254-р сар2018

HOT

Бүлэг: Зар, Зарлал

MobiCom Open энэ жил явагдахгvй

Tenuun, UB

2005 оны 6-р сарын 9-20-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн шатрын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн явагдсан билээ. Одоогийн байдлаар бидэнд мэдэгдсэн мэдээллээр намар хүртэл Улаанбаатар хотноо шатрын томоохон уралдаан тэмцээн явагдахгүй нь бололтой. 4 жил дараалан 6-р сард зохиогдож ирсэн Мобиком корпорацийн нэрэмжит шатрын тэмцээн энэ жил зохиогдохооргүй болжээ. Оюуны спорт болох шатрыг дэмжин ивээн тэтгэдэг байгууллага , компаниуд угаасаа цөөн байдгийн дээр бага цолтой шатарчид, сонирхогчдийн дунд явагддаг / дэд мастеруудаас доош цолтой/ байсан тус тэмцээн ийнхүү тасрах боллоо.
Тэмцээн маш сонирхолтой явагддаг байсан бөгөөд хөдөө, орон нутгаас ч олон шатарчид ирж оролцдог байсан. /2001-2004 онуудад явагдсан тэмцээнд 148-246 шатарчид оролцож байсан/


Ємнө нь зохиогдож байсан Мобиком корпарацийн нэрэмжит тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolchess.com веб сайтнаас сонирхоно уу.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1469

Бүлэг: Зар, Зарлал

Гадаадад суугаа Монголчуудаа!

Д.Цэрэнжав, Улаанбаатараас

Монголын Үндэсний телевизээр явуулдаг "Форум" нэвтрүүлэг 2005 оны 6-р сарын 22–нд "МОНГОЛЧУУД ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?" сэдвээр болно. Эх нутгаасаа алсад ажиллаж сурч буй монголчуудын тухай, тэд Монгол орныхоо тухай юу бодож, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа талаар ярилцах юм.

Хэрэв та яг одоо хилийн чанадад байнга оршин сууж амьдарч байгаа бол манай санал асуулгад оролцохыг хүсч байна. Мөн энэ талаар санал бодлоо бичээрэй.

Хэрэв та хилийн чанадад амьдарч байгаад эх орондоо ирсэн бол өөрийн биеэр энэ нэвтрүүлэгт оролцох боломжтой.

Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857
И-мэйл:Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Вэб сайт: www.forum.mn


Санал асуулга
ТА ХЭЗЭЭ ЭХ ОРОНДОО ЭРГЭЖ ИРЭХ ВЭ?
1. Удахгүй. Ойрын 1-2 жилд
2. 3-5 жилийн дараа
3. 5-10 жилийн дараа
4. Очихгүй, энд амьдарна.
5. Хэлж мэдэхгүй байна.

Та санал аа
www.gant-friends.com эсвэл

uk.tsahimurtuu.mn хуудсанд нэвтэрч өгнө vv!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1844

Бүлэг: Зар, Зарлал

Олс таталтын спортын 2005 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн

Ч. Бат-Эрдэнэ Улаанбаатар

Олс таталтын спортын 2005 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо спотын төв ордонд зохиогдоно. Тэмцээнд одоогийн байдлаар 30 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд эцсийн мэдүүлгийг 4 сарын 28–ныг дуустал Монголын олс таталтын холбоо, МYОХ-ны байр 112 тоот, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Fax- 454340 гэсэн хаягаар хүлээж авч байна. Мөн тэмцээний талаар тодруулах зүйлсээ дээрх хаягаар лавлаж болно.


Шагналын сан:

Нийт: - 3 400 000 Т


- Аварга эмэгтэй, эрэгтэй баг тус бүр - 1 000 000 Т


- Дэд аварга эмэгтэй, эрэгтэй баг тус бүр - 500 000 Т


- Гутгаар байр эмэгтэй, эрэгтэй баг тус бүр - 200 000 T


МОНГОЛЫН ОЛС ТАТАЛТЫН ХОЛБОО

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1827

Бүлэг: Зар, Зарлал

Шатрын CD

Tenuun, UB

Chess – шатрын программ
- Монголд болон олон улсад 2002-2005 онд зохиогдсон шатрын томоохон тэмцээнүүдийн тойм, дүнгийн хүснэгт, оноолт, өргүүд гэх мэт материалууд
- Дэлхийн болон монгол улсын шатрын аваргуудын товч намтар, Аварга Шалгаруулах Тэмцээнүүдийн товч дүн, ДАШТ-ий өргүүд, монголын мастеруудын танилцуулга,
- Шатрын түүх, шатрын дүрэм, шатарчдын рейтинг,
- Шатрын хичээл, комбинаци-бодлого
«64 Шахматное обозрение» сэтгүүлийн е-хувилбар, 2004 оны №1-12, 2005 оны 1-3
Шатар товхимол №1-73 /өргийн эмхэтгэл –Word
Єргийн бааз – 1749-2002 оны 506444 өрөг, 2002-2005 оны 21788 өрөг, 1851-2004 оны супер тэмцээнүүдийн анализ хийгдсэн 3158 өрөг, Г.Каспаровын 1976-2001 оны 1694 өрөг, гарааны хувилбараар ангилсан 251000 өрөг, Єсвөрийн шатарчдын 2002-2004 оны ДАШТ-ий өргүүд, 2004 оны өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ий өрөг, Монголын шатарчдын 2003 ба 2004 оны Улсын АШТ-ий болон дэлхийн 35 ба 36-р олимпиадад тоглосон өргүүд...

Шатрын фонтууд, шатарчдын фото зургууд,
Шатрын Fritz7, CM8000, CA, CIE, Chess Pad, Chess Calculator программ.
Даам, Го-ийн программууд

Тус CD-ийг УИД-ийн 3-р давхарт байрлах «Аз Хур» ХХК-ийн номын дэлгүүрээс худалдан авч болно. Yнэ 2500т.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2161

Бүлэг: Зар, Зарлал

Шинэ сайт нээгдлээ

Tenuun. UB

2005 оны өсвөрийн шатарчдын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн.
http://www.chess-mn.tk
2005 оны өсвөрийн шатарчдын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний сайтыг Улаанбаатар хотын 11-р сургуулийн сурагч Т.Оргил хийжээ. Тус сайтад хүүхдийн бусад тэмцээнүүдийн мэдээлэл бий.
http://www.chess-mn.tk

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1933

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter