197-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Эрдэм симпозиумын зохион байгуулах хэсгээс Монголд суралцаж байгаа нийт оюутан залуусын дунд доорх илтгэлийн уралдааныг зарлаж байна

Монголын ирээдїй – миний бодлоор

Аж їйлдвэржїїлэлт хөгжиж эхэлснээс хойш байгаль орчны бохирдол, хїн амын хэт төвлөрөлт, мөн тїїнчлэн эрчим хїч, хїнс тэжээлийн нөөц баялагийн хомсдлын асуудал дэлхий дахины өмнө хурцаар тавигдаж байна.

21-р зуун бол экологийн эрин зуун болно гэж хэлэгдэх болсон өнөө їед Монгол орон маань онгон байгалиа хадгалж їлдсэн цөөхөн орны нэг билээ. Гэвч 20-р зууны сїїлийн хагаст Монголд аж їйлдвэржїїлэлт, хотжилт хїчтэй хөгжиж эхэлснээс хойш байгаль орчны бохирдол, хїн амын хэт төвлөрөлт зарим орон нутагт гарах боллоо.

Монгол улс маань чөлөөт зах зээлийн системд орж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрч байгаа ч онцлог байдалдаа тохирсон зохистой хөгжлийн арга замыг хайсаар байгаа билээ. Улс орныхоо ирээдїй болсон оюутан залуус бид бїхэн эх орныхоо тїїхэн замналыг эргэн харж, байгаль орчин, тїїх соёлын онцлогтоо зохицсон, тїїнийг зїй зохистойгоор ашигласан амьдрах арга ухаан, хэв хэвшлийг хайж, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тїїнийг бїтээхийн төлөө тууштай ажиллах цаг болжээ. Хувь хїн, хамт олон, улс орон маань эрїїл уур амьсгалтай орчинд тогтвортой оршин тогтнох хөгжлийн хэлбэрт хїрэхийн тулд хїн бїр өндөр мэдлэг боловсрол эзэмшин, тулгарсан саад бэрхшээлийг хамтын хїчээр даван туулж, орчин їеийн техник технологийн оновчтой шийдлээр амжилтанд хїрэх ёстой билээ.

Оюутан залуус та бїхний анхаарлыг дээрх асуудалд хандуулж, санал бодолыг тань сонсох зорилгоор энэхїї уралдааныг зарлаж байна.

Уралдаанд ирїїлэх бїтээл болон тавигдах шаардлага

- Бїтээл нь Монгол ирээдїйд хэрхэн хөгжвөл зохистой тухай таны бодол, дїгнэлтийг тусгасан илтгэл, өгїїлэл байна,
- Бїтээл нь шинэлэг санаа агуулсан байх бөгөөд нийгэм, байгалийн ухаан, байгаль хамгаалал, анагаах ухаан, инженер технологи гэх мэт аль ч салбарыг хамарсан байж болно.
- Бїтээлийн гарчиг, зохиогчийн овог нэр, харьяалагдах сургууль, сонгон суралцаж буй мэргэжил дамжаа, холбоо барих хаяг(шуудангийн болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар г.м)-аа заавал бичсэн байна.
- Бїтээлийн хэмжээ нь А4 бичгийн цаасан дээр 3-с дээш хуудас байна.
Бїтээлээ Монгол хэлээр бичсэн байна
Бїтээлийг хїлээн авах хугацаа

Бїтээлээ 8 сарын 1-н хїртэл доорх хаягаар ирїїлсэн байх.

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Уралдааныг шалгаруулах журам


- Уралдаанд ирїїлсэн бїтээлийг Эрдэм симпозиумын зохион байгуулах хэсэг шалгаруулж дїгнэнэ.
- 3 илтгэлийг шалгаруулж доорхи байдлаар шагнал олгоно.
Тэргїїн байр 1хїн

1 жилийн сургалтын төлбөр ( Монголын их дээд сургуульд 2002-2003 оны хичээлийн жилд суралцах хугацааны ) Гадаадад суралцагч, төгсөгч оюутан залуусын чуулга уулзалтанд оролцох урилга.

Шагналт байр 2 хїн

Гадаадад суралцагч, төгсөгч оюутан залуусын чуулга уулзалтанд оролцох урилга. Уралдаанд шалгарсан дээрх 3 бїтээлээр Эрдэм симпозиум дээр илтгэл тавиулах бөгөөд товхимолд оруулж нийтлэнэ.

Оюутан залуус та бїхнийг тус уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Эрдэм симпозиумын зохион байгуулах хэсэг
www.emongol.net/chuulga-uulzalt
2002-06-10

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1557

Бүлэг: Зар, Зарлал

Бvртгvvлсэн байгууллагууд

Капитрон Банк

Капитрон Банкийг төлөөлж 3 хүн оролцоно:

Хүний Нөөцийн газрын захирал
Ерөнхий санхүүч
Маркетингийн ажилтан

Дараах мэргэжлийн оюутнуудтай уулзах сонирхолтой:

Бизнесийн удирдлага,
Банк-санхүү
Маркетинг
Программ хангамж-компьютерийн инженер
--------------------------------------------------------------------------------
БАТ ТУР (Bat Tour)
Аялал жуулчлалын ажилд сонирхолтой англи, япон юм уу герман хэлний бичгийн болон унших чадвар сайтай х?нийг аялал жуулчлалын менежерээр
---------------------------------------------------------------------
Мах импекс
Эдийн засагч,
Инженер
Технологич
Менежер
---------------------------------------------------------------------
Наран Трэйд ХХК
"Наран Трэйд" компанийг төлөөлж 3 хүн оролцоно:
1. Наран Трейд ХХК-ийн Захирал
2. Тамгын Газрын Дарга
3. Худалдааны Газрын дарга
Дараах мэргэжлийн оюутнуудтай уулзах сонирхолтой:
* Англи, Герман хэл төгс эзэмшсэн санхүүч
* Эдийн засагч, олон улсын худалдааны ажилтан
* Электрон техникийн инженер
* Програмист
* Англи хэлний мэрэгшсэн орчуулагч
* Хэвлэлийн эх бэлтгэгч-макетчин
* Телевизийн техникийн инженер
---------------------------------------------------------------------
Моносфарм ХХК
1. Анагаах ухаан
2. Эдийн засагч ялангуяа маркетингийн чиглэлээр
3. Анагаах ухаан ялангуяа эм з?йн чиглэлээр
4. Инжинер

BSB Service
"BSB Service" Байгууллагыг төлөөлж 3 хүн оролцоно:
Тамгын хэлтсийн дарга
Компютерийн хэлтсийн дарга
Маркетингийн хэлтсийн дарга
Дараах мэргэжлийн оюутан залуучуудтай уулзаж ярилцах сонирхолтой:

Компьютерын программ хангамж
Хүний нөөцийн менежмент
Худалдааны маркетинг
Компьютерын тeхник хангамж
Доорх линкээр орж тус компанитай танилцана уу: www.bsb.mn
---------------------------------------------------------------------
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Германистик
Математик
мэргэжлээр төгссөн улсуудад орон тоо байна. Хэрвээ гадаадад Докторын зэрэг хамгаалаад ирж байгаа бол дэд докторын орон тоон дээр шууд ажиллуулна.

Удахгуй бусад орон тооны мэдээг гаргана.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1542

Бүлэг: Зар, Зарлал

Чуулга Уулзалтын Байр

Чуулга Уулзалтанд оролцохоор бүртгүүлсэн оюутан залуучууд Та бүхэнд Уулзалтын арга хэмжээнүүд хаана хэрхэн явагдах талаар тодорхой мэдээнүүд хүргэе.

Чуулга уулзалтын бүхий л арга хэмжээ 8 сарын 29- 30-нд Чингис буудалд зохиогдох болно. Уулзалтын үеээр зохиогдох JOBfair –2002 арга хэмжээнд оролцогч байгууллагуудын танилцуулах булангууд салбар салбараараа хуваарилагдан Чингис Буудлын фойе, давхаруудаар байрлах юм.

Форум болон симпозиумын үйл ажиллагаа семинар сургалтуудын өрөөнд болно.

Уулзалтын үеээр байгууллагууд өөрсдийн сурталчилгааг хийхээс гадна дотоодын дээд сургуулийн оюутнуудад зориулж Гадаадын орнуудад хэрхэн суралцах талаар танилцах булан ажиллуулна.

Мөн залуучууд Та бүхний ая тухтай байдлыг хангаж хөнгөн зууш ундаагаар үйлчилнэ.

Мандат Урилгаа Хүлээн Авах Газар

Та бїхэн 8 сарын !0-наас 28-ны хооронд MCS компаний байранд байрлах Чуулга Уулзалтын ажлын офист хүрэлцэн ирж уулзалтын мандат, урилгаа хүлээн авна уу.

Хаяг:

MCS Plaza
Нацагдоржийн гудамж 4
Улаанбаатар 13


(Драмын театрын баруун талд буюу 10 жилийн 1-р сургуулийн урд замын эсрэг талд байрлах саарал байшин)

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1448

Бүлэг: Зар, Зарлал

Монголын их дээд сургуулийн оюутнуудыг 6-р сарын 1-нээс бvртгэж эхлээд байна

„Гадаадад суралцагч төгсөгч оюутан залуучуудын чуулга уулзалт"- нд Гадаадад сурч байгаа болон Гадаадад суралцаж төгссөн оюутан залуучууд маань мандатаар, Дотоодын Их Дээд Сургуулид суралцаж байгаа буюу суралцаж төгссөн оюутан залуучууд маань урилгаар оролцох тухай мэдээлж байсан.

Одоогоор мандатаар оролцогчдыг вэб хуудсаараа бүртгэж байгаа ба 6-р сарын 1-нээс урилгаар оролцогчдыгаа мөн вэбээрээ бүртгэж эхлэх юм. Иймд Монголын Их Дээд сургуулид суралцаж байгаа буюу суралцаж төгссөн оюутан залуучууд Та бүхнийгээ энэхүү хуудасны „Бүртгэл" буланд орон, бүртгэлийн журамтай танилцаж, уулзалтандаа бүртгүүлнэ үү хэмээн уриж байна!

Бултаараа бужигнаж, цөмөөрөө цуглах цаг ойртон айсуй залуус аа!!!
Улаанбаатарт уулзацгаая бүгдээрээ!!!

Уулзалтыг зохион байгуулах хэсэг

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1428

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter