197-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Ноцтой зөрчлүүд гарч байна.

Олж үзэх тусам улс төр эдийн засгийн олигархи түүнтэй холбоотой ихээхэн ноцтой зөрчлүүд гарч байна. Харин эдгээр хүмүүсээ сонгогчид төр улсын хэмжээнд зохих төвшинд гаргаж, ядахдаа төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих хэмжээнд аваачих нь зүйтэй.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 2534

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Баялагийн хараал

Үр хойчис маань химийн хоронд хордож монгол хүний генийн бүтэц өөрчлөгдөн, удам судар буснахад хүрээд байна. Энэ бол хөгжил биш харин сүйрэл. "Баялагийн хараал" гэдэг үг зүгээр нэг гараагүй юм.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3535

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монголын улс төрийн намуудын үнэн

Орчин үеийн улс төрийн намын үндсэн зорилго нь ард түмний эрх ашиг, сонирхолыг илэрхийлэх, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, улс орны мөн иргэний аюулгүй байдлыг хамгаалах, намын дотоод ардчилал, хариуцлага дээр тулгуурлсан гишүүдийн эрх чөлөөг хангахад чиглэгдсэн байх, нийгэмд хүшчтэй сөрөг хүчин байж нигймийн гаж тогтолцоо, бодлогыг засаж залруулах, няналт тогтоох, хариуцлага тогтоох, намын бүх шатны үйл ажиллгааг зөв менежментээр удирдан чиглүүлэхэд оршдог. Гэвч харамсалтай нь манай улс төрийн голлох хүчин гэгдэх намуудын үндсэн зорилго, чиглэл нь 180 хэм хазайж, улс төр- бизнесийн олигархиудын эрх ашиг, сонирхолыг илэрхийлэх, хамгаалах, улс төрийн фракцын үзэл бодол, итгэл үнэмшлийн бус харин албантушаал, мөнгө санхүүгийн сонирхолын бүлэг болгох, нийт намын гишүүдийн эрх ашигаас гажсан улс төрийн бодлого баримтлах, намын дотоод ардчиллыг хаан боогдуулж, дарангуйлалын шинжтэй удирдлагын тогтолцоог бий болгох, сонгогч, дэмжигчдийн үзэл бодлыг илэрхийлж чадахаа болих, хэт аж ахуйн шинжтэй, нигймийн халамжийн амлалтын бодлого хэт баримтлах, хүчтэй сөрөг хүчин болох чадавхиа алдах болсон байна.

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 6814

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Хятадын сонинд: Монгол улс Азиас холдож, Европтой нэгдэх эрмэлзэлтэй байна. 蒙古申请加入欧安组织欲超越中俄“脱亚入欧”

Хятадын “Дорнын өглөө сонин” 2011 оны 11 сарын 2 Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргаж, Хятад Оросыг алгасан “Азиас Евпоп руу” харайхаар эрмэлзэж байна. Хятад, Оросын хооронд хавчигдан орших Азийн нэгэн улс болох Монгол улс нь Америк, Япон, Солонгос зэрэг улс орон хийгээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай “Гуравдагч хөрш”-ийн гэх гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Зураг дээр 2011 оны 9 дүгээр сард МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Downing Street гудамжны 10 дугаар байрны өмнө Английн ерөнхий сайд Дэвид Кэмероны хамт. Хятадын умард хөрш Монгол улс “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогоо бодитоор идэвхтэй хэрэгжүүлж эхэлж байна. Монгол гэх энэ улс Хятад Орос хоёр улсын дунд орших Азийн улс бөгөөд Америк, Япон, Солонгос зэрэг улс орнуудаар зогсохгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, ЕАБХАБ, НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг ч “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогын төвөө болгон, улмаар Хятад Орос хоёр их хөрштэйгөө харилцах харилгаагаа тэнцвэржүүлэх нэрийн дор олон талт гадаад бодлогоороо Хятад Оросыг тогтоон барихаар хичээж байна. 10 сарын 28-нд Монгол улсын гадаад харилцааны яам ЕАБХАБ -д элсэх өргөдлөө албан ёсоор өгч, Монгол Улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан ЕАБХАБ -ыг Монгол улсын гуравдагч хөрш болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 11 сард төлөөлөгчдөө томилж, энэ асуудлаар Монголын талтай хэлэлцэж, улмаар энэ оны 12 дугаар сард тус байгууллагын сайд нарын хурлаас албан ёсны хариу өгнө гэж мэдэгдлээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг шахаанд оруулах оролдлого уу? 10 сарын 31-нд Монгол улсын улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан 10 сарын 28-нд ЕАБХАБ-ыг 2011 онд даргалагч орон болох Бүгд Найрамдах Литва Улсын Байнгын төлөөлөгч Ренатас Норкустай уулзахдаа Монгол Улсыг тус байгууллагын гишүүн улс орноор элсүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор илэрхийлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Литвагийн Гадаад хэргийн сайд А.Ажубалист хүргүүлж буй захидлыг гардуулав гэж тус улсын гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Г.Занданшатар захиандаа, Монгол улс ЕАБХАБ-ын “Хелсинкийн сүүлчийн баримт бичиг” болон “Шинэ Европ Парисын дүрэм” зэрэг баримт бичгүүд, дүрмүүдийг бүрэн хэрэгжүүлэх болно гэжээ. “Монгол улс ЕАБХАБ-ын санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй улс үндэстний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, байгаль орчин хамгаалал, хүний эрх, эрх чөлөө зэргийг хадгалан хамгаалах үндсэн зорилтуудыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тус байгууллагын гишүүн орон болох нь Монгол улс эдгээр зорилт, үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно үзэж байна” гэж Ж.Энхсайхан уулзалтын үеэр дурдсан бөгөөд Монгол улс ЕАБХАБ-ыг өөрийн “Гуравдагч хөрш” болгохыг хүсч байгааг илэрхийлсэн юм. Хэрэв Монгол улс ЕАБХАБ-д элсвэл тус байгууллагын хөгжилд эргэлт гаргах болно. Энэ байгууллага өмнө нь хүйтэн дайны үед Зүүн Баруун хоёр лагерийн аюулгүй байдлын хэлэлцээний талбар байсан ба дайны дараа үйл ажиллагаа нь идэвхгүй байдалд орсон юм. Тухайн үед тус байгууллагын хөгжлийг тодорхойлогч байсан АНУ, ОХУ аль алиных нь сонирхол буурснаас, мөн байгууллагын дотоод хүч сул задгай байгаагаас энэ байгууллагын өмнө асар том сорилт тулгарч буй юм. Тийм ч учраас ЕАБХАБ Европын аюулгүй байдлын тулгуур болох гол үүргээ гүйцэтгэхийн хамтаар хүчээ дорно зүгт тэлэх бодлого баримталж, тэр ч утгаараа Дундад Азийн орнуудыг эхнээс нь өөрийн эгнээнд нэгтгэж, Европ Азийн бүх улс орныг бүхэлд нь холбосон харилцааны чухал тавцан болохоор эрмэлзэж байна. 2010 онд 11 жил завсарласан ЕАБХАБ-ын дээд хэмжээний хурал болж, тус байгууллагын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Астанагийн дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагаас Дундад Азид зохион байгуулсан анхны уулзалт хурал төдийгүй хуучин ЗХУ-ын дагуул улс байсан улсад анх удаа босноороо мөн анх удаа Исламын шашинт оронд болсноороо онцлогтой байсан юм. ЕАБХАБ-ыг гишүүн орнуудын бүрэлдэхүүн, байгууллагын чадамж талаас нь авч үзвэл “Хятадыг орхигдуулсан НҮБ” гэж хэлж болохоор. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх гээд олон жил амжилт олоогүй Монгол улс ЕАБХАБ-д элсэхээр хичээж байгаа нь нэгэн чухал дохио юм. Учир нь АНУ-аар толгойлуулсан НАТО, ЕАБХАБ-аар халхавч хийн Дундад Азид хөл тавих гэж байна. Энэ нь яалт ч үгүй Хятадын олон жилийн найдвар болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг шахаанд оруулан хавчиж буй хэрэг. Монгол улс одоогоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон юм. Ашигт малтмалд тулгуурласан дипломат харилцаа Сүүлийн үед Монголын ашигт малтмал, байгалийн баялагийн асар их нөөц бүх дэлхийн анхаарлыг татах боллоо. Монголын өмнө хэсгийн нэгэн аймагт орших Оюутолгойн алт зэсийн орд, Тавантолгойн нүүрсний орд нөөцөөрөө Азид төдийгүй дэлхийд дээгүүрт бичигдэнэ. 2009, 2010 онуудад, Монгол улс 1994 онд баталсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын хоёр чухал хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан нь, Нэгд, Засгийн газрын байнгын хурлаар “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг боловсруулан баталж байх, Хоёрт, “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогыг хуулийн хэлбэрээр улам эрчимжүүлэх. Дээрх хоёрын аль аль нь Монгол улс ашигт малтмал байгалийн баялагаа ашиглах эдийн засгийн арга замаар гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамран ажиллах харилцаа тогтоох, бүр тодруулбал “Гуравдагч хөрш”-үүдтэй харилцаагаа хөгжүүлэх талаар онцлон тэмдэглэсэн байна. Монгол улс байгалийн ховор элементийн нөөц дээрээ тулгуурлан олон улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээгээ улам тэлсээр байна. Энэ зун гэхэд л Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мюн Бак, Энэтхэгийн ерөнхийлөгч Пратиба Дэвинсингх Патил, АНУ-ийн дэд ерөнхийлөгч Ж.Байден зэрэг төрийн өндөр дээд хэмжээний хүмүүс ар араасаа Монголд айлчлал хийж, тус улсын “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогыг улам бүр тодотгож өгсөн. 2011 оны 6 сард МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д төрийн айчлал хийж, АНУ-ийн ерөнхийлөгч Барак Обаматай биечлэн уулзахдаа, АНУ бол Монгол улсын “Гуравдагч хөрш”орон гэдгийг онцолсон. Обама түүний хариуд “АНУ, Монгол хоёр орон ардчилал, эрх чөлөөг хамгаалах тал дээр нэгдмэл байр суурь, нэг ашиг сонирхолтой” гэсэн юм. Ц.Элбэгдорж АНУ-ийн Brookings Institution-д зочлохдоо: “Бид Америк улсыг бидний гуравдагч хөрш хэмээн үздэг. Хоёр орны харилцаа улам бүр дээшлэнэ гэж найдаж байна” гээд цааш нь хэлэхдээ, “Бид энх тайванч гадаад бодлогыг баримталж байна. Монгол улсыг хөрш оруудтайгаа шийдвэрлэхэд хэцүү харилцаатай байдаг гэж зарим хүмүүс боддог боловч үнэндээ бид Хятад, Орос хоёр хөрштэйгөө яаж найрсаг харилцахаа мэддэг” гэсэн юм. Эх сурвалжийг http://xm.city.ifeng.com/news/xiamen_2011_11/02/100379_0.shtml# Хятадын интернет хэрэглэгчдийн судалгаа Хятадын Шинтай интернетийн санал асуулга, зах зээлийн судалгааны компани 2011 оны 11 сарын 2-нд “Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргаж, Хятад Оросыг алгасан “Азиас Евпоп руу” харайхаар эрмэлзэж байна” нэртэй нийтлэлтэй холбогдуулан Хятадын интернет хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсан байна. Хятадын бүх улсын хэмжээнд нийт 951 интернэт хэрэглэгч тус санал асуулгад оролцож, “Монгол улсын стратегийн байршлыг юу гэж үздэг вэ?”, “Монгол улс Европт элсэж, Азиас тусгаарлах бодлогоо хэрэгжүүлж чадах уу?” зэрэг асуултанд хариулсан байна. Монголын стратерийн байршлыг хэрхэн үзэж байна вэ? 15.35% нь “Хятад Оросыг тусгаарласан жийргэвч бүс” 17.03% нь “Хятадын зүрхэнд төв ойрхон чухал улс” 15.56% нь “Маш их байгалийн баялагтай улс” 24.29% нь “Европ Монголыг эгнээндээ оруулах юм бол Хятадыг бүслэх болно” 9.04% нь “Өөр саналтай байна” 18.72% нь “Ойлголтггүй байна” гэж хариулжээ. “Монгол улс Азиас салж Европтой нэгдэх бодлогоо хэрэгжүүлж чадах уу?” 21.98% нь “чадна”, 31.13% нь “чадахгүй”, 46.90% нь “хэлж мэдэхгүй байна” гэжээ. “Монголын энэ үйлдэл түүний Хятад Оростой харилцах харилцаанд нөлөөлөх үү?” 26.92% нь “Нөлөө их”, 28.50%“тодорхой хэмжээнд нөлөөлнө”, 18.72% нь “бага зэрэг нөлөөтэй”, 25.87% нь “хэлж мэдэхгүй” гэсэн байна. Дээрх судалгаатай холбогдуулан санал асуулгад оролцогчдын хариултыг тэдний нас, хүйсийн харьцаагаар нарийвчилсан байгааг http://report.searchina.cn/view_33197.htm дээрээс тодорхой үзнэ үү.

  • Бичсэн ssd_suvdaa
  • Үзсэн: 3172

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол хөөмийн загвар

Sain baitsgaana uu? Khundet ortoochid oo, Mongol usgiin fond baikhgui tul iinkhuu bichlee... Bi zav zaigaaraa ta bukhnii bichij bui, kheleltsuulj bui zarim sedvuudiig unshsaar baidag negen. Magadgui, bas bus medeelel niitlelees khotsordgoo nuukh yun. Mongold odoo orshin togtnoj baigaa niigemd "Mongol Khun" yamar zagvaraar amydarch yaj busadtaigaa kharitsaj yavakh yostoi yum bol. Avilga gedeg yumnii talaar ikh bichikh yumaa. Ter avilgaa avchkhaad saikhan untaad baij chaddag khun baina gekheer sonin l yum. Yalanguya khuuli yosondoo bichcikhsen batalchikhsan zaaltuudiig gajuuduulsniikhaa toloo avilga avchkhaad untaj chaddag yumuu. Ene chanar "Mongol Khumun"-ii chanar bish biz dee, arai ch...? Avilga avch ogch chaddaggui yamar teneg ve gekh ch khun garakh yum... Khamt bagaar ajilladag khumuusee ar ovroor ny khudal khuurmag zamaar muulj khov jiv yaridag neleed kheseg khumuus baidag bololtoi. Daraa ny ter khuniikhee nuur zusiig kharaad ooroosoo gutakh setgegdel tordoggui yum bolov uu. Gadaadiin khumuustei niilj ekh orniikhoo khevliig ukhaj olson ashgaaraa ue udmaa tejeej amy zalgaj bui bol bi gaikhaltai avkhaaljtai "Mongol Khun" monuu...? Ger bul ur khuukhdiinkhee omno khuleesen khariutslaga, nukhortoo esvel ekhnertee unench saikhan khany baikhiin uureg geed neg zuil bas baina. Ur khuukhduudee surakh khogjikh nukhtsoliig ny burduulekh, ekhner nukhruud bie bie-ee khundlekh ny "Mongol Khumun"-ii elit saikhan chanar. Ger buleesee gaduur kharitsaa baikhgui bol "teneg" khun bolj ch baikh shig...? Er ny "Mongol Khumun"-ii zugeer l jiriin neg zagvar yamar yum bol..."Elit Mongol Khumun" gevel buur yamar baikh yum bol...? Zagvarchlal gej modond orj bui onoo ued uuniig zagvarchlakh zuur bid zarim neg saikhan chanaraa ergeed sanaj ch magad...

  • Бичсэн Unduul Margad
  • Үзсэн: 3194

Бусад мэдээллүүд...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter