254-р сар2018

HOT

Гадаадад төгсөгчдөд зориулсан "Хөдөлмөрийн яармаг - 2011" болно.

Ерөнхий зохион байгуулагч


   

Хамтран зохион байгуулагчид

                   

 Герман, Aвстри, Швейцари, Англи, Франц, Чех, Польш, ОХУ, АНУ, Австрали, Энэтхэг, Турк, Малайз, Япон, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сурч буй оюутнууд, төгсөгчид, эргэн ирэгсдийн анхааралд!!!
 
 Монгол Улсын Засгийн Газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол-Германы Гүүр ТББ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос 2011 оны 09 сарын 13-14-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд өндөр хөгжилтэй орнуудад суралцагсад, төгсөгчдөд зориулсан Хөдөлмөрийн Яармаг- 2011 –г “Хөгжлийн гарц - Хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор зохион байгуулж байна.
 
Энэхүү Хөдөлмөрийн Яармагт бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй нэр хүндтэй дотоод, гадаадын нийт гуч гаруй ажил олгогч байгууллагууд оролцож байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгохоор байна.
 
 Биржийн арга хэмжээ “Чингис Хаан” Зочид буудалд

 2011 оны 09 сарын 13-14-ны өдрүүдэд

 10:00-18:00 цагуудад болно.

 Ажлын байр хайж буй болон дадлага хийх, ажлын байраа сайжруулах хүсэлтэй оюутнууд, төгсөгчид өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна!

 Гадаадад төгсөгчид, суралцагсдын холбоод холбоо барина уу.
 
“Хөдөлмөрийн яармаг-2011”-д оролцогч Та бүхний хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлье!
 
Монгол-Германы Гүүр ТББ
Аризона Плаза – 62,63 15170 Улаанбаатар
Утас: 315990, 9923 8025, 8800 2206, 8873 9735
Емайл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Веб: www.mdb.mn
 

Ерөнхий ивээн тэтгэгч                         Хэвлэлийн ивээн тэтгэгчид

       

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter