Цахим Өртөө Холбооны УЗ-ийн 2011.10.24-ны өдрийн 05/11 тоот хурлын шийдвэрээр:
2012 оноос эхлэн Монголд байгаа гишүүний татварыг 50 000 төгрөг, гадаадад байгаа гишүүний татварыг 50$ байлгахаар тогтов. Өмнөх жилүүдийн татварыг төлөөгүй гишүүд нөхөн төлөхдөө доорхи УЗХ-ын шийдвэрийн дагуу өмнөх тарифаар гүйцэтгэнэ.
Цахим Өртөө Холбооны УЗ-ийн 2009.08.29 хурлын шийдвэрээр: Монголд байгаа гишүүний татварыг 20 000 төгрөг, гадаадад байгаа гишүүний татварыг 20$ байлгахаар тогтов.
- 2009 оны гишүүнчлэлийн татварыг 2009.10.01-ны өдрөөс өмнө бүх гишүүд төлөх ёстой.
- 2009 оноос өмнө татвар төлөөгүй гишүүд урьд жилүүдийн татварыг дээрх дүнгээр нөхөн төлж болно.
- Гадаадад байгаа гишүүд 20$ төлж буй шалтгаан нь ханшийн зөрүүний асуудал бөгөөд дансанд орж ирж байгаа мөнгө нь янз бүр байхаар дараа нь санхүү хөтлөхөд бэрхшээлтэй байх болно гэж үзэв.
Цахим өртөө холбооны гишүүний татвар нь:
- Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа болон гүйцэтгэх алба, Тэргүүн, УЗД-ын цалин
- Холбооны үйл ажиллагаа, сайн дурын зарим төслүүд
- Холбооны хэвлэмэл танилцуулга, логотой аяга гэх мэт олон нийтэд зориулсан эд материал хэвлэхэд
- Холбооны үйл ажиллагааг сурталчлах сонин, хэвлэл мэдээллийн зардал г.м зүйлст зарцуулагдаж буй болно.
- Бусад бүх зардал нь Цахим Өртөө Холбооноос хэрэгжүүлж буй төслүүдээс санхүүжигдэж буй болно. (ГА-ны ажилтнуудын цалин, байрны түрээс, тог, ус, кофе, цаас бичиг хэрэг болон бусад)
Татварыг дараах PayPal товчлуурыг дарж VISA, MASTERCARD хэрэглэн дэлхийн аль ч орноос төлж болно. Эсвэл Цахим Өртөө Холбооны оффист биеэр хүргэж, хүргүүлж болно. Олон нийтийн төлөө, ашгийн бус ажилладаг уг байгууллагад гишүүн нь болж элссэний хувьд гишүүнчлэлийн татвараа ухамсартайгаар төлнө гэдэгт итгэж байна. УЗД - Д.Сайнбаяр Хуудсыг бүтээсэн: 2009/09/23
Thank you in advance :)
|