1411-р сар2018

Даваа, 24 12-р сар 2012 09:44

65 жилийн дараа Монголд давтагдсан ИХ БАРИВЧИЛГАА

Written by 
Rate this item
(2 votes)

 

Н. Энхбаярт шүүхийн тогтоол гардуулж, хэвтэж байсан сайд нарын гэгдэх Клиникийн 2-р эмнэлэгээс Зайсангийн хорих газар руу шилжүүлсэн нь шударга бус хүчирхийлэл боллоо хэмээн МАХН-ынхан ТВ9-өөр мэдэгдэж байна. Ийм үйл явдлын үед санамсаргүй тааралдсан нэгэн нийтлэлийг гүйлгэн хартал Н. Энхбаярын нэр тааралдсанаас гадна 10 жилийн өмнө монголд болсон нэгэн хүчирхийллийн тухай байлаа.  ТВ9-ийн яриа энэ тэмдэглэл хоёрт хоёуланд нь нэг хүний тухай, мөн нэг төрлийн үйлдлийн тухай гарч  байгаа нь  сонин тохиолдол санагдав. Эдгээр үйл явдалд аль алинд нь Н. Энхбаярын тухай, мөн хоёуланд нь төрийн хүчирхийлэл байгаа нь нийтлэг байна. Харин ялгаа байгаа болов уу, байгаа бол ямар?

Админ     

Энэ удаад лам хуврагууд биш тариаланчид өртлөө. Тариаланчид уг нь тракторчид болохоос танкчид биш юм. Буруу үйлдэл хийж сандарч тэвдсэн, эрх тушаалаа алдахаас айсан өнөөгийн засгийн газрын зарим хүмүүсийн нүдэнд трактор танк болон харагдсан байж болох талтай.

Намбарийн Энхбаярын засгийн газрын үнэн нүүр царай дэлхий ертөнцөд ийнхүү ил гарч ирлээ. Шударга бусаар газрыг ард түмэнд тодорхой мэдэгдэлгүй, шуурхайлан, эрх мэдлээ ашиглан, өөрсдөдөө нэн ашигтайгаар, хуульчлан дээрэмдсэн эрхт дээдэс, ХУ намынхны бурангүй үйлийг эсэргүүцэн, ирээдүйнхээ төлөө газар тариалaнчид боломжоороо тэмцэж, жагсаал цуглаан, суулт хийж байгаа нь энэ билээ. Гэтэл энэ удаад 1937 онд хийсэн махан толгой Чойлбалсантaй нэгэн адил шийдвэрийг бас нэгэн эр гаргалаа. Чойбалсангийн ард Оросын большeвикvvд байсан бол, Энхбаярын ард Хятадын эв хамт намхaн байгаа нь түүний илт явуулж байгаа үйл ажиллагаанаас тун ойлгомжтой. Энхбаярыг соён гэгээрүүлэх сайд байхад Бээжинд буухад нь хужаа нар угтаж аваад, Бээжингээс мордоход нь хужаа нар гаргаж өгдөг байсныг мэдэх болоод үүнийг хэлэв.

Энэ удаагийн жагсагчдын их баривчилгаанд 500 гаруй цагдаа оролцож, шөнийн 3 цаг гэхэд 50 гарүй жагсагчдыг баривчлан (нэг хүнд арван цагдаа), талбайн хавийн ардчилсан намын барилгыг хүчээр хаасан байна. Одоо Монголд өглөөний 8 цаг болж байгаа бөгөөд энэ мэдээ даян дэлхийд цацагдаж амьжсаныг бодоход Монгол орон маань ертөнцийн хөгжлөөс хoцрooгvй яваа нь илт байна.

Анх Н.Энхбаяр Бурхан багшийн сургаалийг төрөлх Монгол хэлнээ орчуулж, түүнийг нь Их Хурлын гишүүн агсан О. Дашбалбар ихэд үнэлж, "ийм сайн залуу оллоо, боловсролын сайд болгох юмсан" гээд ерөнхий сайд дээр дагуулан орсноор түүний нэр улс төрийн өндөрлөгт тосолсон бакал шиг гялалзан гарч билээ. Гэгээрлийн сайд байх
даа Энхбаяр муугүй ажиллаж, Мэгжид Жанрайсиг бурханыг дуусгахад идэвх, зүтгэл их гаргасан тул ар түмэн түүнийг ихэд дэмжин талархаж, тэр эрчээрээ ХУ намын дарга, Ерөнхий сайд хүртлээ өссөн нь бас үнэн. Эрхэм Энхбаярыг бурханы номонд нэвтэрч, зүрх сэтгэл нь ариуссан бодь эр хэмээн бодож явсан нь эндүүрэл байсныг 2 жилийн өмнөөс мэдэх болсон юм.

Их баривчилгааны энэ гунигт мэдээ дэлхий нийтээр тарснаар, гадаадад тарчилж яваа хэсэг бүлэг монголчуудад улс төрийн орогнол олох үүд хаалгыг нээж байна. Эх орон нь ийм хавчлага явуулж байгаа улсаас ард иргэд нь зугтах нь зүй ёсны хэрэг юм.

Одоо алс нутагт суудаг өчүүхэн хүн би бээр энэ үймээнд юун тус хийж чадах вэ? Хий дэмий өвөг дээдсийн олон үе дамжин Монголын ард түмнийг гай, аюулаас зайлуулж байх болтугай хэмээн өглөө үдэшгүй уншиж ирсэн сандуйнжүд тарнийн хураангүйг энд хэлээд үгээ өндөрлөе.

Дүйва санва лайчүнва
Дэвшин шигва гүнжи сан
Доржи нэнбү дүйва иэ
Дэнид жомдан шаддү сол.

PS: Би өөрийн ймэйл хаягийг "сандуйнжүд" болгон авсан нь аливаа Монгол хүн энэ нэрийг уншсан төдийгөөрөө монгол түмний зовлон зүдгүүр нимгэрч байх болтугай гэж бодсоных билээ.

Америкийн Баруун эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн Ш.Баатар

 

Read 11659 times Last modified on Пүрэв, 24 1-р сар 2013 21:19

6 comments

  • Comment Link Бямба, 18 3-р сар 2017 15:10 posted by BennyDwell

    wh0cd809183 atarax without prescription

  • Comment Link Бямба, 18 3-р сар 2017 01:10 posted by BennyDwell

    wh0cd132271 ilosone without prescription

  • Comment Link Ням, 08 1-р сар 2017 17:24 posted by PeterMug

    where to buy clomid online neurontin online crestor yasmin buy lisinopril

  • Comment Link Лхагва, 16 1-р сар 2013 01:10 posted by fff

    Enkhbayar Mongold olon gai avchirsan. Hereg hiisen khun yalaa edleh estoi.
    Baatar guai tanii tolgoi ergej dee, esvel heterhii hotsrogdson baina.

  • Comment Link Баасан, 04 1-р сар 2013 02:45 posted by Amaraa

    Ene Baatar gegch hen yum be?!

  • Comment Link Лхагва, 02 1-р сар 2013 16:01 posted by Mino

    Baatar guai-d

    Ene hun 7 sariin 1nd 100 000 hun oroltson jagsaaliig tsus ursgan darj 1000 -d huniig shorond horij, buren bus toogoor 5 hunii altan amind hursen hun shuu!!!!!
    Ene huniin zasaglaliin jiluuded Mongol Uls avilgal buren idegdej Kazahsan Uzbekistanii hemjeend ochson bsan shu!!!!
    Ene hun olon hemjeend hun hulgailj hils hereg tulgahiig oroldoj bsan shu.
    2008 onii 7 sariin 1nd shudraga bus songuuliig eserguutsej Mongoliin ard tumen Suhbaatariin talbaid tsuglarsan ium shu!!!!
    Ta als terteed yag iu bolj baigaad oilgoogui bh. Harin bid nudeeree harsan medersen.
    Enkhbayariin ard gazariin tom naimaa, uul uurhain mafiin suljee ch baij magadgui.
    Yamar ch bolov ter bol Jambiin Batmonh shig uhamsartai hariutslagatai hun bish shuu. Enhbayar bol agyy JUJIGCHIN hun bas shunaliin tulam oor hen ch bish.

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter