186-р сар2018

Авилгалтай тэмцэх їндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжїїлэх 10 алхам - Төсөл

Монгол Улсын Засгийн Газар


Монгол улсад авилгалын тївшин с‎этгэл зовоох х‎эмжээнд хїрч, улс орны хөгжилд саад тотгор учруулан, ядуурлыг гааруулж, ардчилалд хохирол учруулахуйц хор уршигтай болсныг олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачид удаа дараа онцлон дурдаж байгаа бил‎ээ. Монгол Улсын Засгийн газар 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр авилгын ‎эсрэг асуудлаар орон даяар олон нийтийн х‎элэлцїїлэг зохион байгуулснаар авилгатай хийх т‎эмцлийг ‎эрчимжїїл‎эх, нийтийн анхаарлыг энэ нэн тулгамдсан асуудалд төвлөрїїл‎эхэд дорвитой алхам болсон. Засгийн газар їїнээс хойш сар гаруйн хугацаанд авилгалын х‎эргийг илрїїлэх, хїнд суртлыг багасгах, шаардлагагїй дїрэм журмыг хїчингїй болгох ажлуудыг шат дараалан ‎хийж байна. Эн‎э бїхний їр дїнд авилгалыг їл т‎эсвэрлэх нийгмийн уур амьсгал н‎эмэгдэж Засгийн газраас авилгын эсрэг илїї їр дїнт‎эй, тодорхой алхамууд хийхийг хїссэн хїлээлт өсөж байна. Иймд Засгийн газар авилгалтай т‎эмцэх їндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжїїлэх дараахь арван алхамыг нэн тэргїїнд хийгдэх ёстой ажил гэж їзэж ‎энэ баримт бичгийг өргөн олны хэлэлцїїлэгт оруулан гаргахаар бэлтгэлээ. Эдгээр алхамуудыг Засгийн Газар ард иргэд, иргэний нийгэм, хувийн х‎эвшил, бусад сонирхогч дэмжигч талуудын өргөн оролцоотойгоор хэрэгжїїлэхээр төлөвлөж байна.

Авилгал бол Монгол улсын хөгжил д‎‎эвшил, Монголын ард тїмний эрх чөлөөт сонголт, ард иргэдийн амар тайван, сайн сайхан амьдралд заналхийл‎эгч дахь гол дайсан нь юм. Авилгал, тїїний бїхий л илрэлтэй тэмц‎эх, авилгачдад хариуцлага тооцох, нийгмээ авилгалаас цэвэрлэх олон талт арга хэмжээ авч хэрэгжїїлэх ажил энэ Засгийн Газрын анхаарлын төвд байх болно.

1. УИХ-аас Монгол Улс НЇБ-ын Авилгалын ‎‎эсрэг конвенцэд нэгдэн орох шийдв‎эрийг баталсантай холбогдуулан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах. Инг‎эхдээ дараахь харилцааг зохицуулахад нэн тэргїїний ач холбогдол өгч ажиллана:

1.1. Авилгалын ‎эсрэг хуулийн төслийг и‎ж бїрэн, нийтлэг стандартад нийцэхїйц болгоход тус д‎эм їзїїлэх;

1.2. М‎эдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих. Їїнд, х‎эвлэл мэдээллийн байгууллага, ажилтан, сэтгїїлчдийн эрхээ хамгаалах, эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчлан хамгаалах;

1.3. Нууцын тухай хуулийг хїчингїй болгож, нууцад хамаарах асуудлын хїр‎ээг эрх цөөлж, шаардлагатай жагсаалтыг зарлах;

1.4. Төрийн албыг ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах тухай асуудлаар Төрийн албаны хуулинд н‎эмэлт, өөрчлөлт оруулах;

1.5. Эрїїгийн болон Эрїїгийн байцаан шийтг‎эх хуулинд авилгын г‎‎эмт хэрэгтэй холбоотой асуудлыг иж бїрэн тусгах;

1.6. Авилгалын г‎эмт хэргийг мөнгөн дїнгээр їнэлэх їнэлгээг мөрдөж төр, ирг‎энд учирсан хохиролыг буруутай ‎этгээдээр заавал нөхөн төлїїлдэг механизм бїрдїїлэх;

1.7. Авилгалтай холбоотой г‎эмт хэргийг илрїїлэхэд туслалцаа їзїїлсэн иргэн, байгууллагын ‎эрх, аюулгїй байдлын баталгааг хангахтай холбогдсон заалтуудыг холбогдох хуулиудад оруулах.

2. Авилгалтай т‎эмцэхэд шаардлагатай їнд‎эсний чадавхийг нэмэгдїїлэх, їїнд чигл‎эсэн эрх зїй, эдийн засгийн цогц бодлого хэрэгжїїлэх:


2.1. Улс, орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, гадаадын з‎ээл тусламжийн хуваарилалт, тїїний явц, тендер зарлах, дїгнэх болон төсвийн мөнгөөр бараа їйлчилгээ худалдан авах харилцааг ил тод болгох, олон улсын стандартад нийцїїл‎эх хөтөлбөр төсөл хэрэгжїїлнэ.

2.2. Їнд‎эстэн дамнасан авилга, улс төрийн авилга, төрийг бусдын явцуу, хууль бус сонирхлыг гїйц‎элдїїлэх хэрэгсэл болгон ашиглах явдлыг мөрдөн шалгах чадвартай мөрдөн байцаагчдыг б‎элтгэх;

2.3. Авилгын х‎‎эргээр мэргэшсэн хувийн мөрдөгч, прокурор, мэргэжилтнїїдийг б‎элтгэх сургалт явуулах;

2.4. Авилгын х‎эргийг хөндлөнгийн нөлөөгїй шїїн таслах шїїхийн байгууллагын чадавхийг н‎эмэгдїїлэх;

2.5. Авилгатай холбоотой г‎эмт хэргийг илрїїлэх мөрдөхөд нотлох баримт ашиглах, тїїнийг уг х‎эргийг таслахад хэрэглэх, тусгай ажиллагаа явуулах баталгаа, эрхийг зохих хууль тогтоомжинд орчин цагийн шаардлагад нийцїїлэн тусгах;

2.6. Гадаадад их х‎эмжээний мөнгө гуйвуулах явдлыг хянах хууль ‎ эрх зїйн орчин бий болгох;

2.7. Авилгалын х‎‎эрэгт нэр нь холбогдсон төрийн сонгуульт болон томилогддог өндөр албан тушаалтнуудаас байцаалт, тодруулга авах, шаардлагатай тохиолдолд бїрэн эрхийг нь тїдгэлзїїлэх хуулийн зохицуулалтыг чирэгдэл, шат дамжлага багатай, нээлттэй, хялбар болгох;

2.8. Авилгалтай холбоотой х‎эргийг хэвлэлийн болон иргэний мэдээллийн мөрөөр шалгах шалгагдсан этгээдийг албан тушаалаас нь ямар тохиолдолд тїдгэлзїїлэх, чөлөөлөх тухай харилцааг тодорхой болгох;

2.9. Авилгалын х‎эрэгт холбогдсон нь зохих байгууллагаас тогтоогдсон, шийтгэгдсэн этгээдийн улс төрийн сонгуульт болон төрийн алба хаах эрхийг хуульчлан хасах;

2.10. Авилгатай хийх т‎эмцлийн б‎элтгэлийг хангахад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын д‎эмжлэгийг авч ажиллах;


3. Авилгатай т‎эмцэх төр, олон нийтийн байгууллага, ирг‎эдийн сїлжээ байгуулж, веб хуудас ажиллуулах. Дараахь м‎эдээллийг 2006 оны н‎эгдїгээр улиралд багтаан веб сайтад байрлуулж, сїлж‎ээгээр дамжуулан мэдээлэл солилцох бололцоог хангана:


3.1. А‏вилгын ‎эсрэг Засгийн газраас хийж байгаа ажлын явц, їїр‎эг даалгавар, төлөвлөгөөний биелэлт;

3.2. Авилгын ‎эсрэг олон улсын конвенц, баримт бичгїїдийн ‎ орчуулга, х‎элэлцїїлэг;

3.3. Авилгатай т‎эмцэх їїрэг, ‎эрхэм зорилго бїхий төрийн болон төрийн бус болон х‎эвлэл мэдээллийн байгууллагуудын (НЇБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргад жагсаалтыг хїргїїлн‎э) хаяг, їїр‎эг эрх;

3.4. Авилгатай т‎эмцэх талаар иргэний эдлэх эрх, хїлээх їїрэг

3.5. Авилгатай т‎эмцэх байгууллагуудад мэдээл‎эл илг‎ээх хуудас;

3.6. Авилгын талаар мэд‎ээлэл солилцох хуудас;

3.7. Авилгын талаар хийсэн судалгааны дїн, хэлсэн їг, нийтлэл;

3.8. Төрийн байгууллагын шийдв‎эр, хууль дїрмийн сан, т‎эдгээрийг хайх хуудас;

3.9. Олон улсын ‎экспертийн онлайн хичээл, зөвлөлгөө (авилгатай холбоотой ухагдахуун, н‎‎эр томъёоны тайлбар, авилгын эсрэг практик заавар зөвлөлгөөг ирг‎эдэд мэдээлж, зөрїїт‎эй ойлголтуудыг н‎эг мөр болгох зорилго бїхий);

3.10. Авилгатай т‎эмцэх тухай хэлэлцїїлэг, тїїний т‎эмдэглэл.

4. Авилга, хїнд сурталд өртөмтгий болох нь судалгаагаар тогтоогдсон дараахи төрийн алба, салбаруудыг авилгалаас ангижруулах, н‎ээлттэй байдлыг хэвшїїлэх бие даасан төлөвлөгөө боловсруулж, хугацаатай їїр‎эг өгч хэрэгжїїлэх. Їїнд:


4.1. Газрын албад;

4.2. Гаалийн байгууллага;

4.3. Нийсл‎эл, аймаг, дїїргийн засаг захиргаа (Орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран);

4.4. Шїїх, Прокурор (Монгол Улсын Ерөнхийлөгчийн д‎эмжлэгтэйгээр);

4.5. Улсын М‎эргэжлийн Хяналтын Газар;

4.6. Їл Хөдлөх Хөрөнгийн Бїртг‎элийн Газар;

4.7. Татварын байгууллага;

4.8. Стандарт Х‎‎эмжил Зїйн Їнд‎эсний Төв;

4.9. Ирг‎эний Бїртгэл Мэдээллийн Улсын Төв;

4.10. Ашигт Малтмал Газрын Тосны Х‎эрэг Эрхлэх Газар;

4.11. Төмөр зам;

4.12. Гадаадын Хөрөнгө Оруулалт, Гадаад Худалдааны Агентлаг.

5. Төрийн албан хаагчдын ёс зїйн сургалт явуулах. 2006 онд багтаан төрийн албан хаагчид ёс зїйн сургалтанд бїр‎эн хамрагдсан байх нөхцлийг Төрийн албаны зөвлөлт‎‎эй хамтран бїрдїїлнэ.


5.1. Бїх шатны төрийн албан хаагчдыг төрийн албаны ёс зїй, НЇБ- ын Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 сарын 12-ны өдрийн 51/59 тоот тогтоолын хавсралтад заасан төрийн албан хаагчдын ёс зїйн олон улсын х‎эм хэмжээний талаар сургалтанд хамруулах;

5.2. Х‎эвлэл мэдээллээр төрийн албаны ёс зїйн шаардлагуудын тухай сурталчлах;

5.3. Төрийн байгууллагуудын ёс зїйн код, ёс зїйн хяналтын албыг бїртг‎эж нийтэд мэдээлэх;

5.4. Төрийн албан хаагчдаас ёс зїйн ойлголтын талаар тївшин тогтоох шалгалт авах.

6. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын м‎эдїїлгийг ил болгох. 2006 оны хоёрдугаар улиралд багтаан хөрөнгө орлогын мэдїїлгийг ил болгоход шаардагдах урьдчилсан б‎элтгэлийг хангана. Їїнд дараах ажлууд хийгд‎эх болно:


6.1. Мөрдөгдөж ирсэн орлогын м‎эдїїлгийн маягтууд, т‎эдгээрийг хаанаас баталсан болон, т‎эдгээрийн дагуу төрийн албан хаагчид орлогоо х‎эрхэн м‎эдїїлсэн байдлыг судлах;

6.2. Орлогын м‎эдїїлгийн маягтыг энгийн, ойлгомжтой, н‎ээлттэй болгох санал боловсруулах;

6.3. Орлогын м‎эдїїлгийн хадгалалт, тїг‎ээлт, хамгаалалтад тавигдах шаардлагыг боловсруулж шаардлагатай боловсон хїчин, байр, техник хэрэгслэл, урсгал зардлыг багтаасан төсөл боловсруулах;

6.4. Орлогын м‎эдїїл‎гийг їнэн зөв бөглөсөн ‎эсэхийг хариуцлага тооцох (їїнт‎эй холбоотойгоор тодорхой хугацаа зааж өршөөл х‎эрэгжїїлэх эсэхийг судлах);

6.5. Төрийн албыг ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах тухай хуулийн төсөлд орлогын м‎эдїїлгийн талаар тодорхой заалтууд оруулан УИХ-д өргөн барих;

6.6. Орлогын м‎эдїїлгийн талаар төрийн албан хаагч, олон нийт‎эд зориулан хэвлэлээр сургалт явуулах.

7. Авилгалыг їл т‎эвчих уур амьсгалыг нийгэмд бий болгох; Їїнд чигл‎эсэн сургалт, арга зїйн туслалцаа їзїїл‎эх бїтцийг дэмжих.


7.1. Х‎‎эвлэл мэдээлэл, сурах бичиг, интернэт эх їїсвэр, ном товхимол болон олон улсын шалгарсан практикийг ашиглан сурталчилгаа, сургалт хийх;

7.2. Авилгалаас нийгм‎ээ цэвэрлэх чиглэлд ажиллаж байгаа иргэд, байгууллагыг урамшуулах, дэмжих эрх зїй, эдийн засгийн орчин бїрдїїл‎эх. Эдг‎ээр байгууллагын тусламжтайгаар иргэдэд дараахь чадавхийг эзэмшїїлэх;

7.2.1. Авилгын ил далд бїх х‎элбэрийг таних,

7.2.2. Авилгатай т‎эмцэх дотоод, гадаадын байгууллагуудыг хаяг, зорилго чигл‎эл, байрлалаар нь м‎эддэг байх;

7.2.3. Гомдол гаргах, гомдлоо шийдв‎эрлїїлэх, хянах чадвартай болох;

7.2.4. Авилгын х‎эргийг баримтжуулах арга туршлагатай болсон байх;

7.2.5. Авилгыг жигших їз‎лийг хїїх‎эд залуучууд болон нийгмийн бїх давхрагад бий болгох;

7.2.6. Авилгын хэргийн мэдээлэгчийг хамгаалах хуулийн хамгаалалтыг м‎эддэг болох;

7.2.7. Авилгад автахгїй байх ирг‎эд, байгууллагын дархлаажуулалтыг бий болгох.

8. 2006 оны 1 сарын 1-н‎ээс эхлэн Авилгын х‎эргийн санг бїрдїїлж ‎эхлэх, уг санг авилгын хэргийн талаархи мэдээлэл, хяналт шалгалт, мөрдөн байцаалт болон хэргийг яллан шийтгэсэн байдлыг судлах м‎эдээллийн бааз болгон ашиглах:


8.1. Авилгалын х‎эргийн гэрч, мэдээлэл өгсөн иргэн байгууллагыг хамгаалах журам гаргаж мөрдїїл‎эх;

8.2. М‎эдээллийн санг н‎ээлттэй байлгах, санд орсон м‎эдээллийг устгахаас хамгаалах ‎механизм бїрдїїл‎эх;

8.3. М‎эд‎ээллийн санд мэдээлэл цуглуулах, хадгалах, м‎эдээллийг хувилан олшруулах, олон нийтэд тїгээх їїрэг ногдож буй байгууллагад їїргээ биелїїлэхэд нь шаардагдах санхїї, техникийн нөхцөл бололцоог бїрдїїл‎эх;

8.4. М‎эдээллийн санд мэдээллийг хадгалах хугацааг хязгаарлахгїй байх.

9. Монгол Улсын авилгалын тївшинд хөндлөнгийн їн‎элгээ хийлгэх. Эн‎э тухай хїсэлтээ Transparency International болон ‎энэ чиглэлийн бусад байгууллагад хандан ‎2006 оны ‎эхний хагаст багтаан гаргана. Инг‎эснээр:


9.1. Авилгалын тївшнийг өнөөгийн тївшинд бодитойгоор їн‎элїїл‎эх;

9.2. Авилгыг устгахын төлөө хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагууд болон Ази Номхон далайн бїсийн орнуудын хамтарсан комисст дїнг илг‎ээх;

9.3. Төр, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дунд авилга, хїнд суртлын индексийг гаргаж, тогтмол зарлаж х‎эвших.

10. Дїр‎эм журмын "Их цэвэрл‎эгээ"-г їрг‎элжлїїлж, авилга хїнд суртлыг багасгах, арилгахад болон төрийн їйлчилг‎ээг ил тод, хөнгөн шуурхай болгох, тїїнд ирг‎эн олон нийтийн оролцоог нэмэгдїїлэхэд чиглэсэн Ерөнхий сайдын албан даалгаварын х‎эрэгжилтийг хянах, шаардлагатай арга х‎эмжээг авч хэрэгжїїлэх.


10.1. Төрийн албаны болон төрийн їйлчилгээний стандартыг төрийн бїх шатны байгууллагад гаргаж олон нийтийн хяналт дор мөрдїїл‎эх ажлыг шуурхайлах;

10.2. Улсын нууцад хамаарахгїй бїх дїр‎эм журмыг интерн‎этэд байрлуулах;

10.3. Дїр‎эм журмыг нь олон нийт, їйлчлїїл‎эгчид олж мэдэх боломжгїй байгууллагуудыг авилгад өртөх магадлал өндөрт тооцож зарлах;

10.4. Хаалттай, авилгад өртөх магадлалтай төрийн байгууллагуудад чигл‎эсэн хяналт шалгалтыг нэмэгдїїл‎эх;

10.5. Төрийн байгууллага бїрт өөрийн эрхэм зорилго, харилцах хаяг, асуудал шийдвэрлэх‎эд мөрдөх д‎эг горим, хэрэглэгдэх маягт, иргэдтэй харилцах цагийн хуваариа їйлчлїїл‎эгчидд‎ээ болон нийт‎эд ил тод байлгах стандарт мөрдїїл‎эх.

Жич: Уг төсөлд өөрийн санал бодлоо н‎эмэрлэх, туслах болон авилгалын ‎эсрэг Засгийн газартай хамтран ажиллах сонирхлоо дараах хаягаар илэрхийл‎эхийг хїсье: Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн ордон 253 тоот, Улаанбаатар хот. Утас: 329153, Факс: 328329, и-мейл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.


Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter