254-р сар2018

HOT

Монгол Соёлын Өв: бичиг үсэг ба уран бичлэг (калиграф) үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна

Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна.

Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй.

Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу.
Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа.

Уралдааны зорилго:
Монголын түүх соёлын өв болох, Монгол Улс түүхийнхээ явцад хэрэглэж ирсэн бичиг үсгийн соёлыг Их Британи болон Европын улс орнуудад сурталчлах
Монгол уран бүтээлчдээ дэмжин уран бүтээлээ эдгээр улсуудад сурталчилахад нь дэмжлэг үзүүлэх

Уран бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа: 2010 оны 3 дугаар сарын 15
Бүрдүүлэх материал:
1. Уран бүтээл (нэг уран бүтээлч гурав хуртэлх бүтээлээр оролцох эрхтэй).
2. Уран бүтээлийн тайлбар (100 хүртэлх үгэнд багтаана). Уйгаржин, Соёмбо болон бусад бичиг үсгийг уран бүтээлдээ ашигласан бол тус хэсгийг орчин цагийн Монгол бичгээр тайлбарлах, түүх дурсгалтай холбоотой хэсэг орсон тохиолдолд газар, түүхэн үеийн тухай болон бусад холбоотой мэдээлэлийг бичиж ирүүлэх.
3. Уран бүтээлчийн товч намтар
4. Буцааж олгохгүй бүртгэлийн хураамж $15-ыг тушаасан баримт (Энэ хураамжийн тооцоог таны ирүүлсэн ил захидлын борлуулалтаас тооцон хасч болно).
5. Уран бүтээлийг үзэсгэлэнгийн зориулалтаар ашиглах эрхийг манайд олгосон гарын үсэг зурсан маягт (Маягтыг Lingua Global компаний Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбоо барьж авна).
7. Уралдаанд ирүүлж буй уран бүтээлийн фото зургийн плёнк ба 100 ширхэг ил захидал.
Уралдаанд ирсэн бүтээлийн зохиогчийн эрх нь танд хадаглагдах бөгөөд харин үүнийг манай байгууллага 3 сард болон цаашид ижил зорилготой үйл ажиллaгааг сурталчилахад байнга ашиглах эрхийг та бидэнд олгоно.
Энэхүү үзэсгэлэнг дэмжиж оролцох хувь хүн, компани, байгууллага байвал сурталчилгаа хийх боломж олгоно. Бидэнтэй Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. и-мэйлээр холбогдоно уу?

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

  • Lingua Global
  • Монгол Улсын ЭСЯ
  • Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter