196-р сар2018

Бүлэг: Мэндчилгээ

Мэндчилгээ: Дархан аваргын хүү Ёкозуна цол хүртлээ

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

Монгол түмэн тэнхээлэг жавхаалаг эрсийнхээ ур ухааны тулааныг харах гэж Наран улсын сумод татагдаад багагүй хугацаа өнгөрч, өдгөө Монгол эрс маань хөгжилт орны үндэсний спортын энэ цагийн өнгө чигийг тодорхойлoгч болтлоо хүчийг авчээ. Үүний бас нэгэн бат нотолгоо болон Сумо-ийн 69 дэх Ёкозунагаар Монголын хөвгүүн Мөнхбатын Даваажаргал тодорлоо.

 

Түүний сумод анх орсон түүх, алдар хүндийн энэ өндөрт хүрсэн зам шув шулуухан байгаагүй. Биеийн жин багаас болж  дэвжээ олдохгүй хасагдах шахаж байсан, бэртэл гэмтэл аван энэ өндөр цолонд хүрэх цаг мөч нь нэгэнтээ хойшлогдож байсан зэргийг сумо сонирхогч олон андахгүй.
Товчхондоо Хакухо маань хатуужил туулж хатаж гагнагдсан тэсвэр тэвчээрээр байгалиас заяасан барилдах мэдрэмж ухаанаа зузаатган  энэ өндөрлөгт хүрэв.

 

Ийнхүү Хөх тэнгэрийн орны үндэсний спортын Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал Их Наран улсын Үндэсний спортын Ёкозуна цол хүртлээ.

 

Монгол түмэн, сумо сонирхогч тив тивийн зон Монголын бас нэгэн удам залгасан бөх, ухаалаг мэдрэмжтэй барилдаантай аварга аа тосон авч байна.

 

Цахим Өртөө сүлжээний хамт олноос шинэ ёкозуна Хакухо Даваажаргалдаа ухаанаар бяраа чимэж, уран сайхан барилдаанаар сумогоо баяжуулж  улам улам их амжилтад хүрэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье!

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2664

Бүлэг: Мэндчилгээ

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Он цаг солигдох энэ мөчийг тохиолдуулан Цахим Єртөө сүлжээг амилуулдаг, түүний мэдээ мэдээллээр оюунаа умдаалан байдаг, орон оронд суугаа Монголчууд, Монголч түмэн та бүхнийхээ амар амгаланг эрж шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд ирж буй 2011 ондоо та бүхний юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэгчилэн бүтэхийн ерөөл өргье! 


Оршин суугаа газар бүртээ шинэ оноо инээд баясал дүүрэн угтаж сайхан баярлацгаагаарай!

Цахим Өртөө Холбоо

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2695

Бүлэг: Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол оронд интеpнет үүсэж хөгжсөний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Мэдээлэл солилцооны эрчимт хөгжлийн энэ цаг үед алив зүйлсийг интернетгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүний оролцооноос бүрдсэн тэр хэмжээгээр мэдээлэл солилцоо шаардсан бүхий л тогтоц интернетийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх болж хэрэглэж амжаагүй нь оршин тогтнохын тулд хэрэглэхээс аргагүй нөхцөлд шахагдаж байна.

Үнэн зөв мэдээлэл солилцооны тогтолцоо нь хөгжлийн хурдацыг тодорхойлдог нэгэн гол хүчин зүйл. Тэгвэл Интернет нь хүн төрөлхтөний өмнөх үеийн туршид хэрэглэж заншсан мэдээлэл солилцооны хэрэгсэлүүдэд тохиолддог хоёр том бэрхшээлийг арилгаж чадсанаараа хүний нийгмийн хөгжилд асар их боломжийг авчирсан. Интернет нь цаг хугацааны зөрүүг арилгагч, орон зайн ялгааг үгүйсгэгч юм. Дээр нь интернет таны нас хүйс, мэдлэг боловсрол, арьс өнгө, шашин шүтлэгийг ялгаварлагүйгээр мэдээллээ өгдөгөөрөө таныг хэн бүхэнтэй адил тэнцүү байх эрхээр хангадаг гайхамшигай ардчилагдсан.

Ta хаа холын ямар ч төрлийн мэдээллийг удаж хүлээлгүйгээр (цаг хугацааны зөрүүг үл хэрэгсэн) заавал тэр газар нутагт очилгүйгээр (орон зайн ялгааг огоорон) шууд авах боломжийг чухамдаа интернет тaнд олгож байдаг. Мэдээлэл солилцооны орчинд энэ гайхамшигт боломж бүрдсэнээр нь өөрөөр хэлбэл интернетийг ашиглах өргөн боломж бий болсноор нь энэ зууныг Мэдээллийн тэр тусмаа Интернетийн эрин зуун хэмээн цоллож буй.

Монгол орон Интернетийн гайхамшигт ертөнцөд алхан орсон тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан тус улсад мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи, шинэ эринийг авчирахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст болон интернетийг хэрэглэгч нийт олон түмэндээ Цахим Єртөө Холбоо, Цахим Єртөө сүлжээний гишүүд дэмжигчдийн зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цахим Єртөө Холбоо
Монгол туургатны Цахим Єртөө сvлжээ

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1749

Бүлэг: Мэндчилгээ

Баяр наадмын мэндчилгээ



Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 84 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.
Даяарчилалын эрин айлсаж хүмүүнд цаг хугацаа орон зайн ялгаа үгүй болж буй өдгөө цагт өөрийгөө мэдэж өрөөлийн шугуйд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн. Цаг түүхийн энэ үед тив тивээр таран суугаа Монгол түмэн тус тусын газраа энэхүү үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй нь юутай сайхан утга агуулгатай билээ.

Баяр наадмын энэ өдрүүдэд Амeрикийн Нэгдсэн улсын муж хотуудад, Их Британий болоод Гeрманы томоохон хотуудад Монгол түмэн наадамдахаар болоод буй зар, наадамдаж буй мэдээ мэдээлэл Цахим өртөөгөөр түгсээр байгаа нь Монгол түмэн өдгөө дэнж биш дэлхий хотолзуулан нааддаг болсны, тэр хэмжээгээр Монгол соёлоо хадгалан яваагийн сайхан баталгаа хэмээн итгэнэ.

Газар газар, улс улсад суугаа Монгол түмэн та бүхэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.

Цахим Єртөө Холбоо
Монгол туургатны Цахим өртөө сvлжээ

---------------------------------------- 293

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1663

Бүлэг: Мэндчилгээ

Ажиа гэгээн 3 дахь жилдээ Монголчуудтай учиран золгов

Ш. Баатар, Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан

Хүн болбоос өөрийн хийсэн үйлийн үрийг өөрөө үүрэх хорвоогийн жамтай. Түүний нэг нь хорвоог хэсэн доншуучлах нэгэн дон буюу өвөгчүүлийн хэлдгээр "лүндэд дайвын дон" юм. Ийм дон туссан нэлээд олон монголчууд Америк нутагт аж төрөн сууж, ахан дүүс, ахуй Mонгол нутгаа мөрөөдөн санааширч явна. Тэднийг гаднаас нь харахад хэнээс дутахгүй сайхан харагдах ч сэтгэлдээ ямар нэгэн юм үгүйлэн байгаа нь нүдэнд нь суусан ялигүй гунигаас мэдрэгдэх төдий харагдана. Эл байдлыг битүүхэн ажигласан, тэдний нэгэн би бээр хэдэн жилийн өмнөөс өлзий буян нь дэлгэрсэн эгэлгүй нэгэн Монголтой тэднийг учируулж сэтгэлийн жаврыг нь үргээлгэх болсон билээ. Буянтай хүний сэтгэлийн элчинд гараа ээхээс эрхэм юм юу билээ.

Энэхүү эрхэм буянтан бол уг гарлаараа Баруун Монголын хошууд угсааны дэд Монгол гэгээн Ажиа Ринбүүчи билээ. Ажиа гэгээн нь бидний дээдэс шүтэж ирсэн шарын шашин Гэлүгбагийн ёсыг үндэслэгч Их Богд Зонхивын аавынх нь 21-р дүр болно. Ажиа гэгээнийг Хөхнуураас 2 настайд нь Банчин Богд тодруулсан учиртай гэнэ билээ. Монгол хүний төрлийг олж, бурхан шашины дээдийн дээд зиндаaнд хүрсэн алдарт Гүнбэн хийдийн хамба лам энэ гэгээн Хятадын төрийн өндөрлөгт шашиныг тэргүүлэх алба хашиж байгаад Банчин Богдыг тoдруулах маргаанд өртөж Америкт дүрвэн гарчээ. Биднийг заяa түшиж, энэ гэгээнтэй учирснаас хойш хэн л зовлонд унана гэгээний босгыг илээдэг жамтай болсон билээ.

Ажиа гэгээн хувилгааны нийгүүлэх ёсоор Америк, Монгол, Түвд, Хятад хүмүүст зориулж "Күмбүм Пандэ Линг" хийдийг Оакланд хотын төвд байгуулсан юм. Гэгээнтэй хөөрөлдөж байгаад уг хийдийг "Буман Бурхадын Төгс Баясгалант Хийд" хэмээн нэрийдэж, түмэн олонд зориулан ном хурах болсон билээ.

Цагаан сарын шинийн нэгэнд бат ёроол өргөх буяны хурлыг энэ хийдэд гурав дахь жилдээ хурж байна. Жилээс жилд хүрэлцэн ирэх сүсэгтэн олны тоо улам нэмэгдэж энэ жил хийдэд багтахгүй болж намайг сандаргав. Хүүхэд, томчуул нийлсэн 300 гаруй хүмүүс ирэхэд хөл тавих зайгүй шахуу битүү болов. Хоцорч ирсэн нь хаалганы цаанаас залибарч байгаа харагдав. Монголчууд маань хөгшин залуугүй ихэд сүсэгтэй гэдэг нь ийнхүү харагдаж байлаа.

Ажиа гэгээн лам гурван эрдэнэд залибарч мөргөл хийсний дараа олон нийт суудалдаа сууж, гэгээний талаар би товч тайлбар хийсэн юм. Цагаан сарын шинийн нэгний "молам" хурахад Америкийн зүүн эргээс Гандан хийдийн лам Алтантитэм хүрэлцэж ирж хуралд оролцсон юм. Ажиа гэгээн хуран цугларсан Mонголчууддаа хандаж "зовох зовлон, айх аюулгүй, эв найртай, нэгэндээ түшигтэй, нийтэд тустай" явж шинэ оноо туулахыг eрөөж айлтгал хийв. Буяны хурлыг хураангуйлан танилцуулбал eрөөлийн дээд итгэл – Жанрав, Богд Зонхив гэгээний Бодь мөрийн зэргийн хураангуй Юндэн шүжирмаа, аюул зовлонгоос аврах Римсүм гүмбү, Цэла намсүм гээд бурхадын тарина, гай барцад муу бүхнийг зайлуулах Гагву, аз хийморьтoй явахын төлөө хийморийн сан, эд лонжид хурааж олз омогтой явахын төлөө даллага авч, олон сахиусын ном уншлаа. Энэ бүхэн Молам eрөөлд багтдаг уламжлалтай. Бие, сэтгэл, хэл яриа ариун байхын төлөө " Гүмсүм түг"-ийн мандал өргөж, хуран цугларсан олон гэгээнд бараалхан адис, утлага хүртлээ.

Mонголчууд хоорондоо золгож, идээ будаа болон шинэлцгээв. Шинийн нэгэнд алс хол энэ газар айраг цагаатай байсан нь сүсэгтэн олонд баяр нэмлээ. Ажиа гэгээн түмнээс ирсэн өргөлийг нэг зоос тутаалгүй ном барлах буяны үйлд өргөхөө айлдав. Шилийн цагаан овооны Да Лам Намжилдорж (Бөрклийн Их сургуульд 60-аад онд багшилж байсан) гуайн шавь, олон арван жил Америкт aмьдaрсан Лувсан Хайдав гуай сүсэгтэн олонтой сэтгэлийнхээ үгийг хуваалцаж ер бусын баяртай байв. Энэ хүн сүүлчийн ноён гэгээний (Говийн догшин ноён хутагт) шавь юм гэнэ билээ. Магнай тэнийж, зүрх догдолсон Mонголчууд сэтгэлдээ баяртай сайхан харьцгаав.

Нэгэн Mонгол хүний сэтгэл тэнэгэр явбаас нийт Монголчууд сэтгэлээрээ баян явахын ерөөл болно. Түмэн олон маань сар шинэдээ сайхан шинэлж, сэтгэлээ ариусгаж, итгэл урмаан бадраан ихийг бүтээх болтугай. Ум амгалан байг.

Шинийн гурваны өдөр

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1846

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter