215-р сар2018

Бүлэг: Уриалга

Монгол Хүн Таны Төлөө ТББ

"Монгол хүн таны төлөө" ТББ нь нам бус залуучуудын нэгдэл юм. Өнөөдөр намын бүлгүүд айл гэр бүлийг, сум хороодыг дотор нь хиймлээр талцуулж монгол орныхоо эрх ашгийн төлөө санаа зовж байх тэр оюун санааг өөр зүйлд чиглүүлчихээд ар хударгаар нь төрийн олигархиуд та бидний баялагийг хуваан завшсаар байна. Тиймээс бүгдээрээ нам гэж туйлшралгүй эх орон, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, хөгжлийн зөв чиг хандлагыг сонгоцгооё!

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 5964

Бүлэг: Уриалга

Зөв хүнийг нэр дэвшигчээр сонгохыг уриалж байна.

2012 оны улсын их хурал болон орон нутгийн сонгуульд дараахи шалгуурыг хангасан нэр дэвшигчийг сонгохыг уриалж байна.

Үүнд: 1. Эх орон ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг 2. Шударга тууштай тэмцэгч,ард түмний дунд байж тэднийг зөв зүйлд манлайлагч 3. Өндөр боловсролтой, ажлын дадлага туршлагатай 4. Гадаадынханд худалдагдаагүй, тэдний гар хөл болдоггүй байх 5. Ямар нэг авилгал луйварын асуудалд холбогдоогүй, нэр цэвэр, олон түмний итгэл даах чадвартай Шударга улс төрчийн дээрхи 5 үндсэн шалгуур нь сүүлийн үеийн олон социологийн судалгааны санал асуулгаар баталгаажсан, монгол хүн бүрийн эрхэмлэн хүсэж буй үнэт зүйлс юм Та бүхнийг бидэнтэй хамтран бодол саналаа өгнө үү.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 5941

Бүлэг: Уриалга

Цэвэр цэмцгэр нийслэлийг мөрөөдөж байна

Цэвэр цэмцгэр нийслэлийн талаар ярилцах явцад гарсан гишүүдийн саналуудыг дараах байдлаар нэгтгэлээ. Та бүхэн өөр өөрсдийхөө хүрээнд дүгнэлт хийгээрээ. Маш хэрэгтэй ажил хэрэгч саналууд манай залуучуудаас гарсан. Цааш нь сайжруулаад хэлэлцээд явах явцад нийслэлийн албан тушаалтангуудаас унших хүн гарах байх гэж найдаж байна. Бас санаа авах байлгүй дээ

1. Сар бүр эсвэл улирал бүр нийтийн цэвэрлэгээ хийх ажлыг (нийслэлийн ЗД-ын захирамжийн дагуу)

• Олон нийт, сайн дурыхныг татан оролцуулах

• Голын ай сав, амралтын цэгүүдийг хогийн савжуулах

• Албан байгууллага, хамт олныг энэ ажилд татан оролцуулах

2. 100 эсвэл 50 метр тутамд чанартай, өнгө үзэмжтэй хогийн сав байрлуулах

• Хогийн саванд хог хаях иргэдийн дадал, сэтгэл зүйг бэлтгэх, уриалах мэдээллийн компанит ажлыг өрнүүлэх

• Хогийн сав хооронд тодорхой хугацаанд сайн дурыхан, оюутнуудыг ажиллуулж иргэдийн дадал хэвшлийг бий болгох 3. Сайн дурыханг сайн дэмжиж хамтран ажиллах

• Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай, амралтын цэгүүдийг өөрсдийн санаачлагаараа цэвэрлэж байгаа сайн дурыханг нийслэлээс бодитой дэмжих, хамтран ажиллах

4. Хот, дүүрэг, хороо, гудамжны цэвэрлэгээг маш олон жижиг хувийн компаниудад хариуцуулах

• Гэр хороолол, зуслангийн хогийг шийдэх хамгийн боломжит хувилбар

• Маш олон ажлын байр шинээр бий болохоос гадна хариуцаж ажиллах гудамж, талбай, хорооны нутаг дэвсгэр нь тодорхой байх учир ажлын үр дүн

5. Жижиг оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмж оруулж ирэх, нэвтрүүлэх

• Гудамж, нийтийн эзэмшлийн талбайг богино хугацаанд цэвэрлэх боломж бүрдэнэ

• Ажлын үр дүн бүтээмж сайжирна, манайх шиг нийслэлээ шүүрдээд зогсож байдаг улс дэлхийд байхгүй биз

6. Нийслэлийг тойрсон бүсийг ойжуулах

• Нийслэлийг тойрсон бүх хэсгийг ойжуулах ажлыг олон жижиг компани, нөхөрлөлд өгөх

• Үр дүнгийн хэрэгжилт бодит байдлаар санхүүжилт урамшуулал олгох

• Энэ ажил нь өөрөө байгаль хамгаалал, ногоон байгууламжийн сэргээлт, агаарын бохирдолтыг бууруулах маш олон ашиг тустай ажил

7. Тоосжилттой тэмцэх дорвитой ажил байдаг юм бол уу, тоосжилт манайд утаатай бараг зэрэгцэх хэмжээнд байгаа

• Гэр хорооллын айл өрхийг хашаа, гудамжаа зүлэгжүүлэх ажлыг дэмжих, арга зүй, гарын авлагаар хангах

• Зэрлэг ургамалтай тэмцэх

• Утааны байцаагч нарт хог, тоосжилттой тэмцэх ажлын чиг үүргийг давхар олгох

8. Хог хаягдлын дахин боловсруулалт хийдэг жижиг үйлдвэрүүдийг дэмжих

• Иргэд, айл өрхүүд хогоо ангилан хаядаг болох, цаас, шил, хоолны хаягдал гэх мэт тус тусдаа

• Эдгээр хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх

                   Created by Best team group of Facebook

  • Бичсэн Suhbaatar.erdene
  • Үзсэн: 2720

Бүлэг: Уриалга

Хүн төрөлхтөний бахархал болсон “Хамуг Монгол”-ыг бид хамтдаа бүтээж чадна

УЛС ТӨРИЙН МЭДЭГДЭЛ

УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр
Төр хэмээх ойлголт бол нэгэн хувь тавилантай ард нийтийн хамтын амьдралаас улбаатай. Аливаа төрийн эзэн болсон үндэстэн гэсэн ойлголтыг “нэгэн хувь тавилангийн төлөө хамтран амьдарч буй ард түмэн” гэж тодорхойлдог. 

Хувь тавилан нэгт Хамуг Монголын ард түмэн хоёр замаар улстөрөө хийх учиртай. Нэгдүгээрт: Хамуг Монголоос томилолт авсан төлөөллийн байгууллагууд болох Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглалаар дамжуулан улстөрөө хийх. Хоёрдугаарт: Хамуг Монголын ард түмэн төлөөлөгчөөр дамжуулахгүйгээр шууд өөрсдөө улстөрөө хийх зам.

Хэрэв Хамуг Монголоос томилолт авсан засаглалын байгууллага дахь төлөөлөгчид Хамуг Монгол үндэстэнийг үл ойшоож хувийн “дур”-аар улстөр гээчийг хийнэ гэж зүтгэвэл улстөрийн жинхэнэ утга ерөөсөө байхгүй болохыг бид харлаа. Монголын улстөрийн намууд, иргэний нийгэм эцэстээ “Хамуг Монголын хүсэл”-ийг хөсөрдүүлсэн учраас “өнөөдөрийн монголд улстөр гэдэг ойлголт нэгэнт байхгүй болжээ” гэдгийг би саяхан хэвлэл мэдээллээр дамжуулан хувь тавилан нэгт Хамуг Монголчууддаа мэдээлэл хийсэн.

“Улстөр нь үхсэн” өнгөрсөн 20 жилийн амьдралыг хараад “улстөрийн” гэдэг тодотголтой бүх шатны инситуц, байгууллагуудад Хамуг Монгол ард иргэд итгэл алдарч “улстөрийн” тодотголтой тэдгээр байгууллагууд болон Хамуг Монголын ард иргэд нэгэн голын хоёр талд гарсан мэт хоорондоо бүрэн тусгаарлагдсан болохыг өмнө нь нийт ард түмэндээ мэдэгдсэн билээ.

Уг нь “Хамуг Монгол” гэвэл “улстөр” буюу “политик”-ийг ярьж байна, “улстөр” буюу “политик” гэвэл “Хамуг Монгол”-ыг ярьж байна гэж ойлгогдох ёстой. Гэтэл өнөөгийн Монгол дахь “Хамуг Монгол”-ыг орхигдуулсан “улстөр” гэгч нь “худлаа”, “хуурамч”, “буруу” бас “алдаатай” улстөр болж таарч байна. 

Үнэн улстөр Монголд оршин байна гэвэл тэр нь Хамуг Монгол Үндэстний л улстөр байх учиртай. Хамуг Монголын эрх ашиг байхгүй бол улстөр байхгүй л гэсэн үг. Иймээс улстөр хийе л гэвэл тэр нь “Хамуг Монгол Үндэстний улстөр” байх ёстой бөгөөд энэ улстөрд нэг ч Монгол хүнийг орхигдуулахгүй байх учиртай.

Өнөөдөр Монголд монгол хүнийг орхигдуулсан “худлаа”, “хуурамч” “улс төр” гэгч хий үзэгдэл амилсанаас монгол хүн эх орондоо хэн ч биш болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдаж, хүний наад захын амьдралын баталгаа үгүй болж, олон зуун мянгаараа харийн оронд дүрвэн амьдарч, эх орондоо боолоос долоон дор хөдөлмөр эрхэлж, үндэстэний оршин тогтнох баталгаа болсон охид, хөвгүүдийн маань амьдрал ирээдүйгүй, харанхуй бүүдгэр болж, азай буурал өвгөд эмгэд маань санаашран шүүрс алдаж, Хамуг Монголын тулгуур болсон идэр насныхан маань хийж бүтээх нөхцөлгүй нийгэмд амиа аргацаан цагийг өнгөрөөж, цөөн тооны эрх баригчид байгалийн баялаг, газар шороогоо энэ нутаг дэвсгэрийн эзэн болсон Хамуг Монгол үндэстний зөвшөөрөлгүйгээр гадаадынханд аль хэдийн худалджээ.

Хамуг Монголын үе, үеийн өвөг дээдсийн халуун цусаараа хамгаалж үр хүүхэд бидэндээ өвлүүлж өгсөн байгалийн баялгийг үнэ цэнэгүйдүүлэн харийнханд найр тавин өгч, эргэж нөхөгдөхгүйгээр сүйтгэн цөлмүүлж, Монгол хүнгүй Монголыг бүтээх төслөө хэрэгжүүлж байгаа одоогийн “монгол нэртэй, хоноцын сэтгэлтэй” хэдхэн тооны эрх баригчид дураараа авирлаж байгаа энэ үед асуудлыг цөөхөн хэдэн хүн шийдвэрлэх ямар ч утгагүй болсон тийм цаг үетэй Хамуг Монгол тулгараад байна.

Хүн төрөлхтөний агуу түүхийг бүтээж явсан Хамуг Монгол өөрийн улстөрөө өөрсдөө хийх цаг ирлээ. “Хамуг Монголын эвсэл” ч нэн тэргүүнд байгуулагдах шаардлага гараад байна.

“Хуурамч улстөр”-д Хамуг Монгол хууртагдахгүй нь ч нэгэнт тодорхой болов. Хамуг Монгол Үндэстэн өөрийн хувь тавилангийн төлөө нэг ч Монгол хүнийг орхигдуулахгүйгээр улстөрөө хийхээр шийдсэн учир УИХ-ын гишүүний хувьд би ч Хамуг Монголын улстөрөө Хамуг Монголтойгоо хамтдаа хийхээр шийдлээ.

Хамуг Монголын улстөрийн эрхэм чухал зорилт бол Монголын төрийн жинхэнэ эзэн болсон Монгол үндэстнээ орхигдуулсан өнөөгийн “Үндсэн хууль” гээчийг халж “Хамуг Монголыг дээдэлсэн”, “Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө” гэсэн үзэл баримтлалаар “Хамуг Монголын шинэ Конституц”-ыг батлах явдал мөн.

Өнөөгийн цаг үед үүссэн нөхцөл байдал маань энэхүү “шууд ардчилал буюу ард түмэн өөрсдөө улстөрөө хийх замыг” сонгохыг шаардаж байна. Хүн төрөлхтөний бахархал болсон “Хамуг Монгол”-ыг бид хамтдаа бүтээж чадна. “Хамуг Монголын улстөр” эхэлж цээж тэнэгэр, тэргүүнээ өргөсөн Монгол хүн босч зогслоо.

НЭГ Ч МОНГОЛ ХҮН ГАДУУР ОРХИГДОХ ЁСГҮЙ.

Улаанбаатар хот
2011 оны 6 дугаар сар 29

 

 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2803

Бүлэг: Уриалга

АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн "Иргэний танхим"-аас ил захидал илгээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШVVД,
МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙ САЙД,МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛД ,
МОНГОЛ УЛСЫН ТЭРГVVН ШАДАР САЙД АН-ЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ,
МОНГОЛ УЛСАД VЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖVVЛЖ БУЙ БVХ УЛС ТЄРИЙН
НАМУУДЫН ДАРГА, УДИРДАХ ЗЄВЛЄЛИЙН ГИШVVД ТАНАА
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Ил захидал илгээхийн учир: Хvний эрхийн тvгээмэл тунхаглал, Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Vндсэн Хуулинд тусгагдсан иргэд ил тод нээлттэй зарчмаар улс тєрийн эрхээ эдэлж саналаа єгєх нь ардчилсан системийн vндэс суурь билээ.
Иймд Улсын их хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”- ийн шинэчилсэн найруулгын тєсєл хэлэлцэх гэж буй энэ vед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс тєрийн эрхийг нь эдлvvлэх талаарх асуудлыг хэлэлцэж тус хуулинд нэмж тусгаж єгнє хэмээн найдаж Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бид энэхvv ил захидлыг илгээж байна.
Єнєєдєр албан бус тоогоор нийт гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо 100 мянгыг хол давж , АНУ-д л гэхэд 30- аад мянган монгол иргэд оршин сууж байна.
Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бидний энэ санаачлага гадаад оронд оршин сууж буй нийт Монгол иргэдийн чин хvсэл гэдэгт бид эргэлзэхгvй байна.
Мєн АНУ-аас бусад оронд оршин суугаа Монгол иргэд та бvхнийгээ дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
 
АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “Иргэний танхим”
Удирдах зєвлєлийн гишvvд:

Г.Галбадрах /Иргэний танхим-АНУ–ын зохицуулагч, нийтлэлч /
А.Ганбаатар /Иргэний танхим-АНУ–ын зєвлєх, Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /
М.Саруул-Эрдэнэ / Монгол соёлын тєвийн тэргvvн /
Б.Тайван, А.Ариунтуяа / “Орлоо” мэдээллийн сайтыг vндэслэгчид/
П.Увш /Индиана мужийн Блvvмингтон хотын монголчуудын холбооны тэргvvн, Монгол улсын гавьяат багш/
Ё.Батбаяр /“Америкийн єнгє” нэвтрvvлгийн продюссер/
Ч.Ганболд / www.ganbold.com сайтыг vндэслэгч,дизайнер/
Б.Энхболд /Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /
Ц.Ивээлт/ Вашингтон ДС орчмын Монголчуудын холбооны тэргvvн/
М.Дэлгэрцогт/“Пирамид” компаний захирал/
Б.Уранчимэг /АНУ –дахь Ю –Мон телевизийн нэвтрvvлэгч,сурвалжлагч/
О.Чулуунбилэг /Жорж Вашингтоны их сургуулийн магистрант/
Ч.Балжинням /Америк дахь залуу мэргэжилтнvvдийн холбооны гvйцэтгэх захирал/
 
 
 
ИРГЭНИЙ ЗОРИГ-НОГООН НАМ
 
ХАРИУ ЗАХИДАЛ
 
 
АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “Иргэний танхим”-ийн
 
Удирдах зөвлөлийн гишүүдэд
 
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн намуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Та бүхний илгээсэн захидалтай танилцаад хариуг мөн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илгээж байна.
Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж буй энэ үед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улстөрийн эрхийг нь эдлүүлэх талаар Та бүхний гаргасан санаачлагыг Иргэний Зориг-Ногоон Нам бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцооны нөхцөлд гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах нь бараг боломжгүй зүйл бөгөөд зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилж пропорциональ элемент оруулснаар иргэдийнхээ улстөрийн эрхийг сэргээх боломжтой гэж ИЗ-НН үзэж байгаа юм.
Парламентад суудалтай улстөрийн хүчний хувьд бид уг асуудлыг хуулинд нэмж тусгуулахын төлөө УИХ дахь өөрийн төлөөллөөр дамжуулан идэвхитэй ажиллах болно.
 
2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2722

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter