Баяр наадмын мэндчилгээ

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

Баяр наадмын энэ өдрүүдэд газар газар суугаа Монгол түмэн наадамдахаар болоод буй зар, наадамдаж буй мэдээ мэдээлэл цахим ертөнцөд түгсээр байгаа нь Монгол түмэн өдгөө дэнж биш дэлхий хотолзуулан нааддаг болсны, тэр хэмжээгээр Монгол соёлоо хадгалан яваагийн сайхан баталгаа хэмээн итгэнэ.

Газар газар, улс улсад суугаа Монгол түмэн та бүхэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.

Монгол туургатны Цахим өртөө сvлжээ