186-р сар2018

Бүлэг: Мэндчилгээ

Айлтгал

Монголын Бурханы шашинтны төв - Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их хамба, Шагжийн гэлэн Дэмбэрэлийн Чойжамц ламтан хулгана жилийн Хаврын тэргүүн сар, Цагаан сарын баярт зориулан"> АЙЛТГАЛ

дэвшүүлснийг  хүлээн авна уу!">

Энэхүү Айлтгалыг  удахгүй нийтэд хүрэх Цахим Өртөө сүлжээний
шашны салбар сайтынхан маань бэлтгэн ирүүлснийг энэ дашрамд дуулгаад,
  гүнээ талархаснаа илэрхийлье

Айлтгалын бичлэгийг эх хувиар нь татаж авахыг хүсвэл http://rapidshare.com/files/89878687/Xamba_lamas_mendchilgee_tsahimutruu.mn.wmv  -аас авч болно. Хэрхэн татах аргачлалыг www.asuult.net-ээс авахыг зөвлөе

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2571

Бүлэг: Мэндчилгээ

Мэндчилгээ

Монголчууд Та бүхэндээ Монгол цаг тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярын мэнд хүргэж оршин суугаа улс орон бүртээ ёс уламжлалаа дээдлэн сахиж, ахмадаа хүндэтгэж, нялхасаа асран өргөн дэлгэр сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2519

Бүлэг: Мэндчилгээ

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Он цаг солигдох энэ мөчийг тохиолдуулан Цахим Єртөө сүлжээгээр харьцдаг, түүнийг амьдруулдаг, Цахим Єртөө сүлжээг мэддэг түүний мэдээ мэдээллээр оюунаа умдаалан байдаг, газар газар амьдран суугаа монголчууд, монголч түмэн та бүхнийхээ амар амгаланг эрж шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд ирж буй 2008 ондоо та бүхний юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе!

Оршин суугаа газар бүртээ шинэ оноо инээд баясал дүүрэн угтаж сайхан баярлацгаагаарай!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2679

Бүлэг: Мэндчилгээ

Баяр наадмын мэндчилгээ

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 86 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

Даяарчилалын эрин айлсаж хүмүүнд цаг хугацаа орон зайн ялгаа үгүй болж буй өдгөө цагт өөрийгөө мэдэж өрөөлийн шугуйд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн. Цаг түүхийн энэ үед тив тивээр таран суугаа Монгол түмэн тус тусын газраа энэхүү үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй нь юутай сайхан утга агуулгатай билээ.

Баяр наадмын энэ өдрүүдэд газар газар суугаа Монгол түмэн наадамдахаар болоод буй зар, наадамдаж буй мэдээ мэдээлэл цахим ертөнцөд түгсээр байгаа нь Монгол түмэн өдгөө дэнж биш дэлхий хотолзуулан нааддаг болсны, тэр хэмжээгээр Монгол соёлоо хадгалан яваагийн сайхан баталгаа хэмээн итгэнэ.

Газар газар, улс улсад суугаа Монгол түмэн та бүхэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.

Монгол туургатны Цахим өртөө сvлжээ

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5990

Бүлэг: Мэндчилгээ

Баяр наадмын мэндчилгээ

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 87 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

  • Үзсэн: 2871

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter