162-р сар2019

Цахим Өртөөний журам

1.1 Moнгол туургатны Цахим Өртөө сүлжээ (цаашид "сүлжээ" гэх) нь Moнголч түмнийг Цахим ертөнцөд нэгтгэн холбох мэдээлэл солилцооны хэрэгсэл байна.

1.2 Сүлжээ нь үйл ажиллагаагаа гишүүд болон гишүүдээр дамжуулан мэдээ, мэдээлэл хүлээн авагчдийн хүрээнд явуулна.

1.3 Сүлжээгээр түгээгдэх мэдээ мэдээлэл гэдэгт гишүүдийн тодорхой асуудалтай холбогдсон санал бодол, сэтгэгдэл, эрэгцүүлэл, шүүмж, амьдран суугаа газар оронд нь өрнөж буй үйл явдлын талаарх мэдээлэл гэх мэт сүлжээгээр түгээгдэх зүйлсийг бүхэлд нь хамааруулна.

1.4 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаяг (цаашид "сүлжээний хаяг" гэх) нь сүлжээний гишүүд мэдээ мэдээллээ солилцох хаяг байна.

1.5 http://www.tsahimurtuu.mn хаяг нь сүлжээний цахим хуудасны хаяг байна.

1.6 http://www.tsahimurtuu.mn/archiүe.php хаяг нь гишүүдийн сүлжээнд илгээх мэдээ мэдээлэл болгоныг хадгалан үлдээх архив байх болно. Энэхүү хаягийг сүлжээний болон cэтгүүлийн цахим хуудсуудад холбосон байна.

1.7 Монгол хэл нь Цахим Өртөө сүлжээний мэдээ мэдээллээ солилцох гол хэл байна.

2. Зорилго, Yйл ажиллагаа

2.1 Сүлжээний эрхэм зорилго нь даян дэлхийн Монголч түмнийг цахим ертөнцөд нэгтгэн холбож, тэдгээрийн мэдээ, мэдээлэлээ харилцан солилцох, биесээ харилцан хүндэтгэж, ойлголцох үндсэн дээр аливаад суралцан, тодорхой үйл хэргийг хамтран бүтээх боломж бололцоог нээх явдал мөн.

2.2 Сүлжээний үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үндсэн арга зам нь сүлжээний хаягаар мэдээ мэдээлэлээ солилцох явдал байна.

2.3 Сүлжээ байнгын ажиллагаатай цахим хуудсаар өдөр тутмын үйл ажиллагаа болон сүлжээний бодлого чигээ Интернет хэрэглэгчдээр дамжуулан түмэн олонд хүргэж байна.

2.4 Сүлжээ нь идэвхитэн гишүүдийн хамтын бүтээл болсон "Цахим Улаач" нэртэй цахим сэтгүүлийг хамгийн цөөндөө 2 сард нэг удаа гаргаж байна. Сэтгүүлийн хаяг нь http://tsahimulaach.tsahimurtuu.mn.

2.5 Сүлжээнээс үүсэн гарсан дэд сүлжээ нь бие дааж ажиллаж болох ч сүлжээтэй нягт холбоотой хамтран ажиллана.

2.6 Дэд сүлжээний ажиллах дотоод журмыг,түүнийг санаачлагч нар боловсруулах ба шаардлагатай гэж үзвэл зохицуулагч нар хамтран ажиллах болно.

3. Сүлжээний гишүүн, түүний эрх үүрэг

3.1 Гишүүн

3.1.1 Сүлжээний энэхүү дотоод журмыг зөвшөөрч , түүнд элсэх болзлыг хангаж сүлжээнд бүртгэгдсэн хэн бүхнийг сүлжээний гишүүн хэмээн ойлгоно.

3.2 Гишүүдийн эрх

3.2.1 Өөрийн бодол санаагаа аливаа ёс бус үйлд бусдыг уриалан дуудахаас ангид ямарч сэдвээр чөлөөтэй илэрхийлэх.

3.2.2 Сүлжээний тасралтгүй ажиллагаанд түшиглэн биесээ олж нөхөрлөх ажил үйлсийг хамтран бүтээх.

3.2.3 Сүлжээний зорилго чигийг үнэн зөвөөр бусдад сурталчлах.

3.2.4 Сүлжээгээр түүний зорилго чигт эсрэгээр нөлөөлөх мэдээ мэдээлэл бичиж буй бусад гишүүдэд эелдгээр сануулга өгөх. Энэ тохиолдолд хувийн хаягаар нь хандахыг эрхэмлэх.

3.2.5 Сүлжээгээр олж мэдсэнээ чөлөөтэй, шаардлагатай тохиолдолд сүлжээнээс авсан хэмээх тодотголтойгоор нийтийн хүртээл болгох.

3.2.6 Сүлжээнээс сонирхолын дагуу хэсэг бүлгээр нэгдэн дэд сүлжээ байгуулан ажиллуулах

3.2.7 Гишүүн нь хүссэн үедээ зохицүүлагч нарт мэдэгдэн сүлжээнээс хаягаа татаж авах

3.2 Гишүүдийн үүрэг

3.3.1 Сүлжээгээр ирэх мэдээ мэдээллүүдийг анхааралтай уншиж утга агуулгыг бүрэн гүйцэд ойлгохыг хичээх.

3.3.3 Санал зөрүү мэдээ мэдээлэл, нийтлэл шүүмжийн хариуд өөрийн санааг эелдгээр илэрхийлж ямар нэгэн хувийн шинжтэй маргаан мэтгэлцээнийг сүлжээгээр дэлгэрүүлэхгүй байхад хатуу анхаарах.

3.3.4 Бичих зүйлийнхээ агуулгыг и-мэйлийн subject хэсэгт цөөн үгээр товч илэрхийлж занших

3.3.5 Бичсэн зүйлийнхээ төгсгөлд өөрийн нэр, оршин буй газрын нэрээ бичиж занших. Хэрвээ гишүүн хүсвэл түүний жинхэнэ нэр байх aлбагүй.

3.3.7 Гишүүд өөрийн танилцуулгад гарах ямар нэгэн өөрчлөлтийг Бүртгэл буланд өөрсдөө оруулж байх

3.3.8 Өөр бусад гишүүдийн танилцуулгатай холбоотой мэдээг сүлжээний бус этгээдэд тухайн гишүүний зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй байх.

4. Сүлжээний удирдлага

4.1 Сүлжээг санаачлагч, зохицуулагч нараас бүрдсэн зохицуулагч нарын зөвлөл нь сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг гишүүн олны дэмжлэгээр түүний зорилго чигт нийцүүлэн залж жолоодно.

4.2 Сүлжээний зохицуулагч нарыг сүлжээг санаачлагчийн шийдвэрээр томилох ба нэгэнт томилогдсон зохицуулагч нар тэнцүү эрхтэйгээр сүлжээний үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.

4.3 Зохицуулагч нарын зөвлөл нь гурваас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба хоорондын ажиллагаагаа зөвхөн зохицуулагч нарт нээлттэй байх тусгай цахим сүлжээгээр хэлэлцэж, харилцан солилцсон бүхий л мэдээллийг архивт хадгалж байна. Зохицуулагч нарын үйл ажиллагааны мөрдөх журмыг зохицуулагч нарын зөвлөл хэлэлцэж батална.

4.4 Зохицуулагч нь сүлжээний зорилго, дотоод журамд үл нийцэх үйл ажиллaгаа явуулвал гишүүдийн саналд үндэслэн бусад зохицуулагчдын хамтын хэлцлээр зохицуулагчын үүргээс, шаардлагатай гэж үзвэл сүлжээний гишүүнээс чөлөөлнө.

5. Зохицуулагчийн эрх, үүрэг

5.1 Зохицуулагчийн эрх

5.1.1 Сүлжээг хаана ч хэзээ ч ямар ч түвшинд түүний зорилго, дотоод журамд нийцсэн байхаар бүрэн төлөөлөх онцгой эрхтэй.

5.1.2 Сүлжээний дотоод журмыг сүлжээний тухайн цаг үеийн төлөв байдал, гишүүдийн саналд үндэслэж хэлэлцэн шаардлагатай гэж үзвэл өөрчлөх.

5.1.3 Сүлжээний зорилго, дотоод журамд үл нийцэх мэдээ мэдээллийг удаа дараалан сүлжээгээр илгээж буй гишүүдэд сануулга өгөх, шаардлагатай гэж үзвэл тэднийг бүртгэлээс хасах

5.1.4 Шаардлагатай гэж үзвэл гишүүдтэй хамтран хэлэлцсэнээр сүлжээний үйл ажиллагааг тодорхой хугацаагаар болон бүр мөсөн зогсоох

5.1.5 Шаардлага гарсан үед сүлжээний хаягыг өөрчлөх, засварлах

5.1 Зохицуулагчдын үүрэг

5.2.1 Сүлжээний зорилго, дотоод журамд нийцүүлэн өөр хоорондоо байнгын холбоотой ажиллаж, сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангахуйцаар зохицуулах

5.2.2 Сүлжээний цахим хуудасны үр өгөөжтэй тасралтгүй үйл ажиллагааг хамтран ажиллагч гишүүдийн оролцоотойгоор хангах

6. Сүлжээнд хориглох зүйлс

6.1 Бусдын үзэл бодлыг мөчид ойлгож, санал зөрөөтэй гишүүдийг дайран доромжлох, басамжлахыг хатуу цээрлэх.

6.2 Тодорхой нэг хүнд чиглэсэн мэдээ мэдээллийг сүлжээгээр цацахгүй байх.

6.3 Сүлжээнд элсэж олон хүнтэй танилцах давуу талаа ашиглан сүлжээний болон гишүүдийн хувийн хаягаар ажил хэргийн бус захидлууд санаатайгаар удаа дараа илгээхгүй байх.

6.4 Сүлжээгээр илгээгдсэн захидлыг бичигчийн зөвшөөрөлгүйгээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр хэвлэн түгээхгүй байх

7. Сүлжээтэй хэрхэн харьцах

7.1 Сүлжээнд мэдээ мэдээлэл ирүүлэх

Гишүүн нь санал бодлоо сүлжээний хаягаар ирүүлж нийтэд хүргэнэ.

7.2 Сүлжээнд элсэх

7.2.1 Болзол

Сүлжээнд шинээр элсэгч нар нь энэхүү журмыг хүлээн зөвшөөрч дараах асуултуудад үнэн зөв хариулах. Асуултууд нь заавал хариулах, боломжтой бол хариулах гэж 2 ангилагдах ба тодоор бичигдсэн асуултуудад заавал хариулах.

а. Овог , нэр : б. е-майлийн хаяг в. нууц үг г. Oдоо байгаа улс :
д. Хүйс :
е. Эрдмийн зэрэг цол (эсвэл боловсрол):
ё. Tөрсөн газар :
ж. Tөрсөн он:
з. ж. Mэргэжил :
и. Aжил :
к. Tөгссөн сургууль :
л. Одоогийн сургууль :
м. Сонирхдог зүйл (hobby):
н. Цахим сүлжээг хэрхэн мэдсэн :
о. Цахим сүлжээнд орох зорилго :

7.2.2 Бүртгүүлэх арга

Сүлжээний зорилго, дотоод журмыг хүлээн зөвшөөрсөн түүнд нэгдэхийг хүсэгч нь сүлжээний цахим хуудасны Бүртгэл буланд зочилон энэхүү журмын 7.2.1-д тусгагдсан асуултуудад үнэн зөв хариулснаар сүлжээнд нэгдэнэ.

7.3 Сүлжээнээс гарах

өөрийн е-мэйл хаяг болон нууц үгээ ашиглан сүлжээнээс өөрийгөө чөлөөлнө. Энэ үйлдлээр хаягаа чөлөөлөх боломжгүй болвол сүлжээний зохицуулагч нарт хандан хаягаа чөлөөлүүлж болно

7.4 Сүлжээнд бүртгэгдсэн хаягаа солих

Сүлжээн бүртгэгдсэн хаягаа дэрхи алхамуудыг үндэслэн гүйцэтгэж болно.

7.5 Сүлжээнээс хасагдах

Сүлжээний үндсэн зорилгод үл нийцэх, дотоод журамд хориглохоор заасан заалтуудыг зөрчсөн гишүүн, бусад гишүүд болон зохицуулагч нарын тавих шаардлагыг эс ойшоовоос бүртгэлээс хасагдана.

8. Сүлжээний билэгдэл, тэмдэг болон уриа

Сүлжээ нь өөрийн зорилго чигт нийцэн уриа болон билэгдлийн тэмдэг (эмблем) –тэй байж болно.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter