197-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

"Эх орныхоо хөгжилд - Миний оролцоо" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны хугацааг сунгав.

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран хилийн чанадад суугаа монголчуудынхаа  дунд „Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо“ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Хилийн чанадад амьдарч буй оролцогчдынхоо санал хүсэлтийн дагуу уг уралдааны материалыг хүлээн авч, дүгнэх хугацааг  11 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар болов.
 
Зорилго: Хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ Эх орныхоо хөгжил дэвшил, ихбүтээн  байгуулалтад оюуны хөрөнгө оруулалт хийж, хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санал санаачлагаа зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа хүргэх боломжийг бүрдүүлжөгөх.Өөрийн сонгосон сэдвээс гадна дээрх сэдвүүдээр та бидэнд саналаа ирүүлнэ үү:

1.      Эх орондоо очиж ажиллаж амьдрахад тулгарч буй бэрхшээлүүд
2.      Яагаад зарим монголчууд гадаадад амьдрахыг илүүд үзэж байна
3.      Төр засгаас явуулж буй ажлууд танд хүрч байна уу, юун дээр анхаарах ёстой вэ?
4.   Дээд мэргэжилтэй монголчууд эх орондоо ирж ажиллаж амьдрах нөхцөл нь бүрдэхийн тулд та юуг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой гэж үздэг вэ?
 
Таны санал бодол Монголын Засгийн Газраас 2011-2012 онуудад хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн Үүр” хөтөлбөрийн арга барилд тусгагдах болно.

Зохион бичлэгт тавигдаж буй шаардлага:  

Arial 12 фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр. Үгийн тоо: 500-750. Монгол хэл дээр латин болон кирил үсгээр бичиж болно.
 
Бүтээлийг 2010 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд 25 нас хүртэлх ба 25-аас дээш насны оролцогчид гэсэн хоёр ангиллаар шалгаруулах болно.
 
Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг 2010 оны 12 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд www.cooperation.gov.mn;  www.mecs.gov.mn;  www.tsahimurtuu.mn; www.mdb.mn зэрэг вэбсайт дээр нээлттэй тавих  бөгөөд уншигчид таалагдсан зохион бичлэгтээ санал өгсөн байдлыг үндэслэн  комисс уралдааны шагналтнуудыг шалгаруулна.
 
Уралдааны дүнг 12 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлж, амжилттай оролцогсдыг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газраар дамжуулан шагналыг гардуулна.
Шагналын сан:
• Нэгдүгээр байр – 2 – Ерөнхий Сайдын өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
• Хоёрдугаар байр – 2 – Өргөмжлөл, мөнгөн шагнал (250.000 төгрөг)
• Гуравдугаар байр – 2 – Өргөмжлөл, мөнгөн шагнал (100.000 төгрөг)
• Тусгай байр – 10 – Дурсгалын зүйл, мөнгөн шагнал (50.000 төгрөг)
• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгоно.

Эссэг доорх хаягаар хүлээж авна:
“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд гэж хаяглан, бүртгэлийн анкеттай хамтЭнэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.'; document.getElementById('cloak94740').innerHTML += ''+addy_text94740+'<\/a>'; //--> ,Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.'; document.getElementById('cloak43513').innerHTML += ''+addy_text43513+'<\/a>'; //--> и-майлээр явуулах эсвэл Монгол Улс, Улаанбаатар-12, Төрийн ордон #469, 195 хаягаар биечлэн хүргэнэ үү.
Лавлах утаc: 00976-51-264077, 00976-11-323401

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.cooperation.gov.mn авна уу. 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 8579

Бүлэг: Зар, Зарлал

Mongol irgeded huuli erh zui, businessiin zuvluguu uguh shine company Frants ulsad burtgegdlee.

Frants ulsad business bolon huuli erh zuin talaar zuvluguu ugeh negen company uil ajillagaagaa ehellee. Uusgen baiguulagchdin bureldehuund ni Frantsad bolovsrol ezemshsen (PhD, master zeregtei) mongol humuus baigaa tul, mongol irged abdt.consulting@gmail haygaar handaj bolno.

  • Бичсэн Dashtserengiin Batchimeg
  • Үзсэн: 9515

Бүлэг: Зар, Зарлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уулзалт

Mонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад 2010 оны  11 дүгээр сарын 15-наас албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ  үeэр Япон Улсад амьдарч буй нийт Монголчуудтайгаа уулзахаар төлөвлөж байгаа юм байна.
Уулзалт 11 дүгээр сарын 15-ны 17:00 цагаас Нью Отани зочид буудлын B1 давхарын "Эдо" танхимд  болно. Харь газар суугаа бидний Монголчуудад Ерөнхийлөгчтэйгээ нүүр тулан уулзах, ѳѳрсдийн санал бодлоо солилцох, эрэлт хүсэлтээ уламжлах,  үгээ хэлэх сайхан боломж олдож байна.

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

( Хүний тоо хязгаарлаагүй, мөн ямар нэгэн үнэ төлбөргүй болохыг мэдэгдэж байна.)


Монгол Улсын Элчин Сайдын Яам
Япон дахь Монголчуудын Холбоо
Япон дахь Монгол Оюутны Холбоо

Xаяг:

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman"; mso-ansi-language:#0400; mso-fareast-language:#0400; mso-bidi-language:#0400;} ホテルニューオータニ〒102-8578 東京都千代田区紀尾井町41

TEL. 03-3265-1111
FAX. 03-3221-2619
Очих шугам:
・Акасакамицүкэ буудал (Гинза шугам, Марүноүчи шугам) D-Киоичоү гарц, 3 минут
・Накатачоү буудал (Ханзоүмон шугам) 7-р гарц, 3 минут
・Коүжимачи буудал (Юүракүчоү шугам) Коүжимачи гарцаар 6 минут
・Ёцүяа буудал (JR Чюүоү шугам-Соүбү шугам, Марүноүчи шугам-Нанбокү шугам) Коүжимачи хаалга - Акасака гарц, 8 минут

・赤坂見附駅(地下鉄銀座線・丸ノ内線)  D紀尾井町口 3

・永田町駅(地下鉄半蔵門線)  7番口 3

・麹町駅(地下鉄有楽町線)  麹町口 6

・四ツ谷駅(JR 中央線・総武線、地下鉄丸ノ内線・南北線)  麹町口・赤坂口 8

Мэдээг бэлтгэсэн Ж.Ирээдүй, Токио,
2010 оны 11 сарын 09

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3984

Бүлэг: Зар, Зарлал

Берлин хотноо Монгол соёлын төв болон Зураг галерей нээгдлээ

Есөн сарын хорин таванд буюу намрын дунд сарын шинийн арван долооны билигт сайн өдөр Берлин хотноо “Монгол Соёлын Төв” болон “Зураг Галерей” нээлтээ хийлээ. Элчин Зөвлөх Болор Монгол Соёлын Төв болон Зураг Галерей нээгдэж буйн ач холбогдлыг Монголын түүх, соёл урлагийг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх төдийгүй Герман дахь монголчуудад ард түмнийхээ түүх, хэл соёл, зан заншилаас суралцах, эх орныхоо талаарх мэдээллээр хангагдах нэг нөхцөл боломж бүрдэж буй явдал юм хэмээн онцлон тэмдэглэж баяр хүргээд, Элчин Сайд Б. Даваадоржийн Мэндчилгээг уншиж, гардууллаа.

Монгол Улсын Соёлын элчин сайд Бернхард Вүлф зураач, урлагийн менежер Э.Отгонбаярын энэхүү Галерей нь монгол хүн анх удаа хилийн чанадад нээж буй хувийн Галерей болохыг цохон тэмдэглэж баяр хүргэсэн юм.

МИАТ ХК-ийн Герман дахь Төлөөлөгчийн газрын дарга Н.Эрдэнэцогт Монгол Соёлын Төв нээгдсэнд баяр хүргэж, хамт олныхоо өмнөөс жинхэнэ монгол ахуйг илтгэсэн гэрэл зураг бэлэглэж, цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн дуучин С. Бадамхоролын уртын дуу, бүжигчин Г.Ундраагийн аягатай бүжиг, “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлч Амараа, Төмөрсайхан нарын хөөмийн аялгуу, морин хуурын татлаг нь шинэ байгууллагын жаврыг үргээж, зочин гийчдийн сонорыг мялааж, сэтгэлийн хөглөсөн юм.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд 200 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсний дотор Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан нар болон Босни Герцеговина, Бангладеш Улсын Элчин сайд нар, Бонн дахь Монгол Төвийн захирал Франк Фоссен, монгол судлаач Ренате Бауве нар хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол Соёлын Төв & ЗУРАГ Галерей

Цагийн хуваарь:

Мягмар – Баасан 13:00-19:00 цаг
Бямба, Ням 11:00-19:00 цаг
(Цагийн хуваариас бусад үед холбоо барьж болно)

Хаяг:

Böckhstrasse 26
10967 Берлин

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас: www.mongolei-zentrum.de
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас: www.zurag.de

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2651

Бүлэг: Зар, Зарлал

Оюу-Толгой ажиллах хүчин хайж байна

The Oyu Tolgoi Project in Mongolia is a Greenfield project consisting of open pit and underground mines, concentrator and supporting infrastructure to produce high-grade copper and gold concentrates is currently accepting applications for the position of “The Head Communications – Oyu Tolgoi”.

A project workforce is planned to be approximately 3500 at steady state of operation.

Opportunities to stand tall at the pinnacle of the global mineral industry are preciously rare.  At Oyu Tolgoi, a strategic partnership between the Government of Mongolia, Ivanhoe Mines and Rio Tinto has set the groundwork for one of the world’s most inspiring Copper-Gold complexes.

Communicating the future for Oyu Tolgoi is about building on our potential and sharing our model of responsible, environmentally-sound development across the national and international stage.

Your challenge today is to establish and lead a broad communications portfolio, providing instrumental stewardship to the Managing Director and the Senior Executive Team on all facets of community and public relations.

The Head of Communications, Oyu Tolgoi role encompasses marketing, branding and internal communications, calling on high order relationship and influence capability.

A thought leader in community engagement, your exposure to joint venture projects of national significance and your deep understanding of the cultural heritage of the people of Mongolia characterise your reputation as an ethical ambassador for communications excellence.

The future of Oyu Tolgoi and its contribution to the nation of Mongolia is being shaped today; the opportunity to define your career on the global stage is here at the forefront of one of the world’s most inspiring mineral developments.

This role will be based in Ulaanbaatar, Mongolia with frequent domestic and some international travel. We are looking for a Mongolian citizen including those who are working oversees and are looking forwards to job opportunities in home country. A competitive remuneration package will be offered.

Communicate your future today!

In case you are interested please submit the following documents:

  • Filled out “OT” LLC Vacancy Application Form (with 1 copy 3x4 size Photo)
  • CV and Cover Letter (in English)
  • A copy of all Diplomas and Certificate
  • A copy of ID and Driving License
  • A copy of Social and Health Insurance Books
  • Reference or Recommendation Letters from current and/or previous employer

to the following email addresses: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. and Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. before October 1, 2010.

Vacancy Application Form and Full Position Description are available on Company web site: www.ot.mn

Only short listed candidates will be contacted

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2698

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter