254-р сар2018

HOT

Гадаадад төгсөгчдийн холбоодын урьж байна.

Mонгол-Германы Гүүр ТББ нь 1999 онд байгуулагдсанаасаа оноос хойш ХБНГУ-ын Засгийн газраас дэлхийн 23 оронд хэрэгжүүлж буй “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр” /Program Returning Experts/ -ийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их дээд сургуулийг амжилттай төгссөн 350 гаруй Монгол Улсын иргэд эх орондоо эргэн ирэхдээ төрөл бүрийн дэмжлэгийг авсан нь бидний амжилтын нэг үзүүлэлт билээ.

Энэхүү хөтөлбөрийг бусад гадаадад төгсөгчдийн холбоодод танилцуулах, мэдээлэл, туршлага солилцох зорилгоор манай байгууллагаас ХБНГУ-ын “Олон Улсын шилжих хөдөлгөөний төв” /Centre for International Migration буюу CIM/-тай хамтран “Converting Brain-Drain into Brain-Gain” сэдвээр Workshop зохион байгуулах гэж байна.

CIM нь ХБНГУ-ын Засгийн газрын хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч бөгөөд уг байгууллагын даргаар олон жил ажилласан туршлагатай, Германы техникийн хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх ноён Др. Х-В. Мундт урилгаар оролцох тул та бүхэн үйл ажиллагаандаа хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг авна гэж итгэж байна.

Иймд гадаадад төгсөгчдийн холбоод Та бүхнийг идэвхитэй оролцон, гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийнхээ нөөц бололцоог улс орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулахад дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар мэдээлэл, туршлага, санал солилцохыг урьж байна.

Хэзээ: 2010 оны 05 сарын 20 /09:45-13:00

Хаана: Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд

Оролцогчид: Гадаадад төгсөгчдийн холбоод

Бүртгүүлэх утас: 315 990, 9907-3355 /Сугарбаяр/

PS: Гадаадад байгаа Монголчуудын холбоод мөн төлөөний хүнээ оролцуулах боломжтой.


ХӨТӨЛБӨР

Workshop: “Converting Brain-Drain into Brain-Gain”
Улаанбаатар зочид буудлын „Хархорин“ хурлын танхим.

2010 оны 05 сарын 20-ны Пүрэв гараг

09:45-10:00    Бүртгэл

10:00-10:10    Нээлт
Др. Б.Батцэнгэл, Монгол-Германы Гүүр ТББ-ын тэргүүн

10:10-10:30    “Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр”-  Return of Talent  хөтөлбөрийн төслийн танилцуулга” А.Баярцэцэг, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын мэргэжилтэн

10:30-10:50    ХБНГУ-ын Засгийн газрын “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр”
Э.Хатантуул, МГГ-ийн зөвлөх

10:50-11:10  “Diaspora–Хилийн чанад дахь иргэдээ хөгжил, бүтээн байгуулалтад татан оролцуулах арга замууд” Др. Х-В. Мундт, ХБНГУ-ын ГТХХАН-ийн ахлах зөвлөх

11:10-11:30    Цайны завсарлага

11:30-12:45    Хэлэлцүүлэг

12:45-13:00    Дүгнэлт /хаалт/

13:00-14:00    Үдийн хоол

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter