Монголын улс төрийн намуудын үнэн

Орчин үеийн улс төрийн намын үндсэн зорилго нь ард түмний эрх ашиг, сонирхолыг илэрхийлэх, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, улс орны мөн иргэний аюулгүй байдлыг хамгаалах, намын дотоод ардчилал, хариуцлага дээр тулгуурлсан гишүүдийн эрх чөлөөг хангахад чиглэгдсэн байх, нийгэмд хүшчтэй сөрөг хүчин байж нигймийн гаж тогтолцоо, бодлогыг засаж залруулах, няналт тогтоох, хариуцлага тогтоох, намын бүх шатны үйл ажиллгааг зөв менежментээр удирдан чиглүүлэхэд оршдог. Гэвч харамсалтай нь манай улс төрийн голлох хүчин гэгдэх намуудын үндсэн зорилго, чиглэл нь 180 хэм хазайж, улс төр- бизнесийн олигархиудын эрх ашиг, сонирхолыг илэрхийлэх, хамгаалах, улс төрийн фракцын үзэл бодол, итгэл үнэмшлийн бус харин албантушаал, мөнгө санхүүгийн сонирхолын бүлэг болгох, нийт намын гишүүдийн эрх ашигаас гажсан улс төрийн бодлого баримтлах, намын дотоод ардчиллыг хаан боогдуулж, дарангуйлалын шинжтэй удирдлагын тогтолцоог бий болгох, сонгогч, дэмжигчдийн үзэл бодлыг илэрхийлж чадахаа болих, хэт аж ахуйн шинжтэй, нигймийн халамжийн амлалтын бодлого хэт баримтлах, хүчтэй сөрөг хүчин болох чадавхиа алдах болсон байна.