196-р сар2018

Баяр наадмын мэндчилгээ

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 86 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

 

Даяарчилалын эрин айлсаж хүмүүнд цаг хугацаа орон зайн ялгаа үгүй болж буй өдгөө цагт өөрийгөө мэдэж өрөөлийн шугуйд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн. Цаг түүхийн энэ үед тив тивээр таран суугаа Монгол түмэн тус тусын газраа энэхүү үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй нь юутай сайхан утга агуулгатай билээ.

 

Баяр наадмын энэ өдрүүдэд газар газар суугаа Монгол түмэн наадамдахаар болоод буй зар, наадамдаж буй мэдээ мэдээлэл цахим ертөнцөд түгсээр байгаа нь Монгол түмэн өдгөө дэнж биш дэлхий хотолзуулан нааддаг болсны, тэр хэмжээгээр Монгол соёлоо хадгалан яваагийн сайхан баталгаа хэмээн итгэнэ.

 

Газар газар, улс улсад суугаа Монгол түмэн та бүхэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.


Монгол туургатны Цахим өртөө сvлжээ

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter