215-р сар2018

Нэг зүйлийг зориуд анхааруулах нь зүйтэй юм байна. Энд яригдаж байгаа түүхий ус гэдэг нь байгалын буюу бохирлогдоогүй түүхий усыг хэлж байгаа хэрэг шүү. Түүнээс үйлдвэрийн болон ахуйн хаягдлаар бохирлогдсон туул гол мэтийн хотуудын дундуур урсдаг бохир ус, бас ашигт малтмалын олборлолт явуулж цианистый кали мэтийн элдэв хорт бодисоор бохирлогдсон усыг түүхийгээр нь уух тухай яриа биш. Энэ тухай доорхи нийтлэлд дурдагдсан байгаа хэдий ч давтан сануулах нь илүүдэхгүй мэт. Гэхдээ энэ дор шүүж гэж. Уг нь, нийтлэгч миний бодлоор бол, огт бохирлогдоогүй, жишээ нь, уулын цэвэр усыг ямарч шүүлтгүйгээр уумаар байгаа юм. Тэр тохиолдолд л тэнд байгалын эрдэс бодисууд нь хадгалагдана. Сүүлийн үед гараад байгаа зарим шүүлтүүрүүд бүр атом, молекулын төвшинд шүүдэг гэж заавар дээрээ бичсэн байх юм билээ. Тийм шүүлтүүрүүд бол усны эрдэс бодисуудыг нь ч бас шүүгээд, өөрөөр хэлбэл, хэрэгтэй юмсыг нь хэрэггүй юмстай нь хамт шүүгээд ёстой нөгөө "хүүхдээ угаагаад угаадастай нь хамт цацчихсан" гэдэг шиг "жинхэнэ цэвэр буюу зөвхөн ус" болгоод л үлдээдэг байлгүй.  

Цахим өртөө вебийн багийн нийтлэгч.

Ус буцлахаараа өөрийн онцлог чанараа алддаг, буцалгах тусам хэрэглэхэд тохиромжгүй болдог. Зүй нь усыг ерөөсөө буцалгалгүй, хамгийн дээд зэргээр шүүж цэвэршүүлэн хэрэглэвэл илүү сайн. Сүүлийн үед хөрс хаа сайгүй бохирдсоноос болоод худгийн усанд элдвийн хорт бодис янз бүрийн хэмжээгээр илрэх болсон тул болгоомжтой хэрэглүүштэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн өдөрт 2-оос доошгүй литр ус ууж  байх нь бие махбодод хэрэгтэйг тооцох ёстой. Бас илүү ихийг ууж болохгүй. Хэт их ус уувал хортой бодисоос гадна ашигтай бодисуудыг ч биеэс хөөж орхидог. Биеийн жингийн 1 кг-д Үргэлжлэлийг энд дарж уншаарай. 30 грамм ус ноогдохоор байвал хамгийн зохистой байдаг. Жишээ нь, та 70 кг жинтэй бол өдөрт 2 литр, 80 кг жинтэй бол 2.4 литр ус ууж байх хэрэгтэй.

http://duuren.mn/?p=6645

Бид өдөр бүрийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ олонхыг хөргөгчиндөө хадгалдаг. Гэтэл үнэндээ тэдгээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн заримыг нь хөргөгчинд хадгалахад тохиромжгүй байдаг аж. Дараах 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг юм байна. Та бидний хөргөгчинд хийдэг цөөнгүй бүтээгдэхүүнүүд эдгээрийн дунд байгаа нь анхаарууштай юм.

1.Сонгино

Хөргөгчний чийг сонгиныг зөөлрүүлж хөгцрүүлэхэд хүргэдэг. Тиймээс сонгиныг хөргөгчинд бус сэрүүн, хуурай газарт хадгал. Гэхдээ төмсний дэргэд бүү тавиарай. Төмс сонгино хоёрыг хамт хадгалахад хурдан мууддаг.

2.Кофе

Кофены үр, нунтаг кофег хөргөгчинд хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчинд, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгал.

3.Оливийн тос

Оливийн тосыг хөргөгчинд хадгалах нь өтгөрөхөд хүргэдэг ба цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.

4.Базилик

Базиликыг тасалсан цэцэг шиг цэвэр устай саванд хийж тавьдаг. Хөргөгчинд хийсэн базилик амархан хатаж, ойр орчмынхоо хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэрийг шингээдэг

5.Зөгийн бал

Зөгийн балыг хөргөгчинд бус өрөөний температурт сайтар тагласан байдлаар хадгална.

6.Сармис

Хөргөгчинд хадгалсан сармис соёолж эхэлдэг. Мөн зөөлөрч, хөгцөрдөг. Тиймээс сармисыг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй.

7.Талх

Хөргөгчинд хадгалсан талх хурдан хатдаг. Талхаа гал тогооны тавиур эсвэл хөлдөөгчинд хадгал.

8.Авокадо

Авокадо жимснүүдээ бүрэн боловсрохыг хүлээж байна уу? Тэгвэл мэдээж хэрэг хөргөгчинд хийж болохгүй. Харин бүрэн боловсорсон жимсээ яг одоо хэрэглэх гээгүй л бол хөргөгчинд хийж болно.

9.Төмс

Төмсийг хөргөгчинд хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог. Учир нь хүйтэн орчин цардуулыг нь хурдан хугацаанд элсэн чихэр болгож хувиргадаг. Төмсийг хүйтэн орчинд биш сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгал.

Хамгийн сүүлчийн 10 дахь бүтээгдэхүүний тухай энд дарж уншина уу.

10.Улаан лооль

Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог учир хөргөгчинд хадгалсан улаан лооль амтаа алддаг. Мөн бүтэц нь ч өөрчлөгддөг.

Эх сурвалж: http://news.xopom.com/72727/

Даваа, 17 10-р сар 2016 15:49

Таван цулын хоолны ач тус

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан "Үдийн цай" хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой. Төрсөн эх, мөн хүүхэд хөгшид гэлтгүй тамир тэнхээ барагдахад шинэ хонины шөлөөр тэнхрүүлдэг байсан уламжлал бий. Мөн хаврын тарчиг цагт хонины таван цулын махаар битүү шөл хийх зэргээр харшаа ядаргаагаа гаргадаг байсан уламжлал бий. 

1. Үхэр, хонины бөөр

Үхэр хонины бөөр нь селен болон төмрөөр баялаг. Селен нь хүний биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Тамир тэнхээг сайжруулахаас гадна цус төлжүүлэх үйлчилгээтэй.

2. Зүрх

Үхрийн зүрх нь магни болон таурин хэмээх бодисыг агуулдаг. Магнийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Үхрийн годон  Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Үхрийн годон эрчүүдэд гойд сайнаар нөлөөлдөг. B12 аминдэм, цайраар баялаг учир цусны эргэлтийг сайжруулдаг. 

4.Бярууны элэг

Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 аминдэм болон С витаминаар баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэдэг элэгнээс хорт бодисыг хөөж гаргадаг үйл явцыг эрчимжүүлдэг аж. Бярууны элгэнд агуулагдах С аминдэм нь алиманд агуулагддагаас их байдаг. Элгийг шарж идэх нь хүний эрүүл мэндэд олон ач тустай юм.

5. Хэл

Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа олон янзын нян үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр юм. Хэлэнд цайр, төмөр хоёр ихээр агуулагддаг учраас дархлааг дэмжиж, ханиад томуунд тэсвэртэй болгодог. 

www.mongolcom.mn

http://mongolcom.mn/read/35850

Зуны улиралд хүйтэн, амтлаг тарвасыг идэхэд, амны цангаа гарч, сэрүүцээд сайхан болчихдог шүү дээ. Гэвч амт, чанар сайтай, бүрэн болсон тарвасыг таньж мэдэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс бид та бүхэндээ чихэрлэг, амтлаг тарвасыг хэрхэн таних, хялбархан шалгаж болох маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1 Хээ, залгааг ажиглах

Тарвас хэр их бор толботой, алаг байх тусам амттай, бүрэн болсныг илтгэдэг байна. Тиймээс та ямар нэгэн хээгүй гүн ногоон тарвасыг авахаас зайлсхийгээрэй.

 

2 Эр, эм тарвасыг таних

Тариаланчид тарьж буй тарвасаа эр эм хэмээн ялгадаг. Учир нь эр буюу том гонзгой тарвас нь илүү усархаг, шүүс сайтай байдаг бол, бөөрөнхий намхан тарвас нь илүү чихэрлэг амттай байна.

3 Тарвасны толбыг харах

Тарвасны гадуур хальсны цагаан шаргал, ногоон зэрэг толбыг сайтар шалгаж, таньж сурах хэрэгтэй. Энэхүү толбо гүн шаргал байх тусмаа тарвас бүрэн болсон, амттайг илэрхийлдэг байна. Харин ямар нэгэн толбогүй, ногоон тарвас нь чихэрлэг биш, шүүс багатай, бүрэн болоогүй байх магадлал өндөртэй.

4 Хэмжээгээр таних

Та тарвас сонгохдоо аль болох хэмжээ, жинд ач холбогдол өгөх хэрэгтэй. Тарвасны хэмжээнээс шалтгаалан хүнд, хөнгөн нь харилцан адилгүй байдаг юм. Аль болох том, хүнд тарвасыг сонгосон нь илүү байдаг гэнэ шүү.

5 Тарвасны ишийг харах

Хэрвээ тарвасны иш нь хатсан байвал, тарвас болсныг илтгэдэг байна. Харин иш нь гүн ногоон байвал хараахан болоогүй байдаг ажээ.

Төгсгөлд нь амтлаг, сайн болсон тарвасыг хүнсний дэлгүүрт хэрхэн сонгож авахыг харуулсан богинохон видео бичлэгийг энд дарж үзнэ үү.

Цахим өртөө вебийн баг

Мягмар, 12 1-р сар 2016 15:55

Өглөөд өндөг идэхийн гайхамшиг

Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай.

Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийн холестерины өдрийн хэрэглээг 300 мг байлгахыг зөвлөж эхэлсэн нь хоёр ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгадаг. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол ундны холестерин тийм ч их санаа зовоох асуудал биш гэж үзэж байна. Харин ч өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ.

Өндөг нь уургаар баялаг, булчингийн масс нэмэгдүүлж биеийн жинг хасахад ач тустайгаас гадна цусны даралтыг багасгана. Мөн хүний биед шаардлагатай олон амино хүчил агуулан өндөгтэй ногооны салад идэхэд ногооноос шим тэжээл авах процессийг дэмжинэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Мөн яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг байна. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм байна.

Б.Дэжид

Эх сурвалж: http://gereg.mn/news/8279/

АУ-ны доктор, хүн амын хооллолт зүй судлаач, Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр олон жил судалгаа хийсэн мэргэжлийн хүний хувьд зохистой хооллолтын талаар 10 ном бичжээ. Мөн эмч, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор зургаан ном гаргасан байна. Хамгийн сүүлд зөв зохистой хооллож эрүүл амьдрах гэр бүлийн цуврал дөрвөн номыг уншигчдын гарт хүргэжээ.

ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ЗӨВ ХООЛЛООРОЙ

-Буруу хооллох нь олон төрлийн өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Сүүлийн 20 гаруй жилд манайд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны, цусны даралт ихсэх зэрэг олон өвчний гаралт илт нэмэгдэж, нас баралт ихэссээр байгаа нь үүнтэй шууд холбоотой. Зөв зохистой хооллолт гэхээр ямар ч хүнсийг, хэзээ ч хамаагүй хэрэглэхийн нэр биш. Харин насандаа тохируулан эрүүл хоол сонгож, өөртөө хатуу шаардлага тавин дэглэм барин хооллож, зөв дадал эрхэмлэхийг хэлнэ. Үүний тулд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна.

Хоногийн хоолондоо зөвхөн эх орны хүнсийг тэнцвэртэй хэрэглээрэй. Усыг өдөрт 8-10 аягаар, ялангуяа өглөө өлөн элгэн дээрээ 2-4 аяга ус ууж занших хэрэгтэй. Дэглэмээр болон дэс дараагаар хооллох нь чухал. Өглөөд заавал хооллох ёстой. Хооллохдоо багаар үмхэж, сайн зажилж идэж байх. Үүнээс болж дутуу боловсорсон хоолноос үүссэн хоронд бүдүүн гэдэс бохирдон бие махбод хордож, архаг өвчинд өртөх нэг шалтгаан болдог. Сайн зажилж идэхийн тулд шүд бүрэн бүтэн эрүүл байх ёстойг анхаар. Мөн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгыг анхаарч ашиглаж сурах нь чухал.

Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна. Соёлтой хооллох, улирал харгалзан хооллох, мацаг барих зэрэг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Монголчууд зуны улиралд мах иддэггүй байсан нь биеэ цэвэрлэх, ходоод гэдсээ амраах зөв хооллолт байсан юм. Тиймээс ядаж зуны улиралд, баяр ёслолуудын дараа мацаг барих нь эрүүл мэндэд тустай. Хамгийн чухал нь эрүүл бус хоол, архи тамхины хорт зуршлыг багасгах хэрэгтэй.

МЭДЛЭГТЭЙ ХЭРЭГЛЭГЧ ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ЧАДНА

Эрүүл хооллолтын зөвлөмжийг хоол судлаач, эмч нар гаргаж, хэрэгжүүлэх ажлыг төр засгийн бодлогоор зохицуулж, хүнс импортлодог, худалддаг, үйлдвэрлэдэг байгууллага, хувь хүмүүс хүн амыг эрүүл хүнсээр хангах үүргийг хүлээх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад хууль хяналтын байгууллага, ТББ болон хэрэглэгч иргэд өөрсдөө хянах шаардлагатай байна. Үүний тулд мэдлэгтэй байх нь чухал. Ганцхан жишээ хэлье.

Удахгүй шинэ жил болох гэж байна. Дэлгүүрүүд хүүхдийн бэлэг гээд баахан чихэр, жүүс, жигнэмэг бооно. Бид бүгдээрээ л чихэр бага хэрэглэх ёстойг мэддэг боловч худалдаж аваад хүүхдүүддээ бэлэглэдэг. Гэтэл эрдэмтэд чихрийг тамхинаас дутуугүй хортой учир багасгах биш бүр хориглох шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс энэ шинэ жилээс эхлээд хүүхдүүддээ хор бэлэглэхээ больё гэж уриалмаар байна. Хүүхдүүддээ “чихэр хор” бэлэглэдэг орон манайхаас өөр байхгүй шүү.

Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна.

Хэрэв эцэг эхчүүд тэр бэлгийг нь авахгүй бол дэлгүүрүүд чихэр боохоо болино. Ингэж л мэдлэгтэй хэрэглэгчид эрх ашгаа хамгаалж чадвал өөрчлөгдөхгүй, сайжрахгүй юм гэж байхгүй. Хоол хүнсээр уураг, тос, нүүрс ус, эрдэс, амин дэм, ус гэсэн зургаан гол бодис, цаашлаад 50-иад бодис авах ёстой. Хүний эд эсийг нөхөн төлжүүлж өвчнөөс хамгаалан эрүүл байлгахад эдгээр бодис өдөр бүр хүний биед хоолоор дамжин орох ёстой. Гэтэл бидний хэрэглэж байгаа хоолонд энэ бүх найрлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхнийг нөхөх гол арга нь монгол орныхоо байгалийн органик хүнсийг хоолондоо хэрэглэж, импортын бүтээгдэхүүнээс татгалзах юм.

ЭХИЙН СҮҮГ ЮУГААР Ч ОРЛУУЛАШГҮЙ

Хүүхэд өсгөх нь мэргэжил, бүр нарийн мэргэжил. Гэтэл манайхан энэ мэргэжлийг эзэмшилгүйгээр хүүхэд өсгөх гэдэг. Тухайлбал, залуу ээжүүд эхийн сүүний ач холбогдлыг мэдэхгүйгээс хүүхдээ угжих сонголт хийж байна. Жирэмсний хяналтын эмч эхчүүдэд эхийн сүүний ач холбогдол, хүүхдээ яаж хөхүүлэх, хөхөө сүүтэй байлгах талаар хангалттай зөвлөгөө өгч чадахгүй байна. Зарим төрөх газруудын эмч, ажилтнууд хүүхэд төрөнгүүд ангир уургийг нь амлуулахдаа мэргэжлийн алдаа гаргаж байгаа нь ажиглагддаг.

Энд мэргэжил, дадлага туршлагаас гадна сэтгэл их хэрэгтэй. 1993 онд “Хүүхдэд ээлтэй аймаг” болсон Ховд аймгийн хүүхдийн зөвлөх эмч, хоол судлаач, хүний гавъят эмч М.Албанч агсан залуу эцэг эхчүүдэд эхийн сүүний талаар мэдлэг олгохын тулд аймгийнхаа соёлын ордонд эмнэлгийн ажилчдынхаа төлбөртэй мэтгэлцээн, тэмцээн зохиож олсон мөнгөөрөө сайн ажилласан эмнэлгийн эмч ажилчид болон хүүхдээ хөхүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулдаг байсан. Ийм сэтгэлээр эмч нар ажилладаг бол хүүхэд бүр эхийн сүүгээ ууж өсөх болно.

Нялх хүүхэд ойндоо хүрэхдээ төрсөн жингээсээ гурав дахин илүү жинтэй, төрсөн уртын хагастай тэнцэх хэмжээгээр өссөн байдаг нь хүний амьдралын хугацааны туршид тохиолддоггүй их өсөлт юм. Энэ өсөлтийг хангахын тулд өндөр хэмжээний уураг шаардлагатай. Хоол боловсруулах чадвар хамгийн дорой ийм өвөрмөц үед зөвхөн эхийн сүүний уураг ходоодонд нь дээд зэргээр боловсорч шингээд уургийн энэ өндөр хэрэгцээг хангаж өгдөг юм.

Эхийн сүү амьдралын орлуулшгүй аминхүчлүүдээр баялаг. Үүний дотор хүүхдийн тархи, нүдний торлогийн хөгжилд онц чухал ач холбогдолтой таурин амин хүчил ихтэй. Омега-3 буюу докозагексаены олон ханаагүй тосны хүчлээр баялаг. Хүүхдийн тархи мэдрэлийн эд эсийн гол найрлагад ордог дээрх тосны хүчлүүд тэжээлийн сүүнд байдаггүй.

Мөн эхийн сүү “анхны урьдчилан сэргийлэх тарилга”, халдвараас хамгаалах амьд шингэн болдог. Эхийн сүүнд гэдэсний олон өвчин үүсгэгчдийн эсрэг, амьсгалын халдварын эсрэг, корь, салхин цэцэг, дифтерин эсрэг, хүйн халдварын эсрэг, чих хамар хоолойн өвчин үүсгэх нянгийн эсрэг, вирус, шимэгчдийн эсрэг зэрэг олон өвчнөөс хамгаалах бодисуудтай. Тиймээс ээжүүдээ ийм чухал сүүгээ хүүхдэдээ хөхүүлж өсгөснөөр таны хүүхдийн өсөлт хөгжилт сайн байгаад зогсохгүй эрүүл саруул, IQ өндөртэй ухаантай хүн болно гэдгийг хэлмээр байна.

Хүүхдээ хөхүүлэх агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин даавар хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Хөхүүл эхийн үрээ хайрлах хайр нь үрийнх нь эхээ хайрлах, хожим нь бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй хүн болох хайрын “ундарга” болдог юм. Эхийн сүү хүүхдийг зургаан сартай болтол хоол, шингэний хэрэгцээг бүрэн хангадаг бол хоёр нас хүртэл хагас хэрэгцээг хангадаг. Энэ үед ч эхийн сүү өвчнөөс хамгаалах болон өсөлт хөгжлийг хангах найрлага нь байсаар байдаг.

Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг.

ХҮҮХДЭЭ ТАВАН НАС ХҮРТЭЛ ЧИХРИЙН АМТ МЭДРҮҮЛЭХГҮЙ ӨСГӨХ НЬ ЧУХАЛ

Хүүхдийг өвчнөөс сэргийлэх гол арга бол зөв хооллох. Төрөнгүүт ангир уургийг нь нэг цаг дотор амлуулах, зургаа сар хүртэл дагнан эхийн сүүгээр хооллох, түүнээс хойш нэмэгдэл хоолонд оруулах, хоёр наснаас бие даалган өөрт нь зориулсан хоолоор хооллох хэрэгтэй. Нэг хүртэлх насны хүүхдэд бэлтгэж өгдөг хоолонд чихэр, давс хийхгүй байх, цаашлаад таван нас хүртэл чихрийн амт мэдрүүлэхгүй өсгөх нь чухал. Хүүхдийн хоолыг сургуулийн өмнөх насанд нь онцгой анхаарах шаардлагатай ч нас бүрт нь зөв зохистой хооллох ёстой.

2-5 насандаа хүүхэд бага насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг учраас “шилжилтийн хооллолтын үе” гэж нэрлэдэг. Энэ үед хүүхдийн хөгжлийн анхаарал татах “хэцүү үе” тохиодог юм шүү. Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг. Тухайлбал хөл нь богино, цээж, хөлний шуу урт болох, ходоодны хэмжээ бага, гэдэс нь хэт урт болох гэх мэтээр өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийнхээ шилжилтийн хооллолтын үеийг онцгой анхаараарай.

Энэ насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун, хүйтэн, аягалсан хэмжээ, хэлбэр дүрс, зэрэгт их мэдрэмтгий ханддаг учраас хоолонд оруулахын тулд эцэг эхчүүд хариуцлагатай хандаж, анхаарал халамж тавих хэрэгтэй. Хүүхдүүд өнгөтэй, зөөлөн, багаар аягалсан, бүлээн, хурц биш амттай хоолонд дуртай байдаг. Хооллох газар ч цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, хүүхдийн өндөр намд тохирсон ширээ, сандалтай, аяга, таваг нь хүртэл өнгөлөг байвал хүүхэд дуртай идэх болно. Сүүлчийн догол мөрийг энд дарж үзнэ үү.

Үр хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг эхчүүд бидний мэдлэг мэдээлэл, үүрэг хариуцлага маш чухал гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа байх. Хэрэв зөв хооллолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл миний “2 хүртэлх насны хүүхдийн хооллолт”, “2-10 насны хүүхдийн хооллолт”, “Сурагчид оюутан залуусын хооллолт”, “Насанд хүрэгчдийн хооллолт” гэсэн бүх насны хүмүүсийн зөв зохистой хооллолтын талаар бичсэн дөрвөн цуврал номыг уншаарай.

Х.Монгол-Хатан

http://emch.mn/blog/2014/12/05/%D0%BC-%D0%BE%D1%8E%D1%83%D0%BD%D0%B1%D0%B8%D0%BB%D1%8D%D0%B3-%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B4%D1%8D%D1%8D-%D1%87%D0%B8%D1%85%D1%8D%D1%80-%D1%85%D0%BE%D1%80-%D3%A9%D0%B3/?utm_source=twitterfeed&;utm_medium=twitter

Америкийн эрдэмтэд 2012 оны хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг нэрлэжээ.Хоол судлаачдын үзэж буйгаар, үл исэлдүүлэгч багагүй агуулдаг улаан лооль (1) жагсаалтыг тэргүүлсэн байна.

     Улаан лооль

Тэрчлэн улаан лоолинд глюкоз, фруктоз, йод, натри, магни, марганц, цайр, А, В, В2, В6, К, РР, Е гэсэн амин дэм агуулагддаг бөгөөд тэдгээр нь бие махбодид эрч хүч өгч, цаг шиг ажиллахад тус болдог.

Жагсаалтын хоёрдугаарт, С амин дэмээр баялаг амтат чинжүү (2), гуравдугаарт амин дэм, эрдэс бодисоор баялаг жимснүүд (3) оржээ.

         

        Амтат чинжүү

Жимс

Дөрөвдүгээрт, тослог, илчлэг багатай буурцгийн самар (4), тавдугаарт, цэвэр тараг (5), зургадугаарт, бууцай (6), долдугаарт, броколли (7) орсон байна.

      

Буурцгийн самар                                                                  Цэвэр тараг

Бууцай


                

                         Броколли буюу цэцэгт байцаа

Тэрчлэн хамгийн ашигтай 10 бүтээгдэхүүний тоонд оливын тос (8), өөхгүй үхрийн мах (9), яргай загас (10) оржээ.

      Оливийн тос

      Үхрийн өөхгүй мах

    

                                                             Хамгийн том салмон буюу яргай загас

     Яргай загас ба баавгай

      Яргай загасаар хийсэн хоол

Мэдээллийн эх сурвалжийг энд дарж үзээрэй

Чипс болон хийжүүлсэн ундаа: Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь холестериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин тусах, цус харвах эрсдэлийг нэмдэг.
Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.
Түргэн хоол: Шарсан хайрсан бүтээгдэхүүнээс хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг нь түргэн хоол юм. Энэ төрлийн хоолнуудад нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Ийм төрлийн хоол байнга хэрэглэх нь шар хөөрөх, ходоодны шархлаа зэрэг дотрын өвчтэй болгодог байна.
Зайдас болон утсан махан бүтээгдэхүүн: Олон хүн зайдас, хиам гэх мэт бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг гэдгийг хүн бүр сайн мэддэггүй. Утсан мах болон загас зэрэг нь карцероген хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж. Их хэмжээний утсан зайдас хэрэглэх нь утаатай хотод оршин суудаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой
Консерватив агуулсан хүнсний ногоо болон жимс: Байгалийн гаралтай жимс, хүнсний ногоо хүний биед сайнаар нөлөөлөх ч хэрэв зам, барилга, үйлдвэрийн ойр ургадаг нь эсрэгээрээ нөлөөлдөг байна. Ийм нөхцөлд хүнсний ногоо, жимс нь натрийн глютамины хүчил агуулах боломжтой аж. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.
Маргарин, нарийн боов, амуу тариа: Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Ийм төрлийн өөх, тос агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд нарийн боов, бялуу зэрэгт уг бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болоход эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Кофе, сэргээгч ундаа, сүү: Кофе их уух нь тийм биш бөгөөд өдөрт хоёроос олон аяга кофе уух хэрэггүй аж. Кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой гэнэ. Ийм төрлийн ундааг байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн сүү ч гэсэн сөрөг нөлөөтэй гэнэ.
Гар аргаар дарсан хүнсний ногоо, мөхөөлдөс: Хүмүүс гэрийнхээ хэрэглээний хүнсний ногоог өөрсдөө дарж, хүнсэндээ хэрэглэдэг билээ. Үүнийгээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дарсан болох тийм ноцтой биш. Харин шаардлага хангаагүй нөхцөлд дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.
Амтлаг чихэр: Чихэр нь их хэмжээний чихэрлэг бодис агуулдгаас гадна амт оруулагчийн найрлагатай юм. Үүнийг хэрэглэх нь мэдээж хэрэг сөрөг нөлөөтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь гэдэсний болон амны хөндийн өвчин үүсгэдэг байна.
Шоколадны цуглуулга : Сникерс, Марс гэх мэт шоколад нь их хэмжээний илчлэг, химийн нэмэлт орц, үнэр, амт оруулагчаас бүрддэг учир хүний биеийн таргалалтыг нэмэгдүүлдэг юм.
Майонез: Майонез нь холилдсон гентэй канцерогенийн өөх, тос их агуулдаг учир холестериний хэмжээг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн үүнийг хуванцар саванд хадгалах нь илүү сөрөг нөлөө үзүүлдэг аж. Цагаан цуу, кетчуп зэргийг хуванцар саванд хадгалахад карцерогенийг ялгаруулдаг байна.

“Сурагч” сонин жилдээ  250 мянган ширхэг хэвлэгддэг бөгөөд бүх дугаартаа Кока Кола ундааны хор хөнөөлийг нийтэлж байхаар болсон аж. Энэ хүрээнд 2014 оны нэгдүгээр сараас эхлэн кола ундааны хор хөнөөлийг сурагчдад хүргэж эхэлжээ.  Мөн сониныхоо толгой дээр “Сурагч сонин “Кока-Кола” ундааг хүүхдэд зарахыг хориглох санал гаргаж байна” хэмээн бичсэн байгаа юм.

Мөн нэгдүгээр нүүрэндээ  “Сурагч сонин Кока Кола ундааны эсрэг дараах саналыг гаргаж байна” хэмээн бичиж, дөрвөн янзын санал гаргажээ.  Юуны өмнө Кока Кола ундааг хүүхдэд зарахыг хориглохыг санал болгож. Хоёрдугаарт, Кока Кола ундааны шошгонд “Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муу” гэсэн сануулга байршуулахыг сануулж.

Гуравдугаарт, савлагааг нь багасгах санал оруулсан байгаа юм. Дээрээс нь сурталчилгаанд нь хязгаарлалт хийе гэсэн санал гаргажээ. Бүгдээрээ зөв, зүйтэй, дэмжихээр санал. Тиймээс хоёр гараа өргөн дэмжиж байна.  Уг нь,  нийслэлээс юм уу, Засгийн газраас бяцхан журам гаргаад л шийдчих асуудал юм шиг санагдана. Тэгэхдээ энэ дөрвөн саналыг тусгаад л гүйцээ. Өнөөдөр Кока Кола дэлхий нийтийн таашаалд нийцсэн, өнөө олны хэлдгээр брэнд болчихсон ундаа. Түүний хажуугаар хүмүүс ямар хор хөнөөлтэйг нь хүртэл тогтоочихсон шүү дээ. Ясны сийрэгжилтэд хүргэдэг, донтуулдаг энэ тэр гээд л. Тэр дундаа бага насны хүүхдэд маш аюултай. Байнга кола уудаг хүүхдийн шүд нь, хөлнийх нь яс худал хэлсэн хүнд үйрээд унасан тохиолдол гарч байсан тухай нийгмээрээ л шуугиж байсан.

Дээрээс нь кола ундаан дээр гаа хийгээд, яаж дэлбэлдэг туршилт ч цахим хуудсуудаар дүүрэн байгаа. Тэгсэн атлаа хүмүүс хортойг нь мэдсээр байж авч уудаг. Үр хүүхэддээ авч өгдөг. За яах вэ, өөрсдөө уух нь ч дүүрч. Хүүхэддээ авч өгөхгүй байх тал дээр анхаарах цаг болсон. Хүүхдийн яс ямар хэврэг, батжаагүй байдаг билээ. Тэр үед кола уугаад байвал ямар олиг байх билээ. Тиймээс энэ “хорыг” бага насны хүүхдэд зарахгүй байх саналыг бүх нийтээрээ дэмжмээр байна. Зарим хүмүүс ийм санал гаргахаар хийх юмаа олж ядлаа энэ тэр гэсэн сэтгэгдэл бичсэн байна билээ. Түүний оронд архи, тамхины эсрэг уриалга гаргаач гэсэн санал ч хэлсэн байсан. Архи, тамхины эсрэг санал гаргах нь зөв. Гэхдээ бага насны хүүхдэд чиглэсэн, тэдний эрүүл мэндэд анхаарсан гэдэг утгаараа коланы эсрэг уриалга гаргах нь зөв шүү дээ. Хэрвээ бага насны хүүхдэд кола зарахгүй болчихвол хүүхдүүдийн эрүүл мэндэд тун хэрэгтэй байхсанж. Эцэг, эхчүүд нь авч өгч, хүүхдийнхээ ясыг “үйрүүлбэл” тэр л биз. Харин хүүхэд өөрөө өөртөө “хор” худалдаж авахыг хориглочих хэрэгтэй. Дээрээс нь ундааны шошго дээр “Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой” гэдэг бичиг наах нь туйлын зөв санал. Яг нарийн яривал Кока кола архи, шар айрагтай дүйцэж очихуйц хортой. Дээрээс нь донтуулдаг. Ийм бүтээгдэхүүний шошгон дээр анхааруулга байхгүй бол болохгүй.

Түүнээс гадна ундааны савлагааг багасгах хэрэгтэй байна. Уг нь анх лаазтай кола л байсан. 330 граммын савлагаатай л байсан гэсэн үг. Харин сүүлдээ манайхан өөрсдөө янз бүрээр үйлдвэрлэж, бидний, түмний энэ тэр гэсэн нэр өгөөд, бүр хоёр  литрийн савлагаатай үйлдвэрлэж байгаа. Тэр том савтай ундааг нь хүүхдүүд аваад, дуустал нь уугаад л байж байна. Эрүүл мэндэд хортойд тооцогдохоор байгаа энэ бүтээгдэхүүн ийм том савлагаатай байгаа нь дэндсэн хэрэг биш үү. За тэр сурталчилгааны асуудлыг ярих ч юм биш. Хэзээнээсээ Кока коланы сурталчилгаа хүний уух хүслийг төрүүлэхээр хийгдэж ирсэн. Бараг л зурагтаар сурталчилгаа үзчихээд гарч ундаа авч байгаа байх, хүмүүс. Тиймээс манайхан коланы сурталчилгааг хязгаарламаар байгаа юм. Энэ бүхнийг болиулдаггүй юм гэхэд, ядаж бага насны хүүхдэд зарахгүй байх саналыг нь дүрэм, журамд оруулчихвал аятай юу.

Эх сурвалж: http://www.mminfo.mn/content/58146.shtml?alias=opinion

Нийтлэгчийн нэмэлт:

Надтай хэдхэн жилийн өмнө хамт ажиллаж байсан нэгэн эмч залуу дараахзүйлийг ярьсныг далим гарсан дээр нь мартагдахаас өмнө бичгийн хэлбэрт оруулж, бас  олонтой хуваалцая гэж бодлоо.

“Би кола уудаггүй. Хоёр шалтгаантай.

Нэгд, миний өөрийн ажиглалт. Аяганд кола хийгээд орхиход маргааш нь аяганы дотор ханан дээр хар хар хатуу юмс үлдсэн байдаг. Металлын үртэс шиг. Шаазан аяган дээр ингэж үлдэж байгаа юм чинь ходоодонд лав сайнгүй гэж бодсон.

Хоёрт. Манай нэг хамаатан ахынх байдаг. Тэднийд бараг надтай тэрсхэн нэг хүү бий. Багадаа маш сэргэлэн, хурц ухаантай хүүхэд байсан. Тэднийх боломжийн амьдралтай /аав нь бизнес хийдэг/ учраас хөргөгчинд нь ямагт кола байдаг. Тэр хүү нь дандаа тэрийг ууж өссөн. Түүнээс ч болсон уу, тэр хүү 10 жилийн сүүлийн ангиудаас хичээлдээ муудсаар одоо бүр оюуны хомсдолтой юм шиг нэг тийм ухаан муутай дүйнгэ юм болсон. Би бодохдоо тэр коланоос болсон гэж боддог. Тэгээд л би кола л уухгүй байя гэж шийдсэн бөгөөд хэзээ ч уудаггүй” гэж ярьсан юм.

Түүнээс гадна дүрээд орхихоор ямар ч билээ метал эдлэлийн билэв үү, юуны билээ зэв арилгадаг гэлүү, юутай ч ахуйд их хэрэг болохоор санаанд оромгүй шинж чанарынх нь тухай, гэхдээ мэдээж хэрэг хүнсэнд хэрэглэнэ гээд бодоход туйлын эргэлзээ төрүүлмээр шинжийнх нь тухай нэг юм ярьсныг нь мартаж ээ. Санахгүй бна. Тиймэрхүү сонин содон шинжийг нь анзаарсан, мэдэх хүн байвал, мөн коланы шинж чанарын талаар үндэслэл сайтай мэдээлэлтэй тааралдсан хүн байвал энэ дор сомментэд бичиж, эсвэл линкийг нь үлдээвэл, өөрийн болон уншигчдынхаа өмнөөс урьдчилан талархал илэрхийлье.

Мэдээж, нэг удаагийн тохиолдлоос кока кола хүнийг оюуны хомсдолтой болгодог гэж дүгнэхэд хангалтгүй л дээ, нотолгоо болж чадахгүй. Гэвч, нэгд тэр залуу эмч хүн, хоёрт өөрөө бас өвдөж зовж үзсэнээс эрүүл мэнддээ маш их анхаардаг, дэглэм барьдаг хүн учраас хүнсний асуудалд няхуур нямбай ханддаг хүн. Дээрээс нь тэр ухаантай, ажигч, амьдралдаа сүрхий зорилготой, буурь суурьтай ханддаг хүн. Тиймээс түүний ажиглалт, дүгнэлтийг анхааралдаа авууштай баримт гэж би хувьдаа үзсэн. Ямартай ч өөрийн хамаатнууддаа Кола уухгүй байхыг, ялангуяа хүүхдүүддээ өгдөггүй байхыг би захидаг болсон ч бусдын хүүхэд ч гэсэн манайхны хүүхдүүдтэй ялгаа юу билээ. Түүнээс гадна монголчууд бид угаасаа дэндүү цөөн учраас оюуны хомсдолтой, эрүүл мэндийн согогтой, тахир дутуу хүмүүс хэт олширвол үндэсний эмгэнэл болно.

Ер нь манай эрүүл мэндийн хүрээлэн энэ кола гээч ундааг амьд организмд яаж нөлөөлдгийг судалмаар шүү. Ноцтой асуудал. Америкдаа бол анхнаасаа л нэгэн химич өөр зорилгоор туршилт хийж байгаад тохиолдлоор гаргаад авсан нэгэн завсрын бүтээгдэхүүнийг санамсаргүй амталж үзтэл дажгүй амттай байсан, тэгээд л тэр жороо зарчихсаныг нь худалдаж авсан хүмүүс нууцлачихасан. Түүнээс хойш хэн ч мэддэггүй, дандаа нууц байдаг жортой болсон эд гэдэг.

Бас л далим гарсан дээр нь гээд хэлэхэд,  манайд дауны синдромтой буюу оюуны хомсдолтойгоос бие даан амьдрах чадвараар мөхөс хүмүүс нилээд байдаг гэсэн. Тэдгээр хүмүүсийн үр удам нь мөн адил оюуны хомсдолтой төрөх магадлал хэрэв байдаг бол тэднийг үржлийн чадваргүй болгох асуудлыг ч судлаж, шийдвэрлүүштэй болсон ноцтой асуудал санагддаг юм.

Нийтлэгч
Баасан, 2014 оны 5 дугаар сар 2

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter