186-р сар2018

№13 Зочин: Информер

Нэвтрүүлгийн зочин: Информер
Англи Улс, Лондон хотноо амьдардаг.

Ганбаяр:
+ Байна уу?

Информер:
- Єө байна?

+ Сайн байна уу? Юуны өмнө танд оройн мэнд хүргэе. Монголд одоо 21 цаг 10 минут болж байна.

- Єө энд 12 цаг өнгөрч байна.

+ Єдрийн үү? Єө за. Юуны өмнө та сайхан хаваржиж байна уу?

- Єө сайн. Та нар сайхан хаваржиж байна уу?

+ Сайхан хаваржиж байна. Та бид хоёрын яриа яг одоо Улаанбаатар даяар цацагдаж байгаа.

- За энд ойрын хэд хоног дулаахан сайхан хавар болж байна.

+ Энд ч гэсэн сайхан хавар болж байна. Ер нь та Англид хэр удаж байна. Ямар хотод байгаа вэ?

- Би Лондонд байна л даа. Энд 3 жил болж байна.

+ Англид визтэй, визгүй амьдрахын ялгаа юунд байна? Ер нь Англид хараар амьдарч байгаа хүмүүс хэр их байдаг бол?

- Визний хувьд миний мэдэхээр оюутны, визит (зорчих), ажлын гэсэн 3 төрлийн виз байдаг. Оюутны визтэй хүмүүс арай давуу талтай л даа. Зорчих визээр яг зорилгоороо ирээд явж байгаа хүнтэй ярих юу байх вэ. Оюутны визтэй хүмүүс бол:
1. Сунгах,
2. 7 хоногт 20 цагаас илүүгүй ажил хийх боломжтой.
Олон улсын оюутны үнэмлэх авбал тээврийн зардал 30%, бүх төрлийн үйлчилгээ үзэх, зэрэгт хөнгөлөлт эдэлнэ. Оюутнууд визээ сунгахын тулд мөнгөтэй байх ёстой байдаг. Ихэнх сургуулиуд хичээлдээ 80% ийн ирцтэй байхыг шаарддаг юм. Дараа жилийнхээ төлбөрийг мөн хийсэн байх шаардлагатай.
Манай Монголын оюутнуудад тохиолддог зүйл бол ирчихээд 2-3 жил хэлний сургуульд яваад байгаа харагддаг, гэтэл дараа нь энэ хүн яагаад хэл сурахгүй байна аа гэдэг aсуудал тулгардаг юм шиг байгаа юм. Үүнээс бусдаар бол оюутны визтэй хүмүүс асуудал багатай амьдарч байна.
Энд ирж байгаа Монголчуудын дийлэнх нь визит виз авах замаар ирж байгаa. Ийм визтэй хүмүүс ирсэн хойноо "xараар" амьдрах гэдэг зам руу орох юм даа. Нэгэнт хугацаа богино, ажиллах зөвшөөрөлгүй визтэй болохоор хууль бусаар амьдрах, эсвэл цагаачлах гэсэн асуудалтай тулгардаг.
Визний ялгааны хувьд бол энд байх статусаараа ялгарна. Ажлын виз гэдэг нь эндхийн аль нэгэн байгууллага энд ирээд манай байгууллагад ажиллана гэсэн гэрээ хийсний үндсэн дээр виз гардаг болохоор энэ визний нөхцөл нь байгуулсан гэрээнээсээ хамаарна.
Ажлын виз, зорчих виз хоёрын гол ялгаа нь нэг нь ажиллаад сунгаж болдог, нөгөө нь ийм боломжгүй, ажил хийх эрхгүй, хугацаандаа буцaх ёстой байдаг. Зорчих виз нь мөн ямар нэг тэтгэлэг, тусламж авах боломжгүй. Ийм л ялгаатай даа.

+ Оюутнуудын хувьд сураад, хажуугаар нь ажил хийгээд төлбөрөө хийгээд явахад хир хэцүү байдаг вэ? Ер нь сургалтын төлбөр нь өндөр vv?

- Хүний өөрийнх нь зорилгоос шалтгаалж байгаа юм л даа. Ер нь энд юм сурах гэсэн, арагшаа татлаа түлхээгүй, хангалттай хугацаатай бол хажуугаар нь хэдэн төгрөг хийгээд явах боломжтой. Гэм нь жаахан давчуу, цаганд баригдсан л байх болуу. Яaралгvй хангалттай хугацаатай ирсэн хүнд боломжтой. Харин яваад хурдхан байрны мөнгө хийх гэсэн хүнд мөнгөгүй, дээр нь хэл суралгүй буцах магадлал бий. Ер нь амьдрал амаргүй шүү. Би ч их л хичээл зүтгэлтэй ирж байсан ирээд хүнд байдалд ч орж байсан. Гэхдээ хүн зорилгоо сайн төлөвлөж ирвэл болно.

+ Ажил хийгээд амьдраад байх боломж бол хэцүүхэн л байдаг юм байна аа даа?

- Энд ирээд ажил хийж амьдаръя гэсэн хүмүүс аргаа олоод л байгаа юм л даа. Яг ажил хийе гэсэн хүн бол тэр ажлын визийг хөөцөлдөж болох юм. Эсвэл манайхан цагаачлах болоод байна.

+ Тэгэхээр ер нь Англи улс цагаачлалын талаараа ямар бодлого баримталдаг вэ? Энэ талаар та манай сонсогч нарт тайлбарлаж өгнө үү?

- Бид нар энд байгаагийн хувьд ийм чиглэлийн хууль эрх зүйн талаар мэдээлэл сайтай байдаг. Энэ талаар Интернэтээс ороод харахад болно л доо. Цагаачлалын талаар Англи улс ер нь нилээд анхаарал тавьж байгаа. Сонин хэвлэлээр өдөр тутам хурц яригдаж хэлэлцэгдэж буй асуудлын нэг л дээ.
Эндхийн цагаачлалыг манайхаар бол Дотоод хэргийн яам нь хариуцаж байгаа юм. Энэ яамны сайд нь цагаачлагчдыг хууль ёс сахиулах, англи хэл, зан заншлыг сайн сурах гэсэн асуудлуудыг гол болгон тавьж байгаа. Энэ албаны нэг гол ажил нь хууль бус цагаачид буюу хараар амьдарч байгаа хүмүүс нь хаяг, байгаа газраа өөрчлөн энд тэнд шилжин яваад байдаг асуудал газар авсан учир цагаачлалын алба тэднийг олж албадан гаргах үйл ажиллагааг нилээд өргөн хүрээнд явуулж байна. Жишээ нь: Байнгын болон гэнэтийн шалгалтууд энд маш их хийгдэж байгаа.
Сонин хэвлэлээс харж байхад Англи улсын энэ намрын хийж гүйцэтгэх нэг том ажил бол цагаачлалын том лагерь барьж, цагаачлах өргөдөл гаргасан хүмүүсийг тэнд байрлуулж асуудлыг тэнд нь шийдэж энд байлгах бол байр орон сууцаар хангах, байлгахгүйд хүрвэл тэндээс нь нутагт нь буцаах, тийм бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг байна. Мөн өөрийн болон цагаачилж буй иргэдийг манайхаар бол иргэний үнэмлэхтэй болгож тэр үнэмлэхээр эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн бүх салбарт үйлчлэх замаар хууль бус хүмүүсийг шахаж гаргах бодлого баримталж байна.

+ Цагаачлал гэснээс би танаас нэг хувийн чанартай нэг асуулт асууя. Яг цагаачлалын утга учир нь юундаа байна гэж та бодож байна?

- Ер нь цагаачлал гэдэг нь хүний оршин суугаа орондоо эрх нь зөрчигдөөд, түүнийг нь тухайн орны эрх барих байгууллагууд тэр хүний эрхийг хамгаалж чадахгүй бол, тэр хүн өөр улсад эрхээ хамгаалуулахаар хандаж, өөрийнх нь эрх хамгаалагдаж чадах тийм газар цагаачлах, дүрвэн гарч амьдрах эрхтэй. Энэ бол гол үндэс нь байгаа юм. Энэ үндэслэлийг хүн үнэн гэж баримтлахын тулд эд мөрийн баримт, болсон явдлыг зөв тайлбарлах, хууль дүрмээ сайн мэддэг байх зэрэг нь цагаачлах хамгийн гол үндэс болно.

+ Английн сургалт хэр вэ? Манайхан сургуульдаа ямар сурдаг вэ? Монголчууд аль ч газар сайн сурдаг гэж ярьдаг шүү дээ.

- Сургалт янз бүр л дээ. Yнэ нь ерөнхийдөө чанараа тодорхойлоод байх шиг байдаг. Энд цагаачлагчдыг үнэгүй сургах систем байдаг. Энд зүгээр хямдхан дадлагын оюутнаар хичээл заалгадаг хямдхан сургалт ч байна, дэлхийд нэртэй үнэтэй сургуулиуд ч байна. Сургалтын чанар бол сайн. Их дээд сургуулиудад сурахад хэлийг нилээд өндөр хэмжээнд сурсан байх ёстой. Хэлний сургалтын хувьд хэн бүхэнд нээлттэй байдаг юм. Зайн сургалтад ч хамрагдаж болно.

+ Англид цагаачилъя гэвэл хэр хэцүү вэ, нилээд олон шалгуурыг давах уу?

- Миний хувьд анх ирэхдээ цагаачлалын тухай мэдэхгүй байлаа. Хүнд нь юу байх вэ дээ. Хүн гагцхүү үнэнээ хэлээд ямар асуудал тулгараад энд ирэх болсноо тэдэнд ярьж итгүүлж, баримт нотолгоо нь үнэн зөв байж чадвал тийм ч хүндрэлтэй асуудал байхгүй. Хүмүүс өөрөө янз бүрийн юм зохиож худлаа ярих тохиолдолд бол мэдээж хэцүү. Цагаачлалын асуудал бол ер нь их цаг шаардсан асуудал л даа. Нэг өргөдлөө өгсөн байхад өөрийнх нь амьдарч байгаа газар нь байнгын хяналт тавих, эсвэл цагаачлалын газарт байлгах, зочид буудалд байлгах, гарч орох цагийг нь бүртгэх зэрэг хяналтууд байдаг. Цагаачлал хүсэх гэдэг бол хүнд, үнэндээ аргаа барсан хүний хийж байгаа зүйл л дээ.
Манайхан Англид цагаачлуулна, тэнд орон байр ажлаар хангана гэсэн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд их л сайн бодож шийдэх хэрэгтэй болов уу. Энд ирэхээсээ өмнө бэлдэх хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй, ямар зорилгоор энд ирж байгаагаа бодох хэрэгтэй. Би ямар чадвартай билээ, ямар зүйл тэнд очоод хийж чадах вэ, ямар хугацаа надад байгаа зэргээ сайн бодолгүй, хүмүүсийн яриагаар ирэх юм бол хэцүү л дээ. Би битгий ир гэж хэлж байгаа юм биш, ирж юм үзэж, сурах хэрэгтэй байлгүй яахав, гэхдээ маш сайн бэлтгэлтэй байгаарай гэж хэлэх байна.

+ Хараар амьдарч байгаа хүн мэдээж хууль бус аргаар байгаа болохоор ямар нэгэн хууль зөрчих зэрэг асуудал гардаг л байх л даа. Yvнийг хэрхэн зохицуулдаг вэ?

- Мэдээж хүндрэлтэй асуудлууд гарна л даа. Хараар амьдарч байгаа хүнд мэдээж бага цалин өгнө. Хэзээ баригдах бол, ямар юманд ороогдох бол зэрэг сэтгэл санааны дарамт их байна. Баригдах л юм бол албадан гаргана, мөн өөрөөс шалтгаалахгүй ямар нэг юмны хоморгонд орох зэрэг явдал Монголчуудын дунд гарах нь дуулддаг. Єөрөөс шалтгаалахгүй хажуугийн шалгалтанд өртөөд баригдах явдал их байдаг. Маш их хэцүү л дээ.

+ Би танаас Монгол орны талаар асууя л даа. Та тэнд Монгол орны талаар хэр мэдээлэл авч байна вэ? Ер нь өнөөдөр болсон зүйлийг маргааш нь мэдэх боломж хэр байдаг бол?

- Мэдээллийг үнэн худлыг нь шалгаж мэдэхгүй юм л даа. Гэхдээ Интернэтээр мэдээллийг шуухай авдаг. Манайд шуурхай мэдээлэл хүргэдэг Интернэтийн сонин, вэб сайтууд их байдаг болсон байна. Зав чөлөөнөөсөө болох юм. Мэдээлэл авах гэвэл шуурхай мэдээллийг авч байна. Цахим өртөө, бусад сонингуудыг уншина. Интернэт мэдээлэл авдаг шуурхай эх сурвалж болсон байна.

+ Тэнд байгаа Монголчууд хэр зэрэг уулзалддаг вэ? Баяр ёслолоор ч юм уу уулзалддаг уу?

- Энд Чингис хаан хамтлаг ирж тоглож байсан. Иймэрхүү тоглолтуудаар, шинэ жилээр, ноднин наадмаар уулзалдаж байсан. Ер Монголчууд уулзалддаг юм. Найз нөхөд бол байнга л уулзалддаг юм. Монголчууд ер нь их элбэг болж байгаа учир тааралдана л даа, гэхдээ зохион байгуулалттай уулзалддаг нь жилдээ баяр ёслолоор нэг уулзалдана даа.

+ Монголчууд ер нь гадагшаа их явах болж, хараар ч амьдрах болж, хэрэг түвэгт ч орооцолдох болж. Англичууд Монголчуудыг хэрхэн хүлээж авдаг юм бэ? Хавчих, дургүйцэх байдал байх уу?

- Энд тэнд Монгол гэхээр бага зэрэг гайхаж хүлээж авна. Манай улс дэлхийд сурталчлагдах нь муу, мэдэх болоогүй юм шиг байгаа юм. Гэхдээ мэддэг хүмүүс нь мэднээ.

+ Мэддэг хүмүүс нь ямар зүйлээр мэддэг юм бэ?

- Чингис хаан гэдгээр мэднэ, Азийнхан ерөнхийдөө Монголчуудыг мэддэг, Европчууд, Америк зэрэг энд тэндхийн хүмүүс телевизийн нэвтрүүлгээ дамжин Монголын тухай мэдсэн байдаг. Жулиа Робертсийн кино гарснаар нилээд хүмүүс мэддэг болсон юм шиг байна. Газар зүй мэддэг хүмүүс танайх их том газартай улс гэх мэтээр мэддэг юм. Хятадын харьяа юу, Оросын харьяа юу гэх мэтээр хөрш орнуудаар дөхүүлж асуудаг.

+ Манай нэвтрүүлэгт орж, манай сонсогч нарт их дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ингээд мэдээж танд энд амьдардаг ах дүү хамаатан садандаа ямар ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэх вэ?

- За байз, ямар дуу захиалах вэ? Надад бодох хэр хугацаа байна вэ?

+ Єө байна аа.

- За байз, яг тулгамдаад дуу хэлж чадахгүй байна. Би нэг аавын тухай дуу захиалая.

+ Болно болно.

- За байз, сайн санахгүй байна аа.

+ Та үгээс нь санаж байна уу?

- Саналгүй яах вэ дээ. «Хэндээ ч нэг л зангаараа» гэж эхэлдэг нэг дуу байдаг даа, танайд байгаа л байлгүй.

+ Байгаа л даа Би бас нэрийг нь сайн мэддэггүй. За байз манайд байхгүй л юм шиг байна. Миний бодлоор Yнэнхvvгийн дуулсан аавын тухай сайхан дуу байна.

- За тэр дууг чинь захиалья.

+ Манай нэвтрүүлэгт цаг зав гарган оролцсонд тань баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter