273-р сар2019

Шигтгээ нийтлэл (625)

Badral1Түүнийг Болорсофтийн Бадрал гэдгээр мэргэжлийнхэн нь, bolor-tol.com-г зохиосон Бадрал гэдгээр нь цахим ертөнцийнхөн андахгүй. Түүнтэй цаг үеийн, Монголчуудын зүгээс яаралтай шийдвэрлэх ёстой болоод буй нэгэн асуудлаар ярилцлаа.

Юникодын Техникийн Хорооноос (UTC-Unicode Technical Committee) ирэх 4 сарын хурлаараа Монголын өв соёл дархлааг хадгалж үлдэхэд онцгой нөлөөтэй асуудалд бидний зүгээс хандаж буй хандлагаас болон тун тааруу шийд гаргаж магад тухай мэргэжлийн цөөн хүн мэдэж үгээ дуугарч байгаагийн нэг нь та. Монгол үсгийн үсэг болон дүрмийг кодчилохтой холбоотой энэ асуудлын талаар жаахан дэлгэрүүлж тайлбар өгөхгүй юу.

Миний хувьд хамгийн анхны монгол бичгийн юникод фонт болох Mongolianscript фонтын OTF алгоритмыг бичиж байсан болон Болорсофт компани тус фонтын зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг болохоор 2015 онд Юникодын Техникийн Хорооныхон хүсэлт тавьж тэр цагаас сайн дураар монгол бичгийг цэгцлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Тийм болохоор энэ талаарх мэдээллийг шууд авдаг.

Монгол бичгийн юникодыг анхны хувилбарыг 2000 онд манай улсын зүгээс БНХАУ буюу Өвөр монголтой хамтран ажиллаж UTC-д оруулжээ. Анхны энэ хувилбарт нэлээд олон тэмдэгт дутуу, зарим үл хэвлэгдэх тэмдэгтүүд хэтэрхий их хэрэглэх шаардлагатай, тэр тэмдэгтүүдийн класс нь буюу үйлчлэх үүрэг нь өөрчлөгдөх зэрэг олон асуудлууд бий. Зарим тохиолдолд энэ нь бүр хакдуулах нүх болж юникодынхны толгойн өвчин болж ч байж.

Харамсалтай нь манай улс 2000 оноос хойш өөрийн бичгийн кодчиллын асуудлыг анхаарлаасаа гаргасан. Хаа очиж өвөр монголын их сургууль дээр кодчиллыг цааш хөгжүүлж ирсэн боловч тогтворжуулж чадаагүй өдийг хүрлээ. Тиймээс янз бүрийн арга дэвшүүлж хэлэлцэх болсон бөгөөд 2017 оны 8 сараас эхлэн графит гэх загварыг гаргаж ирж илүүд үзэх болов. Энэ арга өнөөдөр асуудлыг хялбар шийдэж буй мэт боловч алсдаа тун хортой, Монгол бичгийн ирээдүйг боомилох аюултай арга. Жишээлбэл бид үсэг үсгээр а б в гэж товч дарж бичих биш үсгийн махбодоор тоншиж бичдэг буюу шүд, гэдэс, сүүл гэх мэт товч дарж бичнэ. Гэхдээ бас цэвэр махбодоор биш заримыг нь үсгээр авсан хачин холимог арга. Нэг талаас нь харвал энэ графит загварт гарч буй бичих хурдыг удаашруулж, хадгалах хэмжээг ихэсгэх зэрэг сул талууд нь одоо хэрэглэгдэж буй фонетик загварын хялбар бичих, фонтын хамаарал багасах гэх мэт сул талуудтай харьцуулбал хүлээн авч болохоор ч техникийн талаас нь харвал үгсийг эрэмбэлэх, ялгах, танихад нэн түвэгтэй болж, цаашлаад бичвэр боловсруулалтыг эрс хүндрүүлнэ. Жишээлбэл үг санал болгох, үг үсгийн алдаа хянах, хөрвүүлэх программ хангамж хийхэд асар хүндрэлтэй, ихээхэн зардал хүч хөдөлмөрөөр бүтэх, бүтээсэн программууд яг зөв ажиллаж байсан ч үгийн түвшиндээ зөв таньсан эсэхийг бид баттай мэдэх боломжгүй тул зөв ажиллагаанд баталгаа олгох боломжгүй болно.

Хэлзүйн талаасаа монгол бичиг бол үсэгтэй тэр бүү хэл үет үсгийн зарчимтай бичиг. Дүрсээр кодолсноор энэ шинж нь бүрмөсөн алга болно.

Мэргэжлийн биш хүмүүсийн хувьд олон зүйлийг бүр анхан шатнаас нь ойлгож мэдэх хэрэгтэй байна. Тухайлбал Юникодын Техникийн Хороо гэж ямар эрх мэдэлтэй ямар байгууллага болох, тэдний гаргасан шийдвэр яагаад бидний өв соёлд тэгтлээ нөлөөлөх гэж?

-          Юникод консорциум нь дэлхийн бүх бичиг үсгийн тэмдэгт кодчиллыг стандартчилах зорилготой олон улсын олон компаниудын нийлж байгуулсан байгууллага. Жишээлбэл Microsoft, Google, Adobe, Apple, Oracle, SAP, IBM, Facebook, Netflix зэрэг олон байгууллага багтах бөгөөд тэд бүх бүтээгдэхүүнээ тус стандартыг мөрдөж гаргадаг гэсэн үг. Тиймээс бид хүссэн хүсээгүй, мэдсэн мэдээгүй тус стандартыг барих болсон бөгөөд ISO стандарт ч шууд хүлээн авч баталдаг. Юникод стандартыг дэлхийн бүх программ хангамж үйлдвэрлэгчид барьдаг. Ямар нөлөөтэй байгууллага болох нь эндээс харагдана.

-          Юникодын техникийн хороо нь Юникод консорциум дотор оршиж судалгаа, техникийн процесс, үйл явцыг гардаж хариуцдаг хэлтэс маягийн нэгж бөгөөд мөн л олон улсын экспертүүдээс бүрддэг. Тэдний гаргасан шийдвэрээр юникод стандарт батлагдаж, юникодын стандартыг дэлхий даяар мөрддөг учраас тэдний шийдвэр бүх орны бичиг соёлд нөлөөлдөг, хамаардаг гэсэн үг. Зарим энгийн иргэн юникодыг мөрдөх албатай юу бид өөрсдийн кодоо зохиогоод үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэж болдоггүй юм уу гэж бодож болно. Тэгж болно, гэхдээ бид хол явахгүй гэдгийг кирил бичгийнхээ хувьд ойлгосон. Ө, Ү үсгийн асуудал юникодыг барьж байж арилсан гэдгийг мартаж болохгүй. Учир нь бид өнөөгийн даяаршсан дэлхийн цахим орчинд дангаар оршин тогтнох ямар ч аргагүй төрөл бүрийн гадаад программ хангамж жишээлбэл Microsoft-н оффис, виндовс, Apple-н МакОС, Linux OS, Oracle-н өгөгдлийн санг өдөр тутамдаа хэрэглэж байна. Энэхүү стандартыг хүн төрөлхтөн оршин байгаа үедээ мөрдөх л болно. Учир нь бидний соёл иргэншил түүхгүйгээр, шинжлэх ухаан нь суурьгүйгээр оршин тогтнохгүйтэй ижил одоо эсвэл ирээдүйд хэчнээн шинэ шинэ стандарт, хэчнээн мундаг цахим технологи гарч ирсэн бай юникодыг дагахгүй бол хуучин байгаа дэлхийн бүх баримт бичиг, мэдээллийг хэрэггүй болгож орхих юм. Энэ бол 1+1=2 гэдэгтэй ижил үнэн тул бид зайлшгүй одоо анхаарал хандуулах ёстой.

Яагаад заавал одоо анхаарал хандуулах ёстой гэж. Нухацтай тайван боловсруулаад дараа асуудлаа оруулж болохгүй гэж үү?

-          Яг зөв. Ингэж бодож байгаа тэр бүү хэл юникодод дүрсээрээ орвол орж л байна биз дараа нь манай улс чадалтай болохоороо засчихна гэсэн зүйл яриад яваа албаны хүмүүс ч нэлээд гарч ирж байна. Үнэндээ энэ кодчилол нэг л тогтсон бол хөдөлдөггүй ба үнэхээр алдаатай бол зөвхөн тэр нь засагдаад л явдаг эд. Харин монголын блок сууриар нь засахгүй бол болохгүй тийм хүнд байдалд орж байгаа 2 дахь тохиолдол. Мянмярыг нэг удаа тэгж сууриар нь засаж байсан, гэхдээ монгол бичиг шиг 20 жил сунжраагүй байсан тул манайхаас арай дээр нөхцөл байдалд байсан. Энэ тохиолдолд хэзээ ч эргэж хүрэхгүйгээр нэг удаа засах ёстой гэдгийг техникийн хорооныхон анхааруулж байгаа. Хэдийгээр засчихсаны дараа үүссэн бичиг баримт асуудалгүй болох ч хуучин кодоор үүссэн бүх баримт эвдрэх тул хамаагүй өөрчилж болдоггүй юм. Кирил бичгээр жишээ авъя л даа. Маргаашаас эхлээд а үсэг гэнэт хүчингүй тэмдэг гараад байвал бид яах вэ? Бүх хүн нервтэнэ биз дээ? Тэгээд яах вэ? Мань мэтийн программынхан арга сүвэгчлээд зассан а үсгээр нь оруулдаг ч юм уу зарим нь өнөө ө,ү шийдэж байсан шигээ латин а үсгээр ч хүртэл орлуулдаг юм хийнэ. Тэгтэл ахиад жилийн дараа өнөөх нь өө буруу байж а чинь бүр өөр байх ёстой юм байна гээд унавал яах вэ? Монгол бичгийн хувьд ийм л байдалд орж байна гэсэн үг. Нөгөө талаас бидэнд 20 жилийн хугацаа байсан ч өнөөдөр ингээд сууж байгаа хүмүүс шүү дээ.

Монголын талаас одоогоор ямар арга хэмжээ авч ирсэн цаашид яах ёстой, асуудал яг хаана гацсан байгаа 4 сарын уг хорооны хурлаас өмнө бид хэрхэх ёстой вэ?

-          Дээр хэлсэнчлэн анх юникодод монгол бичиг нэлээд асуудалтай боловч засаж, тордож, тогтворжуулж хэрэгжүүлэлгүй оруулсандаа ханаад л хаячихсан. Шалтгаан нь нөгөө л төрийн бодлого төр солигдохоор залгамж чанараа алдаж, өдөр тутмын асуудал биш бол бүр орхигддогт бий. Энэ завсарт бас асуудлыг мэдэх мэдэхгүй “тоглогчид” гарч ирж төсөв мөнгө иднэ, хуваана, би ч мэдэж байна тэр ч худлаа ярьж байна гээд дүвчигнэнэ. Гаднын улс орныхонд хэлэхэд ичмээр ч бидний байдал ийм л байна. Гэтэл энэ цахим цаг үе, технологи тийм юмыг хүлээхгүй тоосон дотроо булаад л цааш явчихна. Монгол хүн байя, Монгол улс байя гэвэл Монгол хэлээ хайрлан хамгаалах ёстой гэдгийг бүгд л хэлдэг, ярьдаг, мэддэг гэж боддог. Гэтэл цахим эринд хэлээ хамгаалах гэдэг бидний урд өмнийн ойлгож ирснээс тэс өөр түвшинд гарчхаад байна гэдийг төрийн албаныхан тэр байтугай ихэнх хэлний мэргэжилтнүүд ч ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Бүхэл бүтэн 20 жил Монгол улс ингэж өвөг дээдсээсээ өвлөж ирсэн монгол бичгийнхээ асуудалд санаа тавихгүй явсан гэхээр итгэхэд бэрхтэй л юм?

-          Монгол улсад өдөр тутмын хэрэглээ биш болохоор тэр биз. Тэгсэн мөртөө 2025 оноос хос бичгээр явна гэсэн хууль 2015 онд гаргачихсан байгаа. Гэтэл хамгийн суурь асуудлаа ч шийдэх нь битгий хэл ойлгож анхаарч, бүр санаа тавьж байгаа шинж алга. Ямар ч гэсэн би тэр хууль гарсан 2015 оноос хойш ямар байдлаар энэ асуудалд хандаж ирснийг он цагаар нь үзүүлснээ танд харуулъя.

Roadmap

Энэ асуудал яагаад гэнэт өнөөдөр ийм сүртэй асуудал болоод гараад ирэв?

-          Гэнэт биш л дээ. Би мэдээллийг олон улсын байгууллагаас шууд авч байгаагийн хувьд энэ асуудалд анхаарал хандуулахыг төр засагт мэдээлэх нь иргэний үүрэг гэж үзээд Гадаад дахь монголчуудын байгууллага, тухайлбал өөрийн амьдарч буй Герман дах Монгол ТББ-дын зөвлөлөөр дамжуулан 2016 оны 1 сард тэр үеийн Боловсролын сайд Л.Гантөмөрт албан хүсэлт илгээж байсан. Мөн дотор нь байгаагийн хувьд энэ асуудалтай холбоотой бүх мэдээллийг Стандарт хэмжил зүйн үндэсний төв Монгол улсыг төлөөлж албан ёсоор авч байсан шүү гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Үүнийг протокол баримтаар ч батлах боломжтой.

Мөн 2017 оны 9 сард Хятадад болсон Unicode болон ISO хуралдаанд оролцож ирээд ерөнхийлөгч Х.Баттулгад асуудлыг биечлэн орж танилцуулсан. Улмаар 2017 оны 10 сарын 09-ны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Албаны 5/215 албан бичгийн дагуу Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар-ын А/111 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан боловч төсөв хөрөнгөө батлуулж чадахгүй өнөөг хүртэл яахаа мэдэхгүй сууж байна.

Учир нь засгийн газрын 2017 оны 12 сарын 20 өдрийн 54-р тэмдэглэлийн дагуу хийх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар гэсэн 3 газар хариуцуулж, төсөв хөрөнгийн тооцоо гаргаж шийдэхийг Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт даалгасан. Ингэснээр асуудлыг 3 газрын хооронд шидэлцээд төсөв хөрөнгө нь ч шийдэгдсэн зүйлгүй, хэн хаана юу хийх нь ч тодорхойгүй болгоод хариуцлагыг бие биедээ чихээд сууж байгааг хараад хэлэх үг алга.

Харин яагаад заавал өнөөдөр сүртэй асуудал болсон бэ гэвэл гадаад хүчин зүйл гэх үү, Юникодын зүгээс шахалт ирсэн гэх үү өнгөрсөн оны 8 сараас эхлэн одоо больё дүрс код руу оруулахаас гэж зарлаад шинэ модель танилцуулаад зүтгүүлж эхэлснээс болсон юм. Тэгээгүй бол би ч тэр бусад нь ч тэр өө тэр тэмдэгтийн код өөрчлөгджээ энэ болохгүй болчихсон байна билээ, тэгж байгаад нэг засагдах биз ээ, ээ мөн зовлонтой юм гэж үглээд, хараад сууж л байх байсан байх. Мөн нэг зүйлийг хэлэхэд энэ асуудлыг сөхөгдөх бүрд хэл бол тусгаар тогтнолын баталгаа гээд л үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралддаг, тушаал, зөвлөмж, шийдвэр ч гаргадаг. Түүнийг нь тоодог газар байдаг ч юм уу бүү мэд. Ямартай ч учраа олохгүй гэх үү, юу гэх юм уу дандаа мэдээллийн технологийн бус монгол хэлний байгууллагууд буюу ШУА-н хэл шинжлэлийн хүрээлэн, хэлний бодлогын үндэсний зөвлөл гэх мэт хэзээ ч шийдэж чадахгүй буруу газрууд руу дамжуулсаар ирсэн байдаг.

Одоо тэгээд яах хэрэгтэй вэ?

-          Энэ асуудлыг шийдэхийн тулд монгол бичиг, үндэсний өв соёлоо гэсэн зарим нөхөд олон нийтийн хүчийг ашиглаж хандив цуглуулъя гэсэн санал санаачилга гаргаж байгаа ч миний хувьд үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Монгол хүн байхын утга, Монгол бодол сэтгэлгээ дамжин өвлөгдөх хэрэгсэл болсон Монгол хэлээ цахим ертөнцөд хадгалан үлдэх үйл хэргийг Монгол төр ойлгож дэмжихгүй байна гэдэг угаасаа Монгол улс байгаа байгаагүй тухай яригдахаар зүйл. Ийм асуудлыг ганц нэг хүн байгууллага компани бус тусгаар улсын төрийн нэрээр гүйцэлдүүлнэ шүү дээ. UTC ч Монгол бичгийн кодчиллыг Монгол улсын санал болгох загвараар батлахыг илүүд үзнэ. Иймд төр анхаарлаа хандуулж хөрөнгө гаргах ёстой гэж үзэж буй. Тэгээд ч 2000 он шиг нэг удаа аргалаад өнгөрөх биш цаашдаа ядаж тогтворжтол нь байнга хянаж явах ёстой. Энэ мэт асуудлыг шийдэх ёстой гэж ард түмэн татвар төлдөг гэж ойлгодог. Зөв үү?

Ингэхэд төсөв нь яг хэд юм бэ? Монгол улс төлж чадахааргүй тийм их хэмжээний төсөв яригдаад байгаа юм уу?

-          Би хувь хүнийхээ зүгээс ийм тийм хэмжээний хөрөнгө орно гээд тоо зохиогоод хэлэх нь утгагүй биз дээ? 10-11 чадварлаг хүнийг 2-3 жил орчим цалинжуулах, ажлын хэрэгсэл, ажиллах нөхцөлөөр нь хангах, уулзалтуудад оролцох замын зардал буудал болон нутагтаа 1-2 удаа зохион байгуулах, юникодын техникийн хороонд асуудал дэвшүүлж хэлэлцүүлэх хураамж гэх мэт зардлууд л гарна шүү дээ. Энэ бүхнийг угаасаа төрөөс судлаад, үнэлээд төсөв тооцоогоо бодитой тодорхой гаргаад, хянаад явах нь ойлгомжтой. Угаасаа тэгж л явдаг байлгүй дээ. Зардал нь 0,5 км зардмал зам тавих мөнгөн дүнгээс бага л тусах болов уу гэж бодож байна.

Тэгвэл төсөв хөрөнгө нь шийдэгдлээ гэхэд 20 жил шийдэж чадаагүй асуудлаа 2 жилд шийдэж чадах уу?

-          Тэгээд яах юм? Ингээд хаях юм уу? Тэгээд л өнөө монгол хүн гайхалтай потенциалтай, ухаантай, чадалтай гэж өөрсдийгөө дөвийлгөөд өвөг дээдсээс өвлөж авсан 1000 жилийн түүхтэй бичгээ компьютерийн орчинд шийдэж чадахгүй эсвэл дүрсээр кодлоод ханз шиг болгочихъё гээд суугаад байх уу? Ний нуугүй хэлэхэд энэ асуудал дээр тууштай суусан хүн байхгүй. Болорсофт хэдийгээр цахим хэл шинжлэл гэж явдаг ч дээд түвшний буюу хиймэл оюун, хэлний боловсруулалт хийдэг болохоос ийм суурь асуудал руу тэр бүр ордоггүй. Монгол бичгийн анхны юникод фонтын алгоритмын хөгжүүлсэн major vendor гээд юникодын хорооны хурал зөвлөгөөнд уригддаг ч зардал хөрөнгөөс нь төвөгшөөгөөд тэр бүр оролцдоггүй. Гэхдээ олон улсын экспертүүдийн асуултуудад байнга хариулж, хаая нэг тааралдсан алдаа согогийг нь мэдээлсээр юникодын монголын блокийг хурдан тогтворжоосой гээд идэвхгүй харсаар ирсэн нь үнэн.

Хэн аливааг хүснэ тэр арга зам олдог, хэн аливааг үл хүснэ тэр шалтаг олдог гэж Willi Meurer хэлсэн байдаг байх аа. Хүсвэл хийж чадна аа.

Өвөр монголчууд маань зүгээр суугаагүй л байлгүй дээ, тэдний зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-          Өвөр монголчууд маань их л хичээж ирлээ. Бараг 20 жил дангаараа энэ асуудлыг нухаад тогтворжуулж дийлэхгүй өнөөгийн нөхцөлд байдалд хүрээд буй. Өдгөө 2,3 хэсэг болон талцсан байдалтай байна. Гэхдээ бүх төсөв болон бодлого хятадын засгийн газраас гардаг гэдгийг мартаж болохгүй. Бидний мэдэхгүй олон л зовлон байдаг биз. Ямар ч гэсэн хятадын засгийн газраас анхаарч ирсний нотолгоо нь тэдний оруулж ирж буй энэ дүрсээр кодлох буюу ханз мэт болгох загвар. Бидний олон жилийн цалгар байдлаас болж үсэг үсгээр кодлох өнөөгийн загвараа ямар ч асуудалгүй болгож чадахгүй юм бол дүрсээр кодлох зарчмыг барьж батлахаа Юникодын Техникийн Хороо зарлачихлаа. Тиймээс бид тус хорооны 4 сарын хуралдаанаас өмнө өнөөгийн кодчиллын бүх асуудлыг шийдвэрлээд, дүрсээр кодчилохын эсрэг хангалттай нотолгоо гаргаж тайлбарлан харин өөрсдийн үсгээр кодлох сайжруулсан загвараа 8 сарын хуралдаанд хэлэлцүүлэх хүсэлт тавих хэрэгтэй. Энэ оны 8 сарын хуралдаанд юникодын 12 хувилбарт ямар зарчмаар орох нь батлагдчих байх. Тэр нь 2019 оноос эхлэн мөрдөгдөөд эхэлнэ.

Бид асуудлыг асуудал гэж харж нэг нэгнээ сонсож яаралтай арга хэмжээ авах л хэрэгтэй юм байна тийм үү?

-          Зөвийг сонсож дараа дараагийн ажлуудаа сайн бэлдэж хийх хэрэгтэй байна. Цус гарахгүй л болохоос энэ чинь өв соёлоо хадгалж үлдэх тулаан юм шүү дээ. Буу агсаж хилээ хамгаалж байж тусгаар улс тусгаар байдгаас арай өөр оюун санааны талбарт тулаан болоод байна л гэсэн үг. Эс бөгөөс бидний үе дараа үедээ, ер нь Монгол хэлэндээ эргэж төлж барахгүй их хор уршиг тохиож байхад “нүдээ аниад” өнгөрсөн хатуухнаар хэлбэл “гараа өргөн бууж өгсөн” үе болж үлдэх гээд байна шүү л гэж хэлье дээ.

Аргаа бараад ажлын хэсгийн 4 хүн Болорсофт дээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн сайн дураараа ажлынхаа зав чөлөөгөөр ажиллаж байна. Бид одоогоор 2018 оны 4 сарын 03-05-нд болох UTC-ийн хуралд бэлдэн тус байгууллагын хүсэлтээр графит загварыг судалж дуусаад фонетик загварын алдааг шүүгээд литратур, референцийг үүсгэн мэдээллийн археологи хийгээд сууж байна.

Төр засгийн эрх мэдэлтнүүд ойлгож яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ асуудал нэг мөр шийдэгдэх цаг хугацаа нь хором хормоор дөхөөд байгаа болохоор арга буюу үүнийг нийтэд дэлгэн тавьж олны анхааралд хүргэе гэж бодоод тантай ярилцаж суугаа минь энэ.

Өөр танд хэлэх зүйл байна уу?

-          За дандаа баахан асуудал яриад шүүмжилчихлээ, өөр арга байсангүй. Тиймээс ярилцлагаа эергээр төгсгөе. Юникодын хорооны архивыг ухаж байхад 1994-2002 оны хавьцаа Стандарт хэмжил зүйн төвийн дарга байсан Ж.Бавуусүрэн, стандартын хэлтсийн дарга О.Чилхаасүрэн нар энэ асуудалд маш их сэтгэл, хичээл зүтгэл гаргаж, онцгой анхаарал хандуулж ажиллаж байсныг олж мэдсэн бөгөөд тэдэнд талархаж байгаагаа илэрхийлье!

Roadmap энд оруулах

Munkherdene L.Dr280x500

Mонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хориг тавьсан явдал олны анхаарлыг татаж буй энэ үед хуульчид, улс төрчид байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал доктор О.Мөнхсайхан “Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч Засгийн гарын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн хоригийг хэн нэг хөндлөнгийн хүн шүүх эрхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Миний бие хуульч, судлаач хүний хувьд дээрх асуудлыг бүхий л төвшинд сайтар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын улс төр, засаглалын хэлбэрийн талаар судалгаа хийж буй доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэтэй онлайнаар холбогдон товч ярилцлага хийснээ үүгээр толилуулж байна. Ташрамд дурдахад Л.Мөнх-Эрдэнэ нь 2010 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулиас эрхлэн гаргадаг “Asian Survey”сэтгүүлд “Монголын улс төрийн тогтолцооны өөрчлөлт: Хагас парламентын засаглалаас парламентын засаглалруу” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байсан, эдүгээ ХБНГУ-ын Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж буй эрдэмтэн хүн юм.

-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор судлаач, мөн улс төрчдийн дунд маргаан үүслээ. Тэд голчлон засгийн газрын гишүүний томилгоон дээр хориг тавьж байсан жишиг байхгүй, мөн манай улс бол парламентын засаглалтай улс гэдгийг онцолж байх шиг?

Юуны түрүүнд дээрх хүмүүсийн илэрхийлсэн байр суурьтай нарийн сайн танилцаагүй. Чухам ямар байр суурь илэрхийлснийг нь тодорхой мэдэхгүй, тиймээс тэдний байр суурийн талаар санал бодол илэрхийлэх боломжгүй. Харин жиргээнээс тэдгээр мөрүүдийг олж харсан. Гэхдээ нэгэнт Үндсэн хуулийн заалт яригдаж байгаа учир энэ бол хуулийн засаглалын тухай асуудал. Үндсэн хуулинд Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл (бас үүрэг гэж ойлгож болно)олгосон байна түүнийг л баримтална. Энэ нь хэн нэгэн болон хэсэг бүлгийн үзэл бодолтой нийцэхгүй байж болно. Чухам нийгэмд өөр өөр эрх ашиг, сонирхол, үзэл бодлууд байнга байдаг учир түүнээс үүдсэн зөрчил, маргааныг зохицуулахын тулд хууль гэж байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талаар, парламентын эсвэл ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байгаа нь судалгааны, эсвэл номын ангилал. Мөн парламентын, ерөнхийлөгчийн гэсэн хоёрхон ангилалаар харах нь учир дутагдалтай. Судлаачид оршин байгаа засаглалын системүүдийг парламентын, ерөнхийлөгчийн, хагас эсвэл супер ерөнхийлөгчийн гэсэн үндсэн 3 том ангилалд хуваадаг. Эдгээрийг дотор нь дэд ангилалуудад хуваах нь ч бий. Миний бие Монголын засаглалын системийн үндсэн дээр онолын хувьд хагас парламентын гэсэн ангилал ч байж болох юм байна гэсэн санал дэвшүүлсэн. Гэхдээ Монголын тогтолцоо нь оршин байгаа ерөнхий 3 ангилалын хүрээнд авч үзвэл хагас ерөнхийлөгчийн ангилалд илүү ойрхон. Роберт Элжий нараас эхлээд олон улсын олон судлаачид Монголын системийг хагас ерөнхийлөгчийн засаглалд оруулдаг. Учир нь Монгол улсын ерөнхийлөгч нь бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар олонхийн саналаар сонгогддог бөгөөд Засгийн газрыг байгуулахад оролцоотой буюу Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулах (өмнө нь зөвшилцөх эрхтэй байсан), Засгийн газарт чиглэл өгөх, болон УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих зэрэг эрхтэй. Хагас ерөнхийлөгчийн гэдэг ангилалыг анх тодорхойлсон Маурис Дювержэр 1) Ерөнхийлөгч нь бүх нийтийн сонгуулиар сонгогддог бөгөөд 2) нилээд их эрх мэдэлтэй (quite considerabl powers) байхын дээр 3) парламентын дэмжлэгээс хамааралтай ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байвал тухайн систем нь хагас ерөнхийлөгчийн засаглал болно гэж тодорхойлсон байдаг. Тиймээс судлаачид манай системийг энэ тогтолцоонд хамааруулдаг. Ямар ч байсан манай системийг парламентын гэж үзэх нь учир дутагдалтай. Өөр нэг зарчмын шинжтэй асуудал бол Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар эрх нь олгогдчихсон байхадонол номын ангилал баримтлан энэ тогтолцоо ийм (энэ тохиолдолд парламентын) систем учир ийм, тийм байх ёсгүй (энэ асуудал дээр хориг тавьж болохгүй) гэх нь амьдралыг номон, онолд буюу хуулийг онол номонд тааруулах гээд байгаа хэрэг. Зүй нь тухайн оршин байгаа зүйл, систем хэрхэн ажиллаж байгааг судлаж, түүнийхээ үндсэн дээр онол, номоо баяжуулах нь академик судалгааны зарчим болов уу. Мэдээж бодлогын судалгаа бол өөр. Тодорхой үнэт зүйлсийг баримтлаад түүндээ хүрэх арга зам, зөвлөмжийг гаргадаг. Жишээлбэл, парламентын засаглал байгуулах гэж байгаад мэргэжилтнүүдээр бодлогын судалгаа хийлгээд Ерөнхийлөгчид ийм хориг тавих эрх олгож болох уу, үгүй юу гэвэл дээрх шиг санал, зөвөлгөө илэрхийлэх нь мэдээж. Харин энэ тохиолдол дээр бид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн тухай ярьж байна. Тиймээс онол, ном энд хамаагүй.

Үүнтэй холбоотойгоор яригдах өөр нэг асуудал бол улс төрийн соёл, уламжлалын тухай асуудал. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгчид ийм хориг тавьж байгаагүй гэдэг үндэслэгээ. Улс төрийн соёл, уламжлал тухайн улс төрийн системийн, энд яригдаж байгаа асуудал дээр бол, тухайн үндсэн хуулийн үйлчлэх явцад, уг системийн институцууд олгогдсон эрх, мэдлүүдээ хэрхэн хэрэглэхээс үүдэн хувьсаж өөрчлөгдөж байдаг зүйл.Соёл, уламжлал гэдэг нь тогтчихсон, царцчихсан юм огт биш. Хоригийн асуудал болон Ерөнхийлөгчийн Засгийн газрыг байгуулахад оролцох оролцооны тухай асуудлыг авч үзвэл хориг тавьж байсан уламжлал байхгүй гэдэг нь нэг талаар харвал үнэн. Гэхдээ нөгөө талаас харвал, тэр тусмаа Монголыг парламентын систем гэж үзэж байгаа нөхцөлд энэ нь яг ч тийм биш. Тухайлбал, Н. Багабанди зөвшилцөх эрхээ айхтар хэрэглэж нэг сайд байтугай Засгийн газрыг байгуулах болож олгохгүй 7-8 сар болгож байсан. Дараагаар нь Засгийн газрын сайд нарыг нь бараг өөрөө шилж сонгох ч юм болж байсан. Тэр үед хүмүүс мөн л парламентын системд ийм байж ёсгүй гэж маргацгааж л байсан. Гэхдээ хууль бол хууль шүү дээ. Хэрвээ Монголын тогтолцоо парламентын систем байсан бол Н. Багабандид тийм эрх байхгүй байх байсан болж таарна. Тиймээс Монгол угаасаа парламентын засаглал байсан, 1999/2000 оны нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг улам бэхжүүлсэн гэдэг үзлийг баримталбал Н. Багабанди ЗГ-ыг байгуулахад хэрэг дээрээ хориг тавьж байсан хэрэг болно.

Үгүй ээ, 1999/2000 оны нэмэлт өөрчлөлтөөс өмнө Монгол парламентын систем байгаагүй гэвэл 7 нэмэлт өөрчлөлт нь Монголын засаглалын системийг бүхэлд нь халсан өөрчлөлт болно. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг Үндсэн Хуулийн Цэц хүчингүй гэсэн учир 2000 онд МАХН-ын (одоогийн МАН) 72 суудалтай парламент тэдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг дахин баталсан санагдаж байна. Үүнтэй холбоотойгоор ҮХЦ уг нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн бус гэж дүгнэлт гаргасаар байтал нэг нам хэт давамгайлсан жирийн парламент хуульчлах нь зөв үү гэж маргах хүмүүс ч байдаг. Үнэхээр ч Үндсэн Хуулийг аль нэг дийлэнх олонх болсон нам, эвсэл дураараа өөрчлөөд байж болох уу гэдэг бол ноцтой бодох ёстой асуудал. Гэвч Үндсэн хуулинд УИХ-д Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгосон нь үнэн.

Мөн Үндсэн хуулийн заалт болон Н.Багабандийн зөвшилцөх эрхээ хэрэгжүүлж байсан уламжлалаас улбаалаад манай улс төрийн соёлд Ерөнхий сайд, сайд нарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх уламжлал тогтсон нь анзаарагддаг.Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг улс төрийн соёл, уламжлал цаашид хөгжиж байна гэж харах нь илүү оновчтой болов уу.   

-Уучлаарай, та онол чухал биш гэж хэлэх гээд байна уу?

Үгүй. Харин оршин байгаа хуулиар зохицуулагдсан институци хоорондын харилцаа, өрнөн буй улс төрийн соёл, уламжлалыг онол, номын ангиллаар засах, жолоодох гэх нь зохисгүй зүйл гэдгийг онцолж байна. Жишээ татая л даа. Австрийн улс төрийн систем манайхтай төстэй. Холбооны канцлер нь Засгийн газраа тэргүүлдэг бол бүх нийтээс сонггоддог Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч нь үндсэн хуулиараа канцлер болон засгийн газрын гишүүдийн томилгоонд оролцоотой, дээд шүүх, арми зэрэг олон албан тушаалтныг томилох эрхтэй. Гэхдээ дэлхийн II дайнаас хойш, Австри парламентын систем шиг ажиллаж ирсэн. Гэтэл өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шүүх нь хүчингүй болгож, уг санал хураалтанд маш амжилттай оролцсон Эрх Чөлөөний намаас нэр дэвшигч Норберт Хофер дахин сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Александер Беллентэй өрсөлдөж ойрхон ялагдсан. Хэрвээ Норберт Хофер ялсанбол Үндсэн хуулиар олгодсон эрх мэдлүүдээ хэрэгжүүлж Эрх чөлөөний нам засгийн эрхийг авах боломжтой байсан. Энэ нь II дайнаас хойш тогтсон Австрийн улс төрийн соёл, уламжлалаас ихээхэн өөр байх нь ойлгомжтой байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхлээр улс төрийн соёл, уламжлал хүчтэй ч эцсийн эцэст хууль засаглах болно гэдгийг л харуулж байгаа юм. Чухам энэ л учир өнөөгийн манай улсад болж буй үйл явдал бол үндсэн хуулийн зохицуулалтын дагуу явж байгаа процесс гэж ойлгож байна.

-Ерөнхийлөгч Засгийн газрын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй хэмээхийн тухайд?

Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн Газар байгуулагддаг. Гэхдээ Ерөнхий сайд, Засгийн Газрын бүрэлдэхүүнийг томилоход ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна. Энэ нь Ерөнхий сайд, засгийн газрын бүрэлдэхүүнийг томилоход оролцож байгаа оролцоо биш үү? 1999/2000 ондоруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө энэ оролцоо шийдвэрлэх учир холбогдолтой байсан.Ямар ч байсан үндсэн хуулийг боловсруулсан, баталсан хүмүүс Ерөнхийлөгчийг энэхүү процесст оролцоотой байх ёстой гэж үзсэннь илэрхий. Нэмэлтөөрчлөлтийн дараа ч Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулах эрхтэй. Энэ нь тун мэдэгдэхүйц эрх. Мэдээж 65 суудалтай олонх байхад энэ болон хориг тавих эрх тийм ч үр дүнтэй эрх мэдэл биш байж болох. Харин парламентын бүтэц өөр байгаад, Ерөнхийлөгчийн нам болон түүний бодлогыг дэмждэг гишүүд олонх, эсвэл мэдэгдэхүйц цөөнх байвал асуудал тун өөр болж хувирна. Үндсэн хуулийн энэ тогтолцоо оршин байгаа үед, түүнд заагдсан эрх мэдэл, үүргүүд үйлчилсээр л байх болно. Энэ бол факт. Мэдээж судлаачид болон бусад хүмүүс ёстой, ёсгүй гэж байр сууриа илэрхийлэх нь ойлгомжтой, тэгэх нь ч тэдний эрх чөлөө. Гэхдээ оршин байгаа хуулийн заалт, түүнээс улбаалан улс төрийн соёл, уламжлал хэрхэн тогтож, хувирч, өөрчлөгдөж байгааг харах бол өөр хэрэг. Ямар ч байсан, хүссэн ч эс хүссэн ч, оршин байгаа үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг нь харвал Ерөнхийлөгч Засгийн Газрыг байгуулахад оролцоотой, харин тэр оролцоо ямар хэмжээнд байх нь УИХ-ын бүтцээс хамааралтай.

-Ер нь таныхаар Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй улс вэ?

Миний хувьд Монголын системийг хагас ерөнхийлөгчийн гэхээсээ илүү хагас парламентын гэж ангилах нь илүү оновчтой гэж үзэж“Asian survey”сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ хагас парламентын гэдэг нэр томьёог хэрэглэсэн. Гэхдээ дээр хэлсэнчлэн одоогоор нийтээр баримталдаг ангилалд тийм ангилал байхгүй. Хагас парламентын гэдэг санаа хэрэгтэй эсэх, хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь улс төрийн системүүдийн хувьсал, өөрчлөлт болон цаашдын судалгаанаас хамаарах зүйл. Судалгааны ангилалууд байсан, болон одоо үйлчилж байгаа болон ирээдүйд бүтээгдэх үндсэн хуулиудаас л хамааран өөрчлөгдөнө гэж боддог. Монголынхыг хагас ерөнхийлөгчийн засаглалд хамааруулахад, ялангуяа, түүний биелэл болсон Францынхтай харьцуулахад Монголын Ерөнхийлөгчийн эрх харьцангуй хомс. Францын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилдог төдийгүй, би зөв санаж байгаа бол Засгийн газрын хуралдаанаа ч даргалдаг. Гэхдээ ЗГ-ийн оршин тогтнох эсэх нь парламентын олонх буюу дэмжлэгээс хамаардаг. Тиймээс Ерөнхийлөгч нь парламентад олонх болж байгаа намын лидерийг Ерөнхий сайдаар томилоход хүрдэг. Ерөнхийлөгчийн сөрөг нам парламентын олонх байвал тэр намын хүн Ерөнхий сайд болдог. Үүнийг нь зэрэгцэн орших гэж нэрэлдэг. Харин манайх бол тийм биш. Ерөнхийлөгчийн Засгийн газрыг байгуулахад оролцох оролцоо нь “шүүлтүүрийн” төдий байдаг бөгөөд, ЗГ-ийг УИХ байгуулдаг, огцруулдаг. Ялангуяа нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн танагдсан. Тиймээс, Францынх шиг Ерөнхийлөгчийн эрх мэдэл хугаслагдсан бус харин УИХ-ын сонголт нь Ерөнхийлөгчийн “шүүлтүүрээр” орж, энэ утгаараа УИХ-ын эрх мэдэл хугаслагддаг систем.  Тиймээс л хагас парламентын гэдэг нэр томьёог санал болгосон хэрэг. Гэтэл нөгөө талд, зарим судлаачид Франц, Оросын зэрэг системийг хагас ерөнхийлөгчийн гэхээсээ илүү супер ерөнхийлөгчийн гэх нь оновчтой гэх нь ч бий.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтын талаар?

Бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар олонхийн саналаар, тогтсон хугацаагаар сонгогддог учир манай улс төрийн системд хамгийн том мандаттай институц бол ерөнхийлөгч. Мөн нэг хүнд буюу нэг саналд энэ бүх эрх мэдэл өгөгдсөн учир маш хүчирхэг байх ч боломжтой институц.

Энд ерөнхийлөгчийн сонгуулийн учир холбогдолыг ардчилалын зарчимтай холбон тэмдэглэмээр байна. Юуны түрүүнд ард түмэн бүх нийтээрээ Ерөнхийлөгчийг сонгодог нь ард олонд олгосон, эсвэл ард түмэн уг эрхийг олж авсан нь маш том ардчилсан эрх, эрх чөлөө. Үүнээс бид хэзээ ч ухарч болохгүй гэж боддог. Нөгөө талаар бүхард түмнээс,өрсөлдөөнт сонгуулиар, олонхийн саналаар сонгогддогнь энэ институцийг манай төрийн тогтолцооны хамгийн өндөр мандаттай институц болгодог.Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийгаливаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэгэн адилард түмний хүсэл зоригийн илрэл эсвэл ард түмний өөрсддөө сонгосон бодлогогэж харах нь зүйтэй.Нөгөө талаар, сонгогчдын олонх нь түүнийг сонгоно гэдэг нь түүниймөрийн хөтөлбөрийг дэмжиж,мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх мандатыг, эрхийг түүнд олгож, бас итгэж, даалгаж байна гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх мандаттай, үүрэгтэй. Харин түүнд нь нийцсэн эрх мэдэл олгогдсон уу үгүй юу гэдэг нь Үндсэн хуулийн ч, улс төрийн ч асуудал. Үүнээс үүдээд, нэг талаас, өндөр амлалт, мандат, үүрэг даалгавар, нөгөө талаас, олгогдсон эрх мэдлийн хомсддогоос үүдэлтэй их зөрчил үүсч, үүнээс болоод улс орон ихээхэн хямралт байдалд ордог. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай туулсан. Гэхдээ, ямар ч байсан одоогийн манай Үндсэн хуулиар түүнд ЗГ-ыг байгуулахад оролцоо, болон ЗГ-т чиглэл өгөх, хууль санаачлах, хориг тавих болон бас бус эрх бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах, ЗГ-т чиглэл өгөх зэрэг эрхийг хасах тухай асуудал хөндөгдөж байх шиг. Хэрвээ тийм өөрчлөлт хийгдвэл Ерөнхийлөгч яаж мөрийн хөтөлбөрөө, амлалтаа, мандатаа хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тавигдана. Нэгэнт мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжсэн учир түүний мөрийн хөтөлбөрийг ард түмний сонгосон мөрийн хөтөлбөр гэж харах нь зүйн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгчийн эрхийг хасах гэдэг нь ард түмний эрхийг хасаж,тэдний хүссэн бодлого, явах гэсэн чиглэлийг боомилж байгаа хэрэг гэж ойлгож болно. Энэ ардчилсан зарчимд нийцэх үү? Нөгөө талаар нэг тойрог, өөрөөр хэлбэл, хэдэн сум эсвэл дүүргээс 5-10 мянган хүний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй байхад, орон даяар нийт ард түмний олонхийн саналаар сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байх нь ардчилсан ёсонд нийцэх үү?

Товчхон хэлэхэд өндөр мандат, өндөр даалгавартай бол түүнд нь нийцсэн эрх мэдэл байх ёстой. Одоо бол өндөр мандат, даалгавар, хүлээлт ба хомс эрх мэдлээс үүдэлтэй хямрал байнга үүсдэг. Үүнийг бид Үндсэн хуулиараа засах ёстой. Харин энэ засварыг Ерөнхийлөгчийн эрхийг хасах, эсвэл ард түмний сонгох эрхийг хураах замаар бус харин манай нийгмийн дийлэнх баритлах хандлагатай байдаг засаглалын эрх мэдлийг хуваагаад зогсохгүй, салгах замаар шийдэх ёстой гэж боддог. Тиймээс миний бие АНУ ын засаглалын системийн үндэс болсон засаглалыг салгах, харилцан хазаарлан тэнцвэржүүлэх зарчимыг илүүд үздэгээ өмнө нь ч илэрхийлж байсан. Тэр бол Ерөнхийлөгчийн засаглалын гэдэг систем. Гэхдээ Ерөнхийлөгчийн гэдэг ангилалд багтдаг янз бүрийн системийг биш, зөвхөн АНУ-ын системийг хэлж байгаа юм. Парламентын гэдэг засаглал бол тэр өөр зарчим дээр үндэслэгдсэн, засаглалыг хуваадаг ч салгаж, харилцан бие биенийг нь хазаарлаж, тэнцвэржүүлдэг систем биш. Парламентын систем нь нэг улс төрийн хүчин, нэг нам, намын боссууд, намын лидерийн гарт бүх эрх мэдлийг төвлөрүүлдэг систем. Энэ хоёр системийн талаар би өмнө нь үзэл бодлоо нэгэнт илэрхийлсэн. “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр”, “Парламентынх уу эсвэл Ерөнхийлөгчийнх үү?” гэх мэт хэд хэдэн цуврал нийтлэлүүд вэбсайтууд дээр байх ёстой. Тэдгээрээс дэлгэрүүлээд харж болох байх гэж найдаж байна.

О.Алтангэрэл

source: http://www.shuud.mn/content/read/490321.htm

------------------------
Бусад нийтлэлүүд:

Мягмар, 16 5-р сар 2017 19:11

Хатанбаатар Магсаржав

Written by

Энэ дээр болон томоороо нийтлэлийн дор байгаа морьтой зураг лав л миний хувьд өмнө нь хараагүй зураг байсан тул уншигчиддаа ч бас сонирхуулмаар санагдаад зөвшөөрөл хүсэж ноён Эмсийт Дайнбаэнх -д хандсан юм. Ноён Эмсийт Дайнбаэнх зөвшөөрснөөр барахгүй хоёр сонирхолтой зураг нэмж өгсөн тул тэдгээрийг ч бас дор нийтэллээ.Тэр буутай бие хамгаалагчтай сууж байгаа зургийг хүмүүс биш гээд байгаа, гэвч ноён Эмсийт Дайнбаэнх ийнхээр бол их адилхан гэж тэр хэлэв. Уншигч та юу гэж бодож байна. Тэр хатанбаатар Магсаржав мөн үү?

Цахим өртөө вебийн багийн нийтлэгч

Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 - 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ.

Уг гарал, бага нас
Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ.
1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

1911 оны Үндэсний хувьсгалд
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.

Ардын хувьсгалд
1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ.
1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.
1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ.

Гавьяа шагнал, дурсгал
Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна.

Эх сурвалж: Зургуудыг ноён Эмсийт Дайнбаэнх бидэнд өгсөн бөгөөд нийтлэлийг түүний нүүр номоос авсан болно.

Эрдэмтэн судлаач Ш.Баатар, Содбилэгийн "Сэнтий түшсэн хатад" номыг уншаад ийм нэгэн сэтгэгдэл үлдээжээ. Урагшлах хүнд урам.” гэж өөрөө ч бас түүхч, өөрөө ч бас эрдэмтэн судлаач Дэмбэрэлийн Өлзийбаатар өмнө нь бичээд Ш. Баатарын сэтгэгдлийг өөрийн нүүр номондоо хуваалцжээ.

Цахим өртөө вебийн багийн нийтлэгч

Түүхч, судлаач Чулуунбаатарын Содбилэг дүүгийн бичсэн “Сэнтий түшсэн хатад” номыг уншиж дууслаа. 6 жилийн өмнө сурагч байхдаа түүний бичсэн “Монголын Их Юань Улсын түүх” хэмээх чамгүй сайн бүтээлийг маш нягтлан уншиж танилцаад, ирээдүйд ихийг дуулгах сод билэгтэй хүү байна хэмээн молхи би бээр ихэд бахархаж билээ. Монгол хатдын тухай бичсэн энэ бүтээлийг туурвихад маш их цаг зарж, нөр их хөдөлмөр зүтгэл шигнэсэн, асар олон хятад сурвалжийг ухаж үзсэн нь илт байна. Учир болбоос молхи миний бие Юань гүрнийг гадарлах хүмүүсийн нэг гэж өөрийгөө аймшиггүйгээр гэнэн боддог болохоороо тэр буй за. 90-ээд онд Юанийг судалж эхлэх үедээ ахмад монгол эрдэмтдийн зөвлөснөөр хятан судлал руу хальтраaд орчихсноо нуух юун. Монгол улсад нанхиад сурвалж унших эрдэмтэд өдрийн од лугаа цөөн боловч тэдний нэг болж чадсан Содбилэг дүүдээ энэхүү нандин номыг туурвисанд халуун баяр хүргэе!

Аливаа номыг хүний сэтгэлд хүргэхийн төлөө бичвэл тэр нь түмэн үедээ үр ашиг, өлзий буянтай дээдийн бүтээл болно. Номыг зөвхөн өөрийгөө хэр мундаг хүн болохоо харуулахын төлөө бичвээс хэдхэн судлаачдын хуруугаар имрэгдэж, зөвхөн тэдний оюунаар шүүгдэх төдий болоод хорвоогийн тоосонд дарагдан мартагдах жамтай амой. Харамсалтай нь өнөөгийн барууны соёл иргэншил хоёр дахь бартаат замаар явж ирсэн ажээ. Гэхдээ одоо тэр хандлага эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ номыг хүнд зориулан бичдэг сайхан хандлагатай болжээ. Тэр эерэг хандлагыг чухам энэ номонд Содбилэг дүү шингээж чадсан нь гайхалтай сайн байна. Энэ бол түүхийг задлан ойлгож, үнэнээс гажуудуулахгүй өөрийнхөө төсөөллөөр хүүрнэн задалж бичих арга юм. Дан ганц түүхийн болсон явдлыг он дараалан тоочвол нэг их сонирхолгүй болох учраас уншигчдад ойлгоход хялбар төхөм болгох, урамтай хурдан уншин тэмүүлэл төрүүлэхээр бичнэ гэдэг бол бас л том авъяас болмой. Түүхэн уран зохиол гэдэг бол зохиолч түүхийн тодорхой үе, хувь хүмүүсийн талаар уншиж ойлгосон хэмжээндээ сэтгэж, тайлагдаагүй олон оньсогыг санаанаасаа зохиож шийдснийг хэлнэ. Түүхийн ээдрээг судар бичигт тулгаж, тайлал хөврүүлэн бичсэн зохиолыг “хүүрнэл түүх” гэмээр санагдана. “Сэнтий түшсэн хатад” бол яах аргагүй түүхэн хүүрнэл мөн. Энэхүү номыг унших нь уншигч авхай гэрийн эрх хав мэт утсан бөмбөгийн нэг үзээрээс татан өнхөрүүлж, нөгөө учгийг үзтэл хөөн элдэхтэй адил явдал юм.

Монголын их гүрэн мандсан нь тодорхой нэг шалтгаантай байхад мөхсөн нь мянган шалтгаантай ажээ. Бид ч хойчид мөхөхгүйн тулд Юань гүрний мөхсөн шалтгаан болгоноо нятлан үзэх хэрэгтэй билээ. Мартагдсан гунигт түүхээсээ сүүрс алдан сурах, улам ихээр ухаарал авахад Содбилэг дүүгийн бичсэн энэхүү бүтээл тус дэм болно буй за. Их Монголын төр шид нь бүрдээд цөмрөн унахад эв нэгдэлгүй язгууртнуудын ордны дотоод тэмцэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг шатаах чүдэнз болсон нэгэн зүйл нь хатдын хутгуур ихэд нэмэр болсон гэдгийг энэ ном уудлан илчилжээ. Юун солонгос драма вэ? Түүнээс баялаг эмгэнэлт явдлын архив энэ номд багтан оржээ. Содбилэг дүү тэр болгоныг залуу хүний хурц гярхай нүд, саруул ухаанаар шүүрдэж, тайлагдашгүй олон хэрэг явдлын уялдаа холбооны бат бөх зангилааг тайлахаар ихэд хичээсэн байна. Юань төрийн ордны тэмцэл бол үхлийн эргүүлэгт өртсөн хатдын өр өвдөм хөөрхийлөлтэй хувь заяа, харийн бэр болсон хаадын гүнжийн сүнс нь төөрсөн хувь заяа, харийн гүнж, татвар эмс, тайган, зарц шивэгчдийн хутгаан зэргийн цогц нийлбэр бөгөөд тэр булай бузрын уурхайгаас сургамжтай болгоныг их далайгаас сувд шүүрэх мэт түүж бичжээ. Энэ номыг уншиж байхад монгол хэлэнд яагаад “эм хүний мэдэл цус” гэдэг хэлц үг, “харийн бэр болмор” гэдэг хараал орж ирснийг ойлгохоор байна. Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр яагаад хаан төрөө алдсан шалтгааны нэг бол хар нялхаараа ордны солонгос тайгануудын урхинд орж, харц язгуурын солонгос шивигчинтэй нөхцөж, улмаар түүнтэйгээ гэрлэснээс, хожим тэр толгойд гарсан түрүүний бөөс төр, түмнийг самарснаас ихээхэн хамаарсан болохыг хятадын түүхийн хуниасанд нуугдаж үлдсэн олон баримтыг нэгжин уудлаж, хойшид мөн анхаарах хэрэгтэйг дахин сануулан бичжээ. Түүхийн энэ олон сургамжтай үйл явдлыг өнөөгийн ороо бусгаа цагт амьдарч буй, үүх түүхээ үнэн зөвөөр танин мэдэх оюуны цангаанд автсан уншигчдад толилуулж буй Содбилэг дүүдээ туйлын ихээр баярлах ялдамд Мин улсын цадигийг монголчлох их үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе! Номын цагаан буян арван зүгтээ арвижин дэлгэрэх болтугай!

Үүний төлөө ёсолсон молхи Ш.Баатар бээр.

Лхагва, 10 5-р сар 2017 10:36

Иогийн дасгалын нууцаас

Written by

Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг "асана" гэж нэрлэдэг. Иогийн байрлал буюу асана нь бие сэтгэлийг ухамсартайгаар хослуулан ашиглах замаар биенд болоод бидний энергийн ерөнхий урсгалд гүн гүнзгий өөрчлөлт гаргадаг. Цэвэр бие махбодийн түвшинд авч үзвэл, тэрээр бие махбодийн тогтолцоог жигд, саадгүй ажиллуулах явдлыг хангах байрлалууд юм. Асанаг тогтмол хийснээр таны сэтгэл амар амгалан, бие хөнгөн ба аз жаргалтай байх болно.

Иогийн асана нь суларсан булчинг чангалж, харин чангарсан булчинг суллаж өгдөг. Тэрээр булчин, шөрмөснүүдийн зохистой үйл ажиллагааг хангах зорилгоор зохицуулалт хийж өгнө. Үүний сацуу, бие махбодийн дотоод энергийн тогтолцоог зохицуулдаг. Асанаг тууштай хийвэл асана нь бие махбодийн удирдлагын тогтолцоо болсон булчирхай, мэдрэлийн ба зүрх судасны тогтолцоог сайжруулна. Мөн биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож, өвчин ба стрессийн нуугдмал хэсгүүдийг нээж өгнө. Эдгээр асуудлуудыг уйггүй дасгалаар бууруулж, ихэнх тохиолдолд бүрмөсөн арилгах боломжтой.

Иог хийснээр олон тооны архаг өвчнийг илааршуулж болдгийг эрдэм шинжилгээний судалгаагаар нотолсон. Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог, Үүнд:

-Зүрхний өвчин

-Астма

-Цусны өндөр даралт

-Ууц нурууны өвдөлт

-Хүзүүний өвдөлт

-Стресс ядаргаа

-Нурууны муруйлт

-Артрит

-Саахарын шижин өвчин

-Өтгөн хаталт

-Хоол боловсруулах эмгэг

-Нойргүйдэлт

-Сэтгэл санааны тогтворгүй байдал

-Бамбай булчирхайн асуудал гэх мэт тодорхой өвчнийг анагаахын зэрэгцээ иог нь эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг. Үргэлжлэлийг Энд дарж уншина уу.

Иогийн дасгалуудын хамгийн чухал ач тус нь хүний биеийн элдэв булчирхайд үзүүлэх нөлөөлөл юм. Бамбай булчирхай, өнчин тархи зэрэг цусанд орох гормон, даавар ялгаруулж байдаг олон булчирхайнууд нь цусанд гормон даавар ялгаруулж, энэ нь бидний бие махбодийн болон оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлж байдаг байна. Асана дасгалын зохистой хувилбар идэвхгүй сул болон хэт идэвхтэй булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулж, бие махбодийн болон оюун санааг тэнцвэржүүлж эрүүлжүүлдэг байна. 

Иогийн дасгал байрлалууд нь бусад төрлийн дасгал хөдөлгөөнөөс ялгарах давуу талуудтай.

Эх сурвалж: http://mongolcom.mn/read/28845

“Аугаа эрин” түүхэн зохиол нь уншигчдын хүртээл болоод буй Алтай нутгийн хүү зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, ерөнхий редакторийн алба хашиж байлаа. 2003 онд Америкийг зорин, гадаад оронд суугаа монголчууддаа “Вашингтоны мэдээ”, “Хамаг Монгол”, ”Даяар Монгол” сэтгүүл гаргаж, мэдээлэл түгээж байжээ. Мөн тэрээр гэргийтэйгээ хамтран Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” 108 цувралыг орчуулж хэвлэн багачуудад хүргэсэн юм.

-Ингэхэд юу таныг уран зохиолд дуртай болоход нөлөөлсөн бэ. Яаж яваад уран зохиолын зам мөрд орчихов?

-Зохиолч болох, байх гэдэг хувь заяаны хэрэг. Мэргэжил сонгохтой адилгүй. Ямар нэгэн ажил мэргэжил, ирээдүйн тухай бодож эхэлсэн мөч хэрвээ надад байсан бол тэр үеэс л зохиолч болно гэсэн нэг тийм дотоод итгэл зөн байж... Тэр зөн ямар ч үед хувирч өөрчлөгдөж байсангүй. Одоо ч надад хадгалагдаж байгаа Сурагчийн хувийн хэргийн тавдугаар ангийн тэмдэглэлд багш маань “Зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй” гэж тэмдэглэснийг үзвэл лавтай тавдугаар ангидаа бусдад хэлж ярьж байсан хэрэг.

Хэрвээ уран зохиолын хувьд анхны маань багш хэн бэ гэвэл би аавыгаа л хэлнэ. Аав маань дайнд оролцож, янз бүрийн ажил алба хашиж явсан, нутаг орныхоо элдэв хууч түүхийг нүдэнд харагдтал уран ярьдаг, цээж сайтай хүн байлаа. Би багадаа сониуч, саваагүй хүүхэд байж. Бас аавыг хаа ч явсан гөлөг шиг дагана. Тэгээд ааваас залхтал нь элдвийн юм шална. Замын хажууд нэг сондгой чулуу харагдахад “Энэ чулуу яагаад энд байгаа юм. Ямар учиртай юм бэ?” гэнэ. Дэргэдүүр хараацай шуугиад өнгөрөхөд “Энэ шувуу яагаад хажуугаар өнгөрөв” гэх мэтээр шалгаадаг сан. Тэр бүгдэд аав маань ямар нэгэн түүх, домог, үлгэр уйгагүй ярьж өгнө. Заримыг нь өөрөө сайхан зохиогоод хэлчихдэг, заримдаа ч хэлэх үггүй болохоороо “Юу яагаад гэж? Яагаад гэсэн чинь юу гэсэн үг юм бэ?” гэж уцаарладаг байв.

Удаах багш бол яах аргагүй ном юм. Үг холбож сурсан цагаас л номоос салсангүй. Би ном голдоггүй, бас ямар нэгэн системгүй, гарт таарсныг л уншиж явсан. Хонины бэлчээрт, үйлдвэрийн цехэд, хурлын танхимд ч ялгаагүй. Нөхцөл байдал ч өөр байх боломжгүй байв. Хожим сургуулийн танхимд О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Л.Хүрэлбаатар, С.Байгалсайхан нарын зэрэг олон сайхан уран бүтээлчдээр уран зохиолын мэргэжлийн хичээл заалгаж байв. За тэгээд зохиолч хүнд хамгийн сайн багш бол амьдрал өөрөө юм шүү дээ. Түүнтэй эгнэх багш гэж үгүй.

-Та олон төрлийн ажил хийж явжээ. Тэр бүхэн таны уран бүтээлд нөлөөлсөн л байх?

-Нөгөө толь Гэндэн, толгой Шийрав гэдэг шиг л тогооч, цэвэрлэгч, угаагч, ачаа ачигч, ногоочин, дархан, мужаан, тууварчин, хоол зөөгч, сэтгүүлч, сурвалжлагч, наймаачингаас эхлээд дарга даамлыг нь хүртэл урт богино хугацаагаар 30 гаруй төрлийн ажил хийж, элдэв нөхцөлд амьдарч үзжээ. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч, нөхөрлөж явав. Эргээд харахаар би ямагт бэрхшээлтэй хэцүү замыг нь сонгож ирсэн санагдана. Аравдугаар ангиа онц төгсчихөөд, дотоод, гадаадын аль нэгэн сургууль авах боломж байсаар атал “Амьдрал үзнэ” гээд илгээлт аваад нөхдийн хамт хоньчин болж явав. Дөрвөн жил хонь хариулсан. Хожим албан тушаал ахин дэвших боломжийг орхиод “Би гадаад оронд очиж ажиллаж амьдарч үзнэ” гээд АНУ-д очиж, цагаачлан амьдарч буй монголчуудынхаа дунд хутгалдан, айл нүүлгэж, шал угааж ч явав. Ийм нөхцөлд ядарч, зутарч, уйлж дуулж явахдаа харамсаж байсангүй. Энэ бүхэн миний амьдрал, уран бүтээлчийн минь их сургууль, миний хувь заяа л гэж бодож явсан. Тиймдээ ч тэр бүгдийн ард гарсан байх.

Энэ мэт амьдрал туулчихаад уран бүтээлч байж эс чадваас ёстой хохь нь болно шүү дээ. Нэг бодлын “уран бүтээлчийн сургуульд” их ч удаан суралцаж ээ. Бараг 30 гаруй жил болсон байна шүү.

-Энэ хугацаандаа та бичиж байв уу? Анхныхаа уран бүтээлийг хэзээ бичсэн бэ?

-Тасралтгүй бичиж байсан. Гэхдээ хэвлүүлж байсангүй. Ихэвчлэн тэмдэглэл бичиж дээ. Сургуульд орох жилээ анхныхаа шүлгийг, есдүгээр ангидаа анхныхаа өгүүллэгийг, 1996 онд анхныхаа туужийг бичиж. Харин анхныхаа номыг 2003 онд хэвлүүлсэн. Одоо эргээд харахад хэвлүүлэх гэж яараагүй маань зөв ч байж мэднэ. Амжвал хуучин бичлэгүүд, шүлгүүдээ нэг засаж янзлаад ном болгох санаа бий.

-Та саяхан “Цог” сэтгүүлд “Тэнэг авьяас” нэртэй нэгэн яруу найрагчийн хөрөг бичсэн байсан. Уран бүтээлч, зохиолч хүний онцлох шинж юу вэ?

-Маш эмзэг, мэдрэмтгий, яг л зэрлэг гөрөөс мэт соргог байх нь нэг чухал шинж болов уу. Тэр эмзэглэл, мэдрэмжээ гүйцээн шавхаж илэрхийлэх чадвар эзэмших нь чухал. Бас саваагүй, сониуч байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл санаатай байх нь чухал. Тэгж байж л томоохон уран бүтээл туурвина, ялангуяа хүүрнэл зохиолын тухайд. Уран бүтээлч хүний хамгийн чухал шинж бол эцсийн эцэст хүн байх явдал юм. Хүн байж чадаагүй хүнээс ямар яруу дуун, өнгө аяс, зүй ёсны эмзэглэл, шаналал, баяр бахдал илрэх билээ дээ.

-Та Америкт байхдаа “Даяар Монгол” сонинг гаргаж тэнд байгаа монголчуудыг мэдээллээр хангаж, олон ч хүнд ажлын байраа олоход нь тусалжээ. Америкт хэрхэн хөлөө олж байв?

-Өө, тэр тухай урт яриа болно. Тэр үеийнхээ амьдралаас нэг зохиол эхлүүлчихээд дуусгаж чадахгүй гацчихсан яваа. Америкийн 50 мужийн 146 хотод аж төрж буй монголчуудтайгаа сонин сэтгүүлээрээ дамжаад холбоотой байв. Амьдралын маш олон өнгө, дүр бий. Зүүн талын арав гаруй мужийн 140 гаруй хот тосгоноор аялсан. “Даяар Монгол”сэтгүүлийн 146 дугаар гаргасан. Тэр дугаарууд л гэхэд 2004-2007 онууд дахь Америкийн монголчуудын амьдрал зовлон жаргалтайгаа бараг бүхэлдээ туссан. Юм болгож чаддаг хүнд бол уран бүтээлийн бэлээхэн нээчихсэн түүхий эдийн их уурхай.

-Та зохиол бичихдээ юуг гол болгодог вэ, онгодыг уу, аль эсвэл сэтгэхүйг үү, эсвэл бүр орчин нөхцөлийг чухалд тооцдог уу?

-Заримдаа бичиж буй юм нэг л эвлэж өгөхгүй, түг таг гээд хэцүү байх нь бий. Тийм үед бичсэн зүйлс сэтгэл хөдлөлгүй баахан хуурай, найруулга ч муутай байх. Заримдаа зовлонгүй өөрөө урсаад байх. Тийн бичсэн нь эргээд харахад овоо сүрхий болчихсон, ядахдаа хэл найруулга нь ч эмх цэгцтэй байх. Бодвол энэхүү уйлж дуулж, зохиолдоо орж буй үеийг онгод гээд байж магад.

Харин орчин нөхцлийн хувьд хүмүүс шуугиж, хэрэлдэж, дуулалдаж байсан ч бичиж, бас нам унтаж чаддаг. Тав тух хайж явах боломжгүй амьдрал надад ингэж сургасан.

-Та 2015 онд бичсэн нэгэн нийтлэлдээ “Сайхан зүүднээсээ сэрцгээ, уран зохиолчид оо” гэжээ. Уран зохиол шиг хүн төрөлхтөнд нөлөөлдөг салбар байхгүй талаар ч дурджээ. Монголын уран зохиолын хөгжил аль шатандаа яваа вэ?

-Уран зохиолын нийгмийн нөлөөллийн талаар ярилтгүй биз ээ. Чухам тийм хүчтэй учраас л хүн төрөлхтний томоохон үзэл сурталчид уран зохиолыг үзэл суртлын маш хүчирхэг зэвсэг болгон ашиглаж ирсэн байдаг. Ленин “Нийгмийг машин техник гэх аваас утга зохиол бол эрэг шураг нь юм” гэсэн. Алан Даллес ч утга зохиолын хүчирхэг нөлөөг хүйтэн дайнд хэрхэн ашиглаж, дайснаа дотроос нь задлах арга технологийг чадварлаг ашигласан.

Өнөөдөр хөгжингүй орнууд Төрийн бодлогынхоо түвшинд утга зохиолын тэрхүү хүчирхэг нөлөөг ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлэх, үндэстний ухамсараа сэргээхэд ихээр ашиглаж байгаа. Харамсалтай нь манай төрд, элит хэсэгт утга зохиолыг хөгжил дэвшилдээ, үндэсний сэргэн мандалдаа хэрхэн ашиглах талаар ямар ч ойлголт, сэхээрэл байхгүй нь харамсалтай. Үндэсний утга зохиол гэдэг утга зохиолд дуртай хэдэн хүний хэрэг биш, Төрд ч бодлого, санаачилга байх ёстой. Утга зохиол бол зөвхөн зугаа цэнгэл, энтертайнмэнт төдий зүйл биш шүү дээ. Энэ талаар би олонтаа бичиж, ярьж, нийтэлж байсан даа. Ингэхэд манай төр уран зохиолын тэр хүчийг яагаад эерэг зүйлд, хүүхэд багачуудынхаа гоо зүй, оюун танин мэдэхүйд ашиглаж болохгүй гэж...

Манай утга зохиолын хөгжил дэлхийгээс нэг их хоцорсон ч юм алга, түрүүлж цойлсон ч юм алга. Гэхдээ бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түвшинд үндэстнийхээ өвөрмөц онцлог, соёл, түүхийг утга зохиолоор хүргэх, Нобелийн шагнал авах гэх мэт том хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тийм гал эрмэлзэл илэрхий үгүйлэгддэг. Ойр зуурхан л эргэлдээд байна уу даа.

Утга зохиолийн өндөр түвшин гэдэг нь үндэсний сэтгэлгээний тусгаар тогтнолын бас нэгэн хүчирхэг хэрэм, цайз юм шүү дээ. Ялангуяа тусгаар тогтнолын асуудал маань эмзэг хэврэг байгаа энэ цаг үед.

-Та зүүдний тухай блог хөтөлж, олон жил тэмдэглэл хийжээ. Таны бодлоор зүүдний ертөнцийн юу нь ер бусын санагддаг вэ?

-Багадаа байнга хар дарж зүүдэлдэг, ааваар ширгэлүүлж, тарнидуулдаг хүүхэд байж. Их бодитой, заримдаа аль нь бодит байдал, аль нь зүүд вэ гэдгээ ч ялгахгүй байх нь бий. Хүн бүрийг л тэгж зүүдэлдэг байх гэж боддог байв. Хожим хүмүүс тийм бишийг мэдсэнээс хойш зүүдний талаар сонирхон, өөрийн хэмжээнд амьхандаа судалгаа хийж үзсэн. Бас зүүдээ тэмдэглэж хөтөлдөг байв. Ер зүүд дотроо хэд хэдэн давхаргатай байж магад. Энгийн зүүд байна. Тэр бол хэн хүнд ирдэг л зүүд. Түүний дараа зөн билгийн зүүд байна. Тэр бүр хүнд ирдэггүй, ховор талдаа. Тэгээд сүүлчийнх нь өөр оршихуйн астрал аялал ч гэмээр юм уу, тийм зүүд байна. Би тэр астрал аяллын зүүдээ нэг хэсэг тэмдэглэж, блог хөтөлж байсан. Хүний зүүдэнд нь нэвтэрч, хувь заяаг нь өөрчлөх боломж байж магад. Гэхдээ би энэ талаар сонирхож байсангүй, зөвхөн тэрхүү янз бүрийн түвшний зүүдээ уран бүтээлд хэрхэн ашиглах вэ л гэж бодож явжээ. Ер нь зүүдний ертөнц бол бидний ахуй ертөнцөөс ч илүү сонирхолтой, гайхалтай.

-Зөнтэй зүүднээсээ сонирхуулаач?

-Содон сонин зүүд алийг тэр гэх вэ. Ер зүүдэнд бишгүй олон адал явдал болох ч сэрэхэд хэдхэн хором өнгөрсөн байх нь бий. 2008 оны хавар Олимпийн алтан медаль авчихаад маш их баярлан хөөрч байна гэж зүүдэлсэн. Түүнээ блогтоо ч бичсэн. Тэр зуны наймдугаар сард Н.Түвшинбаярыг алтан медаль авахад талбай дээр таарсан бүхэнтэйгээ тэврэлдээд явж байхдаа хэдэн сарын өмнө зүүдэлж байсан тэр мэдрэмжээ эргэж мэдэрсэн. Зүүдний аяллуудаасаа сэдэвлэсэн цуврал бичсэн. Ном болгож хэвлүүлэх санаа бий.

-“Аугаа эрин” цуврал түүхэн романаа бичиж байх үеийн сонин хачнаасаа хуваалцаач, зохиол бичээд ид дундаа явж байх үед ямар амт мэдрэгддэг вэ?

-За, нэг их ч сонирхолтой зүйл болоогүй дээ. Мичин жилдээ багтааж, Цагаан сарын өмнө хэвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Бусад бүх хэсгүүдийг бичээд дуусчихсан, ганцхан Хитбух ноёны үхлийн тухай бичиж чаддаггүй. Уг нь үйл явдал нь маш тодорхой нүдэнд харагдаад байдаг. Суугаад бичье гэхээр халшираад байдаг. Өмнө Элдэрдээ баатар, Хүрэлхү хошууч, Долдахур догшин, Барсболд, Начинбаатар, Хатанболд баатар нарын олон баатруудын төгсгөлийг бичсэний дараа хэсэгтээ зүрх өвдөж, эм тан болсон.Бараг хэвтэрт орох шахсан. Ялангуяа Долдахур догшины үхлийн тухай олон зүйлийг дүрсэлж бичмээр байсан ч зүрх хүрэлгүй, Хитбух ноёны нүдэнд илдээ түшээд суугаагаараа нөхцсөн Долдахур догшин хальт харагдаад өнгөрч буйгаар, Хитбуха ноёнтон баатар эрдээ “Доройтуулан дарагч Долдахур догшин мину, Хөх тэнгэрийн орондоо эргээд тухтай уулзая” гэсэн ерөөл өргөөд, цааш давхин одож буйгаар хальт бичээд өнгөрсөн. Гэтэл Хитбух ноёны төгсгөл бүр ч илүү эмгэнэлтэй, бас сүрлэг бахдам, харуусалтай. Тэгээд нэг гарц олж, тэр их баатрын эмгэнэлт төгсгөлийг Хүлэг хаанд ирж тайлан тавьж буй Алдар хуурчийн үгээр, туульсын хэлбэрт оруулан аргалсан. Өөрөөсөө жаахан хөндийрүүлж, хоёрдахь баатрын үгээр илэрхийлж буй санаа нь тэр. Яг хэвлэлд өгөхийн урд орой тэр үлдсэн хэсгийг бичсэн.

-Дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 цуврал номыг та гэргийтэйгээ хамтран гаргасан. Өнөөгийн цахимжсан нийгэмд хүүхдүүдэд цаасан номыг хэр хүлээж авч байна вэ?

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

-Тэр номуудыг хүүхдүүд уншиж байхыг хараад сэтгэл дотор гийдэг дээ. Бидний хэдэн жилийн нойр хоолоо шавхсан хөдөлмөр маань үр дүнгүй байсангүйдээ гэсэн итгэл төрдөг. Нийтдээ 500 гаруй зохиол орчуулсан. Түүнээс 60 орчим нь тууж, 50 орчим нь роман. Олонхи нь монгол хэлээр анх удаа бууж буй зохиолууд, гэхдээ хүн төрөлхтний оюуны болон цаг хугацааны шалгуурыг давчихсан хүүхдийн сонгодог зохиолууд шүү дээ. Хэвлэлийн хуудсаар тооцох юм бол 2200 орчим болно. Бага хөдөлмөр биш. Нийт зохиолын 60 гаруй хувийг нь манай эхнэр орчуулсан. Мөн Ц.Даваажав, Я.Сүхбаатар, С.Лхагва, У.Нямсүрэн, Б.Баясгалан, Н.Сүрэнжаргал нарын зэрэг арав гаруй уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн. Юутай ч бид хийдгээ хийлээ, одоо монголын хүүхэд багачуудад хүргэх л үлдсэн.

-Таны ханийг “Оройн ганц мод” роман бичсэнээр нь таньдаг болсон. Тэнд зүүд, зөнгийн талаар гайхалтай урнаар хүүрнэсэн байдаг. Д.Оюунчимэг одоо юу хийж байгаа вэ, дараагийн бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Манай хүн “Оройн ганц мод”-ны дараагийн ботийн түүхий эд хайгаад Хөхнуур явчих шиг боллоо. Өмнөхөө бичих гээд Ховд руу хоёр ч удаа явж, хөгшидтэй уулзсан. Хуучны мэдлэгтэй хөгшид одоо ч өдөр өдрөөр цөөрч байна даа.

Сэтгэгдэл бичих

https://dnn.mn/%D0%B1-%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B8%D0%BD%D1%87%D0%B8%D0%BC%D1%8D%D0%B4-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B5%D1%80%D1%82%D3%A9%D0%BD%D1%86-%D0%B7%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%8D%D0%BD%D1%8D-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82-%D0%B5%D1%80%D1%82%D3%A9%D0%BD%D1%86%D3%A9%D3%A9%D1%81-%D1%87-%D0%B8%D0%BB%D2%AF%D2%AF-%D0%B1%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%B3/

Химийн ухааны доктор И.П.Клименкогийн бичсэн шар айрагны тухай сэрдхийм бичвэрийг duuren.mn сайтад нийтлэгдсэн эхээр нь Танд сонирхуулж байна.

  •  Шар айраг дааврын өөрчлөлтөд оруулдаг
  •  Шар айраг бэлгийн сулрал, донтолт үүсгэдэг
  •  Шар айраг бол согтоохоос гадна мансууруулдаг

Спирт хэрэглэснээр  зарим эрчүүдэд эм шинж илэрч, улмаар  бэлгийн сулралтай болдог бол зарим эмэгтэйчүүдийн дуу хоолой ааш зан нь эршүүд болж, сахал үс ургах нь ч бий.  Өнөөдөр түгээмэл байгаа элдэв төрлийн алкоголь дундаас эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн дааварт  хамгийн сөрөг нөлөөтэй нь шар айраг юм.

Шинжлэх ухаан үүнийг 1999 он хүрч байж л нэг юм ухаж ойлгосон байдаг. Шар айрганд өвөрмөц гашуувтар амт оруулахад ашигладаг зөрөг цэцгэнд фитоэстрогон (“фито”- ургамал, “эстроген”- эм бэлгийн даавар)-ийн бүлэгт хамаардаг 8-пренилнарингенин(8-ПН) агуулагддаг аж [1].

Улаан хошоонгор, царгас зэрэг өөр зарим ургамалд ийм нэгдэл бас байдаг бөгөөд ардын эмнэлгийнхэн аль эртнээс энэ талаар  мэддэг учраас малчид малдаа ийм ургамал аль болох бага идүүлэхийг хичээдэг байв. Тэгэхгүй бол мал нь хээл авдаггүй байжээ. Жишээ нь, Австралид дан улаан хошоонгор идүүлсэн хонин сүрэгт ийм тохиолдол ажиглагджээ [2].

Тэгэхдээ 8-ПН болохоор дааврын хүч нь бусдаас 10-100 дахин их буюу хүний бэлгийн дааварт  дөхөж очдог онцлогтой [3]. Энэ баримт 1999 оноос хойш шинжлэх ухааны нарийн хүрээнд яригдаж байгаа ч өргөн олон нийтийн хувьд ийм мэдээлэл үндсэндээ хаалттай байгаа юм.

Ингэхэд бэлгийн даавар гэж юу вэ? Эрэгтэй хүний бие махбодь эр бэлгийн даавар (тестерон), эмэгтэй хүнийх эм бэлгийн даавар (эстроген) боловсруулдаг. Түүний тусламжтайгаар эрчүүд булчинлаг, сахал үс болсон биетэй, эршүүд дуу, зан ааштай болдог бол эмэгтэй нь эмэгтэйлэг бие хаа, цэвэрхэн арьс, илүү зөөлөн хоолой, ааш аальтай болдог. Хүн хэрэв өөрт нь тохирохгүй даавар хэрэглээд эхэлбэл гадаад байдал, дуу хоолой, зан ааш нь өөрчлөгддөг. Тийм учраас хүйсээ өөрчлөх хүсэлтэй хүмүүс зориуд даавар хэрэглэдэг.

Дааврын нэг онцлог нь багахан найрлагатай байсан ч үйлчлэл ихтэй байдаг. Эрүүл эмэгтэй хүний хоногт боловсруулах эм бэлгийн дааврын хэмжээ 0.3-0.7мг буюу элсэн чихрийн ширхэгний тал шиг хэмжээтэй байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь хүнийг эмэгтэйлэг байхад хангалттай хүрэлцдэг. Тэгвэл 1 литр шар айрган дахь дааврыг эстрогенд шилжүүлэн тооцвол  0.15 мг хүрдэг [4]. Шар айрган дахь фитоэстрогений 90 хувь нь идэвхгүй хэлбэртэй байдаг ч нарийн гэдсэнд орсон хойно уг даавар идэвхиждэг [5].

Шар айраг эрчүүдэд юу өгдөг вэ? Эр хүн шар айраг ууснаар өөрийн биен дотроо эр, эм бэлгийн дааврыг тодорхой хэмжээнд хольцолдуулна [6]. Уг нь эр бэлгийн даавар эрэгтэй хүнд эрч хүч, шийдмэг зан, ялан дийлэх тэмүүлэл, манлайлагч байх хүслэн төрүүлдэг бол ингэж хольцолдсоноор эр зориггүй, буйдан дээр хэвтэж зурагт гөлөрсөн завсрын хүйсний  амьтан болгон хувиргана. Даамжрахаараа өрвөлзсөн муухай ааштан болно.

Тийм хүний бие галбир нь хүртэл өөрчлөгдөж, бөгс нь бүдүүрч, эмэгтэй хүн шиг гуя хасаараа мариална. Гэдэсний булчин сулрана. Хөхний булчирхай томорч өөхөөр дүүрнэ. Зарим мэдээллээр бол ийм хөх сүү орох нь ч байдаг аж [7]. Зүрхний хэм алдагдаж, зүрх хаах эрсдэл нэмэгдэж, физик ачаалал улам бүр нэмэгдэнэ. Эмч нар үүнийг “шар айрагны” буюу “баварын синдром” гэж нэрлэдэг.

Шар айраг эмэгтэй хүнд юу өгдөг вэ? Эмэгтэй хүний бие махбодь илүү нарийн зохиолдлогоотой, сар болгон дааврын ерөнхий дэвсгэр  нь өөрчлөгдөж байдаг учраас энэ нарийн механизмд фитоэстроген болон бусад төрлийн даавар нэвтрэн орсноор Австралийн хонь хээлтэхээ больдогтой адил үр дагаварт хүрэх аюул хүртэл бий. Хэвийн үед эрүүл эмэгтэй хүний бие организм  өөртөө хэрэгтэй хэмжээний даавраа л боловсруулдаг.

Шар айраг уусан эр хүн эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлэх нь багасдаг бол эмэгтэй хүнийх эсрэгээрээ нэмэгддэг. Эмэгтэй хүний бэлгийн сонирхол нэмэгдэж эрчүүдийг өдөж эхлэхийг “ороо орох” синдром гэж нэрлэж болно. Энэ бол ухамсаргүйгээр үйлдэгддэг, эрүүл ухааны хяналтаас ангид үйл юм. Харамсалтай нь бүсгүйчүүд үүнийгээ хэвийн байдал хэмээн ойлгож,  сэтгэцийн энэ хямрал нь шар айраг, тамхи, мөн амьдралын ийм хэв маягийг тулгасан реклам сурталчилгааны үр дагавар гэдгийг мэддэггүй.

Энэ бичвэр маань шар айрагнаас татгалзаж, дарс архи мэтийн илүү чанга умдаан хэрэглэхийг уриалж байна гэж ойлгогдохыг хүсэхгүй байна. Ямар ч төрлийн спиртийн ундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг дааврын өөрчлөлтөд оруулдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хүнд шар айраг, архины аль нь ч хэрэггүй.

Шар айрганд дурласан эр, эм хүмүүсийг түүнээс татгалзсанаар дааврын анхдагч байдлаа сэргээн тогтоож, алдсан эрүүл мэндээ он цагийн явцад эргүүлэн олж болно хэмээн найдлага төрүүлж болох ч тийм хүмүүс шар айрагнаас татгалзах нь маш хэцүү. Яагаад? Энд дахиад зөрөг цэцгийн тухай дурдах хэрэгтэй болно.

Зөрөг цэцгийн ойрын хамаатан нь зэрлэг олс юм. Зэрлэг олс нь марихуан, гашиш зэрэг мансууруулах бодисын түүхий эд. Зөрөг цэцэгт эдгээр бодис маш бага тунгаар бас байдаг[8]. Тэгвэл шар айрагны найрлаган дахь алкоголь нь этилийн спирт бөгөөд мансууруулагч мөн. Шар айрганд хүн бусад алкоголиос илүү хурдан, анзааргагүйгээр донтдог. Энэ донг эмчлэхэд хамгийн хүнд байдаг.

Шар айраг хүний бие махбодод хэрхэн үйлчилдгийг одоо хүртэл нарийвчлан судлаагүй байгаа нь талуудын ашиг сонирхолтой холбоотой нь ойлгожтой. Гэхдээ л шар айраг хэтрүүлэн хэрэглэгчдийн 30-аас илүү хувь нь уусан шар айрагны хэмжээнээс үл хамааран хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн судалгаа байдаг [9]. Шар айраг нь бас нүдний хэд хэдэн өвчний шалтгаан болдог [10].

Эцэст нь “домчид”-ын ном сударт хэсүүчилдэг зарим нэгэн хортой зөвлөгөөний талаар өгүүлье.

Жирэмсэн эмэгтэй шар айраг ууж болох тухай зөвлөгөөг гэмт хэрэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд орчин цагийн анагаах ухаан хэзээ ч тийм зөвлөмж өгдөггүй. Алкоголь цусанд түргэн нэвтэрч ихэст өөрчлөлт өгөх төдийгүй хүүхдийн дөнгөж бүрэлдэж буй эд эрхтний үйл ажиллагааг гэмтээж мэднэ.

Шар айраг нярай эхийн сүүний гарцыг нэмэгдүүлж болох ч хүүхэд нь алкошолтой сүү хөхсөнөөр хөгжилд нь сөргөөр нөлөөлж, нялхаасаа алкогольд донтож ч мэднэ.

Унтаж чадахгүй байгаа хүүхдэд шар айраг цайны халбагаар уулгахад үнэхээр нөлөөлдөг. Гэхдээ мансууруулах үйлчилгээг нь орхиод ердөө спиртийн нөлөөг нь авч үзье. Этилийн спирт нь хүүхдэд 5 дахин хүчтэй нөлөөлдөг. Нялх хүүхдийн биеийн жин эхийнхээсээ 1—15 дахин бага гэж үзвэл нэг халбага буюу 15 гр шар айраг нь насанд хүрсэн хүн 1 литр шар айраг уусантай тэнцэнэ.

Хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Амт нь таалагддаг учраас гэж хорхойтнууд хэлдэг. Гэтэл шар айрагны амт эхлээд таалагдахгүй, харин ч муухай байснаа бага багаар дассанаа ихэнх хүн мартчихдаг. Тамхи эхлээд сороход муухай байснаа хүн өөрийгөө хүчлэн түүнд дуртай болдогтой үүнийг адилтгаж болно. Шар айрагны их олон хорхойтон амт муутай гээд алкогольгүй шар айрагнаас татгалздаг ч шошгыг нь нуун туршиж үзэхэд ердийн шар айрагнаас ялгаж чаддаггүйг туршилтын үр дүнгүүд нотолдог [11].

Тэгэхээр хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Эхэндээ “том хүн” болж харагдахын тулд уудаг, дараа нь алкогольтой учраас л уудаг.

Цусан дахь алкоголийн шингэх хугацаа / Blood alcohol decay time, h.

Уусан хэмжээ (хэмжих нэгж)
Эрчүүд Эмэгтэйчүүд
Уулт (хэмжих нэгж) 1 2 3 4 5 1 2 3 4 5
Шар айраг (500 гр) 2цаг 12ц 6цаг 12ц 18ц 24ц 30ц
Дарс (200 гр) 3цаг 11ц 14ц 7цаг 14ц 21ц 29ц 36ц
Шампанск (150 гр) 2цаг 4цаг 13ц 17ц 22ц
Коньяк (50 гр) 2цаг 10ц 5цаг 10ц 13ц 21ц 26ц
Архи (100 гр) 4цаг 11ц 15ц 19ц 10цаг 19ц 29ц 38ц 48ц

Эрдэмтний ишилсэн эх сурвалжуудаас гадна хүн бүр, тэр тусмаа эмэгтэйчүүд, бас эхнэр, эгч дүүс, охиддоо хайртай аавууд, эрчүүд ч гэсэн мэдэж, санаж явууштай ноцтой дүгнэлт агуулсан эцсийн абзацыг энд дарж уншаарай.

Эмэгтэй хүн алкогольд донтох нь эрчүүдээс 2.5 дахин илүү байдаг нь цусан дахь алкоголь нь мөн 2.5 дахин илүү хугацаагаар хадгалагддагтай холбоотой. Тухайлбал, эрүүл эрэгтэй хүн цагаан архийг 100 граммаар 5 удаа буюу нийтдээ хагас литр архи уухад 19 цагийн дараа цуснаас арилдаг бол эмэгтэй хүнд 48 цаг хэрэгтэй нь хүснэгтээс тодорхой харагдана.

Эх сурвалжууд:

1.(S.R. Milligan, J.C. Kalita, A. Heyerick, H. Rong, L. de Cooman, D. de Keukeleire // Identification of a potent phytoestrogen in hops (Humulus lupulus L.) and beer // Journal of Clinical Endocrinology and Metabolism 84, 2249-2252 (1999).

2.P. Cos, T. de Bruyne, S. Apers, D.V. Berghe, L. Pieters, A.J. Vlietinck // Phyto­estrogens: recent developments // Planta Medica 69, 589-599 (2003).

3.S.R. Milligan, J.C. Kalita, V. Pocock, V. Van de Kauter, J.F. Stevens, M.L. Deinzer, H. Rong, D. de Keukeleire // The endocrine activities of 8-prenylnaringenin and related hop (Humulus lupulus L.) flavonoids // Journal of Clinical Endocrinology and Metabolism 85, 4912-4915 (2000).

4.S. Possemiers, A. Heyerick, V. Robbens, D. de Keukeleire, W. Verstraette // Activation of proestrogens from hops (Humulus lupulus L.) by intestinal microbiota; conversion of isoxanthohumol into 8-prenylnaringenin // Journal of Agricultural and Food Chemistry 53, 6281-6288 (2005).

5.S. Possemiers, S. Bolca, C. Grootaert, A. Heyerick, K. Decroos, W. Dhooge, D. de Keukeleire, S. Rabot, W. Verstraette, T. Van de Wiele // The prenylflavonoid isoxanthohumol from hops (Humulus lupulus L.) is activated into potent phytoestrogen 8-prenylnaringenin in vitro and in the human intestine // Journal of Nutrition 136, 1862-1867 (2006).

6.A. Sierksma, T. Sarkola, C.J.P. Eriksson, M.S. Van der Gaag, D.E. Grobbee, H.F.J. Hendriks // Effect of moderate alcohol consumption on plasma dehydroepiandrosterone sulfate, testosterone, and estradiol levels in middle-aged men and postmenopausal women: A diet-controlled intevention study // Alcoholism: Clinical and Experimental Research 28, 780-785 (2004).

7.http://adic.org.ua/sober-cool/thematic/beer/beer-top.htm).

8.Б.М.Зузук, Р.В.Куцик // Хмель вьющийся (син. хмель обыкновенный). Humulus lupulus L. (Аналитический обзор) //Провизор 13-14 (2004). Түүнээс гадна зөрөг цэцэг нь бага зэргийн морфин агуулдаг[9] 9. (R.D. Gibbs // Chemotaxonomy of flowering plants // Montreal; L.: MacGill-Queen’s Univ. press, 1974.).

9.K.Katsovyanni, A.Trichopoulou, S. Stuver, S. Vassilaros, Y. Papadiamantis, N. Bournas, N. Skarpou, N. Mueller, D. Trichopoulos // Ethanol and breast cancer: An association that may be both confounded and casual // International Journal of Cancer 58, 356-361 (1994).

10.G. Corzo-Alvarez, T. Urribarri-Delgado // Eye damage and lighting among workers in beer industry // Investigacion clinica 38, 113-126 (1997).

11.http://adic.org.ua/sober-cool/thematic/beer/beer-top.htm).

http://duuren.mn/?p=6478

Хуудас 45 -с 1

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter