256-р сар2018

Бүлэг: Нийтлэл

“Цахим Өртөө Холбоо” ТББ-аас гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн талаар хийж гүйцэтгэж ирсэн ажлын хураангуй товчоон

Цахим Өртөө Сүлжээний гишүүд дэмжигчид “Цахим Өртөө Холбоо” ТББ нь гадаадад суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 7 жил өөрсдийн боломжит хэмжээнд хэрхэн ажиллаж ирснээ тайлагнаж байна.
 
2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудад Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд орох эрхтэй, Гадаад улсад амьдарч байгаа Монол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо батална хэмээн заагдсан. Сонгуулийн хуульд эдгээр заалтууд нэмэгдэн ороход гадаадад суугаа монголчуудын төлөөлөл болон Цахим Өртөө Сүлжээний гишүүд, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын хамт олны идэвх санаачилга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Баримтын хэлхээ
 
2002 онд Цахим Өртөө Сүлжээний гишүүн, хуульч Г.Ганзориг тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал Гадаад Бодлогын Байнгын Хорооны даргаД.Лүндээжанцанд гадаадад суугаа Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг хангахыг хүссэн албан захидлыг гардуулав.
 
2004 оны 10 сарын 26-нд Цахим Өртөө Сүлжээний гишүүн Д.Сайнбаяр сүлжээний цахим хуудсанд Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад нэг санал бийнийтлэлээ байрлуулав.www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm
 
2005 оны 11 сарын 25-нд Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу сонгогдогчийн хууль уу нийтлэлдээ гадаадад буй монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан саналаа илэрхийлэв.
 
2005 оны 11 сарын 27-нд Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүн Д.Сайнбаяр (Чикаго), Ш.Баатар (Сан Франциско) нар Сан Франциско хотын Pacific Marketing компани, Монгол дахь Хулан Системс компанитай хамтран сансрын холболтын технилогийг ашиглан UBS TV-ээр шууд дамжуулдаг Америк Монголыг холбосон цуврал нэвтрүүлгийн Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн төлөө сэдвийн дор явагдсан шууд нэвтрүүлэгт оролцов.www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm
 
2005 оны 11 сарын 30-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаярын “Гадаадад амьдарч байгаа Монголчууд сонгох эрхээ эдлэх ёстой” нийтлэл Өдрийн сонин болон
 
2006 оны 12 сарын 17-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр Ерөнхийлөгч асан Н.Багабандитай АНУ-ын Блүүмингтон хотноо уулзаж ярилцахдаа гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан санал сэтгэгдэлийг нь сонсож Цахим Өртөө СүлжээДаяар Монгол сонингоор нийтэд хүргэв.(http://www.tsahimurtuu.mn/main/20060103465.htm), http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=332&Itemid=69
 
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг гадаадад суугаа монгол иргэдэд эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, орчин үеийн хөгжил дэвшил, цаг үеийн нөхцөл шаардлагаар буй болсон гэдгийг эрх баригч нар ойлгон ухамсарлаж, улмаар Монгол Улсын сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулан баталлаа хэмээн бид баяртайгаар хүлээн авсан билээ.
Цахим Өртөө Сүлжээний гишүүдээс гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн заалтын үндэслэлийн талаар, эдгээр заалтууд нь эрх зүйн хувьд улам бүр нарийвчлан боловсруулвал зохилтой тухай мэргэжлийн саналаа хэлж, гадаад улс орнуудын туршлагын талаар Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагатай биечлэн уулзаж санал солилцож байсан.
Баримтын хэлхээ
 
2006 оны 10 сарын 18-нд Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Г.Ганзориг, Э.Батбаяр нар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж, гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах журмыг гаргахтай нь холбогдуулан гадаад орны туршлагаас судлахад бидний зүгээс хэрхэн хамтран ажиллаж болох боломжийн тухай ярилцав. Энэ тухайд хуульч Г.Ганзоригтой хийсэн Нутгаас ирсний дараахан ньhttp://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm ярилцлага Цахим Өртөө сүлжээний хуудаснаа тавигдав.
 
2007 оны 2 сарын 24-нд Цахим Өртөө Сүлжээний гишүүн П.Оюумаа Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын монголчуудтай Парис хотноо хийсэн уулзалт дээр гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг хангагдах ажил ямар шатандаа яваа талаар асууж Гадаад Хэргийн сайд Н.Энхболдоос хариулт авав.
 
2007 оны 3 сарын 21-нд Цахим Өртөө Сүлжээний гишүүн, Германы Бонн хотноо суралцагч Д.Үүрцайх Сонгуулийн хуулийн холбогдох заалтын талаар мэргэжлийн дүгнэлтээ өгч, мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ асуудлыг хэрхэн шийддэг туршлагаас хуваалцаж, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлсэн Даахгүй нохойн хураасан булууны яс буюу гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрхийн тухай (http://www.tsahimurtuu.mn/main/20070321572.htm) нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний хуудаснаа байрлуулав.
 
Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Г.Ганзориг өмнөх уулзалтынхаа мөрөөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Б.Баттулгад хаяглан захидал бичиж, өөрийн оршин суугаа АНУ-ын Виржиниа мужид энэ асуудлыг хэрхэн шийддэг талаархи хууль эрх зүйн холбогдох баримтуудыг орчуулан хүргэв.
 
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 

 

Дээр дурдсан ажлууд нь Сонгуулийн Ерөнхий Хорооны хууль ёсны үүрэг болсон гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг хангахтай холбоотой журмыг боловсруулахад санаа оноо болж, тусгалаа олно гэдэгт бид итгэж байсан юм.
Харамсалтай нь СЕХ журам боловсруулах хууль ёсны үүрэг хүлээснээсээ хойш бүтэн 1 жил 3 сарын дараа буюу 2007 оны 3 сарын 1-ний өдөр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь бүтэн 7 сар ажилласны дараа 2007 оны 10 сарын 4-ний өдрийн тайлан хурлаараа Гадаадад суугаа Монголчуудыг сонгуульд оролцуулах эрх зүйн орчин хангалтгүй тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээсэн дүгнэлтээ танилцуусныг СЕХ хэлэлцэн дэмжээд тус хорооны дарга Б.Баттулга УИХ-д тус дүгнэлтийг уламжлав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2007 оны 12 сарын 26-ны өдрүүдийн Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ба Чуулганы хуралдаанаар оржээ. Анхны хэлэлцүүлгээр гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болсон хуулийн зүйл ангид гадаадад буй монгол иргэдийн сонгуулийн эрх бүхий заалт багтав. Ийнхүү УИХ өөрийн батлан оруулсан хуулийн заалтыг хоёр жилийн дараа ямарч үндэслэл, тайлбаргүйгээр хүчингүйд тооцлоо.
Үйл явдлын энхүү өрнөлтэй холбогдуулан Цахим Өртөө Сүлжээний андууд санал бодлоо илэрхийлж, Цахим Өртөө Холбооноос нэн даруй арга хэмжээнүүд авч СЕХ-ны дарга, гишүүдэд дэс дараалан албан бичгүүд хүргүүлж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус холбооны байр суурийг илэрхийлсэн билээ.
Баримтын хэлхээ
 
2007 оны 10 сарын 17-нд СЕХорооноос Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийнэрхийг эдлүүлэх журам боловсруулах үүрэгтэй байгуулагдсан Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцсэн тухай СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн мэдээлэл Үнэн сонинд гарав.
 
2007 оны 10 сарын 18-нд Цахим Өртөө Холбоо Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурал болж энэ сэдвээр ажиллах ажлын хэсгийг бүрдүүлж, СЕХ-ны Ажлын хэсгийн саналтай холбогдуулж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцаж санал солилцов.
 
2007 оны 10 сарын 21-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ын гишүүн Д.Сайнбаяр Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ” (http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm) нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээ, Өдрийн сонин, Цаг төр сэтгүүл болон бусад портал сайдуудад нийтлүүлэв.
 
2007 оны 10 сарын 23-нд Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал Л. Лханаран Цахим Өртөө Холбоог төлөөлөн СЕХ-ны дарга Б.Баттулгад албан тоот илгээж, СЕХ-ны ажлын хэсгийн дэлгэрэнгүй тайлантай танилцах хүсэлтээ илэрхийлэв.http://holboo.tsahimurtuu.mn/node/87
 
Цахим Өртөө Сүлжээний гишүүн Д.Үүрцайх Сонгуулийн Ерөнхий Хорооны энэхүү хандлагатай холбогдуулан зарим нэг сонгуулийн хууль тогтоомжид сайжруулсан өөрчлөлтийг хийснээр зохицуулж болох асуудлыг ийнхүү мухардалд хүргэж буй учир шалтгааныг илэрхийлсэн Мордохын хазгай нийтлэлээ 2007 оны 10 сарын 31-нд Цахим Өртөө Сүлжээний (http://www.tsahimurtuu.mn/main/200710311307.htm) болон мэдээллийн www.olloo.mn хуудаснаа байрлуулав.
 
2007 оны 11 сарын 15-нд Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал Л.Лханарангийн нэр дээр албан тоот ирүүлж, Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн тухай, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар шийдвэр гаргасны дараа тодорхой хариу ирүүлэх тухай мэдэгдэв. http://holboo.tsahimurtuu.mn/node/87
 
2007 оны 12 сарын 10-нд АНУ-д ажлын айлчлалаар явсан УИХ-н дарга Д.Лүндээжанцантай Ganzorig Consulting Inc-ийн захирал, Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Г.Ганзориг уулзаж гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой саналыг нь сонсов.
 
2007 оны 12 сарын 10-нд Цахим Өртөө Холбооны ажлын хэсгээс боловсруулсан албан тоот захиаг УИХ-н дарга Д.Лүндээжанцан, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Д.Дондог болон УИХ-н нийт 76 гишүүдэд тус бүрд нь хаяглан хүргүүлэв.http://www.tsahimurtuu.mn/main/200712111320.htm
 
2007 оны 12 сарын 12-нд Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүдийн төлөөлөгч нар Гадаадад буй Монголчуудын Сонгуулийн эрхийн асуудал сэдэвт хэвлэлийг бага хурлыг “Монгол Ньюс”-ийн мэдээллийн төвд хийв.
 
Түүнчлэн холбооны гишүүн Д.Сайнбаяр 2007 оны 12 сарын 15-нд Монгол телевизийн ММ агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцсон ба хорооны гүйцэтгэх захирал Л. Лханаран “Ардчилал” сонин, SBN телевизийн шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөв.
 
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж буй хэмээн үзэж Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн, иргэн Э.Батбаяр, иргэн Л.Данзанноров нар үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх өргөдөл гаргаж хандахад Цэцээс маргаан хянах шийдвэрлэх ажиллагаа үүсгэхэд татгалзсан хариу өгчээ.

 

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin;}

Монгол Улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиарМонгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг дахин  хуулиар баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд оролцох боломжыг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллахыг улс төрийн намууд уриалав.

Баримтын хэлхээ
 
2009 оны 5 сарын 15-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийг дэмжих, АН болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд Холбооны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурав.http://tsahimurtuu.mn/press.htm
 
2009 оны 5 сарын 18-нд УЗ-ийн дарга Д.Сайнбаяр “Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь” уриалгыг Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв.http://tsahimurtuu.mn/200905181560.htm
 
2009 оны 10 сарын 14-нд Цахим Өртөө холбооны УЗ-ийн гишүүдийн төлөөлөгчид МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтай төрийн ордон уулзалт хийн “Гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улстөрийн эрхийг нь эдлүүлэхтухай аливаа санал санаачлагыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2009/10/14/1655
 
2010 оны 1 сарын 7-нд УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Д.Анулан нар “Гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулж өгөх”-ийг хүссэн 91 тоот, уриалгыг МУ-ын Их Хурлын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль, сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон УИХ-ын 76 гишүүд, Парламентад суудалтай МАХН, АН, ИЗ, НН намын дарга нарттус бүр хаяглан хүргүүлэв.
 
2010 оны 1 сарын 12-нд УИХ-ын гишүүн, МУ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийн дарга С.Оюун, 2010 оны 1 сарын 22-нд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Н.Энхболднар Цахим Өртөө Холбооны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Д.Анулан нарын илгээсэн албан тоотод УИХ-ын сонгуулийн тухай хууль хэлэлцэгдэх үед, УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
2010 оны 1 сарын 26-нд Цахим Өртөө Холбооны гишүүн Др. Э.Батбаяр Хүний нутагт суугаа Монголчууддаа хүний эрхийг нь эдлүүлье нийтлэл Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2010/01/25/1753
2011 оны 1 сарын 28-нд Цахим Өртөө Холбооны гишүүн Др., Профессор П.Увш “Гадаадад суугаа монголчууд ямар эрхтэй вэ? нийтлэл Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв.
 
2011 оны 5 сарын 6-ны өдөр Цахим Өртөө Холбоо болон УЗ-ийн гишүүдийн төлөөлөгчид “Гадаадад оршин суугаа 200,000 иргэдийн эрх зөрчигдсөөр байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг “Монгол Ньюс”-ийн мэдээллийн төвд хийв.http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/06/1965
 
2011 оны 5 сарын 9-нд “Цахим Өртөө Холбоо” ТББ болон Иргэний Зориг-Ногоон Нам 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд “Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах талаар хамтран ажиллах тухай” гэрээнд Холбооны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, ИЗ-НН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар гарын үсэг зурав. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/10/1966
2011 оны 5 сарын 10-нд Цахим Өртөө Холбооны гишүүн Др. Э.Батбаяр “Сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?нийтлэл Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв.http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/10/1967
2011 оны 5 сарын 13-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн дарга Д.СайнбаярНамууд улс төрийн эр зориг гаргаж, гадаадад байгаа Монголчуудын сонгох сонгогдох эрхийг эдлүүлэх хэрэгтэй” сэдвээр Өдрийн сонинд ярилцлага өгөв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/13/1968
2011 оны 5 сарын 17-нд Цахим Өртөө Холбооны гишүүн Д.Үүрцайх Тогтдоггүй тогтолцоогоор тогтворжих уу?нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв.http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/18/1973
2011 оны 5 сарын 21-нд АНУ-ын Монгол Соёлын Төвийн УЗ-ийн гишүүн С.Энхцэцэг, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн М.Саруул-Эрдэнэ нарГадаадаас сонгуульд оролцоно гэдэг тийм боломжгүй зүйл үү?нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний (http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/28/1976) болон мэдээллийн www.olloo.mn, www.dayarmongol.comхуудаснаа байрлуулав.
2011 оны 11 сарын 7-нд “Гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан баталгаажуулъя!” УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидлыг Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв.
 
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 

 

Төгсгөлийн оронд
“Цахим Өртөө Холбоо” нь Үндсэн хуулийн цэцийн маргаан магадлан шийдвэрлэхээс татгалзсан тайлбарыг эрх зүйн зарчимд нийцсэн үндэслэл олж эс чадсан гэж үзэн тус дүгнэлтийг үл зөвшөөрч байгаа билээ.
Цахим Өртөө Сүлжээний гишүүд болон Цахим Өртөө Холбооны зүгээс гадаадад суугаа Монголчуудынхаа сонгуулийн эрхийг хангуулахтай холбогдуулан бичиж нийтэлсэн санал бодлууд, хийж гүйцэтгэж ирсэн ажил үйлсийн товчооныг толилуулахад ийм байна. Бидний энэ ажил үйлс өнөөгийн Монголын хууль тогтоох, хэрэгжүүлэх, хянах тогтолцоо хэрхэн ажилладагийг ойроос харж, бодит дүр төрхийг таниж мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг зориуд тэмдэглүүштэй. Бид энэ асуудлаар цаашид ч төр засгийн холбогдох байгууллагууд, улс төрийн хүчнүүдтэй санал бодлоо солилцон харилцан хамтран ажиллах бөгөөд энэхүү үйл явцынхаа талаар олон нийт, гадаадад суугаа Монголчууддаа байнга мэдээлж байх болно. Бидний ажил үйлсийн нилээдгүй хэсэг нь тухай бүрдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гадаадад суугаа монголчуудын сонин, сэтгүүл, бусад портал вэб хуудсуудаар түгээгдэж олон нийтэд хүрч ирсэн бөгөөд цаашид ч хүрсээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Монголчууд аа, төрөлх эх орныхоо хувь заяаг хил хязгаарын ялгаваргүйгээр энэ тэнцүү дэнслэн хэлэлцэх Үндсэн Хуулиар олгогдсон сонгуулийн эрхээ хамтдаа баталгаажуулъя.

 

Цахим Өртөө Холбоо ТББ
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2698

Бүлэг: Нийтлэл

Неолиберализм Монголыг "Шинэ баян" болгоно 新自由主义造就蒙古“新贵”

新自由主义造就蒙古“新贵”:我用资源换明天 Неолиберализм Монголыг "Шинэ баян" болгоно: Би баялагаараа маргаашийг авна Тиэнжин хотын "Өдрийн шинэ сонин" 2011 оны 10 сарын 8-ны дугаар Сэтгүүлч Ю Мань И Европ Америкийн ихэнх улсын эдийн засаг буурч байгаа энэ цаг үед харин манай хойд хөрш Монгол улсад бизнесмен, хөрөнгө оруулагчдын хөл тасрахгүй байна. Монгол улс өнгөрсөн жил дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй улс болсон юм. Хэдийгээр энэ улсын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдлийн амьдралаа хадгалсаар байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал энэ улсыг "Шинэ баян" болгож байна. Монгол бол дэлхий дээрх хамгийн том хуурай газрын орон, далайд гарцгүй бөгөөд түүний хамгийн ойрын далайн гарц бол 1500 км цаана алслагдах Тиэнжин боомт юм. Монголын газар нутгийн хэмжээ Герман улсыг 5 дахин өсгөсөнтэй ижил (1.5 сая км2), гэвч хүн ам нь ердөө 2.8 сая орчим. Ашиглагдаагүй асар их байгалийн нөөц, орд газрууд нь сүүлийн үед Монголыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төв дэх халуун цэг болгож байна. Ази тивийн хамгийн Баруунжсан орон 20-р зууны 90-ээд оны үед, Монгол улс төр эдийн засгийн шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Улс төрийн хувьд нэг намын системээс олон намын системд шилжиж, харин эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн эдийн засаг буюу неолиберализмыг баримталсан юм. Өөрчлөлт шинэчлэлтийг дагаад Холливудын кинонууд Улаанбаатарт орж ирснээр хүмүүсийн өмсөж зүүх нь барууны хэв маягтай болсон бөгөөд англи хэл тэдний зайлшгүй эзэмших ёстой хэл болсон юм. Барууны соёлд улам ойртохын тулд Монголын засгийн газраас нийтээрээ крилл үсгийг халж, латин үсэгт шилжих тухай "Латин үсгийн мастер төлөвлөгөө" -г батлан гаргасан. Азийн бусад оронтой харьцуулахад Монгол улс яах аргагүй "Хамгийн Баруунжсан" улс юм. Энэ улсад асар өндөр үнэтэй Европын брэнд хувцас өмссөн, гартаа Швед цаг зүүсэн, Бенз машин хөлөглөсөн хүн олон бий. Бас тансаг барилга хаусууд, европ жимсний дарс, америк пивотой бар ресторонууд, гадаадын бараа битүү өрсөн супер маркетууд ч энд зөндөө. Гэсэн хэдий ч энэ улсад аж үйлдвэрлэл гэхээр зүйл бараг байхгүй, усны сав, шил, цаас, тэр ч бүү хэл савалгааны зориулалттай хөөсөнцрийг ч импортолдог. Үүнийг Монголд очиж үзсэн бүгд хэлээд өгөх болно. Гэхдээ ашигт малтмалын олборлолтын салбрын хурдтай өсөлтийг дагаад энэ оны эхний хагас жилд Монголын эдийн засгийн өсөлт 14.3%-д хүрсэн юм. Инфиляцыг тооцохгүйгээр эдийн засгийн өсөлт нь 29.1% байсан байсан бөгөөд Монгол улс одоогоор дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй орон болоод байна. Мөн ирэх жил нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллорт хүрснээр Хятад, Тайланд зэрэг улсын түвшинд хүрнэ гэж тооцоолж байна. Инфиляци бол Монголын эдийн засгийн хурдтай өсөлтийн төлөөс юм. Өнгөрсөн жилийн 7 сартай харьцуулахад Монголын инфиляци 10.1%-д хүрсэн гэсэн тооцоо байна. 8 сарын 29-нд Монголын төв банк бодлогын хүүгээ 11.75% болгож өсгөж байгаагаа зарласан юм. Монголд одоо нүүрлээд байгаа хамгийн том эрсдлийг мөн л уул уурхайн салбар дагуулж байна. Монголын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортод, тэр дундаа Хятад дахь экспортод хэт түшиглэж байгаа юм. "Стратегийн ач холбогдолтой ордууд"руу хошуурч байна Саяхан "Нью Иорк таймс" сонины веб сайтын нэгэн нийтлэлд "Хэдийгээр Монголын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдлийн амьдралаа хадгалсаар байгаа ч энэ улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасрахгүй байна. 2009 онд Монголд орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 700 мянган ам.доллорт хүрсэн бөгөөд үүнд дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлж чадаагүй юм. 2003 оноос Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт оногдож байна. " хэмээн бичжээ. Монгол бол бүх дэлхийн нүүрсний баялаг хамгийн их төвлөрсөн бүс нутгийн нэг юм. Монголын ашигт малтмалын газрын тооцоогоор Монгол улс нийт 162.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тэр дундаа Хятадад хамгийн ойр говийн бүсийн нүүрсний нөөц нь 53 сая тонн орчим. Дэлхийн хамгийн том ашиглагдаагүй байгаа коксжсон нүүрсний Таван толгой орд энэ бүсийн Өмнөговь аймагт оршдог юм. Монголын нүүрсний хадгалалтын нөхцөл харьцангуй сайнд тооцогдоно. Одоогоор нүүрсний 99%-ийг ил аргаар олборлож байна. Тонн нүүрс олборлох өртөг 10 ам.доллор орчим, коксжсон баяжуулсан нүүрсийг угаасны дараах өртөг 15 ам.доллор. Одоогоор Монголын нөөц нь тогтоодсон томоохон ордууд 20 гаруй байгаа бөгөөд "Стратегийн ордууд" хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна дийлэнх ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл хувийн компани болон хувь хүмүүсийн гарт байгаа юм. Австрали, Канад, АНУ зэрэг хөгшин акулууд болон ОХУ, Өмнөд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудтай харьцуулахад, Хятадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт нилээд хожуу хүч сорьж байна. Сүүлийн хэдэн жилээс л Хятадын зарим нэг улсын корпорациуд Монголд ирж судалгаа тандалт хийж эхэлж байгаа. Монголын уул уурхайн салбарт эрт хөл тавьсан Австрали, Канад, Америкийн хөрөнгө оруулагчидтай адил Хятадын корпорациуд ч "Стратегийн ордууд"-д анхаарлаа хандуулж байна. 2009 оны 10 сард Монголын засгийн газар Канадын Айванхоу Майнз болон Австралийн Рио Тинто компаниудтай Оюу Толгойн алт зэсийн ордыг хамтран ашиглах тухай гэрээ байгуулснаар дэлхийн томоохон компаниудын харааг монгол руу чиглүүлж, тэдний хоорондын өрсөлдөөнийг улам өдөөж өгсөн юм. Нээлттэй тендерээр энэ салбарт гадаадын компаниудтай хамтрах буюу тухайн компанид ашиглах ордын хувьцааны тодорхой хэсгийг эзэмшүүлэх замаар ордыг хамтран эзэмших бодлогыг Монголын засгийн газар дэвшүүлж байсан боловч удалгүй санаагаа өөрчилж, хувьцааг өөрөө дангаар 100% эзэмшиж, зөвхөн олборлох эрхийг гадаадын хамтын ажиллагаанд оруулна гэх болсон ч одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй байна. Хэдий тийм ч гадаадын уул уурхайн том корпорациуд Монголын "Стратегийн ордууд" дахь санаагаа тавихгүй байсаар л. Ялангуяа нүүрс, алт, мөнгө болон ураны ордууд дахь өрсөлдөөн улам ч ширүүсч байна. Тээвэрлэлтийн хямд өртгийн татах хүч Монголын засгийн газар экспортын олон талт бодлого барих гэж хичээж байгаа ч газарзүйн шалтгаанаас болоод бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлээс гадна Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл рүү гаргая гэвэл зайлшгүй Хятадын далайн гарцыг ашиглах болно. Гэвч энэ нь эдийн засгийн хувьд хамгийн хямд байж чадах юм. Мэн ши (орч. Мэн Ши- Өвөр Монголын баруун бүсэд Хөх хот, Ордос, Бугат, Баяннуур, Үхай,Алшаа аймаг зэрэг 6 хот аймаг багтана. )-ийн гарц болон Мэн дун (орч. Мэн дун- Өвөр Монголын зүүн бүсэд Хүлүмбуйр, Хянган, Улаанхад, Тунлиао, Шилийн гол гэсан 5 хот аймаг багтана. )-ийн гарцууд бол эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй гарц юм. ОХУ-аар дамжуулан тээвэрлэлт хийхтэй харьцуулахад Мэн ши-ийн гарц 3 дахин, Мэн дун-ийн шугам 1.9 дахин бага зам туулах юм. " Азийн Wall street" өдрийн сонингийн мэдээлснээр "Чайна инвестмент корп" 2009 оны 10 сард Канадын Өмнөговь Энержи ресурс компанид 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийжээ. Өмнөговь Энержи ресурс бол Хонг Гонгийн бирж дээр IPO гаргасан өсөлттэй аж ахуйн нэгж (Growth Enterprises Market) нүүрсний хайгуул олборлолтын компани юм. Түүний голлох хөрөнгө нь Монгол улсын нутаг дэвсгэрт бий. Хоцронгуй дэд бүтэц нь Монголын нүүрсний ордны ашиглалтыг боймолж байна. Гэвч Монголын төмөр замыг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө, Өвөр Монголын нүүрс тээвэрлэлийн гарцуудын төгөлдөршил нь Монголын нүүрсний баялагийг асар том хэмжээний эргэлтэнд оруулах боломж олгох юм. Таван толгойн нүүрсний орд бол одоогоор мэдэгдэж байгаа дэлхий дээрх хамгийн том ашиглагдаагүй коксжсон нүүрсний орд бөгөөд Хятад Монголын хилийн Ганц мод боомтоос 225 км зайтай. Нүүрс боловсруулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орох бөгөөд эхний хугацаанд 15 сая тонн, урт хугацаанд 30 сая тонн хүртэл нүүрс боловсруулах юм. Хятад Монголыг холбосон төмөр замууд 2009, 2010 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2011-2012 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна. Хятадыг боломж гэж харж байна МУ-ын ерөнхий сайд С.Батболд "The Wall street Journal"-д ярилцлага өгөхдөө "Хятад бол Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч улс юм. "гэж онцолсон. "Чайна инвестмент корп" Монголын нүүрсний болон төмрийн хүдэр олборлолтын компаниудад 1 тэрбум 200 сая ам.доллорын хөрөнгө гаргахаар болсон нь ердөө 5 тэмбум америк доллороор хэмжигдэх дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Монгол улсын хувьд үнэндээ том хөрөнгө оруулалт юм. С.Батболд хэлэхдээ, "Бид Хятадыг боломж гэж харж байна. Хятад зэрэг олон орны шударга, өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтыг дэмжих болно. " гэсэн юм. Тал нутаг дахь алтны халуурал  Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд анх удаа авто машины урсгалын томоохон түгжрэл нүүрлээд байна. Гэвч өмнө нь энэ хот машин биш морь олонтой газар байлаа. Монголын тал нутагт яг 19 дүгээр зууны дунд үеийн Америкийн баруун бүс нутагт байсантай адил "Алтны халуурал" дэгдээд байгаа юм. Гэхдээ Монголын нүүрс зэсийн ордууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татаж байна. Тиймээс ч Америк, Австрали, Канадын бизнесменүүд, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч, уул уурхайн компаний захиралууд Монгол руу хөл уралдан шавацгаах болсон. Өнөөдрийн Улаанбаатар бол асар их бизнесийн боломжтой хот юм. Өнгөрсөн жил, Монголын үнэт цаасны зах зээл 125% өссөн бөгөөд Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцоогоор энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн цаашид хоёр оронтой тоонд байх ажээ. Хөгжиж буй орнуудын зах зээлийг удаан ажиглаж байгаа нэгэн эрхэм хэлэхдээ " Монголын хөгжлийн ирээдүй, хэтийн төлвөөс ажиглахад одоогоор Булангийн газрын тос үйлдвэрлэгч орнуудтай л зэрэгцүүлж болохоор байна" гэсэн юм. 20 жилийн тэртээх Улаанбаатар тэс ондоо ертөнцөд оршиж байсан юм. Хотын төвд байх Сүхбаатарын талбайд хэдхэн муусайн хуучин бар ресторан. Ялангуяа өвлийн цагт хаашаа ч харсан нэг л зэвхий саарал. Гэтэл өнөөдрийн Улаанбаатар бол ид хөгжин цэцэглэж яваа хот юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ улам өсөхийн хирээр их хэмжээний мөнгөний урсгал энд бий болжээ. Бас гудамж талбай дүүрэн машины цуваа. Хэдхэн жилийн өмнө Монголын анхны Louis Vuitton брэнд дэлгүүр Сүхбаатарын талбайн дэргэдэх Сентрал Тауверт нээгдсэн юм. Шилэн цонхны цаана үнэт чулуугаар эмжсэн үзүүлэнгийн эмээл тавьсан байв. "Үүнийг монголын уламжлалт аргаар хийсэн юм" гэж дэлгүүрийн эзэн хэлсэн юм. Лангууны бусад бараануудаас харвал, матрын арьсан түрүйвч 20000 ам.доллор, бугуйн цаг 17000 доллор байх ажээ. Дэлхийн хамгийн ядуу улс хэвээрээ байгаа энэ орны хувьд энэ нь дааж давашгүй их үнэ. 2008 онд Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3100 ам.доллор байсан ба ядуурлаараа дэлхийд 166-т орсон. Гэхдээ энэ нь ZEGNA, Hugo Boss, Burberry зэрэг дэлхийн дээд зэрэглэлийн брэндүүд Монголд салбар дэлгүүрээ нээхэд саад болохгүй юм. Улаанбаатарын Шанрила, Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн буудлын зах зээлийн борлуулалтын менежер хэлэхдээ "Энд асар их шинэ мөнгө урсан орж ирж байгаа" гэсэн юм. Энэ буудал дотор шинэ супер маркет барьж байгаа бөгөөд удахгүй нээлтээ хийх гэнэ. Гэхдээ нийслэл хотоос гадагш явах юм бол энэ тансаг бүхнийг олж харахгүй. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд олон нүүдэлчин монголчуудын гэр урц тархсан байдаг бөгөөд тэдний амьдрал маш ядуу. Байгалийн хатуу ширүүн нөхцөл, дэд бүтцийн хоцронгуй байдал зэрэг нь хүмүүсийг орон нутагт амьдрах аргагүй болгосон ба эдгээр хүмүүсийг ийнхүү гаргуунд нь орхисон байна. Гэвч энэ л торойх зүйлгүй хээр тал Монголын ирээдүйг биедээ оршоож байна. Хятадын хилээс 30-хан мил хүрэхгүй орших говьд "Өмнөговь" нэртэй Канадын компани асар том нүүрсний уурхай ажиллуулсаар байна. Тус компаний веб сайтад Монголыг "Нүүрсний Саудын Араб" гэж бичжээ. Эндхийн нүүрсний ордууд ихэнхдээ ил аргаар нүүрс олборлодог. Нүүрс олборлох талбайн өргөн 50 м, нүүрсний давхрагын гүний хэмжээ 250 м, зарим газраараа гүн нь 600 м. Энэ бол яахын аргагүй дэлхийн хамгийн том нүүрсний орд юм. Орчуулсан Энхтайваны Эрдэнэсувд 2011.10.30 Блог: greentara.miniih.com

  • Бичсэн ssd_suvdaa
  • Үзсэн: 2915

Бүлэг: Нийтлэл

Иргэний Зориг - Ногоон Намаас ирүүлсэн захидал

Сайн байцгаана уу, сайхан намаржиж байна уу?
 
Иргэний Зориг-Ногоон Намын удирдлага бид элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийхээ амар амгаланг тань айлтган мэндчилж байна.
Эрх баригч хүчин төр удирдах чадвараа нэгэнт алдаж, улс нийгмээ мухардалд оруулсан энэ цаг үед Бид Монголын улс төрд ЦЭВЭР бөгөөд ЭРҮҮЛ хүчнийг байгуулахаар зориг шулуудан улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэх түүхэн шийдвэрээ гарган Иргэний Зориг-Ногоон Намыг үүсгэн байгуулсан билээ.
Монголын иргэдийн хүсэл зоригийг нэгтгэж чадах, ирж байгаа шинэ цаг, шинэ үеийнхний хүсэл эрмэлзлэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн алхаж чадах, авлигаас ангид, ард иргэддээ шударга ханддаг, үйлчлэн тусладаг улс төрийн эрүүл шинэ хүч хэрэгтэй. Энэ бол шинэ цагийн дуудлага.
        Эрх баригч хүчин үүрэг хариуцлагаа умартан, төрийг удирдах чадвараа гээж, улс нийгмээ мухардалд оруулсан бол түүнийг халж орлох шинэ хүчин төрдөг нь жам билээ. 20 гаруй жил халаагүй ноёрхсон ч, идэж уухаас өөрийг үл мэдэх, худал хэлж хууран мэхлэхээс өөрийг үл чадах бусармаг намууд, буг болох шахсан хуучин улс төрчдийг халж солих цаг үе тулгараад байна.
Монгол улсын иргэн бүр, айл өрх, сум суурин бүр тулгамдсан асуудлаа өөрсдөө бие даан шийддэг, тийм шийдэлд оролцогч нь байж чаддаг болсон нөхцөлд л Монгол улс хөгжлийн шинэ шатанд гарна.
Нийгэмд шударга ёсыг тогтооход иргэн таны үүрэг оролцоо хэрэгтэй байна. Шударга бусыг өөрчилж, иргэний засаглал тогтоох нь хүн бүрийн заавал биелүүлэх үүрэг, үүрэх ачаа болоод байна.
Бид өөрийн амьдралаа өөд нь татахад оролцдоггүй залхууг биш, түүнд идэвхтэй оролцдог бүтээгчид, шударга ёсыг эрэлхийлэгчдийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас албан тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр эрхэлж, хийж бүтээж байгаа нь илүү хүртдэг байх ёстой.
Өнөөгийн Та бид эх сайхан нутагтаа эзэн сууж, хувь заяагаа өөрсдөө дархалж, улс үндэснийхээ эрх чөлөөт, жаргалтай амьдралыг хамтдаа бий болгож чадна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.
 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн, Дангаасүрэнгийн ЭНХБАТ   (УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга)                     
                   Санжаасүрэнгийн ОЮУН (УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын Тэргүүн дэд дарга)

     

Эрдэнэчулууны ЗОРИГТ                       Гэндэндарамын ГАНХҮҮ
(МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх,             (ИЗ-НН-ын ЕНБДарга)
                ИЗ-НН-ын дэд дарга)

     

Улаанбаатар хот. 2011.09.29 
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2018

Бүлэг: Нийтлэл

МОНГОЛЧУУД В.И.ЛЕНИНД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ И.Я.КОРОСТОВЕЦЭД ХӨШӨӨ БОСГОВОЛ ЗОХИСТОЙ ЮМ

1911 оны Монголын үндэсний хувьсгалын 100 жилийн ойд

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохной Батсайхан

Иван Яковлевич Коростовец Монгол улсын засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчөөр 1912 оны 9 дүгээр сард томилогдон Нийслэл Хүрээнд ирж, хоёр тал 3 сар хэлэлцээр хийсний үр дүнд Монгол - Оросын Найрамдлын гэрээ болон уг гэрээнд хавсран тогтоосон худалдааны гэрээнд 1912 оны 11 дүгээр сарын 3-нд гарын үсэг зуржээ.
1912 оны 11 дугаар сарын 3-нд Орос улстай хэлэлцээр хийж, Найрамдлын гэрээ байгуулсан явдал нь Монголын хувьд улс төрийн чухал ач холбогдолтой зүйл байлаа. Эл гэрээгээр Хаант Орос улс Монгол, түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь цаашид Монголын тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн алхам болсон юм.  Монгол улсаас Хаант Оростой ийнхүү гэрээ байгуулсан явдал нь Хятадаас Монголын байдалд хандаж байсан урьдын эзэгнэх хандлагад тодорхой цохилт болж, Хятадын Засгийн газрыг Орос улстай Монголын асуудлаар хэлэлцээ хийхэд хүргэсэн юм.

Хэдийгээр 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээ, худалдааны протоколыг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдог боловч эл гэрээ Монголын хувьд улс төрийн онцгой ач холбогдол агуулсан юм. Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.
Энэ гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Монгол улсын олон улсын харилцаанд эзлэх статусыг тодорхойлоход хууль эрхийн анхны бодитой баримт бичиг болсон юм. Энэ хэлэлцээрээр:

1.    Монгол бол эзэн хаантай, Засгийн газартай улс мөн,
2.    Монгол нь өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй,
3.    Монгол нь «өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журамтай,
4.    Монгол нь өөрийн нутгаас Хятадын цэрэг ба эрх баригчдыг үлдэн гаргасан бөгөөд дахин өөрийн газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг үл оруулах эрхтэй,
5.    Монгол нь Хятад болон бусад гадаад улстай хэлэлцээ хийж өөр гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг Орос улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч эдгээрийг «алдагдалгүй сахихад» цөм тусална гэж Орос улс өөртөө үүрэг авсан байлаа. Гэрээ нь тухайн тодорхой нөхцөлд Монголд нилээд дэвшилттэй алхам болсоныг тэмдэглэх учиртай. Эл хэлэлцээрээр монголчуудын санал болгосон Өвөр Монгол, Баргыг Монголд дагаар орох асуудлыг хэлэлцэхээс оросууд эрс татгалзаж, Петербургт Монголын элчин суулгах тухай асуудал мөн татгалзсан хариу авчээ. Өвөр Монголын асуудал нь урьд нь Орос Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр нэгэнт шийдэгдсэн байсан бол Оросын нийслэлд Монголын элчин нээх асуудал нь Орос улс нэгэнт Монголын тусгаар тогтнох эрхийг Хятадын харьяаны автономиор хязгаарлах бодолтой байсан учраас татгалзсан санал авсан байна.
Оpосын гадаад явдлын яамны сайд Сазанов Монголын засгийн газаpтай хэлэлцээ хийх Оpосын бүpэн эpхт төлөөлөгч Коpостовецид 1912 оны 8 дугааp саpын 23-нд илгээсэн зааваpтаа: Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг “манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх” явдал хэмээн тодоpхойлоод “тавьсан зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд 1. Халхад үндэсний эpхийг олгох, 2. Тэнд хятадын цэpгүүдийг оpуулахгүй байх, 3. Халхыг хятадуудааp колончлуулахгүй байх гэсэн гуpван нөхцли йг хангахааp төлөвлөж байна” хэмээн дуpьдсан байдаг. Энэ нь Монголын Хятадаас тусгааp тогтнох асуудал Оpосуудын ашиг сониpхолд ямаp нэгэн хэмжээгэээp нийцэж байсан хэмээн үзэж болох бөгөөд үүгээрээ И.Коростовец Монголын хувьд томоохон хувь нэмэр үзүүлж чадсан дипломат яах аргагүй мөн юм.
Энэхүү Хаант Оросын Монголын талаар баримтлах бодлогыг боловсруулах үйл явцын талаар нэгэн шинэ мэдээ бидэнд олдсон бөгөөд тэр нь 1912 оны 5 дугаар сарын 6, 14- 18 ны өдрүүдэд ОХУ-ын Гадаад яамнаас зохион байгуулсан «Монголын асуудлаарх сайд нарын цуглаан» -д холбогдох ОХУ-ын Гадаад яамны архивт буй материал болно. Эл тусгай цуглаан-хуралд ОХУ-ын Гадаад яамны орлогч сайд Нератов А.А., Цэргийн яамнаас нэг хүн, Газрын хөгжил, худалдаа үйлдвэрийн төв газраас 2 хүн, Тээврийн яамнаас 2 хүн, Худалдаан үйлдвэрийн яамнаас 2 хүн, Сангийн яамнаас 2 хүн, Гадаад яамнаас 2 хүн (Коростовец И., Козаков) оролцсон байна. Энэ хурлаас Монголын талаар ОХУ-ын баримтлах бодлогын үндсийг тодорхойлсон бөгөөд түүнд Нератов, Коростовец, Козаков нар голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “И.Я.Коростовецийн гэрээ Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Барон Нольде үнэлсэн байна. Түүний энэ ололтыг 1913 онд Крупенский Хятадын байгуулаххэлэлцээрийн үндэс болгож, А.Я.Миллер 1915 онд Хиагтын Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээгээр эцэслэн баталсан юм хэмээн тэрбээр дүгнэсэн байна.
  Иван Яковлевич Коростовецийг Хүрээнд байх тэр үед монгол алтайн хэл судлалын нэрт эрдэмтэн В.Котвич Монголд ирж, Орхон зүгт эртний судлалын ажлаар аялал хийж, Монгол орныг шинжлэн судалж явах үедээ хоёул хамтран Монголын газрын зураг зохиосон нь хожим хэвлэгдсэн И.Майскийн номонд болон түүний Германд нийтлэгдсэн номонд үлдсэн юм.
Тэрбээр 1913 оны 5 сарын эцэс хүртэл Нийслэл Хүрээнд сууж байсан бөгөөд дараа нь Тегеранд суух Оросын элчингээр томилогдон тэнд 1917 оны Октябрийн хувьсгалтай золгосон байна. Коростовец төрийн жинхэнэ зөвлөх действительный статский советник цолтой байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Оросын дипломат албанд он удаан жил ажилласан нэр нөлөө бүхий төрийн зүтгэлнүүдэд олгож байсан (цэргийнхээр бол генералын хэмжээний цол) цол ажээ.
Тэрчлэн хаант Оросын дипломат албаны хамгийн өндөр хэргэм болох Төрийн нууц зөвлөхийн хэргэмийг ч И.Я.Коростовец хүртсэн байсныг ч энд хэлэх хэрэгтэй. 1915 оноос тэрээр Оросын Гадаад хэргийн яамны зөвлөлийн гишүүн болжээ. Өөрөөр хэлбэл, түүний туршлага, мэдлэгийг өндөр түвшинд үнэлж байсан хэрэг юм.
Иван Яковлевич Коростовец монголчуудын тухай бүр XIII зуунаас ХХ зууны хориод оны дунд үе хүртэлх түүхийн талаар, түүний дотор Монголын Нийслэл Хүрээнд сууж байсан үеийнхээ талаар хийгээд 1912 оны Орос Монголын хэлэлцээрийн талаар маш тодорхой бичиж, «Чингис хаанаас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улс хүртэл» (От Чингис хана до Советской республики) гэсэн нэртэйгээр Берлин, Лейпцигт 1927 онд немец хэлээр хэвлүүлжээ. Түүний эл бүтээл 1930 онд япон хэлээр хэвлэгдсэн байна.  1931 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнтэй Коростовецийн «Чингис хаанаас ардын засагт Бүгд Найрамдах улс» номыг герман хэлнээс монгол хэл дээр орчуулахаар хэлэлцэн тогтож байсан баримт архивт хадгалагдаж байна. Уг баримтанд «Чингис хаанаас эхлэн ардын засгийг хүртэл Монголын түүхт байдал ба улс төрийн харилцаа зэргийг гаргасан нэгэн дэвтэр номыг герман хэлнээс монгол хэл дээр Нацагдоржоор орчуулгахаар хэлэлцэн» тохирч байсан ажээ. Коростовецийн уг номыг Д.Нацагдорж Германд сурч байхдаа авч улмаар нутагтаа авчран дээрх тохиролцооны дагуу монголчилж эхэлсэн байна. Гэвч Д.Нацагдорж эл зохиолыг бүрэн орчуулж дуусаагүй бололтой байна. Учир нь уг номын сүүлчийн хэсгийг орчуулан төгсгөхөөр ажиллаж байсан хэмээн архивын баримтанд дурьдсан байна.
Түүний эл ном герман хэлээр 1926 онд хэвлэгдсэний дараахан 1930 онд Оросын хуульч Барон Э.Нольде ”Далекое и близкое” хэмээх нэртэй түүхэн найруулал орос хэлээр бичиж, Парист хэвлүүлсэн байна. Нольде эл бүтээл дотроо “И.Я.Коростовец Монголд” хэмээх өгүүлэл бичиж, түүндээ “Монгол улсыг байгуулсан явдал бол Эзэнт Орос улсын дипломат бодлогын нэгэн томоохон ололт” хэмээн тэмдэглэж, “эдүгээ зөвлөлтжсөн боловч БНМАУ-д Цагаан хааны нэрээр И.Я.Коростовец 1912-1913 онд Монголд түүхэн айлчлалынхаа үеэр буй болгосон халдашгүй байдал одоо хэвээр хадгалагдсаар байна” хэмээн бичжээ.
Монголын 1911 оны үндэсний хувьсгал ид өрнөж байх үед Бээжин дэх Оросын элчин Коростовец Их Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский нар «Хэрвээ бид монголчуудад туслахаа татгалзах юм бол өөр нэгэн этгээд (Япон) хүрч ирээд бидний байрыг эзлэх болно» хэмээн санал солилцож байсан билээ. Иван Яковлевич Коростовец 1910 оны 11 дүгээр сард Хаант Оросын Гадаад явдлын яамны сайд Сазоновт илгээсэн цахилгаан утсандаа: Орос нь Орос Японы гэрээгээр олж авсан эрхээ ашиглаж, Гадаад Монголд нилээд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байсан бол 1911 оны зун 7 дугаар сарын 30 ны өдөр мөн сайд Сазоновт илгээсэн цахилгаандаа Халхад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс татгалзах гэвэл Японыг зоригжуулж, тэд бидний орыг огтхон ч эргэлзэлгүй эзлэх болно хэмээн анхааруулж байжээ.
Орос Монголын Найрамдлын гэрээ байгуулагдсаны дараахан Хүрээн дэх Оросын бүрэн эрхт барих сайд Иван Яковлевич Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа: «Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн» хэмээжээ.
Тэрээр Нийслэл Хүрээнээс 1913 онд буцсан хэдий ч Монголын төлөө санаа тавьж, Богд хаанд захидал зургийн хамтаар ирүүлж, түүндээ: Манай засгийн газар Монголын засгийн газрын цэргийн зэр зэвсэг болон санхүүгийн талаар дэмжлэг гуйсан хүсэлтийг хүлээн авч туслах талаар хойшлуулшгүй арга хэмжээ авах болно. Би хувийн зүгээс саналаа хэлэхэд Монголын Засгийн газар нь Орос улс болон түүний засгийн газартай түүний Хүрээн дэх төлөөлөгч Миллер болон бусад Монгол дахь элч нартай найрсаг, итгэлцлэлийн харилцаатай байж, цаашид хөгжүүлэх чухал юм гэжээ. Мөн Хятадтай хугацаа алдалгүй хэлэлцээр байгуулахын чухлыг онцлон тэмдэглэж, тэгэхдээ заавал Оросын зуучлалтайгаар хэлэлцээ хийхийг чухалчилсан байна. Оросын оролцоогүйгээр Хятадтай хэлэлцээр хийх буюу ойртох оролдлого хийх нь Монголын хувьд хортой байх болно хэмээн сануулсан байдаг. Иймээс хятадтай хэлэлцээр хийхдээ Оросын оролцоог заавал байлгахын учир нь Монголын ашиг сонирхолд нийцтэй байх болно хэмээгээд миний эдгээр зөвлөмж нь зөвхөн Монголын ашиг тусын тулд зориулагдсан юм шүү хэмээн сэтгэлийн гүнээс бичсэн байна.
Тэрээр монголчуудын тухай бичихдээ: олон жилийн турш хятадтай хөрш явж ирсэн нь ч монголчууд өөрийн арьс өнгө, нийгмийн онцлог байдал, нүүдэлчдийн ахуй амьдрал, өөрийн хэл, зан заншлыг хятадаас ангид байлгаж чадсан юм хэмээн дүгнэсэн буй. Энэхүү гайхалтай хүний хэлсэн дээрх үгс Монголын хувь заяанд үнэхээр сэтгэл зовж байсан чин сэтгэлийг нь илтгэж буй юм.
Мөн 1913 оны 2 дугаар сарын 3-нд Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн, Цэргийн яамны тэргүүн сайд, засаг төрийн эрдэнэ ван Гомбосүрэн нар Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, действительный статский советник И.Я.Коростовец нар «Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол Оросын хэлэлцээ» байгуулжээ. Эл гэрээний тухай гадаадын зарим эрдэмтэд Монгол Оросын хооронд маш нууц цэргийн гэрээ байгуулсан хэмээн тэмдэглэсэн буй. Эл гэрээнд Дээд, дунд, бага тушаалын орос офицеруудыг Нийслэл Хүрээнд томилон ирүүлэх замаар Монголын цэргийг сургах тухай тусгасан байна.
Богд Жавзандамба хааны зарлигаар Монгол улсын Засгийн газрыг таван яамны бүрэлдхүүнтэй байгуулж, Монгол улсыг байгуулсан тухай Гадаадын нөлөө бүхий орнуудад зарлан мэдэгдэх үүргийг Монголын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам авч, улмаар Хаант Оростой байгуулсан гэрээ бичгийг хүндэтгэн уг ноот бичгийг анхлан Оросын бүрэн эрх барих сайд Иван Яковлевич Коростовецэд хүргүүлсэн байдаг.
Иван Яковлевич Коростовец нь 1912 оны Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулах санааг анхлан сэдэгчдийн нэг яах аргагүй мөн бөгөөд улмаар Орос Монголын хоорондын харилцааг бэхжүүлж, ХХ зуунд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан дипломат улс төрч лавтайяа мөн буй за. Чухам Дорнодахины талаар томоохон мэргэжсэн дипломатчийг Монголд илгээх нь зүйтэй хэмээн үзэж, тийм шийдвэр Хаант Оросын Гадаад хэргийн орлогч сайд Нератов, Дорнодахины газрын дарга Козаков нар гаргасан нь оносон хэрэг байв.
Иван Яковлевич Коростовецийн дипломат ажил алба нь түүнийг XX зууны эхэн үеийн Орос-Хятад, Орос-Монголын харилцаатай холбоотой олон чухал үйл явдлын оролцогч бөгөөд гэрч болгож, тэрээр ч үүнийг ойлгож ухаарсны улмаас үлэмж үнэ цэнэтэй, сонирхолтой өгүүлэл, дурдатгал, ном зохиол туурвиж үлдээсэн байна.
Тэрээр 1890-1894 онд Бээжин дэх Оросын дипломат төлөөлөгчийн газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Хятадын боловсрол, шашин, эдийн засаг, засаг захиргаа, шүүх, театр, философийн тухай, гадаадын элч, төлөөлөгчид, номлогчдын тухай, Оросын шашны номлогчдын тухай олон нийтлэл, өгүүллийг Оросын сэтгүүлүүдэд нийтлүүлжээ. Бээжинд алба хаах үедээ түүний хийж байсан судалгаа шинжилгээ ажиглалтын үр дүн нь болсон “Хятадууд, тэдний соёл иргэншил” хэмээх бүтээл 1898 онд хэвлэгдэв. Бээжинд түүний хувьд тийм ч амар биш байсан бололтой байдаг. 1933 онд “Парус” сэтгүүлд Белченко ийн бичжээ: “Иван Яковлевич дээр өгүүлсэн зүйлийн талаарх хэлэлцээр эхлэхээс бүр өмнө тэр үеийн Оросын элчин граф А.П.Кассинитэй түнжин тасран Бээжинг орхихоос өөр аргагүй болсон юм. И.Я.Коростовецийн Бээжинд байсан үе маш хүнд цаг байв. Бээжинд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан өрөөнүүдийнхээ нэгэнд тэрээр “Энд И.Я.Коростовец амьдарч, шаналж байлаа” гэж бичсэн нь жирийн явдал биш байсан аж. Тэр ч байтугай Чжифуд түр зуур амьдрахыг түүнд санал болгож байжээ”.
1896-1898 онд Орос улс Манж чин улстай хэд хэдэн гэрээ байгуулсны үр дүнд нь Дорнод Хятадын төмөр замын байгуулалт эхэлж, Гуандун мужийн нэг хэсгийг Порт-Артур, Алс Дорнодын хамт түрээсэлж, Дорнод Хятадын төмөр замын Өмнөд Манжуурын салааг тийш нь сунгав. Адмирал Е.И.Алексеев тэр үед Квантуны гэгдэж байсан Гуандун мужийн ерөнхий захирал, Алс Дорнод дахь Цэргийн болон Тэнгисийн хүчний захирагчаар томилогдсон байлаа. 1899 онд И.Я.Коростовец адмирал Алексеевийн Квантуны Засаг захиргаанд дипломат комиссарын албан тушаалыг хүлээн авч, гадаадынхны эсрэг чиглэсэн Ихетуанейгийн (боксчдын хэмээгддэг) бослогыг нүдээр үзсэн байна. Энэ үйл явдал, түүнээс төрсөн сэтгэгдлээ тэрээр өөрийг нь цагаачлан явах болсноос хойш, 1922 онд Бээжинд нийтлэгдсэн “Алс Дорнод дахь Орос орон” номдоо дүрслэн гаргасан байдаг. Уг номын манлай нь “Түүх бол ердөө л гэмт хэрэг, золгүй явдлын дүр төрх мөн” гэсэн Вольтерийн үг болсон аж.
1903 онд И.Коростовец Гадаад харилцааны яамны алс Дорнодын хэлтсийн даргын албыг хүлээн авч, дараахан нь Орос-Японы дайны эцсээр Портсмутын найрамдал байгуулах хэлэлцээрт нарийн бичгийн даргаар оролцохоор С.Ю.Виттег дагалдан явсан байна.
Энэхүү хэлэлцээрийн үеэр тэрээр Виттегийн хүсэлтээр өдрийн тэмдэглэл хөтөлж байсан нь 1918 онд “Былое” сэтгүүлийн хэд хэдэн дугаар дамжин нийтлэгджээ. Англи орчуулга нь 1920 онд “Pre-War Diplomacy, the Russo-Japanese Problem. Treaty Signed a Portsmouth, USA, 1905. Diary” of J.J. Korosteretz” хэвлэгдсэн бол 1923 онд уг ном Бээжинд мөн орос хэлээр “Оросын дипломат ажиллагааны түүхийн хуудас. 1905 онд Портсмутад болсон Орос-Японы хэлэлцээр. Граф Виттегийн нарийн бичгийн дарга И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэл” нэрээр хэвлэгдэв.
“1905 онд Портсмут орох замдаа И.Я.Коростовец Ерөнхийлөгчийн тансаг хөлөг онгоц дээр генерал Витте, АНУ-ын Ерөнхийлөгч Т.Рузвельт, Японы зөвлөхүүдтэй оргилуун дарс ууж байжээ” гэж профессор Ольга Бакич бичсэн байдаг.
И.Я.Коростовец туйлын бүтээлч хүн байсан агаад очсон газар бүртээ өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь илэрхий. Тэрээр Дорно дахиныг маш сайн мэддэг байжээ. Монгол оронд амьдарч байсан хугацаандаа тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлж, Монгол орны улс төрийн амьдралыг төдийгүй, мөн XX зууны монголчуудын ахуй амьдралын бүх л талыг дүрслэн бичиж байжээ. И.Я.Коростовецийн Монголд байсан тухайгаа бичсэн өдрийн тэмдэглэл Франц, Австрали, Канадийг дамжин зуун жил болсоны дараа өчүүхэн судлаач миний гараар Монголд 2009 онд орос хэлээр, 2010 онд монгол хэлээр хэвлэгдсэн юм.
Эл өдрийн тэмдэглэл нь Монголын тухай болон монголчуудын амьдралын дүр төрхийг он, сар, өдрөөр нь тодорхой илэрхийлэн харуулснаас гадна бидний амьдарч буй улсын маань нийслэл тухайн үед байгалийн өнгө үзэмж, ан амьтан, шувуудаар хэрхэн баялаг байсныг тодорхой харуулснаараа онц сонирхолтой билээ.
Монгол Улсын эзэн хаан, төр засгийн сайд, түшмэдийн амьдрал, үзэл бодол, байр суурь зэргийн талаар өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлсэн нь бидэнд түүхийн ховор эх сурвалж болох нь мадаггүй. Монголын төрийн түшмэл, дипломат хэн бүхэнд эл ном нэгийг бодогдуулж, нөгөөг сануулахуйц болсоныг дашрамд хэлье.
Богд гэгээнтэн болон монгол хан, ван нар гэж хэн байв аа? Тэд юу бодож, юу хүсэж байв аа? Гэсэн асуултуудад тэрээр хариулт өгөхийг хичээсэн буй.
Коростовец Богд хаан болон түүний сайдуудтай зөвхөн албан ёсоор уулзан бараалхаж байсан төдийгүй, мөн гэрт нь зочилж очдог байжээ.
Тухайлбал, Богд гэгээнтэй уулзаж байсан тухайгаа тэрээр ийн бичсэн байдаг: “Есдүгээр сарын 28. Өнөөдөр би Хутагтад бараалхав. Таван цагийн орчим монголчууд дамнуурга илгээж, Ханд ван бараа бологсдынхоо хамт хүрэлцэн ирлээ. Хятад маягийн ердийн дамнуурга байх агаад дамнуурга хулснуудад бахим саваа моднууд бэхэлж хийсэн ажээ. Намайг дамнуурганд суумагц (Люба дамнуургаас татгалзаж сүйх тэргэнд суулаа) дөрвөн морьтон ирж дамнуургын үзүүрүүдийг эмээлийнхээ бүүрэг дээр тавьж, эхлээд зөөлөн алхаагаар явснаа ширүүхэн хатируулж эхлэв. Ханд ван миний араас мөн ийм дамнуурга дээр явах агаад консулын газрын ажилтан, Эльтеков нар сүйхээр морилж байлаа... Биднийг казак цэргүүд мөн нэлээд олон монгол морьт цэрэг дагалдана. Замын турш бердаан буугаар зэвсэглэж, хөх, саарал өнгийн халхгар дээл, хуучны хятад цэргүүдийнхтэй адил гэмээр малгай зэрэг шинэ хийц маягийн монгол хувцас өмссөн морьт цэргүүд байрласан харагдана. Оросын анхны элчин хүрэлцэн ирэх ховорхон үйл явдлыг нүдээр харах гэсэн орос, монгол бөөн хүмүүс Хутагтын ордны гадна шавсан байв.
Биднийг алтадсан модон гэрүүдийн үүдэнд зогссон олон сайд нар угтан авч, цэмбэ битүү дэвссэн том өргөөнд орууллаа. Өргөөний голд байх зууханд гал дүрэлзэнэ. Энд бид хувцсаа тайлж олон хамба (архиери), цорж сойвон (дээд зиндааны лам хуврагууд), лам, донир (бараа бологсод) дундуур алхан хоёр дахь гэр болон битүү хүзүүвчээр дамжин улаан өнгөөр битүү доторлосон гурав дахь, ихээхэн том гэрт оров.  Өргөөний тэг дунд байх том гэгчийн зуухнаас халуу дүүгэх агаад яндан нь гэрийн дээд талд байрлалтай тооноор дээш гарчээ. Хойморт байх дээрээ шүхэртэй сэнтий маягийн өндөрлөг дээр давхарлан зассан таван өнгийн олбог дээр Хутагт, одоо монголчуудын өргөмжилдгөөр “эзэн хаан” хөлөө завилан суух аж. Тэрээр хээ угалзаар дүүрэн чимэглэсэн шар өнгийн монгол хантааз өмсөж, гэрэл цацруулсан жинс бүхий булган малгай асаажээ. Сэнтийний хоёр талаар Сайн ноён хан, Да лам нар тэргүүлэн хэд хэдэн ихэс дээдэс байх агаад нэлээд зайд бусад түшмэл ноёд, шар улаан өмсгөл орхимж бүхий олон лам хувраг зогсоно...
Хутагт маш аяархан, үгээ зөөж ярих бөгөөд бөглүү намуухан дуутай ажээ. Чингэсний дараа Гадаад явдлын яамны сайд сэнтийнээс арваад алхмын зайд тавьсан олон дэр бүхий өндөрлөг рүү заан намайг суулгасанд дэргэд нь арай намхан зассан өөр суудалд Люба болон намайг дагалдаж ирсэн бусад хүмүүс суулаа. Хутагт нэлээд махлаг (дугариг), аятайхан гэмээр бор царайтай харагдавч (харамсалтай нь) нүдний нь хараа муу, хүмүүсийн ярьдгаар нүдэнд нь цагаа унасан учир том хар шилээр нүдээ халхалжээ. Хаалганы тэнд хүмүүс нааш нааш болж самар, мөсөн чихэр, нар хамба, нанжин чавга, орос ёотон зэрэг хятад, монгол амттан, дөрвөлжин цай бүхий мөнгөн аяганууд дээр нь тавьсан намхан ширээнүүдийг лам нар оруулж ирэв.
...Баатар цагаан хаан мэнд дамжуулан амгаланг айлтгасанд түүний өмнөөс намайг ерөөл дэвшүүлж байгаад талархаж байгаагаа, Оростой сайн харилцаатай байх нь Монголын хувьд зайлшгүй шаардлагатай болохыг бүрэн ухаарч байгаагаа, Оросын засгийн газар сайн сайхан бодол санаа агуулж буйд тэрээр итгэж байгаа болон хоёр талын аль алинд нь адилхан ашигтай, Монгол улс, монголчуудын бие даасан байдлыг гадна халдлагаас хаацайлж хамгаалдаг байх тийм харилцааг гэрээний үндсэн дээр бий болгохыг хүсэж байгаагаа Хутагт намуухан дуугаар өгүүллээ. Хэлэлцээрийн нөхцөл болзлыг шүүн хэлэлцэх ажилд нэн даруй орохыг тэрээр сайд, ноёддоо зарлигдах ажээ.
Түүнийг ийн айлдсаны дараа хэдэн лам бидэн тийш ирж хоёр булганы арьс, хэдэн хуй торго, гар хэлбэртэй (Бурхан багшийн мутар) монгол боов, хэдэн хайрцаг янжуур, хув, хаш зүүлт чимэг бүхий уут зэргийг өмнөх ширээн дээр минь тавилаа. Дагалдагсдын маань өмнө ч иймэрхүү бэлэг сэлт тавьж харагдав. Бид доор гэгч (гүнээ) мэхийн ёслоход Хутагт толгой дохин хариулснаар манай төлөөлөгчид гэрээс гарлаа”.
Тэр үед Монголд амьдарч байсан оросууд болон Монголд ирсэн Ларсон, Периэскью, Констен гэх мэт гадаадынхны үйл амьдралын талаар ч Коростовецийн тэмдэглэлээс бид ихийг мэдэж болно. И.Я.Коростовец монголчуудын ахуй амьдралын талаар, тухайлбал юу иддэг, ямар аж ахуй эрхэлдэг, онцлох шинжүүд нь юу болох, оросуудаас юугаараа сайн, юугаараа муу болох талаар маш сонирхолтой, дэлгэрэнгүй маягаар бичиж тэмдэглэжээ.
Жишээ нь, Монголын төрийн зүтгэлтнүүдийн талаар тэрээр дараах байдлаар бичжээ:
“Бидний хамгийн гол, хамгийн ухаалаг, хэрсүү өрсөлдөгч болох Да лам бол хээл хахуульд үл автах, шулуун шударга, хартай хашир хүн. Сайн ноён хан – ухаалаг боловч (хашир болгоомжтой) эрс шийдэмгий бус зан чанартай.
Түшээт хан – богино бодолтой ч шударга, сайхан сэтгэлтэй. Намсрай –хуучныг баримтлагч, бөөрөнхий үзэлтэн, Хутагтын дотно анд. Далай ван– өөдгүй новш мөн боловч бидний талыг илэрхий баримтлагч. Бинт ван, Шанзав ламтан, (бидний ивээлд оршигч) Тогтох нар нэлээд нэр нөлөөтэй”.
“Манай хэлэлцээрийн үр дүнг тооцоход бэрх хэдий ч энэ алхмыг хийсэн нь, өөрөөр хэлбэл Монгол улсыг тунхаглаж, дэмжлэг үзүүлсэн нь зөв гэж бодсон хэвээрээ. Эс тэгвэл Монгол бидний хувьд бүрмөсөн алдагдаж, бид тэндээс хөөгдөх байлаа”.
Нэг үгээр хэлэхэд, тэрээр Монголд байхдаа нүдээр үзэж, сэтгэл зүрхээрээ мэдэрч байсан бүхнээ амьд сэргэгээр нь бичиж, дүрслэн үлдээжээ.
Коростовецийн эл өдрийн тэмдэглэл бол XX зууны эхэн үеийн монголчууд, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар түүхийн нэн баялаг эх сурвалж мөн.

Монгол болон Алс Дорнодын талаар Оросын засгийн газраас явуулж байсан албан ёсны бодлогын шинж чанарыг ч бид энэ тэмдэглэлээс ойлгож болно. Монгол, Хятад, Төвдийн талаарх Оросын улс төрчид, дипломатчдийн үзэл бодол ч энд туссан байдаг.
Монголчуудын амьдрал ахуйг маш үнэн бодитой дүрслэн харуулснаараа И.Я.Коростовецийн тэмдэглэл ихээхэн сонирхолтой. Маш олон баримт сэлт энд агуулагдаж байгаа болно. 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг тунхагласны дараа гарсан монголчуудын анхны олон улсын баримт бичиг мөний учир энэ хэлэлцээр монголчуудын хувьд асар их ач холбогдолтой байлаа. Зөвхөн монголчуудын хувьд төдийгүй Оросын хувьд ч багагүй чухал ач холбогдолтой байсан юм.
Коростовецийн өдрийн тэмдэглэл нь Оросын энэхүү томоохон дипломатчийн Ази дахь үйл амьдрал, болж буй үйл явдлуудад гүйцэтгэж байсан өөрийн нь үүрэг, хүлээсэн хариуцлагаа ухамсарласан ойлголт, түүний санаа бодол, хүсэл тэмүүлэл, үйл явдлууд болон хүн зоныг хэрхэн хүлээн авч байсан зэргийг хагас хугас ч болов нээн харуулж, Нийслэл Хүрээний амьдрал байдлын дүр төрхийг хурц тодоор зураглан гаргаж, Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан эхний он жилүүдийн монгол төрийн зүтгэлтнүүдтэй биднийг танилцуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой болой.
Монголын талаар болон Оросын хувьд Монголын үзүүлэх учир холбогдол, үүрэг оролцооны талаар И.Я.Коростовецийн дамжуулж байсан олон тооны нот бичиг, мэдэгдэл нь Оросын эзэнт гүрний Гадаад хэргийн яамны сайд Сазонов, түүний орлогч А. Нератов зэрэг Оросын төрийн зүтгэлтнүүдээс эхлэн Оросын эзэн хааныг хүртэлх бүх хүмүүсийн нүдийг нээж, Монгол орон, монголчуудыг үзэх үзлийг нь өөрчилсөн агаад аугаа дипломатчийн маргашгүй гавъяа чухамхүү үүнд оршиж буй юм.
Монгол-Оросын гэрээнд гарын үсэг зурсаны дараа И.Я.Коростовец Гадаад хэргийн сайд Сазоновоор дамжуулан Оросын эзэн хааны талархлыг хүлээж авсан байна. Уг цахилгааныг сийрүүлбэл:
“Аравдугаар сарын 21-нд Монголын засгийн газартай таны хэлэлцээр байгуулсан тэр бүх нөхцөл байдлын талаар чинхүү үнэнээр нь илтгэсний дараа эрхэм дээдэс эзэн хаан өөрийн гараар “Коростовецэд миний талархлыг илэрхийлнэ үү” хэмээн соёрхон бичсэн болно. Хаан эзний хайр хишгийн энэхүү тэмдэг хүртсэн танд баяр хүргэе” гэжээ. 1913 оны 2-р сарын 21-ны өдөр Романовынхны хаанчилсны 300 жилийн ойд зориулсан дурсгалын цайвар хүрэл медаль түүнд хүртээсэн байна. Онцгой хүчин зүтгэл гаргаж, гойд сайн хөдөлмөрлөсөн талаар нь Гадаад хэргийн яам өргөн мэдүүлснээр Одонгийн газарт Оросын эзэн хааны өгсөн зарлигийн дагуу И.Я.Коростовецэд 1913 оны 4-р сарын 14-ний өдөр Гэгээн Аннагийн I зэргийн одон хүртээжээ. Азид, түүний дотор Монголд Оросын улс төрийн бодлого, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үйл хэрэгт И.Я.Коростовецийн байгуулсан гавъяаг эзэн хаан нь ийнхүү үнэлсэн аж.
И.Я.Коростовец Гэгээн Аннагийн, Гэгээн Станиславын, гэгээн Владимирын одон тус тус хүртсэнээс гадна Перс, Румын, Япон, Черногор, Португал, Бухар, Франц, Турк, Хятад, Серб, Швед, Дани, Монгол зэрэг гадаад орнуудын дээд одоноор шагнагдсан байна.
Дипломатч И.Я.Коростовец ямар өргөн далайцтай ажиллаж байсныг энэ шагналууд бэлхнээ илтгэнэ.
И.Я.Коростовецийн гарын үсэг зурсан 1912 оны Монгол- Орос хоёр орны гэрээний учир холбогдлыг Оросын дипломатч Барон Нольде ихэд үнэлж, 1930 онд ийн бичжээ: “Монгол улсыг байгуулсан нь Оросын эзэнт гүрний дипломат бодлогын томоохон амжилтуудын нэг юм... Энэ сургуулийн тэргүүн эгнээнд дайны өмнө И.Я.Коростовец болон Алс Дорнодын хэлтсийн дарга асан, талийгаач Г.А.Казаков нар зогсож байлаа. Тэрхүү томоохон түүхэн үйл хэргийг хэрэгжүүлэх нэр төр тэдэнд хамтад нь ногдсон байв... Монгол улс бүрэлдэн бий болоход И.Я.Коростовецийн гэрээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ”.
Богд хаан ч энэхүү гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Гадаад явдлын яамны сайд Ханддоржоор дамжуулан И.Я.Коростовецэд нэн даруй баяр хүргэсэн байна. Улмаар Олноо өргөгдсөний хоёрдугаар он өвлийн тэргүүн сарын 16-ны өдөр Монгол улсын Богд хаан зарлиг буулгаж, Орос улсын хаан эзний засгийн газраас гаргасан бүрэн эрх барих сайд И.Я.Коростовецэд Чин вангийн Эрдэний Очир одон шагнан хүртээжээ.
ХХ зууны эхээр Монгол улс сэргэн мандах үйл явцын эхний шатанд И.Я.Коростовец Монгол улсын төлөө үнэхээр үлэмж ихийг хийсэн агаад миний бодоход монголчууд В.И.Ленинд гэхээсээ илүү И.Я.Коростовецэд хөшөө босговол зохистой юм. Энэ нь түүхийн өмнө илүү шударга хэрэг болохсон.
Монгол улсын төлөө Иван Яковлевич Коростовецийн хийсэн бүхний төлөө өчүүхэн судлаач миний бие түүнд гүн талархал илэрхийлж байна. И.Я.Коростовец Оросын эзэнт гүрний ашиг сонирхлыг төлөөлж байсан нь эргэлзээгүй боловч Монгол улсын бие даасан байдлыг сахин хамгаалах, улам боловсронгуй болгоход дээрх ашиг сонирхол асар их үүрэг гүйцэтгэсэн болно.
И.Я.Коростовец 1910 оны 11-р сарын 3-нд Извольскийд бичсэн захидалдаа Монголын өнөөгийн байр байдлыг улам дээшлүүлж, Монголын нутагт цэргээ оруулахад чиглэсэн Чин улсын засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэх, Монгол улсын статус кво буюу байр байдлыг өөрчлөхгүй байх амлалтыг Бээжингээр өгүүлэх, тэрчлэн энэ талаар Их Британи, Японы дэмжлэгийг баттай авах шаардлагатай байгааг өгүүлсэн байна.
Судлаач Ж.Фритерс И.Коростовецийн талаар өөрийн гэсэн дүгнэлт хийн: “Энэ хүн бол Оросын эзэнт улсын хамгийн чадварлаг дипломатуудын нэг бөгөөд Гадаад Монголд Оросын бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх үйл хэргийн судсыг гартаа барьж байсан билээ” хэмээн бичсэн байдаг нь тун онож дүгнэсэн хэмээн үзүүштэй.
Японы судлаач Т.Наками: “XX зууны эхэн үеийн Монгол дахь Оросын улс төрийн бодлогыг тодорхойлохдоо Коростовец, Люба, Шекин, Крупенский зэрэг Оросын авъяаслаг дипломатчдийн оруулсан лут их хувь нэмрийг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй” хэмээжээ. Хятадад олон жил алба хаах хугацаандаа түүний олж авсан дипломатчийн асар баян туршлагыг нь Дмитрий Абрикосов онцгойлон тэмдэглэж: “Элчин (И.Коростовецийг хэлж байна – О.Б.) их онцгой хүн бөгөөд алмаз эрдэнэ мэт чухаг, эрхэм нэр хүндтэй болой” гэжээ. Энэ үг хүнийхээ хувьд тэрээр хэн байсныг тод харуулж буй юм.
И.Я.Коростовец 1912 онд Орос-Монголын Найрамдлын гэрээ байгуулахыг санаачлагчдын нэг мөн гэдэг нь эргэлзээгүйгээс гадна XX зуунд Орос-Монголын харилцааг бэхжүүлэх, цааш хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гарамгай дипломатч хэмээн бид үзэж байна. Оросын Гадаад хэргийн яамны орлогч сайд Нератов, Дорно дахины газрын дарга Козаков нар Дорно дахины асуудлыг сайн мэддэг мэргэжлийн дипломатчийг Монгол руу илгээхээр шийдсэн нь туйлын зохистой алхам болсон нь эргэлзээгүй.
Коростовец гэж хэн бэ? Дорно дахины асуудлаар нэрд гарсан мэргэжилтэн, Оросын эзэнт гүрний нууц зөвлөх, дипломатч Иван Яковлевич Коростовец 1884 онд Александровскийн лицей сургуулийг төгсмөгцөө л Оросын Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн газарт багахан алба хашин дипломатчийн ажил мэргэжлээ эхэлсэн бөгөөд мөн оныхоо 6-р сарын 13-ны өдөр 400 рублиэр шагнагдсан байна. Удалгүй тэрээр Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдож 1890-1894 онд энэ албыг хашжээ. 1894-1899 онд Лиссабон дахь Оросын эзэнт гүрний Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн даргаар, 1899-1902 онд Порт-Артур дахь Оросын цэргийн Дээд Ерөнхий захирагч, адмирал Алексеевийн Дипломат албыг эрхлэгч, 1902 оноос Бушир дэх Ерөнхий консул, Оросын Гадаад хэргийн яамны Нэгдүгээр газрын дэд захирлаар тус тус ажиллажээ. И.Я.Коростовец 1907-1912 онд Оросын эзэнт гүрний Бээжин дэх онцгой элчин, Бүрэн эрхт сайдын алба хашиж байв. 1905 онд тэрээр Портсмут дахь Энх тайвны бага хуралд оролцох бүрэн эрх бүхий граф Виттегийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан бол, 1912 оны 8 дугаар сард Нийслэл Хүрээнд болох Орос, Монгол хоёр орны хэлэлцээрт оролцох бүрэн эрхт төлөөлөгчөөр тохоогдсон байна.
И.Я.Коростовец 1913 оны 10-р сараас Оросын эзэнт гүрний Персийн ордны дэргэдэх Онцгой элчин, бүрэн эрхт сайдаар томилогджээ. 1916 оноос тэрээр Персийн Тооцоо-зээлийн банкны захиргааг тэргүүлэх болов.
Шинжээч, Дорно дахиныг судлаач И.Я.Коростовец хэдийгээр Оросын төрийн бодлогыг хэрэгжүүлэгч байсан нь маргаангүй боловч Монголын хувь заяаг асар их сонирхдог байсан агаад 1919 онд Хүрээнд дахин буцаж ирээд 1920-иод оны түүхэн үйл явдлуудыг нүдээр харсан байна.
Орост социалист хувьсгал гарсны дараа анхандаа Орост түр сууж байсан И.Я.Коростовец эхлээд Хятад руу, дараа нь Европ руу цагаачилжээ.
1926 онд Германд тэрээр Монголын тухай номоо хэвлүүлсэн байна. Насныхаа эцэст Францад ганцаараа амьдарч байгаад И.Я.Коростовец 1933 оны 1-р сарын 1-ний өдөр Парист таалал төгсжээ. Парист гардаг байсан “Иллюстрированная Россия” сонин 1933 оны 1-р сарын 14-ний өдрийн ¹3 (40) дугаартаа “Оросын дипломатч нас барав” гарчгийн дор: “Оросын гарамгай дипломатч, гайхамшигт авъяас чадвар, гадаад хэлний онцгой мэдлэгээрээ нэрд гарсан И.Я.Коростовец 1-р сарын 1-нд Парист таалал төгсөв. Александровын Эзэн хааны лицейг төгссөнийхөө дараа Иван Яковлевич Алс Дорнодод дипломат алба хаших болсон юм. Алс Дорнодын бодлогыг гүнзгий мэдэж байсан тэрээр хариуцлагатай албуудыг хашиж байв. Иван Яковлевич нь Портсмут дахь Оросын найрамдлын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Бээжин, Монгол, Тегеранд суух Оросын элчингээр томилогдож, оросуудын эрх ашгийг гайхалтай ур чадвар, үнэнхүү зүтгэлээр хамгаалж байв. И.Я-гийн үзгээр хэд хэдэн гайхамшигтай ном бичигдсэний дотор “Чингис хаанаас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улс хүртэл” хэмээх бүтээл нь цагаачлалын жилүүдэд герман хэлээр хэвлэгдэж, асар их амжилтанд хүрсэн байна” гэж бичжээ.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3451

Бүлэг: Нийтлэл

Тамганы хишиг

Ж.Бат-Ирээдүй, (Монгол судлалын хүрээлэн), 2011/10/02

Монгол нутагт намрын сэрүүн орж, зарим нутгаар цас хэдийн орж, оройдоо жихүүн сэрүүхэн болжээ. Өнөөдөр намрын дунд сарын шинийн таван, цагаан бар өдөр байлаа. Энэ өдөр би Баянчандмань сумын адуучин Ганзоригийн унага тамгалах ёслолд оролцоод ирлээ. Нүүдэлчин монголчуудын дээр үеэс уламжилж ирсэн нэг ёслол бол мал тамгалах ёсонд хамаарах унага тамгалах ёс юм. Монголчууд ихэнхи нь нохой өдөр гүүгээ барьж, бар өдөр тамгалдаг уламжлалтай.

Мал амьтны тамга гэдэг бол бүр эртнээсээ ерөөсөөн нэгийг нөгөөгөөс ялгах зорилготой л эд аж. Археологи, эртний дурсгалууд монголчууд лав МЭӨ нэг мянган жилийн тэртээгээс мал сүрэгтээ овгийн тамга хэрэглэж ирсэнийг тодорхойлдог аж. Малд дарах энэхүү тэмдгийг тамга, тэмдэг, тамга тэмдэг, дүрэм, хайрлага, хайрсан гэгчлэн нутаг нутагт янз бүрээр хэлдэг аж. Манай нутагт бол тамга гэж хэлж нэгэнт заншжээ. Монголчууд ихэнхи нь адуу, тэмээнд л тамга дардаг. Бог малд тамга дарах нь маш ховор аж. Манай нутагт хонийг бол чихэнд нь тамгалахад барьж өгч байсан нь би биеэрээ байж байна.

Ерөнхийдөө монголчууд малын тамгыг үсэн тамга, хөрсөн тамга, махан тамга гэж ялгаж байж. Энэ бол цэвэр тамганы даралтаар нэрийдсэн нэр аж. Зуны халуунд шарх нь анихгүй өтөхөөс сэргийлж, эсвэл хэтэрхий хүйтэнд үс ургахгүй удахаас шалтгаалж үсэн тамга дарж байж. Харин намар цагт махан тамга дардаг ёстой. Өнөөдрийн махан  тамга дараж байхыг харахад үсэн ч бай, махан ч бай тамганы халаалт, даралт хоёрт их учир байна. Муу халаасан тамга малыг дутуу тамгалаж зовоож тарчлааж дахин дарах ажил уддаг байна, эсвэл тамганы талбайд жигд хүчээр дарахгүй бол мал дутуу тамгалагдаж яваандаа тамга нь алга болох юм байна, бүр хэтэрхий хүчтэй дарвал махандаа шигдэж малыг тамгалах биш тамлах ажил болох бололтой. Өнөөдрийн дарсан улсаас хамгийн сурмаг бөгөөд сайн нь адуучин Ганзориг байлаа. Зарим нутагт дааган насанд нь дардаг бол ихэнхи нутагт унаган насанд нь тамгалж байна.

Унаган насанд тамгалж байгаа учраас унага өсөж том болоход тамга мөн өсөж 2-3 дахин томордог аж. Тийм учраас дарах цэг бас их тодорхой зөв байхгүй бол эсвэл дээшээ яваад өгөх, эсвэл бүр доошоо орчих явдал байдаг гэнэ.  Унагыг барихдаа тамга даруулж байгаа талын хоёр хөлийг базаж татаад газраас хөндийрүүлдэг юм байна. Тэгвэл унага хөдөлж чадахгүй бөгөөд тамгыг нүүлгэхгүй, хөдөлгөхгүйгээр баттай сайн дарж авдаг юм байна. Тийм учраас нэг унага тамгалад 2-3 хүн заавал барьж өгөх ёстой. Би бас эр хүн юм болохоор хүн дууриаж ганц нэг унага татаж тамгалуулж, “тамлуулахад” тус хүргэв. Энэ жилийн унага тарга тэвээрэг сайтай хүч тамир ихтэй учраас тэнхээ тамир муутай хүнд хүчрэгдэхээргүй байна билээ.

Төв халхууд голдуу намрын дунд адаг сарын бар өдөр унагаа тамгалж, гүүгээ тавих бөгөөд энэ үеэр “тавилганы найр”, “тамганы найр” гэх мэт ёслол хийдэг аж.  Өнөөдөр Ганзоригийнх морин цагийн хэрд гүүн зэлнийхээ гадсанд идээ будаа хүртээж, сан тавьлаа. Зэлний дэргэд зууханд галаа түлж адуутай аавын хөвгүүд тамгаа улайтган унагануудаа тамгаллаа. Тамгалж дууссаны дараа тамгаа сөнтэй айраганд дүрж, “тамганы хишиг” хэмээн ирсэн зочин гийчиний алган дээр хишиг хүртээж ёсловол хиншүүний амттай айраг “хэвийн бус” санагдав.

Унагаа тамгалсан Ганзориг ухаант ардынхаа ёсыг дагаж униндаа тамгаа хадганд боож хавчуулаад уригдсан олныг урин залж, хөгжөөн баясгаж хөгжилдөн цэнгэв.

Отрын гэр оготор ч орж багтахгүйн зовлонгүй, монгол гэрийн гайхамшиг нь энэ. Тамгалах ёсны дараа идээ будаа болж, хорхог хийн айраг архиар шахаж эхлэв. Унага тамганы гурав хэмээн нэг хүнийг гурван хул айргаар шахсан ч намрын айраг наашаа биш цаашаа явах нь сайхан ядах юмгүй тогтоочихлоо. Дараа нь дуу хуур эхэлж “адуучин аавын хүү билээ”-гээс эхлээд “алтан шар зам дээшээ байна” хүртэл бүгдээрээ цангинатал  дуулж уул усыг баясган, айраг найрыг үргэлжлүүлэн жаргаав аа.

Хот хүрээнээс ирсэн хүүхэд шуухад, хүүхэн залуучууд тамганы найрыг гайхан шагширч, монголчуудын бэлгэдэл ухааныг шүтэж, адуу малаа адгуулж, амь амьдралаа залгуулж, ёсоо дагаж, журмаа сахидаг ухааныг биширч тамгыг газар тавих, хаа хамаагүй газар дарахыг цээрлэх, өөр хүний гарт дамжуулвал мал буянаа барна хэмээх бэлгэдлийн ухааныг олж, учрыг ухаж, хүүхэд багачууддаа зааж сургаж, тайлбарлан таниулж байгаа харагдана.
Тамганы тухай дахиж таван үг бичмээр. Монголчуудын дунд “тамга бодын үнэтэй” гэж үг бий. Энэ нь малын тамгыг хэчнээн үнэ цэнээр тооцож байсны гэрч. Тамга урлаж өгсөн хүнд халуун хушуут мал хонь өгөх бөгөөд дархан хүн ч бурхан ухаанаа гаргаж, “мянган адуу тамгалахад хайлахааргүй” юм хийж өгөх гэж хичээдэг байсан байна. Орчин үед техник технологи хөгжөөд маш гоё хийцтэй хэд хэд угсардаг авч явахад авсаархан, ажиглаж үзвэл эвсээрхаэн гоё тамга хийдэг болсон юм байна. Тамганы нэр газар газар өөр өөр саран тамга, зуузай тамга, чандмань тамга, хас тамга, гал тамга гэж байхаас саран тамга нь дотроо нүцгэн сар, өргөстэй сар, тотготой сар гэхчилэн, гал тамга шулдан гал, сартай гал, сэнжтэй гал, хөндлөнтэй гал, ширээтэй гал, хастай гал гээд барагтай хүн тогтоохооргүй баялаг нэртэй юм байна.

Тамганы хишиг хүртсэн энэ өдөр агаар айраг сэнгэнэсэн, адуу унага нь “тарчилсан”, айл хунараараа найрласан, ах дүү олон цугласан, хүүхэд шуухад нь хөөрсөн, хөгшид өвгөд хуучилсан, цасны ус шавхайлсан, цагийн салхи жиндүүлсэн намрын сайхан, налгар өдөр  тамганы найр тансаг сайхан боллоо. Тамга нь тод, тамгалсан нь түм хүрэх болтугай.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 11188

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter