223-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - II

II хэсэг

...Наадмын өмнөхөн, сургуульд явах томилолтоо өвөртөлсөөр сумандаа би буцаж ирлээ. Ирсэн даруйдаа л тэднийд очлоо. Багш маань "За, хүргэн маань ямар сургуульд оров доо" гэсээр угтсансан. Тоглоом, шоглоомоор хэлсэн тэр үгэнд нь би учиргүй баярлаж, тэдний хүргэн болно гэж итгэж байлаа. ...Анхны хайртайгаа учирч, аз эз дийлсэн 18 нас минь. ...Надад балчир наснаасаа мөрөөдөж байсан хот хүрээг үзэж, шинэ ертөнц руу хөл тавина гэдэг хэдий сайхан ч, түүнээсээ холдон явна гэхээс сэтгэл хоргодон байлаа. Хот руу явахын урд орой, шөнө дөл болтол сургуулийн өмнөх сандал дээр зэрэгцэн суугаад элдвийг зөгнөн байхдаа "Би чамд хайртай" гэж хэлэх гээд зүрхэлсэнгүй. Хэрэв тэр орой энэ үгээ хэлж чадсансан бол өнөөдрийн дурсамж төрөө ч үү, үгүй ч үү хэн мэдлээ. ...Зүрх сэтгэлдээ түүнийгээ тээсээр, аавыгаа дагуулан, банз ачсан чиргүүлтэй ЗИЛ-ийн кабинд суун, хот руу, хойшоо сурахаар би явлаа. 4 хонож байж хотын бараа харлаа. Комбинатын цагаан хаалганы хавьцаа аав бид хоёрыг буулгалаа. Таксидсаар бүртгүүлэх газраа ирлээ. 23-р сургууль байсан. Ачаан дээр даруулахаар шуудайнд хийсэн чемoданаа барьсаар дараалан зогссон олон хүүхдүүдээс ичин байж таксинаас буулаа. 7-сарын 25-н байсан. ...Жийнс өмсч, нимгэн цагаан ултай, хар хилэн хятад шаахайгаар гоёсон хотын охидууд орос үг хавчуулан ярилцана. Цэмцгэрхэн агаад эхэмсэг харагдаж билээ ...

… Хотод сар гаруй боллоо. Нэгдүгээр эмнэлгийн эмч нарийн өрөөний үүдийг сахин 10-аад хоноод яаман дээрээ очтол ажилд баригдан, нисэхийн хойд энгэр дэх том агуулахын хашаанд нойтон ноос дэлгэж хатаасаар бaс 10-аад хонов. Тэтгэлэг болгон яамнаас өгсөн мөнгөөр (хувцасны мөнгө гэдэг байсан) Их дэлгүүрээс (зохион байгуулалттайгаар оруулдаг байв) болгарын бэлтгэлийн хувцас, савхин бээлий, хэдэн зэс хөөмөл, зангиа зэрэгхэн авч, банкинд очин хэдэн төгрөг солиулснаар үндсэндээ бэлтгэлээ базаав. ...Аав минь нутаг буцлаа. Ангийнхаа хэдэн хөвгүүдтэй хааяа гуанздаж, ганц хоёр кино үзсэн шиг, хотын соёлыг гайхан байлаа. Сумын холбооны залгагч эгчээр хэл дамжуулан түүнтэйгээ утсаар ярилаа. Их л гунигтай байна гэх. ...Яаман дээрээ гадаад суралцагчдын тангарагаа өргөж, билетээ авснаар зам шуудрав. 9 сарын 3-ны 13:55-ын суудлаар хөдлөв. Вокзалын цагаан хоолойгоор Хайдав гуай "...Эрдэм ном сурахаар ...Энхрий хүү чинь мөрдөж байна. Элбэрэлт ээж минь та хүү дээ. Энэрэлт сургаалиа хайрлана уу." хэмээн хангинуулан, Єлзий-Єрших "Учран золгохын ерөөл"-өө дуулахад, вагон дүүрэн оюутнууд сэтгэл догдлон байж хөдлөв. ...Буусан айлын ах, эгч, эмээ 3 намайг үдэж өгөв. 10 хоног явж сурах газраа хүрлээ. Тэр үеийн оюутнуудын ярьдгаар барууны оюутан болвоо...

…Арван хэдүүлээ нэгэн жижигхэн хотод хэлний бэлтгэл хийх боллоо. Дөнгөж 10 төгссөн бидний дунд нэгэн ах байсан. Хотын бараг бүх л овгор, товгорын тухай үнэн худал нь бүү мэд сүржин юм ярьсан, тэдний найз гэх ах хүү биднийгээ хөөрхөн дарамтлана. Бид ч түүнээс жаахан жийрхэх тул хамаагуй дураараа байж чадахгуй нэг тиймэрхүү байсансан. Гэрээсээ холдож үзээгүй бид гэр орноо санана. Найз охид, nutag us, сургууль, найз нөхдийнхөө тухай л их ярьдаг байсан санагдах юм. Би ч түүнйигээ их санаж байлаа. Захиа л бичнэ. Бичсэн захидлын тоо алдагдсан. Харин хариу алга. ...Цасгуй, хуйтэн бороо шивэрсэн шинэ жил үзлээ. Удтал хүлээлгэсний эцэст 1 захиа ирснийг догдлон байж задаллаа. Дэвтрийн цаасний ганцхан нуур, мэнд мэдэх төдийхэн тэр захидал 105 үгтэй байсаан. ...Цөхөрсөнгүй захиа бичсээр, их л санаж, хүсч, мөрөөдөж байгаа гаа бичин, "Би чамд хайртай","Yнсье" хэмээн дуусгадаг байснаа санаж байна. Хэлний бэлтгэл дуусангуут, суралцах сургуулиараа ч оролгуй, шууд нутгийн зуг гарлаа. Виса,билет гээд л анх учраа олохгуй бидэнд хэцүү байсан ч амжуулав. Буцаж явсан бидний хэдэн хөвгүүнтэй, Прагад болсон математикийн олимпиадад оролцсон хүүхдүүдээ дагуулсаар Гончигдорж гэгч залуухан багш зам нийлэв. Вагонд улсийн баяр тохиосон тул тэмдэглэн ганц ганц шил пиво өргөхөд тэр багш "Огт уудаггуй" хэмээн ундаа тулгаж билээ. Одоо бодвол, виски болор жүзээр хүтдэг болоо биз дээ. ... Москвагаас гайтай юм шиг Бабушкины цэргийн сургуулийн курсантуудтай нэг вагонд таарснаар, амар заягаа үзэлгүй явсаар хотод орож ирлээ. Намайг хэн ч угтаагуй. Эр нь би тосуулж үзээгүй юмдаг. Маргааш өглөө нь яаман дээр очтол, заавал оюутний отрядад ажиллах ёстой гээд хэд хоног алдууллаа. Тэр үед оюутан бидний хувь зая, элчингийн юмуу яамны хэн нэгэн тушаалтны үзэгний үзүүр дээр тогтож байдаг байлаа...

Нутаг, гэр орон, түүнийгээ санан тэмүүлэх надад өдөр өнгөрч өгөхгүй хэцүү. Харин аз болоход, тэр жилээс манай суманд хотын онгоц шууд буудаг болчихсон байв. Шөвгөр хошуутай, конусан өсгийтэй ботинк, жеанс, "Лаkосте" цамц өмсөн 7 дуутай электрoн цаг зүүсэн хирдээ ганган амьтан нутагтаа бууваа. ...Аав маань жаахан халамцуухан тослоо. Тиймээ гэрээ их санасан байв. Ээж, ах эгчдээ үнсүүлэн, дүү нараа үнсэж, тавгийн идээ зассан ширээний ард, гэрийнхээ хоймор залрав. Ээж маань өгөх юмаа олж ядан, зуухныхаа өмнө бүртэгнэж, аав тамхиа нэрэн, хаалганы хатавч хавиас миний балчир нас, намайг нүд цавчихгуй ширтэнэ. "Minii muu gorzgor huu, jaahan mahlaa yuu daa, tsarai ni shingerch tsaichihsan bainaa.." duugaa eeduulen eej uguuleed bain bain hatsar unerlene. Yavsan gazar surguuli soyoliin tuhai asuungaa urdhaa shimen "Aliv hugshuun huu irchheed baina shuu dee" geseer eejiig tsaraichlangui harah aav mini, "Minii huu chini yostoi…" gej ireed l namaig magtah gej undulzunu. Huurhiis mini namaig ih l sanasan baij bilee.Гэртээ ирэх хичнээн сайхан. ...Тэр оройдоо л тэднийх рүү гарч одов. Хөгшин эх, багш 2-тоо золгон үнсүүлэв. Тэр маань алга аа. ...Сумын амралтанд явчихсан гэнэ. Элдвийг ярин жаал суулаа. Түүнийгээ Их сургуульд орсон, тэднийх хот нүүх гэж байгааг мэдлээ. Миний явуулсан зурагны онцогт жижигхэн зүрх хайчлан нааж, номын сангийнхаа нүүрний жаазанд хийсэн харагдана. Захидал бичсэнгүй хэмээсэн гоморхол хийсэн одов.

Huduugiin jijighen suurin shuniin amgaland umbana. Eej maani haayahan hooloigoo zuulenhen zasah ni sonsogdono. Hari gazriin hatuu ideenees chamgui hurtsen muu aav mini uye uye tachignatal hurhirna. Heden duu nar maani sar asgarsan hoimroo duurgen gazraar zultsgaana. Haa negtee motocykl duugarch, nohoi hutsah ni uchirgui tod sonsogdood tudulgui anir tasarna. Ahin nam gum noyolon avah aj. Noir maani haa negtee huljin odjee… Udur ni aaviinhaa derged tamhilj haraahan zurhleegui bi bosch tamhilhaar gadaa garlaa. Bituu nurgeen chihnees salj, sarnii tuya melterch, anir chimeegui nam gum. Hichneen saihan… Ugluu nar haniin tolgoid asch ahuid serlee. Turj ussen tanil ahui orchin, yostoi saihan untaj amarchee. Sereed hartal, delgeetei uudend heden haltar jaaluud, tednii umnu ni manai baga eregtei duu maani minii avchirch ugsen huvtssiig umsch, egee l naadamd yavah gej baigaa yum shig goyochihson, "Har daa manai ah shuu dee" geh met bahdaltai harts chuluudan zogsono. Garaa sungan oron dooguur tavisan chemodanaa tatan gargahaar tongoigood undiin hartal bugd neg alham uragshlan zogstsgooloo. Bi tedend neg neg bohi, gehdee uleedeg shuu dee ugluu. Henii duu bilee gej asuuhad Ternii duu gej tod changaar uguuleed, minii umnuus minii balchir baga nas alga tosno. Hergee buteesen ted urgesen boljmor met derhiin garch odov. Baga balchirhan nastaigaa ahin uchrahiin tuld gazriig hol, achaag hund gelgui chiher bohi ih zuusen dee. ..."Хүү ирсэн" гэсээр аав минь халамцуухан, хавийн жаалууд манай үүдээр эргэлдсээр, би ч найз нөхөдтэйгөө уулзан хэд хонов.

...Амрагчид суулгасан машин ирлээ. Би ч түүнйигээ нүдээрээ хайн зогсоно. 2 дахь машин дээр суусан харагдана. Хүмүүс түрүүчээсээ бууж эхлэхэд, би түүнйигээ тосч буулгав. ...Ном зохиол, кинонд гардаг шиг, миний тосоолон байсан шиг тийм романтик уулзалт болсонгуй. "Сайн явж ирэв үү?" хэмээн очигдорхон уулзаад салсан мэт маш энгийнээр өгүүлэн тэр маань гараа сунгав. ...Тэднийх хот нүүх бэлтгэлээ базаан, бид 2 өдөржингөө л цуг байх. Оройдоо бүжгэнд орон, кино үзнэ. Шөнө дөлөөр түүнйигээ хүргэж өгөөд харина. Хөдөөгийн жижиг сууринд, хоюулаа яах учраа ч мэдэхгүй, хөтлөлцөн явахыг дээдийн жаргал мэт санасан, хөвгүүн охин 2 байлаа. Миний анхний хайр надад дэндүү ойрхон атлаа хүрэшгүй хол байсан юм билээ. …Тэднийхийг ачиж өгөн, хотод уулзах ерөөл тавилаа. Хэд хоногийн дараа тэр маань утсаар ярин хаана бууснаа дуулгалаа...

Буцах онгоцны тийз олдохгүй, виз дөхчихсөн байдаг, нэлээд сандарч байж хотод ирлээ. Улаанбаатар зочид буудлын арын хаалганд олон улсын билет зардаг байсан. Тэнд өдөржин дугаарлан, хүч үзнэ. Мөн ч олон хүүхдүүдтэй танилцдагсан. Гадаадад суралцагчдын заавал судалж мэдвэл зохих хууль, захирамж, тогтоолын жагсаалт гэж байсан. Түүний дагуу яаман дээр сүртэй шалгалт өгч, товчлолоо үзүүлэн байж нэг буцах тийшээ хандлаа. ...Хот сайн мэдэхгүй би нэлээд хайж байж тэднийхийг олсон юмдаг. Айлын хашаанд гэр барин буусан байлаа. Тэр маань алга. Сургууль руугаа явсан гэх. Жаал суулаа. Оройхон ирлээ. Удахгүй намрын ажилд явна гэнэ. Ажлын дулаан хувцас, сургууль гэх зэрэг л яриа өрнөсөөр... Нэлээн орой боллоо. "Хоноод яв" гэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон суутал. "Унаа унаш чинь хэцүүдэж байгаа юм биш үү?" хэмээн багш маань хэллээ. Надад яагаад ч юм "Намайг бушуухан яв…" гээд хэлчих шиг санагдсансан. Би түүн рүүгээ харлаа. Юм хэлсэнгүй. Хаягийг нь авлаа. Хашааны үүдэн дээрээс "Баяртай" хэмээн салав. Хэн нэгэнд гомдох шиг... Явахын урьд орой тэднийхээр очсон ч уулзаж чадсангүй. "Хэлье" гэсэн үгээ зүрхэндээ хадгалан, сэтгэл гонсгорхон хойшоо хөдлөв. Охид голдуухан суралцдаг сургуулийн 1-р курсын шинэ оюутан болсон юм.

Сургуулийн ах, эгч нар шинэ оюутнууд биднийг найр хийн хүлээж авлаа. Бид 5-уулаа очсон. Хэдийгээр 1 жил хэлийг нь үзсэн хэдийч, заримдаа хичээлийн хуваарийнхаа учир, анги танхимаа олохгүй будилан, дээд курсийнхээ хичээлд ороод гарах зэрэг хөгтэйхэн зүйлүүд болсоор цаг хугацаа ч хурдан өнгөрч байлаа. Би ч захиагаа бичсээр, хариугаа хүлээсээр... Шинэ жилийн өмнөхөн 1 захиа ирлээ. Намрын ажил, анги, сургуулийнхаа тухай л бичсэн байлаа. Шинэ жил өнгөрч, шалгалт эхэллээ. Євлийн амралтаар ухасхийе гэсэн ч онгоцоор л нисэхгүй бол амжихгүй, тэгээд ч биднийг нэг их хүссэнээр нь нутаг явуулаад байхгүй... Шалгалтаа санасныг бодвол дажгүй өнгөрөөв. Манай сургуульд ахлах, төгсөх курсийн хэдэн сайхан эгч нар байх, хавийн сургуулийн ах нар ч их ирнээ… Ирээд л найрлаад л, дискотек гээд л гарч өгөх... Мань мэтийн шинэ оюутнууд "Хэзээ ийм болно доо" хэмээн бяцхан атаархал өвөрлөн хоцрох... Ер нь тэр үеийн оюутнууд их нийтэч, ирж очин, уулзаж учран, наргиж цэнгэн байдагсан. ...3 сарын 8. Энэ өдрийг биднийг хүүхэд байхын л өргөн тэмдэглэдэг байсан. Энэ ёсоор манай байранд нижгэрхэн найр өдөр хугаслан эхлэв ээ. Оюутны байрны жижигхэн өрөөнд зээглэн сууцгааж инээд баяслаар халгин цалгин байлаа. Шинэ оюутнууд болсон хойно бидний хэд үүд хавь руу суларсан шил, лонх, аяга таваг аядууланхан олныг даган баясан суулаа. Хэдэн сайхан дуу гэсээр надад гитар ирлээ. Овоо хэдэн дуу гадарлах болсон би ч нутгийн жаалхан түүнийгээ санагалзан, сэтгэл хөдлөн байж дуулна. Бусад маань хангинатал түрэн, доод давхраас "Дуу чимээгээ аядана уу" гэсэн гомдол байн байн ирнэ. Дуугаа өндөрлөн, ширээгээ зайчлан коридорт гарган тавиад, ороо хажуулдуулан хана түшүүлэн босгож, ширээний чийдэнгээ хана руу харуулан асааж бүжиглэцгээж эхлэв ээ... Хэдхэн цагийн дараа юу болохыг хөвгүүн би төсөөлөх ч үгүй байлаа...

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2571

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - I

Цахим Улаач сэтгүүлийн 16 дах дугаараас

Оршил

"Идэрийн дурсамж" нэртэй энэхүү бүтээл 90-ээд оны сүүл үед Интэрнэтээр аялагч олон залуусын унших дуртай цуврал байлаа. MONSTUDNET-ийн зочны дэвтэрт бичигдэж эхэлсэн энэ л дурсамжаар нь Идэр бид 2 бага насаа дурсан анх танилцаж Цахим Єртөөг хамтдаа босголцож өдий хуртэл цахим ертөнцөөр жаргал зовлонгоо хуучлан үерхэн нөхөрлөж явна.
70-аад оны хөдөөний сурагч 80-аад оны оюyтан насныханд, ер нь аль ч үеийнхний сурагч оюутан насаа дурсах хэн бүхэнд энэхүү бичлэг дурсамжийг тань сэрээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Тиймээс ч "Идэр" найзаа шалж гуйсаар бүтээлийг нь Цахим Улаачаараа дамжуулан түмний хүртээл болгох зөвшөөрлийг авлаа. Хүн дурсамжаараа амьдардаг хэмээдэг. Хүүхэд насны гэгээн мөрөөдөл, анхны шохоорхол. анхны хайрын гал, анхны мэрэгжил, анхны цалин гээд өсөж дэрвэж яваа настны туулдаг анхны юм болгон энэ дурсамжаас ханхлана.
Та бүхний таалал орших болтугай!
Оршилыг өгүүлсэн Д.Цэрэнбат.


I хэсэг

...Би хөдөөгийн нэгэн жижигхэн суурин, сумын төвд хүүхэд насаа үдсэнсэн. Тэр үед оюутнууд зуны амралтаараа нутаг усандаа цугларах, залуус цэрэгт татагдах, цэргээс халагдаад ирэх нь наадам, цагаан сарын дараа ордог томоохон дуулиан шуугиантай үйл явдлууд бөгөөд мэдээж зарим нэгэнд нь баяр баясгалан, заримд нь гэгээхэн гуниг үлдээдэг байсан нь дамжиггүй. Оюутнууд амралтаар ирэхээр жижигхэн суурин минь өнгө орон сумын улаан булангаас нэг л сайхан цоглог аяс сонсогдоод орой YДЭШЛЭГТЭЙ гэсэн зарлал хөвгүүд бидний сэтгэлийг гижигдэн орон гэртээ байж суухын аргагүй болгож орхидог байж билээ.

...Хөдөөгийн жижиг суурин болохоор хэний ах, хэний эгч хаана ямар сургуульд сурдагийг андахгүй мэдэцгээх бидний хувьд тэдний дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн, өмссөн зүүснийх нь этгээд чамин, за тэгээд хэний эгч хэний ахтай орой болтол гудамжны буланд ярьж зогссон хийгээд, жаргалтайхан инээд үе үе цангинуулан байсныг нь хүртэл бие биендээ мэдэмхийрэн ярих нь зуны урт өдрийг өнгөрүүж ядах бидэнд тун зугаатай.

…Тэр үед хойшоо сургуульд явна гэдэг бараг хүүхэд болгоны мөрөөддөг зүйлийн нэг байсан. Яагаад гэдгийг бүгд мэднэ биз дээ. Нэг хоёр жилийн л өмнөх хоёр салаа гэзэгтэй годгор бор охин Новий товар сэтгүүл дээр гардаг хээнцэр ганган хүүхнүүд шиг сайхан эгч болчихсон байдаг. Yгvй мөн хачин аа. Хойно л сураад тэр дээ. За тэгээд жийнс гэдэг хөх өнгийн өмд байх. Ёстой жинхэнэ нь босгоод тавьчихаар зогсдог гэлцэх. Тэр айхавтар ховор нандин өмдийг хойно сурдаг оюутнууд л өмсөж ирнэ. Харин хойшоо явсан ах нар эхний нэг хоёр жилдээ царай нь жоохон шингэрч, дээд уруул дээр нь жоохон сахал ургачихсан, БТ янжуур угзарсан шиг, хэдхэн жилийн өмнө айлын эгч дуудуулж явснаа мартчихдаг юм уу мань мэтийн нусаа чирсэн бацаануудыг бол тоож ч харахгүй.

...Айлын сайхан эгч амралтаараа ирлээ. Ахын ангийн хүүхэд болохоор би бас бяцхан танимхайрах. Гудамжны үзүүрт зогссон машины кабинаас бууж ирсэн эгчийн чемoданыг нь өргөлцөж гэрт нь хүргэж өгөхөд намайг урамшуулан жинхэнэ СОЮЗ бохь гээчийг өгсөнсөн. Хар модны давирхайг л бохь гэж бодож явсан надад хачин сонин зүйл байлаа. Найз нартаа гайхуулаад үзүүлж орхисон чинь дамжуулан зажилж үзсээр нөгөө сайхан үнэр амт хоёрыг нь алга болгож орхисон. Тэр үед эдийн дээд бол Орос бараа байсан болохоор манай хөдөөнийхэн гадаадын бараа болгоныг жинхэнэ СОЮЗ гэдэг байсан. Тэр эгч надад ахиад СОЮЗ бохь өгсөнгүй. Харин бид нар үнэртэй усны бөглөөний хуванцар жийргийг зажилж үзлээ. Жоохон хатуу ч гэсэн үнэртэй ус амтагдана. Тэр нь л сонин байсан байх даа. ...Бас замын хар ч зажилж үзлээ. Амт үнэргүй хэдий ч тас тас дуугаргаж болдог байсийм.

...Манайх сумын улаанбулангаас хөлгүйхэн байлаа. Хагас бүтэн сайнаар хаая алдаг оног байлдаантай кино гардаг, аав, ээжийн лекц сонсгол, хурал цуглаан болдог манай сумын улаанбулан зуны турш дуу хуур, кино үдэшлэгээр үл тасарна. Оройхон тал талаас гоё ганган ах эгч нар цугларсаар үдэшлэг эхэлнэ. Лав л бидний мэддэг дуу биш нэг л ондоо тийм гээд хэлчихийн аргагүй цоглог аялгуу хадаад явчихна. Гадаа байсан бүгд л гүйлдээд орчихно. Харин билет тасалдаг ууртай авгай биднийг "-Харицгаа" гээд зандчиж эхэлнэ. Энэ улаанбулангийн дотор юу болоод байна аа. Ядаж цонхоор нь харяa гэтэл хар хилэн зузаан хөшгийг нь татчихсан байх.. Айлын сайхан эгч маань К үсэгтэй мөрдөстөй цэргийн даргын хувцасаар гангарсан, дохио Ганаагийн ярьснаар Хийвт (Киев) сурдаг өндөр ахтай цуг дотогш орчихлоо. Намайг тоож ч харсангүй. ...Энүүхэн хаалганы цаана хөвгүүд биднээс нууцлаад байгаа, бидний үл мэдэх нэгэн ер бусын зүйл байна гэдгийг баяцхан цээжинд минь булгилан цохилох эр бор зүрх минь мэдэрч байсан юм. ...Бушуухан, бушуухан том болохсон.

…Аймгийн төвөөс шуудангийн царцаа ногооноор нэгэн кино ирсэн гэж суурин даяр яриа боллоо. Долоохон хоног гараад буцсан. "ЗУУРДЫН СЭТГЭЛ" нэртэй "ЗЄВХЄН НАСАНД ХYРЭГСЭДЭД" гэсэн тодотгол бүхий зарлалтай япон кино олон залуусын зүрхэнд хайрын гал дүрэлзүүлсэн байж магадгүй. Тэр орой кино дөнгөж эхэлсний дараахан тог тасарч, кино механикч өвгөнийг мотороо асаах гэж мунгинах хооронд найзынхаа хамт хаалган завсраар шургаж амжсанаар том хүний кино хүн болсоор анх удаа үзлээ. Хос 2, уруулаараа их л удаан үнсэлцдэг нь л сэтгэлд үлдсэн юм. Єндөр курсант ах айлын сайхан эгч 2 тэр зуны үдэшлэг киног алхсаагүй дээ.

Эрээнцавын гэгдэх Нямдорж найрагч, угаасан зүйлээ гэцэн дээр тохож буй бүсгүйн тухай шүлэглэсэн нэгэн шүлэг байдаг. Сайхан эгчийг хашааны завсараар шохоорон харах хөвгүүн надад яг л тийм зураг үзэгдсэнсэн. Кино үзсэнээс хойш айлын сайхан эгч улам хөөрхөн харагдаад байх боллоо. ...Хожим:-
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг хоёр болзжээ
Янаг хоёрын тэр болзоо
Яг л зуурдынх юм шүү... гэх маягийн үг зохион үг киноны дууны аянд дуулцгаах болсон бидний нэгэн зуны амралт дуусах дөхөж байлаа. Баруун зүгийг чиглэсэн их зам манай сумаар дайрч өнгөрөх тул оюутнууд замын машинд дайгданхан сургуульдаа буцацгаана. Аав ээжийн ярих нь хажуу айлын сайхан эгч өнөө маргааш үгүй буцах гэнэ. Тэр эгчийг яваад өгнө тэгэхдээ бүр өндөр ахтай цуг буцах нь гэхээр сэтгэл нэг л гунигтай. Одоо бодоход хөвгүүн би эмэгтэй хүнийг ээж, эгчээсээ өөрөөр харж хүний охин үрийг бусдаас харамлаж хайрлахыг мэдэрч ядан байсан нь тэр байж. Єндөр курсант ах, айлын сайхан эгчийг дагуулаад буцлаа. Оюутнууд буцсаар сумын төв шувууд нь буцсан нуур шиг эл хуль болж, улаанбулан эзгүйрэн ханхайн хоцров. Удахгүй сургууль маань эхэлнэ. Зуны даалгавар болох 5 зурамны арьс, атга шүүрний өвсөө барьсаар бүртгүүлэхээр одно. Тэнд бидний мэддэг орчлон бий.. Тэр үед алдарт Беатлз дэлхийг тойрон тоглож, Еаглз " Хотел Kалифорниа"-гаа, ардын жүжигчин болох азаа уусан Адарсүрэн "Тэмээн дээрээс наран ойрхон"-оо, Баян Монгол "Сайн байна уу? Улаанбаатар"-аа дуулж залуус дурлаж дурлалцаж, хайрлаж, хайрлуулж байсан нь дамжиггүй. Харин хөвгүүд бид МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлэн байхаа гурвантаа андгайлан тангараглаад пионерт элсэж байсан.

Энэ бол зохиол биш л дээ. ЗЄВХЄН миний л дурсамж. …Хөдөөгийн хүүхэд бидэнд оюутан ах, эгч нар, ер нь л ХОТООС ИРСЭН ХYН болгон сонин байдаг байлаа. Учир нь тэд бидний мэдэхгүй үзээгүй газраас ирсэн болоод л тэр. Тэдний өмссөн зүүсэн, аялсан дуулсан, хэлсэн ярилцсан үг хэллэг тэр л чигээрээ бидэнд бөөн сонин. Хичээл эхлээд 1-2 сарын турш тэдний тухай яриа тасрахгүй. Тэр жил бид нар сурагч бэх найруулах ажлаас чөлөөлөгдөн, орос цэнхэр бэхээр жинхэнэ СОЮЗ үзгээр бичицгээх боллоо. 4 төгрөгний үнэтэй энэ үзгийг 4-ийн үзэг гэх бөгөөд, нэлээд гайгүй нэг нь барьдаг, бидэндээ л тансаг эд байв. 11 сарын үер сумын дэлгүүрт кг нь 5 төгрөгний үнэтэй алим ирнэ. Час улаан, атгасан гар шиг том, нимгэхэн цагаан цаасанд боосон алим дэлгүүр дүүрэн сайхан үнэр ханхлуулсаар 7 хоноод л дуусна. Ирэх жилийн 11 сар хүртэл чи алим олож харахгүй. Харин хатсан алим, хар чавга бол мэр сэр гараад байдагсан. 12 сарын дунд үер 7.20-н гэгдэх хиам (бидний ярьдгаар бол галавсай) ирнэ. 1 төгрөгөө нийлүүлэн байж хэдэн гожгор хиам аван хэн нэгнийдээ очиж шарж иднэ дээ. Салахын аргагүй сайхан амттай. Гэм нь учиргүй их ам цангах тул худгийн хүйтэн ус залгилсаар зогисуулан бөөн юм болно. Тэгээд шинэ жил. ...Хүүхэд бидний хамгийн ихээр хүсэн хүлээдэг нижгэрхэн сүрлэг сайхан баяр байлаа. Тийм ч болоод, Харангын Лхагваа: "- Мандариний үнэр ханхлаад л шинэ жил мөн сайхан шүү" хэмээн нэгэнтээ дурссан биз ээ...

Хойтон жилийн зуны амралтаар айлын сайхан эгч маань ирээгүй. ...Хожим гитар тоглож сурах гэж "Зуурдын сэтгэл" киноны дууны аяыг тон тон хийн тогшиж суухад, айлын сайхан эгч нүдэнд харагдах шиг болдог байсан. Yнэхээр сайхан эгч байсан шүү. ...Харин ах маань техникум төгсөн цэрэгт мордож, эгч маань техникумд сурахаар хот явсан. Хөдөөгийн жижиг сууринд амьдрал үргэлжилсээр. ...Бид нар ч "Залгамж үе аяны 7-н жигүүрээр жигүүрлэн, аймгийн тэргүүний бүлэг болохоор шамдан, 20 летрийн шилэн баллоны хүзүүг нь тайрч хийсэн аквариумдаа голын жараахай тэжээн, аймаг төвөөс ирэх элч төлөөлөгч дарга нарт анги танхимаа танилцуулан, хирдээ л завгүй байсаар өдрийг өнгөрөөнө. …Голын жараахай дасах гэж бараг үгүй дээ. Мөн ч олон жараахай үхүүлсэн. Гэхдээ л 10-аад жараахайтай аквариум ганцхан манай ангид л байсан. Тиймээ, бид өсөж байлаа, суурин маань ч өргөжиж байлаа. Шинээр 8 жилийн сургууль нэмэгдэж улаанбулан маань "Ажилчны клуб" болон томорч, шинэ спорт залтай боллоо. Хамгийн том өөрчлөлт нь "Орбит" гардаг болсон юм даа. Яг тэр үед манай сумын төвд зурагттай айл 4-хөн байсан. Нэг нь манай урд гудамжинд. Орой тэднийд орон, хүүхдүүд нь урдуур, томчуул нь араар нь зээглэн суугаад, мэдээ, баримтат кино ер нь юу л гарна бүгдийг нь үзнэ. 11 цагт холбооноос нэвтрүүлгийг тасалснаар сая нэг өндөрлөнө дөө. ...Тэр үед бид хүсэл болсон халимаг үс тавих эрхтэй болон аймгийн тэргүүний бүлэг болсон юмдаг. Хиам, хатсан алим, хар чавга, молоко сонин биш боллоо. Хотын хүнээс чихэр горьдон эргэлдсэн балчир нас минь улирч байсан нь тэр байж. ...Бид огт өөр зүйлийг хүсэн мөрөөдөцгөөх боллоо. ...Тийм л дээ, бид өсч байлаа.

...Хүслэн болсон халимаг үсээ тавьснаар, үснийхээ уртыг байн байн хэмжицгээдэг өвчтэй боллоо. Нэг их урт үс моод болоод байлаа. Харамсалтай нь багш нар маань атгахад атгаж болохооргүй хэмжээнд байлгах гэнэ. Засуулахгүй жаахан гүрийж үзэвч, үсний машин барьж ирээд урдаас нь халзлаад өгөхөөр бүр баларсан юм болно доо.

Манай ангид өөр сумаас нэгэн охин шилжин ирлээ. Тэр охин надад нэг л дотно санагдах болсон юмдаг. Одоо бодоход инээдтэй юм л даа. Мартын 8-наар тэр охинд бэлэг өгмөөр санагдан, бодсоор байж номноос өөр өгчих зүйл олдсонгүй. Тэгээд тэр өгөх ном маань "Хаврын арван долоон учрал" шүү дээ. Эгчийн чемoдaнаас олж авсан "С Новым Годем" гэсэн бичигтэй ил захидлын ард "Алт мэт аавд тань... Эрдэнэ мэт ээжид тань... Хонгор хайртай залууд чинь… Хожим төрөх үрд чинь... Хорвоогийн сайн сайхныг хvсьe." гэж бичээд номон завсараа хавчуулан партных нь нүдэнд шургуулж орхилоо. Харамсалтай нь тэр охин анзаараагүй юм уу, анзаарсан ч авалгүй орхисон юм уу, үлдээсэн байсныг ангийн маань нэг нь олж авснаар би одоогоор бол хачин том онигоонд орж билээ. Хөөрхий тэр охиныг ч тун эвгүй байдалд оруулсан байх. Түүнийгээ тухайн үед бол ухаараа ч үгүй биз дээ. Хөвгүүд бид урьдын адил ангийн охидуудтайгаа шуугилдан тоглох нь байтугай цуг явахаас ч зовдог болцгоогоод байлаа. Гэхдээ л охидын дотроос хэн нэгнийг нь арай илүү дотночлон харж явцгаах болсон юм.

...Хаа нэгтээ ирдэг шинэ киноны хамгийн эхний гаралтыг дотночлон харж явдаг охиндоо үзүүлэх гэдэг хөвгүүд бидний тэднийхээ төлөө хийж чаддаг ганц зүйл нь байж дээ. Бараадан сууж кино үзчихээд эгээ л хажууд нь сууж, халуун гарыг нь атгачихсан мэт нэг л сэтгэл дүүрэн, баяртай нь аргагүй байдагсан... Бид 2 жаал холбогдон шоолуулсаар сүүлдээ нэг л мэдэхэд жирийн л найзууд болсон билээ. Тэр үед бид "Газар уснаа явагч", "Эрдэмтэн Дуэлийн толгой", "Дэлхийг тойрсон 80 хоног", "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь", "Монте Кристо гүн", "Шадар 3 цэрэг", "Цагаан бээлий", "Хонгор найз", "Газар шороо" "Yнэний хорвоо", "Ундрах инжeнер" гэх мэтийн номуудыг гар дамжуулан уншиж, адал явдал, хайр дурлалын орчлонд зөвхөн мөрөөдлөөрөө умбанхан байжээ. Тэр үед "Мардагдашгүй намар"-ын Сарнай хус түшин уйлж, Батзаяа гахай унаж, "Говийн зэрэглээ"-гийн Арслан агсан устай бeдоноо үсэртэл өшиглөн, Цэвээнравдан агсан ангийн үнэмлэх нэхэж, "Суварган цэнхэр уулс"- ын сурвалжлагч бүсгүй Батцэцэг хөвгүүд бидний шүтээн болсон байлаа. …Энхрий хайрт МАХН-ын алдарт 2 лоозон сумын төв гудамжийг чимэглэн, бид СОЦИАЛИСТ аж төрөх ёсоор хүмүүжиж байлаа. Р.Чойномын "Диваажин" шүлгийг цээжлэн, сумын гэрэл зурагчнаас зургийн хугацаа нь дууссан хор гуйж, хүний ФЭД 3-аар зураг авцгаан, бага насныхаа дүр төрхийг цаасан дээр үлдээн нойргүй хонож байсан. Бид 16 дахь хавраа угтаж байлаа.

...Тэр хавар бид бага ангид байсан шигээ л хэдэх охидуудаа орилуулан чарлуулан үймүүлэж, билет унших нэрээр голын эрэг дээр ангиараа өнжинө. Удалгүй бидний нэг хэсэг нь салан одох гэж буйг зөн совингоороо мэдэрч, бие биендээ хоргодон байсан нь тэр байж дээ. Тэр хавар би 2 найзынхаа хамт, 8-р ангиа төгслөө, том хүн болцгоолоо хэмээн 1 шил архи хувааж уун, голын эрэг дээр согтож унасныг таньдаг ах олж авсан. Гэртээ харихаас зүрхшээн айлд хоносон тэр шөнө манай хамгийн бага дүү хорвоод мэндэлж билээ. Харин тэр жилийн зун эгч маань манай сумын нэлээд таггүй гэгдэх атаманы эхнэр болсонсон. Хөөрхий муу эгч минь дээ.

...Тэр үед манай суманд цахилгаан хөгжим гээч ирээд нэлээд удчихсан, дамран кассеттай магнитфон, стерео пянз тоглуулагч дэлгэрч, Демисийн уянгын дуу хайр дурлалын сүлд болон, залуус "АББА" "БониеМ" "Сюзи Кватро-гийн "Stumbling" "Смоукий"-гийн дуунд манго хийж, цахилгаан хөгжмийн аянд вальс эргэж байлаа. Тэр зун бид нар оюутнуудаас пянз (кругозор голдуу) шинэ дууний үг (мэдээж монгол дуу) элдэв плакат зэргийг олж авч, хэн нэгнийдээ цугларан банзан гитар нүдсэн шиг л өнгөрөөлөө. 9-р ангид орлоо. Тэр намар манай сургуульд шинэхэн төгссөн 6 залуу багш ирлээ. Тэд бидэнд кабинетийнхаа магнитфон, пянз тоглуулагчийг харамгүй өгч, тун ховордоод байсан гэрэл зургийн цаас, шинэ дууны бичлэг, пянзнаасаа илүүчлэн, xaaяa xaaяa заал авч, сагс тоглоно. Бид сургууль дээрээ багш шавь нар, гараад бол ах дүүс шиг л байдаг байж дээ. ...Анги танхим, кабинетаа тохижуулах, үзүүлэн таниулах материал, самбар хийх зэрэг ажил тэднийг тойрсонгүй. Тэд энэ ажилдаа биднийг их туслуулна, бид ч дуртай нь аргагүй тусалцгаана. Бусдыгаа бодвол нэлээд дөнгүүр зурж бичих би нэлээд их дайчлагдана. Тэдний дунд аймгийн төвөөс шилжиж ирсэн, багш бүсгүй байлаа. Хөгшин эх, oхин дүүгийн хамт амьдрах тэр багш бүсгүйд би бүр илүүтэй тусална. Учир нь манай доод ангид сурдаг охин дүүд нь байлаа. ...Ємссөн зүүсэн, тайрмал үс, царай зүс цовоо цолгиун зангаараа тэр охин манай сургуулийн хөвгүүдийн харцыг булаасан нэгэн боллоо. Аймгийн төвд үерхдэг хөвгүүнтэй гэлцэнэ. Элдэв шалтаг эрэн, багштай уулзах нэрийдлээр тэднийхээр ойр ойрхон эргэлдэх болвоо БИ. Багш ч ханын сонин, үзүүлэн зэргийн зурж бичих ажлаа надад даатган, заримдаа гэртээ хийдэг болоод, хэрэгтэй үедээ намайг дуудуулна. Би ч будаг бийр, плакатны үзэг сэлтээ хамж аваад, тэднийх рүү хөл, сэтгэл алдан гүйж одно. Тэр намрын сургуулийн урлагийн үзлэгээр нөгөө охин маань урлагийн үзлэгийн мeдальтан болох нь тодорлоо. Тэр сурлага урлагтаа хосгүй, цовоо сэргэлэн нэгэн, харин би хачин бүрэг дуугай нэгэн байлаа..

... Түүш, будаг бэхтэй холилдон, жижиг ширээн дээр дэлгэсэн ватум цаасан дээр бөхийн хэдэн цагаар ч хамаагүй тэднийд байж байх нь надад хачин сайхан санагдана. Тэр юм дуугарахгүй, чимээгүй л орж гараад л байх... Ярихсан гэж хичнээн бодсон ч хэл ам эвлэж өгөхгүй, харин зүрх минь хажууд суугаа хүнд ч сонсогдохоор жигтэйхэн хүчтэй түг түг хийнэ. Хөвгүүн миний зүрх бусдыг мөрөөдөн үнхэлцгэндээ багтаж ядан байгаа нь тэр. ...Ядаж тэр өвөл "Сургуулийн вальс", "Зүүдэнд оромгүй явдал", "Хайрыг хүндэлж яваарай(?!)", "Хөөрхөн охин Клава" зэрэг хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хачин романтик кинонууд дараа дараалан гарч, миний сэтгэлээр тoxyyрxaн, гал дээр тос нэмэх мэт тэр охиныг мөрөөдөх хүслийг минь дэвэргэж, улам шаналгана. ...Түүнд ойртох гэсэн хүсэл минь биелэх болоогүй байж. ...Хий дэмий л хар багаасаа цуг тоглож, наадаж өссөн найздаа аминчлан ярина. Найз хөвгүүн маань намайг бодвол, дуулчихдаг, басс гитар, ёoчин, сагс маш сайн тоглодог манай сургуулийн нэр нүүрийг тaxaлдaг, урдaa бaрьдaг хэдийн нэг нь байлаа. Концерт, тэмцээний бэлтгэл гээд хичээлээс байн байн чөлөөлөгдөн алга болох миний найз тэр охинтой үй зайгүй нэгэн болоод байлаа. Найз маань:- Чи манай цахилгаан хөгжмийн хамтлагт ор. Тэгвэл чи цаадахтайгаа өдөр болгон уулзсан шигээ байхгүй юу гэх. Би чинь гитар дээр хазгай муруй хэдэн дуунаас цаашгүй амьтан. Єөрийнхөө дорой, үхээнц байдалд их гутарч байна аа.

Хэдэн залуу багш нар маань хавар биднээс жаахан дөлдөг бoлчиxcoн. Хожим сонсохно захиралд бут авaхуулсан байсан. Тэд бидэнд их л том хүмүүс шиг санагдаж байсан хэдийч 23-25 насны идэрхэн залуус л байж дээ. Тэд мэдээж залуу насны ааг омог, хайр дурлалаар шатаж явсан нь зайлшгүй. Хүүхнээс болон ам мурийж гар зөрүүлсэн сураг яриа сонсогдож л байсан. ...Харин анхны хайр миний зүрх сэтгэлийг минь далланхан дуудаж байжээ.

Би ч багштай уулзах элдэв шалтаг гарган тэднийхээр орж гарсаар ямарч л байсан түүнтэй мэнд усны зэрэгтэй болоод авлаа. Гэхдээ л би түүнээсээ хол байлаа. Тэр ч намайг олигтой анзаарахгүй. ...Түүндээ анзаарагдахын тулд би ter uyeiin huuhed bolgonii sonirholiig tatdag цахилгаан хөгжим, эсвэл сагс тоглож олныг шуугиулсан surhii нэгэн болох хэрэгтэй байлаа. Тэр үед байгууллагын урлагийн үзлэг, орос дуу, улс төрийн дуу дуулаачдын хамтлаг, сум хот, бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн, бүх ард түмний спартикиад, урлагийн их наадам, соёл урлагийн 10 хоног, 5 одонт тугийн төлөө аян зэрэг элдэв төрлийн соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээ тасардаггүй байсан. ...Тиймээ, бид социализмаа магтан дуулж, социализмын материал техникийн баазаа байгуулж байлаа... Сэтгэл гэгэлзүүлсээр нэгэн хичээлийн жил өндөрлөв. Зун нь нөгөө охин маань сумын уран сайханч томчуултай урлагийн бригадаар яваад өглөө. Харин би найз хөвгүүний хамт цахилгаан хөгжим барьдаг хэдэн ахыг бараадан, ар өвөрт нь гүйсээр, түүнд ойрхон байх гэсэн хүсэлдээ хүрэхсэн гэсэндээ чармайсаар бөмбөр (бидний ярьдгаар бол удар) тэрлэж сурлаа. Ямарч л байсан ах нараас "дажгүй болж байна, сайн байна" гэсэн үнэлэлтэйгээр тэр зуныг үдлээ. ...Хичээл эхлэхийг тэсэж ядан хүлээж эхлэв ээ.

Хүсэн хүлээсэн сургууль эхэллээ. Тэр намар bolovsroliin яамны шалгалт ирэх гээд сургууль даяар оволзон, бид ч shalgaltaar zalrah hundet tuluulegchded zoriulah концертын бэлтгэл хийх болов. Хүслэн болсон түүнтэйгээ хамт дуулж, хөгжимдөн сургуулилах болсондоо хөвгүүн би жаргалтай, баяр хөөрөөр бялхан байлаа. Угийн гал тэр охин бүрэг нэгэн надаар тохуурхан тоглоом шоглоом bolgono. Тэр нь ч надад хичнээн сайхан. ...Тэр намайг baga bagaar ch bolov анзаарч эхэллээ. ...Хажуугийн сумдаас 9-р ангид орсон хүүхдүүд ирж суралцдаг манай 10 жил бол хөдөөдөө том сургууль. Тэр намар бид нар хажуу сумдаар хагас, бүтэн сайнаар очин, концерт тоглон бүжиг үдэшлэг зохиох болсон юм. Сургуулийн цэнхэр ЗИЛ дээр хөгжмөө ачин, хөдөөгийн бартаат замаар олонтаа явсан. Дурсамж болсон олон сайхан мөчүүдийг бидэн 2 хамтдаа өнгөрөөж байлаа. ...Тэр жилийн шинэ жил миний хувьд сурагч ахуйн сүүлчийн, харин бидэн 2-ийн хамт өнгөрөөсөн анхны бөгөөд сүүлчийн шинэ жил байсан. Шөнө дөлөөр өндөрлөсөн сүлд модны наадам тараад, бидэн 2 сумынхаа төв гудамжаар алхална. Тэр маань надад наалдан налж, халуу дүүгсэн гар нь миний гарын алгыг төөнөн, би өөрийгөө хорвоогийн хамгийн азтанд тооцон, зүрх сэтгэл хайлан уяран алхална. Түүнтэйгээ хорвоог хамт туулна гэж бодож мөрөөдөж байлаа.. ...Харин тэр маань юу бодож явсныг мэдэхгүй. ..."Чингис хаан"-ны Жагаагийн "Мэнгэ төөрсөн амраг" сэтгэлд гуниг төрүүлэн, чамайг нэхсэн дурсамж хөврүүлэн намуухан эгшиглэнэ.

...Шинэ жилээс хойш бид хоёр орсон гарсан ч цуг, голдуу хамт байцгаах боллоо. Найз хөвгүүд маань атаархана. Би ч орой болгон албатай хүн шиг л тэднийд очин, шөнө дөл болтол элдвийг ярин суух боллоо. Тэдний гал тогооны жижигхэн өрөөнд миний анхны хайрын гал дүрэлзэнхэн байв. Хавар боллоо.. Удахгүй 10-аа төгсөх бид нар билет боловсруулах, давтлага авах, улсын шалгалт, конкурст бэлтгэх гээд зай завгүй. Хаврын цэнхэр өдрүүд өнгөрдөгөөрөө өнгөрч, сурагч ахуйг цэглэх мөч ойртсоор, "Yлдээмж" гэгдэх дурсамжийн дэвтэр хүн хүний гар дамжсаар. ...Хүүхэд болгоны хүссэн мэргэжлийг нь билэгдэн, зургийнх нь буланд зуран, хөвгүүдийнхээ үсийг хар түүшээр уртасган будаж, ангийнхаа монтажийг би үйлдлээ. Улсын шалгалт эхэллээ. Дууслаа. 10-ын "б"-гийн 36 хүүхэд сургуулиа төгслөө. Улсын шалгалт дуусгаад, төгсөлтийн үдэшлэгээ ч хийж амжилгүй бид конкурст орохоор аймгийн төвийг зорилоо. Аймгийн нийт 6-н 10 жилээс улаан шугаманд багтсан 500 гаруй хүүхэд цугларан өрсөлдөнө. Би ч хүслэн болсон гадааддаа өрсөлдөв өө...

Yргэлжлэл нь "Гишүүдийн бүтээл буланд" гарна
АНУ-ын Монголчуудын ЗAМДААН сэтгүүлийн бэлтгэсэн эхийг ашиглав

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4070

Бүлэг: Өгүүлэл

Наадмын тухай дурсахуй...

Т.ХИШИГБАТ 2003.7.03 ЛОНДОН

ХОРЬ БИШ ГУЧИН НАСНЫ ҮД ХЭВИЙТЭЛ
ХОРВООГИЙН УУДАМ ЗАЙД БИШГҮЙ ТЭНЭХДЭЭ
ХОТЛООР ЦЭНГЭХ БАЯР ОЛНЫГ ҮЗСЭН ХЭДИЙЧ
ХОНГОРХОН БАГА НАСНЫ МИНЬ
ЯРУУ ДУРСАМЖЫГ ТЭЭСЭН
ХОСГҮЙ МОНГОЛ НААДАМТАЙ
ЯАХАН ТЭДНИЙГ ЗҮЙРЛЭНЭ.

ХОЛХИ ХОЛХИ ГЭХЭД ДЭНДҮҮ
ХОЛХИ ГАЗРААС ЧИГ
ХОНГОР ХОНГОР ГЭХЭД ЭНГҮЙ
ХОНГОР НАСНЫ МИНЬ
НАНДИН НАНДИН ГЭХЭД ДААН ЧИГ
НАНДИН ДУРСАМЖИЙГ
НААДАМ НААДАМ ДУНДААС
СУМЫН НААДАМ ШИГ Л
VE VEХЭН ГЭГЭЛЗЭХ
ҮЙМРЭЭ УИМРАА СЭТГЭЛД МИНЬ
ЄНГЄ ЄНГИЙН ДЭЭД
ҮЯНГА УЯНГЫН ЯРУУГААР
УРЛАН УЯРААН ЄГҮҮЛДЭГ НЬ
УУДАМ ЗАМБУУЛИНД ҮГҮЙ Л.

МЭДЭЭ ОРОХ ЦАГААС СЭТГЭЛД ҮЛДСЭН
МАНЛАЙН ДЭЭД БАЯР СУМЫН НААДАМ
МАРГААШИЙН ТУХАЙ ГЭГЭЭН БОДОЛД УМБУУЛСААР
НАМАЙГ ЦУРАМГҮЙ ХОНУУЛСАН МЄРЄЄДЛИЙН НААДАМ.

ЦЭЦЭГ АЛАГЛАЖ АЙРАГ СЭНГЭНЭСЭН
УУДАМ ЭХ НУТАГ ДАЯХНААРАА
ЦЭНГЭЛ БЯЛХАЖ, ГИЙНГОО ЦАНГИНАСАН
УЯХАН ЗАМБА ТИВИЙН АЯ ХЄГЛЄХҮЙ
МОРЬТОН АРДЫН МИНЬ ИХ БАЯР
МОНГОЛ НААДМЫН ЄМНЄХ ШЄНИЙГ
МЄНГЄН САРНЫ ДООРХИ
ЗУНЫ ТЭНГЭР ШИРТСЭЭР
МЄДХЄН БОЛОХ ЦЭНГЭЛИЙН
ТҮМЭН САЙХНЫ ТУХАЙ
МЯНГАН БОДОЛД АВТАН
СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ ХОНОДОГСОН.

МАГНАГ ТОРГОН ХЭВНЭГТ
ЭНЭ Л ШЄНИЙН ТУРШИД
МАГНАЙ НЬ СОВИН ТАТСАН
ЭГЭЛ ХҮДЭР УЯАЧИД
МАРГААШ УРАЛДАХ ХЄЛГИЙНХЄЄ
ЄЛ ХООЛЫГ ТААРУУЛЖ
МАНХАЙН ЦАЙХ ҮҮРИЙГ
ХЄЛГИЙН ЗООН ДЭЭР УГТДАГ

АРДЫН ТЄРИЙН ИХ БАЯРЫН ЄГЛЄЄГ
АМЬСГАА ДАРАН ХҮЛЭЭСЭН ИЙМ Л НЭГЭН ҮДЭШ
АЙЛ ХОТЛЫНХОН ЦУГЛАЖ НЭГЭН ГАЛ БОЛООД
АРГАМАГ ХУРДАН ХҮЛГҮҮДЭЭ АРЦ САНГААР АРИУЛЖ
АЯНЫ ЗАМД ГАРАХААР БЭЛЭН БОЛООД БАЙЛАА

…ААВ МИНЬ ТЭР ЖИЛ УХАА МОРИО СОЙЖ
АДУУНЫ МАНААНД ХОНОХДОО
АРАВ ДЄНГЄЖ ХҮРСЭН Ч
АЙЛЫН ТОМ ХҮҮ ГЭЖ
АХЫГ АНХ АВЧ ЯВЖ БИЛЭЭ
ДАГАХ НЬ ТОДОРХОЙ ЄМЄЛЗЄХ
НАМАЙГ ХАРААД ААВ МИНЬ
"-ДАРАА ДАРААГИЙН НААДАМД
ААВ НЬ ХҮҮГЭЭ ДАГУУЛНАА" ГЭЭД
ДОГОЛОН НУЛИМСТАЙ МИНИЙ
ДУХАН ДЭЭР ҮНСЭЭД МОРДОХОД НЬ

"ЭР ХҮН УЙЛАХ МУУХАЙ" ГЭХ
ЭЦГИЙН ҮГ САНАГДАХ АВЧ
ЭРХ ЄССЄН АЙЛЫН БАГА
ЭГЭЭ Л ДЭЭР НЬ БАС
ЭРЧҮҮДЭД ГОЛОГДООД ҮЛДЭЖ БУЙ
ЭНЭ БҮХЭН ЗЭРЭГЦЭЭД ИРЭХИЙН ЦАГТ
ИЧИЖ НЭРЭЛХЭХИЙГ МАРТАН
ЭЭЖИЙН ХОРМОЙД ЗҮҮГДЭЭД
ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ БАРХИРЧ БИЛЭЭ.

УЙТАЙ ДУУТАЙ ХОРВООД ХЭДЭН ОЙМС ЭЛЭЭЖ
УХААН ТЭЛЖ ХАТ СУУСАН НАСАНДАА
ДУУ ШИГ ЭНЭ ХЭН ДУРСАМЖИЙГ
УЙЛАН БАЙЖ Л САНАХАД
ЭР ХҮН МИНИЙ ХАТУУХАН СЭТГЭЛД
ЭГНЭГТ ЯВЧИХСАНСАН АХЫН МИНЬ
ЭНДҮҮ БАГЫН ЗАНГААРАА
ИНЭЭМСЭГЛЭН ЗОГСОХ ДҮР НЬ
ДЭНДҮҮ САНАСАН НАДАД
ЭНГҮЙ ДОТНО САНАГДАНА.

ЭНЭХЭН ХОРВООД МЭНДЛЭЭД
АРВАН НАСЫГ НАСЛАХДАА
ЭРХМИЙН ДЭЭД ААВТАЙГАА
ҮҮР ЦАЙЖ НАР МАНДАХЫГ
ЭРИЙН ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН
ХЭЭР ТАЛД УГТАНА ГЭХЭЭС
БАЯРЛАЖ ХЄЄРСЄН СЭТГЭЛЭЭ
БЯЦХАН ЦЭЭЖИНДЭЭ
БАГТААЖ ЯДАХДАА
ДАГАЖ ҮЛДСЭН ДҮҮРҮҮГЭЭ
ДААЖИНТАЙ ХАРЦ ЧУЛУУДААД
ЯЛСАН БААТАРЫН ДҮРЭЭР
ЯВЖ ОДСОН ТАНЬ ТОДХОН БАЙНА.

ГУЧААД ЖИЛИЙН ТЭРТЭЭХ
ХОСГҮИ ГЭГЭЭН ДУРСАМЖИЙГ
ГУРВАН АРВАНЫ ДАРАА
ХОЮУЛ СУУГААД ХЄЄРЄЛДСЄН БОЛ
ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БАГА НАСАА
ХОРМЫН ТЄДИЙ Ч ДУРСААД
ЭЭЖИЙ ААВ Л ХОЁРТОЙГОО
УУЛЗАХ ШИГ БОЛОХ Л БАЙСАН ДАА…

ЦЭЦЭН БИЛЭГТ ПҮРЭВДОРЖИЙГ
АЙЛЫН БЭРТЭЙ УЧРУУЛСАН
ЦЭНХЭР ДУРДАН АЛЧУУРТАЙ
АМРАГЫН БОЛЗООТ НААДАМ

ЦЭЭЖНИЙ ШҮЛГЭЭ ИЖИЙДЭЭН ЗОРИУЛСАН ЛХАГВАСҮРЭНГ
ЧИХЭР ИНЭЭД ХОЁРТ НЬ БЯЛУУРУУЛСАН
ТЭНЭГЭР ОРЧЛОНГИЙН АМГАЛАН ДИВААЖИН
СҮҮН ЦАГААН ЦАЦАЛТАЙ ЕРЄЄЛИЙН НААДАМ

ЦЭРВҮҮ ХОЛЫН ГАЗРААС НУТГАА САНАСАН НАДАД
ДЭНДҮҮ ХОЛД ОДСОН АХЫГ МИНЬ САНАГДУУЛАХ
СЭТГЭЛИЙН ТОРГОН УЧИГ СЭМРҮҮЛСЭН
СЭР СЭР СЭРЧИГНЭЭТЭИ УХААРЛЫН НААДАМ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2294

Бүлэг: Өгүүлэл

“Хорвоо” Бямба: Нууцархаг амьдрал ба vхэл - Мэндэлсний нь 70 насны ойд

Б.Жавхлан. Лиссабон, Португаль. 2003 оны 6-р сар

Оршил

Жигжидийн Бямба нэрийг сонссон, сонсоогүй ч зохиолыг нь уншсан хүмүүс монгол оронд олон бий. Марксист-ленинист үзэл суртлаар хүмүүжсэн Ж.Бямба тухайн нийгэм, түүнийг удирдаж байсан дээд албан тушаалын хүмүүстэй өөрийн уран бүтээлээрээ зоригтой, нугаршгүй үзэлцэж байсан. Сургуулийн босго алхангуутаа л кирилл үсгээр бичиг үсэг сурсан боловч монгол бичгийг сэргээхийн төлөө амьдралынхаа сүүлийн жилүүдэд цогтой тэмцэж байжээ. Хүмүүс Ж.Бямбыг хэт шударга, хэт хатуу үгтэйг нь мэдээд тэр болгон найзлан нөхөрлөж байгаагүй боловч, амьдралын замын уртад найз нөхөд нь болсон хүмүүс зохиолчийг нөхөрлөлдөө үнэнч, найзынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой ч, найзынхаа үгэнд амархан оромтгой байсныг нь сайн мэднэ.

Монголын утга зохиолд хувьтай нэмэр оруулж чадсан энэ зохиолчийн 1992 оноос одоог хүртэл тайлагдаагүй үхлийн нууц амьдралыг нь гэнэтхэн авч одон монголын уншигчдад толилуулах байсан арван дэвтэр таван боть хөлгөн туульс "Хөх Монгол-улаан Монгол," Хорлоогийн Чойбалсангийн цуст аллагын тухай бичихээр бэлтгэсэн "Нүгэлт Хорвоо" роман болон бусад олон зохиолууд уншигчдын гарт хүрсэнгүй. Эдгээр бичигдээгүй зохиолууд нь ямар шалтгаанаар нас барсан нь тогтоогдоогүй шигээ бас л нууц хэвээр үлджээ.

ххх
1933 оны зуны эхэн сард Завхан аймгийн Ургамал сумын нутгаар их мөндөр орж байсан үе юм. Төрсөн эгч Ц.Одогмид нь дүүгээ төрөхөд мөндөр өгнө гэж модон тагшинд цуглуулаад хайлсных нь дараа дүүгээ хурдан төрөөгүйд харамсан уйлж байжээ. Мөндөр авч чадаагүй дүү нь ямар ч байсан зуны эхэн сарын дундуур төрсөн.

Тулганд унтрах дөхөж буй аргалын цог гэр дэх хүмүүсийн шаналгаатай царайтай нэг л адилхан. Гэрийн зүүн орон дээр өлгийтэй хүүхэд зовиуртайхан яраглана. Хажууд нь суугаа дөрөв орчим настай эгч нь дүүдээ яаж туслахаа мэдэхгүй дэмий л гэрт буй томчуулыг "Дүүгий минь хурдан эдгэрүүлээд өгөөч" гэх шиг тойруулан харна. Хүүгийн биеийн байдал хэд хоногийн өмнөхөөс дээрдсэнд олон шөнө нойргүй хоносон эхийн нүдэнд найдварын оч гэрэлтэнэ. Єлгийтэй хүүгийн хүзүүн дээрх бага гарын аяга шиг томорсон байсан хавдар багасч, амьсгаа нь жигдэрч байгаад ээжийн сэтгэл баярлавч, хааяа хааяахан хүмүүс рүү онигор нүдээ эргэлдүүлэн харахад нүд нь солир болж байгаад сэтгэл нь өвдөнө. Євчний улмаас нүд нь солир болон эдгэрснээс болж нэртэй цуутай зохиолч болсны дараа "Москвад нэг Солженицын байдаг Монголд нэг Долженицын бий" гэсэн яриа зохиолчдын дунд гарчээ.

Ж.Бямбыг төрүүлсэн эх Хоролхүү нь өөрийн хоёр дахь ах С.Жигжиддээ өргүүлжээ. Жигжидийн эхнэр Бүжид үлгэр домог их мэддэг хүн байсан бөгөөд үлгэрийн далайнд умбуулан өсгөсөн болохоор 1960 онд хэвлүүлсэн "Талын цэцэг" туужаа "Євлийн шөнийн уртад дур булаам сайхан үлгэр ярьж ардынхаа оюун билгээр хүү намайгаа амлан өсгөж хүмүүжүүлсэн эх Бүжид таныхаа дурсгалд" гэж бичсэн нь зохиолчийн анхны бөгөөд эцсийн удаа гэр бүлийнхээ хүнд зориулсан зохиол байсан юм.

Үлгэрийн амтанд орсон хүү тэднийхээр ирсэн хүмүүсээс ямар нэгэн аргаар үлгэр яриулахыг оролдоно. Малаа алдаад хайж яваа явуулын хүмүүсээс үлгэр домог мэддэг эсэхийг нь лавлаад, мэддэг гэвэл үлгэр ярьж хоноод маргааш яв гэж хоргоогоод салахгүй. Мэдээж хүүхдийн дураар айлд хонож үлгэр ярьдаг хүн тэр болгон тааралддаггүй байсан ч бас л арга эвээр үлгэрээ яриулж, нэг л сонссон бол тогтоож аваад дараа нь хүмүүст өөрөө ярьж өгдөг байжээ. Сургуулийн өмнөх насаа үлгэр дууль сонсох, чулуу, шаазан ваарны хагархайгаар тоглох, тугал, хурга хариулах гээд өөрийгөө зугаацуулж, гэрийнхэндээ тусалсаар Завхан аймгийн Ургамал сумын бага сургуулийн босгыг 1946 онд 13 настайдаа алхжээ.

1941 оны гуравдугаар сард гарсан Ю.Цэдэнбалын зарлигаар монгол бичгийг кирилл бичгээр солих тогтоолын дагуу сургуулиудад мянгаад жилийн түүхтэй бичгээ заахаа больсон үе байв. "...Хувьсгалын зохиол бичиг орос хэлээр хэвлэгддэг" гэсэн Ю.Цэдэнбалын тогтоолыг монголын ард түмэнд тулган хэрэгжүүлэх болсны улмаас кирилл цагаан толгой анх заалгажээ. Ингээд Ж.Бямба монгол хэлний дүрэм нь жигдрээгүй байсан үед кирилл бичиг сурсан 1940-өөд оны анхны кирилл бичигтний нэг байв. Тэр үед Ургамал сумын бага сургуульд багшилж байсан Х.Лхамдорж " Ж.Бямба гэдэг цайвар шар царайтай, нилээд хөдөлгөөнтэй, сэргэлэн, сурлага сайтай хүү байлаа. Элдэв зүйлийн учрыг олох гэж их мэрийдэг, олон юм асууж шалгаадаг сониуч, зөрүүд ч гэмээр зантай байсныг санаж байна. Сүүлд үзэг цаас нийлүүлэх болсон үедээ манайд ирж орчлонгийн олон явдлын тухай хөөрөлдөн, жаахан халамцаад "Багш аа, та яагаад намайг өвлийн хүйтнээр ангиас гаргаж гадаа байлгадаг байсан юм бэ?" гэж гомдоллодог байсан" гэж дурсдаг.

Төрөлхийн сэргэлэн цовоо хүүхэд байсан болохоор дэлхийн хоёрдугаар дайны ул мөр арилаагүй байсан хөдөө нутагт харандаа, бэх ховор, цаас нүдний гэм байсан үед эрдэм ном сурахын төлөө чармайж бага сургуулиа тохой нь цоорхой хөвөнтэй хүрэмтэй дүүргэжээ. Сургуулийн амтанд амархан орж өөрийн төрсөн дүү болох Цогттөмөрийн Цэрмаа, Цогзол, Баттулга нарыг эрдэм номд шамдуулахын төлөө төрүүлсэн эцэг эхээсээ илүү хичээж байсан. Ц.Цэрмааг "ахтайгаа хамт сургуульд яв, сонирхолтой зүйл ихийг сурна, олон хүүхэдтэй тоглох болно" гэж ятгасны төлөө эцэг, эхдээ "өөрөө сурах мөрөөрөө сурахгүй битгий хүүхдүүд ураа татаад бай, дүү нар чинь гэр орноо санана" гэж загнуулсан удаатай. Гэсэн хэдий ч ахынхаа ухуулгаар ч юм уу, тэр үеийн нам, засгийн бодлогоос ч болсон уу Ц.Цэрмаа ахтайгаа хамт Ургамал сумын бага сургуульд хамт нэг хэсэгтээ суралцжээ. Ингээд дүү нараа өөрийн сурч онц төгссөн Ургамал сумын бага сургуульд оруулаад өөрөө Улаанбаатар хот руу эрдмийн жолоо залжээ.

1955 онд Хоршооны техникумд арван жилийн боловсрол эзэмшиж мөн түүхий эдийн дунд мэргэжилтний дипломыг онц дүнтэй хамгаалсан байна. Тус техникумд суралцаж байхдаа монгол ардын аман зохиолын мэдлэг нь оросын уран зохиолын гол эзэд болох Л.Толстой, А.Пушкин, Ю.Лермонтов нарын бүтээлээр зузаарч, утга зохиолын мэдлэг нь гүнзгийрчээ.

Нэгэн өдөр "Онц сурлагатан Ж.Бямбатай уулзалт" хийнэ гэсэн зарлалыг сургуулийн самбараас олж харсан Є.Атгиараднаа сонирхоод уулзалтанд очтол нутгийнх нь найз индэр дээр яриад зогсож байсанд найзаараа их бахархсан гэдэг юм.

Хорин хоёр настай, дөнгөж техникум төгссөн, анхны хайрын балын амтыг мэдэрч эхэлсэн залуу Завхан аймгийн түүхий эдийн эрхлэгчийн ажлыг ганцаараа бие даан гүйцэтгэх болсноор улсад хөдөлмөрлөх анхны гараагаа эхэлжээ.

"Ажлын дүргүй, айлын бага хүүхдийг хэт ахадсан хариуцлагатай ажилд тохоолоо" гэж бэлтгэл ангийн манаач Ягааны авгай Ж.Бямбыг өөрийн олон хүүхдээс илүүд үзэлгүй Хоршоодын холбооны дарга хийж байсан Буджав дээр санаа зовон оржээ. Дарга нар нь ч энэ эхийн зовлонг ойлгосон уу үгүй юу бүү мэд, тэртэй тэргүй мэргэжилтэн ховор байсан болохоор яалт ч үгүй Ж.Бямба энэ ажлыг нугалахаас өөрцгүй болжээ. Хоёр жил гүйцэтгээд ажлаа хүлээлгэн өгөхдөө бага зэргийн төлбөртэй гарахад нь "яасан сүрхий хүүхэд вэ гэж?" манаачийн авгай дуу алдсан гэж Ц.Одогмид ярьж билээ.

Бэлтгэл ангид элдэв янзын амьтны арьс энд тэндгүй өлгөсөн байдгаас заримдаа Ж.Бямбад айх үе гардаг байв. Нэгэн удаа ардаа өлгөсөн чонын арьснаас айгаад ширээгээ арьс руугаа харуулж тавьж сэтгэл нь амран ажлаа хийх тохиолдол гарчээ. Багын зүггүй зантай тэр чонын арьсаараа чихмэл хийгээд үүдний хажууд тавьчихвал сумын, худалдаа бэлтгэлийн ангийн дарга хараад айгаад намайг загнах байхдаа гэж эгч Ц.Одогмидтойгоо өөрийн санаагаа хуваалцан хөөрөлдөнө. Харин тэр үеийн удирдлагуудаас ч айсан уу аль эсвэл ажилдаа дарагдаад зав чөлөө гараагүй юу, ямар ч байсан бэлтгэлийн хашаагаар орсон хүмүүс чонын чихмэлээс айх тохиолдол гарсангүй, хүн айлгалаа гэж түүхий эдийн эрхлэгч зэмлэл хүртээгүй байтал чонын арьс Улаанбаатар хот руу ачигджээ.

Энэ л үеэр уран зохиолын амтанд орж, ямарч эхлэн бичигчийн адил уран бүтээлийн гараагаа шүлэг бичихээр эхэлж мөн өөрийн ажигласан байгаль, цаг уурын байдал, хүн амьтны үйл явдлыг тэмдэглэдэг байв.

1954 онд Завхан аймгийн Улиастай хотод анхны утга зохиолын дугуйланг тухайн үед Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуульд хэл, утга зохиол, орос хэлний хичээл зааж байсан багш Т.Гомбосүрэн санаачлан байгуулсны дараа Ж.Бямба энэ дугуйлангийн нэгэн гишүүн болон өөрийн бичсэн шүлэг, өгүүллэгээ уншиж, бусаддтайгаа хэлэлцдэг байжээ. 1955 онд Д.Сэнгээ энэ дугуйлангийнхантай уулзаад Ж.Бямбын уншсан өгүүллэгийн санаа, дүрслэл нь сайхан болж гэж урам хайрласан гэж Т.Гомбосүрэн 2000 онд Ж.Бямбын дурсгалд зориулж Монголын Чөлөөт Үндэсний Зохиолчдын Холбооноос МЧҮЗХ зохиосон эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ дурджээ.

Зохиолч 1962 онд Завхан аймгийн "Туяа" сонины газраас хэвлүүлсэн "Завхан нутгийн дуу" түүвэрт "Намрын өдөр" гэдэг өөрийн бичсэн цөөн хэдэн шүлгээсээ оруулжээ.

Намрын тэнгэр уйлагнан бүрхэж
Нарийн хяруу ширхэлэн хаялана
Уулын оройд будан зууралдаад
Уйлан хайлан салж ядна
Навчсаа гүвсэн нүцгэн модод
Нахис нахис гунигтай тохилзоно
Усны шувууд үрсээ дуудах нь
Үүлэн тэртээх уйтгарт хөгжим...

Ж.Бямба хариуцсан ажлаа амжуулах, шүлэг яруу найраг бичих гээд ажил мундахгүй байсан ч залуу хүний жавхаа, цог золбоогоор биеэн тамираар махран хичээллэдэг байв. Улиастай хотын Жавхлант толгойн ард хийсэн хөдөлмөрчдийн цуглаанаас П.Рэнжин миний бие ахалсан цанын ухуулах бригад 1954 оны 2-р сард үдүүлж билээ. Бид 200 гаруй километр замыг туулахдаа Баян-Уул, Баян-Хайрхан, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын чиглэлд өвлийн тэсгим хүйтэнд цанаар амжилттай туулж дуусгахад манай бригадын гишүүний нэг нь Ж.Бямба байсан юм. Мөн 1956 онд Отгонтэнгэр хайрханд Ж.Бямба, Лутжав, Найдан, Халтар нарын найман залуустай авирахаар аймгийн хойд Баянхайрханд хориод хоног бэлтгэл хийгээд 6-р сард авиран гарч Монголын улсынхаа төрийн далбааг мандуулалцаж явсан уулчид бас билээ гэж П.Рэнжин дурсчээ.

1950-иад оны дунд үеэс зохиол бичиж эхэлсэн Ж.Бямба 1961 он гэхэд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр зарласан том хэмжээний уран зохиолын уралдаанд Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан тухай бичсэн "Талын цэцэг" туужаараа хоёрдугаар байр эзэлж 7000 төгрөгөөр шагнуулжээ. Ингээд 1960-аад онд монголын уран зохиолд дуутай цуутай, мөндөртэй орж ирсэн ирээдүйн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Жигжидийн Бямба гэдэг нэр 1990-ээд оны эх хүртэл дуурсагдах болсон юм. Шүүмжлэгч Д.Цэнд нэгэнтээ монголын утга зохиолын ертөнцөд Ж.Бямба хүүхэд насгүйгээр орж ирсэн ховорхон зохиолчийн нэг гэж дүгнэжээ. "Талын цэцэг" тууж зохиолчид цаашид уран бүтээлээ туурвихад нь гол урам өгч, Монголын Зохиолчдын Эвлэлийн эгнээнд багтаасан ч амар заяаг нь үзүүлээгүй удсан юм.

Монголын кино урлагт мөнхөрсөн С.Удвал, Дожоодорж нарын хамтран бүтээсэн "Хүргэн хүү" кино бол миний "Талын цэцэг" туужийг хулгайлан уран сайхны кино хийсэн гэж зохиолч Р.Хайдавт ярьж байжээ. Энэ зохиолын шуугианаас болж С.Удвалыг Нүхтийн зусланд амарч байхад нь зохиолч очиж агсан тавьж байсан ч удаатай. Уг хэрэг явдал туужийг кино зохиол болгох талаар 1963 оны 3-р сарын 28-нд Ч.Лодойдамба зохиолчийг Соёлын Яамны орлогч сайд байх үед тус яамны уран бүтээлийн хэлтсийн мэргэжилтэн С.Цэрэндоржтой Ж.Бямба гэрээ байгуулан хоёр сарын дараа буюу 6-р сарын 1-ний дотор кино зохиол болгон багтаан өгөхөөр тохиролцсоноос үүдэлтэй юм. Харамсалтай нь энэ кино зохиол Кино үйлдвэрийн архиваас алдагдсан гэдэг яриа байдаг.

Ж.Бямбын бичсэн бараг зохиол болгон нь хэл аманд өртүүлж, тухайн үеийн нэг намын систем, коммунизмын үзэл сурталд таарахгүй зохиол бичиж байсан гэдгээр нилээд чирэгдэл учруулж байсны нэг жишээ бол 1971 онд хэвлэгдсэн зохиолчийн анхны роман "Хорвоогийн өнгө" юм. Уншигчдыг байлдан дагуулж чадсан, Улсын их дэлгүүрийн зүүн талын хоёрдугаар номын дэлгүүрт ирэнгүүтээ л урт дугаар үүсгэн дороо дуусч байсан энэ зохиол намын эрх баригчид, тус намын төлөө идэвхтэй зүтгэгчдийн дургуйг хүргэж, монголын ард түмэнд "өнгө, мөнгөний" капиталист үзэл шингээх роман болсон мэтээр шүүмжлэгдсэн. "Хорвоогийн өнгө" романы гол дүр Янлинхуар дэлгүүрт ороод торго үзэж байхдаа "доржпалам шигтгээтэй том алтан бэлзгэндээ хүний хараа татахыг хичээхийн учир эрхий хуруугаа торгоны завсраар оруулж, бэлзэгтэй хуруугаа дээр нь тавьж торгыг имрэх төдийхэн"-нээр л юм үзэж нүд тайлсан авгайн амьдралын жамаар "хорвоогийн явдал хуурамч, хүний нас богино", "хорвоо гэдэг чинь өнгө мөнгөний явдал шүү дээ. Мөнгөтэй эр, өнгөтэй эм хоёр жаргадаг энэ хорвоогийн жам. Мөнгө эр хүнд... өнгө бүсгүй хүнд заяадаг" энэ хэдэн үгс шууд л бүгд нийтээр нэгэн хэмжээнд аж төрж, хөрөнгө мөнгө нөөцлөхийг хориглож байсан нэгэн үеийн үзэл суртлын эсрэг байсан нь гарцаагүй мэт боловч ганц намын төлөө үхтлээ үнэнч байдаг зарим хүмүүст мушгин гуйвуулах гол нөхцөл болж Ж.Бямбыг цаашид уран бүтээлээ туурвихад нь хавчих нэгэн зэвсэг болсон гэлтэй.

Иймээс ч Утга зохиол урлаг сонины 1971 оны 41-рт Ц.Хасбаатарын "Хорвоогийн өнгийн олж харсангүй уу" шүүмжид зохиолч "улс төрийн хараагаа алдаж шинэ амьдрал байгуулах лут их хөдөлгөөн өрнөж буй манай нийтийн дүр зургийг гутаан гуйвуулахад хүрсэн байна" гэж тэмдэглэжээ. Г.Жамсранжав Цог сэтгүүлийн 1972 оны 1-рт "Хорвоогийн өнгө" романыг "хөдөлмөрч хүний хайр сэтгэлийг алт мөнгө, хоргой торгоор сольж хүнийг хүн биш болгож буй үтэл бэртэгчин шинжийг хэт дөвийлгөн үзүүлсэн" гэсэн бол Утга зохиол урлаг сонины 1972 оны 11-рт хэвлэгдсэн С.Удвалын уран бүтээлийн байгууллагуудын хамтарсан бүгд хурал дээр тавьсан илтгэлд "Хорвоогийн өнгө"-ийн талаархи шүүмжлэлийг зөв гэж тэмдэглэжээ. Гэтэл намын үзэл сурталтай тэр үедээ эвлэрдэггүй өөрийн үзэл бодлоосоо болж хэлмэгдэж явсан манай нэрт зохиолч, эрдэмтэд Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн болон нийт олон уншигчид энэ зохиолыг сайн зохиол гэж үнэлсэн юм.

Зохиолч Ц.Хасбаатарын шүүмжийг эсэргүүцэн олон хүний хараанд өртөг гэж та уншигч олны минь талархан хүлээн авсан зохиолыг хайр найргүйгээр шүүмжиллээ гэсэн утгатай ил захидал илгээсэн байсан гэж түүний хүү Х.Мэргэн ярьсан юм. Хэдийгээр монголын урдаа барьдаг утга зохиолын шүүмжлэгч, зүтгэлтнүүд романыг нь шүүмжилсэн боловч зохиолч угийн зоригтой тэмцэгч байсан болохоор тэдний шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зохиолчийн бүтээлийг жинхнээр үнэлж чаддаг хүмүүс нь зөвхөн уншигчид л гэж гүнээ итгэсэнд болов уу. Үүний нэг жишээ нь бол "Хорвоогийн өнгө" 1971 онд хэвлэгдсэнээсээ хойш номын дэлгүүрийн лангуун дээр зарим зохиолчдын борлогддоггүй номнуудтай адил тоосонд дарагдан жил битгий хэл сар бололгүй алга болж, уншигчдын дуртайяа унших зохиолын нэг болж чадсан явдал ба уг романыг 1990 онд дахин хэвлүүлэхэд анхны хэвлэл шигээ дороо дуусчээ.

Хатуу үг хэнд ч хамаагүй хэлж чаддаг, өөрийн зөв бол буулт хийж үзээгүй зохиолчийн чанар нь тухайн нийгмийн амьдралтай уялдан амьдрахад нөлөөлж, дөч хүртлээ олигтой ажил олдохгүй, М.Сэндэнтэй 1962 онд гэр бүл болж, Марал, Жавхлан, Чингэс, Тэмүүлэнгийн эцэг болсон байсан үед амьдрал хатуухан хандаж байв. Мөн сурч мэдэхийн хүсэн, сургууль соёлын мөр хөөе гэхэд хүртэл татгалзсан хариуг бараг тавь хүртлээ хүлээн авчээ.

1960-70-н онуудад Завхан аймгийн хоршоодын холбоонд зааварлагч, Гадаад худалдааны Яаманд улсын байцаагч, Энх тайван найрамдлын хороонд орчуулагч, Спортын мэдээ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч гээд нилээд олон ажлыг хийж явжээ. Єөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ямагт анхаарч 1960-аад онд монголчуудын тэр болгон сурч байгаагүй хөрөнгөтөн орны хэл болох англи, франц, герман хэлийг сурч, зохиолчдын дунд англиар ярьдаг цөөн хүний нэг нь байсан юм. Англи хэлээ зүгшрүүлэхийн тулд тэр үед англи, орос хэлээр хэвлэгдэн гардаг байсан "Зөвлөлт Холбоот Улс" сэтгүүлийг захиалан уншдаг байжээ.

Төөрч, хавчигдаж явсаар Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны МРТУХ Утга зохиол, урлаг соёлын редакцид 1975 оноос ажиллаж эхэлжээ. Төв шуудангийн баруун хаалганд байрлаж байсан радиогийн босгоор дөрвөн жил алхахдаа монголын өргөн уудам нутгуудаар аялж, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцлага, сурвалжлага хийхийн ялдамд шүлэг зохиол бичих авьяастай залуучуудыг олноор илрүүлж, утга зохиолын нэвтрүүлэгтээ оролцуулж тэдэнд монголын радиогийн үүдийг нээж өгч байсан гэж хэлж болно. Эдний дотор Дан.Нямаа, Л.Мягмарсүрэн, Г.Мэнд-Ооёо гээд авьяаслаг залуучууд радио өргөн нэвтрүүлэгт өөрсдийн шүлэг зохиолоо уншиж байснаасаа хойш тус тусын суралцаж байсан дээд сургуулиа төгсөөд радиод ажиллаж эхэлцгээсэн юм.

Ж.Бямба их нямбай хүн байсан болохоор радиогийн ажилтнууд түүнийг ардын хувьсгал үүсээгүй байсан бол нилээд томхон хийдийг аваад явчих байсан болов уу гэж Монголын радиод олон жил ажилласан С.Гомбожав хүүрнэсэн. Энэ нь ч ортой бөгөөд редакцийнхаа архивын материалыг цэгцэлж, хавтасласныг нь үзээд Ж.Бямбын туршлагыг амьдралд дэлгэрүүлэхийг МРТУХ-ны удирдлагууд уриалдаг байжээ.

Найман цагийн тогтмол ажилтай ч эртлэн ажил дээрээ ирээд суучихсан дараа дараачийн роман, уралдааны "мөнгөний" бүтээлээ бичгийн дөрөв нугалсан цаасан дээр солгой гараараа маш хурдан, цэвэрхэн бичин үзэгнийхээ дууссан бэхийг соруулаад сууж байдаг байсан гэж Г.Мэнд-Ооёо дурсдаг.

Зохиолч радиод ажиллаж байх хугацаандаа авто тээврийн жолооч нарын тухай "Их Аяныхан" гэдэг хоёр дахь романаа 1977 онд хэвлүүлжээ. Уг романыг бичихдээ Тээврийн яамнаас аймаг, хотуудад автобус, авто машинаар үнэгүй зорчиж, авто тээврийн буудлуудад жолооч нарын адил хоногийн нэг төгрөг төлөх хоёр жилийн 1974-1975 оныг дуустал тусламж хүссэнийг тухайн үед тус яамны нэгдүгээр орлогч сайд байсан Б.Энэбиш, орлогч сайд байсан Цэцэгт нар харгалзан хүлээн авчээ. Ж.Бямбад Тээврийн яамны удирдлагаас авахуулаад жирийн жолооч нар харамгүй тус болсон болохоор уг романаа "Монголын авто тээврийн байгууллагын тавин жилийн ойд зориулжээ."

"Их аяныхан" романыг шүүмжлэгчид эерэг хүлээж авсан ба монголын уран зохиолд ялангуяа ажилчны дүрийг бүтээсэн томоохон романы нэг болсныг Ч.Давгадорж 1983 онд хэвлэгдсэн "Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил" номондоо "...дүр гаргах баялаг олон хэлбэрийг эрхэмлэсэн нь ажилчны сэдэвт зохиолуудад дүр гаргахад нэлээд тогтсон нэг хэвийн барилаас ангижрахыг зохиолчдод сануулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм" гэж тэмдэглэжээ.

"Зам" Жанжаа, "хаалга" Дамба, "задгай" Жамбал, "буудаг" Дэмбээ, "ганган" Гонгор дүрүүд уншигчдын сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд "Их аяныхан" роман монголын тээвэрчдийн талаар бичсэн ганц сайн зохиол болсон гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу гэж Т.Гомбосүрэн дурьдсан.

Уншигч-зохиолчдын уулзалтанд яруу найрагчид шүлгээ уншдаг байсан бол Ж.Бямба "Их аяныхан" романы хэсгээс гуншаа маягаар хошигнон уншдаг байсан гэж Ш.Сүрэнжав ярьдаг юм. Энэ романд "хамаргүй" хочтой Дугар жолоочийн тухай хүнд бодууштай зүйл сануулах мөртлөө бас түс хийтэл инээлгэдэг дүр юм.
- За дүү хүү минь, танайд сонин хачин бараа юу байна дээ? гэж Дугарыг асуухад аманцар байрын шар хүүхэн;
- Хүний хар нүднээс бусад нь байна. Дуртайгаа ав гээд толгой хаялан жуумалзав.
- Ээ гялай, ээ гялай! Нэг насаар эрээд олдоогүй юм энд байдаг байх гэж гээд Дугар том түрийвчээ гаргахад Сугар юу үзчихээд тэгээ юм бол гэж гайхжээ. Дугарыг зуутын дэвсгэр сарвайхад худалдагч хүүхэд аваад;
- Та юу авах вэ? гэсэнд Дугар;
- Том ч үгүй, бага ч үгүй надад таарах хамар нэгийг аваад өгөөч гэвэл худалдагч хүүхэн;
- Пээ яанаа! Манайд тийм юм байхгүй гэж дуу алдаад амнаасаа болж ичсэндээ мөнгий нь эргүүлж өгөхөө ч мартаж, ув улаан болсон нүүрээ хоёр гараараа дарлаа.
- Ээ харла! Чамайг чинь намайг харчихаад хамар бий гэхээсээ зовоод хар нүднээс бусад нь бий гэсэн юм байх гэж бодлоо. Хорь гучин жил эрээд олоогүй хамартайгаа учирлаа гэж магнай хагартал баярласны яана! Хөгшин хүн горьдоогоод гэсээр Дугар мөнгөө буцааж аваад түрийвчиндээ хийв.

"Их аяныхан" романаа хэвлүүлснээс хойш хоёр жилийн дараа зохиолч аяны жолоогоо Зөвлөлт Холбоот Улс руу чиглүүлсэн юм. Бараг хориод жил хөөцөлдөж, бүр Намын төв Хороо руу хүртэл захидал, хүсэлт, өргөдөл бичиж байж Москва хотын Горькийн дээд сургуулийн утга зохиолын дэд курсэд хоёр жил суралцах эрхийг 45 настайдаа олж аваад 1979 оны намар яруу найрагч Ш.Сүрэнжавын хамт галт тэргээр алтан Москваг зорьжээ.

Уран бүтээлч хүний хувьд зөвхөн номын дуу сонсоод зогссонгүй 1980 онд "Энэрэлгүй хорвоо" романыг Москва хотын Добролюбова гудамжинд орших Горькийн дээд сургуулийн оюутны байрны долоон давхрын өрөөнд бичиж дуусгажээ. Мөн зохиолчийн "Сангийн хээр", "Тэнгэр бүсгүй хоёр" зэрэг өгүүллэгийг Х.Мэргэн тус сургуулийн орчуулагчийн ангид суралцаж байх үедээ орос хэлнээ хөрвүүлжээ. Хэдийгээр Х.Мэргэн зохиолчийн "Хорвоогийн өнгө" романыг шүүмжилсэн Ц.Хасбаатарын хүү байсан боловч Ж.Бямба эцэг эх нь нөхөр ч бай, дайсан ч бай, нас, ажил мэргэжил, авьяас, чадлыг харгалзалгүй хэнтэй ч найз нөхөд болж чаддаг байсан юм. Х.Мэргэн зохиолчийн бүтээлийг орос хэлнээ хөрвүүлж байгаагаа эцэгтээ хэлж байхад харин ч эцэг нь сайн орчуулахыг зөвлөж байжээ.

Ж.Бямба зөвхөн зохиол бүтээл туурвихаас гадна монголын зохиолчдын музей байгуулах ажилд идэвхтэй оролцож байсан юм. 1981 онд Москва хотноо Горькийн дээд сургуулийг төгсөж ирээд Д.Нацагдоржийн музейн эрхлэгчээр МЗЭ-ээс 1990 онд бас нэгэн зохиолчдын эвлэл байгуулсны төлөө хөөгдөх хүртлээ ажиллаж байх хугацаандаа энэ музейн байр нь жижиг, бусад зохиолчдын амьдрал, бүтээлийг харуулсан танхим байгуулахад хүртээмжгүй учир МЗЭ-ийн даргын албыг 1977 оноос 13 жил хашсан Д.Цэдэвийн удирдлаган дор шинэ музей байгуулах ажлыг хөөцөлдөж эхэлжээ. Зохиолч "Монголын уран зохиолын музей байгуулах шаардлага, түүний зохион байгуулалтын асуудал" гэсэн судалгаа хийж, музейн зураг төсөл, газрын зөвшөөрөл, шугам сүлжээний зураг, тавилга зэргийг хөөцөлдсөний үрээр тус музейн шавийг Д.Нацагдоржийн музейн зүүн хойд талд тавьсан боловч Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн, хөрөнгө мөнгөний хомсдол, зохиолчид хоорондоо салснаас болж энэ ажил замхарсан. Энэ ажлыг зөвхөн өөрийн идэвхтэй чармайлтаас гадна уншигчдаас хүртсэн хүндэтгэлээрээ амжуулж байсан гэсэн үг юм. Д.Цэдэвт аль ч яам, тамгын газар орсон миний романыг уншсан хүмүүс байдаг учраас дөрвөн сарын ажлыг хоёр долоо хоногоор богиносгож надад тусалдаг байсан гэж зохиолч ярьжээ.

Д.Нацагдоржийн музей МЗЭ-ийн байрнаас хол оршдог байсан учраас музейн эрхлэгч болсноор уран бүтээл туурвихад нь аятай нөхцөл болж байна гэж зохиолч ярьдаг байсан. Зохиолчийн 1984 онд хэвлүүлсэн "Үнэний хорвоо" роман бол бас л нэгэн зарга, шүүмжлэлд өртсөн романы нэг байлаа. Коммунизмын үеийн монгол оронд дээд албан тушаалын дарга сайдыг шүүмжлэх зоригтой зохиолч байгаагүй ба, бичих бичихдээ олны таашаал хүртэхээр бичсэн нь ховорхон. Энэ роман хэвлэгдэн гарсны дараа МАХН-ын НТХ-нд Барилгын яамны ажилтнууд хэл ам хийж, бүр манай сайдын өрөө яг мөн гэж хүртэл яригдаж байсан.

МЗЭ Ж.Бямбын энэ зохиолын талаар хэлэлцэж байхад яруу найрагч Д.Пүрэвдорж, энэ бол алдаатай, манай нийгмийн үзэл суртлын эсрэг зохиол юм гэж хэлж байжээ. Шүүмжлэлийн гол нь уг романы баатар Мондоон Барилгын яамны орлогч сайд, архи их уудаг, гэр бүлийн гаж буруу явдалтай, ажлаа бэртэгчин, албан тушаал горилсон хүмүүсийн үгээр хийдэгт оршиж байсан юм. Анхны санаагаар бол жинхэнэ сайдын дүрийг бүтээсэн боловч, бусдын шахалт, номоо тухайн үеийн үзэл суртлын хавчилганд хэвлүүлэхийн тулд Ж.Бямба орлогч сайд болгон өөрчилжээ.

Энэ романы нэрнээсээ эхлээд хүмүүсийн хачирхал төрүүлж, уншигчдын сэтгэлд үлдсэн дүр бол Хуланжороо. Энэ нэрнээс болж зохиолч олон ч удаа амаа асуулгаж байсан удаатай бөгөөд энэ нэрийг зүүдэндээ олсон гэж ярьдаг байсан бөгөөд арга ч үгүй байх яагаад гэвэл унтахдаа хажуудаа үзэг цаас тавиад унтдаг байсан ба шөнө дунд сэрээд юм бичиж байх нь хэвийн үзэгдэл байсан гэж гэргий М.Сэндэн нь дурсдаг. Хуланжороогийн дүр бол"...намар цагийн ороо нь орсон зусаг ямаа шиг толгойгоо шоотолзуулан борви хавиран орон гаран шоорго, шоорго алхлан..." Мондоон сайдын гэргий болох аргаа сүвэгчлэн яваа энэ хүүхний дүр зохиолын нэгэн уялдаа болж чадсан юм.

Монгол оронд 1980-аад оны сүүлээр ардчилсан хөдөлгөөн эхэлж, монголын нийгмийг сууриар нь өөрчилж эхлэхэд анхны дэмжигчдийн нэг нь Ж.Бямба байсан ба Ардчилсан холбооны удирдах зөвлөлд оролцож өөрийн зөвлөлгөө өгч байжээ. Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нарын тухай бичсэн улс төрийн хөрөг найруулалдаа энэ хоёр хүний монгол орны төлөө байгуулсан гавьяаг нь тавь жаран жилээр сонсож сурсан монголчууд тэдний үйлдсэн цуст гэмт хэрэг, завхралыг архивын баримтаар баталгаажуулан үнэнхүү түүхийг олж мэдүүлсэн.

1990 оны сонгуулиар аль ч намын гишүүн бус байсан Ж.Бямба нэрээ дэвшүүлж Улаанбаатар хотын 11-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор улс төрийн амьдралд бүрэн орж, роман бичих ажлаа тэр чигээр нь орхисон гэж хэлж болно. Хоёр жилийн туршид ард түмнийхээ төлөө зүтгэж, аль ч намын эрх ашгийн төлөө бус, сайн ч, муу ч юм хийсэн ардчилсан нам ч бай, хувьсгалт нам ч бай хатуухан үзэлцэж явсан юм.

Монгол бичгээ сэргээхийн төлөө, зохиолчдын эрх ашиг, чөлөөт үзлийн төлөө мөн л тасралтгүй зүтгэж байсан. Монгол бичгээ сэргээж төрийн бичиг болгохын төлөө УИХ, төрийн албан тушаалтныг лоббидох гол хүчин нь Ж.Бямба болж байсан. Ш.Чоймаа, Чой.Лувсанжав нарын хүчээр монголын хүүхэд хөгшид, яам тамгын газрын ажилтнууд хүртэл монгол бичгээ сурцгаан, мянгаад жилийн түүхээ мэдэхийг эрмэлзэж байсан ч дөнгөж 50 жилийн настай кирилл үсгийг сольж чадаагүй өнгөрчээ.

МЗЭ бол аль 1960-аад оноос эхэлсэн нэр төр, албан тушаал горилсон зохиолч, яруу найрагчид, үе үеийнхны байлдааны талбар болсоор 1990 онтой золгоход өөрийн үзэл бодол, авьяас чадвартайгаараа хавчигдаж, хэлмэгдэж явсан зохиолчид Ш.Гаадамба, Ч.Бадраа нарын бүрэлдхүүнтэйгээр МЧҮЗХ-г байгуулахад Ж.Бямба дэд тэргүүнээр сонгогдон, шинэ байгуулагдсан холбоог санхүүгийн чадавхитай болгож, олон нийтийн тавцанд гаргаж чадсан юм.

Аль аль улс төрийн хүчинтэй муудалцаж, сайндаж явсан болохоор нас барахад нь найз нөхдөөс өөр үхлийнх нь шалтгааныг тогтоохыг хүсээгүй. 1992 оны 5-р сарын 19-ний өглөө зохиолчийг Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад нь Шар дэлгүүрийн хажуу дахь модон хашаан дээр "Бямба үхэв. Бид ялав" гэж улаанаар бичиж орхисныг НАХЯ-ныхан мэдсэн. Хэдийгээр автомашины осолд орсон гэх боловч одоо болтол энэ дүгнэлтэнд бүрэн итгэх хүн олдохгүй л байна.

Яруу найрагч Ш.Сүрэнжав арваад жилийн өмнө Ж.Бямбын 60 насны ойд зориулсан "Хорвоогийн өнгийг эрт таньсан анд минь" хөрөг дурсамжиндаа Ж.Бямбын "Хорвоогийн өнгө", "Энэрэлгүй хорвоо", "Үнэний хорвоо" утгын гурван роман бол манай хүүрнэл зохиолын дээжист орох бүтээлүүд болсон бөгөөд бид түүнийг эсэн мэнд ахуйд нь төрийн шагналд нүдий нь олж дэвшүүлсэн атал нэхэн олгохгүй гэдэг нэрээр К.Зардыхан даргатай төрийн соёрхлын хороо түүнийг үхсэн хойно нь ахин хэлмэгдүүлэх шалтаг болгосныг" дурджээ.

Ж.Бямбын үүгээрээ монголын орчин үеийн уран зохиолд өөрийн байр суурийг үлдээж чадсан ба "Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо" хоёр романаараа монголын уран зохиолыг хоёр дахин доргиож чадсан зохиолч гэж шүүмжлэгч Д.Цэнд тэмдэглэсэн. Тэгвэл Я.Баатар хэрвээ нэг л удаа доргиож чадсан бол тухайн зохиолч үүргээ биелүүлсэн гэж үзэж болох байсан ба хоёр дахь удаагаа нийгмийг хөдөлгөөнд оруулснаараа тухайн зохиолчийн ааш араншин, өөрийн үзэл бодолдоо итгэлтэй байж чадаж байгаад оршиж буйг тэмдэглэжээ.

Зохиолчийг нас барснаас хойш, 1998 онд хэвлэгдсэн "Монголын орчин үеийн уран зохиолын түүх"-ийн Ш дэвтэрт "Хорвоогийн өнгө" "романд өнгөрсөн нийгмийн "бүтээгдэхүүн" Янлинхуарын ертөнцийг үзэх өтөл бэртэгчин үзэл нь шинэ үед хэрхэн зөрчилдөж түүний амьдралд зайлшгүй эргэлт гарахад хүрч байгааг дүрсэлсэн билээ. Янлинхуарын ертөнц шинэ үед түүний охин Урангоод дамжин уламжлах учиргүй билээ. Тийм ч учраас шүүмжлэгч Ц.Хасбаатарын "Хорвоогийн өнгийг олж харсангүй" гэсэн шүүмжлэлийг" Ж.Бямба өөрийн дараа дараачийн бүтээлдээ тусган авч, Ц.Хасбаатарын шүүмжлэлийг хүлээн зөвшөөрсөн мэтээр монгол оронд ардчилсан хөдөлгөөн эхлээд бараг арван жил болсны дараа хэвлүүлсэн номонд ингэж бичжээ. Тэгвэл зохиолч энэ шүүмжийг хэзээ ч хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцэж байсныг найз нөхөд нь сайн мэднэ.

Нийгэм өөрчлөгдөж эхэлсэн үед "Хорвоогийн өнгө" роман дахин хэвлэгдэж, уншигч олны мэлмийд хүрч, үнэхээр л амьдрал "өнгө, мөнгөн дээр тогтдог" гэдгийг аль 1970-аад оны эхээр нийгэмд мэдүүлсэн зохиолч цаг үеэсээ хоцорч биш, төрүүлж байсныг нь баталж байна. Хэдийгээр зохиолчийн амьдрал харамсалтайгаар дууссан боловч уншигчдын дунд "Гурван хорвоогийн Бямба" гэж алдаршсан зохиолч мартагдах болоогүй болов уу. Хатуухан үгтэй, дэндүү дураараа, хэт зоригтой, хэлэх үгээ хэний ч өмнө айлгүй хэлчихдэг, уртын дуу сайхан дуулчихдаг, нийтийн бүжгэнд гарамгай, загасны анд хорхойтой, цэвэрч нямбай энэ хүний дүр цөөн хүний сэтгэлд мөнхөрсөн ч бичигдээгүй бүтээл нь үхэл шигээ нууц үлджээ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4367

Бүлэг: Өгүүлэл

Газар эх

Жигжидийн Бямба
Єгvvллэг
Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.

-Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мөнгөлөг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад хамт яваа нүдэндээ шилтэй эцэнгэр залуу нь:
-Та намайг хүргээд өгөхгүй юу. Миний хайрцаг томоос том юм сан гэв.
-Эндээс очих зам байхгүй. Замгүй газраар давхиад хүрвэл Данхар өвгөн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир өвгөнтэй мар мар гэж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хүн биш гэж жолооч тун ч төвөгшөөнгүй хэлээд түлхүүрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов.

Царайд нь хөдлөх янз огтхон ч үгүйг ажсан залуу тэрэгнээс дуугүйхэн гарч ачаан дээр бөхөлсөн хоёр том хөвхөн хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодоон жолоочид тал өгөөд ойн цагдаагийнх руу хоёр хайрцгаа барин гэлдэрлээ.

Сахлаг ургасан ногоон дээгүүр явах нь хивсэн дээр яваа юм шиг зөөлөн. Анхилуун үнэртэй чийглэг агаар амьсгалахад нэг л сайхан. Байн байн амарсаар гэрт дөхөж очих үест нохой хөв хөв хуцав. Гэрээс нэгэн бүсгүй гарч ирээд харан зогссоноо хайрцгандаа түүртэн арайхийн явааг нь ажсан бололтой тосон хүрч ирлээ. Танхил цагаан хус шиг тэр гуалиг сайхан бүсгүй марал бугын нүд шиг мэлмэрсэн тунгалаг нүдтэй ажээ. Бүсгүй хөндийхөн зогсоод мэндэлж, тэлмэгэр дөлгөөн нүдээрээ гайхсан янзтай харах нь эвгүйхэн хөдөлбөл үргэн хулжих гэж байгаа юм шиг санагджээ. Залуу мэндийн хариу өчөөд бүсгүйг ширтсэнээ гэнэт санаа зовон харцаа доошлуулж:

- Танайх ойн цагдаа Данхар гуайнх мөн үү? гэж асуулаа.
- Мөн мөн... Та манайд ирэх гэж яваа хүн үү? гэж хэлэхэд түүний дуу жигтэйхэн уянгалаг сонсогдов.
- Тиймээ гээд залуу хоёр хайцгаа өргөтөл бүсгүй,
- Би нэгийг нь хүргээд өгье гээд үг хэлэхийн задалгүй шүүрч авлаа.

Тэгээд бүсгүй түүртсэн янзгүй өмнө нь орж алхлаа. "Ийм сайхан амьтан энэ аглаг ойн мухарт юугаа хийж сууна вэ?" гэж залуу бодон хариу эрж, наранд борлосон нарийхан шилбийг нь ширтэн хойноос нь дагав.

Тэр хоёрыг гэрт ороход үсээ хусуулсан, мөлжсөн тойг шиг жижигхэн толгойтой намхан өвгөн нохой шиг хэлбэртэй үндэс янзлан хоймор сууна. Том толгойтой болохоор нь Данхар гэсэн юм байх даа гэж залуугийн санаж байснаас тэс өмнөө хүн байлаа. Зүүн орны өмнө шөрмөс нийтгэж байсан том нүдтэй туранхай эмээ мэнд ус асуулцах зуур шалмагхан босож цай идээ болов. Өвгөн, залууг хааяа нэг ажин, нөгөө л үндсээ оролдож байснаа:

- Залуугийн нэр хэн билээ? гээд
- Уртнасан гэсэнд
- Ямар хэргээр хаа хүрэх гэж явна даа? гэж асуув.
- Танай энэ хавьд эрдэм шинжилгээний ажил хийх санаатай ирлээ гэхэд өвгөн үндсэн тавьж:
- Заавал манай энд үү? гэж лавлах дуунд нь дурамжхан өнгө илрэв. Тэгэхэд залуу:
- Тиймээ... Энэ хавийн ууланд гэж хэлээд залуу жолоочийн хэлснийг санаж яхир өвгөн гээд байсан нь үнэн байх нь гэж бодоход
- Уухай... гэхдээ өвгөний нүүр үрчисхийгээд явчихав.

Тэгээд "Эрдэм шинжилгээний ажил гэнэ үү? Нөгөө гайхлын өрөөсөн дугуй байх нь. Энд нэг мунгинасан өвгөн бий гэж зааж өгч нааш нь явуулж дээ. Мануухай шиг хааш нь ч харуулж тавьсан болно гэж хэлсэн байх даа" гэж санахаас өвгөн хий бухимдаж эхлэв. Тэгснээ:

- Эрдэм шинжилгээний ажил ий?... Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж яваа юм биз дээ? гэж өвгөн тохуурхсан янзтай хэлэхэд нүүрэнд нь ёжтой инээмэглэл тодров.

Уртнасан өвгөний даажин тохуутай үгэнд битүүхэндээ дургүй байлаа ч гэсэн хариу юу ч хэлсэнгүй халааснаасаа албан бичгээ гаргаж өгсөнд өвгөн авч тамгыг нь нэг харснаа унших дургүйдээ ч тэр үү,
- Ийм юм авчирдаг л юм гэж тоомжиргүй дуугараад эгүүлэн өгөхөд бүсгүй замаас нь авч үзэх гэсэнд
- За, чамд ямар хэрэгтэй юм! гэж өвгөн зандрав.

Эмгэн, өвгөнөө шинэ гийчиндээ юунд ёозгүй зан гаргана вэ гэсэн бололтой хөмсөг зангидан муухай харснаа залууд:
- Хүү минь, холоос ядарч ирсэн байлгүй. Цай уу, өрөм ид. Алив миний охин гэр дээрх дэлгэцнээс шинэ ааруул авчирч тавь гэж хэлэв.
- Та нарыг би мэднээ, мэднэ гэж өвгөн дуугарахад Уртнасан чухам хэнийг хэлж байгаа, яагаад ингэж байгааг ойлгохгүй гайхахдаа өвгөний царай уруу харлаа. Тэгтэл:
- За тэгээд чи чинь эрдэмтэн л болох гэж яваа хүн үү дээ? гэж өвгөн асуув. Эвий нь олж аятайхан ярихгүй бол өвгөний гэдэн нь хөдлөөд ажилд саад болж магадгүй гэж Уртнасан болгоомжлон аяыг нь дагуулсан нь дээр гэж бодоод:
- Одоохондоо ч судалгааны юм нэлээд хийнэ. Болж өгвөл алсдаа ч цол хамгаалах санаа бий л юм сан гэхэд
- Тэгж л таарна. Цалингаа л нэмэх гэсэн хүний нэг юм биз дээ гэж өвгөн хэлэхдээ нүд нь сөрвөлзөж нэг л ууртай юм шиг байхаар нь Уртнасан гайхахын ихээр гайхжээ.
- Өвгөөн, та чинь хүнтэй төрхтэйхөн ярьж чадахгүй зөнөж байгаа чинь энэ үү? гэж эмгэнээ тэссэнгүй хэлсэнд:
- Хн... гэж өвгөн эмгэнийхээ үгийг тоосон шинжгүй хамраа дуугаргаад:
- Хичнээн буга, аргал, янгир алах вэ? Шилүүс, ирвэсний арьс бас л хэрэгтэй биз дээ?... Танай эрдмийн ажлын гол юм энэ л байдаг даа. Манай энд ч энэ элбэг... гэв.

Бүсгүй эцгийнхээ үгэнд баахан санаа зовсон бололтой эцэг, эх, залуу гурвыг ингэж ингэж юу болдог бол гэсэн эмээнгүй харцаар ээлжлэн харна.

- Надад тийм ан хэрэггүй... Би эмийн ургамал судалдаг хүн гэж Уртнасан түс тас хэлээд ан амьтандаа хайртайдаа л тэгж эртээс хий төсөн муу зангаа гаргаж байсан бол одоо санаа нь амрах биз гэж бодлоо. Тэгтэл:
- Цэцэг ногоо гэхээр л яаж ч байсан хамаагүй юм шиг бодож ч болохгүй дээ... Мэдээжээр вансэмбэрүү авч таарна даа гэж өвгөн нухацтай дуугараад "тийм үү" гэсэн харцаар ширтэхэд нь залуу
- Миний сонирхож байгаа гол эмийн ургамлын нэг дээ гэсэнд өвгөний нүд илэрхий томорч ирмэгцээ:
- Хот газар вансэмбэрүү их үнэ хүрдэг гэсэн байх аа? гэж өвгөн хүйтэн гөлгөр харцаар ширтэн асуусанд Уртнасангийн уур дүрсхийж царай нь улайв. Утга битүүлэг үгээр сэтгэлийг нь хөндөөд байгаа энэ этгээд зантай өвгөний урдаас ширүүхэн дуугармаар санагдавч тэгээд нэмэр болохгүй, харин ч улам гэдийлгэж мэдэх учир доод уруулынхаа дотор талыг хэгз зууж биеэ барив. Өвгөн ч залуугийн царай хувьсхийгээд авчихыг ажсан бололтой дахин юм дуугарсангүй. Тэр дөрөв бие биеэ хулгай нүдээр харан нэлээд дуугүй суув.

Уртнасан хот суурин газар нүдний гэм болсон сарлагийн даргар өрөм хөвүүлсэн цай амтархан ууж эцэг, эх охин гурвыг ажна. Эмгэн өвгөн өөдөө хялам хялам хийх атал Уртнасан дээр зан сайт хүний урьхан харцаа тусгаж ид, уу гэж уриалган гэгч нь шална. Бүсгүй санаа зовонгуй, хийх юмаа олж ядсан байртай харагдана. Өвгөн хүрлийчихээд дуугаа хураажээ.

"Энэ бас хачин өвгөн юм даа. Жолооч яах аргагүй үнэнийг нь хэлжээ. Нэгэн насаар амьтан хүний бараа харахгүй уулын мухар сахисаар зожиг болчихсон юм болов уу? Ийм зан муутай хүн дээр ирж таарах гэж. Эмийн ургамал элбэг гэхээр нь наашаа зүтгэчихсэн чинь гай болов байна. Одоо яана?... Үгүй тэгээд энэ өвгөний чинь үгэнд эрдэм шинжилгээний хүнд дургүй янз цухалзаад байх шиг. Энд өмнө нь ямар нэг хүн ирж байсан юм болов уу?" гэж Уртнасан бодоод асуух гэснээ өвгөний эгдүүг хүргэж орхивол дуугүй сууснаас дор болох биз гэж гэнэт санав. Уртнасан цай ууж ханаад тэдний хэн нэгийг дуугарах болов уу гэж жаахан хүлээзнээд бүтэхгүй болохоор нь хайрцгаа нээж янз янзын чихэр, нэг лонх архины хамт эмгэнд хоёр гардан барьж:

- Хотын боов идэцгээ гэвэл эмгэн баяртай тосон авч:
- Буян чинь дэлгэрч яваг, хүү минь гэж ерөөлөө. Эмгэн чихэр тарааж, архинаас галд өргөөд өвгөндөө жижигхэн мөнгөн хундаганд хийж барилаа. Өмгөн анхны худагыг уугаад эмгэнээ дахин хийж өгөх гэхэд нь:
- Балагтай хар усаар яах юм гэж унтууцав. Гашуун л юм үзвэл сайхан загнаад нааш нь гэж байдаг өвгөнийхөө амнаас ийм үнэмшимгүй үг гарахад чихэндээ үл итгэсэн эмгэн:
- Өвгөн минь, чи чинь уухгүй гэв үү, үгүй юу?... Эсвэл би буруу дуулав уу? гэж асуусанд:
- Хэд хэлүүлэх гэсэн юм гэж өвгөн уцаарлахад
- Үнэхээр тийм бол ч нар ургах зүг солигдож дээ гээд эмгэн жуумалзан архиа хойш тавилаа. Эмгэний үгнээс өвгөний архинд дуртайг гадарласан Уртнасан энэ өвгөний санаанд нийцүүлэх арга ухаанаа олохгүй мухардахдаа гэрээс гарлаа.

Залууг гармагц бүсгүй:
- Аав аа, та танихгүй хүнд юунд ингэж ёозгүй царай үзүүлдэг юм бэ? Тэнгэргүй зантай өвгөн байна гэж бодох байх даа. Санаа зовохдоо нүүр хийх газар олдсонгүй гэсэнд:
- Дуугаа тат! Чамаар заалгахгүй гэж зандрахад эмгэн нь:
- Өвгөн минь, чамайг өнөөдөр юу хорлочих нь энэ вэ?... Тээр жил бас нэг эрдмийн мөр хөөсөн хүн ирэхэд чи чинь өөрөө дагаж гүйгээд хөлөө хугалчих шахаагүй билүү? гэж эмгэн нь өвгөнөө төнхсөн үг хэлчихэв.
- Хош, чи!

хХх
Уртнасан ойн цагдаагийнд ирснээс хойш хэд хоног өнгөрөв. Өвгөний орчны нутгийн эмийн ургамлын тархалт, нөөцийг судлах гэж мэрийжээ. Тэр залуу өглөө эртлэн босоод дасгал хийж буй бололтой жаахан сарвалзаж байгаад цай уусны дараа ургамал хавчдаг том хавтас үүрээд уул уруу гарч одно. Эмгэн охин хоёр түүнд идэх өрөм, ааруул боож, ширэн дашмагт цийдмэг хийж өгнө. Энэ хэд хоногт тэдний ойр орчны уулсыг бараг гүйцээв. Ажилдаа улайрахдаа хаа хүрснээ ч, ядарснаа ч мэддэггүй бололтой.

Данхар өвгөн түүний эзгүй хээр юу хийдгийг мэдэх гэж хэдэн ч удаа явсан чигт нь дурандсан билээ. Гэтэл тэр залуу эрвээхэй шиг цэцэг дамжин тонголзохыг хараад "Энэ ч уг нь хорхойд хоргүй залуу бололтой. Нөгөөх шиг нүдэнд үзэгдсэнээ авах гэж ухаан алдаад байхгүй юм шиг байна" гэж боджээ. Зарим өдөр Уртнасан хэдэн уул давж бүр шөнө болсон хойно хоёр хөлөө арай ядан солбиулсаар ирнэ. Тэгэхэд Данхар өвгөн, түүнийг хаврын ногоо хөөсөн мал шиг ингэж шургаж унатлаа тэнэж яана даа гэж бодоод дуугүйхэн байхад эмгэн нь:

- Хүү минь, битгий ингэж оройтож бай. Манай энэ хавь чинь зэрлэг амьтан ихтэй зэлүүд газар шүү дээ. Осолтой шүү, хүү минь. Хүндэднэ гэхгүй бол өвгөний бууг үүрээд явж байгаач гэж үглэнэ.

Дуугүй мөртөө нэг яривал их яриа байрын энэ төлөвхөн залууг хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж бүсгүй битүүхэндээ харуулдана. Хүн цөөн үзэгддэг болохоор хань ижил гэсэн дээ ч бус, Уртнасан өөрт нь цаанаа л дотно санагдаад байгааг бүсгүй гадарлах болжээ. Түүний хүслээр болдогсон бол Уртнасан юманд явахгүй гэрт л байж байвал тун таатай санагдана. Гэтэл Уртнасан гэрийн бараа харалгүй эзгүй хээр тэнэсээр өдрийг барна. Бүсгүй түүнтэй ганц удаа ч атугай явах сан гэж санавч эцгээсээ айх учир хэлж үл зүрхэлнэ.

Бүсгүйн аз болоход Уртнасан нэг өдөр гэрт өнжлөө. Хайрцагнаасаа ян бүрийн шилтэй шингэн бодис гарган өрж, хуруун шилэнд цэцэг, үндэснээс хийж спиртэн дэн дээр буцалган өөр шингэн бодистой холих мэтээр үзнэ. Зарим цэцэг, навчийг өсгөдөг шилээр харна. Энэ бүхэн гэрийнхэнд их сонин байлаа. Уртнасан өсгөдөг шилээн эмгэн охин хоёрт өгч харуулахад өөрсдийнх нь мэдэх цэцэг энгийн нүдээр харснаас хэчнээн ондоо байдгийг үзлээ. Хэнэггүй царайлж залуугийн юу хийж байгааг эс тоосон янзтай суусан өвгөн ч эмгэн охин хоёрынхоо шагшин яриад байхаар нь тэссэнгүй очиж харлаа. Өвгөн нэг насаар үзээгүй юмаа үзэх нь тэр.

- Үгүй ер өө, мөн санаанд оромгүй юм хийж суудаг хүн ээ, чи! гэж өвгөн гайхан дуугарчээ. Уртнасан тийнхүү гэрт өнжсөнд бүсгүй яагаад ч юм их баяртай байлаа. Дуу аялан орж гарна. Залуу юу ч эс анзааран өнөөх цэцэг, навчаа оролдон суухад нь бүсгүй тэлмэгэр хар нүдээрээ баясан харж үе үе мишэлзэнэ. Тэгээд ч өчүүхөн хөдөлмөгч нь л харцаа буруулна.

Өвгөн сахь залууг цэцэг түүдэг хүн гэдгээс өөрөөр бодсонгүй. Учрыг мэдэхийг ч хүссэнгүй. Гэтэл энэ өдөр түүний хэрэгт дурлах овыг нь хөдөлгөж орхив. Залуугийн юу хийж байгааг үдийн хугас дуугүй харж суусан өвгөн тэсэлгүй:

- Энэ цэцэг навчаар чи юу хийдэг хүн байна дээ? Энэ том хавтсанд хатаагаад байгааг хичээл дээр хүүхдэд үзүүлэх гэж байгаа юм уу?... Ингэхэд чи ер нь ургамал ногоо заадаг багш хүн болж таарав аа? гэж асуулаа.

Өөрийг нь хэд хоног хүн гэж тоогоогүй энэ өвгөн гэнэт ингэж олон юм шалгаасанд залуу их гайхжээ. Тэгэвч дуугүй ажлаа хийсээр байгаад ихэмсэг өвгөнийг өөртэйгээ ярих болгосондоо дотроо баярлав. Уртнасан хийж байгаа юмаа түр орхиж, ийм сэжүүр гарсан дээр нь тухтайхан ярьж өвгөний санааг мэдээд авъя гэж бодоод түүн уруу эгцлэн харж суугаад:

- Миний энэ түүгээд байгаа чинь дандаа эмийн ургамал. Би эм хийдэг үйлдвэрт ажилладаг хүн дээ гэхэд нь:
- Пээ, ямар буянтай үйл бүтээдэг хүү вэ? гэж эмгэн дуу алдвал:
- Бид чинь тэгвэл уудаг эмэн дээгүүрээ л туучиж байдаг улс байх нь ээ?! гэж өвгөн тойгон толгойгоо түнжигнүүлэн халаглан шогшроход Уртнасан:
- Хараахан тэр чигээрээ ч эм биш л дээ. Нарийн аргаар боловсруулж байж сая хүн хэрэглэх эм болдог юм гэв. Сөөм газрыг ч хайрлаж, үүгээр түүгээр давхисан жолоочийг тархидаж байдаг энэ өвгөний яхир муу зангаас бус, байгалиа хамгаалах гэсэн сайхан сэтгэлийн үр болохыг Уртнасан гадарлах болсон учир өвгөнтэй ний нуугүй ярих хүсэл төрж:
- Данхар гуай, газар дэлхий гэдэг чинь хүний төрж өссөн өлгий нь. Эрт цагаас эх мэт ивээлээрээ хүнийг хооллож, хувцаслаж иржээ. Өвчин эмгэг хүрвэл анагаах эмээ ч ургуулаад өгч байна. Газар шороо баймаажин ус, ургамал байна. Ус, ургамал баймаажин амьтан байна. Амьтан баймаажин дэлхий маань улам өгөөмөр баян болж дэгжин цэцэглэж байна. Энэ дөрөв амин судасны холбоотой юм даа. Тэгэхээр байгаль маань хүний төрсөн эх юм. Хүн байгалиас төрөөд байгальдаа шингэж байгаа юм гэж Уртнасан яриад баахан номчирхочихов уу даа гэж санаа зовсхийв. Гэтэл өвгөн харин ч шаггүй ухаарсан бололтой:
- Нээрэн л үнэн дээ, хүү минь. Бид чинь эргээд л хөрс шороо болж байгаа юм чинь гэж хэлэв.
- Тэгэхээр хүн эхийгээ яаж хайрладаг вэ, түүн шигээ нинжин сэтгэлээр газар-эхээ хайрлах учиртай юм даа гэхэд:
- Хэлээд яах вэ, хүү минь гэж өвгөн уриалгахан хэлээд: "Энэ чинь их ухаантай хүү юм. Хэд хоног дүлий годил шиг сууж байхаар ийм хүүхэдтэй ярьж хөөрч байх минь яалаа! Намайг муухай ааштай өвгөн гэж бодсон байх даа. Яалаа ч өнгөрсөн хэрэг. Тэнэг өвгөнд гомдоогүй бололтой. Одоо ингээд надтай цаанаа юм санасан шинжгүй ярихыг бодоход сэтгэл цайлган, санаа сайтай хүүхэд байх" гэж өөрийгөө ихэд зэмлэжээ.

Бүсгүй эцэг, залуу хоёрынхоо ийнхүү санаа нийцэн ярилцахыг үзээд илтэд баясан тэр хоёрыг мишээнгүй харна. Тэдний хамаг санаа бодол өөр дээр нь тусаж ихэд сонирхож байгааг Уртнасан мэдээд нэгэнт эхэлснийх жаахан ярихад ч яах вэ гэж бодмогцоо:

- Хүн ухаант амьтан мөртөө эрт цагаас юм бүхэн төгс бүрдмэл газар-эхдээ даанч халамжгүй хүйтэн сэтгэл гаргасны уршгаар маш олон төрлийн амьтан, ургамал үгүйрч алга болж дээ. Европ тивд байсан үхрийн өвөг эцэг түүр гэдэг зэрлэг үхрийн сүүлчийг гурван зуун тавин жилийн өмнө устгаснаар удам нь тасарсан байна. Яриад байвал ийм жишээ олон л доо. Байгаль дээр байгаа бүх юм хоорондоо шүтэлцээтэй байдаг. Энэ муу ялаа хэрэггүй гэж болохгүй. Америкийн Калифорни гэдэг мужийн нэг үзэсгэлэнтэй сайхан нуурын дэлэнчийг устгасан чинь загас нь үгүйрч дуусаад, шувуу нь нүүж алга болжээ. Яагаад тэгэв гэвэл, тэр загас шувуу нь дэлэнчээр хооллодог байж л дээ. Шоргоолжийг үгүй хийчихвэл модгүй болох жишээтэй юм л даа. Тэгэхэд манай өвөг дээдэс хорхой шавжийг битгий ал, шувууны өндгөн дээр сүүдрээ тусгавал эх нь голчихдог юм гэж сургасаар ирсэн маань их нарийн учиртай юм байна шүү дээ гэж Уртнасанг ярихад:
- Тэгэлгүй яах вэ гэж өвгөн өгүүлснөө "Энэ бас сайхан ярьдаг хүү юм даа. Бид гурвыг голохгүй байна шүү. Гэтэл нөгөө нэг эрдэмтэн "Ямар учиртай юм хийгээд байгаа залуу вэ?" гэж асуухаар "Энэ тун нарийн ухааны ажил даа. Цэвэр эрдмийн ажил гэдэг энэ. Яриад яриад та учрыг нь олохгүй байх даа" гэхэд нь "Дүү минь, тэгээд миний хялбархан ухаж мэдэхээр бол юунд тус болох юм хийж байгаа хэрэг вэ" гэж шалгаахад "Шинжлэх ухаанд л чухал хэрэгтэй юм" гэж хэлж билээ. Мангуу толгой би ч түүнд итгэчихээд өөрт хэрэггүй ч, шинжлэх ухаанд хэрэгтэй юм гэж бодчихоод тус болох гэж хөлөө хугалах шахтлаа харайсныг нь яана! Хар моньд чинь миний гараар хүртэл могой бариулсан шүү. Гашуун усанд дуртайдаа тэгж хүний зууш болсон юм" гэж Данхар бодоод "Бузар золиг" гэж амандаа хараав. Ийн бодол болж суухдаа өвгөний хацар байн байн үрчилзэж байлаа. Тэгтэл Уртнасан:

- Манай монголчууд олон зуун жилийн тэртээгээс байгалиа хамгаалж ирсэн түүхтэй улс. Богд хан уул, Отгонтэнгэр, Хан хэнтий чинь өнө эртний дархалсан уулнууд. Монгол улс таван зуугаад жилийн өмнө гарсан "Халх журам" гэдэг хуулиндаа байгаль хамгаалах тухай нарийвчлан заасан байдаг юм билээ гэхэд:
- Мөн ч өнийн юмаа даа. Хэчнээн ч үе улирав даа гэж өвгөн хэлэв.
- Манай ард түмэн усанд бохир юм угааж асгах нь байтугай, сүүний савыг зайлдаггүй, нүүхдээ бууриа заавал цэвэрлэдэг, онцын хэрэггүй бол мод огтлох, газар ухаж сэндийлэхийг цээрлэдэг нь маш эртний сайхан уламжлал юм. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг ариун гол мөрөн, үзэсгэлэнт сайхан ой модондоо үеийн үед сэтгэлийн угаас хайртай байсных нь л үр нь энэ шүү дээ гэж Уртнасанг цааш нь ярихад:
- Би төрсөн орон дэлхийдээ гойд элэгтэй хүн. Угаасаа ч тийм юм даг уу, энэ ойн цагдаагийн ажлыг олон жил хийсэндээ ч тэр үү, ан гөрөөс, мод ургамал гээд л нүдэнд үзэгдсэн бүхнээ амьтан ах дүүгээс харамлахыг яана. Заримтай нь ч галд хийх ганц мод огтолсноос болж тангараг тасарсан ч удаа бий гээд өвгөн эрүүгээ тулан ширдэг гөлрөх нь энэ насандаа сайдалцаж муудалцаж явснаа нэхэн санаж байна уу гэлтэй.

Эмгэн бүсгүй хоёр тэр хоёрын яриаг чагнан алмайрч хэн дуугарсных нь ам уруу орчих шахна. Бүсгүй эцгээ энэ залуутай ийм элгэмсүү ярилцаж байгаад туйлаас баярлана.

- Сайн юмны төлөө сайдалцаж муудалцах ч бага хэрэг. Юмаа хамгаалах нь түмэн зөв. Хойч үедээ л элбэг дэлбэг, байсан юмыг байснаар нь үлдээх гэсэндээ л энэ шүү дээ. Манайхны зарим нь ч арай дэндүү байгаа юм гэж Уртнасанг хэлэхэд өвгөн сэргэж:
- Ёстой тийм. Чи бүр нэг голоор нь хэллээ. Ан амьтанг чинь зарим нь зугаа гаргаж байх ёстой амьд бай шиг л санадаг бололтой. Эр охин, том жижиг, үр төл гэж бодох юмгүй үзэгдсэнээ л буудахыг нь яана! Даанч дэндүү. Үүнээс болоод таних танихгүй амьтантай хэрүүл тасарна гэж бүр үгүй. Зарим нь бүр машин унасан луйварчин гэсэн үг. Гэгээн цагаан өдрөөр амьтан хулгайгаар алчихаад хүний бараанаар ум хумгүй зугтаад алга болно гээч. Албан газрын нэр барьж гэмгүй царайлчихаад олз ашиг харсан хүн ч байх юм. Энэ насанд есөн жорын амьтантай учирч аль хөглөж явсныг тэр гэх вэ, хүү минь гээд Данхар, залууг гэртээ ирснээс хойш анх удаагаа нүүр өөд нь харж инээв. Энэ өвгөнийг ерөөс инээдэггүй, баргар царайлчихаад л явдаг юм байх гэж санаж байсан Уртнасан ч инээмсэглэжээ.

Өвгөн өдрийн од шиг зуудаг гаансаа гарган тамхи нэрж завилан тухлангаа:
- Би нэг эрдэмтэнтэй ах дүү шиг байлаа, чиминь. Тэр хүн манай энд эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн юм. Ан амьтан л судалдаг гэж ярьсан даа. Манай энд хоёр удаа ирсэн. Улаанбаатараас захиа занаа бичиж ийм ч арьс, тийм ч эвэр явуулаач гэнэ. Би ч хүний итгэл, ажлын чухлыг бодоод явуулдаг байв аа, чиминь. Цол хамгааллаа л гэж дуулдсан. Тэгээд сураг тасрах нь тэр. Гурван жилийн дараа ч байна уу, би нэг хот орчихоод явж байтал өнөөх эрдэмтэнтэйгээ гудамжинд дайралддаг юм байна. Таргалсан ч гэж жигтэйхэн. Нүдэндээ шил зүүчихэж. Томоо гэгчийн цшнх барьчихаж. Нэг малигар шар амьтан гар дээрээс атгаад авах нь тэр. Би арай чүү л гэж танилаа. Лувсан маань яах аргагүй мөөн. Манайд заавал оч гээд салдаг юм биш. Дагаад алхачихав аа. Гял цал болсон байшин уруу ороод л явчихдаг юм байна. Тэгсэн чинь хөөе, эндээс ч бугын эвэр нүд сох хатгачих гээд, тэндээс ч янгирын эвэр сүлбэчих гээд гишгэх газар олддог юм биш. Айлд орлоо гэсэн чинь нэг л бөөн эврэн дунд орчих нь тэр. Арай гэж нэг газар сууж аваад ажсан чинь өнөөх сэрийж сарайсан эвэрнүүд чинь дандаа манай эндээс л эрдмийн ажилд хэрэгтэй гээд бодий нь хөтөлж авч яваад байсан эвэр дүрээрээ байдаг байгаа даа. Гэтэл бас энэгүй л бол миний ажил бүтэхгүй сүйд болно гэж гуйж гувшиж байгаад цааш нь харуулсан цоно, ирвэс, шилүүсний арьсыг дөрвөн мөчий нь тэлээд ханандаа хадаж орхиж. Цөмөөрөө л миний гараар орсон юм чинь, би танилгүй яах вэ. Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж байгаа хүнд тус хүргэх гэсэн сайхан сэтгэл минь ийм болох гэж дээ, тэнэг толгой яасан муухай гэнэдэж хуурав даа гэж санахаас дотор харанхуйлаад явчихлаа. Тэглээ гээд яах вэ, айлд ирсэн хүн чинь дуугүй л суухаас. Эхнэр нь гэж чиний энэ бичээд байгаа хөх бэх шиг юмаар нүдээ тойруулаад будчихсан, зовхи сормос нь хүн хүнийхээс ондоо босож сэрвийсэн жигтэй янзын, гэхдээ харин аюулгүй хөөрхөн ааштай хүүхэн байсан шүү. Эрдэмтэн эхнэр хоёр ч намайг байдгаараа дайллаа. Үзээгүй сонин шилтэй архи ч гаргалаа. Би ч сүрхий халав шүү.
- За тэгээд эрдэмтэн боллоо гэсэн, юу бүтээгээ вэ дээ? гэж асуугаатахсан чинь, эрдэмтэн маань:
- Миний цол хамгаалсан ажил энэ дээ гээд машиндсан тэвхгэр цаас үзүүлж байна. Тэр нь надад нэг л чамлалттай санагдсан болохоор
- Ердөө л энэ үү? гэсэнд:
- Үүнийг бичнэ гэдэг амар ажил биш. Худасных нь тоогоор өвгөний минь толгойд цагаан үс гарсан байх гээд эхнэр нь алиалан инээж байна.
- Эрдэмтэн болохын ашиг нь юу байна даа? гэж цөхрөхдөө асуусан чинь бас л эхнэр нь урьтаж:
- Өвгөн маань цол хамгаалаад цалин нь овоо нэмэгдсэн гэлээ. Миний шал дургүй хүрч:
- Цол хамгаална гэдэг чинь тэгвэл явж явж цалин л нэмүүлэхийн нэр юм шив гэж хэлээтэхтэл:
- Яалаа гэж тэгж хэлж болох вэ, Данхар гуай минь. Шинжлэх ухаанд их нэмэр хандив оруулж байгаа юм гэж эрдэмтэн маань надад дандаа хэлдэг нөгөө үгээ хэлээд:
- Таны хувь нэмэр ч бас оролцсон. Би танд баярлаж, үргэлж дурсаж явдаг юм гэж ярилаа.

Би ч шинжлэх ухаанд нэмэр болохоосоо өмнө амьтан хорооход л нэрмээс болж дээ гэж бодохоор өөртөө ч уур хүрэв. Энэ ер нь юу хийж суудаг хүн юм бол гэдгийг нь мэдмээр санагдаж дэлүү загатнаад болсонгүй:
- Эрдэмтэн болоод гурван жил өнгөрчих шив. Энэ зуур сонин юм юу бүтээв дээ? гэхэд эрдэмтэн:
- Баахан ном уншлаа. Энэ хэдийг сонин сэтгүүлд бичлээ гээд босож хавтсанд үдсэн дөрөв таван хайчилбар үзүүллээ.
- Бүтэн гурван жилд иймхэн юм хийлээ гэж үү? гээд намайг гайхан харахад:
- Аргагүй ээ, аргагүй. Данхар гуай эрдэм шинжилгээний нарийн төвөгтэй ажлыг яаж ойлгох вэ гээд эрдэмтэн маань миний голж чамласан үгэнд уурлах бус, харин ч сэтгэл тайван инээж байлаа. Юу ч бодсон шинжгүй инээж байгаа нь бүр ч зэвүүн. Түмэнд тус хүргэдэггүй, цолноос цаашгүй ийм эрдэмтнээр ч яах юм билээ дээ гэж санахаас уур хүрээд болдоггүй. Хөлөө хугалчих шахам сүйд майд болж байсан хүнийхээ эрдэмтэн болсныг үзээд дур гутахдаа тэр айлаас бушуухан гарахын мөн боллоо. Жаахан халсныг ч хэлэх үү, хөл гуйвж, өнөөх түмэн эврэнд нь арай л олиулчихалгүй шиг гарлаа даа.

"Хумсын чинээ ч ашиггүй байтал өдий төдий амьтны аминд хүрч эвэр туурай, ангийн арьсаар орон гэрээ дүүргэх ямар хэрэг байнаа?!" гэж бодохоос уур хүрч гудамжаар нэг хашгирмаар санагдсан гээч. Мөн ч их өвчин шүү гэж хуучлаад өвгөн наг наг инээж, аль хэдийн унтарсан гаансныхаа үнсийг гутлынхаа уланд цохив. Тэгээд дахин тамхи нэрж:
- Түүнээс хойш л элдэв сайхан нэрээр бичиг сачиг өвөртөлж ирдэг хүнд яснаасаа дургүй хүрдэг болчихсон юм даа. Чиний шинжилгээ судалгаа хийнэ гэж хэлэхийг чинь сонсуут л өнөөх эрдэмтэн санаанд буугаад явчихсан хэрэг. Тэгээд л уурлаж хохилзож байгаа нь тэр. Ийм л учиртай юм даа, хүү минь гээд өвгөн мушилзаж, залуугийн өөдөөс хүлцэл өчсөн харцаар харлаа.

Өвгөний нүдийг ажихад эвгүй зан гаргасандаа гэмшсэн байдал илэрхий. Түүний яриаг сонсоход үнэндээ ч өвгөн буруутай биш байлаа. Газар дэлхийнхээ юм юманд хайртай хүн харамлаж халаглахдаа тэгж бодох нь ч аргагүй ээ. Эрдэмтэн хэмээх цол авсан эрдэмгүй хүн жинхэнэ эрдэмтэн хүн хоёрын хооронд алганы ар өвөр хоёр шиг зөрөө байдгыг мэдэхгүй ийм настай хүнийг зэмлээд ч яах билээ. Тэгээд:
- Эрдэмтэн бүрийг тэр хүн шиг бодож яаж болох вэ. Тэгэхдээ ганц нэг тийм хүн байгаа л даа... Улс орныхоо тархи нь болсон лут лут эрдэмтэн зөндөө бий гэж Уртнасанг хэлэхэд өвгөн:
- Би ямар эрдэмтэн мэргэдтэй уулзаж явсан биш дээ. Сохор үзсэнээ, мухар атгаснаа гэгчээр өөрийнхөө учирсан ганцаар л жишиж гомдол бухимдлаа бүгдэд гаргаж байгаа нь тэр... Тэнэг ч амьтан бол доо гэж өөрийгөө голонгуй инээмсэглэв.

Санаа бодлоо нээлцсэн энэ сайхан яриа ид халуун дээрээ өрнөөд байтал сайн юманд садаа гэгчээр үнээ тугалын мөөрөлдөх дуун тасалж орхилоо.

- Хүүе, Сэржмядаг аа! Цаана чинь үхэр нийллээ! гэж эмгэн сандран хашгирав. Бүсгүй нарийхан шилбээ гялсхийлгэн босгон дээгүүр харайж гарлаа. Сэржмядаг гэдэг нэрийг сонсохдоо Уртнасангийн сэтгэлд баярын од харвах шиг болов. Энэ гэрийнхэн бие биеэ нэрээр нь дуудахгүй учир эмгэн охин хоёрын нэрийг мэдэж чадалгүй өдий хүрчээ. Бүсгүйтэй хааяа ярих далим гардаг боловч ирсэн хүн охинд нь санаархаж эцгийнх нь дургүйг хүргэдгээс өвгөн тийнхүү дурамжхан угтсан байх гэж бодсон учир хөндийхөн байдаг байжээ. Харин өнөөдөр эмгэн уулгалан тэвдэхдээ охиныхоо нэрээр дуудаж орхисон нь Уртнасангийн санаанд оромгүй аз дайрчээ.

Орой хоолны дараа өвгөн Уртнасан хоёр бас л хөгжөөнтэй юм ярилцаж суутал бүсгүй шүд шүд гэж ярвайн хацраа дарлаа.

- Өнөө шүд чинь өвдөөд унав уу? гэж эхийнхээ асуухад бүсгүй тунирхуу янзтай толгой дохиод орон дээр очиж хэвтэв.
- Одоо яана аа, өвгөөн? гэж эмгэнийхээ хэлэхэд би яах вэ дээ гэсэн харцаар өвгөн хариулав.
- Хавирганы бураа халааж жигнэх юм билүү гээд эмгэн мах гаргасан түмпэн дотроос хавирганы яс авлаа. Уртнасан хоромхон зуур хайрцгаа нээж цаасан хүүдийнээс нэг жижигхэн бор юм авч бүсгүйн дэргэд очоод биед нь хүрэх шалтаг олдсон дотроо олзуурхан, шүд өвдсөн талын хацарт нь алгаа нааж:
- Аль шүд чинь вэ? гэж асуув. Бүсгүй "аа" гэж аяархан дуугараад өөдөөс нь харахад сайхан дүрлэгэр нүдэнд нь шаналангуй байдал илэрхийг Уртнасан ажаад "Өвдөх сургаар л ингэж байдаг юун ч янгууч юм билээ дээ. Хоёр хөгшиндөө эрхэлсээр энэ байх даа" гэж бодоод цоорхой араан дээр нь эмээ тавиад:
- Хөдөлгөлгүй зуугаарай гээд гар хүрч амжсаных гэсэн шиг булбарай улаан хацры нь энхрийхнээр нэг илбэжээ.
- Өвдсөн цагт энэнээс зуулгахад гэмгүй гээд Уртнасан нөгөө цаасан хүүдийтэй эмээ өвгөнд өглөө. Өвгөн эмгэн хоёр тэр эмий нь дамжуулан үзэв.
- Ямар гээч эм бэ? Ер үзээгүй юм байх чинь гэж өвгөн үрэлнээс нүд салгалгүй хэлэв.
- Алтан гагнуурын үрэл гэдэг юм. Шүдний өвчин намжаах санаатай хийсэн юм. Манай эмийн үйлдвэр одоо хийж байгаа л даа гэж Уртнасанг ярихад эмгэн:
- Толгойн эмнээс өөр шүдэнд нэмэр болдог эм бий гэж дуулаагүй юм байна гэв.

Тэднийг тийм эмгэг хуучид ийм юм сайн гэж ярилцаж байтал бүсгүй ч инээд алдсаар босоод ирэхэд нь
- Зүгээр болчихов уу, охин минь? гэж эмгэн энхрий зөөлөн дуугарав.
- Дорхноо өвдөхөө больчихлоо гээд бүсгүй чи ийм ачтай хүн байсан юм уу гэсэн харц, баясгалантай мишээл хоёроор залууг зэрэг шагнав.
- Сайн эм юм даа... Одоогийн залууст шүд шүд гэж арзайхгүй амьтан бараг байх биш. Хэчнээн хүнийг амрааж байгаа бол доо. Түмний тусыг бодсон нэг буянтан нь л гаргаа байх даа, хөөрхий гэж эмгэн үнэн санаанаасаа сүжиглэнгүй хэлэхэд Уртнасан дуугүйхэн инээмсэглэв.

Урьд нь өвгөний дүнсгэр царайнаас эмээж дуугаа хурааж суудаг байсан Уртнасан оройжингоо сонин сонин юм ярьж тэр гурвыг баясгана. Өвгөн нэгэн насаар ой сахиж суухдаа учирсан хөгжтэй паянгаасаа хааяа ярьж инээлгэнэ. Өвгөнийг ийм яриа хөөрөөтэй, сайхан зантай хүн гэж зүүдлээ ч үгүй байсан залуу түүний инээж хөөрөхийг харахдаа сэтгэл тэнүүн баяртай байлаа. Данхар түүний анхлан бодсон шиг тийм яхир яндан өвгөн биш байжээ. Хэн хэндээ муу санах юмгүй сэтгэл цэлмэсэн хүмүүс үе үе нэрхийтэл инээлдэн, бие биеэ урьхан харцаар харж хөгжөөнтэй байлаа. Хүн хүнээ ойлгоно гэдэг ийнхүү хэн хэндээ инээд баяр хайрладаг ажээ.

ХХх
Нарлаг сайхан өдөр. Ойн цагдаагийн гадаа бэрзээнтэн дээгүүр өнгө өнгийн цэцэг дэлгэн хатаажээ. Уртнасан цээжээ нүцгэлээд наранд шарангаа цэцгээ эргүүлж тойруулна. Сэржмядаг бүсгүй энэ тэр цэцгийг шохоорхон үзэнгээ хатсан цэцгээ савлахад нь тусална. Залуу тун ч нямбай хүн ажээ. Цэцгээ багц болгон боож хүүдийд хийж оёод, цэцгийн нэр, хаанаас хэзээ түүсэн сэлтийг нэгд нэггүй бичсэн пайз зүүнэ. Бүсгүй багцалсан цэцэгнээс авахдаа үүнд чинь энэ хүний гар хүрсэн юм шүү гэж бодно. Тийн бодох тусам үнэр ялдам энэ сайхан цэцгэнд залуугийн үнэр бас шингэсэн юм шиг санагдаж сэтгэл уярна. Тэгээд залууг дөлгөөхөн харцаар сэмхэн харж санааширна. Бүсгүй ягаавтар өнгийн цэцэг багсайтал атган өргөж:
- Та энэ цэцгийн домгийг мэдэх үү? гэж асуув.
- Согоо суман уу?... Үгүй шүү, дуулаагүй юм байна.
- Эрт л цагт юм байх. Нэг анчин согоо буудаад шрахдуулчихаж гэнэ. Тэгсэн чинь хаанаас ч юм янзага нь гүйгээд очиж дээ. Анчин ихэд гэмшин буцжээ. Тэгэвч санаа нь зовж өнөө газраа өдөр заавал ч үгүй нэг эргэж очдог байж. Шархтай согоо энэ цэцгийг л идэж харагдах юм гэнэ. Хэд хоносны дараа согоо эдгэрээд янзагаа дагуулаад явчихжээ. Тэгээд согоо суман гэж нэршсэн гэж ярьдаг юм билээ гээд бүсгүй яриандаа өөрөө уярч залууг мэлмэрсэн тогтуун нүдээр харав.

Хайр гэрэлтсэн тэр сайхан нүд "Та надад ямар их янаг дотно харагдана вэ" гэж хэлж байлаа. Залуугийн харц бүсгүйн хайр хүссэн харцтай тулгарав. Бүсгүйг тийм бодолтой байдгыг Уртнасан гадарлаагүй учир далдуур шаналж явжээ. Данхар өвгөнийд ирээд сар шахам болохдоо сүүлийн арваад хоногт эмийн ургамал бодсон сэтгэлийг нь энхрий хонгор бүсгүй эзэлж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бүсгүйнхээ нүднээс бодлыг нь олж харсандаа хязгааргүй баярлахдаа чи минь бас над шиг байсан юм уу гээд ухасхийн тэвэрч авмаар бодогдоод иржээ. Тэглээ ч уулын зэрлэг согоог ухаангүй нэгэн хөдөлгөөн үргээхийн адил болуужин гээд сэтгэлийнхээ хөөрлийг чандлан барьж, алсад дүнхийх цаст цагаан уулсын толгой харан санаа алдав. Тэгээд жаахан сэхээ орж, бүсгүйн, тэрхүү уулсын цагаан тэргүүн шиг ариухан сэтгэл дээр нэгээхэн ширхэг ч хөө унагахгүйг хичээхийн учир:
- Чи цэцэг ногоо сүрхий таних юмаа гэж тэс өмнөө юм хэллээ. Залуугийн харцтай мөргөлдмөгцөө эрх алдан самгардаж яах ч учраа олохгүй байсан бүсгүйн дотор овоо уужирч:
- Тэгэлгүй яах вэ. Ойн цагдаагийн охин болж төрснийх ойгоо сонирхолгүй яах вэ. Тиймдээ ч би ойн сургуульд орсон юм шүү дээ. Танаас ургамал цэцгийн тухай хичээл дээр сонсоогүй сонин сайхан юмаа их дуулж авлаа гэж өгүүлэхэд нь:
- Аав шигээ ойн эзэн болох юм биз дээ гэвэл:
- Эндхийн зарим хүний аавыг хэлдгээр ойн бэрд ч бас болох байх гээд бүсгүй нүдээ эрвэлзүүлэн цангинатал инээлээ. Залууд энэ инээд урьд өмнө огтхон ч сонсогдоогүй тийм л уяран хайлам уран эгшигтэй сонсогджээ.

Тэр хоёрыг ийн суухад өвгөн эмгэн хоёр мөн л залуугийн тухай ярилцаж байлаа.

- Энэ ч үнэхээр эрдэмтэй хүн юмаа. Таван салааны шүүс гэнэ үү, нэг хүрэн эм өгснөөс хойш миний элгэн дээр цанхайж хоолны шингэц муу байдаг чинь гайгүй болчихлоо шүү дээ. Үгүй тэгээд охин бид хоёрт өгсөн эмийг өөрөө хийсэн юм гэнэ шүү дээ. Охинд ярьсан байна гэхэд
- Аа, энэ тийм амар хүн биш. Эрдэмтэн болоогүй байхдаа ингэж байгаа хүн чинь болохоороо аягүй бол үрэгдсэнийг сэхээх бэрх хүн гарах ч юм билүү, яаж мэдэх вэ? гэж өвгөнийгөө хэлэхэд:
- Манай өвгөн ч юмыг нэг магтахаараа тэнгэр тулгаад л нэг муулахаараа газарт булаад л гээд эмгэн үүдэн шүд нь онгойсон улаан буйлаа улалзуулан инээв.
- Ишш, эмгэн минь, чиний наад ам чинь ч хүний өөдөөс харж мөн инээмээр байна даа гээд өвгөн тохуурхан инээмсэглэхэд:
- Өвгөөн, энэ хүү вансэмбэрүү л гэж хааяа дурсаад байх юм. Уушгинд сайн эм хийх санаатай юм байх. Чи бэрдлэлгүй зааж өгөөрэй гэвэл:
- Тэгнэ ээ, тэгнэ. Ашиг хонжоо эрэгч биш, олонд тустай юм хийе гэж нэгэн үзүүрт сэтгэл барьсан хүн юм. Харваас андашгүй. Ургамал цэцэг авахдаа ч үрэлгэн сэтгэлээр хүрэхгүй юм... Би өөрөө газарчилж явна гэхэд нь:
- Овоо доо, өвгөн минь... гэв.

Уртнасан наранд байсаар нэлээд халууцсан бололтой хөлсөө арчсаар орж ирэхэд эмгэн аяга дөхүүлж:
- Хүү минь, халуун цай уувал энэ шар данханд байна. Хүйтэн юм залгилбал тэр домбонд хярам бий гэв.
- Хүү минь, чи хуучин монгол бичиг, төвд ном мэдэх үү? гэж өвгөнийг гэнэт асуухад Уртнасан ухаангүй залгилж байсан ундаа амнаасаа салгаж гайхасхийх харснаа:
- Аль алий нь бараг зэрэг гадарлана аа гэж аяархан хэлэв. Өвгөн дуу шуу ч үгүй хоймрынхоо авдрыг уудалж ёроолоос нь хуучирсан хүрэн торгон баринтагтай хэдэн ном гаргаж ирлээ. Тэгээд залууд:
- Манай эмгэний ах эм барьдаг оточ хүн байсан юм. Зөндөө л ном байлаа. Он жилийн уртад увуу цувуу үрэгдсээр хэд үлдсэн юм. Чи үз дээ. Чиний мэдэх юм байна уу, үгүй юу? гэв. Уртнасан номуудыг нэг нэгээр нь өвдөг дээрээ тавин баринтгыг нь нямбайлан задалж уруул хөдөлгөөн үзэж байхад өвгөн нүд салгалгүй ширтэж байснаа:
- Ямар ямар ном байна? гэж асуухад
- "Эрдэнийн увдис гарахын орон", "Хиргүй болор толь", "Эндүүрэлгүй танигч", "Эмийн дөрвөн үндэс" гэхчлэн зарим нь төвд хэлээр, зарим нь хуучин монгол үсгээр бичсэн эмзүйн талын ном байна даа гэвэл:
- Ийм хуучны ном чамд хэрэг болох уу? гэхэд нь
- Манай хуучны эм судлалыг одооныхтой харшуулан үзэхэд хэрэгтэй байлгүй яах вэ. Энэ чинь чухаг ховор ном шүү дээ гэж залуу учирлав.
- Эд эзнээ хүлээж байдаг гэж үнэн юм даа... Хүүдээ өгөлгүй яах вэ гээд өвгөн өнөө номуудаа давхарлан барихад Уртнасан хичээнгүйлэн авч:
- Гялайлаа. Эх орныхоо эмийн ургамлыг хичээн судалж, ариглан хайрлаж, хүн арддаа тус болох сэтгэлийг үүрд өвөрлөж явъя аа гэв.

ХХХ
Сар дээр хөөрчээ. Тэргэн дээр зэрэгцэн суусан Уртнасан Сэржмядаг хоёрын царай сарны тунамал гэрэлд бодлогошронгуй харагдана. Ойр саахалтын дайтай урсаж байгаа уулын голын чимээг чагнасан юм шиг хоёул дув дуугүйхэн. Уртнасан бүсгүйн мөрөн дээр гараа аяархан тавьж:
- Сэржмядаг минь, эмийн үнэрээс хол, балын амтанд ойрхон байсан хэд хоног өнгөрч, буцах маань хаяанд ирж дээ гээд шүүрс алдахад бүсгүй:
- Та тэгээд хотоо санаад бушуухан харих сан гэж яараад л байна уу? гэж хэлэхдээ хоолой нь чичрэгнэв.
- Болдогсон бол... гээд залуу хөгжмийн утас гэнэт тасарсан мэт таг дуугүй боллоо.

Сарны сүүн цагаан гэрэлд улиаснууд мөнгөөр цутгачихсан юм шиг цайрна. Салхи хөдлөхөд улиасны навчис сэржгэнэх нь жингэнэсэн чимээ л гарахгүй байгаагаас биш, мөнгөн зооч хэлхээд зүүчихсэн юм шиг гялалзана.

- Эндээс буцахад ганцхан л юманд сэтгэл хоргодоод байна даа гэж залуу зүрхшээсээр хэлэхэд бүсгүй ойлгоогүйдээ ч тэр үү, зориуд дйүвүүлэх гэсэндээ ч тэр үү ингэж хэллээ.
- Вансэмбэрүү юу?... Маргааш очоод авахын хооронд санаа зовоод яах вэ дээ.
- Вансэмбэрүү ч биш л дээ.
- Тэгээд юу юм бол доо гэж бүсгүй хайнгадуу юм шиг хэлээд залуугийн өөдөөс дүрлийтэл харахад нь:
- Сэржмядаг цэцэг.. гэж хэлэхдээ залуугийн харц бүсгүйн харцтай эсрэг ширтэлцэв. Бүсгүй түүний үг цэцэгний тухай бус гэдгийг юу эс андах вэ:
- Та чинь өвс ногооноос өөр юм боддог хүн байсан юм уу? гэхэд нь:
- Бодолгүй яах вэ дээ, Сэржмядаг минь гээд залуу бүсгүйн бэлхүүсээр тэвэрсэнд:
- Би таныг боддоггүй юм байх гэж санасан гэж бүсгүй гэрийн хаяагаар урсаж байгаа бяцхан горхины шивнээ шиг дуулдах төдийхөн хэлээд тэрэгнээс үсрэн бууж гэр уруугаа алхав.

"Сэржмядаг гэсэн энэ сайхан нэр шигээ, аглаг ойд ургасан анхилуун цэцэг шиг танхилхан хонгор юм даа, чи минь" гэж Уртнасан бодон түүний араас харна...

Дөнгөж үүр хаяарч байхад Данхар өвгөн Уртнасан, охин хоёртойгоо хөдөллөө. Сэржмядаг хамт явж газар үзнэ гэсэн учир хэн ч түүнийг хорьсонгүй. Түүнтэй холын замд дөрөө нийлүүлж явах нь хэзээ хэзээгүй буцах болсон Уртнасанд олдошгүй завшаан байлаа. Үүрийн улаан шаргал туяан доогуур Отгонтэнгэрийн бөмбөгөр цагаан орой гялалзан харагдана.

- Тэр их уулын дэргэд шахам очиж байж л вансэмбэрүүнд хүрнэ дээ гэж өвгөн хэлээд мориндоо ташуур өгөн хатируулна.

Наран мандлаа. Ногоорон дүнхийх уулсын мөнх цаст орой нарны хурц гэрэлд нүд гялбам туяарна. Уртнасан ингэж яваадаа хязгааргүй баярлаж бүсгүйг байн байн урьхнаар ширтэхэд Сэржмядаг баяр хөөр нь багтаж ядан байгаа хэрнээ ичингүйрэн эмээлийнхээ бүүргийг гөлөрнө.

Олон уул, олон гол өнгөрөв. Их уулсын биед дөхөх тусам ургамал ногоо сийрэгшин хад асга элбэгшиж, наран холдоод байгааг мэт сэрүү татна. Бэл хөдийгөөр нүд булаам алаглаж байсан үзэсгэлэнт цээнэ, улбар шар жамъянмядаг, хүрэн зэд, шар сэрхлэг гээд өнгө өнгийн цэцэг үзэгдэхээ болиод арц элбэгшиж анхилуун сайхан үнэр нь хамар цоргино.

Уул эгц цамчим болж хад асга ааглаад морьд явж чадахгүй боллоо. Зарим газар морио хөтлөөд ч явж үзэв. Морьд нь усан хулгана болтол хөлөрч амьсгаагаа багтааж ядан гаргах мэт хамар нь сарталзана.

- Данхар гуай, одоо морьдоо зовоохын хэрэг байна уу даа. Та эндээ хүлээж, бид хоёр явган явбал дээргүй юу? гэж Уртнасан хүлцэнгүй хэлэхэд өвгөн хэдэн хором бодол болон байснаа:
- Энэ нэг онь дээр гарахыг бодъё. Тэгээд та хоёр цааш яв гэлээ.

Өргөн ханхар цээжтэй намхан өвгөн байдгаараа бөгтийчхөөд майга хөлөө зугуухан зөөж тавин, газрын өөд зүтгэхийг нь харахад ойн бор баавгүй явж байгаа юм шиг санагдана. Тэд мацуулсаар байж өвгөний хэлсэн онь дээр гарлаа. Уулын цаана уул дүнхийнэ. Уулын дээгүүр онгоцны хошуу шиг мөлгөр цагаан орой цухуйх нь Отгонтэнгэр аж.

- Хүүхдүүд минь, энэ хоёр таширласан уулыг давахад Отгонтэнгэрийнхээ наахан, бага Отгоныхоо ар тушаа нэг уул бий. Тэнд л вансэмбэрүү байгаа даа... Тун мэдээтэй яваарай. Асга нурж сүйд болов гэж өвгөн захилаа.

Тэр хоёр хөтөлцөн уруу буулаа. Эхний уулан дээр гарахад өвгөн гурван морьдоо бариад суусан чигтээ харагдана. Салхи сүнгэнэж бөөн бөөн үүл уулсын толгой шүргэх шахам нүүнэ. Уртнасан зүрх сэтгэлийнхээ нууцхан дэндүү болон гэрэлтэж байгаа энхрий бүсгүйн жижигхэн булбарай гараас хөтлөн уулнаас уул дамжин яваагаа нэгэн насныхаа аз жаргалыг эдэлж байгаа мэт санана. Тэр хоёрын явсан газар бүхэнд ус хүржигнэн урсах сонсогдоно. Энэ гол хаана байна гээд ийш тийш харахад ус үл үзэгдэнэ. Тэгээд хэвтэн чагнавал, яг доогуур нь ус шуугин урсах нь усан дээр яваа юм шиг санагдана.

Анхны хайрын жолоо алдан тэмүүлж байгаа залуугаа дагаж хүний хөл ховорхон хүрсэн байгалийн сүр жавхланг бишрэн бахдаж яваа бүсгүй хүний хөхөж хөөрсөн сэтгэл далай мэт долгилж энэ чигтээ ертөнцийн хязгаар хүрэхээс ч эс буцна. Түүний нүдэнд баярын цог гялалзаж, юухан дээр ч инээд алдан, заримдаа уул хад цуурайтам цангинуулан инээнэ. Тэгэвч сэтгэлийнхээ угт "Энэ хүн вансэмбэрүүгээ аваад хот уруугаа буцахаар бөглүү ууланд суугаа өчүүхэн намайг мартчих байх даа" гэсэн бодол зурсхийж зүрх нь эмзэглэнэ. Хорвоод өнөөдөр шиг жаргалтай өдөр үзээгүй юм шиг санаж яваа бүсгүйн баяр хөөх бялхсан сэтгэлд муу бодол орогнох зай үгүй болохоор түүнээ дорхноо мартаж дандаа цэнгэлийн сайхныг мөрөөднө.

Тэр хоёр нуран гулсаж тамир барах асгат ууланд байн байн амарч, мацан мацсаар арайхийн оройд нь хүрэхэд үүлэн дунд ороод явчихав. Үүл нүүрийг нь шүргэн нүүж бороо шивэрнэ. Хавь орчинд хөвөн зулсан мэт үүл хөвөлзөнө. Тэр хоёрыг дөнгөж доошилтол бороо орлоо. Бороонд цохиулан явсаар нэгэн том хад тааралдахад нөмөрт нь хоргодов. Уртнасан хувцас нь норсон бүсгүйг цээжиндээ тэврэн суув. Түүний нойтон үсэнд хошуугаа хүргэхэд ялдамхан үнэр ханхийнэ. Бороо шаагьсаар... Эргэн тойрон уул, үүлийн алин байгаа нь үл мэдэгдэнэ. Үе үе салхин исгэрч бороо ширүүснэ. Бүсгүй хярсан туулай шиг цомцойн сууж, орчноо эмээсэн харцаар харахад нь:
- Сэржмядаг аа, чи айж байна уу? гэхэд
- Бороо зогсохгүй шөнө болчихвол яана! гэв. Тэгэхээр нь:
- Эндээ л унтчихгүй юу гэвэл:
- Аав минь санаа зовж сүйд болно доо. Морьдоо орхиод тэсэхгүй бид хоёрын хойноос явна шүү гэв.
- Нээрээ л тэгнэ дээ... Тэгсэн чинь би охиныг нь хулгайлаад явчихсан байвал яах бол? гээд тонгойхдоо Уртнасангийн уруул бүсгүйн хацарт хүрчихсэнд Сэржмядаг цочин навтгасхийж:
- Арай ч дээ гэв.

Бороо цутгаж, салхи хүүгж, хос залуугийн сэтгэл дэнсэлгэсээр тун ч удлаа. Гэнэт орсон шигээ бороо татарч тэнгэр бүрхэн харанхуйлсан хар үүл тас тас үсрэн задарч салхинд туугдана. Хүрэх ёстой уул нь нэг ил гарч бөөн үүл манан нөмрөн ирэхэд дахин үзэгдэхгүй болно. Эмээж түгжсэн хоёрын дотор онгойж, тэнгэр цэлмэхийг хүлээлгүй цааш уруудлаа. Хувилгаар юүлсэн мэт асгасан борооны ус асган дундуур хүрхрэн урсах далдын их урсгалтай нийлсэн болов уу гэмээр алга болжээ. Тэр хоёр урдах уул өөдөө хүч шавхан авирч алхам алхмаар ахиж байхад үүл нүүдэллэн ирж замыг нь байн байн харанхуйлна.

Тэр хоёр үүлний нүүдэл харан амран суутал нэгэн хэсэг үүл өнгөрөхөд авирч байгаа уулынх нь оройд наран туслаа. Тэнд гурав дөрвөн настай бүсгүй хүүхэд зогсож байна уу даа гэмээр сагсайсан бөндгөр толгойтой юмнууд харагдахад Уртнасан:
- Вансэмбэрүү! гэж дуу алдав.
- Ер гээч! Тэр... гээд бүсгүй ч олж харснаа баярлан босон харайлаа. Тэгээд мацсаар вансэмбэрүүнд хүрэв. Хос хосоороо ургасан тэрхүү ховор нандин ургамлыг сонирхон үзэж хайрлахдаа гараа хүргэж ядна.
- Бид хоёр шиг хоёлон ургадаг юмаа гэж Уртнасанг хэлэхэд бүсгүй ялдамхан инээмсэглэв. Залуу вансэмбэрүүний толгойг зөөлөн илбэхэд түүний хөвсгөр цагаан сэвлэг нь бүсгүйн намирсан хар үс шиг уян налархай санагдсан учир "Хүний гараас даажих гэж ийнхүү хэн ч хүрэмгүй аглаг дайд уулын тагтад ургасан юм байх даа" гэж бодлоо. Тэгээд сэтгэл ихэд хөдөлсөндөө:
- Хангайн сүрлэг уулсын дундаас хүний бяцхан үр Сэржмядаг, үлэмжийн сайхан вансэмбэрүү хоёрыг ингэж л олох учиртай байж дээ гэж хэлээд бүсгүйг цээжиндээ наан тэврэхэд Сэржмядаг талимаарсан дүрлэгэр нүдээр өөдөөс нь харлаа. Түүний тэлмэгэр хархан нүднээс янагийн халуун оч бадарна.

Тэр хоёрын зүүн өмнө Отгонтэнгэрийн зүрхэн цагаан оргил гялалзаж, хэсэг хэсэг үүлс түүнийг тойрон салхин хөгжмийн аясаар бүжин наадна. Орчны их их уулсын орой цайран үзэгдэх нь бишрэм сүрлэг агаад гайхам үзэсгэлэнтэй ажээ.

- Вансэмбэрүү... үү!
- Сэржмядаг... ааг! гэж Уртнасан хашгирахад уулын цуурай давтан түгээнэ. "Вансэмбэрүү" гэхэд "Үү, үү" гэж "Сэржмядаг" гэхэд "Ааг, ааг" гэж цуурайны төгсгөлд удтал хүнгэнэнэ. Уулнаас уулсад дамжин холын холд жингэнэн одож хоёр нэрээ давтан хашгирч улам улам цуурайтуулна. Газар эх энэнчлэнгээр хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх түмэн гайхамшгийн увдис төгөлдөр буюу.


Хар цагааны дэнс түүврээс. Редактор Л.Чойжилсүрэн. Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар 1990

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2699

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter