194-р сар2019

Сонгуулийн хууль сонгогчдын эрхийг хангах учиртай

ИХ намын врөнхий нарийн бичгийн дарга, доктор  Э.Батбаяртай хийсэн ярилцлага 

-Хүний эрхийн өдөр болж өнгөрлөө. ИХ намын хувьд хүний эрх, эрх чөлөөний тухай цөөнгүй ярьж, тэмцдэг. Энэ өдрийг тохиолдуулж танай нам ямар ажил зохион байгуулав?

-ИХ нам хүний эрх, эрх челеег дээдэлсэн нам. Тийм ч учраас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан хүний эрхийн өдөр манай нам оюутан, сурагчдад лекц унших хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ. Тодруулж хэлбэл, намын удирдлагууд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад хүний эрхийг хангах, хүний эрхийн Монгол Улс дахь хэрэгжилт, баталгаа зэрэг сэдвүүдээр лекц уншсан.

- ИХ нам саяхан бага чуулганаа хуралдуулжээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэв. Таныг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон гэж сонссон?

-12 сарын 8-нд ИХ намын бага чуулган болсон. Бага чуулганы 127 төлөөлөгчөөс 97 нь оролцсон. Бага чуулганаар үндсэн хоёр асуудлыгхэлэлцсэн. Нэгдүгээрт, намын үндсэн дүрмийн хүрээнд боловсруулагдсан журмуудыг хэлэлцэж баталсан. Тухайлбал, орон нутагт салбаруудаа байгуулах, бүтцээ хэрхэн бий болгох асуудлыг журамласан. Мөн санхүүгийн журмаа баталсан. Улстөрийн намуудын хувьд санхүүжилт нь ил тод, нээлттэй байх учиртай. Улс төрийн намын тухай хуульд зааснаар иргэд, аж ахуй нэгжээс хэрхэн хандив авах, тэр нь юунд зориулагдах вэ. Мөн намын удирдах албан тушаалын гишүүд татвар төлөх хэрэгтэй. Тэгж байж намын өдөр тутмын үйл ажиллагааг авч явагдан. Энэчүүднээс намын санхүүгийн журмуудаа нээлтэтэй хэлбэрээр баталсан. Хоёр дахь асуудал нь намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль болсон. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар бага хурлын гишүүдийн 87.9 хувийн саналаар миний бие сонгогдож энэ хариуцлагатай албыг хаших болсон.

-Саяхан УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Сонгуулийн хуулийн талаар арав гаруй жил судалгаа хийсэн хүний хувьд таныг дээрх хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгааг уншигчид сонирхож байгаа нь мэдээж...?

-Нэр бүхий долоон гишүүнээс 2005 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан байна лээ. Сонгуулийн хууль дээр манай их сургуулийн болон төрийн бус байгууллагын судалгааны багууд олон чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ асуудал бол ерөнхийдөө 1992 оноос яригдсан, үндсэндээ 15 жил өнгөрч байна шүү дээ. Ээлжит сонгууль болгоны дараа л сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай гэж ярьдаг. Энэ талаар олон улсын уулзалт, семинар, судлаачдын төсөл дээр ажилласан дүгнэлтүүд гээд маш олон баримт бичиг гарсан. Өнөөдөр сонгуулийн хуулийг сонирхож, судалж, судал-гааны чиглэлээр ажиллаж байсан бүх хүн тухайлбал, "Сонгогчдын боловсрол" төвийн тэргүүн Р.Бурмаа эгч, АН-ын нарийн бичгийндарга Г.Тэмүүжин болон бусад судпаачид пропорциональ тогтолцоог дэмждэг. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид энэ асуудлаар цөөнгүй удаа уулзаж, ярилцаж байсан. Албан ёсны хэвлэл, мэдэээллийн хэрэгслээр ч хамтдаа үгээ хэлж явлаа. Ерөнхийд нь судлаачдын болон иргэний нийгмийн байгууллагуудын хандлагыг ажиглаад байхад пропорциональ тогтолцоог шууд үгүйсгэсэн юм огт байхгүй. Харин яаж илүү боловсронгуй болгох вэ, эсвэл тодорхой болгож, сайжруулах талаар л саналаахэлж, илэрхийлж байгаа. ИХ намын хувьд сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмждэг. ИХнамын мөрийн хөтөлбөрт хүртэл "сонгуулийг пропорциональ тогтолцоонд оруулах..." гэсэн заалт бий.

-Тэгэхээр ИХ нам сон-гуулийн пропорциональ тогтолцоог ямар өнцгөөс харж байгаа нь сонирхол татаж байна?

-Сэтгүүчид энэ талаар маш их асууж байна л даа. Гэхдээ асуухдаа нэг л талаас нь асуугаад байдаг. Тухайлбал, том намд ашигтай юу, жижиг намуудад ашигтай юу, бие даагчдад боломж олгох уу гээд л сонгуульд оролцож байгаа талуудын нэг л субьектийг барьж асуугаад байх юм. Тэгэхээр үүнд судлаачийн хувиар нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Сонгуулийн хууль гэдэг бол зөвхөн нэр дэвшигчдийнх биш шүү дээ. Сонгогчдын эрхийг хамгаалсан хууль байх өстой. Тэр иргэд, сонгогчдын өгч байгаа санал нь шударга хуваарилагддаг. Ийм ямар ч тогтолцоо байсан бид дэмжинэ. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хууль байх ёстой гэж бид үздэг. Түүнээс биш улс төрийн намуудын ч юм уу бие даагчдын хууль биш байхгүй юу. Бид энэ өнцгөөр л хардаг, үүнийг л зарчмаа болгодог. Тэгэхээр сонгогчдын саналыг аль нь шударга хуваарилж байна вэ гэдгээр л тогтолцоог сонгож байна гэж үзэж болно. Пропорциональ тогтолцоогоор бол иргэдийн өгсөн санал шударгаар өгсөн хүндээ юм уу, намдаа шууд очдог. Өөрөөр хэлбэл, хогийн саванд ордоггүй, гээгдэж хаягддаггүй гэж хэлж болно. Мажоритар тогтолцооны хувьд хамгийн дутагдалтай тал нь иргэд сонгогчдын саналыг гээгдүүлж, хогийн сав руу шиддэг. Сэтгүүлчид мэдэх байх 1992, 2000 оны сонгуулийн үр дүнг харъя л даа. Тухайн үед Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 50 гаруй хувь АН-д санал өгч л байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ УИХ-д суудал хуваарилахаараа яадаг билээ, МАХН бараг 100 хувь буюу 72 суудалтай болж нөгөөдүүл нь дөрвөн суудал авч байсан удаатай.

Тухайн үед ардчилсан эвслийг дэмждэг тэр олон хүний санал ямар ч хэрэггүй, шууд л хогийн сав руу хаягдсан. Тэгэхээр энэ шударга тогтолцоо мен үү. Биш л болж таарч байгаа биз дээ. Тиймээс сонгуулийн пропорциональ тогтолцоог авах нь зөв гэж би хувьдаа үздэг. Дэлхий нийтийн хандлага ч мажоритар тогтолцооноос сонгуулийн пропорциональ тогтолцоо руу шилжиж байгаа. Ер нь мажоритар тогтолцоогоор санал өгдег улс орон дэлхийд хоёр, гурав л байгаа. Тэр нь Монгол, АНУ, Их Британи. Тиймээс бид дэлхий нийтийн чиг хандлагаас зугтааж болохгүй л гэж бодож байна даа.

-Хуулийн төсөл өргөн бариад байгаа гишүүдийн санал, санаачилга дээр нэмж, сайжруулчихмаар зүйл байна уу, эсвэл шүүмжилмээр асуудал... ?

-Нэгдүгээрт, энд сонгуульд оролцож буй намуудын сонгогчдоос авах саналын босго нь өндөр тавигдсан байна лээ, таван хувь гэж. Бусад улс орнуудад энэ жишиг 3-7 хувь байдаг. Асар том нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай, хүн ам нь тархай суурьшсан нэгдмэл улсын хувьд сонгуулийн босго нь бага буюу 3-4 хувь байдаг. Хүн ам ихтэй, хүн ам нь шигүү суурьшсан орнуудын хувьд босго нь өндөр байдаг. Тэр тусмаа анх удаа энэ тогтолцоог хэрэглэх гэж байгаа улс орны хувьд бага байх ёстой. Яахав өмнө нь 1990 оны бага хурлын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулж байсан. Одоо УИХ-ын сонгуулиа анх удаа энэ тогтолцоогоор явуулах гэж байгаа үед босго оноог нь доошлуулах нь зүйтэй. Энэ нь сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад тэгш боломжийг нь олгоно гэсэн үг.

-Нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барихдаа босгыг долоо байх талаар ярилцаж байснаа тав болгосон гэж байсан?

-Тэд таван хувь гэж оруулсан. Гэхдээ энэ чинь УИХ-аар шийдэгдэнэ. Хэрвээ босгыг өндөр тавих юм бол энэ хууль батлагдаад хэрэгжихэд хэцүү болно гэдгийг хэлье. Яа-гаад гэхээр сонгуулийн хуулиар өндөр босго тавиад бусад улс төрийн намуудыг шахан зайлуулах бодлогын үүднээс батлагдах юм бол парламентаас гадна байгаа болон парламентад байгаа намууд бүгд энэ сонгуулийн хуулийн эсрэг тэмцэх болно. Тэгэхээр босгыг өндөр тавьж болохгүй гэж би хувьдаа бодож байна. Өөр нэг зүйл бол нэрсийн жагсаалтад бичихдээ бүртгүүлсэн огноогоор нь бичнэ гэсэн нэг заалт хуулийн төсөлд байгаа. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Тэгэхээр ИХ нам юу гэж үзэж байна вэ гэхээр УИХ-ын сонгуульд оролцох намууд сугалаа сугалчихъя. Су-галаагаар саналын хууд-санд бичигдээд явбал илүү шударга, ардчилсан ёсонд нийцнэ гэж үзэж байгаа. Саяхан болж өнгөрсөн ОХУ-ын төрийн думын сонгууль сугалаа сугалах журмаар саналын хуудасны нэрсийн жагсаалтад намуудыг дараалуулж бичсэн. Мөн нэгэнт л сонгуулийн хуулийг өөрчилж байгаа юм бол сонгуулийн төв байгууллагаа өөрчлөх ёстой. Өнөөдөр сонгуулийн төв байгууллага есөн хүний бүрэл-дэхүүнтэй. Түүний долоо нь МАХН, хоёр нь АН-ын гишүүн. Уг нь сонгуулийн төв байгууллагын тухай хуульд намын гишүүнээр нь оруулна гэсэн заалт байдаггүй. Төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгож УИХ-д оруулна гэсэн заалттай.

- Нам бус олон нийтийн байгууллагаас байж болохгүй юу?

-Нам бус байж болдоггүй л дээ, тэр тусмаа Монгол Улсад. Өнөөдөр манай улсад бараг нэг хүн таван намын батлах өвөртлөөд явж байдаг болсон. Нам бус монгол хүн, тэр тусмаа нам бус төрийн жинхэнэ албан хаагч гэж байхгүй. Бүгд л нэг намын сэтэртэй. Үүнийг яаж шударга шийдэх вэ гэхээр, бусад улс орнууд их амархан шийдчихсэн. Зүгээр л Сонгуулийн ерөнхий хороог сонгуульд оролцож байгаа намуудын тэгш төлөөллөөс бүрдүүлчихдэг байхгүй юу. Ингээд тэнд хяналт гэдэг юм чинь хүссэн, хүсээгүй тогтоно.

-Сонгууль гэснээс ирэх сонгуулиар гадаадад байгаа монголчуудынхаа саналыг хэрхэн авах бол. Өмнөх сонгуулиудаар тэдний саналыг авч бай-гаагүй санагдана?

-Манайхан гадаадад байгаа монголчуудынхаа саналыг авдаггүй байсан. Харин 2005 оны хуулиндаа анх удаа гадаадад байгаа монголчуудынхаа саналыг авахаар оруулж өгсөн. Энд нэмж хэлэхэд гадаадад байгаа монголчуудын "Цахим өртөө" сүлжээ, мөн ТББ байдаг. Энэ байгууллагын хүчин зүтгэлээр энэ заалт оросон юм.

Мажоритар тогтолцоогоор бол гадаадад байгаа монголчуудын саналыг авахад хэцүү. Учир нь гадаадад байгаа монголчуудын тойргийг яаж тогтоох юм бэ. Аль тойрогт хэний төлее санал өгөх гээд байгаа нь тодорхой бус. Харин пропорциональ тогтолцоогоор энэ их хялбархан. Ердөөсөө л гадаадад байгаа монголчуудынхаа саналыг авлаа. Тэд чинь намд л саналаа өгчихнө шүү дээ. Түүнээс бус тойрог гэж явахгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр гадаадад байгаа монголчуудын саналыг авах нь нэлээд боломжтой болоод ирж байгаа юм. Гэхдээ хуулийн төсөлд хуульд нийцэхгүй нэг заалт байгаа. Тухайлбал, гадаадад хууль ёсоор амьдарч байгаа сонгуулийн насны хүмүүсээс саналыг нь авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээс л саналыг нь авна. Бидний хэлдгээр хараар ажиллаж байгаа хүмүүсийн саналыг авахгүй гэсэн үг. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж байна. Хэрвээ хууль ёсоор амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн саналыг авна гэвэл элчин сайдын яаманд ажиллаж байгаа хэдэн хүн, цөөн оюутан, гадаадад ажиллах хүч илгээх төвөөр дамжуулж тэнд ажил эрхэлж байгаа хэдэн хүн л санал өгөх эрхтэй болж байна. Гэтэл хараар ажиллаж байгаа хүн нь олонх байна шүү дээ. Яагаад тэдний саналыг авч болохгүй гаж. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гурван зүйлээр хүний сонгуулийн эрхийг хязгаарладаг. Үүний нэг дэх нь эрх зүйн чадамжгүй, хоёрду-гаарх нь хорих ял эдэлж байгаа, нөгөөдөх нь сонгуулийн насны хүн байна гэж насаар нь заасан байдаг. Бусад тохиодолд хэн ч байсан санал өгөх эрхтэй. Хараар ажиллаж байгаа гэдэг нэр томъёонд багтаж буй хүмүүс Монгол Улсын ямар ч хуулийг зөрчөөгүй. Харин зөвхөн тухайн улс орныхоо визний журам юм уу, цагаачлалын хуулийг л зөрчсөн байгаа. Бусад орны хуулийг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй гэж ИХ нам үзэж байгаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

- ИХ намын байр суурь маш тодорхой. Засгийн газар гэдэг бол иргэд сонгогчдын өгсөн саналын үр дүнд байгуулагдсан УИХ-аас сонгогддог, иргэдийн өгсөн итгэл, саналын олонхийг авсан улс төрийн нам хүчнүүдийн байгуулдаг гүйцэтгэх байгууллага. Тэгэхээр 2004 оны сонгуульд иргэд ямар санал өгсөн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэд МАХН, АН-д тэнцүү санал өгсөн. Өөрөөр хэл-бэл, энэ хоёр намыг хамтарч Засгийн газраа байгуул гэж санал өгсөн. Энэ утгаар хоёр нам хамтарч ажиллаад, бүр "62-ын бүлэг" гээчийг ч байгуулж л байсан шүү дээ. Сүүлдээ АН-ын дарга Ц.Элбэгдорж нь нэрээ татаж авч МАХН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын гишүүн болгоод явж байсан. Тэр "Хаан сонголт"-ынхоо дагуу л засгаа байгуулж хамтарч ажиллах ёстой бус уу. Манай нам ийм л байр суурьтай байгаа.

Ч.Үл-Олдох - “Нийгмийн толь”, 2007.12.12

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter