194-р сар2019

Парист амьдрахуй (Орчуулга)

Монголчууд маань гадаад улс орнуудад олноор хөл тавьж амьдрах болсонтой холбогдуулан орон байр олохдоо юуг анхаарах, хэрхэн эрж хайх талаар санаа өгөх, тодорхой мэдээлэл болгох зорилгоор Францийн нэгэн сэтгүүлд гарсан энэхүү өгүүллийг орчуулан хүргэлээ.

Шөнийн 2 цагт Парист дөнгөж ирээд өрөөндөө орон буйдан дээрээ тухлах зуур, болж өнгөрсөн үйл явдалыг эргэн дурсаж суутал гэв гэнэт өрөөний хаа нэгтээгээс хулганы шал хэмлэх дуу гарч өөрийн эрхгүй огол үсрэн босож ширээн дээрээ харайн гарлаа. Ямар юмны нь Парист тавтай морилох!

Нэгэн сайн хүнтэй тохиролцон боломжийн үнээр тохилогхон өрөө хөлслөн суусныг минь сонсоод олон хүн намайг азтай гэж хэлэх байх. Гэвч миний хувьд Парист амидрах газар хайж олох олон хүнд шалгүүрыг туулсан билээ. Ялангуяа хэлний мэдлэг хомсхон, цаг хугацаанд хавчигдаж байгаа бол зорилгоо биелүүлэхэд бүр ч хэцүү байх болно. Гэвч та хэрэгтэй мэдээллээ цуглуулж чадвал энд дэмий ирж гэж бодохгүй болов уу. Та энэ өгүүллээс бага ч гэсэн санаа авах байх гэж найдаж байна.
Хамгийн эхлээд та тавилгатай эсвэл тавилгагүй өрөө сонгох уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Тавилгагүй өрөө харьцангуй хямд боловч үнэхээр л тавилгагүй гэсэн нэрэндээ тохирсон байдаг юм. Та гал тогооны хэрэгсэлээс өгсүүлээд хөргөгч хүртэл худалдаж авах болно. Тавилгагүй өрөөний зарыг "Le Figaro" гэх мэт сониноос харж болно. Мөн гадаадын оршин суугчид, жуулчид ихээхэн очдог сүм хийд болон тэдэнд зориулсан сонин хэвлэлд олон зар нийтлэгдсэн байдаг.
Эдгээр нь ихэвчилэн хууь бус түрээс байж мэдэх талтай. Хэрвээ та нэг жилээс богино хугацаанд байх бол тавилгатай өрөө нь илүү ашигтай болов уу.
Интернетээр байр хайх арга нь хурдан бөгөөд өргөн сонголттой, та Парист ирэхээсээ өмнө ч узэж сонирохсон болно. Та www.bparis.com, www.anglo-paris.com, www.pap.fr зэрэг мэдээллээр дүүрэн хуудсуудаар орж танилцуулгыг нь уншиж болохоос гадна гэрэл зургийг нь ч харж болно.
Мөн www.parisfranceguide.com хvvдсанд байр хайж буй зарлалаа үнэгүйгээр байрлуулж болно. Цаашилбал ойр хавийнхаа талхны мухлаг, цайны газраас ч сураглаад үзэхэд гэмгүй. Хэн нэгэн нь цуг өрөө хөлслөхөөр өөр нэгнийгээ эрж хайж байж ч мэдэх юм. Хэрэв та залхуувтар, санхүүгийн боломжтой, цаг хугацаа тань давчидсан бол ямар нэгэн агентлагаар дамжуулан байр хайх нь илүү сайн сонголт байж мэдэх юм. Парист шинээр ирсэн гадаадын иргэдэд зөвлөлгөө өгөх, албан ёсоор ажилд ороход нь тусладаг олон байгууллагууд байдаг. Франц улсад шилжин суурших асуудал эрхэлсэн " L'Elan Expatriation Consultants " буюу "Иргэдэд зөвлөгөө өгөх шуурхай алба" зэрэг албан байгууллагууд нь цагаачилах асуудалтай холбогдсон тусламж үзүүлэх, Франц хэлний төлбөргүй сургалт, гадаадын иргэд нутаг оронтойгоо дасан зохицоход нь туслах зорилготойгоор өргөн хүрээг хамарсан, нээлттэй олон сайхан соёлын арга хэмжээ зохион байгуулдаг юм. Тус албаны захирал Nicole Konz "Манай байгууллагын зорилго нь гадаадын иргэд шилжин суурших явцад нь туслахаас гадна тэднийг эхний алхамаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Ингэсэнээр тэд цаашид 2 дахь алхамаа өөрсдөө хийх боломжтой болдог" гэж яриж байна. Эдгээр байгууллагын албан хаагчид 2 болон түүнээс олон хэлээр ярихаас гадна гадаадын иргэдийн сонирхдог асуудал, хүсэлт шаардлагыг сайн ойлгож мэддэг хүмүүс байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө хариуцсан хэдэн арван агентлагүүд хотоор нэг байдаг болохоор та өөрийн хэрэгцээгээ хангахад ихээхэн дөхөмтэй. Agence City Immobiliers, Rival Immobiliers, Affnity Home зэрэг компаниуд нь өөрсдийн зараа "Fusac" (14 хоногт 1 удаа гардаг, үнэгүй тараагддаг сэтгүүл) гэх мэт орон нутгийн жижиг сэтгүүлд гаргадаг. Эдгээр агентлагууд нь үйлчилгээндээ нэг сарын хөлстэй тэнцэхүйц хэмжээний төлбөр урьдчилан нэхэмжилдэг болохыг таньд сайтар анхааруулая. Тэд гэрээгээ доод тал нь 1 жилийн хугацаатай хийдэг бөгөөд батлан даагчийг тань шаардах болно. Санхүүгийн боломж муутай хүмүүст "ганцаарчилсан хайлт" хийх нь илүү арга байж болно.
Энэ нь агентлагүүдад төлбөр төлөхгүй байх, төлбөрөө хуваан төлөх өрөөний хүн олох гэх мэт олон сайн үр дүнд хүрэх тохиолдол байдаг. Хэрвээ та их сургуулиудийн зарлалын самбарыг тогтож сайн харвал хангалттай мэдээллийг бас тэндээс олж авч чадна. Мөн Парисийн төвд байдаг Америкийн сүмийн зарын самбараас ч олон ашигтай зар уншиж болно. Энэ сүм оройны 10 цаг хүртэл ажиллахаас гадна хагас бүтэн сайнд ч нээлттэй байдаг юм. Ингээд та тал тал тийш нь утасдаж, заримийг нь очиж үзэх ажилтай болно доо. Таны очиж үзсэн байр ихэвчилэн бясаагаар дүүрсэн байх болов уу.
Орон нутгийн сар тутам гардаг үнэгүй сэтгүүлүүдийг та номын дэлгүүр, сонины мухлагаас олж авч болно. Жишээлбэл "Particulier à particulier" нэртэй сониноос олон сонирхолтой мэдээлэл, зарлал харж болно. Та өглөө эртлэн босож шинэ сонины дугаар худалдан авч өглөөний найман цагаас эхлэн утасдаж эхлээрэй. Хэрвээ энэ эрэлт тань амжилгтуй болвол өөрийн тань хайж буй газрын ойлроцоох интeрнeтийн газар, кафе, сүм хийд, хүнсний дэлгүүр зэрэг зарлал байж болох бүхий л газраар цөхрөлтгүй яваарай. Байр хайж нилээн туршлагатай болсон гадаадын иргэн Катхрин "Хөлслөх өрөө ихэвчилэн байрны хамгийн дээд давхарт байдаг. Сонирхож буй газрынхаа талхны дэлгүүр, кафе, тамхи зардаг дэлгүүрүүдэд наасан зарыг харж болохоос гадна хөлслөх өрөө эсвэл хамт өрөө хөлслөн амьдрах хүн мэдэж байж магадгүй учир таньдаг, мэддэг хүмүүсээсээ сураглахад ер илүүдэхгүй" гэж таньд зөвлөж байна.

Асуулт асуухаасаа бүү ай!
Та хөлслөх байраа очиж үзээд авах эсэхээ даруйхан шийдэх нь чухал. Шилжин ирэгсдэд зөвлөгөө өгөх төвийн захирал Judy Braham байр хайж байхдаа түргэн шуурхай сонголт гаргах чадвар эзэмшсэн байхыг анхааруулж "Зах зээл гэдэг бараа бүтээгдэхүүнийг өдөрт хэдэн арваар нь борлуулж дуусгадаг. Тиймээс та өөрийн хэрэгцээт зүйлийг зөв тодорхойлж хүссэнээ хийх хэрэгтэй" гэж зөвлөж байна. Хувийн өмч хөрөнгө борлуулах зах зээл ямагт хөдөлгөөнд байдаг тул та ч гэсэн хурдан шалмаг сонгогч байх хэрэгтэй. Та сонголт хийхдээ байр хөлслөхөд дагалдах бичиг баримт бүрдүүлэх явцад таны хүлээх эрх, үүрэг юу болох талаар уридчилан сайн лавлаж асуугаарай. Төлбөр тооцоо хийхээсээ өмнө гэрээгээ уншаад, ойлгосон эсэхээ нягтлан сайн хянаарай. Nicole Konz " Хамгийн чухал нь та ойлгоогүй зүйлээ дахин лавлаж асуух явдал юм" гэж зөвлөж байна. Ихэнхи байр түрээслэгчид урьдчилан хэдэн сарын төлбөр төлөхийг шаарддаг. 3-аас илүү сарын төлбөр нэхэх нь хууль бус ажиллагаа болно. Төлбөр тус бүрийг ялган тодорхой заасан эсэх, цэвэр ус болон хий зэрэгт нэмэлт төлбөр төлөх эсэх талаар таны гэрээнд тусгасан үгүйг сайн лавлаж асуугаарай. Мөн сууцны дотор талд ямар нэгэн зүйл шинээр тохижуулахаасаа өмнө хөлслөгч эзнээсээ зөвшөөрөл аваарай. Ингээд байраа сонгосон бол бичиг баримтаа бүрдүүл. Yvнд өмнө таньд байраа хөлслүүлж байсан эзний тодорхойлолт, ажил болон орлогын баталгаа, биеийн байцаалт, паспорт, энд үлдэх болсон гол шалтгаан зэрэг болно. Таний банкны дэлгэрэнгүй мэдээлэл, санхуугын баталгааг илуутэй шаардах болно. Хэрэв танид санхүүгийн баталгаа байхгүй бол эцэг эхийн тань баталгаа зайлшгуй чухал.
Хэрэв та 1-ээс илүү жилийн хугацаатай улдэх бол Taxe d'Habitation буюу хөлслөгч татвар төлөх тухай лавлаж асуугаарай. Гэрээний ямар нэгэн нөхцөлд дургүй байгаагаа бүү харуулаарай. Хэрвээ таны франц хэл тааруухан бол туслагч найзтайгаа хамт уулзсан нь дээр шүү. Та гэрээгээ дахин нэг хувь хийж хадгалах хэрэгтэй. Мөн сар тутмын төлбөр төлсөн тасалбараа дор бүр нь авч, хөргөгч, плитка, халуун усны хоолой хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг сайн шалгаж үзээрэй.

Дахин нэг анхааруулах зүйл байна: Таньтай гэрээ байгуулагч жинхэнэ эзэмшигч мөн үү эсвэл зөвхөн цаас эзэмшигч үү гэдгийг нягтлан сайн шалгаарай. Учир нь гадаадын олон иргэд мөнгөө хэн нэгэн луйварчинд мэдэлгүй өгөөд тэр "эзэн" нь алга болчих нь тохиолддог. Хөрш айлуудаас нь мөн лавлан асууж болно шүү дээ. Гар утаснаас өөр холбоо барих хэрэгсэлгүй хүнтэй ажил төрөл ярихаас татгалзаарай. Хэрвээ та оюутан бол хөлслөгч эзнээс оюутаны хөнгөлөлт үзүүлэх эсэхийг асуух нь зуйтэй болов уу. Түүнчилэн та ажил эрхэлдэг ч гэсэн "Caisse d'Allocations" буюу "Єрх бүлд тэтгэмж олгох
сан" -д хандаж үзэхэд гэмгүй. Хэрвээ та өөрийн нэр дээрээ л түрээс хийгээгүй бол тэтгэмж авах боломжгүй. Мөн та "Subletter" буюу "давхар хөлслөгч" бол гэрээлэгч хүмүүсйин гэрээний хугацаа хэдий хүртэл үргэлжлэхийг анхаараарай. "Subletter" гэдэг нь айлын хажуу өрөөг хөлслөгч бөгөөд тухайн айл нь тэр байрыг хөлслөн суудаг гэдгийг илэрхийлдэг. Та гэрээнд заасан хугацаанаас өмнө байраа хүлээлгэн өгөх гэж байгаа бол урьдчилан нилээд хэд хоногийн өмнөөс мэдэгдэх хэрэгтэй.
Дээр өгүүлсэн сонголтуудаас гадна байр хайх хамгийн оновчтой арга нь нүүн шилжиж буй, хэн нэгэнд сууцаа хөлслүүлэх сонирхолтой байгаа хөгшин настай хүмүүстэй хэн нэгнээр дамжуулан уулзаж явдал байж болох юм.
Эцэст нь зөвлөхөд боломжтой олон зүйлсийг алдахгүйн тулд анхааралтай судлаж, хянамгай сонсож байх хэрэгтэй. Ам дамжсан яриа ч тус болох тохиолдол бий. хэрвээ та тэвчээртэй, хичээнгүй бол Парист өөртөө тохирсон байр олж чадна.

Франц хэлнээс Монголчилсон сүлжээний анд ОМО, Францаас

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter