196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо

“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан.  Харин хэдхэн хоногийн өмнөөс "энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа.

Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II  гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо.  Яг чухам юу болов?

Бид киногоо олон нийтэд хүргэхийн тулд маш олон ажлыг зохион байгуулсан. “Монгол улс даяар” киногоо гаргана гэж олон нийтэд зарлаж тэр амлалтандаа ч хүрсэн. Монгол орны дөрвөн зүг найман зовхист сууж байгаа монгол түмэндээ нэгэн зэрэг богино хугацаанд киногоо үзүүлж чадсан.
Мөн кино төслийн хүрээнд дэлхий даяар тархан ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэж үзүүлэхээр МУ-ын ГХЯ, Монгол улсаас гадаад орнуудад суугаа Элчин Сайдын Яамдууд, улс орон болгонд байгаа монголчуудын холбоо, урлаг соёлын байгууллагууд, оюутны холбоо, хувь хүмүүсүүдийн тусламжтайгаар зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад бид сэтгэл өндөр аялалдаа гарсан.   
Төлөвлөгөө ёсоор Герман улсын Бонн хот, АНУ-ын Денвер хотоос эхлэн киногоо гаргасан. Тэгээд Германы Мюнхен, Лейпциг, Берлин, Польшийн Варшав, Караков, Чех улсын Бланско, Праг хотуудад гаргаад Злин, Пардубице хотуудад гаргахын урд өдөр киног чинь интернетэт тавьчихсан байна, хүмүүс үзэж байна гэнээ гэж  урдны газруудад кино ирж үзсэн маш олон хүмүүс утсаар хэлж мэдээлэл өгсөн. Бид ч өөрсдөө интернет дээр бүр шууд үзэх байдлаар тавьчихсан байгааг харсан. Үнэндээ тэр үед гайхах, гомдох, үзэн ядах сэтгэл төрсөнийг нуухгүй ээ.
Гэхдээ бид үнэхээр сайн бүтээл хийсэн болохоор хүмүүс ингэтлээ түүний хойноос хошуурч, хоцорчих вий гэж айж бас атаархаж байгааг мэдэрсэн. Бид кино театруудаар үзсэн үзэгчидээрээ ч, цахим ертөнцөөр үзсэн үзэгчидээрээ ч үнэхээр рекорд тогтоож чадлаа. Энэ уран бүтээлийг ийм амжилтанд хүргэхэд оролцсон хүн бүхэнд, төслийн багийн хамт олондоо, уран бүтээлчиддээ, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хүмүүсийн энэ их хүлээлт та нарын хүч хөдөлмөр байлаа... Нэг хэсэгтээ мартагдахааргүй дуулиан болсон шүү.
Аялал маань цаашлах тусам интернетээр үзэх хүмүүсийн тоо ихсэж, бидний арга хэмжээнд ирэх хүн цөөрч байгаа болохоор цаг хугацаа, зардал мөнгөө бодсон ч бид буцах хэрэгтэй юм байна гэх шийдвэрт хүрсэнээр Швецарь улсын Цюрих, Женев улсад киногоо гаргаад манай багийнхан буцацгаасан. Харин төлөвлөгөө ёсоор Голланд, Англи улсад суугаа монгочууддаа бид киногоо гаргахаар болоод байгаа.

Та бүхнийг уг нь энэ киногоо Оюуны өмчийн газраар баталгаажуулсан, найдвартай хамгаалалтад хийсэн гэж ойлгож байлаа.

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар гэж төрийн  том аппарат Монгол улсад ажиллаж байгаа. Энэ газарт Монгол улсад оюуны бүтээлээ туурвиж бүтээсэн хүмүүс бүтээлээ бүртгүүлж, хамгаалуулж, баталгаажуулдаг. Тэр жишгээр нь бид киноныхоо зохиогчийн эрхийг баталгаажуулж гэрчилгээ авсан. Иргэн бүр төр засагтаа итгэж, хууль дүрмээ хүндэлж, түүнийгээ дагаж биелүүдэг байх үүрэгтэй.

Мэдээлэл солилцооны технологи  өндөр түвшинд хүрсэн ялангуяа интернэт өргөн хэрэглээний болсон өнөө үед оюуны бүтээлийг хамгаалах тун хэцүү асуудал болжээ
Намайг анх гадаадад суугаа монголчууддаа киногоо гаргах тухай холбоо тогтоож эхэлж байхад холбогдож байгаа хүмүүс киногоо интернетэд тавьчихваа, хэн ч ирж үзэхгүй шүү энэ тал дээр анхааралтай байгаарай гэж хэлж байсан. Бид Оюуны Өмчийн Газраас зохиогчийн эрхээ авчихсан, интернетэд тавих болоогүй, ер нь өөрсдийнхөө зүгээс сайн хамгаалалттай гэж үзэж байсан болохоор ийм асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Манай монголчуудын хувьд нүдэн дээр нь харагдаж,гараараа барьж үзэж болж байгаа зүйлээ хүний хийсэн бүтээл гэж үзнэ үү гэхээс оюун ухаанаараа бодож сэтгэж, түүнд зарцуулсан хүч хөдөлмөрийг уран бүтээл гэж тооцож үздэггүй юм байна.  Тэр ч утгаараа дуучдын гаргасан шинэ цомгийг дэлгүүрээс худалдаж авсан даруйдаа л интернетэд бусад хүмүүс хуулж авч ашиглаж болох байдлаар хуулбарлаад тавьчих жишээтэй. Бусад кинонууд ч адил...

Гэхдээ энэ бүгд нь хулгайлсан зүйлүүд болохоор дуу дүрс, чанарын хувьд эх бүтээлээсээ хэд дахин муу бичлэгүүд байдагийг та бүхэн мэдэж байгаа. Хүмүүс чанартай брендийн хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай бусдын өмнө бардам алхадаг шиг сайн бүтээлийг зориулалтынх нь хэрэгсэлээр, кино театрт, концертын танхимд нь үзэж сэтгэл ханамж авах чинь өөр шүү дээ. Үүний төлөө мөнгө төлнө гэдэг чинь тэр бүтээлийг хийсэн уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж, өөртөө сэтгэлийн таашаал авсаны төлөө мөнгө зарцуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Компьютерийн дэлгэцийн араас тэр бүтээлийн жинхэнэ гоё сайханыг, дуу дүрсний өндөр чанарыг ялгаж салгаж мэдэрч чадахгүй л дээ. Гэхдээ л үнэгүй юм болохоор гацаж удсан ч хамаагүй үзэж л байвал боллоо гэсэн  гэсэн бодолтой байдаг юм байна. Бүр зарим нэг хүмүүс ингэж интернетэд үнэгүй тавьж өгсөнд нь баярладаг байсан бол өөрсдөө зохион байгуулаад кино гаргах ажил дээр гар бие оролцоод ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр гаргаж хийдэг болохыг ойлгож авлаа гэж хэлж байсан.

Интернетээр үзсэн ч гэсэн дэлгэцээр үзэхээр ирсэн хүмүүс маш олон байсан, зарим нь бүр үзэхгүй тэсэж байгаад ирлээ гэсэн залуус ч байлаа. Тэднийг үнэхээр боловсрол, мэдлэг, өөрийгөө хүндэтгэх үзэл, бусдыг үнэлэх үнэлэмж өндөртэй залуус юм байна гэсэн бодол төрж байлаа. Монголд интернет үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд, интернетийг ашиглаж өдөр тутмынхаа хэрэгцээ болгон ашиглаж байгаа монгол хүн бүхэн хууль бусаар тавигдсан зүйлүүдийн эсрэг байж, эв санаагаа нэгтгэж ажиллаж байхыг уриалж байна. Хэзээ нэгэн цагт өөрийн чинь үйлээ үзэж байж хийсэн бүтээлийг интернетэд  үнэгүй үзэж, ашиглахаар тавьчихсан байна гээд төсөөлөөд бодоод үзээрэй л дээ...   

Мэдээж ингээд кино интернетэд тарчихаж, энд тэнд үзүүлээд байгаа юм байна гээд орхихгүй байх.
Бид Монголд холбогдох газруудад нь хандан хөөцөлдөж эхлээд буй. Манай багийн зарим маань энэ бүгдийг хөөцөлдөхөд тэнд биечилэн байх хэрэгтэй болсон учираас ч буцсан байгаа. Хамгаалах газар нь бүртгүүлээд хамгаалуулаад байхад ингэж тархсан тул буух эзэнтэй, буцах мөртэй байх биз ээ. Юмс удахгүй тодорхой болох байх гэж итгэж байна. Уг нь төр нь иргэдийнхээ  оюуны өмчийг хамгаалж чаддаг, түмэн олон нь түүнийг үнэлж хүндэтгэдэг байвал сайнсан. Тийм ээ!?

Та  Лoндонд ганцаар ирэхээр боллоо. Кино тань ч төлөвлөсөн хоёр өдөртөө бус ганцхан өдөр гарахаар болоод буй. Киног ирж үзэх үзэгчиддээ юу гэж хэлмээр байна.

Бидний дэлхийг тойрох аялал бусдын хөдөлмөрийг үнэлж хүндэлдэггүй, амиа бодогч, хорлон сүйтгэгч хэсэг бүлэг залуусын үйлдэлээр өндөрлөж байгаа хэдий ч киногоо жинхэнэ кино дэлгэцэн дээр үзэх юмсан гэсэн олон арван хүмүүс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо ч гэсэн манай хотод ирээч, киногоо гаргаач гэсэн хүмүүсийн урилга тасрахгүй  байгаа. Гэвч энэ бүгдийг хийхэд асар их зардал орох болно. Нэгэнт кино гарах нь хэвээрээ байгаа Лондон хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа киногоо ирж үзээрэй гэж урьж байна. Кинотой холбоотой хийгдсэн дурсгалын зүйлс зэргийг би үзэгчиддээ тараана.  Кино театрт олуулаа суугаад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, киноныхоо дуу дүрсийг мэргэжлийн техник хэрэгсэлээр үзэж сонирхох нь компьютерийн дэлгэцээр үзсэнээс хэд дахин илүү гэдгийг ойлгож байгаа байх. Кино гаргасан хотуудад үзсэн хүмүүс энэ тухай илүү гоёор өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжүүдээ илэрхийлэх байсан байх. Эх орноосоо алс хол суугаа, олон жил гэртээ хариагүй байгаа хүмүүс олуулаа нэг дор цуглараад залуу насаа, найз нөхдөө, эх орныхоо тухай ярилцаж хөөрөлдөх бас нэгэн боломжийг олгож өгсөнд тэд маш их баярлаж байсаныг хэлэх юун.  

Энэ явдал нэг талаар та бүхэнд тооцож хэлэхэд амаргүй алдагдал учируулж буй ч нөгөө талаар олон зүйлийг мэдрүүлсэн ойлгуулсан их туршлага болж байгаа байх.
Манай кино төсөл уран бүтээлийг ямар түвшинд, ямар зохион байгуулалттай, яаж хийвэл амжилтанд хүрч болохыг монголд өнөө үед уран бүтээл туурвиж байгаа хүмүүст мэдрүүлэх, таниулах зорилгыг бас агуулж байсан. Тэр ч утгаараа Монголд анх удаа 3 хот 21 аймаг, 310 суманд киногоо нэг цаг хугацаанд гаргаж, кино дагасан бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж, улс орон дамнаж киногоо гаргалаа. Хэдийгээр интернетэд тавигдсанаас болж бид алдагдалд орж, гадаадад гаргах ажлаа зогсоосон ч энэ удаагийн аялал биднийг маш олон танилуудтай болгож, асар их туршлага суулгалаа. Дараа дараагийн ийм ажлуудыг яаж зохион байгуулвал илүү оновчтой байх, хэнтэй харилцаа холбоо тогтоож ажиллах, хаагуур маркетинг хийх гэх мэтийн олон шинэ санаануудыг олж авлаа.. Ямар ч байсан аянд явсаных ганзага хоосон буцсангүй.
Эцэст нь хэлэхэд чадсан ч чадаагүй ч өөрөө хийж, оролдож үзсэн хүн л бусдын хийж байгаа ажлыг ойлгож мэдэрдэг шүү дээ. Монголчууд оюуны өндөр чадамжтай хүмүүс гэж бид бахархах дуртай. Тэр тусмаа гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монгол хүн бүхэн монголчуудынхаа хийсэн оюуны бүтээлийг үнэлж хүндэлдэг, түүгээрээ бахархаж, олон түмэнд түгээдэг байх нь зүйтэй юм шүү гэдгийг залуустаа хэлмээр байна.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй Лондонд уулзацгаая.

Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат


Үүссэн нөхцөл байдлаас болж Лондон хотноо энэ кино зөвхөн 11 сарын 18-д 18:00,  21:00  цагуудаас гарахаар хуваарьт өөрчилөлт орж, мөн үзэгч түмэнд киноны холбогдолтой дурсгалын зүйлсээс гардуулах юм байна.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1622

Бүлэг: Ярилцлага

Би чамд хайртай

Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II  гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо.  Яг чухам юу болов?

Бид киногоо олон нийтэд хүргэхийн тулд маш олон ажлыг зохион байгуулсан. “Монгол улс даяар” киногоо гаргана гэж олон нийтэд зарлаж тэр амлалтандаа ч хүрсэн. Монгол орны дөрвөн зүг найман зовхист сууж байгаа монгол түмэндээ нэгэн зэрэг богино хугацаанд киногоо үзүүлж чадсан.
Мөн кино төслийн хүрээнд дэлхий даяар тархан ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэж үзүүлэхээр МУ-ын ГХЯ, Монгол улсаас гадаад орнуудад суугаа Элчин Сайдын Яамдууд, улс орон болгонд байгаа монголчуудын холбоо, урлаг соёлын байгууллагууд, оюутны холбоо, хувь хүмүүсүүдийн тусламжтайгаар зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад бид сэтгэл өндөр аялалдаа гарсан.   
Төлөвлөгөө ёсоор Герман улсын Бонн хот, АНУ-ын Денвер хотоос эхлэн киногоо гаргасан. Тэгээд Германы Мюнхен, Лейпциг, Берлин, Польшийн Варшав, Караков, Чех улсын Бланско, Праг хотуудад гаргаад Злин, Пардубице хотуудад гаргахын урд өдөр киног чинь интернетэт тавьчихсан байна, хүмүүс үзэж байна гэнээ гэж  урдны газруудад кино ирж үзсэн маш олон хүмүүс утсаар хэлж мэдээлэл өгсөн. Бид ч өөрсдөө интернет дээр бүр шууд үзэх байдлаар тавьчихсан байгааг харсан. Үнэндээ тэр үед гайхах, гомдох, үзэн ядах сэтгэл төрсөнийг нуухгүй ээ.
Гэхдээ бид үнэхээр сайн бүтээл хийсэн болохоор хүмүүс ингэтлээ түүний хойноос хошуурч, хоцорчих вий гэж айж бас атаархаж байгааг мэдэрсэн. Бид кино театруудаар үзсэн үзэгчидээрээ ч, цахим ертөнцөөр үзсэн үзэгчидээрээ ч үнэхээр рекорд тогтоож чадлаа. Энэ уран бүтээлийг ийм амжилтанд хүргэхэд оролцсон хүн бүхэнд, төслийн багийн хамт олондоо, уран бүтээлчиддээ, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хүмүүсийн энэ их хүлээлт та нарын хүч хөдөлмөр байлаа... Нэг хэсэгтээ мартагдахааргүй дуулиан болсон шүү.
Аялал маань цаашлах тусам интернетээр үзэх хүмүүсийн тоо ихсэж, бидний арга хэмжээнд ирэх хүн цөөрч байгаа болохоор цаг хугацаа, зардал мөнгөө бодсон ч бид буцах хэрэгтэй юм байна гэх шийдвэрт хүрсэнээр Швецарь улсын Цюрих, Женев улсад киногоо гаргаад манай багийнхан буцацгаасан. Харин төлөвлөгөө ёсоор Голланд, Англи улсад суугаа монгочууддаа бид киногоо гаргахаар болоод байгаа.
Та бүхнийг уг нь энэ киногоо Оюуны өмчийн газраар баталгаажуулсан гэж сонссон.

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар гэж төрийн  том аппарат Монгол улсад ажиллаж байгаа. Энэ газарт Монгол улсад оюуны бүтээлээ туурвиж бүтээсэн хүмүүс бүтээлээ бүртгүүлж, хамгаалуулж, баталгаажуулдаг. Тэр жишгээр нь бид киноныхоо зохиогчийн эрхийг баталгаажуулж гэрчилгээ авсан. Иргэн бүр төр засагтаа итгэж, хууль дүрмээ хүндэлж, түүнийгээ дагаж биелүүдэг байх үүрэгтэй.

Мэдээлэл солилцооны технологи  өндөр түвшинд хүрсэн ялангяа интернэт өргөн хэрэглээний болсон өнөө үед оюуны бүтээлийг хамгаалах тун хэцүү асуудал болжээ?
Намайг анх гадаадад суугаа монголчууддаа киногоо гаргах тухай холбоо тогтоож эхэлж байхад холбогдож байгаа хүмүүс киногоо интернетэд тавьчихваа, хэн ч ирж үзэхгүй шүү энэ тал дээр анхааралтай байгаарай гэж хэлж байсан. Бид Оюуны Өмчийн Газраас зохиогчийн эрхээ авчихсан, интернетэд тавих болоогүй тул өөрсдийнхөө зүгээс сайн хамгаалалттай байсан болохоор ийм асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Манай монголчуудын хувьд нүдэн дээр нь харагдаж,гараараа барьж үзэж болж байгаа зүйлээ хүний хийсэн бүтээл гэж үзнэ үү гэхээс оюун ухаанаараа бодож сэтгэж, түүнд зарцуулсан хүч хөдөлмөрийг уран бүтээл гэж тооцож үздэггүй юм байна.  Тэр ч утгаараа дуучдын гаргасан шинэ цомгийг дэлгүүрээс худалдаж авсан даруйдаа л интернетэд бусад хүмүүс хуулж авч ашиглаж болох байдлаар хуулбарлаад тавьчих шижээтэй. Бусад кинонууд ч адил... Гэхдээ энэ бүгд нь хулгайлсан зүйлүүд болохоор дуу дүрс, чанарын хувьд эх бүтээлээсээ хэд дахин муу бичлэгүүд байдагийг та бүхэн мэдэж байгаа. Хүмүүс чанартай брендийн хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай бусдын өмнө бардам алхдаг шиг сайн бүтээлийг зориулалтынх нь хэрэгсэлээр, кино театрт, концертын танхимд нь үзэж сэтгэл ханамж авах чинь өөр шүү дээ. Үүний төлөө мөнгө төлнө гэдэг чинь тэр бүтээлийг хийсэн уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж, өөртөө сэтгэлийн таашаал авсаны төлөө мөнгө зарцуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Компьютерийн дэлгэцийн араас тэр бүтээлийн жинхэнэ гоё сайханыг, дуу дүрсний өндөр чанарыг ялгаж салгаж мэдэрч чадахгүй л дээ. Гэхдээ л үнэгүй юм болохоор гацаж удсан ч хамаагүй үзэж л байвал боллоо гэсэн  гэсэн бодолтой байдаг юм байна. Бүр зарим нэг хүмүүс ингэж интернетэд үнэгүй тавьж өгсөнд нь баярладаг байсан бол өөрсдөө зохион байгуулаад кино гаргах ажил дээр гар бие оролцоод ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр гаргаж хийдэг болохыг ойлгож авлаа гэж хэлж байсан. Интернетээр үзсэн ч гэсэн дэлгэцээр үзэхээр ирсэн хүмүүс маш олон байсан, зарим нь бүр үзэхгүй тэсэж байгаад ирлээ гэсэн залуус ч байлаа. Тэднийг үнэхээр боловсрол, мэдлэг, өөрийгөө хүндэтгэх үзэл, бусдыг үнэлэх үнэлэмж өндөртэй залуус юм байна гэсэн бодол төрж байлаа. Монголд интернет үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд, интернетийг ашиглаж өдөр тутмынхаа хэрэгцээ болгон ашиглаж байгаа монгол хүн бүхэн хууль бусаар тавигдсан зүйлүүдийн эсрэг байж, эв санаагаа нэгтгэж ажиллаж байхыг уриалж байна. Хэзээ нэгэн цагт өөрийн чинь үйлээ үзэж байж хийсэн бүтээлийг интернетэд  үнэгүй үзэж, ашиглахаар тавьчихсан байна гээд төсөөлөөд бодоод үзээрэй л дээ...   

Та бүхэн Лoндонд ирэх байгаад бас л энэ интернэтээр тархаснаас болж Есөнмөнх захирал нутаг буцаж та ганцаар ирэхээр боллоо. Кино тань ч төлөвлөсөн хоёр өдөртөө бус ганцхан өдөр гарахаар болоод буй. Киног ирж үзэх үзэгчиддээ юу гэж хэлмээр байна?

Бидний дэлхийг тойрох аялал бусдын хөдөлмөрийг үнэлж хүндэлдэггүй, амиа бодогч, хорлон сүйтгэгч хэсэг бүлэг залуусын үйлдэлээр өндөрлөж байгаа хэдий ч киногоо жинхэнэ кино дэлгэцэн дээр үзэх юмсан гэсэн олон арван хүмүүс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо ч гэсэн манай хотод ирээч, киногоо гаргаач гэсэн хүмүүсийн урилга тасрахгүй  байгаа. Гэвч энэ бүгдийг хийхэд асах их зардал орох болно. Нэгэнт кино гарах нь хэвээрээ байгаа Лондон хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа киногоо ирж үзээрэй гэж урьж байна. Кино театрт олуулаа суугаад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, киноныхоо дуу дүрсийг мэргэжлийн техник хэрэгсэлээр үзэж сонирхох нь компьютерийн дэлгэцээр үзсэнээс хэд дахин илүү гэдгийг ойлгож байгаа байх. Кино гаргасан хотуудад үзсэн хүмүүс энэ тухай илүү гоёоор өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжүүдээ илэрхийлэх байсан байх. Эх орноосоо алс хол суугаа, олон жил гэртээ хариагүй байгаа хүмүүс олуулаа нэг дор цуглараад залуу насаа, найз нөхдөө, эх орныхоо тухай ярилцаж хөөрөлдөх бас нэгэн боломжийг олгож өгсөнд тэд маш их баярлаж байсаныг хэлэх юун.  

Энэ удаад нэг талаар та бүхэнд тооцож хэлэхэд амаргүй алдагдал учируулж буй ч нөгөө талаар олон зүйлийг мэдрүүлсэн ойлгуулсан их туршлага болж байгаа байх?
Манай кино төсөл уран бүтээлийг ямар түвшинд, ямар зохион байгуулалттай, яаж хийвэл амжилтанд хүрч болохыг монголд өнөө үед уран бүтээл туурвиж байгаа хүмүүст мэдрүүлэх, таниулах зорилгыг бас агуулж байсан. Тэр ч утгаараа Монголд анх удаа 3 хот 21 аймаг, 310 суманд киногоо нэг цаг хугацаанд гаргаж, кино дагасан бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж, улс орон дамнаж киногоо гаргалаа. Хэдийгээр интернетэд тавигдсанаас болж бид алдагдалд орж, гадаадад гаргах ажлаа зогсоосон ч энэ удаагийн аялал биднийг маш олон танилуудтай болгож, асар их туршлага суулгалаа. Дараа дараагийн ийм ажлуудыг яаж зохион байгуулвал илүү оновчтой байх, хэнтэй харилцаа холбоо тогтоож ажиллах, хаагуур маркетинг хийх гэх мэтийн олон шинэ санаануудыг олж авлаа. Ямар ч байсан аянд явсаных ганзага хоосон буцсангүй.
Эцэст нь хэлэхэд чадсан ч чадаагүй ч өөрөө хийж, оролдож үзсэн хүн л бусдын хийж байгаа ажлыг ойлгож мэдэрдэг шүү дээ. Монголчууд оюуны өндөр чадамжтай хүмүүс гэж бид бахархах дуртай. Тэр тусмаа гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монгол хүн бүхэн монголчуудынхаа хийсэн оюуны бүтээлийг үнэлж хүндэлдэг, түүгээрээ бахархаж, олон түмэнд түгээдэг байх нь зүйтэй юм шүү гэдгийг залуустаа хэлмээр байна.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2191

Бүлэг: Ярилцлага

Би чамд хайртай 2 - гадаадад суугаа монголчууддаа хүрч эхэллээ

1985 онд 9-р ангийн сурагч байхдаа Би чамд хайртай киног анх үзэж үйл явдалд нь сэтгэл уусан төгсөхөд нь мэлмэрүүлж суусансан. Энэ кино тэр үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Хүний амьдралын хүсэл хясал, хатуу зөөлөнг энэ л киноноос мэдэрсэн нэгэн үе бий…

Би чамд хайртай II кино Монголд гарч байна, нэгдүгээр анги шигээ  үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна хэмээн сонин хэвлэлээр бичигдэж, багын дурсамж сэдрээв. Яаж үргэлжилэх бол,  гол гурван баатар нас тогтчихсон хүмүүс болсон байгаа даа, өмнөх шигээ байж чадах болов уу гэх мэтийн асуулт толгойд эргэлдэн, үзэж сонирхон хариултаа авахын хүслийг бадраана. Анхны киноных нь амтыг мэдэрсэн хүн бүр л ийнхүү бодож хүлээж байсан буй заа. Харь хол суугаа бид яахсан билээ гэсэн арга ядсан бодлыг таасан мэт киног бүтээгсэд гадаад улс орнуудад суугаа Монголчууддаа киногоо толилуулахаар болжээ.

Ингээд гадаад улс орнуудад энэ киног гаргахаар бэлтгэлээ хангаж буй Ерөнхий продюсер-М.Есөнмөнх болон Кино төслийн менежер Б.Уранчимэг нартай товчхон хөөрөлдлөө. 

Нэгэнт энэ киноны талаар Монголд гарсан цагаас нь хойш хэвлэл мэдээллээр их яригдсан, бас үзээгүй үзэгчид ч үзээд амтыг нь мэдрэх тул киноны үйл явдал, өрнөлийн тухай бус харин  хэрхэн бүтсэн мөн түүнийг гадаадад суугаа Монголчууддаа толилуулахаар хэрхэн бэлдэж төлөвлөж буй талаар ярилцая гэж бодлоо. Есөнмөнх захиралд энэ киног хийх санааг гаргасан гэдэг. Олон жил бодож явав уу?
М.Есөнмөнх:
-Би өөрөө ер нь кинонд, тэр дундаа монгол, орос, америк кинонуудад илүү дуртай.  Оросод сургууль төгссөн болохоор орос кино бас их үзнэ дээ. Оросын нэгэн алдартай “Хувь заяаны эрэлд”кино 1980-аад онд анх гарч байсан ба тэр киног би оюутан байхдаа их үздэг байлаа. Хоёр жилийн өмнө Эрхүү хотод албан ажилаар явж байх үеэр тус киноны 2 анги 30 жилийн дараа бүтээгдэж гарсаныг үзээд маш их сэтгэл хөдөлсөн юм. Тэр киног үзсэний дараа Монголын кино бүтээлүүдээс 25 жилийн өмнө гарч байсан, хүн бүхний сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийх санаа төрөн HERO энтертайнмэнтийн найруулагч Б.Баатарт санал хэлж бид хамтран хийхээр болж ажилдаа орсондоо.

Германаас эхлээд гадаадад суугаа Монголчууддаа үзүүлж эхэллээ. Бэлтгэл ажил их байгаа байх. Гадаадад суугаа элчин сайдын яамд, Монголчууд холбоод, байглуулагууд та бүхэнтэй нилээд хамтран ажиллаж байгаа гэж ойлгосон. 
Б.Уранчимэг:
-  “Би чамд хайртай-2” кино маань 2009 оны 09 сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийгээд 09 сарын 10-наас эхлэн бүх аймгийн төв, сумдуудад буюу ойролцоогоор 310 орчим сумдад очин киногоо амжилттай гарган ажиллаа.
Энэ кино маань монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон киноны үргэлжлэл учир киноны 2р ангийг үзэхийг хүсэж бүх монголчууддаа хүрч очин гаргахаар зорин бид гадаад улсад суугаа ЭСЯ, Монголчуудын Холбоо болон оюутны холбоо зэрэг монголоо төлөөлөн ажиллаж байгаа хамт олонтой хамтран киногоо гаргаж байна. Тухайлбал, Герман улсад "WildBerry Tours" компанийн хамт олон,  Денвер хотод “Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг”, Англи улсад “Монголын Элчин Сайдын Яам”, “Британийн Монголчуудын Холбоо”, "MONGOL BRIDGE" компанийн хамт олонтой хамтран ажиллаж байна.
Гадаад улс оронд гаргах ажилд маань ихээр туслан, дэмжин хамтран ажиллаж байгаа элэг нэгт Монголчууддаа талархалаа илэрхийлье.

Гадаадад суугаа анхны үзэгчдийн сэтгэгдэл өндөр байгаа нь цахим хуудсуудаас харагдсан. Шүүмж ч бас бичигдсэн байна лээ. Үргэлжлээд хаана хаана хэзээ гарах билээ.
Бид киногоо Германы Бонн, Мюнхэн, Лэйпциг, Берлин хотуудад гаргасан бөгөөд Германд байгаа Монголчуудад маань ихэнх нь сайшааж, таалан үзсэн ба мэдээж шүүмж, саналууд бас ирсэн. Одоо бид эндээсээ үргэлжлээд Польш, Чех, Унгар, Австри зэрэг улсуудад гаргахаар байгаа. Танай Лондонд 11 сарын 18-д толилуулна. Аль улсын аль хотод, хэзээ гарах дэлгэрэнгүй хуваарийг www.bichamdkhairtai.mn вебээс харж болно.

Энэ киноны маркетинг их сайн хийгдэснээрээ ч үзэгчдэд хүрч байна гэж ярьж буй. Тэр маркетингийн ажиллагааны ард суугаа хүмүүс нь та бүхэн. Кино тань бизнес утгаараа хэр амжилттай төсөл болж байна вэ? Хойшид бас сэдэв төрлөө зөв сонгоод олон уран бүтээл дээр уран бүтээлч нартайгаа хамтран ажиллах хүч урам өгч байгаа байх
-Маш олон хүмүүстэй хамтран богино хугацаанд кино бүтээн гаргаж ажиллахдаа бид хамгийн гол нь нэг баг болон ажиллаж чадсан. Кино бүтээгч “HERO” Энтэртайнмэнтийн хамт олон, “B” production болон Монгол  Кино нэгтгэлийн чадварлаг хамт олон болон залуу жүжигчид энэ киног бүтээсэн болохоор кино маань үзэгч бүхнийг байлдан дагуулж чадсан бүтээл боллоо. Ийм бүтээл маань өөрөө олон нийтэд хүрч, байлдан дагуулж чаддаг юм байна.
Монголын кино урлаг дахин хөгжиж сэргэж байгаа ба монгол түмэн маань киног зориулалтын кино театрт үзэж, кино бүтээлийн сайхныг мэдэрч чадаж байна. Энэ бүгдийн ч нөлөөгөөр кино бүтээлийн бизнес боломжийн амжилттай төсөл болж байгаад баяртай байгаа.
Монголын кино урлагийн уран бүтээлчид маань цаашид улам ихийг хийж, дэлхийн жишигт хүрч чадах олон сайхан кино, урлагийн бүтээлийг бүтээн туурвих чадалтай байна гэдгийг бид мэдэрч байна. Уран бүтээлчдэдээ амжилт хүсье.
(Зураг дээр: Ерөнхий найруулагч Б.Баатар, Ерөнхий оператор Ц.Жамьянсүрэн, Компюьтер графикч Ц.Мөнх-Очир, Ж.Нацагдорж  Ерөнхий зураач С.Энхбаяр Техникч Д.Лутсайхан, Г. Ганзориг  Зургийн дарга Д.Гантулга Хянан тохиолдуулсан Г.Оюунтөгс)

Хайр сэтгэл мөнхийн сэдэв. Анхны анги нь “ингээд цаашаа яах бол” гэсэн асуулт үлдээж төгсөх шиг санагддаг. Тиймдээ ч 2-р анги гарсан сургаар “нээрээ яагаа бол” гээд үзэх сэдэл хөдлөөд байх шиг. Би чамд хайртай III гарах болов уу.
“Би чамд хайртай-2” кино маань 1р ангийн үргэлжлэлийг маш сайхнаар гаргаж кино маань аз жаргалтай, сайхнаар төгсөж байгаа. 2р ангийн кино маань 25 жилийн өмнөх залуусийн хайр дурлалын үргэлжлэл хэрхэн үргэлжил, тэдний үр хүүхдүүдийн хайр дурлалын ээдрээт тавилан тайлагдсанаар хүмүүний амьдралын өнөөгийн байдлыг тод томруунаар харуулсан.  “Би чамд хайртай-3” анги гарах эсэхийг өнөөдөр бид хэлж чадахгүй нь. Энэ бол зохиолч, найруулагчийн уран бүтээлийн сэдэв болон үлдэж байгаа...

За та бүхэнд Цахим Өртөө сүлжээний уншигчдын өмнөөс аян зам тань өлзийтэй, олз омог дүүрэн явахын ерөөл дэвшүүлэе
Баярлалаа. Дэлхий дахинд ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудаа уулзуулан, нэгтгэж байдаг танай цахим сүлжээний хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе!
Бүх Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа өндөр амжилтыг хүсье.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат Британиас.
" />
  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2714

Бүлэг: Ярилцлага

Өнөөдрийн хожигдолт ирээдүйн ялалт

Ярилцсан.В.Даваа Tокиогоос

Ертөнцийн 4 улиралт гүрний цаг тооллын нэгэн хүрд зун халх монголын нутгийг минь баясгаж хөхөө донгодож хөндий тал ногоорч, хүн малын нуруу тэнийж хөдөө хотгүй наадмын бөх, морь,сурын таавар өрнөж буй болов уу?

Салхит,шадивлан,шарга морьтын зуслан, сөгнөгөр, сэлбэ, найрамдалын пионерын амралтыг сэтгэлд буулгаж,сагсан бөмбөгийн шийдэнд од түгтэл наадсан холын тэртээх хүүхэд насаа, Сав, шид, дар, самбараас аваад дамжуулаач гэж хэлэх монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн эрэгтэй тамирчдын хоолойноос би нэгэн үе эргэн саналаа.


Японы Айч аймгийн Комаки хотын спортын цогцолбор ордонд 6 сарын 10наас 14ний хооронд зүүн азийн орнуудын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнтэй хавсарган сард Xятадын Tэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхийн төлөөний тэмцээн боллоо. Уг бүс нутагт хамаарагддаг  8 улсаас 6 орны шигшээ багийн тамирчид хүч хурд авьяасаа сорилцож 1, 2 -p байранд солонгос, японы баг тамирчид шалгарч8сард хятадын тэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхтэй болж  манай баг тамирчид 6р байрыг эзэлсэн юм.

Тэмцээний дараа шигшээ багийн менежир Анандтай товчихон ярилцсан юм

-сайн байна уу? Та, сая манай баг тамирчид сүүлчийнхээ тэмцээнийг тоглож дууслаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сайн ,сайн байна уу? Азийн улс орнууд сагсан бөмбөгийн 5н бүсд хуваагддаг монгол Зүүн азийн сагсан бөмбөгийн бүсд хамрагддаг 8улсын нэг нь юм. Энэ удаа манай бүсээс 6 улсын эрэгтэй баг тамирчид оролцож манайх 6 р байранд орлоо .Монголчууд бидний сагсаны түүхэнд анх удаа том тэмцээнд оролцож байгаагаараа онцлогтой ба энэ тэмцээн нь азийн аварга шалгаруулах эрхийн төлөө цаашилбал дэлхийн аваргын төлөөх бүсчилсэн тоглолт юм .энэ утгаараа азийн зуны спортын наадам, оюутны спортын наадмаас ялгаатай гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй .

- тэмцээнээс манай баг тамирчид суралцсан ажигласан зүйл их байгаа байх энэ талаар та ямар шүү сэтгэгдэлтэй байна вэ?

-Зүүн өмнөд азийн бүсд дэлхийд өрсөлдөх чадалтай япон.солонгос.хятадын баг байдаг азид анх удаа сагсан бөмбөгөөр тоглосон улс бол япон азийг төлөөлж дэлхийн тэмцээнд япончууд л нэг хэсэг тоглодог байсан,харин сүүлийн үед япон хөл бөмбөгийн спорт нь илүү давамгайлж байгаа шүү дээ солонгос,хятадад сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа сайн багуудаас бидний хувьд суралцах зүйл их байна.багаараа довтлох,хамгаалах техникээс эхлээд сэтгэл зүйн хувьд нэг хүн шиг байж нэгэн амьсгалаар амьсгалж байж багийн спортоор амжилт олдог зэргийг манай залуу тамирчид биеэрээ мэдэрсэн болов уу гэж бодож байна.

Бид ийм хүчтэй багуудтай тоглож өрсөлдөж байж хүчтэй болно.туршилга сууна энэ бүхнээ  хойч үедээ уламжлуулна шүү дээ.өнөөдрийн хожигдолтод эмзэглэхээсээ илүү ихийг сурахын төлөө тэмүүлэх нь чухал болов уу? Мэдээж улс орны хөгжил түүний дотор эдийн засгийн нөлөө их л дээ манайхан гадаадын уралдаан тэмцээнд оролцьё гэхээр мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгардаг гадаадаас хүчтэй баг тамирчдыг уриад тэмцээн зохиомоор байдаг нөгөө санхүүгийн гачидал гардаг ингэхлээр манай тамирчид  ур чадвараа өсгөж ази,дэлхийн төвшинд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Зөвхөн дотооддоо лигийн тэмцээн зохиогдож байгаа шүү дээ.

өөр бусад олон зүйлийн бэрхшээл байгаа ч тэр бүхнийг тоочоод цааргалаад байвал энэ спорт минь унтарч хөрнө шүү дээ бид байгаа боломжоо ажиглаж ажиллахаас өөр арга үгүй л байна.

-Манай шигшээ багийн дасгалжуулагч солонгос хүн байсан энэ талаар тодруулж өгнө үү?

-Үнэн амьдрал дээр сагсан бөмбөгийн бүх талаар сайн мэргэшсэн дасгалжуулагч хийчих монгол хүн байхгүй байна. Үүнээс шалтгаалан манай холбоо солонгосын сагсан бөмбөгийн холбоотой ярьж бидний урилгаар 3жилийн хугацаатай энэ дасгалжуулагч ажиллаж байгаа. Бидэнд их зүйлийг чадлынхаа хэрээр зааж байгаа хүн гэдгийг дурдмаар байна.

-Манай тамирчид ганцаарчилсан спортын төрлөөр дэлхийд өндөр амжилт гаргаж байгаа сагсан бөмбөгийн спортоор ийм амжилт гаргах найдвар хэр өндөр бол?

-Монголчууд жудо.чөлөөт бөх,буудлага,бокс зэрэг хувийн тоглолттой спортод гаргаж байгаа амжилт нь бидний байгалиас заяасан бие бялдар зан ааш нь их тохиромжтой гэж ярьдаг энэ үнэний хувьтай байж болох л юм.

Эсрэгээр  монголчууд олуулаа болвол таарамж муутай байдаг энэ нь багаар тоглодог спортод гаргах амжилтад нөлөөлдөг гэж ярьдаг хүмүүс байдаг энэ бас бодууштай байж болох л юм одоогоор манай багийн тамирчид хоорондоо  таарахгүй тохирохгүй зүйл огт үгүй л байна тийм болохоор тодорхой хугацаа бидэнд хэрэгтэй мөн дээр хэлсэн бэрхшээл асуудлыг шийдвэл бид олон улсын сагсаны талбайд тодорхой хэмжээний амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байдаг.

-Та залуудаа тамирчин байсан уу?

-Сагс тоглож байсан тэгэхдээ нэртэй тамирчин байгаагүй жирийн нэгэн тоглогч байсан.

-таньд болон баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэе

баярлалаа.баяртай

-зүгээр дараа уулзацгаая баяртай
  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1958

Бүлэг: Ярилцлага

Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан

Ярилцсан М.Сугар-Эрдэнэ (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)  Токио, Японоос

2009 оны 5 сарын 24. Япон Монгол төдийгүй дэлхий дахины сумо сонирхогчид Токио хотын Кокугикан ордонг ширтэж байлаа. Тасалбар олж авсан азтанууд ордондоо тухлан сууж байхад нэгэн хэсэг нь интэрнэтээр амьсгаа даран хүлээнэ. Монголын гурван хүчтэний хэн нь энэ удаад түрүүлэх бол хэмээн хүлээж байгаа нь тэр. Тэр дундаа Ама хэмээн бидний нэрлэж дуудаж дассан Харумафүжи хэмээх Бямбадоржийг анхныхаа түрүүг аваасай гэж бодож байсан хүн олон байсан болов уу гэж таамагласандаа Асашёрюү Хакухо их аварга нараас хүлцэл эрээд энэхүү ярилцлагаа эхэлсүү.


Ард түмний хүлээсэн анхны түрүү

-    За юуны өмнө анхныхаа түрүүг авсанд баяр хүргэе.

-    Баярлалаа

-    Арслан болсоноосоо хойш нилээд хугацаа өнгөрлөө. Хүн болгон л хэзээ түрүүлэх бол гэж бодож байсан байх гэж бодож байна. Нэг, гурван сарын барилдаанд эхний өдрүүдэд нилээд унаа алдсан.

-    Арслан гэдэг бол хэн болгоны аваад байдаг цол биш л дээ. Энэ цолондоо дасна гэж бас нилээд юм болно. Арслан болно гэдэг амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Сумо сонирхогчдын харьцаанаас эхлээд эргэн тойрон, өдрийн дэглэм хүртэл өөрчлөгдөөд эхэлж байгаа юм. Миний хувьд дэвжээний нэр минь солигдсоныг хэлэх үү, нэрэндээ дасах зохицох гээд их юм байсан. Монгол хүн гэдэг нэр усандаа их хүндэтгэлтэй ханддагийг ч хэлэх үү. Амжилтгүй барилдахын хувьд бол амжилтгүй гэж хэлж болно. Харин маш сайн ойлгосон нэг юм маань сэкивакэ озэкигийн ялгаа юм. Сэкивакэ байхад 10 ялахад л тусгай шагнал авдаг байсан бол арслан тусгай шагнал авдаггүй. Түрүүлэх эс бөгөөс үзүүрлэх. Ийм л зорилго арсланд байдаг. Ганц хоёр унахад ч шүүмжлүүлнэ .

-    5 сарын тэмцээнд хоёр аваргыг унагааж түрүүллээ. Бэлтгэл  ханасан байсан уу? 5 сарын барилдааныг эргэн дурсваас.

-    Бэлтгэл бол би өдөр бүр хийдэг. Сайн муу гэж байхгүй, яг ханатлаа хийдэг. Харин сэтгэл зүйн тал дээр бол сайн байсан. Ээж маань үргэлж хажууд байгааг хэлэх үү. Ер нь спорт бол сэтгэл зүй их хэрэгтэй эд л дээ. Хакухо аваргад уначихаад би за энэ тэмцээн Хакухо аваргынх боллоо гэж бодсон. Аварга ямар ч хийгүй барилдаж байсан болохоор, өөрөө түрүүлнэ гэсэн итгэлээ бүр алдсан. Маргааш нь Хакухо аварга тааралдаад, “Өчигдөр хоёулаа сайхан барилдлаа шүү. Чи хөл тойгдоод тойроод байхад нуруу өвдөөд эвгүй байсан гэж хэлдэг юм. Би ч гэсэн тиймээ, сайхан үзлээ. Харин аваргаас хөл мэх ирнэ гэж бодоогүй шүү” гэж яриад салсан. Тэр өдрөө барилдах гээд сууж байтал Хакухо аварга Котоошюүд унадаг юм байна. Зүв зүгээр сууж байсан хүн чинь гэнэт хамаг бие халуу дүүгээд л, Надад түрүүлэх боломж байна гэж бодогдоод сэтгэл хөдлөөд, түгшиж догдлоод эхэлж байгаа юм. Тэгээд Асашёрюү аваргаа давсан. Асашёрюү аварга бол за за хоёр дүү маань эр бяраа үзээд хэн чадалтай нь түрүүлэг л гэж бодсон байх. Сүүлийн өдөр Котоошюүтэй барилдахад угаасаа барилдаан таардаг болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Баглуулаад эвгүй болсон яг тэр үед одоо шидэх үү, хөөгдөж яваад дэвжээний захад очоод шидэх үү, яадаг юм билээ гэж бодогдоод. Хэдхэн хормын асуудал л даа . Жүдогоор Монголд хичээллэж явсаны ашиг гарсан байх тэр үед. Халз барилдаан эхлэхэд Хакухо аваргын хэлж байсан үг толгойд орж ирж байгаа юм. Аварга бол намайг барьж авах гэх нь мэдээж. Би бол дотор нь ороод нуруунд нь ачаалал өгье гэж бодсон. Тэгээд л зүүн барьц аваад хөлийг нь тойгдож эргээд давсан даа. Аварга надтай дахиж барилдана гэж бодоогүй болохоор тэгэж ярьж байсан байх.

-    Тэмцээн дуусаад аваргатай уулзсан уу?

-    Уулзаагүй байгаа. Бид хоёр дахиад олон удаа барилдана. Харгүй сайхан барилдаж үзэгч олноо баярлуулах болно. Дэвжээн дээр өрсөлдөгч нар ч, дэвжээнээс буугаад л сайхан анд нөхдүүд.

-    Таныг түрүүлэхэд Японд ч, Монголд ч зөвхөн бөх сонирхогчид төдийгүй хүн бүр баярлаж, бараг ардын баяр боллоо. Хүн бүрд хайрлагдаж шүтэгдэж байгаагийн нууц юу байна?

-    Ер нь бөх хүн гэдэг үзэгч олноо баярлуулж, баясгаж байх ёстой гэж би боддог.  Мөнгө төлж, зав зайгаа зарцуулаад ордонд ирж байгаа үзэгчид сайхан барилдаан хараад таашаал хүртэж байх нь зүйн хэрэг. Миний хувьд заавал ялах гэж барилддаггүй. Үзэгч олноо баярлуулж, бага ч гэсэн алжаалыг нь тайлж байхсан гэж хичээж зүтгэж барилддаг. Тэр маань л үзэгч, бөх сонирхогчдод хүрдэг болов уу.

-    Дэмжигчдийн клуб олон биз дээ?

-    Одоо л байгуулах санаатай байна. Урьд нь би дэвжээнийхээ дэмжигчдийн клубтай байхад л угаасаа намайг дэмжиж байгаатай ижил гэж бодоод хийдэггүй байсан юм. Одоо Нагоя, Осака ,Токио, Кюшю гээд байгуулж эхлэнэ.

-    Энэ тэмцээнд хоёр аваргыг хаялаа. Одоо ер нь өрсөлдөгч гэвэл Асашёрюү, Хакухо аваргууд гэж хэлж болох уу?

-    Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр басаж болохгүй. Дэвжээн дээр гарж ирж байгаа бөх болгон миний өрсөлдөгч. Сайн муу, аварга начин гэж ялгадаггүй. Бодож явдаг хамгийн гол юм маань дээр хэлсэн, үзэгч олныг баярлуулах. Өөрийн барилдаанаа хийх, унасан ч давсан ч дараа нь харамсах юмгүй барилдах л гол зорилго.

-    Арслангийн өөрийн барилдаан гэхээр ?

-    Би баруун зүүн аль алинаар нь золгож барилддаг. Бас цүппаридна. Хурц шийдмэг халз мөргөлдөөд шахаж гаргах. Эсвэл цүппаридах. Сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байх жишээтэй.

Ама-гийн атган дахь арслан цол

-    Мэргэжлийн сумод орохдоо л арслан болно гэж мөрөөдөж байсан гэж сонссон юм байна.

-    Тиймээ анх сумод ирж байхдаа л арслан болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Аав маань миний хүү сайхан арслан болно гэж урам хайрлаад л. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүнээс хоёр дахин их хөдөлмөрлөж, ояката багшийхаа үгийг сайн сонсож явсныхаа ачаар хүсэл болсон цолоо авж чадсан. Арслан гэдэг үргэлж үзүүр түрүү булаацалдаж байх ёстой. Одоо энэ сайхан цолоо хамгаалж явах, хэн ч харсан жинхэнэ хүчтэй арслан шүү гэж хэлүүлэхээр хичээнээ би.

-    2008 оны 1 сард арслан цолны төлөөх анхныхаа дайралтыг хийсэн. Урд хоёр тэмцээн нь 20 ялсан байсан.

-    Тэр үед арслан болно гэж ер бодоогүй. Сэтгэл зүй ч бие бялдар ч бэлэн биш байсан. Яарах хэрэг ер байхгүй. Болох юм болдогоороо л болно.

-    11 сарын тэмцээнд 22 ялалттай хүрч ирэн, хүн болгон л Ама одоо озэки болно гэлцэж байлаа. Гэтэл Кисэносато, Гоэйдо нарт унаад эхний 4 өдөрт 2 унаатай болсон. Сандарч байв уу?

-    Сандраагүй. 11 сард сэтгэл санаа, бие бялдрын бэлтгэл бүрэн ханасан байсан. Хүмүүс жижигхэн харагдаад л. Өдөр өдрийн барилдаандаа анхаарлаа хандуулах л чухал байсан болохоос өнөөдөр уначлаа яанаа гэх юмуу, за энэ тэмцээнд 10 ялчихъя гэсэн юм бодоод байж болохгүй. Асашёрюү аваргын ээж Пүүжээ эгч надад, “миний хүү овоог нэг өдөр л шууд босгодоггүй юм. Нэг нэгээр нь хад чулуу зөөж явсаар тэр чинь том овоо болдог юм” гэж сургасан. Би тэр ёсоор нь яваад ялчихаад орой ирэхдээ ээждээ хүү нь нэг хад аваад ирлээ гээд л хэлдэг байсан. Сая ээж маань үргэлж хамт байж, сайхан монгол хоол цай хийж өгч байсан болохоор Монголдоо байгаа юм шиг л сэтгэл хангалуун барилдаж чадсан. Энэ сайхан Монгол орны маань хийморь сүлд, уул ус, ард түмэн, сахиус, өвөө эмээ, аав ээж маань үргэлж түшиж дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

-    Арслан болж чадна гэдэг итгэл хэзээнээс төрж эхэлсэн бэ?

-    Өнгөрсөн жилийн 3 сараас итгэлтэй болж эхэлсэн. Сэкивакэ цолондоо дасаад, арслангуудад унахаа байж эхэлсэн. Дасаад ханаад эхлэхээр сэтгэл илүү юм шаардаад эхэлдэг. Арслан болсон ч чадах юм байна гэсэн итгэлтэй болж эхэлсэн.

-    Арслан болоод шинэ нэртэй болсон. Хүмүүс дассан болоод тэр үү одоо ч сумогийн ордонд Ама гэж дуудаж дэмжиж байгаа харагдах юм.

-    Тиймээ. Шинэ Харумафүжи нэр маань их сайхан утгатай нэр байгаа юм. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай. Ума бол хүлэг морь. Фүжи бол хүн болгон мэдэж байгаа Фүжи хайрхан. Энэ сайхан нэрээ зөв дааж явна гэсэн бодолтой байдаг. Мэдээж би Ама нэрэндээ хайртай байсан. Ояката багш маань нэрээ солих хэрэгтэй гэж хэлсэн болохоор сольсон. Сумод багшийн үг хууль. Жишээ нь багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би тиймээ багшаа энэ алим байна гэж л хэлнэ. Багш маань намайг бодоод энэ сайхан хүндтэй нэр өгсөнд нь багшдаа их баярлаж явдаг. (исэгахама ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь их аварга Асахифүжи.)

Ээж минь миний амьд сахиус

-    NHK телевизийн ярилцлаган дээр аав ээждээ хамгийн их баярлаж явдаг гэж хэлж байсан.

-    Би энэ сайхан хувь тавилангаар тэнгэрлэг сайхан Монгол орондоо, сайхан аав ээжийнхээ хүү нь болж төрсөндөө бахархаж баярлаж явдаг. Бурхнаас заяасан энэ буян хишгийг зөв дааж, зөв амьдарж явах хүсэл тэмүүлэлтэй. Багадаа ааваа дагаад л барилдааныг нь үзээд ,  бөх болно гээд дүрдээ итгэчихсэн  байнга ноцолдож явдаг хүүхэд байлаа. Наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхчүүд зааны тугал хүрээд ирж гээд өхөөрддөг байсан. Цэрэнпунцаг ах намайг 5 том гэж дууддаг байсан юм. Би толгой, гар хөл их том хүүхэд байж л дээ. Аавыгаа дагаад бөхчүүд дунд өссөн болохоор монгол бөхийн ахас дээдсээ хүндлэх зарчим гээд ёс заншлаас бага ч гэсэн суралцаж чадсан гэж бодож явдаг. Ээж маань үргэлж юм зааж, сургадаг хүн. Бага байхад маань ном их уншуулдаг байлаа. Манай гэр том номын сантай. Монте кристо гүн, Монголын нууц товчоо, Эр бор харцага, Морь унасан толгойгүй хүн, Цагаан  бээлий, Жонон гуйлгачин хоёр гээд сонгодог зохиолуудыг тэр үед уншсан. Лхагваа ах уншсан номноосоо их ярьж өгнө. Сонсож байгаад хорхой хүрээд , одоо болсон би өөрөө уншина гэдэг байж билээ. Робинзон Крузог уншаад Баасанг Крузо яв гээд хөөж байхад анх удаа сэтгэл уяраад уйлж байсан юм. Дараа нь уйлсандаа их гайхаж байсан юм даг. Ээж бага байхад зүйр цэцэн үг хэлдэг, зааж өгдөг байсан. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж байнга хэлдэг байлаа. 5 сарын тэмцээнд ээж  монгол махаар сайхан монгол хоол цай хийж, намайг дасгалжуулж өгсөн. Ээждээ маш их хайртай, бахархаж явдаг. Миний амьд сахиус бол ээж маань. Би хоёр ахтай. Аймгийн начин Баасандорж, Улсын начин Лхагвадорж. Бид нар хоёр хоёр насны зөрүүтэй. Ах нар маань тус тусын бодолтой улсууд. Намайг зөв сургаж хүмүүжүүлсэнд нь баярладаг. Одоо ч дотно, байнга уулзана. Хол байвал утсаар яриад л юу хийж байна, өнөөдөр юу идэв гээд л халамж анхаарал тавьж байдаг юм. Би олон дасгалжуулагчтай байгаа биз. (Инээв)

-    Эцэг эхийн ачийг хэзээ ч хариулж дуусна гэж байдаггүй юм гэнэ лээ. Өдий хүртэл  аав ээжээ хамгийн их баярлуулсан юм гэвэл юу вэ?

-     Аав маань үр хүүхэдтэй болоод хүний хамгийн жаргалтай үе бол хүүхдүүд нь зөв шударга амьдраад сайн сайхан явахад ямар ч аав ээжийн нүдний харц дээшээ, нуруу тэгш байдаг. Тиймээс аав нь хүүгээ , 2 ахыг нь хараад үр хүүхдээрээ бахархаж, ямар ч хүний өөдөөс эгц харж, нуруу тэнэгэр байгаадаа сэтгэл хангалуун жаргалтай байнаа гэж хэлж байсан. Үр хүүхэд нь зөв шударга, сайхан явах л аав ээжийхээ ачийг хариулж байгаа хэрэг гэж би дотроо бодож явдаг.

-    Асашёрюү аваргатай их дотно харагддаг?

-    Бид нар Монголд Эрдэнэбилэг багшийн “Удам” клубт цуг хичээллэж байсан. Тийм болохоор намайг Японд ирэхэд төрсөн дүү шигээ хүлээж аван, хайрлаж халамжилж, тусалж дэмждэг байсан. Анх ирж байхад жүрод барилдаж байсан. Үнэхээр булган сүүлтэй аварга, сайхан ах, сайн хүн гэж бодож хүндэлж явдаг.

Зовлого зовохоос зориг мохохгүй

-    Ямар хувь зохиолоор сумо бөхөд орсон хэрэг вэ?

-    Тэр үед ч сумо Монголд жинхэнэ моод болж байсан. Гэхдээ анх бол би сумо биш жүдод явах гээд сумо болчихсон юм. Кёкүшюзан сангаас Японы жүдо бөхийн сургуульд хүүхэд явуулна гээд шалгалт аваад аавтайгаа хамт очсон. Өмнө нь нэг өгөөд тэнцээгүй байсан юм. Очтол харин жүдо биш сумогийн шалгалт байдаг байгаа. Аав, “нэг ирснийх шалгуулчих” гээд ортол тэнцсэн хэрэг. Сумогийн Бат-Ундрал, Ууганбаяр бид гурав тэнцэж байлаа. Аав, “санаандгүй ч гэсэн яая гэхэв, хувь тавилан юм байлгүй дээ” гээд сумод явахыг зөвшөөрсөн. Ээж харин хүүгээ санана гээд бага зэрэг дургүйцсэн тал бий. Ингээд л 2000 оны 9 сарын 16 нд Японд ирж байлаа. Анх удаагаа хол газар явж үзэж байгаа минь тэр.

-    Сумогийн шинэ бөхийн амьдралыг их хүнд гэж сонссон юм байна.

-    Хамгийн хэцүү нь гэрээ санах. Ялангуяа ээжийгээ санаад л уйлдаг байлаа. Утсаар ярьж чадахгүй захиа л бичнэ. Гэрийхэн маань чи чадна болно гээд л урам итгэл өгсөн хариу бичнэ. Ээжийнхээ зургийг харж үнсээд л уйлдаг, зурагнаас ээжийн үнэр үнэртээд байгаа юм шиг санагддаг байсан.

-    Бэлтгэл сургууль бас хэцүү байсан биз?

-    Гэрээ санах бэлтгэл сургуулиас хэцүү байлаа. Япон явах гэж байхад Нямдорж ах, “Аливаа юмыг хялбар амар гэж бодоод очихоор хүн шантардаг юм. Анхнаасаа хатуу хэцүү, чанга гэж бодоод очихоор гайгүй юм шиг санагддаг. Чамайг тэнд Даваанямын Бямбадорж гэхгүй Монголын Бямбадорж гэж хэлж ярих болно. Аав ээжийнхээ төдийгүй Монголын хүү гэж бодоод чанга бодолтой, тэсвэр хатуужилтай бай” гэж захиж байсан. Би тэр ёсоор нь ирсэн, бэлтгэл ч бодсоноос гайгүй байсан. Нямдорж ахын энэ сургаал үг надад их хэрэг болсон. Тэр үед сумогийн доор зиндаанд олон монгол бөх байсан. Бид нар орой болохоор дор бүрнийхээ ажлыг дуусгачаад цэцэрлэгт цугладаг байлаа. Тал талаас баахан дугуйтай улсууд ирнэ. Тэгээд л дуулаад л, яриад л. Аварга болно, тэгнэ ингэнэ гээд л хөөрхөн цагаахан мөрөөдөөд л сууж байдаг байлаа.

-    Та мэргэжлийн сумод ороод жонокучи, санданмэ, жүрё, макүүчид түрүүллээ. Сумод ороод хамгийн их баярласан нь хэзээ вэ?

-    Бөхчүүд жүрод , дээд зиндаанд дэвшээд хамгийн их баярласан гэж ярьдаг. Миний хувьд хамгийн их баярлаж байсан маань 2001 оны 3 сард жонокучид түрүүлсэн явдал. Анхны түрүүг хэлэх үү, тэр ялалт надад маш их урам зориг, хүч чадал өгсөн.

-    Сүүлийн тэмцээнүүдэд та хоёр аваргатай адил хэмжээнд барилдаж байгаа. Сумо сонирхогчид ч, мэргэжилтнүүд ч удахгүй ёкозүна болно гэж хэлж ярьж байна. Харин сумогийн холбооны аваргын зөвлөлөөс нилээд хатуу шаардлага тавьж байгаа бололтой.

-    Яарж бачимдах хэрэг ер байхгүй. Аварга болох хүн гэдэг цаанаасаа өөр байдаг. Сумо сонирхогчид төдийгүй холбооныхонд бүгдэд нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хэрэв холбооноос болоогүй байна гэж байгаа бол би ч тиймээ болоогүй байна гэж хүлээн зөвшөөрнө. Миний хувьд бол бэлтгэлээ хийгээд, хоолоо идээд явж байхад боллоо. Өөрөөр хэлбэл хийх ёстой юмаа хийгээд явж байхад хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна.

-    Таны хувьд сумо гэдэг юу вэ?

-    Сумо гэдэг миний хувьд амьдрал, амьдралын ухаан заах багш, тэмцэл, энэрэнгүй сэтгэл. Энэ бүхэн нийлээд сумо болно. Харахад жижигхэн энэ дугуй дэвжээн дээр зөвхөн ялалт ялагдал биш, тэсвэр хатуужил, сорилт шалгалт, нөхөрлөл гээд л бүхэл бүтэн амьдрал явагдаж байдаг. Энэ дэвжээн дээр ёс заншил, даруулгатай зангаас эхлээд амьдралын ухааныг сурдаг.

-    Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

-    Баярлалаа. Таван цагариг, Даяар Монгол сониноор дамжуулаад Монголын ард түмэндээ, АНУ дахь Монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцлагаа дуусгаад гарж явахад Америкийн болон хэд хэдэн телевизийхэн ирээд ярилцлага авахаар хүлээж байлаа. Аав ээжийн хүү Бямбадорж, Ардын хүү Ама, арслан Харумафүжигийн амжилтын товчоон улам улам арвитахын ерөөл бат оршиг оо.


Харумафүжи Коохэй амжилтын замнал

2001 он 1 сар- анхны тэмцээн
2001-03- жонокучи түрүүлэв
2002-03 санданмэ түрүүлэв
2004-03 жүрёд дэвшив
2004-09 жүрёод түрүүлэв
2004-11 макүүчид дэвшив
2006-05 комүсүби цол хүртэв
2007-05 сэкивакэ боллоо.
2008-11 озэки цол хүртэв
2009-05 макүүчид түрүүллээ.
Дайчин барилдааны шагнал 1
Уран барилдааны шагнал 5
Гарамгай барилдааны шагнал 4

Блиц анкет

-    Төрсөн өдөр?
-    1984 оны 4 сарын 14

-    Орд?
-    Хонь

-    Жил?
-    Хулгана

-    Ам бүл?
-    Тав

-    Өндөр?
-    185 см

-    Жин?
-    126 кг

-    Дууддаг нэр?
-    Ама

-    Цол?
-    Озэки

-    Дуртай өнгө?
-    Хар бараан

-    Хобби?
-    Цаг цуглуулах

-    Бахархал?
-    Эх орон, аав ээж

-    Мөрөөдөл?
-    Ирээдүйд хүүхдүүдээрээ бахархах

-    Чөлөөт цагаараа?
-    Кино үзэх, гольф тоглох.

-    Сүүлд уншсан ном?
-    Мулдашевийн “Бурхдын хотын эрэлд” 3 боть ном

-    Хүндэлдэг хүн?
-    Ояката багш

-    Таны зан чанар?
-    Шулуун

-    Дутагдал?
-    Амархан эмзэглэдэг

-    Сэтгэл хөдлөдөг зүйл?
-    Дотныхоо хүмүүстэй халуун дулаан яриа өрнүүлээд сууж байхдаа

-    Дуртай баяр?
-    Цагаан сар

-    Хамгийн гоё бэлэг?
-    Анхдагч бэлэг

-    Дуртай улирал?
-    Бүгдэд нь дуртай

-    Шүтлэг?

-    Будда

-    Дуртай дуучин?
-    Сараа, Ариунаа, Насантогтох, Камертон, Номин талст.

-    Эмзэглэж явдаг зүйл?

-    Улаанбаатар хотын агаар, байгаль орчны бохирдол

-    Хэлэх дуртай үг?
-    Зовлого зовохоос зориг мохохгүй

-    Эр хүний мөн чанар?
-    Өөрийн зорилготой, зөв бодолтой байх.

-    Таалагддаг эмэгтэй?
-    Өөрийн бодолтой, бардам, эрх охинд дуртай

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2042

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter