197-р сар2018

Монголын эдийн засгийн чуулганаас таныг хэлэлцүүлэгт урьж байна.

 

Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулдаг эдийн засгийн ээлжит чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 5, 6–ны өдрүүдэд Төрийн Ордонд зохион байгуулахаар боллоо.
Жил бүр зохион байгуулагддаг эдийн засгийн чуулган нь төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай билээ. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Бид 2012 оны чуулганыг угтан тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагдах хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://meforum.mn/, https://twitter.com/Huralday, https://facebook.com/Huralday цахим хаягуудаас авах боломжтой. Лавлах утас: 321051
Хэлэлцүүлэг өдөр бүр 16:00 цагаас Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд болно. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter