. Урлагийн тоглолтыг санхүүжүүлбэл бусад арга хэмжээг өөрсдийн зардал хүчээр шийдэхээр Брайнтай тохироод өдөрлөг зохиох газартайгаа очиж танилцсан юм.

Єдөрлөг зохиох газар Оакландаас ердөө 20 минут ургашаа яваад хүрэх бэсрэг хотын худалдааны төвийн нэгэн хэсэгт орших Лидо Супермаркетийн хоёр барилгын хоорондын талбай. Єргөөшөө 20м, уртаашаа 80м орчим зайтай газар байлаа. Яармаг худалдааны үед дэлгүүрийн урд талаар хоол амтлуулах рестoранууд байрлаж, тийшээ очих болон буцах хүмүүс тоглолтыг үзээд бусад үзэсгэлэн худалдааг сонирхон харах боломжтой юм. Олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохиоход оролцож байгаа байгууллагууд дор хаяж нэг сая долларын даатгалтай байх шаардлагатай. Yvнээс үүдээд тэдэнтэй байгуулах гэрээнд гарын үсэг зурж чадсангүй. Оронд нь тэд нар өөрсдөө бидний өмнөөс бичиг үйлдэж баталгаажуулсан юм.

Єдөрлөгт Бэй Аэриагийн Монголчуудыг олноор оролцуулах сонирхол байсан ч үзэсгэлэн худалдаанд төдийлөн олон хүн оролцсонгүй. Гэрэл зурагчин Энхжаргал, Эрдэнэбаяр, Ганбаяр нар өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргахаар болов. Газрын хол Денверээс Атарболд монгол гэр тээж ирлээ. Мөн олон сайхан монгол хивс, бэлэг дурсгалын зүйлс авч ирсэн юм. Єдөрлөгийн урд өдөр гэрээ барьж хөөрхөн бужигналаа. Єдөрлөгт зориулж иж бүрэн техник хэрэгсэл худалдаж авлаа. Тус арга хэмжээнд Монголоос УГЖ Б.Сарантуяa, Улсын начин, СТА С.Эрхэмбаяр нар хүрэлцэн ирсэн юм. Бэй Аэриагийн монголчуудаас хөөмийчин ЦТА Зулсар, хөөмийчин, хөгжимчин Єлзийсайхан, бүжигчин Оюунцэцэг, бүжигчин Дархижав, хөгжимчин Отгонбаяр, хөгжимчин Сайн-Ерөөлт, оперийн дуучин Түмэндэмбэрэл нар оролцлоо.

Эхний өдрийн мандах улаан нарнаар эртлэн босч, өдөрлөгт оролцогчид маань нэг дороо цугларан Нью-Арк руу хөдлөв. Болзсон цагтаа товлосон газраа хүрч, техник хэрэгслэлээ тохируулж үдээс өмнө 11:30-д морин хуурын аяар тоглолтын салхийг хаглав. 15 минутанд 3-4 номер тоглож 15 минут амраад үргэлжлүүлээд байхаар тогтсон боловч өдрийн аагам халуунд энэ нь тийм амархан даваа биш байлаа. Бид нар үдээс хойшийн 4 цаг хүртэл өдөр бүр тоглохоор хуваариа гаргaсан билээ. Эхний өдөр нэлээд олон монголчууд сонирхож ирсэн юм. Гурван өдрийн турш баримжаагаар 300 гаруй монголчууд тоглолт, үзэсгэлэн, худалдааг сонирхсон ба гадаадынхнаас хүрэлцэн ирсэгсэдийн ихэнх нь хятадууд, цөөн тооны латинууд болон америкүүд байв.

Радиогийнхон сурвалжлах үеэрээ тоглолтоос хэсэгчлэн Бэй Аэриад шууд цацаж байв. Хоёр дахь өдөр шаггүй туршлагaжиж хөтөлбөрөө өөрчлөн 30 минут тоглоод 30 минут амрах болов. Сэрүүхэн өдөр болсон тул нэг л мэдэхэд бүтэн өдөр өнгөрсөн байлаа. Уртын дуу, харилцаа дуу, оперын дууг гадныхан ихэд сонирхон CD-г нь асууж сургалж байв. Монгол хөгжим, хувцас, гэр, бэлэг дурсгалын зүйлс хүрэлцэн ирсэн хэн бүгдэд, тэр тусмаа монголчууддаа их сонин сайхан байлаа. Єдөрлөгийн үеэр уулзаж танилцаж байсан хүмүүсээс биднийг зорьж ирсэн Жэн гэдэг авгай хамгийн сонин зочин болов.

Учир нь энэ эмэгтэй 8 сарын сүүлээр Америкаас Монгол улсад суух элчин сайдын тэргүүн туслах нь болох юм. Нөхөр болон ах дүү нартайгаа ирсэн тэрээр яриа дэлгэн бүхнийг сонирхож, энэхүү арга хэмжээг хэрэндээ сайн үнэлж байсан юм. Соёлын арга хэмжээ зохион монголоос урлагийн хүмүүс урихад виз энэ тэр гээд тотгор их байдгийг дурсаад авлаа. Энэ талаар харж үзээд хамтран ажиллана, ойлгож байна гэсэн сайхан үгс сонсоход бас таатай байв. Єдөрлөгт хүрэлцэн ирсэн монголчууд маань эх нутгаасаа алс удсан болохоор сэтгэл хөдлөн урам хайрлаж, сайхан танилцлаа. Дараа дараагийн ийм арга хэмжээнүүдэд бүгдээрээ оролцож байвал улам сайхан болно гэдэгт эргэлзэх юм алга. Монголын дуу хуураар амьсгалсан гурав хоног өндөрлөж, нүүдэлчин заншлаараа гэрээ хурааж, сайн сайхныг харилцан eрөөцгөөн гэр гэрийн зүг буцав.

Бидэнд байгаа бололцоо, олдсон боломж нь энэ. Зарим нөхөд маань хүн олон цуглардаг том хотуудын төв талбайд хийхийг санал болгож байсан хэдий ч, тийм танил тал, боломжоор ядуухан байна. Оргүйгээс олонцогтой нь дээр гэж манай нутагт ярьдаг юм, энэ өдөрлөг олон арван арга хэмжээний эхлэл болог хэмээн бодлоо. Монголчууд маань танилын хүрээгээ тэлж америкүүдын дунд өөр өөрийн орон зайтай болох болтугай. Тус өдөрлөгт гар бие оролцон, гурван өдрийн наранд түлэгдсэн анд нөхдүүддээ урамшин баярлаж, халуун тусыг нь дурсан санангаа малгай сөхөн мэхийе.


Ш.Баатар
Барүүн Эргийн Монголчуудын Соёлын Сангийн
тэргүүн

Замдаан сэтгүүл 2003, Но. 13

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter