197-р сар2018

Умардын загвар яагаад бидэнд сонин бэ?

/Хөгжлийн загварын тухай цуврал №4/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Яагаад? гэдэг асуултад хариулахын тулд Умардын орнуудын хөгжлийн түвшин ямар байгааг олон улсын жишигтэй харьцуулан үзэх нь зүйд нийцнэ. Иймд гарын дор олдсон цөөн хэдэн тоон үзүүлэлтийг сонгон авч, илүү дутуу тайлбаргүйгээр харьцуулан үзэцгээе. Үүнд:

А. Дэлхийн улс орнуудын аж амьдралын түвшинг жил бүр гаргадаг Legatum Prosperity Index хүрээлэн 2011 оны шинэ чансааг гаргажээ. Жагсаалтад 110 орон багтсан байна. Энэхүү рейтинг нь эдийн засгийн бааз суурь, бизнесийн шинэчлэл, ардчилал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, засаглал, хувийн эрх чөлөө, нийгмийн баялаг гэсэн есөн тулгуур үзүүлэлтээр улс орнуудын аж амьдралын түвшинг дүгнэдэг ажээ.

Аж амьдрал хамгийн сайн орноор Норвеги шалгарч, хоёрдугаарт Дани, тавдугаар байрт Швед орсон бол Финланд 7-рт бичигдсэн байх юм. Энэ судалгаагаар Швейцарь-8, АНУ-10, Япон-21-р байранд байгаа бол манай хоёр хөрш 2009 онтой харьцуулахад нилээд ахиц гаргаж, Хятад 75-р байрнаас 52 байрт, ОХУ 69-р байрнаас 59-рт дэвшиж орж ирсэн байна. Харин Монгол Улс 50 дугаар байрнаас ухарч,  60-рт орсон байгаа юм.

Б.  Бизнесийн орчин эрүүл байх явдал гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг үндсэн нөхцөл болж байдаг. Дэлхийн Банкнаас гаргасан бизнесийн таатай орчны индекс судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан 183 орноос бидний сонирхож буй Умардын орнууд ямар байр эзэлж буйг энэ судалгаанаас сонирхвол, 2009-2010 онуудад Дани- 5-6, Норвеги-10, Финланд-14-16, Швед-17-18-р байранд явж байна.
Харин Монгол улс 2009 онд 56, 2010 онд 60-р байрт орж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт хэдий ч ухрах байдалтай байгаад дүгнэлт хийвэл зохилтой.

В. Евростандартын судалгаагаар ядуурлын болзошгүй түвшин Их Британид 19%, Францад 13%-тай байхад энэ нь Шведэд 9%, Данид 10%, Финландад 11%-тай байдаг байна.

Г. Улс орнуудын санааг хамгийн их зовоодог асуудалд тухайн орон дахь авилгын байдал зүй ёсоор ордог. Тэгвэл, Transparency International байгууллагын 2010 оны Авилгын мэдрэмжийн индексийн судалгаагаар дэлхийн 178 орнуудаас Дани-9,3 оноогоор 1-р байранд, Финланд, Швед ижилхэн 9,2 оноогоор 4-5-р байрт, Норвеги- 8,6 оноогоор 10-рт орж, хамгийн цэвэр орнуудын тоонд багтсан нь авилгаас ангид чөлөөт нийгмийг төлөвшүүлэх талаар эдгээр улс орнууд ямар том амжилтад хүрч, хэр их туршлага хуримтлуулсны баталгаа гэж үзэж болно. Харин Монгол улс 2.7 гэсэн үзүүлэлтээр 120-р байрт байсан 2009 оныхоос бага ч гэсэн ахиц гаргаж 116-р байрыг Этиофи, Гуана, Мали, Мозамбик, Танзани, Вьетнам улсуудын хамт эзлэх болсон байна.

Д. Мэдээллийн технологи хамгийн єндєр хєгжсєн орноор Швед тодорчээ. Хоёрдугаарт Люксембург, гуравдугаарт Ємнєд Солонгос жагссан бол уг жагсаалтын эхний аравт Дани, Исланд, Норвеги багтсан байна. Харин их гүрнүүд гэгддэг АНУ 19, Орос 48-д жагсчээ. Мөн АНУ-д байрладаг “Martin Prosperity Institute” сэтгэлгээний төв /Think tank/-өөс  а/ хүн амын технологийн мэдлэг, б/ ажиллах хүчний мэдлэг чадвар, в/ шинэ санааг дэмжих нээлттэй байдал гэсэн 3 үзүүлэлтээр судалгаа хийхэд Швед улс хамгийн шинийг санаачлагч орноор тодорсон бол Финланд-3, Дани-4, Норвеги- 8-р байрт шалгарсан байна.

Е. АНУ-ын "Gallup" Төвөөс 2005-2009 оны хооронд 155 орны иргэдийн дунд аз жаргалынхаа хэмжээг дүгнэж, өөрийн амьдралд хангалуун байгаа эсэх талаар  явуулсан санал асуулгаар Дани улс (82 оноо) дэлхийн хамгийн аз жаргалтай орон болсон тухай "Форбс" сэтгүүл мэдээлж байсан. Түүний араас Финланд (75), Норвеги (69), Швед (68), Голланд (68) орсон байна. АНУ (57) дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтын 14 дүгээрт орсон бол Их Британи 54 оноогоор 17 дугаарт, харин ОХУ энэ жагсаалтын 73-рт бичигдэж байсан байна.

Зөвхөн дээрх цөөн хэдхэн үзүүлэлтээс харахад л Умардын орнууд, түүний дотор Дани, Швед, Финланд, Норвеги гэсэн 4 орны хөгжлийн өнөөгийн түвшин, түүнд хүрсэн арга зам, хөгжлийн загвар бидний сонирхолыг эрхгүй татаж байгаа юм.


 


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter