1411-р сар2018

20 12-р сар
Written by 

Лууль “ХАДАНД ГАРАВ”

  Зун намрын улиралд Монголчууд бидний хувьд хамгийн их ад үзэгддэг ургамлын нэг бол лууль гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамар ам руу үр тоос нь пургиж харшил хөдөлгөдөг, хамгийн хортой, хогийн энэ ургамалтай хааяагүй яаж ч тэмцээд дийлддэггүйг гэр хорооллынхон бол бүр сайн мэднэ. Иш бүдүүнтэй, үндэс сайтай учир зулгаагаад хүчрэгдэхгүй, намар нэг ургамлаас хэдэн мянган үр цацагдана, өвлийн хүйтэнд тэсвэртэй тул унасан үр нь ирэх хавар гуу жалга, замын хажуу хаа л бол хаа ургана, говийн зарим газрыг эс тооцвол барагтай мал ч тоож иддэггүй эд. Харин социализмын үед нэгэн авхаалжтай эр луулийг их хэмжээгээр түүж дараад  зудтай жил тугал бяруугаа тэжээж онд оруулдаг байсан нь бөөн тэргүүн туршлага болж сонин хэвлэлээр мандаж магтагдаж байсан санагдана.

     Тэгвэл та бүхэнд сонсгох таатай нэгэн мэдээ байна. НҮБ-ээс ирэх 2013 оныг “Кинвагийн тариаланг дэмжих жил” болгон зарлалаа. Нэг талаас нь харахад залаатан  юм шиг мөртлөө нөгөө талаас нь авч үзэхэд навчит ургамал мэт харагддаг манийгаа залхаадаг луульны маань эртний өвөг дээдэс болох энэ ургамлын овгийн латин нэр нь Chenopodiumхариннутгийнхан нь кинва /Quinoa/ гэж нэрлэдэг нь олон улсын нэр томьёонд тэр чигээрээ буужээ.

   Тэртээ 4000-5000 жилийн өмнөөс Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг нутгийн Индианууд анх энэ ургамлыг тарималжуулж хоол хүнсэндээ хэрэглэж ирснийг мэдэх хүн одоо цөөхөн байх. Кинваг “Хүн төрөлхтний шинэ зууны хүнс” хэмээн зарлаж, бичиж, ярьж байгаа нь цаанаа их учиртай. Кинва нь уураг ихтэй, бидний иддэг буудайнаас цавуулгийн хэмжээ нь хоёр дахин их учир талх нарийн боовны хольцонд ордог эд.  Ялангуяа даралт ихтэй, зүрх судасны асуудалтай мань мэтэд бол юугаар ч орлуулшгүй хүнс болохыг өнөөдөр эмч докторууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Мөн ислэг ихтэй учир чихрийн шижингээр шаналагсдын гол хоол тэжээл нь болж эхэлж байна.

   Хүний тархи биеийнхээ жингийн өчүүхэн хэсэг мөртлөө бидний цусанд агуулагддаг жоохон хүчилтөрөгчийн хорь гаруй хувийг нь сорчихдог хомхой эрхтэн гэгддэг. Тэгвэл бидний эд эрхтний цусан хангамжийг тодорхойлогч гэгдэх төмөр энэ ургамалд ихээр агуулагддаг учир кинваг тархины тэжээл ч гэж хэлж болох нь. Эртний Маяагийн дайчид асар их тэсвэр хатуужилтай, дайн байлдааны үед олсон шарх нь хурдан түргэн эдгээд байсны учир нь тэдний гол хоол тэжээл  кинватай холбоотой байсан гэж үздэг. Шарх амархан эдгээдгийн учир нь кинвад их агуулагддаг сапонин хэмээх бодис болохыг эрдэмтэд саяхан нээжээ.

    АНУ болон өндөр хөгжилтэй орнуудын шүдний өвчин болсон хэт таргалах өвчинд нэрвэгдсэн хүмүүс өдөр тутмын хоол хүнсний найрлагандаа кинваг өргөн хэрэглэх болсноор энэ таримлыг  хамгийн эрүүл хүнсэнд тооцож байна. Мэдээж баячуудын хоол хүнсний найрлаганд их орох болсноороо тэдгээр орнуудад кинва нилээд үнэтэй, боловсруулан савласан 1 кг нь 6-8 ам. доллар боловч уургийн хэмжээ ихтэй учраас өдөр тутмын хүнсэнд орох орц харьцангуй бага байдаг.

   Андын нурууны Эквадор, Боливи, Колумб, Перу зэрэг орны 2500-4000 метр өндөрт амьдардаг хүмүүсийн хүнсний гол хэрэглээ болдог кинва нь шөнөдөө -3С хүйтэн, өдөртөө 35С хүртэл халууныг тэсвэрлэн ургаж чаддаг, манайтай адил жилдээ 300 мм хүрэхтэй үгүйтэй хур тундастай сэрүүн өндөрлөг энэ бүсэд богинохон хугацааны дотор боловсорч үр жимсээ өгдөг ховорхон ургамал. 

   Цагаан, улаан, саарал, хар шар янзан бүрийн өнгөтэй үрийг нь боловсронгуйд хураан авч арвай, цагаан буудайтай адил хальслан хүнсэнд хэрэглэж болдгоос гадна навчийг нь хүртэл  бууцай маягаар хоолонд хэрэглэж болдог гэнэ. Үржил шимээр тааруухан элсэрхэг хөрсөндтарьсан шар будааны дайтай жижигхэн үр жилдээ хоёр метр хүртэл өндөр саглайтал ургаж, 30-50ц/га хүртэл ургац өгдөг нь мэрэгжлийн бидний  гижгийг хүргэхээс өөр аргагүй.

  Нутгийн Индианууд техник явж чадахааргүй налуу хад чулуутай өндөр уулын гуу судаг ашиглан тарьсан  кинвагаа гар хадуураар хадаж аваад манай баруун аймгийнхан аятай ууранд нүдэж цайруулан тээрэмдээд замбайн гурил маягтай болгож иднэ, хүнсэндээ нөөцлөнө.

  Энэ дэлхий дээр бидний хүнсэндээ хэрэглэж болох 80 мянган зүйлийн ургамал ургадгаас хүн төрөлхтөн дөнгөж 150-ийг тарималжуулж ашигладаг гэсэн судалгаа байдаг. Төмсний эх нутаг нь  Өмнөд Америкийн Андын нуруу. “Ноён төмсийг” XV зууны үед Испаниуд тэндээс ачин Европт авч ирэн нутагшуулсан гэдгийг хүн бүхэн мэднэ дээ. Одоогоос гурван зууны тэртээд их хаан Петр ганц шуудай төмс Голландаас худалдан авч Орос орон даяар тарааж тариулсан нь одоо хойд хөршийнхний бүү хэл бидний өдөр тутмын хүнс болоод байгаа.

   Тэгвэл НҮБ нэгэнтээ лууль овогтны маань ач холбогдлыг нь үнэлэн 2013 оныг “Кинвагийн тариаланг” дэмжих жил болгон зарлаад байгааг нь ашиглаж, алс холын Латин Америкаас уур амьсгалынхаа хувьд ижил төстэй Монголдоо энэ ургамлыг нутагшуулах гээд үзвэл яадгийм, Бизнесменүүд ээ. Үрийг нь тэндээс оруулаад ирвэл манайх ямар газаргүй гэх юм биш, зэрлэг луулийн төрлийн энэ ургамлыг тарьж чадахгүй хүн манай тариаланчдын дотор лав байхгүй гэдгийг ам бардам хэлэх байна..

    Хүнсээ болгож чаддаггүй юм аа гэхэд уураг ихтэй энэ таримлаар хэдэн малаа өвөлд нь тэжээе. Эсвэл хаасайгүй ургадаг энэ гайхлыг хашаандаа цацацгаая, хадлангаа ч сэлбэе. Уул уурхайд эвдэрч сүйрсэн нутагаа нөхөн сэргээхэд ашиглаж бас болох мэт. Бүр цаашилбал талхлагдсан бэлчээрээ сайжруулъя, цөлжилтөө сааруулах гээд үзье, болохгүй нь юу байх билээ. Ойрын хамаатан болох зэрлэг луультай нь зэрэгцүүлээд тарьчихвал ургаж л таараа, нөхцөл нь ив ижил юм чинь. Зоригтойхон хөдөлсөн хэн нэгнийг маань шинэчлэлийн засгийн газар тэр тусмаа Баттулга сайд дэмжинэ, бүр болохгүй бол  НҮБ-ийн бодлогыг Монголд хэрэгжүүлнэ гээд гадныханд хандсан ч дургүйцэхгүй дээ, цаадуул чинь.

                   

                                   

                                                       Ш.Пүрэвсүрэн

   

  Өдрийн сонин №298   2012-12-17


 

28 comments

  • Comment Link %06 %498 %2018 TrevorChile

    cialis walgreens

    cialis generic

    cialis coupon cvs

    buy cialis online

  • Comment Link %06 %909 %2018 TrevorChile

    cialis stopped working

    cialis generic

    cialis copay card

    cialis generic

  • Comment Link %05 %047 %2018 Justinfremo

    Thanks a lot. Lots of tips.

    cialismsnntx.com
    pain meds online without doctor prescription

  • Comment Link %28 %066 %2017 IvanNex

    cialis 20 pharmacie paris
    cialis without a doctor prescription
    conseguenze cialis scaduto
    cialis x diabetes
    caremark cover cialis
    czy cialis mozna kupic bez recepty

  • Comment Link %28 %994 %2017 IvanNex

    cialis con receta de la seguridad social
    cialis without a doctor prescription
    cialis a ciЕ›nienie krwi
    how to get prescription of cialis soft
    original cialis preisvergleich
    cialis irritability

  • Comment Link %28 %924 %2017 IvanNex

    cialis generika in deutschland kaufen
    cialistadalafilbsl.com
    generic cialis oral jelly
    cialis 20 mg 36 hours
    ordonnance de cialis
    es bueno el cialis para la prostata

  • Comment Link %28 %832 %2017 IvanNex

    hay algun generico de cialis
    cialis without a doctor prescription
    is it safe to take ibuprofen with cialis
    harga cialis 10 mg
    cialis effetto placebo
    cialis preisvergleich deutschland

  • Comment Link %09 %284 %2017 IvanNex

    duração cialis 5mg
    homepage besuchen

    cialis at 23
    son kullanma tarihi geçmiş cialis
    cialis coupon 2015
    cialis 100mg canada

  • Comment Link %09 %377 %2017 www.cialis.com coupon

    cialis. com Cialis (tadalafil), presented in 2003, is one of the most popular names amongst the range of drugs used for dealing with erectile dysfunction. Erectile dysfunction, additionally understood as erectile dysfunction, is an usual kind of sex-related condition amongst the UK men and is discovered to happen most regularly among older males (40-70 years). Impotence occurs most regularly due to physical complications, consisting of cardiovascular problems, high blood sugar, blood stress trouble, liver or kidney conditions and also arterial disorder.
    female cialis, cialis prescription online

  • Comment Link %08 %951 %2017 top mattress for back pain

    mattress for back pain best bed for back pain
    best mattress topper for back pain mattress for back pain
    best bed for back pain top mattress for back pain
    mattress pad for back pain mattress back pain

    best mattress for lower back pain mattress pad for back pain
    best mattress back pain best mattress topper for back pain
    top mattress for back pain mattress for back pain
    best mattress back pain best type of mattress for back pain

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter