Мэндчилгээ

Монгол оронд интеpнет үүсэж хөгжсөний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Мэдээлэл солилцооны эрчимт хөгжлийн энэ цаг үед алив зүйлсийг интернетгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүний оролцооноос бүрдсэн тэр хэмжээгээр мэдээлэл солилцоо шаардсан бүхий л тогтоц интернетийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх болж хэрэглэж амжаагүй нь оршин тогтнохын тулд хэрэглэхээс аргагүй нөхцөлд шахагдаж байна.

Үнэн зөв мэдээлэл солилцооны тогтолцоо нь хөгжлийн хурдацыг тодорхойлдог нэгэн гол хүчин зүйл. Тэгвэл Интернет нь хүн төрөлхтөний өмнөх үеийн туршид хэрэглэж заншсан мэдээлэл солилцооны хэрэгсэлүүдэд тохиолддог хоёр том бэрхшээлийг арилгаж чадсанаараа хүний нийгмийн хөгжилд асар их боломжийг авчирсан. Интернет нь цаг хугацааны зөрүүг арилгагч, орон зайн ялгааг үгүйсгэгч юм. Дээр нь интернет таны нас хүйс, мэдлэг боловсрол, арьс өнгө, шашин шүтлэгийг ялгаварлагүйгээр мэдээллээ өгдөгөөрөө таныг хэн бүхэнтэй адил тэнцүү байх эрхээр хангадаг гайхамшигай ардчилагдсан.

Ta хаа холын ямар ч төрлийн мэдээллийг удаж хүлээлгүйгээр (цаг хугацааны зөрүүг үл хэрэгсэн) заавал тэр газар нутагт очилгүйгээр (орон зайн ялгааг огоорон) шууд авах боломжийг чухамдаа интернет тaнд олгож байдаг. Мэдээлэл солилцооны орчинд энэ гайхамшигт боломж бүрдсэнээр нь өөрөөр хэлбэл интернетийг ашиглах өргөн боломж бий болсноор нь энэ зууныг Мэдээллийн тэр тусмаа Интернетийн эрин зуун хэмээн цоллож буй.

Монгол орон Интернетийн гайхамшигт ертөнцөд алхан орсон тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан тус улсад мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи, шинэ эринийг авчирахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст болон интернетийг хэрэглэгч нийт олон түмэндээ Цахим Єртөө Холбоо, Цахим Єртөө сүлжээний гишүүд дэмжигчдийн зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цахим Єртөө Холбоо
Монгол туургатны Цахим Єртөө сvлжээ