273-р сар2019

Баасан, 05 7-р сар 2013 09:35

Асуулт

Written by  Зохицуулагч
Rate this item
(9 votes)

Нийтлэгчээс:
Авторын зарим санаатай тэр бүр санал нийлэхгүй ч мэдээллийн чанартай, ялангуяа гадаад орнуудад өрнөж буй үйл явдлын талаарх мэдээлэл нь уншигчдад сонирхолтой байх боломжтой гэж үзэв. 130705 Нийтлэгч

Дэлхий даяр сүүлийн саруудад олон улсад, ард иргэд өөрсдийн төлөө нэгдэн тэмцэж, хамтын хүсэлдээ хүрлээ...
• Египет 2011 оны хавраас хойш дахин хувьсгал хийлээ.
Ард түмнийхээ талд хатуу зогссон армийнхан нэг дэх өдөр Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан бичиг хүргүүлж, заасан хугацаа өнгөрсний дараа хотод зэвсэгтэй цэргүүд орлоо.
Ядуурал, эдийн засгийн таагүй байдал үүсгэж хэт шашинжсан эрх чөлөөгүй улс байгуулах гэж оролдсон тул ерөнхийлөгч Мурсиг зөвхөн нэг жилийн дараа хүчээр буулгав.
• Хагас сарын өмнө Болгарын парламентын ордныг бүслэн 10000 гаруй болгарчууд жагсаж Засгийн газраас томилсон Тагнуулын төв газрын даргыг огцруулж чадсан. 32 настай компаний захирлын хүү Deljan Peewski дарга болсноос хойш нэгхэн хоногийн дараа сайн дураараа ажлаа өглөө.
• Gezi цэцэрлэгт хүрээлэнг хэвээр авч үлдэхийг хүссэн эсэргүүцлийн олон нийтийн жагсаалын дараа шүүх өчигдөр Туркийн Ерөнхий сайд Эрдоганы шийдвэрийг хүчингүй болгов.
• Зургадугаар сарын сүүлээр Бразил улсыг бүхэлд нь доргиосон хээл хахууль, төрийн албан хаагчдын авлигал, ядуурлын эсрэг жагсаалын дараа Ерөнхийлөгч Dilma Rousseff телевизээр ард түмэндээ шууд хандаж, хатуу реформ хийхээ хугацаа нэрлэн амлалаа.

Гэтэл Монголд ардчилсан гэх хүчнийхэн нүд чих хуурсан, өнгөц жижиг засваруудаар олныг тайвшруулан мунхруулахыг байнга оролдсоор л. Ардууд гөлийцөн итгэн харсаар л.
Зөвхөн Ардын намд хээл хахууль байсан гэвэл хэн ч итгэхгүй. Ардчилсан гэх нөхдүүд авлигалд дэндүү сүлжилдсэн гэдгийг бүгд мэднэ. Тэд бараг л МАН-аас илүү гарна. Нэр хүндээ унагаахаас эмээн байж, сонгуулийн дараа хуурамч “ардчилагчдын” Ерөнхийлөгчийн хамгаалалтад орж чадаагүй “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх мэтийн жижиг жараахайнуудаа АН хүссэн хүсээгүй золигт гаргаж эхэллээ.

Худал юм худал байдгийг сонгууль дараалан ялагдан сэхэл авахгүй болон мөхөж байгаа МАН харуулсан.
Тэд намаа шинэчилнэ, үзэл баримтлалаа эргэж харна, харин удирдлагаа сольсноор шинэчлэл ирэхгүй гэж ярьж байна. Нөгөө том авлигачид, олигархиуд нь нам нэрт гэмт бүлэглэл дотроо үлдэх бололтой. Уг нь эднийгээ нэгийг ч үлдээлгүй зайлуулахыг шинэчлэл гэдэг юм. Монголчуудад тэр үзэл баримтлал нь нэг их сонин биш болов уу.
Саяын сонголтгүй сонгуулиар Ц.Элбэгдоржид дургүй хүмүүс Б.Бат-Эрдэнээс өөр үнэхээр сонголт байхгүй тул түүнд саналаа өгсөн болсон. Одоо МАН алтангургалдай шиг дуулж, тогос шиг сайхан болсон ч, иргэд энэ хулгайч луйварчдад дахиж итгэхгүй. Татан буулгавал монголд өлзийтэй хамгаас зөв шийдвэр.

Ардчилал гэж ардчилсан намынхан хичнээн удаан жүжиглэх вэ?
Хүний эрх, эрх чөлөө гэж байнга номлодог эдний багш болох америк, англи ах нар демократи нэрийн доор нуугдан, өөрсдийн ашиг сонирхлын тулд бүх худал хуурмаг, юу ч хийхээс буцахгүй гэдгийг CIA ажилтан Edward Snowden “Prism” болон “Tempora” программыг ил болгосноор бүгдэд баталлаа.
Тэдэнд үнэн юм ердөө байхгүй. Хэлсэн бүхэн нь хуурамч, мөрдөх үнэт зүйлс гэх юм зөвхөн нэр төдий. Хамтран ажилладаг “анд найз нөхөд” болох бүх барууны улсуудаа хүртэл тагнан хянан бүх мэдээллийг нь цуглуулан, өөрсдийн төлөвлөгөөндөө хэрэглэдэг байсан нь илэрлээ. Чагнуулж байсан өрнөдийн орнуудад одоо үнэндээ хэлэх үг олдохгүй, хүнд цохилтонд орж шокийн байдалд орлоо.

Бидэнд тулгасан ардчилал гэх юм бол бүхэлдээ “Дүр эсгэсэн” жүжиг. Тусгаар тогтнол, Үндэстний бүтэн оршиход ямар ноцтой заналхийлэл болохыг өдөр өнгөрөх тусам бид харж мэдэн ойлгож байна.
Хэрэв байдлыг зориуд дураар нь тавьж, хяналтгүй болговол ямар их аюул вэ гэдгийг, өөрсдийн иргэдээ хамгаалах нэрийдлээр Бирм улс руу дайран орж хилийн зурвасыг бүхэлд нь түрэмгийлэн эзэлсэн Хятадын цэргүүд харууллаа.

Би цаг хугацаа бүхнийг харуулнаа гээд цэцэрхээд сууж бол чадна. Гэхдээ бид цаг хугацаанд захирагдаж, өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгнээс өөрийгөө чөлөөлж, алс хэтийг хардаг байх хэрэгтэй гэж боддог!
Тодорхой цаг хугацааны дараа ихэнх зүйлс тодорхой болдог. Даанч тэр үед эх орныг минь сүйдэлсэн гамшиг хэр хэмжээнээсээ хэтэрсэн байх вий. Ирээдүй үеийн залуусынхаа өмнөөс нүд халтиран, ямар хүнд дарамт ирэх бол гэдэгт түгшин. Тэдэндээ юу гэж хэлнээ гэж санаа зовж, ичиж байна.
Намайг гадаад явж юм үзэж зургаа даруулж байхад. Эсвэл өөрийгөө зугаацуулан, уул хадаар зугаалж амиа бодож явахад. Нэг нэгэндээ хог дамлан, наймаа хийж завгүй байхад. Архи ууж мансууран амьдралаас тасарцан үед.
Эсвэл идэвхгүй хүлээн, дэмий найдаж суухад СӨНӨЦӨН гэх үү?

Ч.Өрлөг

 

Read 5766 times Last modified on Баасан, 05 7-р сар 2013 10:03

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter