196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Cонгуулийн эрх бол сонгуулийн тогтолцооноос үл хамаарч шийдэгдэх учиртай

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудалтай холбогдуулж 2004 оноос хойш Цахим Өртөө сүлжээгээр саналаа илэрхийлж, Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал байх үедээ Сонгуулийн хуульд уг эрхийг хангах заалтыг оруулахад хүчин зүтгэж ажилласан өдгөө Иргэний Хөдөлгөөн Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа бодлогодоо ч энэ асуудлыг тусгаж буй Э.Батбаяр анд, иргэн Данзанноровын хамтаар Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандан сарын өмнө 2007 оны 12 сарын 26-нд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд уг хуулинд 2005 оны 12 сарын 29-нд нэмэгдэж орсон гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосныг эсэргүүцэж өргөдөл гаргасан байна.  Өргөдлийнхөө хариуг ч цэцээс авч. Энэ сэдвээр эрхэм андтай хууч хөөрлөө


Сайхан хаваржиж байна уу? Та Гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэх чиглэлээр цөөнгүй жил ажиллаа. 2005 оны 12 сард батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалтыг оруулахад хичээл зүтгэл гаргасаныг тань сайн санаж байна. Гэтэл тэдгээр заалт сая эргээд хуулиас хасагдчихлаа.

Юуны өмнө цахим өртөө сүлжээний нийт гишүүд болон гадаадад байгаа монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Гадаадад амьдарч байгаа Монголчуудын сонгуулийн эрхтэй холбоотой асуудал анх Монгол туургатны цаxим өртөө сүлжээ байгуулагдсан 1999 оноос нилээд түлхүү яригдаж эхэлсэн гэж боддог. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрт амьдарч ажиллаж сурч боловсорч байсан монголчууд цахим өртөө сүлжээгээр дамжуулан сонгуулийн эрхийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, мөн Монголчууд олноор суурьшдаг улс орнуудад Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд айлчлах хүрээнд энэхүү сонгуулийн эрх болон давхар харьяатын асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой асуултууд тавьж шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа хүргэж ирсэн.

2004 оны сонгуулийн дараа парламентад суудалтай улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх талаар зөвшилцөлд хүрч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулсан заалтыг уг хуулийн төсөлд оруулах нэгэн боломж гарсан.

Энэ ч хүрээнд цахим өртөө сүлжээний гишүүд, дөнгөж байгуулагдаад байсан “Цахим Өртөө Холбоо” ТББ- нь гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулахтай холбогдсон нийтлэлүүд, бусад улс орнуудын туршлага зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж, олон бодитой ажил өрнүүлсний хүчинд 2005 оны 12 сард батлагдсан “УИХ-ын сонгуулийн тухай хуульд” уг эрхийг баталгаажуулсан юм.

Харамсалтай хууль тогтоогчид маань хоёрхон жилийн өмнө оруулсан саналаасаа ухарч өнгөрсөн шинэ жилийн үеэр хулгайн, хуйвалдааны аргаар гадаадад байгаа Монголчуудын саналын эрхийг хүчингүй болголоо.

Бид ийм л увайгүй улс төрчдийг, ийм л улс төрийн хүчнийг сонгосон байна даа.

УИХ-ийн шийдвэрийг эсэргүүцэж Цэцэд хандан гаргасан өргөдлийг тань Цахим Өртөөнөөс уншиж байсан. Юуны өмнө энэ асуудлыг орхилгүй иргэнийхээ хувьд эрхээ эдлэн үргэлжлүүлж буйд гадаадад суугаа эрхээ эдэлж чадахгүй яваа иргэдийнхээ өмнөөс танд талархая. Цэцээс нааштай хариу ирнэ гэж хүлээж байв уу?

Нэгэнт УИХ-аас хууль баталсны дараа түүнд Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих, иргэдийн хувьд Үндсэн хуулийн цэцэд хандах гэсэн хоёр л аргаар тухайн хуулийг үйлчлэлийг зогсоох боломжтой. Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн эмэгтэйчүүдийн квотын асуудал дээр л хориг тавьсан болохоор хоёр дахь зам л үлдсэн.

УИХ-ын гишүүн З.Энхболд, Нямсүрэн нарын өргөн барьж батлуулсан “УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль нь Үндсэн хуулийн холбогдох хэд хэдэн заалт, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг илтэд зөрчсөн тодорхой тул цэцээс маргаан үүсгэж шийдвэрлэх байх гэсэн хатуу итгэлтэй байсан.

Гэтэл маргаан үүсгэх боломжгүй гэсэн цэцийн гишүүний тогтоол гарсан.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд Цэц бол Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг шүүх мөн. Үүнийг манай ихэнх эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хэнээс хараат бус байх ёстой. Харамсалтай цэц өнөөдөр улс төрийн хувьд хараат байгууллага болсон байна. Яагаад гэхээр тэнд мэргэжлийн хуульчид биш улс төрийн аль нэг нам хүчинд насаараа харьяалагдаж явсан улс төрчдөөс бүрэлддэг болсон явдал.

Би энд нэг жишээ татаж хэлэхэд 19-р зууны сүүлчээр АНУ-ын үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг Дээд шүүхийг тухайн үеийн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн улс төрчдийн морг гэж нэрлэж байсан.

Юу гэсэн үг вэ гэхээр тэр үеийн АНУ-ийн Дээд шүүхийн шүүгчдээр тус улсын ерөнхийлөгч байгаад буусан, сонгуульд ялагдсан, эсхүл тэтгэвэртэй гарсан сенатын болон конгрессийн гишүүдээр дүүрсэн тул тэгэж хочлогдох болсон гэдэг. Тэгвэл манай өнөөдрийн цэц яг л ийм болчихоод байна даа.

Цаашид хэрхэх бодолтой байна. Цэцэд эргэж зарга мэдүүлэх үү

Мэдээж дахин гомдол гаргана. Хэрхэн гомдол гаргах талаараа хамт өргөдөл гаргасан Данзанноров болон, “Цахим өртөө холбоо” ТББ-ын хуулийн хэсгийн гишүүдтэйгээ санал солилцож байна.

Та бүхэн цэцээс ямар хариу өгснийг мэдэж байгаа. Үнэхээр хуулийн ямарч үндэслэлгүй хариу өгсөн. Арга ч үгүй байх л даа бидний  өргөдлийг хууль биш хүн хянасан юм чинь. Цэц шүүх л юм бол тэнд шүүгч хүн байх ёстой. Шүүгч хүн бол хуульч байх ёстой.

Жолоочоор барилга бариулж, багшаар мэс засал хийлгэдэггүй биз дээ.

Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болохоор ингээд орхий доо. Цэцийн баг суудлын хуралдаан арай өөр болно гэдэгт найдаж байна.

Пропорциналь системээр сонгууль явагддаг болвол асуудал эрх зүйн хувьд төвөг багатай шийдэгдэх боломжтой гэж ярьдаг.  

Тийм шүү, хэрэв АН түүний дарга Ц.Элбэгдорж 16 жил баримталсан зорилго зарчмаасаа ухраагүй пропорцианаль тогтолцоогоор сонгуулийн хуулийг баталсан бол шийдэгдэхэд илүү хялбар байсан.

Гэхдээ сонгуулийн эрх бол ямар сонгуулийн тогтолцооноос үл хамаарч шийдэгдэх учиртай Үндсэн хуулийн, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой тул ямарч хууль байсан хэрэгжих учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа Монголчууд оролцоход эрх зүйн нэмэлт зохицуулалт хэрэгтэй юу?

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулсан заалт оруулж болно. Мөн хууль тогтоогчдын асуудал. Нэг зүйлийг сонирхуулахад Монгол улсын ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог боловч, УИХ эцэслэн шийдвэрлэж бүрэн эрхийг эрхийг хүлээн зөвшөөрдөг 2 шатны сонгуультай.

Амьдрал дээр тийм зүйл гардагч үгүй ч сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авсан ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүрэн эрхийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн боломжтой.

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийг эрхийг эдлүүлэх асуудал Танай намын бодлого мөрийн хөтөлбөрт тусгалаа олж буй гэж ойлгож буй. Яг юу гэж тусгав?

Манай намыг үүсгэн байгуулагчдын дунд гадаадад боловсрол эзэмшсэн залуучууд олон байдаг. Манай намын мөрийн хөтөлбөрт гадаадад байгаа Монголчуудын эрхийг баталгаажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэх, өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжилтэй боловсон хүчнийг сургах гэсэн хэд хэдэн тодорхой асуудлууд орсон байгаа.

Тухайлбал манай намын “Иргэний эрх” мөрийн хөтөлбөрийн сонгуулийн тогтолцооны хүрээнд хийх шинэчлэлийн бодлогод УИХ-ын сонгуулийг улс төрийн нам хөдөлгөөнүүдийн тэгш оролцоог хангасан, сонгуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор явуулах, Гадаадад ажиллаж, сурч, амьдарч буй Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах” гэсэн тодорхой заалтыг тусгасан.

Ер нь гадаадад байгаа Монголчууд бол Монгол Улсын эдийн засаг, соёл боловсрол шинжлэх ухааны салбарт гол оролцогч, хөгжүүлэгч гэж бид ойлгодог. Энэ утгаараа улс төрийн салбарын гол оролцогч байх ёстой. Тэд бол ходоодоороо биш толгойгоороо улс орон, эх эцэг, эхнэр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийдэг сонгогчид тул өнөөдрийн эрх баригч улс төрийн хүчнүүд болох МАХН, АН тэдний саналаас айдаг юм.

Танд баярлалаа.  Ажил үйлсэд тань амжилт хүсэе!

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат, Их Британиас

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2672

Бүлэг: Ярилцлага

2 сарын 8-нд шинэлнэ

Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёго дацангийн зурхайч лам, “Дорно Өрнийн сарын зурхай” сонины эрхлэгч Вайнханд овгийн Доржоогийн Цогтбаатар  (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)

Ховд аймгийн Жаргалант суманд (Ховд хот) мэндэлсэн. Ховд аймгийн Зэрэг суманд өсч, дунд сургуулиа дүүргэсэн. Нинмава тарнийн “Дэчинчойнхорлин” хийдийн дэргэдэх “Авралын од” шашны дээд сургуулийг шашин судлаач - зурхайч (багш) мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Удирдлагын академийн бизнесийн удирдлагын магитрант. 1999-2003 оныг хүртэл Дэчинчойнхорлин хийдэд хурлын лам, Да лам; Монголын Зурхайчдын Холбооны төв хэвлэл “Зурхай” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 2003 оноос Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёго дацанд хурлын лам, зурхайч ламаар ажиллаж байна. 2002 оноос бүддийн гүн ухаан, шашин соёл, эрдэм ухааны охиос дээжлэх, сар тутмын “Дорно өрнийн сарын зурхай” сонинг үндэслэн 7 дахь жилдээ эрхлэж байна. “Бурханы шашны судар, тарнийн чуулган оршивой” цуврал номын I, II  боть, “Үхэгсэдийн зурхайн бүхнийг тодруулагч судрын чуулган оршивой” зэрэг номууд, мөн Цаг улирлын тооны бичгийг Төгс буянт шинэ зурхайн ёсоор жил бүр зурж гаргасаар ирсэн.


-Сар шинийн баярыг монголчууд эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн. Ямар уламжлал хадгалж ирсэн баяр вэ?
-Азийн голдуу буддын шашинтай, сарны явдлаар зохиогддог он тооллыг баримталдаг орнууд эртнээс тэмдэглэж ирсэн дорнын уламжлалт шинэ жилийн баяр юм. Монголчуудын хувьд гэвэл, Чингис хааны зарлигаар хаврын эхэн сард Цагаан сарыг тэмдэглэх болсон баримт түүхэнд байдаг. Эдүгээ бидний хувьд, тусгаар тогтнол, өв уламжлал, ёс заншил, шашин соёлоо дээдлэх төрт ёсны их баяр болгон тэмдэглэдэг болсон нь сайн цаг ирсний тэмдэг юм. Харин одоо цагт хэлбэр талаас нь даган дуурайхаас илүүтэй уг баярын агуулга, мөн чанарыг судлаж, хэвшүүлүүштэй санагддаг.

-Жил болгон л манай зурхайчид сар шинийн  баярыг тэмдэглэх өдрийн талаар санал зөрөлдөх нь харагдах боллоо. Энэ жилийн сар шинийг 8-нд тэмдэглэх болоод буй. Гэтэл бас зарим хүмүүс 7-нд золгоно гээд байгаа.  Энэ талаар?
-Монголчууд олон зууны туршид, монголын бичгийн их хүн Сүнбо Ханба Д.Ишбалжиртаны монгол орны газар нутгийн хуваарьт таацуулан зохиосон “Төгс буянт шинэ зурхайн ёс”-оор зурагдсан цаг улирлын бичгийг амьдрал ахуйдаа хэрэглэж, түүгээр аж төрлөө зохицуулсаар ирсэн уламжлалтай юм. Тэрчлэн 1911 онд монголчууд Манжийн дарлалаас ангижирч, VIII Богд Жавзундамба хутагт бээр гурван зууны туршид алдагдаад байсан монголын тусгаар тогтнолыг сэргээж, туурга тусгаар Монгол улсыг байгуулахдаа, “Төгс буянт шинэ зурхайн ёс”-ны он тооллыг нийтээр даган мөрдүүлэхийг зарлигласан байдаг. Үүгээр монголчууд бид өөрийн гэх үнэлэмж, онцлогтой ард түмэн болохоо илэрхийлсэн хэрэг биз ээ. Энэ мэт олон учир шалтгааны тул уламжилж ирсэн он тооллоо хэрэглэх нь монгол хүн бүрийн сэтгэлгээний үнэт зүйл юм гэж би боддог. Тэгэхээр 2-р сарын 8-ны өдөр Монголын төр хийгээд монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бусад сүм хийдүүд хулгана жилээ угтаж, шинэлэх юм. Үүнтэй маргах зүйл үгүй.
Харин шар зурхайн хувьд гэвэл, түүнийг муушаан буруутгах зүйл огт байхгүй бөгөөд гагцхүү улс орон бүр өөрийн ёс заншил, уламжлалт эрдэм ухаанаа баримтлаж буй хэрэг. Ухаандаа, монголчууд бид мориндоо зүүн талаас нь мордохоо хэнээр ч хэлүүлж, ямар ч хуулиар зохицуулаагүй атлаа эцэг өвгөдөөс уламжлагдсан заншил гэж дээдэлсээр ирсэн. Гэтэл моринд баруун талаас нь морддог үндэстэн цөөнгүй бий. Үүнийг бас, тэдний хувьд буруутгах аргагүй. Эцсийн зорилго нь, аль талаасаа мордох вэ гэхээсээ илүүтэй моринд мордох явдал бөгөөд үүнтэй адил гагцхүү уламжлалаа даган мөрдөж, түүнээ дээдэлж байх нь үндэстэн бүрийн хувьд чухал зүйл юм. Товчхон хэлбэл, шинэ мянганы эхлэлийг 2000 оноор уу, эсвэл 2001 оноор тооцох гэх мэт маргаантай асуудал байдагтай утга ив ижил гэж ойлговол зохилтой.
Өчүүхэн хэрэгцээ, охор бодлын үүднээс хүмүүсийн сэтгэлийг хоёрдуулж, уламжлалт ёс заншлаа үгүйсгэсэн маргааныг үүнээс хойш гаргамааргүй санагддаг. Гэвч хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг нийгэмд аж төрж буй бидний хувьд, хэн бүхэн хүссэн өдрөө шинэлж болох боловч түүнээ бусдад бүдүүлэг, заримдаа бүр хэрцгий гэмээр байдлаар тулгах нь тун зохисгүй юм. Бид нэгэнт төрт ёсонд захирагдах учир төрийн зүгээс дэмждэг, хэрэглэж сурсан уламжлалт он тооллыг баримтлавал зүйтэй мэт.

-Хулгана жил гарч байна. Хулгана гэх амьтаны сайн тал?
-Бид өнгөрч буй жилийг “алтан гахай” жил гарлаа гэж харийн ойлголтыг “өөриймшүүлэх” маягтай ярих нь элбэг байлаа. Зурхайн ном сударт ингэж тухайлан заасан нь үгүй. Харин хулгана жилийн хувьд, хулгана гэдэг амьтныг хөдөлмөрч, уйгагүй, нөөц сан хурааж хумих дуртай гэх мэт шинжээр нь тодотгосон зүйл ном сударт бий. Монголчууд “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэх зэрэг хэлц үгийг зүгээр ч нэг хэрэглээгүй байх. Тэгэхээр ургаж байгаа хулгана жилдээ ажил хөдөлмөртөө шамдвал санасан хэрэг үр шимээ өгөх нь сайн байх талтай юм

.-Шороон Хулгана жилийн өнгө ямар байхаар зурхайд харагдаж байна вэ?
-Шороон хулгана жилийн хувьд, жилийн дундуур шуургатай, ургац маш сайн, газрын шим арвин, хүчтэй мөндөр, ширүүн аадар элбэгтэй, урт намартай, налгар сайхан жил гарна. Харин улс орны хувьд сайнтай, муутай, галын аюул болзошгүй, олныг хамарсан өвчин гарч магадгүй, залуусын хувьд ажил үйлс сайн ч эрсдэл ихтэй, ихэс дээдсийн хувьд тааруувтар, нийт иргэдэд амгалан жил гарна.

Ер нь зурхайн зурлага хэн нэгний үзэмжийн хэрэг бус гагц гараг эрхэсийн үзэгдлийг тооцон бодох явдал тул хүн хүнийх өөр байна гэх ёс үгүй. Харин хүмүүс алдаж эндсэн байж болох талтай юм. Хулгана жилийн, жилийн өнгийг шинждэг “Шороон үхэр”-ийн шинжийг хэлбэл:

 “-Үхэр нь: шар толгойтой; улаан ходоодтой; биеийн өнгө нь хар; эвэр, чих, сүүл нь хөх; дөрвөн шийр нь шар; омруу ба туурай нь улаан; цулбуур нь цагаан өнгөтэй байна. Үхэр нь амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна.
-Үхэр хариулаач нь: шар царайтай; шар биетэй; хөх хувцастай; цагаан бүсээ ороосон; хоёр хөл нүцгэн, гуталгүй; зүүн гэзэг нь чихний ард, баруун гэзэг нь чихний өмнө хийссэн; хөх өнгийн иштэй, мяндсаар томсон бургасан шилбүүр барьсан; эзэн нь хүүхэд; үхрийнхээ баруун талд тайвнаар алхаж явна” гэх зураг дүрслэгдэж байна.

Дээрх зураглалаас жилийн байцыг дүрсэлбэл: “Жилийн дундуур салхи, шуургатай. Эртхэндээ гандуу. Тал нутаг, хөндий гуу жалгын газрын тариа төмс сайн. Ер газрын шим арвижна. Жилийн адгаар ургац арвин авна. Зун, намар ба дөрвөн дунд сард гантай, хуурай болно. Хур байвч хүчтэй аадар, мөндөр буун, халуун өвчин гарна. Намар урт налгар болно. Ерөнхийдөө хур бороо багатай.
Улс орны хувьд зонхидоо тааруухан бөгөөд их хүмүүн амгалан. Нийт олноо дунд зэргийн ба хот балгад буюу зарим газарт галын аюул буй. Хүмүүст үе мөч, хүзүүний өвчин их гарна. Сайн, муу холилдоно. Нийтийн ажил үйл амгалан жаргалантай. Залуу хүний үйлс сайн болох ба үр ач дэлгэрэх сайн. Төр баригч ба ард иргэдийн харилцаа сайн. Жилийн турш хямрал бага ч хүмүүнд муу. Нялхаст (ард иргэдэд) амгалан, өвгөдөд (өндөр дээд суудалтанд) ширүүн, залууст (дунд суудалтан) машид ширүүн” хэмээх төлөвтэй.

-Шинийн нэгэнд мөр гаргах гэж нэг ёс бий. Энэ ер нь ямар утга учиртай ёслол вэ?
-Энэ бол цэвэр билэгдлийн зан үйл юм. Ухаандаа, бүтэн жилийн турш өөрийнхөө явдал мөр, үйл ажлыг зөв сайн байгаасай гэх сэтгэлийн “чиг”-ээ зөв гаргах гэсэн уламжлалт зан үйл. Нөгөө талаас хүн бүр тухайн өдрийнхөө ээлтэй сайн зүг рүү жилийн ямар ч өдөр мөр гаргаж болдог. Энгийнээр тайлбал, та ажилд орох гээд намтараа аваачиж өгөхөд хэн нэгэн нэр төртэй хүн өөрийг тань сайнаар тодорхойлсон байвал ажил олгогчийн хандлага эерэг болдогтой адил юм.Гэвч хүн бүр өөрийн шүтлэг, хувийн зан үйлээ хийж болно, бас мөр гаргахгүй ч байж болно, цэвэр сэтгэл зүйн үйлдэл юм даа.

-Харь оронд суугаа монголчууддаа мөр гаргах талаар зөвлөхгүй юу?
-Оршин суугаа газрынхаа цагаар тооцож 2 сарын 8-ны өглөө сарны тооллын шинэ он эхэллээ гэж үзнэ. Мөрөө гаргахдаа гэрийн босгоо давсан л бол орцондоо, давхартаа, ер хаа байгаа газартаа гаргана. Гэхдээ та аль нэг цэгийг эхлэл гэж өөрөө тооцоод ертөнцийн зүг чигийн дагуу явах учиртай юм. Заавал арав хорин алхам яваад хэрэггүй, ухаандаа, баруун тийш мөрөө гаргана гэсэн байвал ертөнцийн зүгээр баруун руу нэг алхаад гэх мэтээр ёслол үйлдэхэд л хангалттай. Монгол нутгийнхаа зүг мөрөө гаргана гэж зарим хүн боддог, тэр бол албагүй, зөвхөн ертөнцийн зүгээ барих нь зүй юм.

-Сүсэгтэн олонд зориулж ерөөлийн үг айлдвал?
-Хүн бүр бие биедээ хайр энэрэл, халуун дулаан сэтгэлээр хандаж, буяны сэтгэлийг эрхэмлэж байвал амьдрал улам сайхан гэрэл гэгээтэй, утга учиртай болдог гэж бурханы номд сургадаг. Тиймийн тул уур уцааргүй, сэтгэлийн хиргүй, ном дор мөргөж, явдал мөрөө номын ёсонд нийцүүлж байвал хэн бүхэнд амар амгалан холгүй гэдгийг хэлье. Хүний газар, гүний  нутагт биеэ бодож, эх орныхоо нэрийг сэвгүй сайхнаар авч яваарай. Гарч байгаа хулгана жилдээ элгээрээ энх амар, төрлөөрөө төвшин жаргалтай сайхан байхыг ерөөе.

Танд баярлалаа


 

Ургаж буй жилийн шинийн нэгнээ зүг мөрөө хааш нь гаргах хийгээд ямар ёс жаяг гүйцэтгэвэл зохих зэрэг уламжлалт шашин соёлтой холбоотой мэдээллийг сар тутмын ЛАМ НАРЫН СЭТГҮҮЛ-ээс илгээснийг таалан үзнэ үү

Суудал
Гарах зүг, унших тарни
 
Төрсөн он
Гал

Чанх урьд буй буян хишгийн зүг рүүгээ гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, мөн шавар юмуу гурилаар «морины толгой» хийн өмнө зүгт газарт булаад зүүн урьд буй цог хийморийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Эм

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988,  1996,  2004,

Шороо

Баруун хойт буй эмийн зүгтээ гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, мөн  шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун өмнө зүгт газарт булаад, баруун урд буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999,  2007

Эм

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989,  1997,  2005

Төмөр

Баруун урьд буй цог хийморийн зүгтээ гарч “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад төмөр эдлэл, зүйлийг нугалж, хугалан   хойд зүгт хаяж, мөн шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад баруун буй буян хишгийн зүгээсээ гэртээ ирнэ.

Эр
 

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006

Эм
Огторгуй

Зүүн хойшоо буй цог хийморийн зүгтээ гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа сууха” тарнийг 7- 21 удаа уншаад  цаас зүүн урд зүгт хаяж, мөн гурилаар «нохойн толгой» хийн баруун хойно газарт булаад, баруун хойно буй буян хишгийн  зүгээс гэртээ ирнэ.

Эр

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005

Эм

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007

Ус

Чанх урьд буй эмийн зүгтээ гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаадбаруун зүгт ус асгаад, мөн гурилаар гахайн толгой хийн хойд зүгт газарт булаад, эгц хойно буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004

Эм

1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Уул

Баруун хойно буй цог хийморийн зүгтээ гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад чулуу, шороо өмнө зүгт хаяж, мөн гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойно буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003

Эм

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001

Мод

Чанх урьд буй амин зүгтээ гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, мөн гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002

Эм

Хий

Чанх урд буй цог хийморийн зүгтээ гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, мөн гурилаар лууны толгой хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Эр

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001

Эм

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003


Билгийн тоололын шинийн нэгэнд мөр гаргах ёсон

Ургасан жилд хүнийг ямар хүлэлд суусныг тооцохдоо, эрэгтэй хүнийг «Гал» хүлэлээс эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж, ямар хөлөлд тохирсноор тэр жилд суух суудлыг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хүлэлийн “цог хийморийн” зүгт гарч, “буян хишгийн” зүгээс ирдэг уламжлалтай. Зүг чигийг тооцохдоо жил, сар, өдрийн «хар нохойн ам»-ыг нарийн тооцон гаргадаг. Хэрэв мөр гаргах зүгт «хар нохойн ам» тохиовоос “эмийн” буюу “амин” зүгтээ гардаг. Хулгана жилийн “хар нохой ам” нь хойт зүгт, сарынх нь зүүн зүгт, өдрийнх нь зүүн зүгт, суудлынх нь баруунх зүгт, мэнгэнийх нь хойт зүгт, цагийнх нь зүүн урьд зүгт тус тус байгаа тул зүгээ гаргахыг цээрлэнэ.

Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэйгийнхийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Тухайн жилийн «шинийн нэгэнд» огторгуйн «Хар нохойн ам» тэр хүний «Хийморь» зүгт таарвал өөр сайн (жишээ нь, «Буян хишиг», “Амин” ба “Эмийн”) зүгт гарч, «Хийморийн» зүгээсээ ирж болдог. «Шороо», «огторгуй», «уул», «хий» суудалд суувал «Суудал өнцөгдсөний»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхцвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.

Суудал тус бүрт 4 сайн, 4 муу зүг байна.
 
ДӨРВӨН САЙН ЗҮГ:

«ЭМИЙН»–Эмч залах, тан эм хайж олох, рашаан засал хийх, идээ ундаа авахад эрхэм сайн

«АМИНЫ ЗҮГЭЭС»–Бэр авах, буулгах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудах зэрэг үйлд сайн. Харин балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ.

«ЦОГ ХИЙМОРИЙН»–Зүгт сан тавих, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах, замд гарахад сайн.

«БУЯН ХИШГИЙН»–Зүгт эд мал авах, үр тариа тарих, буян хишгийн даллага авах зэрэгт сайн.

 
ДӨРВӨН МУУ ЗҮГ:

«ХОРЛОЛЫН»–Зүгт өвчтөнийг эмчид үзүүлэх, бэр авах, эд мал авахыг тэвч.

«ТАВАН АДЫН»–Зүгт өвчтөнийг эмчид үзүүлэх, эм хийгээд эмч залах, холын аян замд явахыг цээрлэнэ.

«ШУЛМАСЫН ЗҮГТ»–Морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ.

«БИЕ ТАСРАХЫН ЗҮГТ»–Амьжиргааны бүх үйлийг цээрлэнэ. Дөрвөн муу зүгт хариулга хийж цээрийг арилгана.

«Суудал үздэг сударт»
  «Эмийн» зүгээс «отчоо зал!»
  «Хишгийн» зүгээс «эд таваар ир!»
  «Амин» зүгээс «хувцас ир!»
  «Цог залийн» зүгээс «бэр ав!»
  «Таван зэтгэрийн» зүгт «гай гарга!»
  «Биеийн зэтгэрийн» зүгт «бүү хэрэлд!», «Битгий байрла!»
   
«Хар адын» зүгээс «эд мал бүү ав!», «Жуулчин битгий халгаа! Зарга бүү заргалд!» гэх мэт олон зүйл заасан байдаг.
  
Бас шинийн нэгэнд суудлаа үзээд ямар арга засал хийхийг дурдсан байдаг юм. Жишээ нь: «Галд» суувал түүнийг унтраах зорилгоор тэр зүгт «ус цацах», «цас шидэх» гэж сургасан байдаг.

 

Суудлын сайн нь
-Бич, тахиа жилтэн «шороонд»,
-Могой, морь жилтэн «модонд»,
-Хулгана, гахай жилтэн «төмөрт»,
-Бар, туулай жилтэн «усанд»,
-Нохой, хонь, үхэр, луу жилтэн «гал» суудалд суувал тэр жилдээ маш их олз омогтой, хийморь өөдрөг, сайн байх нигууртай аж.

Харин,
       -Хулгана, гахай жилтэн «4 өнцөгт» («уул», «хий», «шороо», «огторгуйн» аль нэгд) суувал,
        -Морь, могой жилтэн «усанд»,
     
-Туулай, бар жилтэн «төмөрт»,
     
-Тахиа, бич жилтэн «галд»,
       -Нохой, хонь, үхэр, луу жилтэн «модонд» суувал элдэв барцад, цөв ихтэй тул засал хийлгэх хэрэгтэй.

13 наснаас дээшхи эр, эм бүх хүмүүс «8 хөлөл»-ийн өнцгийн суудалд (шороо, огторгуй, уул, хий) суувал «Суудал өнцөгдөх» бөгөөд «Нит», «Саейнинбо», «Сундуй», «Дашзэвэг» зэрэг номыг уншуулж, засал хийлгэнэ.

«Хатуу (барцадтай) суудалд» суувал «Сундуй», «Нит», «Дашзэвэг», «Жадамба», «Цэнд» зэрэг ном уншуулна.

Эр, эм хүмүүсийн суудал давхцвал мөр гаргахдаа бүх зан үйлээ адил хийхийн хамт «Суудлын цээр» гаргах хэрэгтэй. Үүний тулд чанасан хонины толгойг дээш харуулан тавиад эрүүн талаас нь гадагш харуулан босгон дээрээ тавьж эм нь дотор талаас, эр нь гадна талаас нь заадаг. Үр хүүхэд нь эцэг, эхтэйгээ суудал нь давхцсан тохиолдолд суудал салгах шаардлагагүй.


Шороон хулгана жилийн Хар нохойн ам хаана байна вэ?

Хулгана жилийн шинийн нэгэнд огторгуйн хар нохойн ам нь:

–жилийнх нь хойт зүгт,
–сарынх нь зүүн,
–өдрийнх нь зүүн зүгт,
–суудлынх нь баруун зүгт,
–мэнгэнийх нь хойт зүгт,
–цагийнх зүүн урьд зүгт тус тус байна гэж тооцов.

 «ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Эрэгтэйчүүд нь: 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008.

Эмэгтэйчүүд нь: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004.

Мөрөө гаргах зүг нь:

Чанх урьд буй буян хишгийн зүг рүүгээ гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, мөн шавар юмуу гурилаар «морины толгой» хийн өмнө зүгт газарт булаад зүүн урьд буй цог хийморийн зүгээс гэртээ ирнэ.

 Засал нь: – Гомбо, Лхам тахиул. Галын сан, Сундуй, Цэнд уншуул.

 «ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай

Эрэгтэйчүүд нь: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007.

Эмэгтэйчүүд нь:  1909,1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005.

Мөрөө гаргах зүг нь: Баруун буй цог хийморийн зүгтээ гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, мөн  шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун өмнө зүгт газарт булаад, баруун урд буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: –Чойжил тахиул, Сундуй, Саейнинбо, Цац 1000 дэлс. Газар усаа тахь.

 «ТӨМӨР» суудалд суусан хүн«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006.

Мөрөө гаргах зүг нь: Баруун урьд буй цог хийморийн зүгтээ гарч “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад төмөр эдлэл, зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, мөн шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад баруун буй буян хишгийн зүгээсээ гэртээ ирнэ.

Засал нь: – Дамдин, Гомбо тахиул. Сундуй, Дүгэр, Дашзэвэг. Мэсний хариулга хийлгэвэл сайн.

 «ОГТОРГУЙ» суудалд суусан хүн«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авахыг цээрлэ. Шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд нь: 1909,1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005.

Эмэгтэйчүүд нь: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007

Мөрөө гаргах зүг нь: Зүүн хойшоо буй цог хийморийн зүгтээ гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа сууха” тарнийг 7- 21 удаа уншаад  цаас зүүн урд зүгт хаяж, мөн гурилаар «нохойн толгой» хийн баруун хойно газарт булаад, баруун хойно буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: –Шалши, Чойжоо тахиул. Сундуй, Арван гурван сан, Алтангэрэл, Намхайнинбу

 «УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд нь: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004.

Эмэгтэйчүүд нь: 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Мөрөө гаргах зүг нь: Чанх урьд буй эмийн зүгтээ гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаадбаруун зүгт ус асгаад, мөн гурилаар гахайн толгой хийн хойд зүгт газарт булаад, эгц хойно буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: – Лхам тахиул. Лус тахь. Лүмбэнгарав, Лүванган, Шавдагдором, Лусын балин.

 «УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд нь: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003.

Эмэгтэйчүүд нь: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001

Мөрөө гаргах зүг нь: Баруун хойно буй цог хийморийн зүгтээ гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад чулуу, шороо өмнө зүгт хаяж, мөн гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойно буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: – Намсрай, Гомбо, Шалши тахиул. Ариунсан, Цагаан өвгөний сан, Цагаан шүхэрт

 «МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1670, 1978, 1986, 1994, 2002.

Мөрөө гаргах зүг нь: Чанх урьд буй амин зүгтээ гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, мөн гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: – Очирваань, Гомбо тахиул. Ариунсан, Усан балин, Сундуй, Дүншиг

 «ХИЙ» суудалд суусан хүн«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийлэ. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эрэгтэйчүүд нь: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001

Эмэгтэйчүүд нь: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003

Мөрөө гаргах зүг нь: Чанх урд буй цог хийморийн зүгтээ гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, мөн гурилаар лууны толгой хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд буй буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Засал нь: – Гонгор, Лхам тахиул. Сундуй, Цагаан шүхэрт, Жадамба, Ширнэн. Тахилгатай газар орноо тахь

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5047

Бүлэг: Ярилцлага

Монгол сумогийн шинэ од

 

 

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

М.Сугар-Эрдэнэ, В.Даваа  Японоос

 

Мэргэжлийн сумогийн нэг сарын тэмцээн монгол наадам болж өнгөрсөн билээ. Хоёр их аварга маань Японы эзэн хааны цомын төлөө өрсөлдөж, тусгай шагналуудыг ч манайхан хамсан. Сумогийн ордонд ирсэн үзэгчид ч, цэнхэр дэлгэцээр бөхчүүдээ дэмжсэн хорхойтнууд ч сүүлийн үед хүч түрэн гарж ирж байгаа нэгэн залууд анхаарлаа хандуулсан байх гэж бодож байна. Энэ бол Ицүзү дэвжээний Какүрюү буюу Мангалжавын Ананд. Сар өдөр өнгөрөх тусам бие хаа нь ч, барилдаан нь ч өсөн дээшилж байгаа энэ залуутай уншигч олноо уулзуулья.

 


 

Юуны өмнө 1 сарын тэмцээнд амжилттай сайхан барилдаж, тусгай шагнал хүртсэн явдалд баяр хүргэе.

 

Баярлалаа.

 

Ананд маань ингэхэд багаасаа бөх барилдаж байв уу? Аав ээж тань юу хийдэг хүмүүс вэ?

 

Барилдаж байгаагүй. Гэхдээ багаасаа спортод их дуртай хүүхэд байсан. Сагс, хөл бөмбөг, теннис, тэквондо гээд л олон спортоор хичээллэж байлаа. Ер нь хөдөлж, хөлсөө гаргаж байх дуртай. Аав маань ТИС-д багш. Ээж Монгол ТВ –д ажиллаж байсан. Одоо нэгэн хоолны газарт менежерийн ажил хийж байна. Айлын бага, нэг эгчтэй. Манайх Улаанбаатарын 220 мянгатад байдаг. Найм дугаар анги хүртэлээ 31-р сургуульд суралцаж байгаад ТИС-ийн лицейд элсэж, 10-р ангид орох жилээ Японд ирсэн. 17 настай байлаа.

 

Хичээл номондоо сайн байв уу?

 

Багшийн хүүхэд болохоор ер нь бол муу байгаагүй. Биеийн тамир түүхийн хичээлд их дуртай.

 

Хэзээнээс эхлэн сумо бөх сонирхож эхэлсэн юм бэ? Яагаад ер нь энэ харь орны бөх барилдах гэж шийдэв?

 

8 настайгаасаа л телевизээр сумо үздэг байлаа. Тэр үед Батбаяр ах, Цэвэгням ах нар барилдаад л. Зурагтаар харахад бол болмоор санагдаад байдаг байсан. Манай аав спортод их дуртай. Боксийн спортын мастер хүн. Гэртээ сагсны шийд хийчээд л надтай үргэлж тоглодог байсан юм. Намайг бага байхаас л ямар нэг спорт хөө гэж хэлдэг, гэхдээ бөх л барилдуулах бодолтой байсан шиг юм байна лээ. Монгол үндэсний бөх, сумо аль нь дээр вэ гэж надаас асуугаад би сумо гэж хариулж байсан юм. Магадгүй аав маань спортоор өөрийхөө хүрээгүй оргил өндөрлөгт намайг хүргэх гэж бодож зорьж байсан байх. Миний хувьд сумог хүнд хэцүү гэж сонсож мэдсэн байсан. Гэхдээ жилд 6 тэмцээнтэй, боломж ч их юм гэж бодоод. Манайх Монголын жирийн нэгэн айл. Сумо сайн барилдвал аав ээжид маань ч нэмэртэй тул тэднийгээ баярлуулахсан гэж бодож байлаа. Мөн амжилт гаргаад барилдвал өөрт ч хэрэгтэй. Ер нь бол сумо барилдахад болох юм гэж л бодогдоод байсан.

 

Таныг манай бусад бөхчүүдээс огт өөр замаар мэргэжлийн сумод орсон гэж сонсож байсан юм байна.

 

Уг нь би анх 14 настайдаа Коорю, Хошихикари, Хошисакура нартай хамт сумогийн сонгон шалгаруулалтад орж байсан юм. 2000 онд юм даа. Үндэсний бөхөөр 10 барилдаад 6 давсан хүүхдүүдийг дараагийн шалгаруултад оруулж байсан, би 5 ялаад мултарсан. Тэгэхэд л анх зодог шуудаг өмсөж үзэж байсан. Юм нэгээр дуусахгүй за яахав гэж л бодож байлаа. Гэтэл аавын шавь Япон яваад ирэхдээ Энэ Эйч Кэй телевизийн сумо сэтгүүл авчирж өгөөд. Тэндээс хоёр хаяг олж аваад захиа бичсэн хэрэг.

 

Захиандаа юу гэж бичиж байв?

 

Сумо бөх болохыг маш их хүсэж байна. Та бүхний итгэлийг алдахгүй хичээх болно. Сумо дэвжээнд оруулж өгөөч гэж бичиж байсан. Өндөр, жингээ бага зэрэг ахиулж бичээд л. Хоёр захианы маань нэг нь сумогийн сурвалжлагч нарт, нөгөөх нь Эн Эйч Кэйд очсон гэсэн. Хариу ч нэг их удалгүй ирсэн. Эхнийх нь бүтэхгүй хариу ирээд сэтгэлээр унаж байтал нэг өдөр аав миний хүүг авах болж гээд бөөн баяр болсон сууж байсан. Одоо бодоод байхад оякатагийн гэргий л байсан байх, нэг эмэгтэй хүн утсаар ярьсан гэсэн. Дараа нь Батбаяр ах Монголд ирээд надтай уулзаж ярилцсан. Ояката ийм нэг хүүхэд байна чи үзээд уулзаад ир гэсэн юм байна лээ. Би ч сумод сонирхолтой дуртай гэдгээ хэлж байсан. Ингээд 2001 оны 9 сард Японд ирсэн. Тэр үед Их аварга Акебоно зодог тайлж байлаа. Оосакад буугаад, тэндээсээ Токиод ирж, Батбаяр ах намайг дэвжээнд хүргэж өгөж байсан.

 

 Анх дэвжээнд ороход ямар байв? Гэр орноо санах юм байв уу?

 

Байгаагүй, ямар халуун газар вэ л гэж бодож байсан. Юу ч авчрах хэрэггүй гэж байсан болохоор гэрийнхнийхээ зурагтай, нэг жижиг цүнхтэй л дэвжээндээ орж байсан.

 

Япон хоол унд ямархуу байв?

 

Хоол ямар ч асуудал байгаагүй, юу ч байсан цохиж орхидог байсан. Харин тэр халуун уу. Онгоцноос буугаад бүгчимдээд бөөлжих шахсан гэж байгаа. Монголд байхдаа зурагтаар ч Токиог сайн харж байгаагүй болохоор байшин барилга, зам гүүр сонирхоод л сайхан байсан. Ирсэний маргааш нь шууд бэлтгэлд орсон. Маваши өмсөөд л ,үндсэн дасгалууд хийж эхэлсэн. Хэл мэдэхгүй болохоор юу ч хэлсэн хай хай, за за гээд л байлаа.

 

Монголд байхдаа япон хэл үзэж байгаагүй юу?

 

ТИС дээр бага зэрэг үзсэн. Харин манай ояката Монгол-Япон хэлний зурган тайлбартай ном гурвыг аваад бэлтгэсэн байсан. Нэгийг нь надад, нөгөө хоёрыг нь менежер, ахмад бөхчүүдэд өгсөн байсан. Хэл хурдан сурья гэж бодоод мэдэхгүй л юм гарвал асуугаад байдаг байлаа. Ойлгохгүй ч гэсэн зурагт их үзнэ. Бусад бөхчүүдээ хараад л хэл яриа, ажил төрөл сурж авсан даа.

 

Ахмад бөхчүүд гэснээс танай дэвжээнд тэр үед Тэрао байсан юм байна.

 

Мэдээгүй явж байгаад Тэраотой нэг дэвжээнд орсондоо их баярласан. Аав бид хоёр зурагтаар сумо үзээд л, энэ Тэрао сайн шүү гээд л ярилцдаг байсан чинь бүр нэг дэвжээнд орчихдог байгаа. Надад маш их тусалсан. Цүппари зааж өгөөд л, хэл мэдэхгүй байх үед яаж байна, зүгээр үү гээд л хүрээд ирдэг байсан. Намайг санданмэд барилдаж байхад зодог тайлсан ч гэсэн одоо болтол их юм зааж өгөж байгаа.

 

Хамгийн анх аль башёд барилдсан бэ?

 

11 сарын тэмцээн. 13 шинэ бөх орж байсан. Ер нь Кюшю тэмцээнд шинэ бөх бага ордог гэсэн. Зарим нь зодог тайлсаар одоо 5 үлдээд байгаа. Чехийн бөх бид хоёр нэг оных. Маэзүмо шинэ бөхийн барилдаанд эхний хоёртоо унаад дараа нь 3 ялж байсан.

 

 Хамгийн эхний барилдаан болохоор биеэ барьж байсан биз дээ?

 

Биеэ бариагүй, яаж барилдахаа л бодож байсан. Харин 1 сараас жонокүчид ороод Кокугикан ордонд анх барилдахдаа сэтгэл уяраад гэх үү сайхан болж байсан.

 

Хүчний бэлтгэл их хийдэг гэж сонсож байсан юм байна.

 

Их дуртай. Урд нь хэт их хийвэл бие баригдачна гэж бодоод хийдэггүй байсан юм. Би санданмэ хүртэл дандаа л 50 хувиа хийдэг байсан. Тэгтэл санданмэд ялагдаад жониданд буцаад унасан. Тэгээд хүчний бэлтгэл их хийе гэж шийдсэн юм.

 

Ялагдах үедээ яаж сэтгэл санаагаа сэргээдэг вэ?

 

Би нэг их стрессэнд ороод байдаггүй. Гэрлүүгээ л утсаар их ярьдаг юм. Доор байхад Монголд барилдаан зурагтаар гарахгүй тул тэглээ ингэлээ гээд л тайлбарлан ярьж өгнө. Аав ч их зөвлөгөө өгнө. Би ирсэнийхээ дараа жил 7 сард Монгол харьсан. Тэгэхэд аав хүүгээ буруу газар явуулчвуу даа , эгчийг нь Япон явуулах уу гэж хэлж байсан юм. Би хэцүү байна энэ тэр гэж ер хэлдэггүй байсан. Энэ үгийг нь сонсоод улам илүү зүтгэнэ дээ гэсэн бодолтой болж байсан. Ер нь Монгол хариад ирэхээр ухаан суугаад, бяр нэмээд ирэх шиг санагддаг.

 

Жүрод дэвшиж, цол авж байсан үеээ дурсвал.

 

2004 оны 7 сард санданмэд 7 ялж түрүүлээд, макүшиатагийн 13-т шууд дэвшсэн. Тэгээд дараа тэмцээнд нь 1-6 гаар 35-д унаад. Харин тэрнээс хойш 6 тэмцээн дараалан 50 хувиа хийгээд макүшитагийн 5 дээр гарсан. 5 ялж 2 унаад жүрод дэвших болсон. Эхний боломжийг шууд чулуу болгосон хэрэг. Анхны тэмцээнд 5-10 аар макүшитад эргээд унасан ч дараагийн тэмцээнд нь 5-2 оор дахиад жүрод орсон. Энэ үед Хакүхо сэкивакэ байсан, хамт бэлтгэл хийсэн болохоор жүрод гарна гэдэгтээ итгэлтэй байсан.

 

Бөхчүүдээс хамгийн их баярласан үеийг нь асуухаар ихэнх нь жүрод дэвшсэн явдал гэж хариулдаг.

 

Би ялах үедээ их баярладаг. Аль ч зиндаа байсан ялгаа байхгүй.

 

Жүрод 5 тэмцээн барилдаад дээд зиндаанд орсон. Хурдан дэвшлээ гэж бодож байна уу?

 

Анх ирж байхдаа 5 жилийн дотор дээд зиндаанд дэвшинэ гэсэн зорилготой байсан. Судлаад харж байхад 5 жил гэдэг дундаж хугацаа юм билээ. Би 4 жилд дээд зиндаанд орсон болохоор бүрэн дүүрэн биш ч гэсэн сэтгэл хангалуун байдаг. Кюшю башё миний хувьд их ээлтэй газар. Энд би мэргэжлийн сумогийн анхны барилдаанаа хийж, энд би жүрод , дээд зиндаанд дэвшсэн.

 

Дээд зиндаанд жил гаруй барилдлаа. Урьд нь тусгай шагнал авахсан гэж бодож байсан уу?

 

Анх орж байхдаа дээд зиндааны аль хэсэг хүртэл дэвшиж чадах бол гэдгээ үзье гэж бодож байсан. Урьд нь тийм юм ер бодож байгаагүй, 50 хувиа л хийх гэсэн зорилготой байдаг байсан. Харин энэ тэмцээнд анхнаасаа за ямар ч гэсэн тусгай шагнал авахаар барилдана шүү гэсэн итгэлтэй байсан. Туршлага ч суусан болохоор өөртөө 10 ялна гэсэн зорилт тавьсан. 9 ялчаад байж байхад багш тусгай шагнал авах байх гэж хэлж байсан. Би ч аа заа гээд л өнгөрөөсөн. Хэт их юм бодоод эхлэхээр сайн барилдаж чаддаггүй гэмтэй.

 

Энэ тэмцээнд бараг түрүүлэх боломж байсан юм биш үү?

 

Түрүүлнэ гэж юу гэж бодох вэ. Хоёр аварга байж байхад. Энэ башёд амжилттай барилдсан үндэс бол туршлага суусных гэж бодож байна. Цолтой болсоноосоо хойш өөрийгөө ямар үед яадаг ва, одоо яавал дээр вэ гэдгээ их ойлгодог болоод байгаа. Энэ хүнтэй ингэж барилдвал ялна гэдгээ мэддэг болсон.

 

Монголчуудтай барилдахад өөр биз?

 

Монголчууд гэдэг утгаараа сайхан гоё барилдаан үзүүлэхсэн гэж боддог. Би одоогоор Аса аваргад 2, Амад 2, Цэвэгням ахад 1 унаад байгаа. Асасэкирюүтэй 1 унаж, 2 ялсан, Токитэнкүд 2 унаж, 1 ялсан.

 

Өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

 

Нас ойролцоо нэг үеийхэндээ ялагдахгүй юмсан гэж бодож явдаг.

 

Бөхийн удам бий юу?

 

 Удамтай гэсэн. Сайн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй юм.

 

Таныг их чимээгүй ,хэт даруу хүн гэж хүмүүс ярьдаг.

 

Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. 7-р ангид ороод чимээгүй болж эхэлсэн гэхүү, мэддэг дотны хүмүүстэйгээ бол арзагнаад л сахилгагүйтээд л яваад байна, танихгүй хүмүүсийн дунд дуугүй л суугаад байдаг. Нэг их онцгойроод байх хүсэлгүй. Ер нь хүн ямар нэг амжилт, үр дүн гаргаагүй байж онгироод онцгойроод байх дэмий зүйл гэж бодож явдаг. Миний хувьд өчүүхэн ч гэсэн амжилт гаргаад тэрийг маань хүмүүс мэдэж байхад л болоо. Барилдахын өмнө их даруухан байна гэж хүмүүс хэлдэг. Гэвч хүн болгон сэтгэл санааны хөдлөлөө заавал ил гаргах алба байхгүй. Би бол дотроо бодоод л , дотроо дүрэлзээд л барилддаг хүн.

 

Энэ жилийн зорилго?

 

Макүүчигийн дээд хэсэгт 50 хувь хийх, комүсүби, сэкивакэ цол хүртэх.

 

Эрхэмлэдэг үг?

 

өөртөө ширүүн өрөөлд зөөлөн байх.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Баярлалаа. 5 цагариг сониноор болон Цахим Өртөө сүлжээгээр дамжуулан ах дүү, хамаатан садан, анд найзууд болон дэмжиж тусалж ирсэн бүх хүмүүстээ сар шинийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1735

Бүлэг: Ярилцлага

Монголчууд үндэсний тусгаар тогтнолын өдрөө социализмаас хойш анх удаа тэмдэглэлээ.

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

2007 оны 12 дугаар сарын 29 –ны єдєр Монголчууд їндэсний тусгаар тогтнолын єдрєєє социализмаас хойш анх удаа тэмдэглэлээ. 2007 оны 8 дугаар сарын 16-ны єдрийн Улсын Их Хурлын єдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт єдрийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бїрийн 12 дугаар сарын 29 ны єдрийг тэмдэглэхээр болсон юм. Энэ жил 12 дугаар сарын 29 –ны єглєєний 10 цагт Монгол Улсын Ерєнхийлєгч энэ єдрийг тохиолдуулан єєрийн ємнє буулгасан зарим чухал зарлигуудаа худам монгол бичигт буулган ёсчлов. Дараа нь Їндэсний эрх чєлєєний єдєрт зориулсан баримт бичгийн їзэсгэлэнг Їндэсний тєв архив дээр очиж, Ерєнхийлєгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Лїндээжанцан нар бусад хїмїїсийн хамт їзэж сонирхов. Єдрийн 11 цаг 40 минутаас Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Лїндээжанцан нар бусад албаны хїмїїсийн хамт Тєрийн ордоны хойд талын цэцэрлэгт байрлаж буй Тамганы хєшєєнд цэцэг єргєн, Богд хааны тамганд хїндэтгэл їзїїлэв. Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр энэ єдрїїдэд хєдєє орон нутагт ажиллаж буй аж.

 

Энэ єдєр Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар тєрийн одон медалиар олон хїн шагнасан нь тэртээ 96 жилийн ємнє Богд хааны зарлигаар хишиг тараасан лугаа агаар нэгэн болов.

 

Ийнхїї монголчууд їндэсний тусгаар тогтнол, эрх чєлєєний єдрєє хуулийн дагуу єргєн дэлгэр тэмдэглэлээ.

 


 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан 

 

Асуулт: 2007 оны 8 дугаар сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт орж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгож тэмдэглэхээр боллоо. Зарим хүмүүс бас нэг амралтын өдөр нэмэгдлээ гэж бодож байх шиг байна?

 

О.Б: Тиймээ, УИХ-аас тун ач холбогдол бүхий шийдвэр гаргалаа хэмээн би талархаж байна. Учир нь энэ өдөр бол амралтын өдөр бус харин бүх нийтээр тэмдэглэх үндэсний тусгаар тогтнолын өдөртэй боллоо хэмээн үзэх учиртай. Монголын түүх, үндэсний уламжлал, зан заншил, соёлоо хадгалж хойч үедээ өвлүүлэхэд дэмжлэг болох түүхэн шийдвэр хэмээн би судлаачийн хувьд үзэж байна. Үндэсний тусгаар тогтнолын өдөр, бүр тодруулбал үндэсний эрх чөлөөний өдөр гэж хуульд гарсан байсан.

 

Асуулт: Энэ өдөр чухам юу болсон юм бэ?

 

О.Б: 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол улс Манж гүрнээс хараат байхаа больсноо албан ёсоор тунхаглан, Монгол тусгаар тогтнон бие дааж орших больсноо дэлхий дахинд зарласан өдөр юм. Энэ өдөр “Монгол Улсын тулгур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Жавзандамба ламтныг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Эрдэнийн их сууринд суулгаж, шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн” хэмээн Магсар хурц, манжич Дэндэв нар бичсэн байгаа. Богд Жавзандамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад буулгасан зарлигтаа Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон, мөн үүний зэрэгцээ монгол хүн бүрт энэхүү тусгаар тогтносны хишгийг хүртээсэн байдаг. Үнэндээ энэ өдөр монгол хүний нар гийсэн хэмээн настан буурлууд хуучилдаг Үндэсний хувьсгалын дээд үр дүн нь үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа төвхнүүлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны үндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур төрөө сэргээн байгуулж, тунхагласан төрийн их ёслол болсон өдөр юм.

 

Асуулт: Монголд болсон эл үйл явдлын талаар дэлхий дахин бараг мэдэхгүй байсан юм биш үү?

 

О.Б: Тэгэж хэлбэл алдас болно байхаа. Би зарим нэг баримт хэлье. Шинээр тогтсон Монгол улсыг тунхаглан зарласан төрийн их ёслолын талаар тухайн үеийн дэлхийн хэвлэлүүд юу хэмээн бичсэнийг үзэх аваас, Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан «Харбинский вестник» сонин 1912 оны 1 дүгээр сарын 1 ний дугаартаа: «Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо» хэмээн тэмдэглэжээ. Харин Оросын Петербургийн «Речь» хэмээх сонинд «Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо» гэж бичсэн бол «Санкт Петербургские ведомости» сонин «Хүрээний хутагт, шашны толгойлогч үндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолыг илэрхийлэгч нь боллоо» гэжээ. Мөн Оросын «Новое время» сонин «Монголд газар сайгүй … их баяр ёслол болж байна. 12 дугаар сарын 16 нд (12 дугаар сарын 29 – О.Б) Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндсэний дээл өмс гэж зарлиг буулгав» гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Английн «Таймс» сонин энэ үйл явдлын талаар бичихдээ: «Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» хэмээн онцлон тэмдэглсэн байна. Харин Оросын Кульганек И., В.Жуков зэрэг эрдэмтэд “1911 онд Монголд тусгаар тогтносон улс байгуулагдсаны үр дүн болж, Орос орон өөрийн хөрш Монголтой шинэ харилцаа үүсгэн байгуулсан нь ХХ зууны нэг ололт юм” гэсэн буюу “Монголд 1911 онд тусгаар тогтносон улс байгуулагдсан явдал нь тус бүс нутагт олон улсын шинэ нөхцөл байдлыг тодорхойлох болсон юм” хэмээн дүгнэсэн байдаг. Төв Азийн нутгаар аялагч агуу их Н.Рерихийн хүү Юрий Николаевич Рерих Европ, Америкийн их сургуулиудад уншихаар 1929 онд Урусватид бэлтгэсэн “Монгол: Эзлэн түрэмгийлэгчдийн зам” нэртэй лекц бичиж, түүндээ “1911 оны 11 дүгээр сарын 18 -нд Богд гэгээний ордонд Монгол ноёдын хуралдаан дээр улс орныхоо тусгаар тогтнолыг баяр ёслолын байдалтай тунхаглажээ. Энэхүү тэмдэглэлт өдрөөс эхлэн монголын тал нутгаар элч нар тусгаар тогтнолын тухай мэдээ дуулгаж, улс орныхоо төлөө тэмцэхээр цэрэг элсүүлэх болсон тухай зарлигийг хүргэхээр давхилдах болжээ… 1911 оны 12 дугаар сарын 15 нд Наймдугаар Жавзандамба хутагт Монгол улсын Олноо өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжлөгдөж, Өргөө хааны нийслэл болж, Богд гэгээний шар туг түүний ордоны дээр намирах болов. Монголын түүхийн энэ цаг мөчид өнгөрсөн цагийн агуу удирдагчдаа санагалзан Их Монгол Улсыг байгуулах хүсэл өвөрлөсөн хүмүүс бий болов. Монголын бүхий л тал нутгаар аль хэдийн мартагдсан дайчин дуунууд дахин цуурайтаж эхлэв” хэмээн тэмдэглэсэн байна. Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан нь дэлхийн хэвлэлд ийнхүү баримттайгаар үлдсэн байна. Монгол тусгаар тогтнолоо зарласнаас үүдэн Япон, Орос, Хятад, Англи зэрэг гадаадын их гүрнүүдийн Дорнодахин, Азид чиглэсэн бодлогод өөрчлөлт орсон нь ч бий, үүнийг лавлан судлууштай.

 

Асуулт: Энэхүү тусгаар тогтнолоо тунхаглах ёслол нь зөвхөн Хүрээнд болсон хэрэг үү?

 

О.Б: Үгүй дээ, тусгаар тогтнолоо тунхаглах төрийн их ёслолоо монголчууд орон даяар хийсэн байгаа юм. Энэхүү төрийн их ёслолыг Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газраас сайтар зохион байгуулж, чухамдаа эл 12 дугаар сарын 29 –ны өдөр тус орны өнцөг булан бүрт тэмдэглэх үйл явдал болжээ. Энэ талаар баримт сөхөж үзвэл, Тухайлбал, Улиастай хотод “Монгол Улсын тулгур төрийг нээн тусгай улс байгуулж Богд Жавзандамба ламтныг эзэн хаанд өргөмжлөн эрдэнийн их сууринд суулгах их баяр ёслолын өдөр тохиолдсон учир тус хотын монгол сайд дайчин ван Гүргүмжав, жанжин илдэн гүн Гомбосүрэн, дөрвөн аймгийн жасааны туслах, түшмэд, албаны малыг захирах засаг, цагдаа цэргийг захирах түшмэдийн зэрэг бүх бичиг цэргийн тушаалтан албаны хүмүүс, энгийн олон ардын хамтаар монгол сайд вангийн яамнаа хуралдаж, хүжийн ширээ жагсаан тавьж, Нийслэл Хүрээний зүгт хандаж, бүгдээр гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөн их баяр ёслолыг явуулан гүйцэтгэж, басхүү олонд цай идээ түгээн хүртээж хуримлаад мөнхүү өдөр зэвсэг бүхий цөөн тооны монгол цэргийг өмнө этгээдэд жагсааж сүрийг бадруулан монгол сайд дайчин ван Гүргүмжав, илдэн гүн Гомбосүрэн нар тэргүүлэн бүх бичиг цэргийн түшмэд, тушаалтан албаны хүмүүс бүгдээр мордож тус газрын албан Сангийн хотын өмнөд хаалгыг хашгиран нээж ороод шууд манж жанжины төвийн их яамны үүдэнд тулаар одоход манж жанжин Гүйн бие ихэд айн сандарч угтан гарч ирээд уйхлан сөгдсөн” ажээ.

 

Асуулт: Тэгвэл энэ өдрийг яагаад өмнө нь тэмдэглэж байгаагүй юм бэ?

 

О.Б: Эл өдрийг 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар тэмдэглэж байсан байна. Архивын эх сурвалжид тэмдэглэснээр бол анх “Богд эзэн хааныг анх суурин дор залж тулгур төр нээсэн өдрийг жил бүр тохиолдох тухай дор тансаг хурал хурж, чухал буян үйлдэх”-ийн чухлыг тэмдэглэж, “одоо үүнээс хойш жил бүр өвлийн дунд сарын шинийн есөн дор нийтээр тансаг хурал хурах ба бурхан шүтээн дор зул хүж тахил тавиглал өргөж өөр өөрийн хэр чинээгээр ном буяныг үйлдэж, ерөөл хутгийг гуйн нигүүлсэхүй сэтгэлээр аливаа амьтаны амийг аварсугай” хэмээн 1912 онд зарлиг гарсан байна. Өөрөөр хэлбэл1912 оны 12 дугаар сарын 29 нөөс эхлэн жил бүр энэ өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн Ардын Намын Төв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны дагуу Монгол Ардын засгийн газрын шийдвэр гарч, “Урьдах автономит засгийн үед улсын баярыг жил бүр өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулахаар ирсэн ажгуу. Үүнд бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11 он зуны сүүл сард гадаадын харгис дайсаныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэх хаан өргөмжилж, ардын эрхтэй засгийг явуулсаны тулд одоо зүй нь улсын баярын ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтсон байна. Өөрөөр хэлбэл 1912 оноос 1922 он хүртэл Улсын их баяр наадмыг жил бүр 12 дугаар сарын 29 ны өдөр тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн 7 дугаар сард тэмдэглэх болжээ.

 

Асуулт: Тухайн энэ өдөр ямар өдөр байсан юм бол?

 

О.Б: Энэхүү 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг хамгийн сайн өдөр хэмээн мэрэг төлөгчид үзэж, Богд таалсан хэмээдэг билээ. Европ тооллын 1911 он, Дайчин хэмээх Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арван тавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдөр хэмээн сонгон үзэж тодруулсан, хишиг гариг, усан тахиа өдөр байжээ. Архивын эх сурвалжид тэмдэглэснийг үзвээс, энэ “Цагаагчин гахай жилийн 11 сарын 9 нь Баасан гаригт усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөл, ёслолыг гүйцэтгэвээс” сайн хэмээн лүндэн зарлиг буусан хэмээжээ.

 

Асуулт: Энэхүү тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?

 

О.Б: Үндэсний уламжлал, түүх, зан заншил, соёлоо илүү таньж мэдэх, залуу хойч үедээ өвлүүлэх талаар ихийг сэтгэн бодож хийвэл, монгол монголоороо үлдэхэд тус нэмэртэй болохсон хэмээн бодно. Өчүүхэн хүний санахад УИХ-ын хүндэтгэлийн чуулган, Засгийн газрын хүндэтгэлийн хурал хийх, Их дээд, дунд сургуулиудад үндэснийхээ түүх соёлоос суралцах өдөр болгох, Гандан хийдэд буяны ном хурах, дээр үед тэмдэглэж байсанчлан эл өдөр амьтны амь егүүтгэхийг цээрлэж, өршөөл үзүүлэх, ядарч яваа нэгэндээ хайр хишгээ үзүүлдэг өдөр болгоосон хэмээн бодож байна. Эл өдрийн нэг чухал зүйл нь монгол үндэстэн бидний бусдаас ялгарах онцлог, өвөрмөц байдлаа илүү дээдлэн хүндэлсэн өдөр байвал тун сайнсан гэж бодно. Ингэж чадвал, дэлхий дахинд монгол үндэстэн гэдэг чинь ийм үндэстэн гэдэг бусдаас ялгарах онцлогийг буй болгох болов уу. Биднийг чинь морьтой монгол гэдэг, гэтэл орчин үед мориноосоо буугаад хотод амьдраад ирэхээр ямар монгол болох билээ, гэдгээ бодмоор. Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Монгол төрийн түшээд, эрхэм хүмүүсийн түүх, шашдирыг олноо таниулж, судалж, сурталчлах явдал нэн чухлыг энд бас хэлмээр байна.

 

Асуулт: Энхүү төрийн их ёслол болсон газар яг хаана байдаг вэ?

 

О.Б: Энэ үйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн, маш сонирхолтой бүтээлүүд хэд бий. Тэдгээрт өгүүлснээс үзвэл, Их Хүрээний төвийн шар ордон гэдэг нь одоогийн Урлан бүтээх төвийн орчим байсан болов уу хэмээн бодохоор байгаа. Төрийн ёслол хийхээр Богдыг Дээд сүмийн хажуугаар явж, Төрийн ордоны өмнө орших хаалганд тулж их буугаар гурвантаа буудсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Нарийн судалгаа хийвэл тэрхүү газрыг тогтоож болно. Их Хурлын ордон барих асуудал ид яригдаж буй үед үүнийг судлахад илүүдэх юун билээ..

 

 

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1956

Бүлэг: Ярилцлага

2008 онд Ховдын сонгогчид хэнийх нь хацрыг үнсэж, хэнийх нь хонгыг хорсгох бол

“Болор толь” судалгааны төвийн захирал Г. Отгонрагчаатай цаг үеийн сэдвээр сонирхолтой ярилцлага хийлээ.

 

-Байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага 2004 оноос эхлэн бизнес, улс төрийн чиглэлд судалгаа, шинжилгээ, төлөвлөлт хийн ажиллаж байна. Бидний хийж байгаа ажлуудаас илүү сонирхол татам байж болох нь тойрог, сонгогчдын төрх байдлыг тодруулах судалгаа. Хуучин болоод шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хууль, мөн сая өргөн баригдсан хуулийн төслийн үзэл санаанд нийцүүлсэн байдлаар уг судалгааг дахин энэ намар баруун бүсээс авлаа.

-УИХ-ын сонгуулийн хууль, өргөн баригдсан хуулийн төсөлтэй нийцүүлсэн байдлаар гэж ярилаа, үүнийгээ тодруулахгүй юу?

-За, хуучин хуулиар /Их Хурлын сонгуулийн хууль шүү/ 76 тойрог, 1 сонгогч нэг саналын эрхтэй байсан. Шинэ батлагдсан хуулиар олон мандаттай тойрог, 1 сонгогч 1-ээс дээш хүн амын тоотой харгалзуулан хэд хэдэн саналын эрхтэй байхаар тогтсон бол, өргөн баригдсан хуулийн төсөл пропорциональ буюу 1 тойрог, 1 сонгогч 1 санал мөртлөө нэр дэвшигчид нь биш намд нь саналаа өгнө.  Тэгэхээр дээрх хуулиуд болоод хуулийн төслийн концепцийг барьж судалгаа хийгдсэн ба 2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан Прогнозыг аль ч тохиолдлоор нь харьцуулан харж болно.

-  Сонирхолтой л юм. Судалгаа ямар шатандаа яваа вэ?

-Хэзээний тэмцэгч ард түмэн Ховдын сонгогчид хэнийх нь хацрыг үнсэж, хэнийх нь хонгыг хорсгох нь мэдээж сонин… Бидний нэг хэсэг тэнд ажиллаж бас аж төрж байна. Мөн улс төрийн нам, хүчнүүдийн харьцаа, нэр дэвшигчдийн рейтинг гээд олон зүйл таны сонирхлыг өдөөж байгаа байх. УИХ-ын сонгуулийн хуучин хуулиар 42, 43, 44 гэж байсан 3 тойргийн сонгогчдыг 95.4 хувийн итгэлтэй төлөөлөх чадвар бүхий нийт 1200 хүнийг судалгаанд хамруулсан.

-Судалгааны үр дүнгээс сонирхуулаач?

-Одоогоор Ховдчуудын 13 хувь нь амжиргааны сайн нөхцөлд, 30 хувь нь дундуур түвшинд, 40 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ л дөнгөж хангадаг бол 17 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ ч хангах чадваргүй аж төрж байна. Аймгийн иргэдийн үнэмлэхүй хувь /62 хувь/ нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хямралтай хүнд байдалд байна хэмээн үзжээ. Мэдээж улс орны нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын түвшинд алдаа дутагдал байгаа нь амьдралд шууд нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Харин 23 хувь нь дүгнэлт өгөхөөс татгалзсан бол 10 хувь нь тогтуун байна, ердөө 3 хувь нь л сайн гэсэн хариулт өгч байна.

-Судалгаанаас 2008 оны сонгуулийн урьдчилсан прогнозыг харж болох уу?

-Судалгааны нэг хэсэг нь таны асуултын хариултыг тов тодорхой өгөхөд чиглэсэн. Юун түрүүн сонгуулийн ирц ямар байх тухайд 2008 оны УИХ-ын сонгуульд Ховд аймгийн сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 75 хувь нь оролцож саналаа өгнө хэмээн хариулсан бол 21 хувь нь шийдээгүй байна, 3 хувь нь оролцохгүй хэмээн хариулсан. 2008 оныг угтаж улс төрийн намуудын Ховд аймаг дахь ерөнхий рейтингийг тогтоовол дараах байдалтай байна. АН 36,6 хувь, МАХН 27,0 хувь, АТН 3,1 хувь, ИЗН 2,1 хувь, ЭОН 1.8 хувь, Иргэний байгууллага хөдөлгөөнүүд 1.8, БНН 1.6 хувь, Бие даагч 1.2, ҮШН 0.9 хувийн рейтингтэй байна. Хамгийн өндөр рейтингтэй байгаа хоёр намыг хуучин тойргоор нь харьцуулан харуулвал: 42-р тойрог дээр АН 35 хувь, МАХН 33 хувь, 43-р тойрог дээр АН 41 хувь, МАХН 34 хувь, 44-р тойрог дээр АН 45 хувь, МАХН 28 хувьтай гарчээ. Эндээс тойрог тус бүр дээр Ардчилсан намын ерөнхий рейтинг өндөр байгааг харж болохоор байна.

-  Өмнө явагдсан УИХ-ын сонгуулиудад МАХН байнгын ялалт байгуулж байсан, нэг ёсондоо улаан тойрог. Харин энэ судалгаагаар өөр дүр зураг харагдаж байна. Энэ юутай холбоотой бол?

-   Би өөрийн үзэл бодлыг хэлээд яахав, судалгааны дүнгээс л хэлчихье. Одоогийн УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй хэмээн шийдсэн хүмүүс нийт сонгогчдын гурван хүн тутмын нэг нь байсан. Харин сонгоно хэмээн шийдсэн хүмүүс таван хүн тутмын хоёр нь байлаа. Тойргуудаар авч үзвэл 44-р тойргийнхон сонгосон УИХ-ын гишүүндээ илүү итгэл хүлээлгэж байсан. Дахин сонгохгүй хэмээн шийдсэн хүмүүсээс шалтгааныг нь тодруулахад хийсэн ажил байхгүй, амласандаа хүрдэггүй, ажлын туршлагагүй, намын харъяалал хэмээн туйлширдаг зэрэг асуудлуудыг дурдаж байсан.

-   Таниас одоо нэг зүйлийг лавлая. Намуудаас Ховд аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн рейтингийг тогтоов уу?  

-   Тиймээ, судалгаанаас олон зүйлийг харж болно. Ховд аймгийн нөхцөл байдал одоогийн байдлаа хадгалвал Ховд аймгаас 2008 онд УИХ-ын сонгуульд сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид нь 15,3 хувь Д.Дэмбэрэл /МАХН/, 13,4 хувь Н.Хүрэлсүх /АН/, гуравдагч нь 12,7 хувь Т.Лхагва /АН/, 9,5 хувь Л.Пүрэвдорж /МАХН/ нар байх боломжтой юм. Харин Ц.Дамиран /МАХН/, А.Баттөр /АН/, Б.Батболд /ЭОН/, И.Эрдэнэбаатар /ЭОН/ нар социологийн судалгааны мэдээллийг шинжлэх магадлалт статистик аргын үүднээс одоогийн байдлаар Ховд аймгаас гарах хэмжээний санал цуглуулж чадахааргүй байна. 

-  Одоо судалгаагаа орхиод таны үзэл бодлыг сонирхьё. 2008 оны УИХ-ын сонгуулийг тодорхойлж хэлвэл?

-  Аль ч цаг үед улс төрд орно, тогтвортой байна гэдэг хүч сорьсон, ухаан шалгасан ажил байдаг. Тиймээс өнөөгийн Монгол орны нийгэм-эдийн засаг, тойрог сонгогчдын үйл байдал ч энэ л үйл явцыг дахин давтана. Улс төрийн нам, хүчин, нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн компаний зөв стрөтеги, нөлөөлөл тогтоох хэмжээний санхүү, материаллаг зардал, хүний нөөц, боломжит хувилбар боловсруулах мэдээлэл, судалгаа, имиж бүтээх, маркетинг, PR, мессеж, реклам, сурталчилгаа зэрэг шийдвэрлэх ёстой олон олон ажлууд хүлээж байгаа. Төв нь улс төрийн чиглэлийн мэргэжлийн байгууллага учраас монголын улс төрийн амьдралд амтагдах төдий буй шинэ сортын сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.Үр ашигтай байдлыг хангая гэхээр тэгш байдал алдагддаг, тэгш байдлыг хангая гэхээр үр ашиг буурах гээд байдаг. Тиймээс тэгш байдал, үр ашгийг хослуулья гэвэл судал, судал бас дахин судал. Ер нь хааны титэмд хүрдэг хууль нь улс төрийн шаардлага, хэрэгцээ, хүсэл сонирхолыг чанд мэдэрч, эрэлтийг хангахуйцаар ажиллах л явдал байдаг. Тэгвэл гуйж биш гуядаж сонгогдоход ойрхон байдаг.

Та баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1778

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter