215-р сар2018

Бүлэг: Уриалга

Монголын Солонгост сургууль төгсөгчдийн холбооны анхдугаар чуулга уулзалтаас гаргасан уриалга.

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

www.magiko.mn

 

Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны анхдугаар чуулга уулзалт 2008 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо болов. Чуулга уулзалтад Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны гишүүд, дэмжигчид нийт 100 гаруй хүн, БНСУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Пак Жун Хо, Улаанбаатар дахь БНСУ-ын төрийн болоод олон нийтийн байгууллагын төлөөлөгчид тус тус зочноор оролцов. Чуулга уулзалтаас хилийн чандад болон эх нутагтаа амьдарч буй төгсөгчид, дэмжигчдэдээ хандан уриалга гаргасныг та бүхэнд хүргэж байна

 


 

Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны Анхдугаар Чуулга Уулзалтаас гаргасан уриалга. Улаанбаатар хот, 2008 оны 11-р сарын 22

 

Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны анхдугаар чуулга уулзалтаас Солонгост Их дээд сургууль төгсөгчид, эдүгээ Солонгост суралцаж буй оюутан залуус, гишүүд, дэмжигчдэдээ хандаж дараахь уриалгыг гаргаж байна. Үүнд:

 

1.    Солонгост эрдэм боловсрол эзэмшигч бид Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн холбооны анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, Холбооны үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх арга замын талаар санал солилцож өнөөгийн даяаршиж буй дэлхий ертөнцөд оршин суугаа газар орноос үл хамааран Солонгост эзэмшсэн мэргэжил боловсрол, хүмүүжил, дорнын ёс жаягаа дээдлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулан Монгол Солонгос хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, бие биесээ дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

 

2.    Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо нь тус холбооны дүрэм, зарчимыг хүндэтгэн дэмжигч хүн бүрт нээлттэй байж, гишүүнчлэлийн тоог өргөтгөн харилцан мэдээлэл солилцох, нэгдсэн сүлжээ бүрэлдүүлэн хамтран ажиллах идвэхтэй зарчим баримталж буйгаа та бүхэнд сонордуулан тус Холбооны гишүүнчлэлд өргөнөөр хамрагдахыг Солонгост Их Дээд Сургууль төгсөгч та бүхэнд уриалж байна.

3.    Тус холбоо нь Солонгос дахь Монголын Оюутны Холбоотой бүхий л талаар нягт хамтран ажиллаж, бидний залгамж халаа болсон залуусаа дэмжиж, Солонгост боловсрол эзэмшихийг хүссэн залуустаа бодит туслалцаа үзүүлэхийг эрхэмлэж ажиллахаас гадна, тус холбоотой хамтран ажиллах сонирхолтой гадаад, дотоодын төр болон олон нийтийн байгууллага, хувь хүмүүсийн аливаа идэвхи санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа сонордуулж байна.

 

Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2452

Бүлэг: Уриалга

Цахим Өртөө Холбоо ТББ-аас төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан УРИАЛГА

Дэлхийн өнцөг булан бүрээр тархсан Монгол туургатны
Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас
төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан
УРИАЛГА

2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон иргэд, сонгогчдын тайван жагсаал цуглаан нь сүүлдээ хүчирхийлэл халдлагын үйл ажиллагаа болж хувирсныг Цахим Өртөө Холбооны бүх гишүүд бид эрс буруушааж байна. Үүний уршгаар энгийн иргэдийн амь нас хохирч, тэдний эд хөрөнгө, Монголчуудын урлаг, түүх соёлын үнэт зүйлс устан үгүй болсонд Цахим Өртөө Холбоо ТББ гүн харамслаа илэрхийлье.

Болж өнгөрсөн энэ бүх үйл явдалд зүгээр нэг харамсаад өнгөрч хэрхэвч болохгүй юм. Бид зөв дүгнэлт хийж, гарцаа зөв олох ёстой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэмд шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал хавтгайрсан нь энгийн иргэдийн дотор бий болсон улам бүр ихэсч буй бухимдлыг хүнлэг бус зэрлэг авираар тэсэрч гарахад хүргэлээ.
 
Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэн нэгэн төрийн дээд албан тушаалд санаархагчид зөрчин, сонгуулийн дүнг будлиантуулснаар шударга сонгууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах явдал хирээс хэтэрчээ. Бүх нийтийг хамарсан намчирхлын эрүүл бус үзэгдэл, төрийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, байгалийн баялаг, газар нутгаа лиценз нэрээр замбараагүй тараасан, байгаль орчныг сүйтгэсэн, хордуулсан зэрэг явдлуудын улмаас хуримтлагдсан нийгмийн бухимдал дээр энэхүү сонгуулийн булхай галд тос нэмсэн хэрэг болов.
 
Сонгуулийн будлиантай холбоотойгоор дэгдсэн дээрх үйл явдлын эцсийн үр дүнд энгийн ард иргэд хохирон үлдэж байгаа нь нэн харамсалтай байна.
 
Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмжээнд гүнзгийрсэн системийн энэ хямралын үед харьяалагддаг нам бүлгийнхээ, тэр тусмаа хувийн цаг зуурын явцуу эрх ашгаа урьдал болгох биш, улс үндэстнийхээ хувь заяа, язгуур эрх ашгийн үүднээс асуудалд өргөн хараатай, уужуу хандаж үүссэн бүх гажуудал, согогуудыг үндэс ёроолоос нь засан эрүүлжүүлэх дорвитой, зөв арга хэмжээ авч ажиллахыг УИХ, ЗГ болон улс төрийн нам, эвслүүдэд уриалъя.
 
Эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж, тэмцэж буй иргэд, залуусыг аливаа намын харьяалал, улс төрийн үзэл бодлын ялгаанаас үл хамааран Цахим Өртөө ТББ дэмжиж ажилладаг билээ. Эдгээр залуусын дунд манай байгууллагын гишүүд ч олон бий. Иргэний Хөдөлгөөний Намын дарга Ж. Батзандан ч тэдний нэг. Ж. Батзандан болон түүний хамтран зүтгэгч О. Магнай нарыг баривчлан хорьсоор байгаа нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байгаад манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Нөгөө талаар өмч хөрөнгө галдан шатаасан, устгасан үйл ажиллагаанд тэд оролцсонгүй. Иймд тэднийг шалгах шаардлага байгаа бол намын нөхдийнх нь батлан даалтад гаргаж, цагдан хорихгүй байхыг холбогдох байгууллагуудад уриалж байна. Асуудлыг ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцүүлж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.
 
Цахим Өртөө Холбоо ТББ
2008-07-17
Улаанбаатар хот

 

  • Бичсэн sainbayar
  • Үзсэн: 1414

Бүлэг: Уриалга

Монголын олон нийтэд хүргэх уриалга

Япон улсад ажиллаж суралцаж буй залуусаас санаачилан дараахь уриалгыг гаргаж байна

1. Өнгөрөгч 7 сарын 1-ний үймээн бол шударга бус сонгууль, авилга, ядууралд бухимдсан олон нийт жолоогоо алдсан, өөрөөр хэлбэл нийгмийн шаардлагаар түрэн гарсан давалгаа байсан бөгөөд эвдрэл сүйтгэл, хүний амь хохирсон явдалд Ж.Батзандан, О.Магнай нарыг буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь шударга бус явдал, улс төрийн ашиг сонирхлоос үүдсэн хэлмэгдүүлэл болохыг ойлгож, олон нийтийн дуу хоолойгоор хамгаалцгаая.

2. Хэрэвзээ тэднийг шалган байцаах шаардлага байгаа бол эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хаалттай байдалд цагдах бус, гэрийн нөхцөлд байцаалт явуулах нь зүйтэй. Ж.Батзандан, О.Магнай нар бол хууль хяналтын байгууллагын тавих нөхцөл шаардлагаас зугатаж оргох түвшний хүмүүс биш. Дотоод гадаадад сурч боловсорсон Монголын шинэ үеийн шилдэг сэхээтэн залуусын төлөөлөгчид билээ.

3. Авилгач түшмэдийн хувьд шударга үнэнийг хэлэх хүмүүс хамгийн үзэн ядах дайснууд нь байдаг, тиймээс ч авилгаар Монголын ард түмнээс дээрэмдэн авсан хөрөнгөөрөө мэдээллийн сувгуудыг худалдан авч, тэдний эсрэг нийгэмд сөрөг имиж үүсгэх зорилготой ухуулга гүтгэлгийг сүүлийн хэдэн жил тасралтгүй явуулж ирсэн юм. Хамгийн зоригтой дуугарагчдын эсрэг хамгийн их ухуулга явагдлаа. Үүнийг манай ард түмэн мэргэн ухаандаа ялган салгаж, шинэ үеийн залуусаа өмгөөлөн дэмжихийг уриалж байна!

Сайн цаг ирэх болтугай!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1764

Бүлэг: Уриалга

Намуудад хандах уриалга

2008 оны УИХ-ийн сонгуульд оролцож буй намуудын удирдлагуудад хандан Намын Мөрийн Хөтөлбөртөө Гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг хангахтай холбоотой заалт оруулж хэрэгжүүлэхийг уриалсан уриалгыг Цахим Өртөө Холбооноос MAXH (Монгол Ардын Хувьсгалт Нам), АН(Ардчилсан Нам),   БНН(Бүгд Найрамдах Нам), ИЗН(Иргэний Зориг Нам), ЭОН(Эх Орон Нам),  ҮШН(Үндэсний Шинэчилсэн Нам), ИХН(Иргэний Хөдөлгөөний Нам)-ын дарга нарт биечилэн болон туслахаар нь дамжуулан хүргээд байна.


 

Улсын Их Хурлаас 2007 оны 12 дугаар сарын 26-ныөдөр батлан гаргасан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан заалтыг хүчингүй болгосон ньҮндсэн хуулиар болон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон улс төрийн эрхийг хязгаарласан зөрчил болжээ.

Гадаад хэргийн яамнаас гаргасан албан бус мэдээлэлээр хилийн чанадад 200 мянга орчим Монгол иргэд оршин суудаг байна. Хилийн дээсийг алгассан шилжилт хөдөлгөөн эрчимжэж байгаа өдгөө үед сонгуулийн товт өдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр бие байлцах нь наанадаж дэд бүтцийн хүчин чадлын хувьд нөхцөл бүрдэлт хязгаарлагдмал билээ. Гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийг сонгуульд татан оролцуулснаар сонгогчдын хэмжээ даруй наймны нэгээр ихсэх ба энэ нь эдгээр иргэдийн эх орны нийгэм, улс төрийн үйл явдал дахь идэвхит оролцоог бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Ардчилсан сонгуулийн тулгуур баримтлал болох сонгогч иргэд аливаа ялгаваргүйгээр тэгш эрхтэйгээр сонгуульд оролцох бүх нийтийн болон тэгш эрхийн зарчмуудыг эрхэмлэж Монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг хангаж өгөх нь ард түмний өмнө төрийн хүлээсэн үүрэг юм. Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэх үзэл санааг баримтлан гадаад улсад оршин сууж байгаа иргэдийн сонгуулийн эрхийн эрх зүйн орчныг бүрэн хангахуйц Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг тус тус боловсронгуй болгох, хуулийн хэрэгжүүлэлтийн эрх зүйн болоод зохион байгуулалтын бүхий л боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө оруулахыг Монгол төрийг түших эрхэм зорилгоор УИХ-ын ээлжит сонгуульд хүч сорьж буй намуудад уриалж байна.

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хангахтай холбогдуулан бид Та бүхэнтэй боломжит бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгааг хүлээн авна уу.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, Л.ЛХАНАРАН

Энэхүү уриалгад Цахим Өртөө Холбоо ТББ-ын мэдээлэлийг хавсаргав.

 

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1486

Бүлэг: Уриалга

Уриалга: Таван толгойгоос илүү үнэтэй туул голоо аварцгаая!

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас ирүүлэв

    Бид маргалдаж байна. Бие биендээ цэцэрхэж байна. Хөгжлийн талаар том том төслүүд ярьж байна. УИХ, Засгийн газар, яамд бүгд л хуралдаж байна.

    Бизнесийнхэн завгүй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ өрнөж байна.
   
Ард иргэд бас завгүй, амьдрах, илүү сайхан амьдрах, инфляцын бугуйлаас хэрхэн гарах талаар толгойгоо гашилгаж завгүй байна. Улаанбаатар хотод хаврын ажил, хаврын шуурга, хаврын  субботник …Гэтэл Улаанбаатар хотын амьдралын гол ундарга Туул гол ширгэх нь, загас жараахай нь үхээд эхэллээ, экологийн сүйрлийн харанга дэлдээд эхэллээ.

    Туул голгүй болчихвол Улаанбаатар сүйрнэ, хөгжил утга үгүй болно. Бизнес ч утга үгүй болно. Маш энгийн факт. Хүн бүр мэдэж байгаа. Гэтэл яагаад бид телевиз, сониноор л энэ түгшүүрийн мэдээг амирлангуй тайван, хөндлөнгийн ажиглагчийн нүдээр, хүйтэн хөндий хүлээн аваад байна? Юу ч хийхгүй юмуу? Харсаар байгаад сүйрүүлэх хэрэг үү? Сүйрлийн хөндлөнгийн гэрчүүд л болох хэрэг үү!? Хөдлөх цаг боллоо, Улаанбаатарын иргэдээ! Хөдлөх цаг боллоо, бизнесийн хүрээнийхээн! Хөдлөх цаг боллоо хэвлэл мэдээллийнхээн! Хүчээ нэгтгэцгээе, асуудлыг шийдэцгээе! Бие бие лүүгээ түлхэлгүйгээр оройтойгүй дээр нь Туул голоо аварцгаая! “Туул голоо аварцгаая!” Үндэсний сэрэмжлүүлэх хөдөлгөөнийг МҮХАҮТанхим санаачилж байна.

    Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг бүх компаниудыг нэгдэхийг уриалж байна. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний хөдөлгөөн Төрийн бус байгууллагууд, улс төрийн хүчнүүд, иргэдийг нэгдэхийг уриалж байна.

    Өөр гарц алга. Туул гол-бидний амьдралын амин сүнс.

    “Туул голоо аварцгаая” Туул голын ай сав, түүний орчны газрыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлын багасгах бүх нийтийн субботник 2008 оны 5 сарын 17-ны Бямба гаригт болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1604

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter