196-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Цахим Өртөө Сүлжээ

Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээнд тавтай морилно уу.

Сүлжээний тухай товчхон:

Цахим өртөө сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээнүүдийн нэг юм. Сүлжээний гишүүдийн ажиллуулж ирсэн www.tsahimurtuu.mn нь Монголын хамгийн анхны мэдээллийн вэбсайтуудын нэгд тооцогддог бөгөөд мэдээлэл солилцооны чөлөөт индэр байх бодлого баримталж, аль нэгэн улстөрийн нам, нэг талын эрх ашгийг баримталдаггүй, хараат бус байдлаараа бусад мэдээллийн эх сурвалжаас ялгарч иржээ.

Бид эрхэм зорилгоо дараахь байдлаар томъёолдог:

Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр үеийн үед амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцоход оршино.

  • Сүлжээнд элсэх
  • Журам

Монгол туургатны Цахим өртөө сүлжээнд элссэнээр та дэлхий даяар тархан суусан олон зуун элэг нэгтгүүдтэйгээ үзэл бодлоо уралдуулж, харилцан бие биеэсээ суралцана гэдэгт итгэлтэй байна.

Өртөөлсөн танд баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээ

  • Бичсэн sainbayar
  • Үзсэн: 3250

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост - 2011" арга хэмжээнээс бэлтгэсэн цуврал нэвтрүүлэг MNTV-ээр гарлаа.

Уг өдөрлөгийн арга хэмжээнээс МҮОНТ-ийн сурвалжлах багийн бэлтгэсэн "Эх орон тань хүлээж байна" цуврал нэвтрүүлгүүд наадмын өмнөхөн MNTV-ээр гарсан билээ. Ингээд уг цуврал нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэж байна. 

Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://tsahimurtuu-jobfair.blogspot.com/ орж үзнэ үү.

“Цахим Өртөө Холбоо” ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб: www.tsahimurtuu.mn

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2721

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Боловсролын сайдаас асуух асуулга

Боловсролын сайдаас асуух асуулга Таны амрыг эрье. Юуны өмнө БСШУЯам цахим үйлчилгээ, мэдээллийн ил тод байдал, боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн ажлууд эрчимтэй хурдтай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа энд дуулгахад таатай байна. Бид Монгол улсын дээд боловсролын салбарын хөгжлийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох, мөн зарим шийдвэрлэх асуудлуудыг санал болгох, цаашид хөгжлийн асуудлаар хамтран ажиллах зорилгоор дараах асуултуудад тоо баримттай, бодитой хариулт авахыг хүсч байна. 1. Онлайн номын сан. Бидны тодорхойлж байгаагаар онлайн номын санг бүх шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр бичигдсэн ном сурах бичгийн онлайн бүртгэл, аль номын санд хэдэн хувь байгаа, тэд одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа эсэх, мөн бүх чиглэлээр бичигдсэн мастер, докторын ажлууд, эрдэм шинжилгээний нийтлэлүүд онлайн байдлаар шинжлэх ухааны нэгдсэн баазад жил бүр хадгалагдаж оюутан, судлаачдын хүртээл болох зэрэг багц мэдээллийн систем гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар бидний судалж тодорхойлсноор зарим их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд дор бүрнээ энэ ажлыг хийхийг эрмэлзэж байна. Үүнтэй холбогдуулан дараах асуултуудад хариулт өгнө үү? Үүнд: 1.1. Онлайн номын сангийн сүлжээг Монгол улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хөгжүүлэх загвар, нэгдсэн удирдамж гарсан уу? 1.2. Хэзээ бүх том номын сан, их дээд сургуулийн номын сан онлайн болох бэ? Энэ талаар яг тогтсон хугацаа, мөрдөж байгаа тушаал шийдвэр байгаа юу? 1.3. Бүх номын сан, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиас нэгдсэн байдлаар ажлын хэсэг гарган, тэдэнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөн Монгол улсын хэмжээнд нэгдсэн онлайн номын сангийн загвар боловсруулах, улмаар бүх их дээд сургууль хэрэглэх боломжийг хангах талаар яамны зүгээс ажиллах боломжтой юу? 2. Эрдэм шинжилгээний ажил боловсруулах стандарт. Оюутны эрдэм шинжилгээний ажилд тавих стандарт, тодруулбал реферат, эссе, курсын ажил бичих стандарт, үлгэрчилсэн загвар, тэднийг дүгнэх үнэлгээний систем одоо хэр тодорхой бус байна. Үүнтэй холбогдуулан дараах зүйлсийг тодруулж өгнө үү? 2.1. Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажил бичих, дүгнэх нэгдсэн стандартыг Кембриж, Окспорд-ийн стандартад дүйцүүлэн боловсруулж, түүнтэй нийцүүлэн их дээд сургуулиуд өөрсдийн стандарт, үлгэрчилсэн загвараа гарган ажиллах талаар яамнаас удирдамж, заавар боловсруулан мөрдөж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллах боломжтой юу? 3. Сургалтын орчин. Сургалтын орчин гэдэг оюутан, багш нарын хувьд хамгийн чухал зүйл. Одоогийн байдлаар МУИС, ТИС онлайн системд шилжин ажиллаж эхлээд байгаа. Энэ системийг бид манай улсын дээд боловсролын чанар олон улсын стандартад дөхөх хамгийн чухал гарц, хамгийн дэвшилтэт үйлчилгээ гэж үзэж байгаа. Сургалтын орчинг сайжруулах асуудлын хүрээнд дараах асуулгад тодруулга хүсэж байна. Үүнд: 3.1. Хэзээ бүх их дээд сургууль ийм мэдээлэл технологийн дэвшил, олон улсын стандартад нийцсэн онлайн системд шилжсэн байх бэ? Энэ тал дээр хугацаа заасан бодлогын баримт байгаа юу? Хэрвээ байхгүй бол ийм бодлогын баримт гарган бүх өмчийн их дээд сургуулиуд үүний дагуу хөрөнгө оруулалтын бодлогоо зохицуулан ажиллаж 3-5 жилийн дараа бүх их дээд сургууль онлайн мэдээллийн горимд шилжих боломжтой юу? 3.2. Сургалтын техник хангамж, бүх анги танхимд прожектор ашиглах, нийт оюутанд хүрэлцэх хэмжээний компьютерийн хангамжийн талаар ойрын 2-3 жилд баримтлах бодлого ямар чиг хандлагатай байгаа бэ? 3.3. Багшлах боловсон хүчний шинэчлэлийн бодлогод хийгдэх ойрын 3 жилийн төлөвлөгөө, Англи хэлний сургалтыг их дээд сургуулийн хүрээнд чанаржуулах асуудал, онолын мэдлэг олгохоос илүү сэтгэлгээ, чадварт суурилсан мэдлэг эзэмшүүлэх бодлогын хүрээ хэрхэн шийдэгдэж, төсөөлөгдөж байгаа бэ? 3.4 Оюутнуудын суралцах их дээд сургуулиудын нийтийн эзэмшлийн талбай жилээс жилд барилгын компаниудад зарагдаж цэцэрлэгт байгууламжууд, туршилтын лобартариуд устаж буй талаар та ямар арга хэмжээ авч байгаа вэ. Энэ талаараа гаргасан тушаал шийдвэрээ танилцуулна уу Дээрх гурван багцын хүрээнд асуусан зургаан асуултанд иж бүрэн хариултыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Боловсролын яамны вэб сайтаар дамжуулан албан ёсны хариултыг 8.15-ы дотор өгнө үү? Мөн цаашид залуучууд бид боловсролын салбарын хөгжлийн төлөө, мэдээллийн ил тод байдлын төлөө та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно. Бидний хамтын ажиллагаа ажил хэрэгч бүтээлч шинийг санаачилсан байдлаар цаг ямагт улсынхаа хөгжлийн төлөө үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна.

Хүндэтгэсэн: Best team групп Монголын Фэйсбүүкын холбоо

  • Бичсэн Suhbaatar.erdene
  • Үзсэн: 2209

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Монгол дах ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост - 2011" арга хэмжээнээс бэлтгэсэн цуврал нэвтрүүлэг Ийгл Телевизээр гарлаа.

Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон  зарласантай холбогдуулан “Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост-2011” арга хэмжээг “Эх орон тань таныг хүлээж байна” уриан доор Цахим Өртөө Холбоо ТББ санаачлан, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Солонгос дахь Монгол Оюутаны Холбоо хамтран Ньюком групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Баян Айраг, Гандирс групп, УБ даатгал, Шунхлай групп зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монгол Улсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк, зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад амжилттай зохион байгуулсан билээ.

Уг өдөрлөгийн арга хэмжээг МҮОНТ, Ийгл ТВ-ийн сурвалжлагч нар газар дээрээс нь сурвалжилсан юм. Ингээд энэхүү өдөрлөгөөс Ийгл ТВ-ийн бэлтгэсэн 3 цуврал нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна.

 

 

Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://tsahimurtuu-jobfair.blogspot.com/ орж үзнэ үү.

 

“Цахим Өртөө Холбоо” ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб: www.tsahimurtuu.mn

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2610

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Португал, Монголын Нийгэмлэг нээлтээ хийлээ

Б.Жавхлан.  Лиссабон, Португал

Португал, Монголын Нийгэмлэг Галвейаш ордонд байрладаг Лиссабон хотын захиргааны номын санд 7-р сарын 2-нд нээлтээ амжилттай хийлээ.  Нийгэмлэгийн нээлтийн ажиллагаанд Өргөмжит Консул Жозе Серраү, Португал улсаас БНХАУ-д сууж байсан элчин сайд Сантана Карлуш, Португалийн алдартай зохиолч Жорж Морайш зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Жозе Серраү нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, Португал улс, Монгол улс хоёр газар зүйн хувьд хол ч гэсэн хоёр орны баялаг түүх, соёл 21-р зуунд ойртон нөхөрлөж, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрэн бүрэлдсэнийг онцлон тэмдэглэсэн. Португал улс түүхэндээ далай тэнгисээр тив, дэлхийг холбож байсан ба Ази тивийг Европ тивтэй холбосон анхны орон байсныг онцлов.  Харин Монгол улс дэлхийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн орон гэдгийг дурдлаа.

Холбооны тэргүүн Б.Жавхлан хүрэлцэн ирсэн зочиддоо, Португал, Монголын Нийгэмлэг нь Португал улс, Монгол улсын хооронд соёл урлаг болон бизнесийн гүүр болон үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдлээ. Нийгэмлэгийн зорилт нь хоёр орны давтагдашгүй соёлыг тухайн орны ард түмэнд танилцуулах,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд найрсаг хамтын ажиллагааг бүрэлдүүлэхийг хичээнэ гэдгээ хэлэв.

Монголын ардын язгуур урлагыг дэлхийн ард түмэнд хүргэхийн төлөө хүчин зүтгэж яваа Хөх Монгол хамтлагийн уран бүтээлчид болох Д.Эрдэнэболд, Б.Золзаяа нийгэмлэгийн нээлтэнд хүрэлцэн ирж анх удаа Португалийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээсээ толилууллаа. Тэд Монголын язгуур урлагын өв хөрөнгө болох морин хуурын аялгууг сонордуулж, хөөмий, магтаал, лимбэний эгшгээр Атлантын далайд түрлэг нэмлээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Португалийн гэрэл зурагчин Антонио Са-гийн Монгол улсын говь, хангайгаар аялж явахдаа авсан гэрэл зургууд, Халимагийн зураач Руслан Ботиевын монголын түүх, португал орны амьдралыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг гарган зочиддоо сонирхуулсан нь олны талархлыг хүлээсэн юм.

Монгол улсын түүх, соёл, зан заншлыг харуулсан португал, монгол, англи хэл дээр хэвлэгдсэн номуудыг дэлгэн тавьсан нь зочдод Монгол улсын тухай баялаг мэдлэг олж авахад тус дөхөм болов.
 
Португал Монголын Нийгэмлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсч, ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрлийн бэлэглэсэн монголын ард түмний идээний дээж болох Чингис хаан архи, Португалын хүндэтгэлийн порто дарсаар зочдоо дайллаа.  Португал, Монголын Нийгэмлэгийн үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ардын язгуур урлагийн Хөх Монгол хамтлаг, Цахим Өртөө Сүлжээ, Британийн Монголчуудын Холбоо, иргэн Д.Цэрэнбат нарт Португал, Монголын Нийгэмлэг гүн талархлаа илэрхийлье.  

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2496

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter