256-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Ц. Оюунбаатар: Хуульчид нийгмийн шудрага ёсыг хамгаалахын төлөө нэгдэнэ.

Ц. Оюунбаатар: Хуульчид нийгмийн шудрага ёсыг хамгаалахын төлөө нэгдэнэ. Хүний эрхийн хуульч Ц. Оюунбаатартай ярилцлаа. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Эрүүгийн хууль батлалцаж, хэвлэлийн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаар байр сууриа илэрхийлж, тэмцэж явсанхүн. Нөгөөтэйгүүр хүний эрхийн хуульчдын хувьд сүүлийн үед цагдаа, хууль, шүүхийн байггуулагын зүгээс удаа дараа гарч буй сэтгүүлч, хэвлэл, мэдээллийнхний эрхийг зөрчсөн асуудлыг анхаарч ажиллаж судалж байгаа байх. Ямар дүгнэлт хийж байна? -Хүний эрхийг хамгаалах чиглэлээр би 1983 онд ОХУ-д их сургуулийн оюутан байхаасаа Хельскийн хүний эрхийн тунхаглалыг тухайн үеийн иргэний эрхийн асуудалтай харьцуулан судалж оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байлаа. Түүнээс хойш хүний эрхийн чиглэлээр хуульчийнхаа хувьд байнга ажилласан. 1990 оноос хэлмэгдэн хохирсон иргэдийн эрхийг сэргээх сургалт явуулж, 2000 оноос УИХ-д сууж хүний эрхийн комисс , хувь хүний эрхийн үндэсний хөтөлбөр боловсруулж , олон улсын хууль, гэрээнд элсэж хохирсон иргэ, сэтгүүлчидийг хамгаалан завгүй л ажиллаж байна. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, манай улсын дагаж мөрдөж буй бусад хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах маш дутагдатай байгаа. Хэдийгээр монгол хүн Үндэсн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх хүний эрхийг тунхагласан боловч түүнийг амьдралд хэрэгжүүлэхэд албан тушаалтан, эрх мэдэлтэй тулгарч шудрага ёс алдагдаж байна. Үнэн хэрэгтээ хэвлэлийн эрх чөлөөг хангаж, чөлөөт хэвлэл өөрөө ариун байж, төрийн албаа тэнд алба хааж байгаа хүн нь хянаж байх ёстой. Үүгээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй, шудрага ёсыг тогтоох сэтгүүл зүй, төрийн алба цэвэр ариун, ёс зүйтэй байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Гэтэл хэвлэл мэдээлэл нь эсэргээрээ татварын мөнгөнд хуртагдаад байна. энэ нь нэгдүгээрт: хэвлэл мэдээлэл тодорхой бүлэглэлийн мэдэлд оччихсон. Үүнийг яаж ч няцаах хэрэггүй. Хоёрдугаарт төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих бодлогыг хүчтэй явуулж байна. Ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газар, яам, агентлагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийж тухайн байгууллагаа , өөрийгөө магтан дуудуулж, албан тушаалтан өөрийнхөө ёс зүйгүй, алдаатай үйлдлийг ил гаргуулахгүй гэсэн маш бохир аргатай явж байна. Энэ горимоор хэдэн арван тэр бум төгрөг эргэлдэж байна. Монголын бүх сонин, хувийн телевизүүд Оюу Толгой, Бороо Гоулдын тухай ноцтой асуудлаар мөнгө авчихаад шүүмжилэлтэй зүйлүүдийг хэвэлхгүй гэсэн бодлого барьдаг. Тэр байтугай тэднийгээ хүний дотор муухайртал телевиз, сониноор рекламдаж, зарим эх орны эрх ашигийг хамгаалах ноцтой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхэд сэтгүүлчдээ очуулдаггүй. Очсон сэтгүүлчдийн бичсэн мэдээ, материалыг гаргуулдаггүй болчихсон байна. Ийм шудрага ёсны төлөө монголын ардчилал явсан юм уу? 1990 оны хувьсгалыг хийсэн, утга учир нь юу байгаа юм бэ? 1990 онд тусгай хангамж гэж шүүмжилж УТТ-ны хэдэн модон амбаарыг зурагт сониноор харуулж, шалгаж байв. Өөрөө төрөөс төрсөн тэрбумтанууд хаус барьж, тендерийн 10 хувь туугаад, мөнгөөр албан тушаалын наймаа хийгээд явж байна. Сэтгүүлч хүн битгий гэхээр бичдэггүй юм уу? Энэ маягаар захиалгат сэтгүүл зүй гэгч бохир салбар луу Монгол орны сэтгүүл зүй явчихлаа. Яг үүнтэй зэрэгцээд хэвлэлийн эрх чөлөө, шудрага ёсны төлөө тэмцэл байхгүй болчихлоо. Нөгөө талаас энэ их дарамтыг даваад шудрага ёсны тухай, хүний эрх зөрчигдөж байгаа талаар, албан тушаалтны хээль хахууль , хүнд суртлын асуудлыг бичсэн сэтгүүлч хэвлэл, мэдээллийн байгууллагыг дарамталдаг кампанит ажлууд явагддаг болоод удаж байна. Энэ байдалд цогцоор нь дүн шинжилгээ хийх ёстой. Мэдээж алдаа гаргасан тодорхой хүмүүсийн захиалгаар гүтгэлэг хийсэн гэх юм уу? иймэрхүү алдаа хийсэн байхыг үгүйсгэхгүй. Ер нь асуудлыг цогцоор нь аваад үзэх юм бол нөгөө ардчилал, хүний эрх ярьсан Монгол Улсад зарим талаар 1990 оноор ухарсан. Энэ бүхэн авилгын сүлжээтэй холбоотой гэлцдэг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? -УИХ –ын гишүүн С. Оюун бид нар 1999 онд трансинтернеицнал олон улсын байгууллагын Монголын салбарыг анх байгуулсан. Тухайн үед манай улс авилгын индексээр 68-д орж байсан. Энэ нь өндөр аюултай байна, их байна хязгаарлах гэж тэр үед ярьж байсан. Одоо 120-д орж байгаа нь тэр үеийн үзүүлэлтээс 2 дахин ухарчихсанбайгаа биз дээ. Түүнтэй адил хэвлэл мэдээллийн салбарт хэвлэн нийтлэх эрх чөлөөг тэр хэмжүүрээр аваад үзэх юм бол 2 дахин ч юм уу 100 хувь доошилчихсон байна. Өнөөдөр цагдаа, прокурорын байгжжллагад дуудагдаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч цөөнгүй. Ер нь сүүлийн үед нэлээд олон улс төрийн өрсөлдөгч сөргөлдөгчөө ангуучлан, том албан тушаалтны захиалгатай нь нэлээд илэрч байгаа. Үнэн шудрага юм бичиж байгаа сэтгүүлчийг дарамталдаг, дарамтлуулдаг байдал бий болсон. Хөндлөнгөөс маргааныг шийддэг хууль хяналтын байгууллага маань тодорхой албан тушаалтны захиалгаар ажилладаг, барьдаг, хорьдог байдал ажиглагдаж байна. Тэр байтугай төрийн байгууллагын албан мэдэгдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэргийн тухай мэдээлсэн сэтгүүлч, эсвэл тэр талаар мэдээлэл өгсөн эх сурвалжыг дарамталж байгаа асуудал байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтны дүү, төр засгийн өндөр албан тушаалтны найз нөхөд гэж гадаадын компанийхнаас асар их мөнгө залилсан хэрэг одоо хүртэл дарагдаад явж байгаа.Энэ хэргийн тухай яриа дуулдаж хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн анхааралд оруулж өгсөн танай сонин их гавьяатай. Гэтэл үүнийг гаргаж тавьсныхаа төлөө бичсэн сэтгүүлч дарамтанд орж байх жишээтэй. Хамгийн сүүлд л гэхэд ТV 9 телевиз эрэн сурвалжлах чиглэлээр нэвтрүүлэг явуулсан нь өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж дарамтанд орж буй юм байна. Тодорхой асуудлаар шалгаж болно. Хүн гомдлоо гаргаж болно. Гэхдээ тэр нь ёс зүйтэй хуулийн дагуу байх хэрэгтэй. Аль нэгэн байдлаар сэтгүүлчийг юм уу маргаан үүсгэсэн талыг барьж хорих, дарамтлах асуудал их гардаг юм байна. TV9 тедевизийн уран бүтээлчдээс зарласан хэвлэлийн хурлаас харахад тэнд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Тухайлбал төр засгийн өндөр албан тушаалтан, хууль хяналтын байгууллагын эрх мэдэлтэнд үйлчилдэг тийм цагдаа, прокурор, шүүхийн байгууллага байж таарахгүй. Гэтэл тийм хандлага их гарч байна. Сүүлийн үед Сүхбаатар дүүргийн цагдаад мөрдөгдөж буй хэргийн нилээд хувийг сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой, хууль зүйн ямарч ач холбогдолгүй хэрэг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Олонх нь иргэний журамаар шалгаад шийдчих ёстой зүйл . Түүний харьяалалтай хэргийг олон сар жилээр мөрдөж төсвийн хөрөнгө үрж байх юм . Үүнтэй холбоотой эрүүгийн хуулийн 111 –р зүйлийн 2-ыг тухайн үеийн УИХ-ын гишүүн бид “Нямдоржын хар хууль” гэж хэлдэг боловч энэ хуулийн батлахад бид бүгдээрээ оролцсон. Тухайн үед би байр сууриа тодорхой хэлсэн, энэ хуулийг батлалцсан нэг гишүүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллага иргэний журмаар хариуцлага хүлээ ёстой. Сэтгүүлчид хувийн ашиг сонирхол гэж байхгүй. Тодорхой хүний захиалгаар юм уу, алдаанаас болсон байвал хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээнэ. Энэ бол маргаангүй зүйл. Одоо ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ийм утгатай хуулийн төсөл санаачлаад явж байгаа юм билээ. Энэ зайлшгүй шаардлагатай асуудал . Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг эрүүгийн хариуцлагад татахаа болих ёстой. 2007 онд Ц. Нямдоржыг УИХ-ын даргаар ажиллаж байхад би судалсны үндсэнд 76 гишүүнд цаазаар авах ялыг халъя, сэтгүүлчдийг эрүүгийн хариуцлагад татахаа больёо гэсэн асуудлыг өдөр тутмын дөрвөн сониноор дамжуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нэг ч УИХ-ын гишүүн хариу өгөөгүй. Тухайн үед хүнд байсан байж магадгүй. Дараа нь ерөнхийлөгч цаазаар авах ялыг түтгэлзүүлж олон улсад нэр хүнд өслөө. Гэтэл нөгөө талд нь хохирсон иргэлийн хохирлыг тогтоох, бааргдуулах асуудлаар ямар ч алхам хийсэнгүй. Тиймээс олон хүнд ноцтой гэмт хэргүүд гарч олон нийт бухимдаад байна. Аливаа асуудалыг бүх талаас нь цогцоор нь авч үздэггүй мэргэжлийн хүмүүс, судлаачдтай зөвлөдөггүй, популизм талаас нь хандах нь буруу юм аа. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн 7-р сарын 1-ны асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй байгааг юу гэж үзэж байна вэ? -Долдугаар сарын 1-ны асуудал онц ноцтой нөхцөл байдал үүссэн. Амиа алдсан 5 хүний ар гэрт мөнгөн тэтгэмж өгсөн. Хүний амь насыг үнэлэх гэсэн нь цаазаар авах ялыг халахад зайлшгүй ярих ёстой нэг асуудал. Энэ хохирлыг бага ч гэсэн барагдуулж байж цаазаар авах ялыг халах тухай ярих ёстой. Германы канцлер Монголд ирээд цаазын ялыг халсан Монголыг магтаад , манай ерөнхийлөгч олон улсын шагнал аваад байдаг. Энэ асуудлыг бид өмнө нь судалгаанд тулгуурлан цогцоор гаргаж тавьсан. Харамсалтай нь төр засаг асуудлыг тухайн цаг үед ашигтай гэдэг талаас харахаас биш судалгаа юм уу бодит байдлаар харахгүй байгаагын нэг жишээ энэ. Өнөөдөр эрүүгийн хуулийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийг шийтгэх чиглэл рүү хэтэрхий гуйвуулж ашиглаж байна. Тухайлбал хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэсэн, үндэслэгүй мэдээлэл олон нийтэд тараасан гэж үзэж шийтгэх гэж оролддог. Өмнө нь тараагдсан зүйлийг өнөөдөр дахин арван удаа тараанаа гэж үзэх ндэслэл байхгүй. Нэг удаа тараасан юм чинь 2 дахь удаагаа олон нийтэд тараалаа гэж байж болохуу ? Саяхны жишээ хэлэхэд А. Баатархуяг ,Г. Уянга нар нэгэн цагт зэрэг төрийн сайдыг гүтгэлэг тараасан юм байж болох уу? Нөхөр нь хэдэн сарын өмнө хэвлэлд бичсэн бол дараа нь Г. Уянга түүнээс үндэслэн ярьсан байдаг. Анхдагч тараасан мэдээллийг 2дахь , 3 дахь удаагаа тараана гэж байхгүй. TV9 телевизын хэвлэлийн хурлаас харахад нэгдүгээрт, өмнө нь олон нийтийн дунд яригдсан асуудлуудыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувьд судлаж, цуврал нэвтрүүлэг хийсэн гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр аль нь хэдийн олон нийтэд өмнө нь тараагдсан , аль нь өмнө тараагдаагүй байсан бэ гэдгийг тодруулах ёстой болохоос шууд сэтгүүлчийг барьна, хорьно гээд явахаар олон нийтийн зэвүүцлийг төрүүлж байна. Ард иргэддээ ч гэсэн жлс төржсөн, эрх мэдэл бүхий цагдаа, прокурор, хууль хяналтын байгууллагыг ашиглаж, олон нийтэд харьцангуй шудрага мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг дарах, цаашид шудрага улс төрчдыг, нийгэмд шинэчлэл хийе гэсэн хүмүүсийг дарж хавчих гэсэн байдал гэж харагдаж байгаа. Үүний цаана хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө улмаар шудрага ёсыг монголд бий болгох гэсэн олон нийтийн эрмэлзлэлийг дарах гэсэн хандлагууд ажиглагдаж байна. Миний бие төрийн албан хаагч ямар нэг асуудалд холбогдвол бусдыг биш сэтгүүлчийг биш өөрийгөө цагдаа прокурорт өгөөд шалгуулах ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Өнөөдөр монголчуудыг гадаадынхан олигархиудаар дамжуулан мөнгөөр худалдан авч байна. Иргэд ядуудаа биш шудрага бус зүйлд бухимдаж байна, жагсаж, тэмцэж эхэллээ. Энэ их хүнд суртал, авилгын сүлжээ өнөөдөр тендерт ороход л хаанаас юм бэ 10 хувийг нь хураагаад авчихдаг. Тэр бүр нэхдэг Сангийн яам нь байна уу, төрийн албан тушаалтан байна уу,бүр хаа хамаагүй хүмүүс үү? Ямар ч байсан 10 хувийг нь нэхээд явдаг болсон байна. Тэр хүмүүс тодорхой тариф тогтоочихсон байх жишээтэй. Ингэж авилгын сүлжээнд Монгол улс идэгдсэн байхад сэтгүүл зүйн дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Нэг албан байгууллагаар суудал хөөцөлдөхөд ямар их хүнд суртал , шат дамжлага улс нийслэл, аймаг дүүргийн хууль хяналт , шалгалт, татвар, гааль, мэргэжлийн хяналт олон шат дамжлагатай хүнд суртлын тогтолцоо их байна. Ер нь жижигхэн түшмэл ч өөрийгөө том эрх мэдэлтэн болгож харуулах гэж асуудлыг хурдан шийдэлгүй иргэдийг хэдэн арав дахин явуулдаг. Нийслэл маань хүнд суртлын үүр уурхай болоод байгаа нь хотод нэг настай хүүхдээс эхлээд бүгд 0,7 га газраа өмчлөн авах эрхтэй боловч тэр газар өндөр өндөр барилгуудаар дүүрчихсэн байна. Газраа өмчлье гэхээр хад мөргөөд, хүнд сурталтанд амаа үдүүлээд сууж байгаагаас тодорхой харагдаж байна. Улс төрийн мөнгө босгодог, төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг гол уурхай нь энэ газрын бизнес юм. Үүнийг сэтгүүлчид л судалж мэдэн олон нийтэд хүргэхгүй юм бол өөр хэн шүүмжилэх юм бэ? Сонин хэвлэл, радио, телевизээр асуудал тавихгүй юугаар асуудлаа гаргаж тавих юм бэ? Сонгууль болохоор бослого гаргана гээд суух юм уу? Улс орон маань шудрага бус, бугшмал зүйлийн үүр уурхай болж байна шүү дээ. Саяхан МАН-ын бага хурлаар намын даргын илтгэлд ч ерөхний нарийн бичгийн даргын үгэнд ч “Шудрага бус явдал газар авлаа” гэсэн. Түүнээс хойш шудрага бус үйл явдлыг хязгаарлах нэг ч алхам хийгдсэнгүй. Өнөөдрийн томилгоо, албан тушаалын хуваарилалтаас харахад, олигархи, улс төр, бизнесийн бүлэглэлүүд өөрийн хүнээ гаргах, нутаг усаараа хуйвалдах юм. Энэ бүхнийг шудрага сэтгүүлчид шүүмжилэхээс аргагүй. Нөгөө талаас цагдаа, хуулийн байгууллага муу ажиллаж байна гэхээс илүү цаанаас нь улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгаар тэдний гар хөл болдог аюул бий. Долдугаар сарын 1-ны асуудлыг аваад үзэхэд улс төрчдийн бусармаг явддлаас болж хичнээн цагдаа шийтгэгдэхэд хүрч байна вэ? Яг үнэндээ аль аль намууд мөнгөний сонгууль явуулж, дараа нь засаг төр хамтран барих тохиролцоо хоорондоо хуйвалдан бичгээр гэрээ хэлцэл хийсэн факт ч байдаг. Манай цагдаа, хууль прокурорын байгууллагын төвшинд, шүүх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Нөгөө талаас тэдний мэдлэг нимгэн байдаг гэсэн үг үү? -Цагдаа, хууль прокурорын байгууллагынхны хүний эрхийн талаарх мэдлэг үнэхээр муу. Жишээлбэл, төрийн албан байгууллагын албан бичигт хүн гүтгэсэн гэж эрүү үүсгээд зогсож байсан прокурор байцаагч байсан. Олон нийт өмнө нь тараагдсан мэдээлэл эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн болдоггүй. Энэ эх сурвалж нь байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй. Ийм нөхцөл байдалд манай хуулийн байгууллагын ажилтнууд мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Тэдэнд хандсан хүний эрхийн сургалт хэрэгтэй. Тэд зарчимч ажиллаж өөрсдийгөө хэл ам, хэрэгт оруулахгүй байх ёстой. Хэсэг бүлэгллийн сонирхолоор , тэдний захиалгаар тодорхой хүнийг хэлмэгдүүлэх гээд, амыг нь барьж дуугүй болгох гээд хэрэг үүсгээд хорино, барина гэж дарамтлаад, дараа нь шүүхээр шийтгэнэ гэх мэт байдлаар хандана гэдэг нь тухайн цагдаа, прокурорын ажилтан тодорхой хугацааны дараа нийгмийн дургүйцлын дүнд өөрсдөө эргээд хэлмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Үүнийг би цагдаа , прокурорынхон өөрийн таньж мэддэг хүмүүстээ “ цагийн аяс харж, эрх мэдэлтэнд тал засч алдаа гаргаж болохгүй шүү” гэж захидаг байсан. Ямар ч үед төр төвшин, шудрага байх ёстой. Битгий хүний гар хөл болоорой гэдгийг одоо ч хэлж байдаг юм. Гэтэл хэн нэгэн хүнийг заавал хэлмэгдүүлэх гээд зүтгээд байдаг нь одоо ч хэвээрээ. Тухайлбал саяхан “Улаанбаатар” сонины хувьчлалтай холбоотойгоор олон хүнийг шалгасан. Ах дүү төрөл садангийн хүмүүс бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг Үндсэн хуулин дээр хар цагаанаар биччихсэн байгаа шүү дээ. Менежментийн хувьчлалд ороод хуучин нурсан байшин авсан хүмүүст ямар ч буруу байхгүй. Тэр тусмаа даргын туслах төрийн албан тушаалтан биш техникийн ажилтан байдаг. Энэ мэтээр илт хууль мэддэг байтугай, мэддэггүй хүмүүст илэрхий зүйлүүд зөрчигдөөд байхаар бид өөрсдийгөө шудрага гэж үзэж байгаа хуульч ухаантай юм бол хэлэхээс аргагүй. Цаана чинь яамдын дарга нар тендерийн 10 хувийг шантаачлан авч, газрын наймаа үсэргэн, ашигт малтмалын орд газрыг хэдэн арван сая доллараар худалдаад төрөөс тэрбумтангууд төрж байхад жирийн монгол хүн, эмч, багш ажилчид өлөн зэлмэн амьдарч хоногийн хоолоо арай ядан залгуулж, ядуурал хэдийн 40 хувь хүрчээ. Б. Ханддолгор сэтгүүлчийг “Ганц худаг”-ийн шоронд хоригдож байхад нь би хүний эрхийн хуульчийн хувьд, УИХ-ын гишүүний хувь эргэж очиж, эрхийг нь хамгаалж байсан. Сэтгүүлчийнх нь хувьд тэр хүний эрх ашгийг хамгаалж олон улсын байгууллагатай харилцаж байсан. Тухайн үед нэг нам дангаараа ноёрхчихсон АН ганц хоёр суудалтай байдал их хүнд байсан. Манай намын хуучинсаг нэг нөхөр над руу дайраад л ардчилалынхныг хамгааллаа , тооцоо бодох ухааны юм ярьж байсан. Тэр үед би шудрага байхыг хичээсэн, өнөөдөр ч шудрага байхыг хичээсэн. Өнөөдөр ч гэсэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь хэлэхгүй бол Н. Энхбаяр гэдэг хүний гэр бүл, үр хүүхэд, ажилтан хамт олноор нь дарамталж байж болохуу? Шудрага ёс, хүний эрх ардчилал ярьж байгаа бол цаг ямагт үнэнч байх ёстой.Ардчилсан ерөнхийлөгч, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ц. Элбэгдорж, Монгол Улс хууль хяналтын байгууллага, прокурорт хандаж энэ байдлыг зогсоох үүрэгтэй. Үндсэн хуулинд байгаа тэр заалтуудаа бид хэрэгжүүлэхгүй бол авч хаях хэрэгтэй биздээ. Социализмын үед ч ингэж гэр бүлээр нь хэлмэгдүүлж байгаагүй шүү дээ. Би 1964 оны “намын эсрэг бүлэглэл” гэж хэлмэгдлийн түүхийг судалж, Ц. Лоохуузын шүүх хуралд биечлэн оролцож явсан. Тухайн үед эхнэр, хүүхэд нь нөхрөө дагаж цөллөгөнд явж хохирч байснаас биш Г. Уянга, А. Баатархуяг нар шиг шүүхийн танхимд гэр бүлээр нь татаж , Н. Энхбаяр шиг үр хүүхэдтэй нь ажилчинтай нь эрүүгийн хариуцлагад татаж, дарамталж буруутан болгох гэж оролдож байгаагүй. Хүн ер нь өөрийгөө шудрага гэж бодож байгаа бол хаана ч, хэзээ ч үгээ хэлдэг байх ёстой. Сүүлийн үед шударгаар үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг дарамталдаг болсноор иргэд үг хэлэхээ больчихжээ. Тойрч зугтаадаг айдаг болсон байна. Энэ талаар юу хэлэх вэ? -Өнөөдөр ийм шудрага бус зүйлүүд байгааг би ерөнхий сайдын зөвлөх гэдэг утгаараа удаа дараа ярьж, бичиж байгаа. Төрийн томилгоо чинь шудрага бус байна. Олигархиуд, бүр аймаг, орон нутгаар хэрсэн бизнесийн бүлэглэл сонгуулийн мөнгөө босгохоор төрийн яам, агентлагыг эзэлж авах, удирдах албан тушаалд очих, төрөлдл садан, нутаг усынхаа хүнийг бөөн бөөнөөр нь томилох бохир үйл ажиллагаа явагдаж байна. Нөгөө шудрага ёс хүний эрх хаана байна. Гадаадад сургууль төгс эцэг эхийнхээ мөнгөөр сураад ирсэн хүн Монголд ажилд орох ямар ч боломж алга байна шүү дээ. Зөвхөн нэг нам руу, том дарга руу очих болдог. Эсвэл хандив , тусламж өгөх ёстой болж байна. үзэл бодол нь огт өөр байхад нэг намд элсээд урьд нь гүйж явах ёстой болж байна. Монголын хүн амын 60-70%-ыг бүрдүүлж байгаа нам бусчуудын ашиг сонирхол гэж маш том ашиг сонирхол байна. Эцсийн эцэст Ардын нам , Ардчилсан нам гэж ямар ялгаатай юм бэ. Сонгууь дөхөхөөр сонгогчид ядуу , айлын хашааны мухарт байгаа мөртлөө учиргүй нам гээл талцдаг явдал хаа сайгүй л байдаг. Харин дээгүүр нь жинхэнэ олигархиуд нь мөр мөрөөрөө тэврэлдээд Тавантолгой, Оюутолгойг хувааж байгаа шүү дээ. Үүнийг монголчууд өөрсдөө шударгаар хэлэхгүй, дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах юм бэ? Эр зоригтой, цөс ихтэй Монголчууд хааччихсан юм бэ. Би шудрага ёсыг шаардаж байгаа болохоос нэг үйлдвэр авья, байшин авья гэж шаардаагүй. Оюутолгойн 17 хувийг гадныханд нэмж өгсөн нь гадныхны буруу биш . Яагаад гэвэл авах, завшихын тулд ирж байгаа учраас тэр. Өнөөдөр Оюутолгойн 17 хувийг аваад 2,8 сая иргэддээ өгчих чухал санал, санаачлагыг дэвшүүлж байгаа шудрага хүмүүс монголд бий . Зөв ч байж магад. Гэхдээ гадныхны эсрэг биш . Тэдэнтэй би санал солилцож, зөвлөлдөж байгаа. Энэ бол зайлшгүй ярих ёстой асуудал. Шудрага ёсыг тогтоох талаар ямар гарц байна? -Шудрага ёсыг тогтоохын тулд УИХ-ын сонгуулийг зөв явуулах ёстой. Гэтэл ялсан нь ч, ялаагүй ч УИХ-д гарах Сонгуулийн хууль хийчихсэн нь олон нийтэд эрх баригч МАНАН –уудад зориулсан нь илт байна. 28 хувиас дээш саналыг аваад ороод тэгвэл аваад гарчихна гэсэн янзтай хууль болсон. Ийм бохир мөнгөн бороо оруулж саналыг нь авчихна гэсэн юм явж байх шиг байна, гэхдээ хүмүүс энэ буруу гэдгийг мэдэрч байх шиг байна. Ийм бохир ашиг сонирхолын зөрчилтэй, хууль баталж бөөн маргаан тарьж, улс төржсөн намын захиалгаар хөдөлдөг гэж шүүмжилэгддэг цэцийг хүнд байдалд оруулж байна. Ирэх хавар улс төрийн байдлыг тогтворгүй болгож болзошгүй гэж болгоомжилж байна. Цэц маань өдий болтол бүрдээгүй, даргаа ч сонгоогүй жил болж зарим нэг гишүүд шалгаж буй асуудалдаа ашиг сонирхлын зөрчилтэй ханддаг, улс төрөөс хараат гээд олон нийтэд өргөн шуугиан дэгдээж байгааг анхаарах ёстой. Фэйсбүүкт “Монгол хүн таны төлөө” хэлэлцүүлэгт шударга ёсыг хавь ойрынхондоо, ах дүү нартаа, найз нөхөддөө сурталчилж хүргэе. Тэгээд бүгдээрээ шударга ёсны төлөө тэмцэе гэсэн уриалга гаргасан бөгөөд түүнийг нь олон нийт хүчтэй дэмжээд явж байна лээ. Маш зөв санаа байгаа биз. Би түрүүн ярилаа. Нийгэмд бугшсан шударга бус зүйл олон байна, түүнд иргэд бухимдаж байна. Тиймээс бид шударга ёсыг хамгаалах, хүний эрхийн чиглэлээр хуульчдын бүлгийг 8-10 хуульчтай байгуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриалж байна. Бид нийгмийн шударга ёсыг хамгаалж шударга ёсны төлөө яваад хэлмэгдэж байгаа хүмүүст өмгөөлөл, эрхзүйн туслалцаа үзүүлэх юм. Энэ бол аль нэг нам, улс төрийн хүчнээс хараат бус байна. шударга бус үйл ажиллагаанд хэлмэгдсэн, хохирсон ард иргэдэд зөвлөгөө туслалцаа үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, ялангуяа улс төрийн нам бус байж, нийгмийн асуудалд идэвхитэй оролцох гэсэн хүмүүст туслах, бие дааж дэвших гэсэн хүмүүст зөвлөгөө туслалцаа үзүүлнэ. Том намын нөмөр доор орсон хүмүүстэй эгэл жирийн шударга хэн нэгэн эрхзүйн хамгаалалтгүй гараад тэмцэхэд хэцүү шүү дээ. ХҮНИЙ ЭРХ, ШУДРАГА ЁСНЫ ТӨВ Манай хаяг: Сүхбаатар дүүрэг Амарсанаагийн гудам Кредит банк ЛОББИ ТӨВ Бидэнтэй холбоо барих: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3757

Бүлэг: Нийтлэл

Бид яаж амьдрах ёстой вэ?

Хүн гэдэг амьтан богино настай,төвөг удаж удаж энэ хорвоод ирээд 100 ч хүрэхгүй насалж байна. Энэ цөөхөн жилийг зөвхөн авах,идэх, баяжих сэтгэлээр бие биетэйгээ өрсөлдсөөр дуусгах нь даанч гэрэл гэгээгүй, даанч хайран. Зөвхөн энэ хайран гэдэг нь өөрөөрөө дуусдаг бол бас яахав хүний хувийн асуудал гэхсэн. Гэтэл муу явахын балаг эцэс хойдод үр хойчид хар мөрөө үлдээдэг, тэдний идэх, өмсөх, сурах, соёлжих эрхийг хязгаарлаж магадгүй амьдрах агаарыг нь хүртэл аваадявчихдаг гэж хэлж болно. Хүний шунал хүсэл цуст өрсөлдөөнөөс болж дэлхийн дайн дажингууд гарч, өвчин тахал дэгдэх явдал энүүхэнд. Одоо ч Таван толгойн нүүрсэнд шунасан гадна,дотныхон газрын хөрсийг эргүүлж ,үнсэн шуурга үүсгэн амьтан ургамлыг нөхөн төлжих нөхцөлгүй болголоо. Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр нь алт баялагийн төлөө үхэн тэмцсээр шунал тачаалын улаан нүдээр хорвоог харж, нэг насаа харалган өнгөрөөж байгаа хүний богино бодлын бурангуй үйл ажиллагаанаас арвижиж байдаг. Үүний бэлэн жишээ нь эх болсон газар нутгийн алт эрдэнийг хүйтэн гараар ухаж ашиг хонжоо хайн харийнханд хямдаар зарж ,овоо давааг тал болгож талыг ухсан нүх улаан шороо болгож байгаа өнөөгийн нөхцөл. Эрх дархаар түрүү барьсан хэдхэн хүн эх орны баялагийг зарж баяжаад ,олон түмэн улам ядуураад байгаатай эвлэрч чадахгүй ээ.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3697

Бүлэг: Нийтлэл

Том доргилтонд хүргэж болзошгүй байна

Олон нийтийн санаа дүгнэлт нийгмийн янз бүрийн судалгаанаас харахад өнөөдрийн улс орны байдал хүнд, Монголын нийгэм их эвгүй, нэг том хүлээлтэнд орчихсон байна. Миний хувьд сүүлийн арван сар харьцангуй чөлөөтэй байж ард иргэдтэй уулзаж, гэрийн хорооллоор явж, нийтийн унаагаар зорчиж, нэг үгээр хэлбэл монголын нийгмийн гүнд нь орж ажиглалт хийлээ. Одоогийн эрх баригчид улс төрчдийн нэр хүнд үнэхээр унасан байна. МАН-ын рейтинг 12 хувьтай, АН-ынх ч тийм л хэмжээнд байна. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг аль нэг намаас мөнгө санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд л магтаж байна, тэр Нарантуул дээр оймс зарж байгаа хүн, 7 буудлын жирийн иргэний амьдрал сэтгэл санаа хүнд байна. Хичнээн магтлаа ч хамтарсан засгийн газрын нэр хүнд байр суурь ард иргэдийн дунд навс унажээ. Урьд өмнө хэзээ ч өнөөгийн хэмжээнд хүртэл доошоо орж байсангүй. Үймээн самуун, согтуурал танхайрал авилгал 2008 оны сонгуулийн үеэр ч өнөөгийн хэмжээнд байсангүй, харин сонгуулийн дараа том бослого гарсан. Өнөөдрийн энэ бухимдал эдийн засгийн инфляци, монголыг хамарсан авилга хээл хахууль, төрийн хүнд суртал монгол улсыг нэг том доргилтонд хүргэж болзошгүй байна гэдгийг олон нийтэд хүргэмээр байна. Хуульч эдийн засагчийн хувьд энэ хүрээнд ажиллаж, судалж харж, ард олны гүнд орж явдагийн хувьд үүнийг би хариуцлагатай хэлж байгаа юм.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 2868

Бүлэг: Нийтлэл

Шударга хүн гэж хэнийг хэлэх вэ?

Монгол хүн болж төрсөний хувьд заяагдмал эрхийг нь эдлүүлж чадвал,шударга ёсийг бий болгож байгаа гэж ойлгож болно. Тухайлбал байгалийн баялагийг хүн бүрт нас хүйс,гарал үүсэл,албан тушаалаас үл хамааран тэгш шударга ашиглах,эзэмших эрхийг нь хэрэгжүүлэх шударга ёс юм. Эх орон ард түмний төлөө сэргэж бүтээж чадах чинээгээрээ зүтгэж байгаа ,авах, завшихийн шуналгүй хүнийг шударга хүн гэж тодорхойлж болно.Би ингэж бодох юм. Та бүгд юу гэж бодож байна санал бодлоо хуваалцана уу?

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 4772

Бүлэг: Нийтлэл

Намуудын шоу биднийг чирсээр...

2012 он гарч сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор Монголын улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн байна. АН засгинй газраас гарахаа мэдэгдэж МАНАН задарч эхэлсэн бол МАХН олон МҮАН -ууд урт хугацааны хамтралын гэрээ байгууллаа. А намын засгийн газраас гарсан энэхүү үйлдлийг намууд өөр өөрсдийн байр суурьнаас дүгнэж байгаа бөгөөд А нам өөрсдөө бид хамтарсан засгийн газарт хийхээ хийсэн, сонгууль дөхсөн энэ үед сөрөг намынхаа удирдлаган доор ажиллах нь буруу гэсэн тайлбар өгч байгаа бол МАН эхэлсэн ажилаа дуусгасангүй, үхрийн сүүлэн дээр хутга гэх зэргээр АН -ын засгийн газраас гарч байгааг төдийлөн дэмжсэн байр суурьнаас хандахгүй байна. Харин улс төрийн бусад хүчнүүд АН -ыг хариуцлагаас зугтаж байна Угаасаа хөөгдөх байсын өөрсдөө ингэж гарсан нь зөв зэргээр олон талаас нь л хандаж байна. Ер нь цорын ганц үнэн гэвэл эдгээр улс төийн намууд бүгд л сонгууль дөхсөнтэй холбоотойгоор чи, би гэж байгаа юм. А нам одоо л сөрөг хүчин байхаа ухаарсан юм шиг аашилж, МАН болохоор АН -ын ингэж гарч байгаа нь арчаагүй үйлдэл гэж ард түмэнд ойлгуулахаар мэдэгдэл гаргаж байна. Эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн зарц нь байх ёстой эрх баригч намын хэдэн олигархиуд маань өөрсдийнх нь гаргаж байгаа үйлдэл бүхэн ардаа үр дагавар дагуулж байдгийг мэддэгүй юм уу гэлтэй. АН -ын засгийн газраас гарсан энэ шоунаас болж таагүй үр дагавар олон гарч байна. Албан ёсны бус мэдээллээр бол А нам засгийн газраас гарч төр засгийн бодлого тогтворгүйтэж байгаатай холбогдон Лондонгийн хөрөнгийн бирж болон дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр Энержи Ресурс Айвенхо Майнзын хувьцааны үнэ огцом унаж буй эх сурвалжийн мэдээ байна Улс орны ирээдүй болсон Оюу толгой Тавантолгой уналтанд орж болзошгүй байна. Мөн өнгөрсөн 5 дахь өдөр буюу энэ сарын 7 нд бензины үнэ нэмэгдэж түүнээс улбаалан хаа сайгүй л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж байна. Бодлогогүй амлатаа биелүүлэхээр удахгүй их хэмжээний бэлэн мөнгө тараах гэж байгаа бөгөөд түүнээс нь түрүүлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсчихөөр ард түмний амьдрал яаж өөдлөхөв дээ. Улс төрч дараагийн сонгуулийн төлөө тэмцдэг гэдэг үг байдаг даа. Эрх баригч намын улаан нүдэн олигархиудын дараагийн сонгуулийн ялалтын төлөөх тэмцэл энгийн иргэд болон Монголын улсын маань язгуур эрх ашгуудыг чирэх нээ дээ.

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 2780

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter