177-р сар2018

Лхагва, 10 5-р сар 2017 10:36

Иогийн дасгалын нууцаас

Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг "асана" гэж нэрлэдэг. Иогийн байрлал буюу асана нь бие сэтгэлийг ухамсартайгаар хослуулан ашиглах замаар биенд болоод бидний энергийн ерөнхий урсгалд гүн гүнзгий өөрчлөлт гаргадаг. Цэвэр бие махбодийн түвшинд авч үзвэл, тэрээр бие махбодийн тогтолцоог жигд, саадгүй ажиллуулах явдлыг хангах байрлалууд юм. Асанаг тогтмол хийснээр таны сэтгэл амар амгалан, бие хөнгөн ба аз жаргалтай байх болно.

Иогийн асана нь суларсан булчинг чангалж, харин чангарсан булчинг суллаж өгдөг. Тэрээр булчин, шөрмөснүүдийн зохистой үйл ажиллагааг хангах зорилгоор зохицуулалт хийж өгнө. Үүний сацуу, бие махбодийн дотоод энергийн тогтолцоог зохицуулдаг. Асанаг тууштай хийвэл асана нь бие махбодийн удирдлагын тогтолцоо болсон булчирхай, мэдрэлийн ба зүрх судасны тогтолцоог сайжруулна. Мөн биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож, өвчин ба стрессийн нуугдмал хэсгүүдийг нээж өгнө. Эдгээр асуудлуудыг уйггүй дасгалаар бууруулж, ихэнх тохиолдолд бүрмөсөн арилгах боломжтой.

Иог хийснээр олон тооны архаг өвчнийг илааршуулж болдгийг эрдэм шинжилгээний судалгаагаар нотолсон. Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог, Үүнд:

-Зүрхний өвчин

-Астма

-Цусны өндөр даралт

-Ууц нурууны өвдөлт

-Хүзүүний өвдөлт

-Стресс ядаргаа

-Нурууны муруйлт

-Артрит

-Саахарын шижин өвчин

-Өтгөн хаталт

-Хоол боловсруулах эмгэг

-Нойргүйдэлт

-Сэтгэл санааны тогтворгүй байдал

-Бамбай булчирхайн асуудал гэх мэт тодорхой өвчнийг анагаахын зэрэгцээ иог нь эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг. Үргэлжлэлийг Энд дарж уншина уу.

Иогийн дасгалуудын хамгийн чухал ач тус нь хүний биеийн элдэв булчирхайд үзүүлэх нөлөөлөл юм. Бамбай булчирхай, өнчин тархи зэрэг цусанд орох гормон, даавар ялгаруулж байдаг олон булчирхайнууд нь цусанд гормон даавар ялгаруулж, энэ нь бидний бие махбодийн болон оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлж байдаг байна. Асана дасгалын зохистой хувилбар идэвхгүй сул болон хэт идэвхтэй булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулж, бие махбодийн болон оюун санааг тэнцвэржүүлж эрүүлжүүлдэг байна. 

Иогийн дасгал байрлалууд нь бусад төрлийн дасгал хөдөлгөөнөөс ялгарах давуу талуудтай.

 

Эх сурвалж: http://mongolcom.mn/read/28845

Химийн ухааны доктор И.П.Клименкогийн бичсэн шар айрагны тухай сэрдхийм бичвэрийг duuren.mn сайтад нийтлэгдсэн эхээр нь Танд сонирхуулж байна.

  •  Шар айраг дааврын өөрчлөлтөд оруулдаг
  •  Шар айраг бэлгийн сулрал, донтолт үүсгэдэг
  •  Шар айраг бол согтоохоос гадна мансууруулдаг

Спирт хэрэглэснээр  зарим эрчүүдэд эм шинж илэрч, улмаар  бэлгийн сулралтай болдог бол зарим эмэгтэйчүүдийн дуу хоолой ааш зан нь эршүүд болж, сахал үс ургах нь ч бий.  Өнөөдөр түгээмэл байгаа элдэв төрлийн алкоголь дундаас эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн дааварт  хамгийн сөрөг нөлөөтэй нь шар айраг юм.

Шинжлэх ухаан үүнийг 1999 он хүрч байж л нэг юм ухаж ойлгосон байдаг. Шар айрганд өвөрмөц гашуувтар амт оруулахад ашигладаг зөрөг цэцгэнд фитоэстрогон (“фито”- ургамал, “эстроген”- эм бэлгийн даавар)-ийн бүлэгт хамаардаг 8-пренилнарингенин(8-ПН) агуулагддаг аж [1].

Улаан хошоонгор, царгас зэрэг өөр зарим ургамалд ийм нэгдэл бас байдаг бөгөөд ардын эмнэлгийнхэн аль эртнээс энэ талаар  мэддэг учраас малчид малдаа ийм ургамал аль болох бага идүүлэхийг хичээдэг байв. Тэгэхгүй бол мал нь хээл авдаггүй байжээ. Жишээ нь, Австралид дан улаан хошоонгор идүүлсэн хонин сүрэгт ийм тохиолдол ажиглагджээ [2].

Тэгэхдээ 8-ПН болохоор дааврын хүч нь бусдаас 10-100 дахин их буюу хүний бэлгийн дааварт  дөхөж очдог онцлогтой [3]. Энэ баримт 1999 оноос хойш шинжлэх ухааны нарийн хүрээнд яригдаж байгаа ч өргөн олон нийтийн хувьд ийм мэдээлэл үндсэндээ хаалттай байгаа юм.

Ингэхэд бэлгийн даавар гэж юу вэ? Эрэгтэй хүний бие махбодь эр бэлгийн даавар (тестерон), эмэгтэй хүнийх эм бэлгийн даавар (эстроген) боловсруулдаг. Түүний тусламжтайгаар эрчүүд булчинлаг, сахал үс болсон биетэй, эршүүд дуу, зан ааштай болдог бол эмэгтэй нь эмэгтэйлэг бие хаа, цэвэрхэн арьс, илүү зөөлөн хоолой, ааш аальтай болдог. Хүн хэрэв өөрт нь тохирохгүй даавар хэрэглээд эхэлбэл гадаад байдал, дуу хоолой, зан ааш нь өөрчлөгддөг. Тийм учраас хүйсээ өөрчлөх хүсэлтэй хүмүүс зориуд даавар хэрэглэдэг.

Дааврын нэг онцлог нь багахан найрлагатай байсан ч үйлчлэл ихтэй байдаг. Эрүүл эмэгтэй хүний хоногт боловсруулах эм бэлгийн дааврын хэмжээ 0.3-0.7мг буюу элсэн чихрийн ширхэгний тал шиг хэмжээтэй байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь хүнийг эмэгтэйлэг байхад хангалттай хүрэлцдэг. Тэгвэл 1 литр шар айрган дахь дааврыг эстрогенд шилжүүлэн тооцвол  0.15 мг хүрдэг [4]. Шар айрган дахь фитоэстрогений 90 хувь нь идэвхгүй хэлбэртэй байдаг ч нарийн гэдсэнд орсон хойно уг даавар идэвхиждэг [5].

Шар айраг эрчүүдэд юу өгдөг вэ? Эр хүн шар айраг ууснаар өөрийн биен дотроо эр, эм бэлгийн дааврыг тодорхой хэмжээнд хольцолдуулна [6]. Уг нь эр бэлгийн даавар эрэгтэй хүнд эрч хүч, шийдмэг зан, ялан дийлэх тэмүүлэл, манлайлагч байх хүслэн төрүүлдэг бол ингэж хольцолдсоноор эр зориггүй, буйдан дээр хэвтэж зурагт гөлөрсөн завсрын хүйсний  амьтан болгон хувиргана. Даамжрахаараа өрвөлзсөн муухай ааштан болно.

Тийм хүний бие галбир нь хүртэл өөрчлөгдөж, бөгс нь бүдүүрч, эмэгтэй хүн шиг гуя хасаараа мариална. Гэдэсний булчин сулрана. Хөхний булчирхай томорч өөхөөр дүүрнэ. Зарим мэдээллээр бол ийм хөх сүү орох нь ч байдаг аж [7]. Зүрхний хэм алдагдаж, зүрх хаах эрсдэл нэмэгдэж, физик ачаалал улам бүр нэмэгдэнэ. Эмч нар үүнийг “шар айрагны” буюу “баварын синдром” гэж нэрлэдэг.

Шар айраг эмэгтэй хүнд юу өгдөг вэ? Эмэгтэй хүний бие махбодь илүү нарийн зохиолдлогоотой, сар болгон дааврын ерөнхий дэвсгэр  нь өөрчлөгдөж байдаг учраас энэ нарийн механизмд фитоэстроген болон бусад төрлийн даавар нэвтрэн орсноор Австралийн хонь хээлтэхээ больдогтой адил үр дагаварт хүрэх аюул хүртэл бий. Хэвийн үед эрүүл эмэгтэй хүний бие организм  өөртөө хэрэгтэй хэмжээний даавраа л боловсруулдаг.

Шар айраг уусан эр хүн эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлэх нь багасдаг бол эмэгтэй хүнийх эсрэгээрээ нэмэгддэг. Эмэгтэй хүний бэлгийн сонирхол нэмэгдэж эрчүүдийг өдөж эхлэхийг “ороо орох” синдром гэж нэрлэж болно. Энэ бол ухамсаргүйгээр үйлдэгддэг, эрүүл ухааны хяналтаас ангид үйл юм. Харамсалтай нь бүсгүйчүүд үүнийгээ хэвийн байдал хэмээн ойлгож,  сэтгэцийн энэ хямрал нь шар айраг, тамхи, мөн амьдралын ийм хэв маягийг тулгасан реклам сурталчилгааны үр дагавар гэдгийг мэддэггүй.

Энэ бичвэр маань шар айрагнаас татгалзаж, дарс архи мэтийн илүү чанга умдаан хэрэглэхийг уриалж байна гэж ойлгогдохыг хүсэхгүй байна. Ямар ч төрлийн спиртийн ундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг дааврын өөрчлөлтөд оруулдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хүнд шар айраг, архины аль нь ч хэрэггүй.

Шар айрганд дурласан эр, эм хүмүүсийг түүнээс татгалзсанаар дааврын анхдагч байдлаа сэргээн тогтоож, алдсан эрүүл мэндээ он цагийн явцад эргүүлэн олж болно хэмээн найдлага төрүүлж болох ч тийм хүмүүс шар айрагнаас татгалзах нь маш хэцүү. Яагаад? Энд дахиад зөрөг цэцгийн тухай дурдах хэрэгтэй болно.

Зөрөг цэцгийн ойрын хамаатан нь зэрлэг олс юм. Зэрлэг олс нь марихуан, гашиш зэрэг мансууруулах бодисын түүхий эд. Зөрөг цэцэгт эдгээр бодис маш бага тунгаар бас байдаг[8]. Тэгвэл шар айрагны найрлаган дахь алкоголь нь этилийн спирт бөгөөд мансууруулагч мөн. Шар айрганд хүн бусад алкоголиос илүү хурдан, анзааргагүйгээр донтдог. Энэ донг эмчлэхэд хамгийн хүнд байдаг.

Шар айраг хүний бие махбодод хэрхэн үйлчилдгийг одоо хүртэл нарийвчлан судлаагүй байгаа нь талуудын ашиг сонирхолтой холбоотой нь ойлгожтой. Гэхдээ л шар айраг хэтрүүлэн хэрэглэгчдийн 30-аас илүү хувь нь уусан шар айрагны хэмжээнээс үл хамааран хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн судалгаа байдаг [9]. Шар айраг нь бас нүдний хэд хэдэн өвчний шалтгаан болдог [10].

Эцэст нь “домчид”-ын ном сударт хэсүүчилдэг зарим нэгэн хортой зөвлөгөөний талаар өгүүлье.

Жирэмсэн эмэгтэй шар айраг ууж болох тухай зөвлөгөөг гэмт хэрэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд орчин цагийн анагаах ухаан хэзээ ч тийм зөвлөмж өгдөггүй. Алкоголь цусанд түргэн нэвтэрч ихэст өөрчлөлт өгөх төдийгүй хүүхдийн дөнгөж бүрэлдэж буй эд эрхтний үйл ажиллагааг гэмтээж мэднэ.

Шар айраг нярай эхийн сүүний гарцыг нэмэгдүүлж болох ч хүүхэд нь алкошолтой сүү хөхсөнөөр хөгжилд нь сөргөөр нөлөөлж, нялхаасаа алкогольд донтож ч мэднэ.

Унтаж чадахгүй байгаа хүүхдэд шар айраг цайны халбагаар уулгахад үнэхээр нөлөөлдөг. Гэхдээ мансууруулах үйлчилгээг нь орхиод ердөө спиртийн нөлөөг нь авч үзье. Этилийн спирт нь хүүхдэд 5 дахин хүчтэй нөлөөлдөг. Нялх хүүхдийн биеийн жин эхийнхээсээ 1—15 дахин бага гэж үзвэл нэг халбага буюу 15 гр шар айраг нь насанд хүрсэн хүн 1 литр шар айраг уусантай тэнцэнэ.

Хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Амт нь таалагддаг учраас гэж хорхойтнууд хэлдэг. Гэтэл шар айрагны амт эхлээд таалагдахгүй, харин ч муухай байснаа бага багаар дассанаа ихэнх хүн мартчихдаг. Тамхи эхлээд сороход муухай байснаа хүн өөрийгөө хүчлэн түүнд дуртай болдогтой үүнийг адилтгаж болно. Шар айрагны их олон хорхойтон амт муутай гээд алкогольгүй шар айрагнаас татгалздаг ч шошгыг нь нуун туршиж үзэхэд ердийн шар айрагнаас ялгаж чаддаггүйг туршилтын үр дүнгүүд нотолдог [11].

Тэгэхээр хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Эхэндээ “том хүн” болж харагдахын тулд уудаг, дараа нь алкогольтой учраас л уудаг.

Цусан дахь алкоголийн шингэх хугацаа / Blood alcohol decay time, h.

Уусан хэмжээ (хэмжих нэгж)
Эрчүүд Эмэгтэйчүүд
Уулт (хэмжих нэгж) 1 2 3 4 5 1 2 3 4 5
Шар айраг (500 гр) 2цаг 12ц 6цаг 12ц 18ц 24ц 30ц
Дарс (200 гр) 3цаг 11ц 14ц 7цаг 14ц 21ц 29ц 36ц
Шампанск (150 гр) 2цаг 4цаг 13ц 17ц 22ц
Коньяк (50 гр) 2цаг 10ц 5цаг 10ц 13ц 21ц 26ц
Архи (100 гр) 4цаг 11ц 15ц 19ц 10цаг 19ц 29ц 38ц 48ц

Эрдэмтний ишилсэн эх сурвалжуудаас гадна хүн бүр, тэр тусмаа эмэгтэйчүүд, бас эхнэр, эгч дүүс, охиддоо хайртай аавууд, эрчүүд ч гэсэн мэдэж, санаж явууштай ноцтой дүгнэлт агуулсан эцсийн абзацыг энд дарж уншаарай.

Эмэгтэй хүн алкогольд донтох нь эрчүүдээс 2.5 дахин илүү байдаг нь цусан дахь алкоголь нь мөн 2.5 дахин илүү хугацаагаар хадгалагддагтай холбоотой. Тухайлбал, эрүүл эрэгтэй хүн цагаан архийг 100 граммаар 5 удаа буюу нийтдээ хагас литр архи уухад 19 цагийн дараа цуснаас арилдаг бол эмэгтэй хүнд 48 цаг хэрэгтэй нь хүснэгтээс тодорхой харагдана.

Эх сурвалжууд:

1.(S.R. Milligan, J.C. Kalita, A. Heyerick, H. Rong, L. de Cooman, D. de Keukeleire // Identification of a potent phytoestrogen in hops (Humulus lupulus L.) and beer // Journal of Clinical Endocrinology and Metabolism 84, 2249-2252 (1999).

2.P. Cos, T. de Bruyne, S. Apers, D.V. Berghe, L. Pieters, A.J. Vlietinck // Phyto­estrogens: recent developments // Planta Medica 69, 589-599 (2003).

3.S.R. Milligan, J.C. Kalita, V. Pocock, V. Van de Kauter, J.F. Stevens, M.L. Deinzer, H. Rong, D. de Keukeleire // The endocrine activities of 8-prenylnaringenin and related hop (Humulus lupulus L.) flavonoids // Journal of Clinical Endocrinology and Metabolism 85, 4912-4915 (2000).

4.S. Possemiers, A. Heyerick, V. Robbens, D. de Keukeleire, W. Verstraette // Activation of proestrogens from hops (Humulus lupulus L.) by intestinal microbiota; conversion of isoxanthohumol into 8-prenylnaringenin // Journal of Agricultural and Food Chemistry 53, 6281-6288 (2005).

5.S. Possemiers, S. Bolca, C. Grootaert, A. Heyerick, K. Decroos, W. Dhooge, D. de Keukeleire, S. Rabot, W. Verstraette, T. Van de Wiele // The prenylflavonoid isoxanthohumol from hops (Humulus lupulus L.) is activated into potent phytoestrogen 8-prenylnaringenin in vitro and in the human intestine // Journal of Nutrition 136, 1862-1867 (2006).

6.A. Sierksma, T. Sarkola, C.J.P. Eriksson, M.S. Van der Gaag, D.E. Grobbee, H.F.J. Hendriks // Effect of moderate alcohol consumption on plasma dehydroepiandrosterone sulfate, testosterone, and estradiol levels in middle-aged men and postmenopausal women: A diet-controlled intevention study // Alcoholism: Clinical and Experimental Research 28, 780-785 (2004).

7.http://adic.org.ua/sober-cool/thematic/beer/beer-top.htm).

8.Б.М.Зузук, Р.В.Куцик // Хмель вьющийся (син. хмель обыкновенный). Humulus lupulus L. (Аналитический обзор) //Провизор 13-14 (2004). Түүнээс гадна зөрөг цэцэг нь бага зэргийн морфин агуулдаг[9] 9. (R.D. Gibbs // Chemotaxonomy of flowering plants // Montreal; L.: MacGill-Queen’s Univ. press, 1974.).

9.K.Katsovyanni, A.Trichopoulou, S. Stuver, S. Vassilaros, Y. Papadiamantis, N. Bournas, N. Skarpou, N. Mueller, D. Trichopoulos // Ethanol and breast cancer: An association that may be both confounded and casual // International Journal of Cancer 58, 356-361 (1994).

10.G. Corzo-Alvarez, T. Urribarri-Delgado // Eye damage and lighting among workers in beer industry // Investigacion clinica 38, 113-126 (1997).

11.http://adic.org.ua/sober-cool/thematic/beer/beer-top.htm).

http://duuren.mn/?p=6478

Бямба, 11 3-р сар 2017 12:10

Хэт халуун хоол ундны муу тал

Халуун хоол нян устгадгийг бүгд мэднэ. Гэхдээ зөвхөн хортой нян төдийгүй бие махбодын хөгжилд тустай нянг ч бас устгачихдаг. Тэгээд ч хүний бие махбод ихээхэн эмзэг энхрийхэн учраас хэт халуун хоол унд таатай биш нөлөөлөл үзүүлдэг.

Ялангуяа бамбай булчирхайд илүү ихээр нөлөөлдөг учраас амнаас муухай үнэр гардаг.

Тийм болохоор хүний идэж уух хоол ундны халуун нь цельсийн 45 хэмээс хэтрэхгүй байвал зохимжтой.

Сүүлийн өгүүлбэрийг энд дарж уншаарай.

Ингэхэд хүний биеийн халуун 43 хэмээс хэтэрвэл үхэлд хүрдгийг та мэддэг биз дээ?

Эх сурвалж: http://duuren.mn/?p=6633

 

Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид хэдийн мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжин, хичнээн ядарч байсан ч, унтаж чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, эрч хүчээ нөхөх вэ? Та ердөө л бидний бэлтгэсэн мэдээг уншиж, хэрэгжүүлэхэд хангалттай юм.

1 Унтаж чадахгүй бол юу болох вэ?

Бага унтана гэдэг хурдан хөгширнө гэсэн үг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд арьсанд маш муу нөлөөтэй юм. Учир нь арьс хуурайшиж, уян хатан чанараа алддаг. Мөн жин нэмж, эрүүл мэнд муудахаас гадна, гоо үзэсгэлэнгээ алдах аюултай аж. Харин та доорх аргыг хэрэглэвэл хэдхэн секундын дотор унтаж чадах билээ.

2 Хурдан унтахын тулд яах ёстой вэ?

Энэ аргыг 4-7-8 гэж нэрлэдэг. Хийхэд тун амархан бөгөөд хугацаа огт шаардахгүй. Ингээд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  1. Амаараа гүнзгий амьсгаа гаргаж, эвшээх мэт дуу гаргана.
  2. Амаа хааж, 4 хүртэл тоолох зуураа хамраараа амьсгаа авна.
  3. Амьсгаагаа түгжиж, 7 хүртэл тоолно.
  4. Амьсгаагаа амаараа гаргаж, эвшээх мэт дуугарах зуураа 8 хүртэл тоолно.
  5. Амьсгаа авна.

Ингэснээр зүрхний цохилт намжиж, бодол санаа тайвшран, хурдан унтдаг ажээ. Та дээрх дасгалыг унтах хүртлээ хийгээрэй.

Нэгэн сонирхолтой сэтгэгдлийг дунд нь оруулчихая /Нээрээ ч тогтооход их амархан юм, туршаад үзэхэд яагаад болохгүй гэж/:

Battulga Myagmarjav ·

УБИС

Цээжлэхэд гэцүүм бн. Энэний оронд хонь тоол.

Like · Reply · Feb 8, 2017 11:04pm

Энэ комментийн эзнээс дараахыг нэмж асуулаа:

Сайн байна уу,
Өөрөө тэр нэг минутын дотор унтах аргын дор бичсэн сэтгэгдэл дээ "цээжлэхэд хэцүү юм бна. Тиймээс энэний оронд хонь тоол" гэж бичжээ. Нээрээ ч ямар нэг юм хэлээд тоолохоор өөр бодол орж ирэх боломж олгохгүй унтуулчих магадгүй ч юм шиг. Юу ч гэсэн хонь тоолох гэж яадаг юм, нэг хонь, хоёр хонь гээд л тоолоод байх уу, тэгээд хэр найдвартай унтуулдаг юм бол? Туршлагаасаа ганц хоёр үгээр ч атугай хуваалцахгүй юу. Гарын үсэг.

Battulga Myagmarjav accepted your request.
     Кк, нүдний өмнө хонин сүрэг байна гэж төсөөлөөд, эхнээс нь эхлээд тоолоод эхэл ээ. Монгол хүний сэтгэхүйд хонин сүрэг, хонь их амар амгалан байдлаар тусдаг бололтой, тэгээд ч тоо тоолох нь их нерв зарцуулсан ажил биш юм аа. Мянган хонь тоолж амжилгүй унтдаг гэсэн. Кк.
Chat Conversation End

Нийтлэгч: Заа ингэдэг байх нь. Миний хувьд зүгээр л тоолж үзсэн, төсөөлөх юмгүйгээр. Одоогоор нэг л удаа. Хэрэг болох шиг л санагдсан ш дээ. Санаа дагасан уу. Гэхдээ үргэлжлүүлээд туршина аа. Хүний нойр хулжихын шалтгаан гол төлөв элдэв бодол орж ирэх л байх шиг байдаг. Хонь тоолоход тийм бодол орж ирэх завдал өгөхгүй бол тэгээд бодол орж ирэхгүй, бодол орж ирэхгүй бол унтана ш дээ. Механизм нь ийм. Гэхдээ энэ аргыг дахиад хэрэглэж үзнэ ээ, та бүхэн ч бас үзээрэй, нойр хулждаг бол. :)

Нийтлэлийн төгсгөлийг  энд дарж уншаарай

Та дээрх аргыг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

http://www.caak.mn/view/8270308/

1000 хүнд ногдох “Оюуны хомсдол”-ын газарзүйн тархалт

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан “Аюулгүй байдал судлал-25 жил” эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бага хурлыг тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганбат нээж үг хэллээ. Уг бага хуралд олон сонирхолтой илтгэл тавигдсан бөгөөд “Монгол Улс, ОХУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр Оршин тогтнохуйн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Нарантуяагийн илтгэлээр эхэллээ. “Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр тус секторын ажилтан, хурандаа М.Ганбат, “Монгол Улс ба Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал” сэдвээр судлаач Н.Доржсүрэн, “Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого, өнөөгийн байдал” сэдвээр судлаач Л.Бямбаханд, “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын зарим асуудал” сэдвээр Нийгэм төрийн судалгааны секторын эрхлэгч, судлаач доктор Д.Мөнхтөр, “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” сэдвээр тус секторын мэргэжилтэн, доктор Э.Энхмаа, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал” сэдвээр Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Б.Ариунзул нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр нь бүгд Монгол Улсад тулгамдсан асуудлыг хөндсөн, тун чухал, цаг үеэ олсон илтгэлүүд боллоо гэж тус хуралд оролцогсод дүгнэсэн юм. Эдгээрээс онцолж доктор Э.Энхмаагийн тавьсан “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” илтгэлийг уншигч та бүхэнд хүргэе. Илтгэгч “Цус ойртолт нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болсон. Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг” хэмээн онцолж байсан.

-Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь удмын сангийн дотоод тэнцвэрийг хадгалж байх явдал байдаг. Хүн амын удмын сан хэдийд тэнцвэртэй байдаг вэ гэхээр генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл. Генүүд алагших буюу цус холилдох үзэгдэл харилцан тавь тавин хувийн орчинд байгаа үед удмын сан дотоод тэнцвэрээ хадгалж байдаг. Хэрвээ хүн амын удмын сан генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл хэт их давамгайлаад, цус холилдох үзэгдэл буураад ирэхээр удмын сангийн дотоод тэнцвэр алдагдаж, хүн амын цус ойртоод орж эхэлдэг. Монголчууд ураг төрлийн хүрээнд цус ойртож гэрлэхээс сэргийлж овгоо мэддэг, овог дотроо үл гэрлэх зарчмыг хатуу баримталдаг, угийн бичгээ хөтөлдөг, үр хүүхэддээ аман болон бичгийн хэлбэрээр өвлүүлдэг, есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэдэг гайхамшигтай соёлтой ард түмэн байсан.

Харамсалтай нь 1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн овгоо мэдэх, угийн бичгээ хөтлөхийг хаачихсан. Ингээд өнгөрсөн 91 жилийн хугацаанд монголчууд овгоо мэдэхээ больсон. Овог чинь хэн бэ гэхээр аавынхаа нэрийг хэлдэг болсон. Гэрийн угийн бичгээ хөтлөхөө больсон. Есөн үеийн өвөг дээдсээ битгий хэл өөрөөсөө дээш гуравдахь үеэсээ эхлээд өвөг дээдсийн мэдээлэл харанхуй болсон.

Өнөөдөр хүн ам дахь цус ойртолтын түвшин хүн амын генетикийн тооцооллын аргаар судалж үзэхэд Монголын хүн амд цус ойртолтын түвшин 0,0223-аас 0,1145-ын хооронд хэлбэлзэж байна. Цус ойртолтолтыг F коэфициентээр илэрхийлдэг. Энэ коэфициент 0-1-ийн хооронд утга авдаг бөгөөд хэрвээ F нь 0-тэй тэнцүү байвал хүн амын дотор цус ойртолт байхгүй. Ингээд аймаг бүхний хүн амд энэ коэфициентийг тооцоолоод үзэхэд цус ойртолт илрэхгүй байгаа аймаг гэж байхгүй байна. Тиймээс танай аймаг цус ойртолт ихтэй, манайх багатай гэх мэтээр мэтгэлцээд байх шаардлагагүй хэмжээнд хүрчихэж. Үндсэндээ таван том голомт байгаа. Улсын дунджаар цус ойртолт 0,0651. Хүн 32040 гентэй гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Үүний 16020 буюу тавин хувийг эцгээсээ, үлдсэн 16020 генийг эхээсээ авдаг байна. Ингээд хүн аав, ээжтэйгээ цусны тавь, тавин хувиар хамаатай. Энэ харьцаа нь дээшээ үе ахих тусам хоёр дахин буураад явдаг. Ингэж явсаар жишээ нь, миний судсаар өвөг дээдсийн ес дэх үеийн цусны 0,19 хувь л эргэж байгаа. Арав дахь үеийн өвөг дээсийн цусны 0,09 хувь эргэнэ. Ингээд 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ би харь элгийн хүн болж байгаа юм. Тэгэхээр есөн үеийн дотор ураг барилдахыг цээрлэдэг байсны шинжлэх ухааны үндэслэл нь энэ. Бидний тооцоолж гаргаж ирсэн 0,0651 гэдэг коэфициент нь долиор илэрхийлсэн тоо. Энэ тоо нь хаана ирж бууж байна вэ гэхээр надаас дээш дөрөв дэх үе буюу хуланц өвгийн түвшинд бууж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр өнөөдөр Монголын хүн ам өөрөөсөө дээш гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлэхэд илэрдэг тийм түвшний цус ойртолт бий болчихож. Хамгийн их нь гурав дахь буюу элэнц өвөө эмээ дээр, хамгийн бага нь хуланц эмэг өвгийн түвшинд байна. Тэгэхээр энэ нь өнөөдөр хүн амын удмын сангийн дотоод тэнцвэр ноцтой алдагдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих түвшинд хүрчихжээ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Хүн өөрийнхөө эмээ өвөөг яалтгүй мэдэж байгаа ч тэрнээс дээшхи үе удмаа мэдэхгүй байна. Өнөөдөр арай ч эмээ өвөөгийнхөө түвшинд гэрлэлт явагдахгүй байгаа ч тэрний дээд элэнц эмэг өвгийн түвшинд цус ойртолт ороод ирчихсэн байна аа гэдэг бол үнэхээр ноцтой байдалд байгаа харуулж байна. Жишээ нь, гэрлэсэн хосууд байлаа гэхэд тэд дээшээ дөрөв дэх үеийн ах дүү нар байх жишээтэй. Ийм хэлбэрийн цус ойртолтын түвшний дэвсгэр бий болчихоод байна. Гэрлэж байгаа залуус бид хоёр цусан төрлийн хамаагүй ээ гэдэг зөвхөн баримжаагаар гэр бүл болдог зуршил бий болчихжээ.

Газар зүйн тархалтаар нь цус ойртолтын хамгийн их голомт нь монгол орны хойноос буюу Хөвсгөл аймгаас Өмнөговь аймаг руу явах чиглэлд цус ойртолтын түвшин хамгийн их байна.

Үүний цаана хүн амын нягтрал хэтэрхий бага сийрэг байгаатай холбоотой юм. Цус ойртолтод нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол хүн ам дахь гэрлэлтийн бүтэц, гэрлэлтийн тогтолцоо байдаг. Өнөөдөр нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухайн нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж байна. Тухайн орон нутагт гаднаас хүргэн, бэр болж очиж байгаа хүн бараг байхгүйтэй адил.

Цус ойртолт нь ямар үр дагавар авчирдаг вэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан гаргаад ирчихсэн.

-Хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшин буурдаг,

-Оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг,

-Удамшлын өвчин, төрөлхийн согог гажигтай хүүхдийн тоо өсдөг,

-Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа сул болдог,

-Бие бялдрын хөгжил давжаа болдог

-Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг.

Өнөөдрийн хүн амд тооцоолж гаргаж ирсэн цус ойртолтын энэ түвшин нь бидэнд ямар үр дагавар, ямар гай түйтгэр авчирч байгаа талаар товч дурдъя.

Сүүлийн үед манай хүн амын дотор төрөлхийн согог гажигтай нярай хүүхэд маш олноор төрдөг болсон. Улсын хэмжээнд бүртгэх ажлыг 2005 онд ЭНЭШҮТ-д эхлүүлсэн. Энэ байгууллагын мэдээлснээр, 2005-2009 оны эхний есөн сарын байдлаар Монголд дараах 10 төрлийн гажигтай хүүхэд төрсөн байна. Үүнд:

-Зүрхний гажиг

-Уруул сэтэрхий

-Уруул, тагнайн сэтэрхий

-Зөөлөн тагнай, хүүхэн хэл сэтэрхий

-Зөөлөн тагнайгүй

-Хошного битүү

-Хэвлийн урд хана хөгжөөгүй

-Тархины усжилт

-Нугасны ивэрхий

-Олон эрхтэн тогтолцооны хавсарсан гажиг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Хамгийн аюултай нь төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг нэг ч байхгүй. Мөн мэдээлэл бүрэн бус. Энэ бүрэн бус мэдээллээс харахад дөрвөн жил хагасын хугацаанд Монгол Улсын хэмжээнд төрөлхийн согог гажигтай хүүхэд 689 төржээ. Энэ тоог аваад бидний тооцоолж гаргаж ирсэн цус ойртолттой эдгээр нь ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг судалж үзсэн. Ингээд судалгаа хийгээд үзэхэд Монгол орны уртрагийн дагуу буюу Баян-Өлгий аймгаас Дорнод аймаг руу чиглэлтэй цус ойртолтын түвшин, гажигтай төрөлтийн түвшин нэмэгдэж байна. Монгол орны өргөргийн дагуу Хөвсгөлөөс Өмнөговь руу чиглэлд цус ойртолтын түвшин, цус ойртолтын түвшин мөн нэмэгдэж байна. Ер нь цус ойртолтын түвшин нэмэгдэх тусам бусад өвчнөөр өвдөх нь өсөөд байдаг дүр зураг харагддаг. Цус ойртолт нь монгол хүний өвчлөлд нэмэлт дарамт болж байгаа нь тодорхой байна. Цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын өвчлөл нэмэгддэг шугаман хамааралтай нь харагддаг. Манай улсад 32 төрлийн хорт хавдар өвчин бүртгэгдсэн. Гэтэл цус ойртолт нэмэгдэх хэрээр иргэдийн хорт хавдраар өвдөх магадлал мөн шугаман хамаарлаар өсөөд байдаг. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн 2014 оны элэгний хорт хавдрын өвчлөл дээр авч үзэхэд уг өвчлөл өндөр байдаг гурван том голомт байна. Элэгний хорт хавдрын өвчлөлд цус ойртолт ямар хамаатай байгааг судалж үзэхэд монгол орны 42 хувьд нь 60-99 хувийн өндөр эрсдэлтэй, хүчтэй хамааралтай гэж гарсан. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалж үзэхэд 2016 оны байдлаар насны бүлгээр авч үзэхэд 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй, улс орны ачааг үүрч яваа гэгддэг хүн амд оюуны хомсдлын түвшин хамгийн өндөр байдаг. Цус ойртолттой холбоотойгоор судалгаа хийж үзэхэд монгол орны газар нутгийн 31.5 хувьд 50-98 хувийн хүчтэй хамаарал илэрдэг. Зах хязгаар нутгуудад цус ойртолт асар өндөр байна, эндээс улбаатай оюуны доройтлын түвшин маш өндөр байгааг хэлмээр байна.

Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ. Ямар санал, зөвлөмж байна вэ гэхээр, нэгдүгээрт, Монгол Улсын иргэд өөрсдийн угийн бичгийг хөтлөх, шинжлэх ухааны аргачлалтай ургийн бичигжүүлье. Угийн бичгийн хуультай больё. Мөн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт удам угсааны талаар хичээл оруулдаг болгоё. Монгол орны засаг захиргааны нэгжийн хэт жижиг байгааг зохистой байдлаар томруулах бодит алхам хийе. Энэ зөгийн үүр шиг олон хэсэг хуваачихсан тогтолцоо нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасаа сайн байгаа боловч энэний цаана хүн амынхаа хөдөлгөөнийг хязгаарлачихаад, хүн ам хоорондоо чөлөөтэй зорчиж цус холилдох нөхцлийг түгжчихээд байнгаа юм. Мөн хэт төвлөрлийг сааруулж, хүн ам нь хэт цөөрсөн нутгуудад суурьшлын бүсүүдийг бий болгох арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Тэмдэглэсэн Я.БАЯРБААТАР

https://dnn.mn/%D1%8D-%D1%8D%D0%BD%D1%85%D0%BC%D0%B0%D0%B0-%D1%86%D1%83%D1%81-%D0%BE%D0%B9%D1%80%D1%82%D0%BE%D0%BB%D1%82-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%8E%D1%83%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B4-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85%D2%AF%D0%B9%D1%86-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%81%D0%BE%D0%BD/

Хоолны зохистой бүтцийг төлөвлөх, зөв хооллох сэдэвт холбогдсон бүх асуудлууд сүүлийн үед олны сонирхлыг ихээхэн татах болов.

Энэ асуудлыг хамгийн их сонирхдог хүмүүс бол, зүй ёсоор, эмэгтэйчүүд байдаг. Гэвч биеийнхээ хэлбэр галбир, эрүүл мэнд болон гадаад үзэмжээ хадгалах талаар чин сэтгэлээсээ санаа тавьдаг эрчүүд ч бий болжээ.

Дээр эрүүл мэндийн талаар дурдсан нь тохиолдол биш. “чиний юу идэж байгаа нь чи өөрөө юм” гэсэн ардын цэцэн хэллэг байдаг бөгөөд үүний үнэн гэдэгтэй маргахад үнэндээ хэцүү. Чухам иймээс өөрийн хүнсний цэс, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ шинжлэж үзэх нь чухал юм. Тэгэхдээ үүнийг өдөр дутам, сайн зуршил болгож хийж байх хэрэгтэй юм.

Унтахын өмнө яг ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж болох вэ?

Хүн өдрийн турш идэвхтэй байж, түүний эрчим хүч нь яаж ийгээд зарцуулагдаж таардаг. Орой тийшээ болон шөнө байдал өөр болно. Амьдралын үйл ажиллагааны явц удааширч, идэвх буурдаг. Гэвч хяслантай юм шиг яг энэ үед ихэнх хүмүүсийн хоолны дуршил сэтгэдэг.

Ийм үзэгдлийг тайлбарлахад төвөгтэй биш юм. Энэ нь юуны өмнө энэ өдрийн турш ачаалаллын төвшин хавьгүй өндөр байдагтай холбоотой байх боломжтой. Анхаарал татах олон ажилтай тулгардаг өдрийн цаг энгийнээр хэлбэл зүгээр л юм идэх ч завгүй өнгөрдөг.

Чухамхүү орой болмогц организм өөрийн зарцуулсан эрчим хүчээ сэлбэхийг эрмэлздэг. Оройн хоол идэх дуршилын үндэс болдог хоёрдахь шалтгаан нь уйтгар юм. Тийм тийм, үнэхээр, яг тийм зүйл байдаг. Түүнээс гадна оройн цагаар үздэг кинонуудад амттай, элбэг дэлбэг хоол унд бүхий зугаа цэнгээний үзүүлбэрүүд гарч байдгийг ч бас марталгүй дурдах хэрэгтэй.

Иймэрхүү хандлагуудад байнга өртөх нь жин нэмж, өөх хуримтлуулахад гарцаагүй хөтөлдөг. Гоо сайхны “жишиг” нь шал өөр болсон орчин үеийн дэлхийд энэ бол сөрөг үзүүлэлт. Тэгээд ч тарган хүн зүрх, судас, дотоод эрхтний өвчлөл зэргээс эхлээд өөр бусад асуудлуудтай ч тулгарч эхэлдэг.

Өөрийгөө гартаа авч, унтахын өмнө хэрэглэхэд хүнсний ямар зүйлс бие галбир, эрүүл мэндэд хор хүргэдгийг мэдсэнээр энэ бүх сөрөг үр дагавруудаас зайлсхийж болохоор барахгүй, зайлсхийх ч хэрэгтэй.

«Улаан» жагсаалт

Хамгийн чухал асуудал бол (хэрэв турах нь зорилт болж байгаа бол) өдрийн турш нийтдээ хичнээн хэмжээний илчлэгтэй хүнс хэрэглэсэн бэ гэдэгт байх болно. Хэрэв хүнсний бүтцээ илүү эрүүл болгохыг гол зорилгоо болгоно гэвэл дараах хязгаарлалтуудад анхаарал хандуулах ёстой:

Өөх тос ихтой хоол

Өөх тос, илчлэг ихтэй хүнс унтахын өмнө хэрэглэх нь өдрийн турш идсэн хоолны хэмжээ бага байх тохиолдолд ч ашиг тус өгөхгүй юм. Энэ нь бие организм бүхэлдээ амарч, алдсан хүчээ сэргээж байж тэр хооронд ходоод идэвхтэй хөдөлмөрлөх ёстой болдогтой холбоотой юм.

Мэдээжийн хэрэг, энэ нь нойрсолтын чанарт нөлөөлнө. Санаа зовних, үймээнд автах, хар дарж зүүдлэх – энэ бүхэн бол шарсан төмс, хуушуур, өөхтэй мах зэрэг хүнд хоолыг унтахын өмнө хэрэглэсний таагүй үр дагавар юм.

Илчлэг ихтэй хоол

Өндөр илчлэг (100 грамд 150 ккал –оос их)-тэй хүнс оройн цагаар хэрэглэхээс татгалзах нь зөв. Тийм хүнс хэтрүүлж хэрэглэх нь организмыг “илүүдэл”, хэрэггүй өөхөөр хэт цатгах, хэрэггүй ачааллыг бий болгох эрсдэлтэй. Ийм бүтээгдэхүүний тоонд, юуны өмнө, дараах зүйлс орно:
• бяслагны тослог ихтэй төрлүүд;
• тослог өндөртэй цөцгий;
• будаа (крупы);
• талх;
• гурилын бүтээгдэхүүнүүд;
• амтатнууд;
• хагас бэлэн бүтээгдэхүүнүүд.

Гаазтай ундаа, шүүсүүд

Оройны дуршилаа газтай ундаагаар “дарах” -ыг хичээгчдийн алдаа онцгой их юм. Бүрэлдэхүүндээ төрөл бүрийн сахарын маш их агууламжтай “Пепси” болон бусад ундаа бие организмд маш муугаар нөлөөлдөг.

Энэ тохиолдолд хамгийн зөв шийдэл бол энэ бүх хорт ундааг ердийн усаар, эсвэл ряженка юмуу кефир (аль аль нь тараг. Кефир гэдэг нь ердийн тараг. Ряженка гэдэг нь хонины ч юм уу эсвэл хуурай сүүний таргийг жаахан санагдуулам тийм тараг байдаг даа. -орч.) зэрэг эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээр соливол бүр сайн болно.

«Ногоон» жагсаалт

Шөнө ойртоод ирэхээр гэнэт гараад ирдэг өлсөлтийг тэсвэрлээд байх гэх нь бас хэрэггүй. Дараах бүтээгдэхүүнүүдийг өөртөө ач тустайгаар, таашаал авч, тэгэхдээ өөртөө болон өөрийн эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр идэж болно:

• Том биш зүсэм амтат гуа;
• Дунд зэргийн хэмжээтэй 1 ш лийр;
• Жаахан самар;
• 100 г черешни (чий жимс гэнэ);
• 2 шт. киви;
• аяга нэрс (голубика);
• Улаан лоолийн шөл (томатный cуп).

Энэ дээр тоочсон бүх бүтээгдэхүүний онцлог нь бүгдээрээ жингийн 100 г дутамдаа 100-аас бага ккалортой. Эдгээр нь сайн хоолшуулдаг хэдий ч жин нэмэгдэнэ гэж айлтгүй юм.

Хүнсний зориулалтын бүтээгдэхүүнүүдээс оройн хоолонд дараах бүтээгдэхүүнүүд тохирно:

• чанасан төмс юмуу эсвэл лууван;
• манжин (свёкла);
• мөөг;
• шошин бүтээгдэхүүнүүд (бобовые продукты);
• өө тос багатай мах (жнь, шувуу, молтогчин туулайны мах);
• цагаан загас;
• далайн бүтээгдэхүүнүүд;
• ээдэм.

Эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдэд онцгой анхаарал хандуулах ёстой. Бие организмд маш хэрэгтэй эдгээр бүтээгдэхүүнүүд түүнийг бүх “илүүдэл” зүйлээс үр нөлөөтэй цэвэрлэж, жингийн бууралт, туралтад дөхөм болдог. Хоногийнхоо хүнсний бүрдэлд тараг (кефир, ряженка) болон бусад эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдийг нэмснээр бие организмыг цэвэрлэхэд тустай сайн урьдчилан сэргийлэлтийг бий болгоно.

Тэгэхээр, хүнсэндээ чухам юу хэрэглэх, хоолныхоо цэсийг хэрхэн зохиох болон ямар бүтээгдэхүүнүүдэд илүү эрхэмлэл өгөхөө мэдэж байвал оройн цагаар хооллох нь тийм ч аюултай биш юм.

Эх сурвалж: http://5s1.ru/produktyi-kotoryie-mozhno-kushat-na-noch.html

Даваа, 17 10-р сар 2016 15:49

Таван цулын хоолны ач тус

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан "Үдийн цай" хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой. Төрсөн эх, мөн хүүхэд хөгшид гэлтгүй тамир тэнхээ барагдахад шинэ хонины шөлөөр тэнхрүүлдэг байсан уламжлал бий. Мөн хаврын тарчиг цагт хонины таван цулын махаар битүү шөл хийх зэргээр харшаа ядаргаагаа гаргадаг байсан уламжлал бий. 

1. Үхэр, хонины бөөр

Үхэр хонины бөөр нь селен болон төмрөөр баялаг. Селен нь хүний биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Тамир тэнхээг сайжруулахаас гадна цус төлжүүлэх үйлчилгээтэй.

2. Зүрх

Үхрийн зүрх нь магни болон таурин хэмээх бодисыг агуулдаг. Магнийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Үхрийн годон  Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Үхрийн годон эрчүүдэд гойд сайнаар нөлөөлдөг. B12 аминдэм, цайраар баялаг учир цусны эргэлтийг сайжруулдаг. 

4.Бярууны элэг

Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 аминдэм болон С витаминаар баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэдэг элэгнээс хорт бодисыг хөөж гаргадаг үйл явцыг эрчимжүүлдэг аж. Бярууны элгэнд агуулагдах С аминдэм нь алиманд агуулагддагаас их байдаг. Элгийг шарж идэх нь хүний эрүүл мэндэд олон ач тустай юм.

5. Хэл

Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа олон янзын нян үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр юм. Хэлэнд цайр, төмөр хоёр ихээр агуулагддаг учраас дархлааг дэмжиж, ханиад томуунд тэсвэртэй болгодог. 

www.mongolcom.mn

http://mongolcom.mn/read/35850

Хүний нойр болон түүний хэрэгцээний тухай миний өнөөг хүртэл уншсан бүх зүйлийн дотроос хамгийн сайн нь буюу өгөөжтэй, үнэмшил төрүүлсэн үндэслэлтэй нь бараг л энэ нийтлэл байх. Хүн бүрт хамаатай нойрсолтын талаар заавал танилцсан байгууштай мэдээлэл энэ нийтлэлд байна. Шинэ биш санагдаж болох ч миний хувьд бол үндэслэл нь хангалтгүй, тиймээс ямагт итгэл үнэмшил болж чадахгүй, тунхаглалын буюу дур зоргын шинжтэй санагдаж ирсэн мэдээллүүд л дээ. Утга нь эргэлзээ төрүүлэх үг хэллэг тааралдах аваас холбоос нь байгаа тул орос, болон англи эхтэй нь тулган үзэж эргэлзээгээ тайлах боломж бийг хэлье.

Монгол хэлэнд орчуулагч

1972 оны 2-р сарын 13нд Мишель Сиффр баруун өмнөт Техасын нэгэн агуйд суурьшив. Дараагийн 6 сарыг тэр өдрийн гэрэл ганц удаа ч харалгүйгээр тэр агуйдаа өнгөрөөв.

Сиффр галзуурсан хүн биш, францын эрдэмтэн хүн байсан бөгөөд биологийн хэмнэлийг судалдаг шинжлэх ухаан болох хронобиологийн салбарт пионер нь болсон хүн байлаа. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг хэмнэл бол циркадный (утгын хувьд нойр ба сэрүүн байдлыг холбож хоногийн гэсэнтэй ойролцоо шиг-орч.) гэх хэмнэл бөгөөд энэ нь нойр болон сэрүүн байдлын мөчлөгийг зохицуулагч хэмнэл юм. Чухамхүү энэхүү механизмыг тодруулахын тулд Сиффр агуйд даяанчлан суух болсон бөлгөө.

Сиффр майханд амьдарч байсан бөгөөд түүний хувьд орны үүргийг ивүүрийн модон давцан гүйцэтгэдэг байв. Түүнд мөн ширээ, сандал, гадаа үлдсэн шинжилгээний хэсэгтэйгээ холбоо барих телефон утас байсан байна.

Түүний агуйн байранд ямагт нэгэн хэвийн зөөлөн гэрлээр гэрэлтэх ганц ламп, хөлдөөсөн хүнсний ихээхэн нөөц, хоёр тонн ус байв. Хамгийн гол нь: түүнд буюу түүний орчинд ямар ч цаг, календарь байсангүй. Түүний зорилт нь өдөр, шөнийн аль нь болж байгааг мэдэхгүй, тийм болохоор унтах эсэхээ ч мэдэхгүй бие организмоо ажиглах явдал байсан юм.

Иймэрхүү байдалаар Сиффр тэр агуйдаа зургаан сар гав ганцаараа амьдарсан юм.

Энэ бүх хугацааны туршид тэр түүний биологийн цаг хэрхэн ажиллаж байгаагийн учрыг олохоор оролдож байсан юм. Тэгээд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт тэр ингэж бичсэн байна:

“Эцсийн эцэст би жинхэнэ төгс нойртой золгов! Миний бие организм одоо хэзээ унтах, хэзээ идэхээ өөрөө сонгож байна. Энэ маш чухал. Бид хоногт 24 цаг байдаг гэдэгт дассан. Гэтэл бидний организмын дотоод цаг хоногт ялигүй их буюу 24 цаг 30 минут оноож байна”.

Сиффр өөр дээрээ шинэ шинэ туршилтыг хийсээр байв. Ингээд тэр хамгийн төгс томъёоллыг 48 цаг бүхий хэмнэлд олов: 36 цаг тасралтгүй сэрүүн байгаад дараа нь залгаад 12 цаг унтах.

Сиффр болон түүний залгамжлагчдын ажлууд нь Гарвард, Пенсильванийн томоохон их сургуулийн эрдэмтдийг нойрны мөн чанарыг сонирхоход хүргэв.

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг хирнээ энэ сэдэв эрдэмтдийн сонирхлыг дөнгөж сүүлийн хэдэн арван жилд л нухацтай татах болсон гэдэгт итгэхэд бэрх.

Энэ нийтлэлд нэрт дасгалжуулагч, эрдэмтэн Джеймс Клир нойрны мөн чанарын талаар шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа бүхнийг нэгтгэн дүгнээд хэрхэн ханатал сайн унтаж, илүү эрч хүчтэй болох талаар практик зөвлөмжүүдийг өгч байна.

Тэдгээрийг авч үзэцгээе.

Та хир их унтах ёстой вэ?

Энэ асуултад хариулахын тулд Пенсильванийн Их сургуулийн судлаачид болон Вашингтон мужийн Их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан туршилтыг авч үзэцгээе.

Тэд хоногт дундажаар7-8 цаг унтдаг эрүүл эрэгтэй, эмэгтэй (үгчилбэл, 48 эрэгтэй болон нэгэн эмэгтэйгэж орос эхэд бичсэн ч ганц эмэгтэй сонгох логик харагдахгүй байх тул үсгийн алдаа болов уу гэж таав орч.) нийлсэн 48 хүнийг цуглуулсан байна. Тэгээд тэднээ дөрвөн бүлэгт хуваажээ.

Эхний бүлэг энэ бүлгийн сайн дурынхны нойрыг дараалсан гурван хоногоор хассан.

Хоёрдугаар бүлэг энэ бүлгийнхэн хоногт дөнгөж дөрвөн цаг унтаж байв. Гуравдугаар бүлэг хоногт 6 цаг унтагсад.

Эцэст нь, дөрөвдүгээр бүлгийн оролцогчид хоногт их ч үгүй, бага ч үгүй 8 цаг унтах ёстой байв.

Туршилт хоёр долоо хоног үргэлжилсэн байна. Тэгээд дараа нь бүх туршилтад оролцогсдыг оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн бүтээмжийн сорилд хамруулжээ.

Ингэхэд юу болсныг харъя.

Хоногт 8 цаг унтагсад “өргөст хэмхээрээ” хэвээр үлдсэн буюу сорилыг туршилтын өмнөх шигээ сайн давж байв.

Гэтэл хоногт 4-6 цаг унтагсадын танин мэдэх чадвар өдрөөс өдөрт тасралтгүй буурч байв. Бас нэг сонирхолтой юм нь юу байв гэвэл “4” болон “6 гийн бүлгүүдийн гишүүдийн хооронд ямар ч мэдэгдэм ялгаа огт гарсангүй.

Тэрчлэн эрдэмтэд дутуу нойр хуримтлагдаж болдгийг тогтоосон байна.

Долоо хоногийн дараа гэхэд нойр дутуу авагсдын бүлэг бүрээс дөрвөн хүн дутмын нэг нь тааралдсан газраа өөрийн эрхгүй “муужран унаж” эхлэж байв.

Хоёр долоо хоногийн туршилтын дараа хоног дутамд 6 цаг унтагсдын бүлгийн гишүүдэд бүтээлч чадварын хомсдол хоёр хоног дараалан унтаагүй хүмүүсийнхтэй яг адилхан ажиглагдаж байв.

Давтан хэлье: хэрэв та хоёр долоо хоногийн турш хоног дутамд зөвхөн 6 цаг унтаж байсан бол таны оюуны болон бие бялдарын чадвар таны 48 цагийн турш огт унтаагүй байх үеийнхтэй яг адилхан буурдаг.

Дараагийн хэлэх чухал зүйл бол: туршилтад оролцогсод хөдөлмөрийн чадвар буурч байгаагаа өөрсдөө мэдрэхгүй байлаа.

Туршилтад оролцогсдын үйл ажиллагааны үр дүнгийн төвшинг өөрсдөөр нь үнэлүүлэх тохиолдолд тэд өөрсдийгөө ямагт хэтрүүлэн үнэлэж байв. Өөрөөр хэлбэл, бид өөрийгөө болон өөрийн бүтээх чадварын төвшинг бодитой үнэлэх чадваргүй байх нь. Тийм болохоор нойр авалтын байнгын дутагдал нь хэвийн зүйл мэт бидэнд санагдах боломжтой. Тэр ч бүү хэл 8 цаг бүрэн унтах ч бидэнд хэрэггүй мэт. Гэвч огт тийм биш юм.

Бид гэрэлтсэн албан өрөөнүүдэд сууцгааж, нийгмийн ярианууд өрнүүлж, асар их хэмжээний кофейныг байнга хэрэглэж байдаг. Өөрөөр хэлбэл асуудал хэрэг дээрээ хавьгүй ноцтой байлаа ч гэсэн бүрэн унтаж амарсан мэт мэдрэмж төрүүлэх орчин бидэнд хангалттай бий.

Дутуу нойрын өртөг.

Нөхцөл байдлын тохуурхал юунд оршдог вэ гэхээр бидний нилээд олон нь хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэхийн тулд, илүү ихийг амжуулахын тулд өөрсдийн унтах хэвийн хэмжээг санаатайгаар багасгадаг. Гэвч ингэснээрээ бид өөрсдийн төлөвлөгөөнд хэрэг дээрээ зөвхөн хор л учруулдаг.

Зөвхөн ганц АНУ-д л гэхэд ажилтнуудын байнгын дутуу унталтын үр дүн болж ажил олгогчид нийт дүнгээрээ жил бүр 100 млрд $ алдаж байдгийг судалгаагаар тогтоожээ.

Вашингтон муж улсын Их сургуулийн дэргэдэх бүтээлч чадварын эрдэм шинжилгээний төвийн захирал Григорий Беленький дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

«Хэрвээ та ямарч оюуны дадал чадварыг танаас огт шаардахгүй ажил хийж байгаа биш л бол, өөрийн нойрыг хасах нь сэрүүн байх цагийг хөдөлмөрийн бүтээмжээ хохироох замаар наймаалан авч байгаа хэрэг юм».

Энэ баримт биднийг дараах чухал асуулт руу хөтлөж байгаа юм: Таны нойр хүрэлцээтэй байгаа юу, эсвэл үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Олон судалгааны үр дүнгээс үзэхэд, манай гаригийн оршин суугчдын 99% нь болох хүмүүсийн хувьд хоногт долоо хагасаас найман цаг унтах шаардлагатай байдаг байна. Гэхдээ энэ бол оновчтой хугацааны талаар ярьж байгаа хэрэг.

Ер нь насанд хүрэгчдийн 95%-ийн хувьд хэвийн амьдрахын тулд шөнө бүр 7-гоос 9 цаг унтаж байх ёстой гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгддэг байна. Хэрвээ тэд үүнээс бага унтвал оюуны болон биеийн ажиллах чадвараа алдаж эхэлнэ. Хүүхэд, хөгшидөд бол үүнээс ч их унтах шаардлагатай байдаг.

Тийм байсаар атал хүмүүс улам бүр бага унтсаар. Гарвардын анагаах ухааны сургуулийнхны баталж байгаагаар америкчуудын нойр авалтын дундаж урт 1910 онд 9 байснаасаа өнөө үед 7 цаг болж буурсан байна.

Энэ их сургуулийн доктор Лоуренс Эпштейн ий баталж байгаагаар бол америкчуудын 20% нь хоногт ерөөсөө зургаагаас ч бага цаг унтдаг гэнэ.

Хэрхэн зөв унтах вэ.

Нойрсолт болон сэрүүн байх хугацааны хэмнэл гэж нэрлэгддэг үйл явц таны нойрсолтын чанарыг тодорхойлдог.

Түүнд хоёр шат бий:

1.Удаан нойрсолтын шат (гүн нойрсолт)

2.Хурдан нойрсолтын шат (энэ бол бидэнд зүүд зүүдлэгдэж байдаг, тэгээд биднийг сэрээхэд хялбар байдаг үе).

Удаан нойрсолтын үед бие суллагдаж, амьсгал удаан, гүнзгий болж, цусны даралт буурч, гадны цочроогчдод бие организмын мэдрэмтгий байдал багасдаг. Сэрэхэд хүнд (сэрээхэд хэцүү) байдаг.

Энэ үе шат нь биеийг сэргээн босгох, «засварлахад» шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Удаан нойрсолтын үед гипофиз (Монголоор нэршлийг мэдэх мэргэжлийн хүн үүнийг уншвал харгалзах монгол хэллэгийг комментэд бичиж өгөхийг хүсьеорч. ) хэмээх тархины хэсгээс өсөлтийн дааврыг идэвхитэй ялгаруулдаг. Эдгээр дааврууд биеийн бүтээцийн эд эс (ткань) -ийн өсөлт болон булчингуудын «засварыг» идэвхжүүлдэг.

Судлаачдын үзэж байгаагаар, бие организмын дархлааны тогтолцоо ч энэ үе шатанд амраад авах боломжтой болдог аж.

Тэр тусмаа та тамирчин бол энэ нойр танд онцгой чухал. Чухал тэмцээний өмнө Леброн Джеймс и Роджер Федерер нар тус бүрдээ хоногт 11-12 часов ундтаг байсныг хүмүүс мэддэг.

Энэ нь санамсаргүй хэрэг биш юм. Хоногт 10-аас их цаг унтдаг сагсчдын шидэлтийн оновчтой байдал болон гэнэтийн нөхцөл байдалд гаргах авхаалж самбаа нь илүү байдгийг Стенфордын их сургуулийн судлаачид баталжээ.

Сагсчид гол төлөв хоногт 8 цаг унтдаг. Гэвч тэднийг 10 цаг унтуулах тохиолдолд тэдний гурван онооны шидэлтийн онч 9%-иар дээшилж, 80 метрийн богино зайн гүйлтийн хурд ердийнхөөс 0,6 секундээр нэмэгдэж байсан байна. Энэ бол их өөрчлөлт. Яагаад энэ вэ гэвэл чухамхүү удаан нойрсолтын үе шат л булчингаа илүү түргэн сэргээн босгоход бидэнд тусалдаг.

Одоо тэгэхээр удаан нойрсолтын шатны тухай ярилцая. Энэ үе шатанд таны тархи зүүдүүдийг бүтээж, мэдээллийг шинээр зохион байгуулж, системчилж өгдөг. Тэрчлэн энэ шатанд нейронууд ч хурдан төлждөг. Тийм болохоор өглөөгүүр таны ой ухаан илүү ажиллаж, өдрийн эхний хагаст суралцахад ч танд амар байдаг. Харин «хурдан нойрын» үед бол судасны цохилт, даралт болон биеийн халуун, эсрэгээрээ, нэмэгддэг. Ийм үе шат хоногт танд гурваас таван удаа давтагдах ёстой.

Хэрэв та нойрын эдгээр хоёр үе шатны аль нэгийг өөртөө хасах аваас таны бие организм энэ үгийн шууд утгаар үхэж эхлэх болно. Хэрэв танд нойр дутагдаж байгаа нь мэдрэгдэж л байх юм бол та өөрийн бие организмаа биет байдлаар нь сэргээн босгож чадахгүй. Таны дархлааны тогтолцоо суларч, ухамсар бүүдгэр болно. Таны вирусийн халдвар авах эрсдэл ч нэмэгдэнэ. Таны жин нэмэгдэж, танд чихрийн шижин өвчин эхэлж, цусны даралтын асуудал гарч ирнэ. Тэр байдлаараа дахиад жаахан азнавал зүрхний, сэтгэцийн өвчнүүд болон бас цагаасаа эрт нас барах гэж юу байдгийг мэдэж авах болно.

Товч дүгнэлт: Удаан нойрсолт таны бие организмын сэргээн босголтод хэрэгтэй байдаг бол хурдан нойрсолт нь таны сэтгэхүйн сэргээн босголтод хэрэгтэй. Тэгээд таны нойрсолтын чанар жил ирэх тусам муудаж байдаг учраас бие организмаа залуугаар нь хадгалахын тулд нойрсох хугацаа улам бүр уртсаж байх ёстой.

Нас дагасан өөрчлөлт

Гарвардын анагаах ухааны сургуулиас батлаж байгаагаар таны нас нэмэгдэхийн хирээр нойрсоход улам хүнд болох болно. Тэр хирээр таны нойр өөрийн үүргээ биелүүлэхдээ муу болох болно.

Дээр дурдсанд үндэслэн хэлэхэд 80 настай дундаж эр хүн 20 настай дундаж залууг бодвол “удаан” нойрыг бүр 62% иар бага хэмжээгээр авдаг байна.

Чухамхүү энэ нь насанд хүрэгсдийн эсийн эдүүд яагаад тэгж хурдан хөгширдгийн нэг шалтгаан юм. Хэрэв настайчуудад нойрны асуудлууд гарч ирж байгаа бол тэдний хөгшрөлтийн явц одоо түргэн хурдсаж байна гэдэгт та итгэлтэй байж болно. Тиймээс нойрны мэргэжилтэнд хандаж тусламж авах хэрэгтэй.

Эрүүл, бөх нойр бол эрт хөгшрөлтөөс хамгаалах баталгаа мөн гэдэгт ямарч эргэлзээ байхгүй.

Хэрэв таны нойр дутуу байгаад байгаа бол яаж нөхөн сэргэх вэ.

Гарвардын анагаах ухааны сургуулийн мэргэжилтнүүд ганц л зөвөлгөө өгдөг: Өдөр унтах хэрэгтэй гэж. Жоохон ч атугай: 20-30 минут. Энэ нь өөрийн тархинд “эмх цэгцэндээ ороход” нь туслахад хангалттай болно.

Хэзээ унтахаар хэвтэж, хэдийд сэрж байх вэ.

Та аль хэдийн мэддэг болсончлон нойрсолт болон сэрүүн байх хугацааны үе шатууд нь циркаднийн хэмнэл (циркадный ритм: монгол үгээр яг юу гэж орчуулдгийг мэдэхгүй ч утгааас нь харвал өдөр тойрсон, өдөр орчны гэх юм уу, энгийнээр хоногийн хэмнэл л гэчихмээр юм шиг-орч.) гэж нэрлэгддэг. Чухамхүү энэ циркаднийн хэмнэл нь та хэдийд унтах ёстойг зааж өгдөг.

