254-р сар2018

HOT

НТС-ийн 10 жилийн ойн хүрээнд “Монголчуудын миграцийн асуудал ” сэдэвт олон улсын эрдэмтэн судлаачдын 6-р хурал

[Call for papers - Илтгэл хүлээн авч байна]

Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын шилжилт хөдөлгөөний үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь  ШУТИС-ийн НТС-д сүүлийн 6 жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцдог төдийгүй гадаад, дотоодын олон эрдэмтэд, судлаачид дэлхийн 10 гаруй оронд амьдарч байгаа Монголчуудын улс төр, нийгмийн олон талын асуудлын талаар олон илтгэл хэлэлцүүлж иржээ.

Зорилго: 1990-ээд оноос хойш Монголчууд гадаадын олон улс оронд сурч, хөдөлмөрлөж амьдарч эхэлснээс хойш манай улсын улс төр – эдийн засаг, боловсрол, нийгмийн сэтгэл зүй, оюуны сэтгэлгээнд маш их өөрчлөлтүүдийг оруулж иржээ. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудын тоо, нас хүйс, боловсролын түвшин, нийгэмшил, тэдэнд тулгардаг олон асуудлын талаар дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд гадаад дахь Монголчууд нь өөрсдийн амьдран буй улс орон, бүс нутаг бүртээ өөрийн нийгэмшлийг төлөвшүүлж амьдарч байна. Гадаад дахь Монголчуудын талаар, тэдний өмнө ямар нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа талаар, Монголчуудын диаспор болон тэдний нөөц боломжийг Монголын төр засаг хэрхэн ашиглах вэ? зэрэг олон асуудлаар мэргэжлийн судлаачид болон тухайн бүс нутагт амьдардаг эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний илтгэлийг олон нийтэд хүргэх, мөн хилийн чанадад амьдардаг олон мянган Монголчуудын тухай мэдээллийг төр, засгийн газарт хүргэж тэдний эрхийг хамгаалах, хилийн чанад дахь Монголчуудын талаар зөв бодлого явуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурал зохион байгуулах байгууллага:

-Монгол Улс. ШУТИС - Нийгмийн Технологийн их сургууль.

Хуралд оролцох их сургууль, байгууллага:

- Монгол Улс. Засгийн Газар, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл
- Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо
- Монгол Улс. ШУТИС. Нийгмийн Технологийн их сургууль
- ОХУ. Эрхүүгийн их сургууль
- ОХУ. Дорнод Сибирийн Технологийн их сургууль
- БНХАУ-ын Өвөр Монголын их сургууль
- Цахим өртөө Холбоо ТББ
- Герман Монголын гүүр ТББ

Хурлын тов: ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд 206 тоот өрөөнд 10 сарын 05-ны өдрийн 10.00-16.00 цагт

Хурал нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанаас бүрднэ.

Салбар хуралдааны чиглэл:

- Монголчуудын миграцийн асуудал
- Монголчуудын миграцийн түүх

Илтгэлд тавигдах шаардлага: Хурлын илтгэлүүдийг  эмхэтгэл болгон хэвлэх бөгөөд дор дурдсан зааврын дагуу бичиж  2010 оны 09 сарын 15-ны дотор  ирүүлнэ үү

    * А4 хэмжээтэй цаасан дээр 8 хүртэл хуудас байх бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагыг хангасан байна.
    * Бүтээлийг дараахь форматаар бичнэ.

- Normal
- Үсгийн фонд Times New Roman
- Үсгийн хэмжээ 12
- Мөр хоорондын хэмжээ 1,5

    * Илтгэгч өөрийн овог нэр, сургуулийн нэр холбоо барих утас, и-мэйл хаягаа бичсэн байна.
    * Илтгэлийг цаасаар болон файлаар хүлээн авна.

Хаяг:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.    
Холбогдох утас: 99175292

Хугацаа: 2010 оны 10 сарын 6-ны өдрийн 10 цагт ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны 203 тоотод нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Хуралд оролцогчид нь дараах анкетийг бүрдүүлж, илтгэлийн нэрийн хамт ирүүлснээр хуралд оролцох эрх нээгднэ.

Овог нэр:
Эрдмийн зэрэг, цол:
Албан байгууллагын нэр:
Албан тушаал:.
Харилцах утас:
Е-майл хаяг:                                            
Web:
 
Оролцох хэлбэр:
Таны илтгэл аль хэсэгт хамаарах:
Илтгэлийн сэдэв:
 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter