Хэмнэл https://www.tsahimurtuu.mn Mon, 21 May 2018 05:16:30 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Тархиндаа сумтай хүмүүс https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2044-article_20130215_02 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2044-article_20130215_02

Монголчууд заримдаа юм ойлгохгүй дүйнгэтээд байгаа нэгнээ усан толгойтой гэж ярьдаг, олгой толгойт гэж шоолох нь ч бий. Баруун европийн ихэнхи орнуудад, тархинд нь тос биш ус гүйсэн хүн гэж ярих дуртай ажээ. Эндээс ургуулаад тархины анатоми, физиологийн бүтцийг шинжлээд үзэхүй  шингэвтэр нь шингэвтэр гэхдээ, арай ч бас тос ус холилдчихсон юм биш байдаг юм байна. Ерѳнхийдѳѳ, бол түүхий ѳндѳг хагалаад, доторхыг нь алган дээрээ тогтоон шары нь ажиглаатхвал нэг ойролцоодуу дүр бууж ирж болохоор ч юм шиг. Тархи бол юуны ѳмнѳ цагаан, саарал нялцгай шингэнцэрийн нэгдлээс бүтсэн, майхан маягийн хатуу ясан хамгаалалтын дор орших лаг тогтнол, мэдрэлийн эд эсүүдийн бѳѳгнѳрѳл юм байна. Мэргэжлийн хүмүүс тѳв мэдрэлийн систем хэмээн нэрийдсээр иржээ. Гадуураа 3 давхар хамгаалалтын бүрхүүлтэй ланжгар эрхтэн гэнэ. Тархины ѳнгѳн хатуу бүрхүүлийг эмнэлзүйд хатуувч, торлог бүрхүүлийг аалзажтац,нимгэн хальсийг зѳѳлѳвчтѳц  гэх зэргээр ярьдаг юм байна. Ѳнчин тархи гээд, тархийг цусан хангамжаар тэжээж байдаг мундаг эрхтэн байнаа. Хоногт 650 грамм цусны даршалмал бэлтгэнэ гээд бодохоор хирэндээ хүнд ажилтай, дээр нь тархины ажиллагааг үндсэнд нь шийдчихэж байгаа болохоор үүрэг хариуцлагатай л  эрхтэн юм. Харин цус бэлдмэлийг хийхдээ биенд ямар түүхий эд бэлэн байна түүгээр л үйлдвэрлэж орхидог болохоор тун хариуцлаггүй эрхтэн ажээ. Түүхий эдийн ѳгѳгдѳлд шүүлтүүр ерѳѳсѳѳ хийхгүй шүү л гэсэн үг. Тэхээр усан, мѳсѳн, бул чулуун толгойт, ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн гээд яриад байдаг нь басчиг ул үндэсгүй гүтгэлэг биш болтой. Ухна ишиг үхэх нь бүү ярь, бѳх орчихоод барилдаад байх, эсвэл морь мал орчихоод уралдаад, уралцаад байхийг боль гэхээргүй л юм байна. За тэр ч яахав, харин тархин дотор тос ус дүүргэсэнд хүрэн шоглуулчихаар ямар үйлдэл яваад байнаа гэдэг л сонин. Яахаараа ѳѳрсдийнхѳѳ сонгосон эрхэм түшээдээ 76 мангуу, бѳхчин морьчиноор нь цоллоод байдгийн болоо гэж.

Тархины үйлдэл, үйл ажиллагаа тун нарийн, одоо хирнээ л тайлахын аргаггүй оньсого шиг ажлаа орчин цагийн шинжлэх ухаанаас хармалсаар байгаа лут эрхтэн. Түүн рүү нэвтрэх нь Хѳвсгѳл нуурын баруун талбар, уулсын гүн рүү орохоос ч лавтайяа дутахааргүй нарийн техник шаардсан ажил бололтой. Хамгийн бүдүүн хадуун тѳсѳѳллѳѳр хандахуйд тархины зүүн ховдолд ой ухаан, баруун ховдолд мэдрэмж санамж байнаа л гэсэн юм ойлгогдож байна. Тэр ой ухаан гээчид нь учир жанцан их байнаа.  Зарим гаднын хаа хамаагүй  обьект тархины эд эсийг ѳдѳѳгѳѳд ой ухааныг нь оюун санаа, бодол сэтгэхүй, бүр унаган эрмэлзэл, сэтгэл зоригтой нь эзлээд суучихдаг, хувь хүнээр зогсохгүй нийгмийн талаасаа ч уршигтай үйлдэл тархинд явагдаж яв явсаар зуршил болчихож байна. Тэрийг ерѳнхийд нь дон гэж нэрийднэ. Ямар обьект тархинд орж сууснаар донг тодотгож ѳгнѳ. Ухаандаа хурдан морь тархинд нь ороод суучихвалморины донтон, хѳгшин, залуу хүүхнүүд аальгүйтэн гүйж ороод суучихвал хүүхний донтон гэх жишээтэй. Морины донтнуудын синдром зун наадам эхлэхээс ѳмнѳ эхэлнэ. Дон нь ид гаарахаараа морь малаа магтаж, аархан монголын хавтгай дээр БИ гэж ѳѳрийгѳѳѳргѳнѳ. Донтох үедээ алба ажлаа хоёрдугаарт тавьж заримдаа бүүр морьчин ажилтай болчихно. Нийгмийн цагаа харамлан зарим нэг чиг ухамсартай  нь сануулаатхвал, монгол ёсыг хүндэтгээгүй цагаач, бараг л эх орноосоо урвагч гэх нь халгүй загнана. Эмнэлэг, сургууль барьчихад данга хүрэхээр мѳнгѳ зарлагадаж хурд баалж авна, авсан морио сойх талаар гуулин зоосны бичээсийн тѳдий ч мэдлэггүй. Харин морь уяач, унаа ч гэж ажил гарган хэдэн хүнд мѳнгѳѳх нь л ѳнѳѳгийн хотлоороо ядуурч буй үед, малчны, хѳдѳѳгийн балчир хүүхдүүдийн ѳрийг бага зэрэг нимгэлэх юм биз дээ. Харин саяхан уяач хүнд хѳдѳлмѳрийн баатар цол олгосон нь цаагуураа уяачийн хѳдѳлмѳр болохоос тархиндаа морьтой донтны хѳдѳлмѳр бишээ гэдгийг олонд бодитой харуулчих шиг боллоо. Тархиндаа морьтой донтнууд УИХ-д их бий, хүмүүс андахгүй. Тулга тахих гэгчтэй барьцаад, тѳрийн ордонд морины чихмэл босгон морь тахих ёсон гээчийг сценаардаж хуулийн тѳсѳл боловсруулаад ороод ирэхэд бэлэн эрхэм гишүүд хэд бий, олны үг ортой. Тийм дээрээ тулвал тэдэнд бас л цол чимэг хайрлах нь шударга болно. Архаг донтогч, ѳсѳн нэмэх харьшгүй донтогч, ѳсч яваа идэр донтогч...гэх мэтээр. Нэгэнт донтсон бол донг эмчлэх арга эмнэлзүйд байхгүй, энэрэнгүй ёсыг бодоод донгий нь дагуулаад морь дээр гаргах арга бодмоор байгаа юм. Алба ажлы нь жинхэнээсээ карьер хѳѳсѳн, залгамж халаа, мэдлэг мэргэжилтэй шижгэнэсэн залуучуудад хүлээлгэн ѳгөх хэрэгтэй юм. Хамгийн шударга нь гэвэл донтогчид ѳѳрсдѳѳ биеэ илчлэн донтохоор явлаа, ажлаа ѳгьеѳ гээ л гараад явах, гэхдээ тийм эр зоригтой донтогч байгаа гэдэгт итгэхэд бас бэрх. 

Тэр тархиндаа хүүхэнтэй хүмүүсийг бол sexmania гээд байгаа л даа. Эмнэлзүйн нэр томьёо нь болохоор sexlibido, монголчууд англи хэлэнд торохгүй болохоор sexdrive гэчихвэл илүү ойлгомжтой ч юмуу. Залуухан донтогч Номтойбаярын сексманиа үйлдэл гэмт хэргийн шинжтэй гээд л мѳн ч их шуугицгаасан дѳѳ. Энийг зохицуулах хуулийн хэв хэмжээ манайд байдаггүй юм гэсэн, гэхдээ гарах ч гүй биз дээ. Эрхэм түшээд дотроо ийн донтогч тоогүй болохоор эсрэг кнооп дараад л унагачих биз.

Хүүхний дон туссан, донтож эхэлж байгаа хүмүүс их л уршиг тарьдаг болохоор европийн соёл иргэншилтэй орнууд үйлдлийг нь хязгаарлсан хуулиуд гаргачихсан байдийн билээ. Тэр бүү хэл тѳрийн ерѳнхийлөгч дээрээ ч арга хэмжээ аваад донд ѳртсѳн иргэдийг хохиролгүй болгочихдог л юм билээ, монголын томчууд барууныхнаас том сэтгэхүйтэй болохоор харна, судална, туршина...гүйцээ. Тэр барууны зарим хязгаарлалт хийсэн хуулиуд шууд аваа л хэргэлчихэд монголын ямар уламжлалд харшлаад байдгийг нь би олж харахгүй байгаа, тэгээд ч яагаад тэгдгийг нь ойлгодоггүй юм. Хүүхний донтон эрхмүүд аль ч оронд ѳѳрийгѳѳ тойруулан үй олон долдойнуудаар хүрээлүүлж байдаг. Тэдгээр нь гар хѳл, хэл ам, нүд чих, заримдаа тэмтрүүлийн үүрэг хүлээнэ, тэрнийхээ шанг харамгүй авна. Донтогчид, донтох үедээ буруу шийдэл гарган нийгмийг хохироох бол энүүхэнд. Хамгийн аймшигтай нь хүүхний дон, архины донтой хавсарч үйлдэгддэг болохоор уршиг нь агуу их. Ерѳнхийлэгч маань ард түмнийг ядуурал, авилгал, архидалт гэсэн 3 гачлангаас салганаа гэсэн, мэдээж нэгийг бодож хэлсэн нь лавтай. Энэ 3 гачлан, миний дурдсан 2 донтолттой мѳн ч их сүлбээтэй шүү л гэдгээр тѳгсгѳл болгоод дуусгачих минь! 

И.Цэрэнхүү

 

 

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 13:02:35 +0800
Уран үгсийн шаглаа https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2043-article_201302015_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2043-article_201302015_01

 

Ta бүхний амрыг эрье!

Ц.Урианхай гуайн Н.Энхбаярт, мүгдэн рүү бичсэн захидлыг анхааран уншлаа. Уран зохиолч хүний сэтгэлийн хатуу, зѳѳлѳн, уярал ѳрѳвдлийн халил дээр тэрлэсэн эл захидлын утга, агуулгыг анхаарах бодол байсангүй, миний хувьд нэг их чухал бишээ. Харин, тоо нь цѳѳрѳѳд л буй ухаант мэргидүүдийн маань нэгний ч болов үгийг амьд дээр нь сонсох нь надад олдсон завшаан байлаа. Доор нь зүүгдсэн коментуудыг бас уншлаа. Агуулгатай, сайхан  бичсэн хүн зѳндѳѳ, заримых нь бичсэнийг уншихад ч дургүй хүрмээр. Хѳгшин тѳгцѳг, үхэж далд орвол таарна гээд эгээтэй л бичсэнгүй харагдана. Эгдүү хүрсэн ч гэсэн иймэрхүү юм бичдэг хүмүүсийн ухааны зиндааг гадарлах хойно, нэг ч их ундууцсангүй харин афер гаргах маягаар дѳрѳлж хэлхсэн дѳрвѳн мѳртѳѳ хариу болгон чулуудлаа, тоон соёрхно уу! 

Үсэнд нь гүн цагаан суусан, гэлээ ч
Үйлийн эрдэм нь гандах яагаа ч гүй
Үсэг нь заримдаа мурийж тахийсан байлаа ч
Үг нь шулуухан энэ хэдхэн буурал
        Бидэнд харагдан амьдраг, янагш
        Билэг оюунаараа танхайрч л байг, яадийн
        Билүүтийн дэрний чулуу эрлэгийн үзлэгт уриа л эхэлнэ, аяндаа
        Би ч, чи ч эгээ л адил мѳнхийн ус уучихаагүй шүү дээ, жамаараа.
Жишүү харж ѳѳлѳѳд яахав, алдас
Жигшиж адлаж муулаад юүхэв, эндэс
Жишимгүй хэлсэн хэдэр үгээ сугалж аваад хармаалчих, хэрэг болно
Жил, цагийн аясаар нас чинь ѳтлѳх үед гаргаад унш, нэгиййг бодно
        Урианхай гуай та, урт удаан наслаарай!
        Уран үгсийн хэлхээсээ цувуулан шаглаарай!
        Утга гүй үг хэлж сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
        Уулгамч биднээ болвол хэлтрүүлэн соёрхохыг хичээгээрэй! 

Ц.Урианхай гуайн нийтлэлээс цѳѳн хэдэн үг сугалан цувруулсныг та бүхэнд хүргүүллээ, тогтон соёрхно уу!

захидал бариулах
толхи
сэтгэлгээний тэнэмтгий
бодлогошролын цаг
нас ѳтгѳрѳх
ухаан нитгэрэх
сэтгэл ѳеглѳх
сэтгэл хатуунгших
сэтгэлийн ноцтой бодрол
шахамдуулах
элэрэх
ѳмнѳтгѳл
янар
...ажим
үг хумих
ѳчүүхмэд
бүү омтгойд!
инээд цалгиах
тоглоом тохууд авах
сувс үг
яншааг барах
пайтангшсан цаг
даашлуулан ёслох

Даашлуулан ёсолсон
И.Цэрэнхүү

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 12:09:36 +0800
Авилгын харанхуйд үүрийн гэгээ татав уу https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2030-buyantsogtoo-001 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2030-buyantsogtoo-001

georgiaАвилга гэдэг үзэгдэлтэй бид нэг л мэдэхэд ижил дасал болж орхиж. Энэ хорт мангас манай нийгэмд тун хүчтэй нэвчээд буй. Найман нэрийн барааны дэлгүүр, хиамны үйлдвэрийн зөвшөөрөл авах, сунгах зэргээс эхлээд ер бүх л төрлийн ажил хөөцөлдөхөд, за тэгээд засгаас зарлах тендер гэвэл заавал авилга атгуулна. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнээс болж засаг мөнгөжихийн хэрээр авилгын хэмжээ, хүрээ хамаагүй том болж хувирчээ. Авилга байдаг гэдгийг үгүйсгэх хүн манай улсад ганц ч байхгүй. Найман нэрийн дэлгүүр, дунд сургуулийн багш, эмч нарт атгуулдаг хэдэн бор төгрөг, набоор энэ тэр бол юу ч биш, хэдэн зуун мянга, сая доллараар хэмжигдэх болжээ. 

Хамгийн их авилга эргэлддэг газар  улстөрийн салбар болсон мэт. Сонгуульд орох эрхээ намаасаа мөнгөөр худалдаж авна. Сонгуулийн нэг тойрогт гарах сурталчилгааны зардлыг тооцох нэгж тэрбум төгрөг болж өсчээ. Хүмүүсийнх нь дундаж цалинтай харьцуулахад байж боломгүй том тоо. Мөнгөгүй хүн сонгуульд оролцох боломжгүй. Төрд насаараа ажилласан улсууд хамгийн баян байдаг, хахуулийг ихээр өгдөг компани огцом баяждаг жишиг бол манай өнөөгийн бодит байдал юм. 

Авилга гэдэг угтаа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайсны нэг юм. Энэ хорлонт дайсан хэзээ үүсч бүрэлдэв? Эрт нэгэн цагт Ромын эзэнт гүрэн гэж айхтар хүчтэй төрт улс байжээ. Тэр улсын ард иргэд ихээ халуун цустай, цөс ихтэй амбицлаг хүмүүс байсан нь тэгж мандан бадрахын үндэс болсон гэж судлаачид үздэг. Харин, тэр хүчирхэг гүрэн авилга гэгч хорт мангаст идэгдсэнээс болж мөхсөн юм. Авилгад идэгдсэн тэрхүү хүчирхэг гүрнийг хорт муу аюулаас салгаж цэвэрлэсэн нь бидний өвөг дээдэс Хүн гүрэн ажээ. Европчуудын дунд Аттилагийн стратегийн тухай ном одоо ч алдартай. Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний нуран унасан шалтгаан бас л авилгатай холбоотой. 

Авилгаас салаагүй цагт хөгжил дэвшлийн тухай санасны ч гарз. Манайд харин сүүлийн жилүүдэд энэ тухай сүрхий ярьж, ганц хоёр авилгачийг шийтгэдэг болж байгаа нь асар том дэвшил юм. Монголын ард түмэн оюун ухааны хувьд том дэвшилд хүрч байна гэсэн үг. Хөгжил гэдэг чухамдаа ийм л дэвшлээс эхэлдэг. Түүх гэдэг  чухамдаа хүний оюун ухаанд гарч буй ийм төрлийн процессийг хэлдэг болохоос зүгээр нэг үйл явдлын он дарааллын бичиг биш. 

Хэдэн жилийн өмнө гаалийн хэмээх Баатрын хэрэг илэрсэн нь анхны томоохон авилгын хэрэг байв. Дараа нь банк цөлмөсөн хэд хэдэн хэрэг гарсан нь бас л авилгын хэрэг юм. Сураг ажиг нь гарч байснаа чимээгүй болж одсон авилгын хэргүүд ч олон. Харин, энэ удаад хорт үзэгдлийн үрийг Монголын улстөрд маш хүчтэй үндэслүүлж ургуулсан гол эзэн гэгддэг гурав дахь ерөнхийлөгчийн хэргийг шийдлээ. Энэ бол чухамдаа авилга гэгч хөнөөлт дайсан, бас шашин гэгч хар тамхинд гүн автсан харанхуй нийгэмд гэрэл гэгээ сацрахын горьдлого төрүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Гэвч, авилгатай тэмцэхэд саад болохыг санаархаж буй хувь хүмүүс, нам бүлэглэл, хөдөлгөөн мэр сэр байгаа бололтой. Муу ч, сайн ч төрт нэгэн улсын институц ажиллаад дуулиант хэргийг зоригтой шийдэн том алхам хийлээ. Ардчилсан нийгэмд хүмүүс янз бүрийн саналтай байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж болноо. Гэхдээ, авилгатай хийх тэмцлийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар эсрэгцэн тэмцэлдэх эрх хэнбугайд ч, ямар ч байгууллага, бүлэглэлд байх учиргүй.

Сүүлийн хорин жилд хүчээ авч соёолж ирсэн авилга гэгчтэй хийсэн тэмцэл арайхийн үр дүнд хүрч эхэлсэн энэ эгзэгтэй цагт илүү оновчтой бодлого явуулж, авилгын  уг үндсийг үтэр түргэн устгах тэмцлийн эрчийг улам чангаруулах бодит шаардлага байна. Үүний тулд авилгын эсрэг Үндэсний гэрээнд бүх нам, улстөрийн хүчнийг нэгтгэн ам өчгийг нь авах хэрэгтэй. Авилга гэгч зөвхөн Монголын төдийгүй, хүн төрөлхтний намбар ван дайсан болсон энэхүү хорт дайснаас салахын тулд монголчууд бүгдээрээ хүч, оюунаа нэгтгэх шаардлагатай байна. Үүний тулд Авилгатай тэмцэх Үндэсний Зөвшилцлийг зарлаж түүнд хамгийн түрүүнд улстөрийн намуудыг татан оролцуулах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд аль нэг улстөрийн нам авилгатай хийх тэмцлийн эсрэг элдвээр дуу хоолой гаргадаг явдлыг бүрэн зогсоох учиртай. Хэрвээ, ийм зөвшилцөлд нэгдэхгүй байр суурьтай улстөрийн нам байвал хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг дэмжсэн хэргээр шууд татан буулгаж, зохих шийтгэлийг олговол зохино. Гаалийн Баатар авилга авсныгаа намынхаа төлөө хийсэн гэж хээв нэг өчсөн гэдэг. Авилгыг өөгшүүлдэг нам байсан цагт Монголын ард түмэн хэзээ ч өөдлөхгүй.

Гүрж улс авилгатай хийсэн тэмцэлдээ чамгүй амжилт олсныг дэлхийд сайн жишээнд тооцож байна. 100 мянган доллараас дээш хөрөнгөтэй этгээдийг тэрхүү мөнгөө шударга хөдөлмөрөөр олсноо батал, чадахгүй бол Ард түмний нэгдсэн дансанд мөнгөө 6 сарын дотор тушаа, тэгвэл өршөөнө, үгүй бол зохих шийтгэлийг олгож 7-оос дээш жил хорих ял оноох замаар асуудлыг шийджээ. Үүнийгээ Авилгын өршөөлийн хууль гэж нэрлэсэн байна. Энэ мэт сайн жишээг судалж авилгыг устгах тэмцлийг хурдасгах хэрэгтэй.

Энэ цагт авилгын эсрэг хийж буй тэмцэл Монгол улс хөгжиж дэвжихийн эхний том алхам болно. Энэ ололт Монголын олон зуун мянган энгийн ард иргэдээс авахуулаад шударга сэхээтнүүд эх орондоо ажиллаж амьдрах итгэл, сэтгэлийн хүч бэлэглэнэ.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Mon, 06 Aug 2012 16:36:52 +0800
Оюу Толгойн талаарх мэтгэлцээн https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2029-buyantsogtoo-02 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2029-buyantsogtoo-02

Өөрийн бодлыг товч хэлье.

bayartsogt-ganbaatarМэтгэлцээний утга учрыг оролцогч этгээдүүд харилцан адилгүй ойлгож бэлдэж иржээ. Баярцогт бол "дайснаа дарахыг" гол зорилгоо болгож. Зорилгоо тодорхойлохоосоо эхлээд тэр алдаа хийлээ. Уг нь бол 2 этгээд мэтгэлцсээр байгаад эцсийн дүндээ тухайн сэдэв дээр санал нэгдэх, асуудалд шинэ гарц олох нь мэтгэлцээний үндсэн зорилго баймаар. Гэтэл, хэт өөрийгөө хамгаалах тактик барьж, ОТ-ын гэрээг "төгс гайхамшиг" гэж тодорхойлж буй нь түүнийг цаанаа "маапаантай" гэдгийг илтгэх мэт. "Гудамжны", "мэдлэггүй" Ганбаатарыг "алаад өгөх" нь Баярцогтын үндсэн зорилго байлаа. Тэрхүү "аженда"-даа таарсан тактик боловсруулж иржээ.

Нөгөө талаас Ганбаатар мэтгэлцээний зорилгыг хувь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл биш, илүү өргөн утгаар ойлгож, тэр хүрээндээ бэлдэж иржээ. Тэрээр энэ мэтгэлцээнээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ёстой, үүний тулд асууж тодруулах үүрэгтэйгээр оролцохоор бэлтгэлээ хийж. Тэрээр Оюу Толгойн гэрээг зөв, Монголын талд ашигтай байлгахын тулд өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирсэн олон хүмүүсийн нэг билээ. Олон жил ярьж, асууж байсан тэр л асуудлууддаа хариу авч олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьсон байна. Түүний зорилго "урвагч" Баярцогтыг "алаад өгөх" биш байлаа.

Бидний урьд өмнөх төсөөллөөр бол энэ хоёр этгээд яг эсрэгээрээ баймаар. Тийм байх нь уг нь зөв логик. Яагаад гэвэл Ганбаатар ард түмнийг төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар ч асуулт асууж тодруулах эрхтэй. Сэжиглэх, хардах эрхтэй. Баярцогт Төрийг төлөөлж гэрээ байгуулсан хүний хувьд үйлчлэгчийн байр сууринаас хандаж буруу ч бай, тэнэг ч бай, мэдлэггүй, мэдээлэлгүй, ер ямар ч асуулт байсан эелдгээр, нарийвчлан тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тэрээр хувь хүнийхээ байр суурьнаас асуудалд хандаж огт болохгүй.

Гэтэл, бодит байдал яг эсрэгээрээ байлаа.

Энэ байдал нь Баярцогтын талаар маш сэжигтэй ойлголтыг төрүүлэв. Түүний байж байгаа нь олигтой мэдлэггүй, боловсрол муутай хүн гэдгийг нь илчилж өглөө. Тэр яагаад ийм алдаа гаргав? Ийм сагсуу, хамаа намаагүй хөдөлгөөн хийсэн, эмх замбараагүй яриатай, шаардлагагүй мэдээжийн зүйл дээр нуршиж цаг авах, мэтгэлцэгч этгээд рүү дайрч давшилсан энэ байдал нь түүнийг юуны төлөө ингэж үхэн хатан байж ядна вэ гэх асуулт эрхгүй тавихад хүргэж байна. Төрийн хүний алхам бүр нь утга учиртай байх ёстой. Байж байгаа бүхий л байдлаараа ард түмнийхээ төлөө гэсэн хандлага, сэтгэл зүрхээ илэрхийлж байх ёстой. Ард түмнийхээ өмнө бардам дээрэнгүй, сагсуу, мэдлэггүй соёлгүйгээрээ гайхуулсан байдал гаргаж  хэрхэвч болохгүй.

Гудамжны, популист гэх "муу нэрт" Ганбаатар харин өндөр соёлтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр зарим газар гэрээ байгуулагчдыг сайшааж байлаа. Тэр мэтгэлцээний туршид ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ганц Ганбаатар ч биш олон олон дэвшилт үзэлт Монголын сэхээтнүүд энэ гэрээний талаар дуу хоолой гаргаж ирсэний хүчинд харин ч танагтай болсон байх магадлалтай. Ганбаатарыг бэлтгэл муутай ирсэн байна гэж дүгнэх хүмүүс байна. Үгүй юмаа. Тэр олон жил ярьж ирсэн тэр л асуудлуудаа тэвэрсээр ирж. Түүний хувьд тэдгээр асуултаа асуух л үүрэгтэй. Баярцогт хариулах л үүрэгтэй. Ордоо яаж үнэлсэн юм бэ? гэх асуултад хариу өгсөнгүй. Хүрз, жоотуу, трактораа үнэлээд байхад баялгаа яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Хариул л даа. Хариуд нь үнээгээ саалгахад тэжээл хэрэгтэй, зардал хэрэгтэй тэдгээрийг тэд дааж байгаа гэлээ. Уучлаарай, энэ хариулт хангалттай биш. Өр байгаа, зээл байгаа, хүү байгаа гэсэн мөртлөө энэ байхгүйтэй адил, яагаад гэвэл бид төлөхгүй тэднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа гэлээ... Энэ бол гамшиг...

... Юутай ч Монголд анх удаагаа ийм хэлцүүлэг болсон нь том дэвшил юмаа. Хөгжилтэй гэх нийгмүүдэд ийм төрлийн мэдлэгийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг цаг ямагт болж байдаг. Тэр утгаараа энэ үйл явдал яах аргагүй дэвшил юм. Оюу Толгойн сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгааг энэ удаагийн мэтгэлцээн баталж өглөө.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Sun, 25 Nov 2012 16:32:13 +0800
Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал болсон. Гэвч хувьсгал гэдэг бидний төсөөллөөс арайхан өөр ойлголт юм байна.

Хувьсгал гэдэг ерөнхийдөө аливаа зүйл нэг төлөвөөс нөгөө төлөвт огцом шилжихийг заасан утгатай үг боловч одоо үед голдуу улстөрийн нэг тогтолцооноос нөгөөд чанарын эрс өөрчлөлт хийж шилжихийг ийн нэрлэж ойлгох болжээ. Эх үг нь Револьюүшн гэх латин гаралтай үг агаад “эргэлт, эргэлт хийж өөрчлөгдөх” гэсэн утгатай. Улстөрийн хувьсгалаас гадна аж үйлдвэрийн хувьсгал, энергийн хувьсгал, электроникийн хувьсгал гээд олон төрлийн хувьсгалыг бидний өнгөрсөн цагийн түүх дамжин иржээ. Орчин үед мэдлэгийн хувьсгал, даяаршлын хувьсгал явагдаж, сүүлдээ энэ хоёр нийлээд даяаршсан мэдлэгийн хувьсгал ид явагдаж байна гэж энэ дэлхийн мэргэд онолдож байна.
 
Улстөрийн хувьсгал жинхэнэ утгаараа явагдвал эдийнзасаг, хууль, соёл, шашин, мэдлэгийн салбар, урлаг, хэл, ёс заншил гээд нийхэм, эдийнзасгийн бүхий л хүрээг хамрах тул Түгээмэл Хувьсгал гэж ерөнхийлөн нэрлэж тэр нь улмаар цааш нарийсч задраад эдийнзасгийн хувьсгал, соёлын хувьсгал, тэр бүү хэл хүний хувьсгал гэх мэт нэр томъёонууд гарч ирсэн байдаг. Капиталист нийгэмд капиталийн эздийн оронд хувьцаат компанийн удирдлагууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болсоноор капитализм чанарын хувьд том өөрчлөгдсөн гэх Burnham-ийн “Менежерийн Хувьсгал”-ын онол бол эдийнзасгийн хувьсгалын жишээ. Хятадын коммунистууд ард олныхоо бодол сэтгэлгээнд хувсгал хийхийг (хүний хувьсгал) зорин их бужигнаан өрнүүлсэн нь алдарт Соёлын Их Хувьсгал гэж түүхнээ нэрлэгдсэн үйл явдал. Эдгээр нь өргөн утгаараа Нийгмийн Түгээмэл Хувьсгалын тухайн хувилбарууд.
 
Дэлхийд хамгийн алдартай Түгээмэл Хувьсгал бол 1789 оны Францийн хувьсгал. Мэдлэг, Оюун, Улстөр, Эдийнзасаг, Нийгмийг бүхэлд нь хамарсан маш өргөн хүрээтэй хувьсгал болжээ. Хүн төрөлхтний оюуны хөгжилд томоохон хувь нэмэр оруулснаараа Францийн хувьсгал түүхнээ тов тодоор тэмдэглэгдэн үлдсэн юм. Францийн хувьсгалаас өмнө Англид 1600-аад онуудад хэд хэдэн хувьсгал өрнөсөн байдаг. Цаашилбал Америкийн Тусгаар Тогтнолын Хувьсгал, Оросын хэд хэдэн хувьсгал, Мексикийн хувьсгал, Хятадын хувьсгалууд гээд тоочих юм бол тун урт жагсаалт гарна.
 
Түүхээс харахад өнөөгийн өндөр хөгжилтэй томоохон гүрнүүд хувьсгалыг илүү хиймтгий байдаг нь харагдана. Хувьсгалыг сайн хийснээрээ тэд илүү хөгжөө юү гэмээр. Франц улс гэхэд 4 хувьсгал хийж 5 Бүгд Найрамдах Төрийг байгуулсан гэх мөртөө бас болоогүй удахгүй дахиад ч хувьсгалжихгүй бол болохгүй нь гэцгээж байна. Сүүлийн үед сүрхий хурдтай хөгжиж дэлхийн анхааралд байгаа Өмнөд Солонгос улс харьцангуй богино хугацаанд 5 ч хувьсгал хийгээд амжсан бөгөөд өнөөдөр 6 дахь Репаблик буюу Бүгд Найрамдах Төр нь ажиллаж байна. Ердөө 50-иадхан жилийн дотор дахин дахин хувьсгал хийж 6 төрийн нүүр үзнэ гэхлээр хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсэн ямар их эрч хүчтэй үндэстэн бэ гэж Өмнөд Солонгосуудаар бахархах сэтгэл төрнө.
 
Ерөнхийдөө нийгмийн хувьсгалыг тухайн цагийн томоохон бодогч, нийгмийн зүтгэлтнүүд цаад үзэл санааг нь томъёолж хувьсгалыг өрнүүлж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байх нь харагдана. Алдарт Францийн хувьсгалын эцэг хэмээн алдаршсан Жан Жак Рүсо ардчилалын онолын үндсийг анхлан томъёолж гаргаад улмаар хувьсгалын үйл явцыг загварчилсан байна.
 
Монголчуудыг өнгөрсөн зуунд үндсэндээ 3 том хувьсгал хийсэн гэдэг. 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны гадны түрэмгийлэгчдээс салах хувьсгал, тэгээд 90 оны ардчилсан хувьсгал. Эдгээр хувисгалууд нь бүгд гадны хүчин зүйлийн нөлөө хүчтэй байжээ. 11 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Хятадын дотоод хямрал нөлөөлж, монголын томоохон ноёд гол үйл ажиллагааг удирдан тусгаар тогтнолоо зарлажээ. 21 оны хувисгал нь Октябрийн хувисгалын шууд тусгал байсан юм. Барон Унгерн Монголын нутгаар дамжин зугатаж ирээгүйсэн бол юу болох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. 90 оны хувисгал бол социалист дэглэм нуран унаж зүүн европийн соц улсууд бужигнаад эхэлчихсэн хойно тэр давалгаанаар болсон үйл хэрэг. Хамаг ажиллагааг нь шууд удирдаж байсан Москва хайхрахаа болисон учраас л МАХН-ын хүч суларч бууж өгсөн юм. Ингэж ардчилсан хувисгал өрнөсөн.
 
Монголчуудын хувьсгалын түүх үүгээр дуусахгүй. Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд тайван замаар хэдэн хэдэн хувьсгал амжилттай хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Соц гэгдсэн он жилүүдэд ард нийтээрээ 100 хувь бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн амжилттай өрнөж Юнеско-гийн тусгай шагнал хүртэв. Соёлын довтолгооныг өрнүүлж иргэншиж соёлжихын эх суурийг амжилттай тавив. Нэгдэлжих хөдөлгөөнийг өргөн далайцтай өрнүүлсэн нь хөдөлмөрийн хуваарилалтыг анхлан бий болгосноороо түүхэн хувьсгалч ач холбогдолтой үйл явдал болжээ. 60 онд үндсэн хуулиа шинэчилж аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэв. Ийнхүү сөнөхийн ирмэгт байсан үндэстэн хот байгуулж иргэншиж, хөдөлмөрийн хуваарилалтад орж, аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлснээр мэдлэг, боловсролын хэрэгцээг бий болгож боловсролын тогтолцоогоо үүсгэж хөгжүүлэв. Үүнийг даган домогийн аман зохиол, шашин, феодализмын нэр томъёоноос өөр үгсийн сангүй байсан монгол хэл орос хэлний нөлөөгөөр шинжлэх ухаан, технологийн нэр томъёогоор арвижсан нь томоохон мэдлэгийн хувьсгал өрнөсөн хэрэг мөн.
 
Тиймээс Монголчууд бид чинь яггүй хувьсгалч ард түмэн. Аргагүй л, найман зууны тэртээд дэлхийн хэргийг шийдэж явсан үндэстэн юм даа. Өнөөгийн Монголын хөгжил дэвшил өнгөрсөн зуунд хийсэн тэр олон хувьсгалуудын үрдүн гэж хэлж болохоор ажээ.
 
Дэлхийн болоод Монголын хувьсгалуудийн түүхийг эргүүлж тойруулан харж байхад хувьсгал гэдэг уул язгуураасаа бол аливаа нийгэмд бугшиж буй болсон идээ бээр, халдварт өвчнийг анагаадаг эмчилгээ ажээ. Хувьсгалыг зөв өрнүүлж хийж чадсан цөөхөн улс үндэстэн л өнөөгийн дэлхий дээр өндөр хөгжилтэй орон болцгоож. Хувьсгалыг өндөр мэдлэгтэй, эрдэмтэй, улс үндэстнийхээ төлөө гэсэн халуун эрмэлзэлтэй, алсын хараатай томоохон бодлоготнууд хийдэг байна. Хөгжилтэй орнуудад өрнөсөн хувьсгалыг судлахад томоохон бодлоготнууд өнөөдрийн манай нийгэмд бий болсонтой ижил олон бузар булай асуудлаас ангижрах арга замыг нарийн тооцоолж, ард нийтээрээ сайн сайхан амьдрах гэрэлт ирээдүйг зохиомжлон гаргадаг байна.
 
Өнгөрсөн 20 жилд бий болсон нийгмийн ялзрал, худалч хулгайч нарт баригдсан төрийн доройтол өнөөгийн биднийг хувьсгал хийж тэрхүү бохир заваан нийгмийн өвчнөөсөө салахыг шаардаж байна. Ардчилалаар замнасан түүхээ эргэн нэг харж юуг алдаж, юуг олсноо цэгнэж, түүхэндээ анх удаагаа гадны нөлөөллийн дор биш, өөрсдийн оюун бодлын хүчээр хувьсгал хийж ирээдүйгээ шийдэх түүхэн боломж иржээ. Гартаа олдсон боломжийг алдалгүйгээр, түүнийг “чулуу болгох” л чухал. Ингэж чадах эсэх нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, мэдлэгтэй монгол хүмүүсийн оюун бодол, чин зоригоос шууд хамаарна.
 
Нийгэмд Хувьсгал хэрэгтэй болсон энэ цагт Ху нам “хувьсгалтаасаа” татгалзах нь юуны учир вэ гэж эрхгүй бодогдоно. Нийгэмд мэдлэгийн үнэ цэнэ огт үгүй болж, оюуны хоосрол газар авч, авилга—хулгай хавтгайрсанаас баян хоосоны ялгаа ихэсч, хямралт байдал гүнзгийрсээр буйг эрхбиш сэрэлээрээ мэдэрч хувьсгал өрнөж хулгай хийх эрх мэдлээ алдахаас болгоомжлон “ху” үсэг орсон бүх үгийг монгол хэлний үгийн сангаас хасч олны сэтгэлийг засах гэв үү? Тэдний энэ болгоомжлолоос үл хамааран тэгэхээс тэгэх гэсэн мэт хувьсгалын тухай сэдэв олны дунд ам дамжин түгсээр л байх бололтой.
 
Хувьсгал гэдэг нийгмийн халдварт өвчнийг анагаах эм, ондоо үгээр хэлбэл нийгмийг засварлах багаж, бүр тодруулбал хувьсгал гэдэг чинь хулгайч дээрэмчдээс салах арга зам гэлтэй. Гагцхүү түүнийг зөв онол, мэдлэг дээр тулгуурлан зөв замаар хийх нь чухал. Шинэ цагийн шинэ Монголыг бүтээхийн тулд олон түмний оюуныг гэгээрүүлсэн Мэдлэгийн Түгээмэл хувьсгалыг өрнүүлээсэй. Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрэх замаар өнөөдрийг хүртэл нийгэмд буй болсон бугшмал өвчнөөс салах цор ганц зам бол гагцхүү хувьсгал ажээ.


Монголын шинэ улстөрд хэн ялах вэ? (III)
Ц.Буянцогтоо
Өнгөрсөн 20 жилийн Монголын “улстөр” бидэнд юу бүтээж, ямар хөгжил авчирсаныг эргэж нэг цэгнэе. “Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын сууж ч үзээгүй унааг өнөөдөр би эдэлж байна” хэмээн “ная” гэж нэрийдсэн хуучин япон жийп авсандаа хөөр болон өгүүлэх хөдөөх эрийн энэ үг Монгол улс өнгөрсөн 20 жилд али хэр өөрчлөгдөж “хөгжсөний” нэгэн гэрч гэлтэй.

Тиймээ, энэ 20 жилд Монгол хүний толгой дээр наран жаргахаа болиж, дэлхийн бөмбөрцгийн али л өөдтэй, хөгжилтэй газар Монгол хөвүүд, охид сурч, ажиллаж, эрдмийг ч, бас эд агуурсыг ч өвөрлөн эх нутагтаа ирэх болов. Хорин жилийн ихэнхэд гадаадын зээл тусламжаар амиа зогоож, гал алдчихалгүйхэн явж ирсэн Монгол улс энүүхэн хэдэн жилийн өмнөөс чухамхүү “Гэнэт баяжихын үлгэр” гэгч нь болж улстөрчид тэн тэнгээр мөнгө амлаж, тэрэг тэргээр алт, зэсийг нүүрстэй хамт зүүдэлцгээх болов. Хөгжлийн банк гэгчийг байгуулж мөнгийг чухам хурын ус адил асгаруулах юм байх. Энэ бүхэн яах аргагүй “хөгжсөний” гэрч мөн бизээ.
Гэвч..., үнэхээр бид хөгжсөн юм гэж үү, үнэхээр Монголын ард түмэн өөдлөх, дэвжих замдаа орж чадсан уу?? Би үүнд эргэлзэж байна. Эргэлзэнэ гэдэг бүхнийг үгүйсгэх гэсэн үг мэдээж биш. Монголтой харицуулахад жинхэнэ баян орон, хөгжилтэй орон гэгдэж ирсэн Арабын орнуудыг харая. Тэдэнд бидний хөгжил гэж ойлгодог материаллаг зүйлс бүгд бий. Гэтэл өнөөдөр тэд алаан хядаандаа тулжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа ямар болохын үлгэрийг тэднээс харж болох мэт. Өнөөдөрийн Монголын нийгэм, улстөрийн бодлого зөв чиглэлд явж байгаа эсэхэд эргэлзэж, эрэгцүүлж сайтар бодохыг орчин цаг, түүх биднээс шаардаж байна.

Олон зүйл эс нуршин энэ 20 жилийн явдлыг шуудхан дүгнэж хэлэхэд “бүсэлхийнээс доодхоороо толгой хийж, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн, мэдлэгийг, эрдмийг, боловсролыг үзэн ядаж хулгай дээрмийг хөхүүлэн хөөрөгдсөн он жилүүд” байлаа. Хэдийгээр жийп машины тоо олширч, малын тоо өссөн ч хөгжил дэвшлийг баталгаажуулж, олон нийтэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл бэлэглэхүйц хүмүүний нийгмийг бүтээсэнгүй. Авилга-хулгайд идэгдсэн Засаглал нь цөөнхийн төлөө үйлчилдэг тогтолцоо болон хэвшиж, тэр ни эдийнзасгийн бодот өсөлтийг боомилдог газрын баялгийн үйлдвэрлэлийг магтан дуулж буй энэ цагт ирээдүйн тухай эерэг төсөөлөл үүсэхийн аргагүй.

14 тэрбум төгрөг банкнаас зулбуулсан Хүрэлсүхийн хамсаатан, нам дагасан луйварчин хэдхэн жилийн ял аван “шоронд амрахаар” явж одох, 100 сая ногоон завшиж талыг нь намдаа өргөсөн гэх Баатар нэртийн хэрэг тэгсгээд замхрах, зомби өвчтөн зохиож ЭМД-ийн даатгалаас олон зуун сая төгрөг хусч сонгуулидаа ашигладаг улстөрчдийн хэрэг, иргэний паспорт хуурамчаар үйлдэж, зохиомол хүнийг дуртай үедээ бүтээж сонгуулид өөрсдийн төлөө санал өгүүлдэг, мөнгөтэй л бол намд орж али нэг тойрогийг сонгогчдын саналтай нь хамт худалдан аваад Их Хуралд орж сууна. Энэ мэтээр эцэсгүй үргэлжлэх нийгмийн шинжтэй авилга, хулгай, луйврын хэргийг жагсаан бичихэд сонины талбай хүрэхгүй.

200 мянган хүн эх орноосоо дүрвэн харид одон хар ажил хийн амидарч байна. 50 мянган хүн маш хортой нөхцөлд ажиллаж амидарч байна. Залуу үе амидрахын эрхээр гадаадад дүрвэхийг мөрөөдлөө болгоно. Охид бүсгүйчүүл ни гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Авилгад идэгдсэн ялзарсан төр ни шашныг тэнгэрт тултал хөгжүүлэн дэлгэрүүлнэ.

Үйлдсэн гэмт хэрэг, хулгай дээрмээ “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх ялзарсан зарчмаар тайлбарлана. Хэдийгээр өнгөрсөн зуунд ноёлсон гажуудсан социализмийн үед хүн зоны чөлөөтэй бодох сэтгэхийг хязгаарлаж, хүний зөвтүүдийг гажуудуулж байсан ч нийгэмд бүтээж бий болгосон зүйлс чамлахааргүй олон байж, олон түмний амидралын баталгааг хангаж байжээ. Харин тэр бүхнийг өнгөрсөн 20 жилд хулгайлж, хувааж идэн устгасаныг зөвтгөн тайлбарлах онол олдохгүй. Гажуудсан социализмын үеийн Засаг захиргааныхан идэж ууж, тусгай хангамж эдэлж байсан гэгдэн буруутгагдаж байсан ч тэр бол энэ цагийн луйварчдын зулбуулсантай харицуулашгүй өчүүхэн юм байж. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хулгай хийж чадсанаа зөвтгөж буй ни “чаддаг юм бол над шиг хулгай хийгээч” хэмээн олон түмэнд уриалж буйтай ижил юм. Хийсэн гэмт хэргээ замхруулахын тулд эрх баригчид нийгэмийг бүхэлд ни хулгайч, гэмт хэргийн сэтгэлзүйтэй болгох гэсэн далд санаархал ни тэр. Энэ үзэгдэл ч угаасаа авилгач, хулгайчдын сэтгэлзүйн онолоор тайлбарлагдана.

Шил шилээ дарсан бузрын бузар хэргүүд тасралгүй үргэлжилж, цаг ирэх тусам гэмт хэрэгтнүүд ни улам өнгө орон гялалзах ийм нийгэмд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхныг зорин тэмүүлж амьдрах итгэл үнэмшил эгэл хүмүүсийн оюунд бий болохын учир огтхон ч үгүй. Гадаад оронд явж боловсрол эзэмшээд улс орноо хөгжүүлэх оргилуун хүсэл тээн ирэх залуус монголын энэ бузар үнэлэмжтэй дасан зохицох гэж хэрэндээ таарсан зовлонг эдэлнэ. Гадаад явж муу юм сурсанууд нь ч яахав, аргаа олоод нам даган амиа зогооно. Өндөр мэдлэг чадвартай байх тусам орох газар тэдэнд эс олдоно. Мэдлэгийн болон боловсролын салбарт ажиллагчдыг “эмзэг бүлгийнхэн” болгоод рангалчихсан, нүдний булангаар ч тоож үл харна. Боловсролыг англи хэлний анхан шат, компьютерийн операторын хэмжээнд дүрсэлнэ.

Бүх төвшний албан тушаал улстөржиж нам дагасан л байвал ямар ч нохой хамаагүй авчраад тавьчихна. Ядахдаа ёс суртахуунтай хоточ банхарыг биш, гэрийнхээ хаяагаар толгойгоо шургуулан өнгөтэй өөдтэйг ни шууж орхидог, ямар цусных нь үл мэдэгдэх хурлийз нохдын адил ялзарсан сурталтай “далдаганууруудыг” авчраад мэргэжил боловсрол үл хэрэгсэн албан тушаал болгон дээр хуваарилчихна. Ёс суртахуунгүй “далдагануураар” даргалуулсан ямар ч боловсролтой, эрүүл тархитай хүн төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллахын аргагүйд хүрнэ. Тийнхүү ялзарсан Төр энэ нийгмийн гол үнэлэмжийг бүтээж олон нийтийн оюун бодлыг бузартуулж байна. Энэ л ялзарсан Төр гэгч ни улс нийгэмийг бүхэлд ни хамарсан авилга—хулгай, гэмт хэргийн сэтгэлзүйг улам бүр урамшуулан дэлгэрүүлсээр байна. Авилгатай тэмцэх талаар ганц удаа ч олигтой юм хийхгүй, хийхлээрээ олон улсын байгууллагынхны шахалтаар байгуулсан Авилгатай тэмцэх газартайгаа тэмцэнэ.

Ардчилал, захзээл, газар доорх баялаг... энэ бүхэн биднийг сайн сайхан амьдруулах хангалттай нөхцөл болохгүй. Монголд бий болсон мөнгөний “ардчилалыг” Ардчилал гэхгүй. Улсын мөнгө хулгайлж чадсан цөөхөн хулгайч нар ни захзээл дэээр дангаар ноёрхлоо тогтоосон ийм улсыг капитализмийг хөгжүүлж байна гэж хэлэхгүй. Газрын баялгаа олборлохоосоо өмнө олох мөнгөө тооцоолоод бэлнээр тараагаад эхэлчихсэн. Газрын баялгийн салбар болоод бусад салбарынх ни хооронд тэмээ ямаа мэт цалингийн ялгаа үүсчихсэн. Нийгэм дэхь үнэлэмжийн тогтолцооны өөдөө хардаг ни уруугаа харчихсан. Өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ хулгайчид ба эгэл хүмүүс гэсэн ялгаварт нийгэм болжээ. Ийм нийгэмд хөгжил ирэх үү? Ийм нийгэмд амгалан амьдрал ирэх үү? Мэдлэгийг уландаа гишгэсэн улстөр, наад захын этикгүй улстөрчидтэй, ялзарсан үнэлэмжийг зохиож үйлдвэрлэж байдаг Төртэй улс сайн сайханыг цогцлоож чадах уу? Дээр доргүй хулгайчийн сэтгэлгээтэй болсон энэ нийгэмд хөгжил гэж байна гэвэл тэр ни энэ монгол үндэстнийг бүхэлд ни “хулгайч үндэстэн” болгох тийм л “хөгжил” байна.

Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горидсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хүмүүс хулгайч төрийг засна.

Ц.Буянцогтоо

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Tue, 08 Jan 2013 19:57:40 +0800
Нийгмийн цагийн алдагдал https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2004-article_20130104_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2004-article_20130104_01

С.Далийн энэхүү алдарт уран бүтээлийг би анх монголд байхдаа олж харсийн, их гайхаж билээ. Багаасаа л цагний хоббитой байсан санагддагийм, ямартаа л хүмүүсийн хаясан голсон цаг цуглуулж байх вэ дээ. Миний оюутан байх үе гэхээр оросын цагны л гоёо байлаа шүү дээ. ЗАРЯ, ЗЕНИТ, ПОБЕДА гээд лут цагнууд байсан даа. ЛУЧ цагаар их гоёдог, тэр үеийн цаг гэхээр дэнсний хоёрхон хэмжүүртэй. Нимгэн, дээр нь нүүрнийх нь хаа нэгтэй бичигдсэн чулууны тоо, 32 чулуутай, дүүжин савлууртай  луч зүүсэн оюутан бол толгой дээгүүр явахаас аргагүй. Ертѳнцийн гоёын тоонд цагийг оруулж тѳсѳѳлнѳ. Гадаадаас зочилж ирсэн тѳрийн томчууд наадмын үзүүр түрүүний бѳхѳд бугайн цагаа мулталж ѳх нь харагдана. Кремлийн цаг, сүмийн орой хавьд байх алтан хүрээтэй цагнууд, музейн эртний гоёмсог цагнууд... одоо ч гэсэн дээ антикийн цагнуудыг хараад байхад сонин мэдрэмж тѳрдѳг юм. Польшид, Закопани гэдэг ууланд цанаар гулгаж яваад нэг франц эрд жаахан тус болсон юм, цагаа тайлж ѳгч билээ. Нэг их сүртэй ч юм биш, ѳвдгѳѳ мулталчихсан байсан л даа, салтайруу нь жийж байгаад хүчтэй татчихсан юм, яахав түргэн тусламж иртэл мэдээж ѳвчин нь намдаа л байх л даа. Орь дуу тавиад хэцүүхэн байсан эр орилхоо больчихсон шүү, бараг захын монгол хүн хийчих дайны л юм шүү дээ. Хожим нь нѳгѳѳ цагийг үзтэл 12 000 евроны ПАТЕК байсан шүү хэхэ. Одоо хүртэл байгаа. Цагийн тухай миний хувийн үнэлэмж, мэдрэмж гэвэл нэг иймэрхүү.

Харин Далийн цагийг анх хараад нэг л сэтгэлд бууж ѳхгүй сүүлдээ ч ойлгохгүй болоод орхисон. Хожим Польш улсын Вроцлав хотын худалдааны Скэй центрийн үүдэнд Далийн уран бүтээлээр 5 метр ѳндѳр сийлбэр босгосон байхыг хараад их сонирхож билээ. Мянга гаруй кило мод орсон юм гэсэн, энэ аварга монументал хѳшѳѳг, тэгээд цагны шүү,  яагаад энд тавьсан юм болоо гэж хэнд ч бодогдoноо доо. Далийн цагийг зургаар шууд уншихад үнэхээр тѳвѳгтэй л дээ, цаг уйлаад байгаа ч юм шиг, хайлаад ч байгаа юмуу, эсвэл гоожоод байгаагаар ч дүрсэлж болохоор. Хожим нь Австрид ирээд жолооны давтан  сургалтад явж байхдаа хуруугаар дугуйны профил гаргахтухай мэдлэг заалгадаг юм. Дугуй элэгдэж анхны тѳрхѳѳ алдсан хэмжээг нь хээнийх нь завсар хуруугаа шигтгэн гарсан ороор нь баримжаалан тогтооноо л гэсэн үг. Тэр үед Далийн алдарт бүтээлийн нэр санаанд орж цагийн алдагдал гэсэн юм  толгойд буудаг байгаа. Дали, цаг дэндүү түргэн алдагдаж байна гэж бодон харамсахдаа нулимс унагаамаар байгаагаа мэдрээд ийм бүтээл туурвисан байж болох, хэн мэдлээ ямар сэтгэл дотор нь орж чагнасан ч биш. Ямартай ч цаг элж байдаг нь ойлгомжтой, тэрийг мэдэрсэн нь илт, тиймдээ ч ѳнгѳрч одсон цагийг эргүүлэн буцаах ямарч боломжгүй, тос хайлан дусалж газарт шингэхтэй л тѳстэй юмуу даа

Алдсан цагийг эргүүлэн буцааж болохгүй юм чинь цаг хожих тухай ойлголт  байж болох.

Нийгмийн цаг

Нийгмийн цаг гэж юу вэ! Энэ тухай энгийн мѳртѳѳ тодорхой ойлголт үнэхээр хэрэгтэй. Цаг бол ерѳнхий утгаараа орчил гэдгийг шууд хэлье. Гегелээр цаг хугацаа, орон зайг салангид ойлгодог. Харин цаг бол ѳѳрѳѳ орон зай юм гэдгийг агуу Энштейн ажиж zeitraum буюу цагийн орчил гэсэн томъёоллыг нийгэм зүйд оруулсан байна. Байгаль, нийгмийн хүрээллээс гадна, хийсвэр маягийн нэг нууцлаг орчин байгаль түүн дээр орших амьд бүхнийг нѳмрѳн үйлчлээд байгааг хүн бид тѳсѳѳлдѳг. Ямар нэг асар хүчтэй нѳлѳѳлѳлд автан амьдарч буйгаа мэдэрдэг. Иймэрхүү л юмнаас шашин, сүсэг бишрэл үүсдэг биз ээ. Энэхүү хүчтэй, бүхнийг залан нэгэн ритм, нэгэн чигт оруулан барьж байдаг хүчин зүйл бол үнэндээ цаг юм.

Цагийг хүмүүс хэлбэр талаас нь ѳнгѳрсѳн, одоо, ирээдүй гэж 3 ангилан амьдрал ахуйдаа хэргэлсээр иржээ. Энэ бол тун харьцангуй хуваалт, ухаандаа Австрид байгаа би, нутагт байгаа ах дүү нартайгаа нэг л цагт амьдраад байгаа юм шиг санагддагч монголчуудын ѳнѳѳ цаг, миний хувьд ирээдүй байх жишээтэй. Үнэндээ бол, хийсвэр утгаараа хүмүүн тѳрѳлхийтэн нэг л цагт амьдардаг, ѳнгѳрснийгээ барин тавин санадаг, ирээдүйгээ огт санадаггүй, зѳвхѳн тѳсѳѳлдѳг ажээ. Ирээдүйгээ барагцаалан санадаг, Нострадамус, Ванга эсвэл ѳѳр ч генийн гажигтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Агуу Энштейн цагийг обьектив, субьектив ба реалитив хэмээн 3 ангилжээ. Обьектив цаг нь заяамлаар тогтнох цагийн орчил, субьектив гэдэг нь хүн тѳрѳхтний зохиосон хэмжээс, олдмол зүйл, реалитив гэдэг нь бидний амьдарч буй орчин, амьд цаг гэж томьёолж бас болох байх.

Эндээс бидний нэн сонирхож буй пункт бол тэрхүү амьд цаг. Бид нэгэнт бодгалиар биш, чухамдаа нийгмээрээ амьдарч буй болохоор амьд цаг бол биднийх, гэхдээ ямагт нийгмийх байдаг. Тэхээр таны амьдралын бүх үйлдэл нийгмийн цагтай холбоотой. Та ѳглѳѳ 6 цагт, эсвэл 10 цагт босох нь таны хувийн цагны асуудал биш, зүгээр л та нийгмийн цагнаас ашиглаж байгаа юм. 

Нийгэмд цагийн вакуум гэж байхгүй, нийгэм цагтаа ямар нэг зүйлийг ямагт бүтээж байдаг. Тэхээр нийгмийн цаг бол ямагт баялаг бүтээгч цагийн орчил байдаг.

Нийгмийн цагийн алдагдал

Хувь хүн, нийгмийн хэсэг бүлэг цагийг дэмий ѳнгѳрѳѳх нь нийгмийн цагийн ритмд саад болдог, энийг цагийн алдагдал гэнэ. Цагийн алдагдал тухайн үйлд оролцох хүний тоогоор үржигдэж, түүнийг дагасан сэтгэл зүй болон эдийн засгийн алдагдал санаанд оромгүй темпээр үржигдэн ѳсч байдаг. Жишээ нь тѳмѳр замын ѳртѳѳний диспетчер ажлаасаа 10 мин хожимдоход тѳмѳр замын сүлжээ тэр аяараа цагийн сааталд орж зорчигчдод хүндрэл учруулан, вагон эргэлтэд саатал учирдаг. Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр дэлсэнэ гэдэг уран үг энд таарна. Нэг хүний хариуцлагаас болсон цагийн эндэгдэл нийгмийн сүлжээнд орохдоо хэдэн арав, зуу дахин үржигдэж нийгмийн цагийг идэмхий натри шиг хѳнѳѳдѳг, эрдэнэт хүний аминд ч хүрч болно. Нийгмийн цаг гэдэг ийм л ач холбогдолтой, эсвэл уршигтай эд. Аливаа цаг, энгийн ухамсарт субьектив тогтоосон 365,256 хоногийн мѳчлѳгѳѳр л ойлгогдоод байхаас реалитив утгаараа буудаггүй юм. Хувь хүн цагийн алдагдал гаргаснаа нэг их юм боддоггүй, нийгэмд хэдэн мянган цагийн хохирол гаргасан гэж ойлгодоггүй.

Нийгмийн цагийн дэндүү харамсалтай алдагдлын учир шалтгааны шүтэлцээ

Монгол улс соёл иргэншил тѳлѳвшсѳн тѳвшинд хараахан хүрээгүй, эдийн засгаа гаднын нѳлѳѳнѳѳс хараат бус байдлаар хѳгжүүлэх нѳхцѳл бүрдээгүй, нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй, ард иргэд нь баян чинээлэг бус, тэр мѳртѳѳ бүтээн байгуулалтын тѳвѳгтэй зорилго тавьчихсан хэрэгжүүлж байгаа ѳнѳѳ үед нийгмийн цагийг ус цас шиг урсгаж байгааг ажихуй даан ч харамсалтай.Нийгмийн цагийн алдагдлууд нь бүгд учир холбогдолтой, шалтгаан нѳхцлүүд нь ѳѳр хоорондоо ямар нэг мотивоор шүтэлцэж байдаг. Цаг алдах мотивациуд нь нийгмийн амьдрал, хувь хүмүүсийн тархинд баттай суурилсан байдаг болохоор арчин арилгахад тийм ч амаргүй, гэхдээ л нийгмийн хѳгжлийг урьтал болгоод хийх л ёстой зүйл л дээ.

Энийг хэд хэдэн тодорхой жишээн дээр авч үзвэл ойлгомжтой болох байхаа.

1. Бодлогын залгамж чанар

Нийгэм ѳѳрийн ѳвѳрмѳц хууль, зүй тогтлоор урагш хувьсаж хувирч хѳгжихдѳѳ тасралтгүй залгамж чанарыг дотооддоо агуулж байдаг, улс тѳр ч эгээ л адил. Сонгуулиар засаг солигдмогц урьдын засгийн газрын платформыг үргэлжлүүлж, нѳхцѳл байдалдаа зохицуулан ѳѳрчлѳх бус улс тѳрийн платформ гэдгээр нь халж, ул болгож байгаа нь нийгэмд асар их хэмжээний цагийн алдагдал учруулаад зогсохгүй гадаад орнуудад хувьсамтгай монгол гэсэн цол чимэгтэй болоход хүргэжээ. Тѳр засгийн ѳндѳр хэмжээнд хийгдсэн бодлого засгийн газар солигдмогц үнэ цэнээ алдаж байна. Энэ бол нэн харамсалтай зүйл. Ямар сайндаа хѳршийн босс Путин, хэлэлцээр хийснийхээ дараа за тохирлоо шүү гэж гар барин сануулж байхав дээ. Блүүмберг телевизэд оросын элчин сайд В.В.Самойленкотой хийсэн ярилцлагыг, түүний монголчууд  хувирамтгай байдлаасаа их цаг алдаад байгааг нѳхѳрсгѳѳр сануулсан фразуудыг дахин шинжилж үзэхийг дашрамд хүсье! 

 Оюутолгойг эргэлтэнд оруулах бодлогыг монголчууд аль эрт боловсруулсан шүү дээ, харамсалтай нь улс тѳржиж, овжин этгээдүүд улс тѳр хийж үнэтэй хэдэн жилийг үргүй алдсаан. Бодлогоо залгамжлаа л улс тѳрийн амбицаа орхицгоож улс орноо, хүн ардаа бодоод шийдэмгий хандсан бол эдийн засгийн ѳндѳр ѳсѳлтийн шимийг ѳнѳѳдѳр биш ѳчигдѳр хүртэх байсан, энэ бол том сургамж. Арай дэндүү улс тѳржиж байна, энэ нь нийгмийн цагийг эвдэн үе мѳчѳѳр нь салган зүгээр л хогийн сав руу шидлээд байгаатай эн тэнцүүлж болохоор. Даанч харамсмаар. Чингис бонд босголоо, энэ бол зѳв бодлого байх. Гэтэл тэр бодлого нь хэрэгжиж эхлэхгүй, нийгмийн цагийн алдагдлаас 30 цэцэрлэг барих мѳнгѳ алдлаа гэцгээж байна. Тэр 30 цэцэрлэг гэсэн тооцоо ч алдаатай. Механикаар 30 хоногийн хүүгээр хийсэн тооцоо, монгол сэтгэхүйгээр хийсэм арифметик. Үнэндээ бол 30 хоногийг монголын хүн ам 2,86 саяд үржиж цагт шилжүүлвэл 200 млрд хүн цагийн алдагдал гарч байгаа юм. Бид тийм баян хүмүүс үү! Баячууд ч мѳнгѳѳ ингэж цацахгүй шүү дээ! Дэндүү харамсмаар биш гэж үү!

2. Мэдлэгийн залгамж чанар

Мэдлэг субьектээр дамжин илэрдэг ч объектив чанартай эд. Хүний тархи толгойд суучихсан байдаг болохоор мэдлэгийг мэдлэгийн эзэнгүйгээр тѳсѳѳлѳх аргаггүй, мэдлэг бол хүн ѳѳрѳѳ гэж ойлгож болно. Монголын тѳрийн бодлогыг боловсруулагчид нь УИХ-ын эрхэм гишүүд биш, тэдний ар тал юм. Засгийн газар, яамдууд. Яамдын ажилтнууд, ялангуяа орлогч сайд нар бол бодлогыг гардан хийгчид, боловсруулах талаасаа ч гүйцэтгэх талаасаа ч тэр. УИХ-ын эрхэм гишүүд бол францчуудын хэлдэгчилэн  сайн ярьдаг, итгүүлж, жүжиглэж чаддаг л байвал мангуунууд байсан ч хамаагүй, хамгийн гол нь ар тал цул мэдлэг байх ёстой. Гүйцэтгэх засаглалын хүрээнд бий болсон аж ахуй, менеджментийн туршлага залгамж халаатай байх ёстой. Ажилтнууд нь шат ахин карьер олж дараа дараагийн ажилдаа итгэлтэй байж түүндээ бие, мэдлэгээ бэлтгэдэг байж чадвал сая эдийн засаг донсолгоонгүй гүйдлээр урагш ахих учиртай. Манайд тийм юм даанч алга. Монголын мѳнгѳний бодлогыг барьдаг гүйцэтгэх засаглалын орлогч сайдыг аваад үз, ямар ч туршлаггүй 26 настай бандид, ажлын мэдлэг суухын тулд хичээгээд, хичээгээд хэдэн жил хэрэгтэй вэ! Тэр жилийг цагт шилжүүлэн хамрах хүрээ буюу монголын хүн амын тоогоор үржүүлхэд хичнэн хүн цагийн алдагдал гарах вэ! Дээр нь итгэлээ алдсан карьер хѳѳгч залуусын цагийн алдагдлыг тооцоод үз, даанч харамсмаар. Гүйцэтгэх засаглал бол бодлогын албан тушаал болохоос улс тѳрийн албан тушаал бишээ гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна аа!

 3. Гэмт хэрэг

Гэмт хэрэг бол нийгмийн цагийг алдагдуулдаг хамгийн том хүрээ. Аль ч оронд гэмт хэрэг гардаг шүү дээ бол хариу биш. Бусад улс орон гарсан гэмт хэргээ маш түргэн шийдэж чаддаг. Манайд ямар байнаа. Тэмүүжин сайдын тооцоолсноор зѳвхѳн эрүүгийн хүрээнд жилдээ 4000 гэмт хэрэг гарч, хохирогч, үйлдэгч болон мѳрдѳн байцаах талаасаа нэг хэрэг дээр  дунджаар 10 хүн хамрагддаг юм байна. Нэг хэрэг дээр багаар бодоход ажлын 5 ѳдѳр зарцуулнаа гэвэл бараг 2 сая хүн цагийн алдагдал гарч байна. Сар жилээр шийдвэр нь гарахгүй үргэлжлэх хэрэг зѳндѳѳ л байдаг, тоодог ч үгүй, тэрүүгээр тооцвол дэндүү харамсалтай тооцоо гарна, Монгол тийм их баян орон уу! Гэмт хэрэгтэй тэмцэх тухай улиг болсон юм ерѳѳсѳѳ яриагүй байна, гарсан хэргээ цаг алдалгүй, хойш тавилгүй шуурхай шийдэх тухай л яриад байна л даа. Би 24 цагийн шүүхийн тухай асуудал босгон тавьж байсаан, хѳгжсѳн орнуудын туршчихсан, хэрэгжүүлээд явж байгаа бэлэн туршлагыг шууд аваад хэргэлчих юм байхгүй, монголын нѳхцѳлд туршиж үзнээ гэж донгосцгоодог хэхэ. Монгол онцлогтой гэх нь монгол тэднээс илүү ухаантай гээд байгаа юм шиг санагдуулдаг шүү.  
Архидалт, оюуны хѳдѳлмѳрийн үнэлгээ, суурь ухааны мэдлэг, монгол хүний менталит, дигнит, ухамсрын тѳвшин, мухар сүсэг, эрүүл оршихуй гээд нийгмийн цагийн алдагдалд муугаар нѳлѳѳлж байгаа факторуудыг компонент болгоноор нь задлан сайн судалж хувь оноон тогтоомоор санагддаг. Хамгий гол нь хѳрѳнгѳ оруулалт шаардахгүй баялгийн эх үүсвэр энд байна шүү гэдэгт л анхаарал татах гэсэн хувийн бодол энэхүү бяцхан нийтлэлд оршмой.

Проф.И.Цэрэнхүү

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Thu, 03 Jan 2013 19:30:57 +0800
Би аль улсын иргэн бэ! https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1999-archive https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1999-archive

 

Сайн байцгаана уу, Өртөөчид өө!

                     Би . . . /европын нэгэн хөгжилтэй улсын нэр байна/ улсад суудаг. Монгол улсын иргэний бүртгэлд хамрагдсан, дараа нь гарын хээтэй бүртгэлд . . . суугаа ЭС Яаман дээр очиж бүртгүүлсэн монгол улсын иргэн хүн билээ, наад зах нь ѳнѳѳдрийг хүртэл ийнхүү бодож явсан хүн.

Монголд цочир хүйтрэл болж хүүхдийн ѳвлийн амралтыг сунгасан сайхан завшааныг ашиглан монголоос 2 ачаа авчран чарга цанаар гулгуулья гэж оргилуун шийдвэр гаргалаа. Паспортын хугацаа дуусах дѳхсѳн болохоор сунгуулахаар ЭСЯ дээр очлоо. Паспорт сунгах хуудас нь ганцхан тал, тэнд нь 2 хон тамганы зайтай ѳѳр хуудсанд сунгах эрх ЭС Яаманд л лав байдаггүй юм байна. Элчингийн жижиг дѳрвѳлжин тамга дардаг бол хэд л бол хэд сунгах боломжтой, яагаад ч юм бүү мэд заавал том тамга дарах горим тогтчихсон, тэрийг хэнбугай ч зѳрчих эрхгүй л юм байна л даа.

Ингээд Монгол руу гадаад паспорт захиаллаа. Гэтэл юу вэ! Би Балдан овогтой Гончиг гэдэг хүн монголд байхгүй, миний оронд ѳѳр хүн бүртгэгдээд сонгуульд санал ѳгчихсѳн, би бүртгэлээс хасагдчихсан байдаг юм байна. Би эндээс яаж ийгээд монголд очлоо гэхэд хил дээр саатауулагдах бололтой юм байна. Паспорт хѳѳцѳлдѳж ИБМУТ гэдэг газар очсон хүнд, тийм хүн монголд байхгүй, монголын тийм иргэн байхгүй гэж хэлжээ.

Ийнхүү гадаад паспортгүй, иргэний бичиг баримтгүй үлдлээ. Би уг нь цагаачлалаар гарч ирээгүй, гадаадад гараад тасралтгүй ажил хийж байгаа хүн. . . . аж ахуйн үйл ажиллагаа нээж фирм байгуулсан анхны монгол хүн. Мэргэжлийн ажлаа хийгээд л яваа хүн, ажил маань амжилттай, амьдрал маань ѳсгѳлүүн байдаг. Тэглээ гээд иргэний бичиг баримтгүй болохоор хэн ч биш болж хувирав. Энэ сонгуулиас болж над шиг олон хүн хохирч яваа бол уу!

Би хаанахын иргэн бэ!
Б. Гончиг

Гэж 2012 оны 12-р сарын 25-ны 17.42 цагт цахим шуудангийн сүлжээнд энэ хүн бичжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авах гэхээр цагийн зөрүү энэ тэрээс болж удаж магадгүй тул улс, хотын нэрийг арилгаж овог, нэрийг нь өөрчиллөө.

Төрийн эрхийг луйвардаж авахын тулд зүсэн бүрийн бузар булай гэмт хэрэг үйлдэж байдгийн нэгийн баримт нь энэ. Иргэд та бидний эрх ашгийг хохироох бол энэ гэмт этгээдүүдийн хувьд зүгээр л юу ч биш аж.

Энэ ёс суртахуунгүй, цагаандаа гарсан луйварчдаас төрөө яаж цэвэрлэж авах вэ, иргэд ээ?
Б. Жамц  

Жич: Энэ захидлын араас хүмүүс сүлжээнд санаа оноо хэлцгээснийг дэс дараагаар нь дор нэмж оруулав.
Б. Жамц 

From: sh psn
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Гончиг андтай адилхан хувь заяатай болчихсон хүн гадаадад олон буй. Тэр бүү хэл дотоодод ч буй. Эхнэр бид хоёрыг 2008 онд сонгууль өгөхөөр очиход тийм хүн байхгүй хэмээн оруулаагүй тохиолдол гарч хэрүүл уруул болсон боловч сонгуульд оролцож чөдөлгүй хоцорч байсан.
Уг нь надаар овоглосон энэ айл нэгдүгээр хорооллоос сүүлийн хорин жил
хаашаа ч хөдлөөгүй юмсан.

Ийм л завхралын үр дүнд энэ эрхмүүд төрийн
өндөрлөгт залардаг тэргүүн туршлага манай улсад тогтсон нь үнэн.

Гончиг анд минь та энэ гашуун түүхээ сонинд тавьж нийтэд хүргээч.
Болохгүй бол би хамжилцъя. 
Пүрэвсүрэн

From: Dondov
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

За үүнтэй төстэй асуудал олон бий дээ. 1999 билүү 2000 онд гадаад пасспортонд эхлээд өөрийн нэр тэгээд эцгийн нэр байсныг өөрчилсөн байгаам /Жич: Tserendondov Dashzeveg - Dashzeveg Tserendondov гэж/ Монголдоо байсан хүмүүс, тухайн үед пасдортондоо өөрчлөлт хийлгэсэн хүмүүс яахав тэр нь ажиглагдаагүй юм шиг байгаам. 2 жилийн өмнөө Батаа ахын пасспортын хугацаа дууссан гээд  авах гэтэл мэдэх хүнгүй болоод хувирчихсан манайхнаас ч хөөцөлдөж өгсөн хүмүүс олон бий дээ чухам тэгээд энэ жил л 1 аргыг олж эх орондоо ирсэн дээ нээрээ яаж зохицуулсаныг нь асуугаагүйм байна.
Хариуцлага л өндөр байх хэрэгтэй байгаам
 
Дондов
 
From: Buyantsogtoo
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Хэтэрнэ гэхэд дэндvv хэтэрсэн асуудал л даа.

Sent from my iPhone

 From: Buyantsogtoo
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Гадаадад бгаа хvний бvртгэлийг еерчилж ашиглаад хужаа нарт паспорт гаргаад хилээр гаргадаг мафи бдаг гээд бгаа. Тvvнд манай томчууд орооцолдсон гэж ярьдаг юм даа.

Sent from my iPhone

From:  Батхүү
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Сэлэнгэ аймагт суудаг танил маань Баянхонгорт явж байхдаа нэг бааранд хэдэн залуустай шөргөлцөж цагдаагийн газарт очсон аж. Сүйдтэй юм болоогүй, хоёр талдаа гомдолгүй гэсэн тул гайгүй байх ингэсгээд явуулчих байх гээд бодсон чинь цагдаа нар, Та өмнө хэрэгт холбогдож 1.5 жил хорих ялаар шийтгүүлсэн, рецидив хэрэгтэн байна ш дээ гээд хорьчихсон гэнэ.

Өмнө хэзээ ч шүүхийн халга татаж үзээгүй, элдэв хэрэгт орооцолдож байгаагүй, мөрөөрөө яваа гэдгээ учирласан ч "Таны цахим бүртгэлд ингээд тэмдэглэсэн байна. Та аймгаасаа байнгын оршин суугч, өмнө хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг гаргүүлж авчирах бол таныг суллаж болно" гээд 7 хоног саатулав.

Энэ хурууны хээ, зураг авах нь их маапантай асуудал. Хэн нэгэн байцаагч хэрэг нь илрэхгүй бол миний хурууны хээг банк дээрэмдсэн хэрэгт хавсаргаад "газар дээрээс нь олдсон" гээд хэдэн сараар саатуулах бол эргээд би тэр банкид хэзээ ч орж байгаагүй гэдгээ нотлох хүртэл алдсан ажил орлого, цаг хаг хугацаа, сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ?

Захын нэг шивэгч оператор мэдээллийн санд ороод хүмүүсийн нэр, зураг, бүртгэлийг өөрчилж байхад жил болгон хакерийн үйл ажиллагаанд тэрбүм гаруй доллар зарцуулдаг урд хөршийн тусгай албаныхан бол мэдээллийн санг хуулаад авах нь энүүхэнд. Компьютерын сүлжээний аюулгүй байдал туйлын асуудалтай, хээл хахуульд идэгдсэн төрийн албан тушаалтнууд байгаа цагт миний хувийн мэдээллийг төр засаг найдвартай хамгаална, буруу юманд ашиглахгүй гэдэгт би лав итгэхгүй байна.

Сүүлийн үед Мобиком хэрэглэгчдийнхээ зураг авдаг болсон байна лэ. "Таны утасны дугаарыг өөр хүн ирээд авчих бол яахав? Таны аюулгүйн байдлын төлөө..." гэсэн тайлбар хэлнэ лэ. Сая гаруй хэрэглэгчтэй Мобиком хүмүүсийн дүрсийн сан бүрдүүлэх ямар шаардлага байна? Таны хамаатан саадан хаана ямар ажилтай ч гэх шиг анкет бөглөхийг бас шаардсан.

Банкнаас зээл авахад бас зураг, гэр бүл, хамтран амьдрагч, хамаатан садан, өмч хөрөнгө, орлого, ажил алба гээд мөн ч олон талын мэдээлэл нэхэж авдаг. Энэ мэдээллийг хэн хаана яаж хадгалдаг, яаж хамгаалдаг нь нууц. Миний л мэдэхээр дотор нь байгаа хүмүүс их овжингоор ашиглаж байгаа сурагтай.

Ингээд бодохоор хувийн мэдээллийг хадгалж, нааш цааш болгох, хамгаалах тал дээр тодорхой журам хууль дүрэм байхгүй мөртөө ийнхүү мэдээлэл бүрдүүлж байгаа нь төрийн албан тушаалтан, албан хаагчын талаас буруу ашиглах, эсвэл мэдээлэл алдагдаж хохирол учруулах аюулын хаалгыг нээж өгч байна.

Төр иргэддээ, банк, гар утасны компаниуд хэрэглэгчдээ итгэхгүй, дахин дахин мэдээлэл нэхэж байгаа цагт иргэд, хэрэглэгчид яаж тэд нарт итгэх вэ?

Би бас хардаж байна. Зах зухаас нь миний зөв гэдэг нь батлагдаж байна.
Батхүү

From: Б. Гончиг
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Тийм, энэ бол нэг хүний асуудал биш, гадаадад суугаа хэдэн зуун мянган монгол иргэнтэй холбоотой асуудал. Гадаадад суугаа гэдгээр, монголд сонгууль болсон гэдгээр...гэдгээр ..гэдгээр...монгол хүн монголын иргэний бүртгэлээс хасагданаа гэдэг факт нь ѳѳрѳѳ тѳр иргэддээ яаж хандаж, эсвэл ерѳѳсѳѳ хандахгүй байгааг харуулчихаж байгаа баримт. Энэ бол дэвэргэлт биш, хийрхэл биш зүгээр л гадаадад суугаа монгол иргэнд тохиолдсон зовлон, тѳрѳѳс улбаатай шүү.

Төрийн том, жижиг, бүр тоо статистик хариуцсан ажилтны ашгийн сонирхол яг тухайн хүн дээрээ ийнхүү томорч тусдаг ажээ. Би нэгэнт иргэн биш болохоор хэзээ ч хаана ч саатуулагдаж болох, сонгуульд санал ѳх боломжгүй, тэр ч бүү хэл энд оршин суух бичиг баримтаа сунгахад ч нѳлѳѳлж болох ийм л консеквенци гарч байна.

Миний РД ашиглаад бичиг баримттай болсон хэн нэгэн байгаа юм байна, тэр нѳхѳр эрүүгийн элмент байвал хаашаа юм би мүглэнд сууж магадгүй юу! Батхүүгийн бичсэнээр бол тийм л юм шиг байна. Ямар асуудал босч болохыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй, ямартай ч намайг монгол руу зүглээд хэрэггүй, онгоцны буудал дээр л саатуулагдана гэж учир мэдэх танилууд тоглоомгүй анхаарууллаа.
Б.Гончиг

From: D.Sainbayar

Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Монголын нийгэм, улстөрийн ялзралын сонгодог жишээ байна. Гончиг ахад ямар их гуниг төрсөн бол гэх харуусал төрж байна. Яг иймэрхүү зүйл 4 жилийн өмнө надад бас тохиолдож байсан тэгээд нэг нийтлэл бичиж байсан нь энд бий: "СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон. http://www.sainbayar.com/2008/12/blog-post.html

Гэхдээ нэрсийн жагсаалтаас хассан асуудал. Гончиг ахын case бол бүр илүү ноцтой, хүний эрхэд бүдүүлгээр халдсан явдал байна. Иймэрхүү зүйл Монголд тун элбэг юм байна гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам их мэдэрч байна даа.

BR,
D.Sainbayar
www.twitter.com/dsainbayar

From: GOBI
Date: 2012/12/27
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Ээ хөөрхий зайлуул...
Тэгээд яалгамаар бна. Монголдоо амьдрах ёмуу яваандаа. Үгүй гэвэл ч угаасаа монголын иргэн биш. Харин энэ санал дээр ажилдаг явдлыг хаах хэрэгтэй.

 From: Badrakh Naidalaa
Date: 2012/12/27
Subject: Re: [tsahim-urtuu: 9535] Та ингэхэд Монгол улсын иргэн хэвээр үү?

Бүртгэлийн асуудал гэж маш чухал сэдэв байна аа. Гэтэл энд маш ноцтой асуудал, алдаа үүссэн байдаг....Монгол улс иргэнээ хасчихсан байна гэдэг бол ноцтой гэхэд багадмаар, өдөр тутам тохиож байдаг жирийн нэг байдаг асуудал биш юм шүү ...Хамгийн аюултай энэ алдаа санамсаргүй бүртгэлийн алдаа биш бөгөөд олноор нь, тодорхой улс төр, эсвэл хувийн зорилгоор хйисэн байж болзошгүй гэдэг нь юм. Хэрвээ ингээд нэг хүнийг хассан гэдэг нь баттай бол өөр хэдэн ч хүнийг ингэж нэмж хасч, мэдээллийг нь өөрчилж, саналыг нь өгүүлж, болиулж, хэнтэй ч гэрлүүлж, салгаж, шоронд суулгаж....хорлож, эсвэл дээш нь татаж......болно гэсэн үг.
Ингэхэд, Монгол улсын хүн ам 2.8 сая гэдэг үнэн юм уу? Сонгуульд ирж саналаа өгөөд байгаа хүмүүс иргэд мөн юм уу? шинэчилсэн бүртгэл гээд сүр ажил болсон, тэнд бүртгүүлсэн иргэд хаагуур орчихов? Иргэний бүртгэлд байгаа мэдээллээ иргэд шалгаж болох уу? өөр хүний сайн муу мэдээлэл хадсан яваа биш биздээ? гэх мэт эргэлзээ төрж байна...
Саяхан Цахим өртөөнд БЗД-ийн Намжил гэж иргэний тэмдэглэл гарсан. Доорх линкээр үзээрэй. Азаар БЗД дээр сонгуулийн ийй луйвар амжилтгүй болсон байна. Гэтэл дам сонсвол нөгөө СБ ба ЧД дүүргүүдэд яг адил нөхцөл бүрдэж, дахин сонгууль явуулснаар тэр нийтлэлд дүрсэлж, хардаж байсанчлан сонгуулийн үр дүн анхныхаас эсрэгээр гарчээ. Өөрөөр хэлбэл, иргэний бүртгэлийг ашиглан сонгуулийн ирцийг зориудаар хүргэхгүй байх, дахин сонгууль явуулахаас өөр нөхцөлгүй болгох аргаар сонгуулийг луйвардсан гэсэн үг. Хэрвээ энэ үнэн, ийм улайм цайм бол үнэхээр ноцтой. Засаг барьж бйагаа гэх АН нь ч юу харж, хийж, дэмий шинэчлэл гэсхийгээд сууж байдаг билээ.. 
 
Энэ асуудал ингэсхийгээд хэлэлцээд, шогшроод өнгөрдөг асуудал ч биш байх аа. Тэгээд нйитлэлд дурдсан, иргэний ямар ч данс бүртгэлгүй болсон хүн одоо яах вэ? Яагаад ийм асуудал үүсэв, яагаад иргэнээс хассан гэдгийг Бүртгэлийн газраас, бүр эсвэл Ерөнхий сайдаас, Засгаас албан ёсоор нэхэх, хариу авах ёстой бус уу? Нэг жишээ болгон энэ бүртгэлийг газрыг хөдөлгөж жинхэнэ шинэчлэвэл зохих биш үү?

 

]]>
monlist@gmail.com (Жамц) И.Цэрэнхүү Wed, 26 Dec 2012 01:13:33 +0800
Орос бол монголчуудын хувьд шооровноо биш https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1994-archive-1994 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1994-archive-1994

Газар дээр хаяа нийлэн сууж, нэгэн уулын ар ѳврийн хормой түшин амьдрал залгуулж байгаа гэдгээрээ ч, бас нэгэн үе ах дүүс болон хѳтлѳлцѳж рост болж байгаа үйл явдал монголын хувьд шооровноо биш ээ!

      Оросын ерѳнхийлэгч В.В.Путины жил бүр хийдэг ээлжит прессконференция ѳнѳѳдѳр болж, бүтэн цагаар сунган үргэлжилж 4 цаг хагасын турш амар биш асуултуудад шууд хариулт ѳгснѳѳр Путин, амаргүй хүн шүү гэдгээ дэлхийн ѳмнѳ дахин нотоллоо. Хэвлэлийн хурлыг нээж Путин ердѳѳ 10 минутийн товч үг хэлэхдээ чиглэл ѳх санаа ч агуулсангүй, тайлан ч тавьсангүй. 
Путин бол агуу сонсогч.
Асуулт хариултын явцад Путины асуултыг сонсож байгаа т
ѳрхийг ажихуй, ѳѳрѳѳ тухайн  асуулт руу шингээд  орчихож байгаа юм шиг сэтгэгдэл тѳрүүлж байв. Асуулт болгонд ач холбогдол ѳгѳѳд байгаа нь ямар ч асуултыг цааргалахгүй сонсноо гэдгээ хэлээд байгаатай адил байлаа. Московский комсомолец сонингийн сэтгүүлчийн асуултанд хариулж, Кудриний тухай дурсаад эсрэг санал сонсох дуртай гээд хэлэн тэндээс альтернатив вариант гаргадаг тухайгаа хэллээ. Ухаантай хүн болох гэсэн шинж нүүрэнд нь тодорсонгүй, үнэнээ л хэлэх шиг болсон. Эфирт байхаар тѳлѳвлѳсѳн хугацаа дуусч модератор ажлаа цэглэснээ мэдэгдсэн ч Путин ѳѳрѳѳр шийдэж, бас жаахан сонсмоор байна гээд прессконференцийг бүтэн цагаар сунгаж орхив. Гэхдээ ѳѳрѳѳ модератор хийж, ялангуяа гадаадын сэтгүүлчдийн үгийг анхааран сонслоо. 
Путин сэтгэл хѳдлѳлѳѳ нууж чаддаг хүн.
Сонсоход таатай бус, эвгүй заримдаа шууд тулгасан асуултууд гарч байв, гэлээ ч нүүрний хувирал
 ѳчүүхэн ч ажиглагдсангүй. Та бол авторитар удирдагч, орос орон 12 жил авторитар дэгэнд журамлагдлаа гэх асуултыг дуустал сонсоод ямарч хувиралгүйгээр хэлсэн хариулт сонин байв. Черчиль хэлэхдээ, ардчилал сайн гэж хэлэхгүй, гэхдээ түүнээс илүү тогтолцоог олж харахгүй байна гэсэн юм гээд Орос орон бол онцлогтой орон,  либеральноконструктивная позиция барихаас ѳѳр арга байхгүй тухай тайлбар ѳглѳѳ. Хүүхдүүд чинь хаана байдаг вэ гэсэн асуултад, энийг мэдэх хэрэгтэй юу, Москвад ажил хичээлдээ яваа л асуудалгүй дээ гэлээ. 
Путин ардын баатар.
Оросын нийгмийн үзэл санаанд Путиныг тахин шүтэх хандлага газар авчихсан байж магадгүй юм. Хүмүүс, ялангуяа залуучууд түүнийг домог болгосон нь илт байна. Залуу сэтгүүлчид асуулт тавихдаа сандарсан, сэтгэл нь х
ѳдѳлсѳн шинж илт, ихэнхдээ хоолой нь чичирч уйлах гээд байгаа юм шиг дуугарч байв. Нүүр бол гал улаан. Улс тѳрийн тодорхой баримтлалгүй, эрээвэр хураавар хүмүүсийн цуглуулга гэхэд нийтээрээ л нэг дарамтанд байх шиг харагдаад байлаа.
Путин импровизаци сайн хийдэг хүн.
Импровизаци гэхийг ер
ѳнхий хариултын бодлогын хүрээнд жижиг маневр хийгэд хүнд байдлаас гарах гэсэн утгаар хэргэллээ. Польшийн TVN телевизийн сэтгүүлчийн Смоленскт онгоц унаж Польшийн элит 96 хүн сүйдсэний улмаас үүссэн хоёр орны харьцааны талын асуултад, сүүлийн үед сайн ойлголцож байгаа гээд түр амсхийснээ энэ буудалд онгоц буух нѳхцѳл байхгүй байгаа тухай Польшийн талд сайн хэлсэн юм, гэхдээ полякууд буухаар шийдсэн, тэгээд л ийм явдал болчихсон гэж тайван хариуллаа. Америкуудад оросоос хүүхэд үрчилж авахыг хорьсон шийдвэрийн талаар Лосанжелес таймсийн сэтгүүлчийн ширүүхэн дуугаар тавьсан асуултад хариулахын ѳмнѳ нилээд бодов. Асуудал маш их улс тѳржсѳѳн, америкчуудад сайхан сэтгэл гаргаж санал тавьсанд талархаж байгаа. Гэхдээ хүүхэд олноор үрчлүүлэх манай дотоодын систем бэлэн биш байгаа гэдэгт итгэнэ үү гэж хэлээд санаа алдлаа. Курильскийн арлуудын сүүлчийн аралыг Путины арал гэдэг, тэрийг япончуудад ѳх үү гэсэн асуултад ѳѳ тийм нэртэй арал байна уу гээд инээв. Нэг тэтгэвэрийн хѳгшин 2 дахин босч асуулт гэхийн аргаггүй л юм бурав, ѳчүүхэн ч цааргалсангүй. 
Путин хатуу хүн.
Орос Америкийн харьцааны тухай олон хүн асуулаа. Аливаа асуудалд санал з
ѳрѳх юм гарна, гэхдээ ѳдѳѳн хатгах хандлага, үйлдлийг хэзээ ч хүлээн авахгүй гэдгийг хатуу хэлэв. Губернаторуудыг орон нутгаар биш шууд сонгох системийг хатуу баримтлана, энэ дээр ойлгох ёстой гэж хатуу хэллээ. Орон нутгаас сонгогдсон дарга жалгаа л бодохоос зэргэлдээ мужаа ч бодохгүй шүү дээ, бидэнд нэгдмэл бодлого, түүний хэрэгжилт хэрэгтэй гэв.
Путин ажил хэрэгч, санах ой сайтай хүн
Тувагийн нүүрсний уурхайн жижигхээн замын х
ѳрѳнгѳ оруулалт хаашаа алга болсон тухай хүрч санаж байна. Хэлэлцсэн л бол барагтай, баараггүй санадаг л хүн юм.
Том асуудлаар
Гадаад бодлогодоо хятадтай илүү түншлэх нь ойлгомжтой болтой. Путин орос орны эдийн засгийн  геополитикийг алс дорно зүгт чиглэнэ гэдгийг шууд хэлэв. Усан доогуур нефтийн түүхий эд тээвэрлэх гигантуудад их анхаардаг юм байна. Приротет бизнэсс болтой юм. Номхон далай доогуур татах шугам үндсэндээ дуусч байгаа, түүхэн БАМтай тэнцэхүйц х
ѳрѳнгѳ оруулалт гэлээ. Хар далайн 63 млрдын хоолой, Балтын тэнгисийн 55 млрдын хѳрѳнгѳ оруулалт цаашдаа ч хийгдэнэ гэлээ. Үндэсний, байгал хамгаалах, гэмт хэрэг гээд санаа зовоосон олон том асуудал хѳндѳгдѳв. Гэхдээ хѳндѳгдсѳн бүх асуудлыг хэлэх зорилго тавьсангүй, зүгээр л Путин надад ямар сэтгэгдэл тѳрүүлэв гэдгийг л хэлэх гэсэн маань энэ. Том гүрний тэргүүн том л байдаг юм байна.

И.Цэрэнхүү

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) И.Цэрэнхүү Fri, 21 Dec 2012 10:14:51 +0800
Сонгууль хэмээх цусгүй тулалдаан https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1988-archive-1988 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1988-archive-1988

Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамлаа.

3 жил 3 сарын өмнө япончууд "бор халзан хонь" байсан ч Ардчилсан намын нэр дэвшигчид өгөхөд бэлэн байсан бол энэ удаад ЛАН-ын хүн л бол саналаа шууран өглөө. Шуурах үзэгдэл нийгэм тогтворжсон Японд ч байдаг байна. Ер нь сонгогчдын сэтгэл зүй манайхаас ч алд дэлмийн зөрүүгүй мэт. АН-ы дарга, Ерөнхий сайд Нода огцрохоо мэдэгдсэний дараа тус намын бусад удирдах албан тушаалтнууд энэ ялагдалд өөрсдийгөө буруутай хэмээн зарлаад албан тушаалаа шууд л өгчихлөө. Тэд "Намын мөрийн хөтөлбөр засгийн эрх барих хугацаанд хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт амлаагүй ажил хийсэн (жишээ нь НӨАТ-ыг нэмэх тухай хууль батлуулсан), мөн нам хагаран бутарсан (АН-ы хамгийн нөлөө бүхий этгээд болох Озава Ичироо намаасаа олон гишүүдийг дагуулан гарч, шинэ нам байгуулсан. Озаваг хууль бусаар орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгасан ч энэ нь шүүхээр нотлогдоогүй.)" зэрэг олон шалтгаан уг ялагдалд нөлөөлснийг дурдлаа.

Сонгуулийн тухайд манайхаас ялгарах зарим нэг шинжийг дурдвал, санал өгөлт дууслаа, хайрцаг нээлээ, хоёр цагийн дотор үр дүн нь тодорхой болж буй явдал. Ялагдлаа эрх баригч нь хүлээн авуутаа нэг цагийн дотор огцрохоо мэдэгдэж, намаасаа, сонгогчдоосоо уучлал хүсч буй байдал. Монголд болсон сонгуулийн дүн зарлагдталаа дуншиж, бүр долоо хонох нь энүүхэнд болоод байна. Технологийн хувьд бид автомат машинаар уншуулдаг, Японоос ч илүү түвшинд хүрсэн байлтай. Монголчууд "төрийн хар хайрцаг" гэж ярих дуртай. Хар хайрцаг гэдэг бол хэнд ч ойлгомжгүй, нууцлаг зүйлийг хэлдэг. Тэгэхээр манай "төрийн хар хайрцаг" бол сонгуулийн дүнгийн дуншилтад гэж хэлж болмоор.

ЛАН-ы дарга, шинэ Засгийн газрыг толгойлох Абэ Шинзоо мөнгө санхүүгийн бодлогыг эрс шинэчлэх, зоригтой либеральчлах, 2 хувийн инфляцид хүргэх, иений ханшийг буулгах эрчимтэй арга хэмжээ авахаа зарлав. Үүний тулд Японы төв банкны ерөнхийлөгчийг солих ажлыг шуурхайлжээ. Мөн ирэх 1 дүгээр сард АНУ-д айлчилж, хоёр орны харилцааг урьдын түвшинд хүргэн сайжруулах бодолтой байгаа тухай ЛАН-ын нарийн бичгийн дарга Сүга өнөөдөр Эн Эйч Кэй телевизэд ярилцлага өгөхдөө дурдаадах нь билээ.

Мэдээг бэлтгэсэн П.Наранбаяр

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) П.Наранбаяр Mon, 17 Dec 2012 21:02:30 +0800
Японд болж буй сонгуулийн сэтгэгдэл https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1983-archive-1983 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/1983-archive-1983

         3 жил 3 сарын өмнө төрийн эрхээ алдсан Liberal Democratic Party of JAPAN (LDP- Жимин) илт давамгай ялалт байгуулж, төрийн эрхээ буцааж авах нь тодорхой болж байна.

 Сонирхолтой нь энэ 3 жил, 3 сард болж өнгөрсөн зүйлс нь 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үетэй давхцах зүйлс  их ажиглагдаж буй тул сэтгэгдэлээ тэмдэглэхээр шийдлээ.
 
2009 он 8 сарын 30 өдөр. LDP нь 1955 онд байгуулагдсанаасаа хойш Шүүгиинд анх удаа нэгдүгээр намын байраа алдсан өдөр болж, 1993 оны тусгай их хурлаар бүрдсэн Хосокава засгийн газрын удаах, LDP-с өөр нам төрийн эрх барих сонгуулийн үр дүн гарлаа. Шүүгиин нь Японы Улсын Их Хурлын 2 танхимын нэг нь бөгөөд, Ерөнхий сайдыг шийддэг, мөн Ерөнхий сайд нь тараах бүрэн эрхтэй танхим юм.
 
2008 оны Коизүми ерөнхий сайдын удирдсан багийн шуудангийн хувьчлал түүнийг тойрч, Их хурлыг тараан, дахин хийгдсэн дуулиант сонгуулийн дараахан Lehman Brothers компанийн дампуурлаар эхэлсэн 2008 оны олон улсын эдийн засгийн хямралын дүнд LDP-н хүчин мөхөсдөж эхлэв. Эдийн засгийн хямрал эхлэхээс өмнөхөн Коизүми ерөнхий сайд улс төрөөс гарч, улмаар ерөнхий сайдын суудалд суух хүсэлтэй улс төрчдийн тоглоом эхэлснээр LDP нэр хүнд ч унаж эхлэх суурь болсон юм.
 
Энэ үед Япон улсад өрнөж байсан нэгэн урсгал гэвэл, АНУ шиг 2 том намтай улс төр гэсэн үгс байлаа. Яг л 2012 оны сонгуулийн өмнөх Монголд минь буй болсон 2 том намын улс төрийн тогтолцоо. Энэхүү 2 том намын нөгөөх нь The Democratic Party of Japan(DP) юм. Үүнээс өмнө нь нэг том хүчтэй нам болох LDP байгаад, түүнийг тойрсон олон жижиг намууд оршиж иржээ. Энэ тогтолцоог эвдэх боломж бүрдсэн байж, тухайн үед Ардчилсан үзэлтэй нам гэсэн утгаараа DP нь бусад жижиг намуудаас илүүтэйгээр байр сууриа олж ирж. Олон ч бусад намын гишүүдийг өөрсдийн тогоондоо нэгтгэж чадсан юм. Ийнхүү хүчийг авсан DP-д төрийн эрхийг авах азтай завшаан 2009 онд бүрджээ.
 
Тухайн үед DP-с дараах зүйлсийг хийж ярьж эхэлсэн юм.
- Manifesto 2009  гэсэн нэр томъёололын дор, мөрийн хөтөлбөр гэсэн нэр томъёог гадаад үгээр өөрчилж, олонд түгээсэн том сурталчилгаа хийв.
- Эдийн засгийн хямралын үеэр шийдмэг алхам хийсэн эрх баригч намын хүүхдүүдэд тарааж байсан мөнгө, эрэлтийг ихэсгэх үүднээс хийгдсэн хямдралын купон зэргийг хоосон үргүй зардал гэж нэрлэж байв.
Төрийн эрхийг барих тэр өдөр, улс төрийг өөрчилж, улсын үрэлгэн бодлогыг үгүй хийж, Япон улсыг гялалзуулах тухай сурталчилсаар байв.
 
Энэ үед LDP -тэй холбоотой муу бүхэн л медиагаар урсдаг байв. Олон ч хүн LDP-ээс салан тусгаарлав. Өөрсдийн намыг ч байгуулж үзэв. Ард түмэн ч олон жил төрийн эрхийг барьсан LDP-т амралт өгөхийг хүсэж байлаа. Ийнхүү 2009 оны 8-р сарын 30ны өдөр, түүхэн сонгууль болж, DP нь шүүгиин дэх нэгдүгээр нам болж чадав. Харамсалтай нь дангаар засгийн эрхийг бариx боломжийг л ард түмэн өгсөнгүй. Их хуралын 50%+1 суудлыг эзлэхийн тулд, үзэл бодол ондоо 2 намтай нэгдэж засгийн газраа байгуулсан нь одоогийн Шинэчлэлийн Засгийн Газрыг санагдуулна. Нэг нам нь Social Democratic Party(SDP), нөгөөх нь National(ist) Party(NP) байв. Хэдийгэр Democratic гэсэн үг байсан ч, энэ нь Ардчилсан үзэлтэй болсон улсад бол байх л үзэл тул, SDP нь SocialParty гэхэд хилсдэхгүй юм. Ийнхүү хөдөлсөн DP тэргүүтэй галт тэрэг их л сүртэй байв.
 
Амласан ёсоор, улсын үрэлгэн зардлыг үгүй хийнэ гээд, Жигёо Шивакэ буюу үйлчилгээний хуваарилалт гэсэн нэрийн дор, олон тооны төсвийг хасаж, олон үйл ажиллагааг зогсоов. Энэ нь О.Магнайгаар тэргүүлүүлж хийгдэж байгаа үйлдэлтэй их л адилхан харагдана. Эхэндээ ч олны дэмжлэгийг авч байсан боловч, даамжирсаар, улсын чиглэлийг харуулагч олон тооны судалгааны төсвийг хасч, зах зээлд дураараа оролцох үйлдэл ихэссэн юм. Үүний нэгэн жишээ нь, Hayabusa жижиг од судлагчийн төсвийг хассан гэх мэт.
 
Удалгүй шинээр байгуулагдсан засаг дотрох саналын зөрчилдөөн ихэссээр, SDP нь засгаас гарч, NP ч дураараа зөрүүдэлдэг нэг бүлэг болов.
 
Manifesto гээд нэрийдсэн гадаад үг нь ч, утасны тэмдэглэлийн дэвтэр шиг байсан нь ч харагдаж эхлэв. Хэн дуртай нь ийм юм хийнэ, тийм юм хийнэ гэж хэлсээр, олон хүний хүслийг биелүүлэх гэсэн Засгийн Газар нь үрэлгэн бодлогыг үгүй хийх нь битгий хэл, өөрсдөө буруу ярьж байж гэж уучлал гуйх үр дүнд хүргэв.
 
Төрийн эрхийг барихын өмнөхөн муулж байсан, олон нийтэд тараадаг мөнгийг ч болиулж чадалгүй үргэлжлүүлэх болов. Үр ашиггүй гэж байсан, хямдралын купон нь ч үр дүнтэй байсан тул, дуугуй л өнгөрөхөөс аргагүй болов.
 
Иймэрхүү л байдал үргэлжилсээр, өөрсдийн саналыг ч хүлээн зөвшөөрүүлж чадахгүй засгийн  газрын хүчин мөхөсдсөөр, 2012 оны  ч биелүүлж чадахгүй засагтайгаар 3 жил 3сар өнгөрч, 2012 оны 11 сарын 16 өдөр шүүгиин тарж, өнөөдөр (2012/12/16) сонгууль явагдан, LDP нь дангаар төрийн эрхийг барих бүрэн боломжтой болж байна.
 
Ардчилал гэсэн нэрийн дор юу ч хийж болно гэж АН минь бүү бодоосой,
Ард түмэн гэж орилоод ч Ард түмэнд хүрдэг гэж бүү бодоосой МАН минь.
 
Ардчилал нь биднийх,
ард түмэн нь минийх гэсэн үгээр хоорондоо цэц булаалдалгүй, үзэл бодлоор улс төрждөг болох юмсан.
 
Японд болсон улс төрийн байдал та бүгдэд их л том сургамж болох байх гэж иргэн би бодох юмдаа.
 
Набар
]]>
tugsuu1218@gmail.com (Admin) Набар Mon, 17 Dec 2012 10:55:35 +0800