Гэвч бүх хүнд нийтлэг байдаг хэдэн зүйлийг дурдая:

  • Өглөөний 6 цагт кортизолын төвшин нэмэгддэг бөгөөд энэ нь таны тархи болон бие организм сэрэхэд тусладаг.
  • Өглөөний 7 цагт -- организм мелатонин гэдэг нойрны дааврыг боловсруулж гаргахаа больдог.
  • Өглөөний 9 цагт таны бэлгийн дааврууд бүтээмжийн төвшнийхөө оргил цэгт очсон байдаг.
  • Өглөөний 10 цагттаны оюуны идэвхжил оргилдоо хүрсэн байдаг.
  • Өдрийн 2.30 минутэнэ бол таны хөдөлгөөн (моторика) болон тэнцвэр (координация) ийг хариуцдаг тогтолцооны идэвхжлийн оргил үе.
  • Өдрийн 3.30 минутэнэ бол таны авхаалж, самбаачлах чадвар (реакция) хамгийн сайн болдог үе.
  • Өдрийн 5.00 цагэнэ бол таны зүрх, судасны болон булчингийн тогтолцоо хамгийн сайн ажилладаг үе.
  • Оройн 7 цагэнэ бол цусны даралт өндөрсөж, биеийн дулаан нэмэгддэг үе.
  • Оройн 9 цагэнэ бол мелатонин ялгаруулж эхэлдэг үе. Энэ үед организм биеийг нойрсолтонд бэлтгэдэг.
  • Оройн 10 цаг. Энэ үед танд бие засах хүсэл төрөх нь элбэг. Организм нойрсох бэлтгэлээ үргэлжлүүлж байдаг.
  • Өглөөний 2 цаг. Хамгийн гүн нойрын цаг.
  • Өглөөний 4 цаг. Энэ үед таны биеийн дулаан хамгийн бага байдаг. Энэ үед сэрүүн байх нь онцгой хортой.

Эдгээр бүх үе шатууд хүн хүнд өөр өөр байх нь тодорхой. Гэвч эдгээр нь ерөнхий дүр зургийг бол харуулж байна.

[Орчуулагчаас: Дээрх нийтлэг зүйлсээс харвал орой 10.30-11.00 ийн хооронд хэвтэж 8 цаг унтаад өглөө 6.30-7.00 гийн хооронд босож байвал оновчтой харагдаж байгаа нь японы нэгэн авторын бичиж манайхны монголчлон хэвлүүлсэн байсан “өглөөний хүн” гэдэг номонд дурдсан зүйлстэй үндсэндээ тохирч байх шиг.]

Хэрхэн тэглэх вэ?

Хоногийн хэмнэлүүд нь өдрийн туршид та биеэ хэрхэн авч явж, юу хийж байгаагаас хамааран өөрчлөгдөж байдаг. Эдгээр “цагийг” хэрхэн арилгаж, хэрхэн шинээр явуулж эхлэх вэ? Хамгийн хялбар бөгөөд шалгагдсан арга бол: 30 минутын турш хурц гэрэлд байх. Өөрөөр хэлбэл, нартай өдөр нарны шилгүйгээр хагас цагийг гадаа гудманд өнгөрөөх. Үүрээр сэрээд балкон дээрээ өглөөг өнгөрөөвөл бүр ч илүү сайн.

Яаж унтвал зөв бэ. Хэдэн зөвлөмж.

Практик зөвлөмж хэдийг дурдая.

Кофеиноос зайлсхий.

Хэрэв таны нойр хүрэхгүй унтахад асуудал гарах аваас кофейнийг хэрэглээнээсээ хасаарай.

Хэрэв та өглөө аяга кофе уухаас татгалзаж чадахгүй бол ядаж үдээс хойш түүнийг битгий уугаарай.

Тамхиа хаяж, зажилдаг тамхинаас татгалзаарай.

Тамхи татах нь нойрны асуудлууд үүсгэдэг. Тамхийг яаж хаях вэ? Энэ асуудлаар хамгийн сайн номыг Аллен Карр бичсэн гэж ярьцгаадаг. Тэр номын нэр нь «Тамхи хаях хялбар арга».

Унтлагын өрөө бол зөвхөн унтах болон секс хийх хоёрт л зориулагдсан байх ёстой.

Унтлагын өрөөндөө их цаг өнгөрөөдөг үү? Тэнд зурагт үздэг үү? Энэ бол таны гол алдаа.

Унтлагын өрөөнөөс таны анхаарлыг татаж болох зурагч, ноутбүк, планшет, смартфон зэрэг бүх зүйлийг зайлуул. Тэгээд бас: хөшигнүүд нягт байх ёстой. Хөшигний нягт нь шөнө энэ өрөөнд үнэмлэхүй харанхуй болохуйц байх хэрэгтэй.

Дасгалууд.

Хэрэв та яагаад ч нойроо ханатал унтаж чадахгүй бол ажлаас гэртээ ирсний дараа хөнгөн дасгал хийж туршаад үз. Энэ нь таны бие, тархинд илүү түргэн суллагдахад (отключиться-орч.) нь туслана.

Дасгалыг унтахаас дор хаяж хоёр-гурван цагийн өмнө хийх хэрэгтэй. Эс тэгвэл та дасгал хийснээр өөртөө зөвхөн хор л хүргэнэ.

Дулаан.

Ихэнх хүмүүс сэрүүн өрөөнд хамгийн сайнаар ханатлаа унтаж чаддаг. Хамгийн төгс диапазон бол цельсийн 18-21 хэм байдаг.

Дуу авиа.

Төгс нам гүм энэ хамгийн сайн. Хэрэв та гудамжны чимээг яагаад ч нам дарж чадахгүй бол цагаан чимээг ашиглаарай. Ердийн винтилятор тавих юмуу эсвэл смартфондоо тусгай нэмэлт суулгачих хэрэгтэй. Бас нэг сайн хувилбар бол чихний бөглөө хэрэглэх.

Алкоголь.

Энэ бол хальтиргаатай зам. Тиймээ, олон хүнд унтахын өмнө уух нь илүү түргэн суллагдахад (отключиться-орч.) тусалдаг. Гэвч ингэхдээ алкоголь нойрсолтын чанарыг бууруулж, «түргэн» нойрсолтын шатыг саатаан барьдаг. Үр дүнд нь таны тархи амрах ч бие амардаггүй. Энэ бол чухам яагаад өглөө та бүр буларчихсан сэрэх нь элбэг байдгийн тайлбар юм.

[орчуулагчаас: унтахын тулд архи уудаг болно гэдэг бол архинд эргэлт буцалтгүй, найгүй орохын найдвартай зам гэдгийг өөрийн тун ойрын танилын жишээн дээр харсан хүний хувьд нэмж хэлье]

Тогтмол унтаж бай.

Бие организм дэглэмд дуртай. Циркаднейн хэмнэл бол бидний өдөр дутмын амьдралын үндэс. Ажлын ч бай, амралтын ч бай бүх өдрүүдэд тогтсон цагт унтахаар хэвтэж, бас сэрж бай.

Унтахын өмнө мөрддөг дэглэмтэй бол.

Унтахын өмнө компьютер, телевизор болон хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн дэлгэцийн гэрлээс зайлсхий. Эдгээр дэлгэцийн ялгаруулдаг хөх гэрэл организмд мелатонин ялгаруулах явцыг дарангуйлдаг. Үр дүнд нь та унтаж чадахгүй бөгөөд таны тархи орондоо орох бүрд чинь элдэв таагүй бодол санаануудтай хөөцөлдөх болно. Харин ч мелатониний оронд таны организм стрессийн даавар болох кортизолыг тэр хооронд боловсруулдаг бөгөөд чухамхүү энэ даавар бол таны нойрны гол дайсан билээ.

Тиймээс унтахынхаа өмнө, жишээ нь, зүгээр л ном уншиж эхэл. Энэ нь өөрийгөө шөнийн нойрсолтод бэлтгэх төгс арга болно.

Өөр нэг хувилбар бол F.lux гэдэг програмыг татаж суулгах. Энэ програм нь оройн цагаар мониторын дэлгэцийн хурц гэрэлтэлтийг бууруулдаг бөгөөд дэлгэцийн гэрлийн бүрэлдэхүүнээс хөх гэрлийг боломжийн хирээр хасаж өгдөг.

Та биеийнхээ булчинг суллах арга техниктэй байх ёстой.

Нойргүйдлийн тохиолдлын дор хаяж 50% нь стрессээс үүдсэн байдаг гэж судлаачид үздэг. Тиймээс стресстэй өдөр бүр тэмцэх арга ол.

Сэтгүүл унших, гүн амьсгалын дасгалууд хийх, бясалгал хийх, биеийн тамирын дасгал хийх, өдрийн тэмдэглэл хөтлөх (тэнд та тухайн өдөр бүхэнд яагаад талархалтай байгаа тухайгаа ч бас бичих ёстой) аргууд тус болдог нь батлагдсан байна.

Яаж ахиухан инергийг өдрийн эхний хагаст авах вэ.

Том стакан ус өглөө эрт ууж бай.

Таны бие усны хангалтгүйгээр зургаагаас найман цаг болсон байгаа. Чухам иймээс та өглөөгүүр тийм сулбагар байдаг хэрэг. Бараг л бүх тохиолдолд энэ нь усгүйдэлттэй холбоотой байдаг. Өглөө сэрэнгүүтээ миний хийдэг эхний ажил бол том стакан ус уудаг.

Өдрөө нарны гэрлээс эхэл.

Нарны гэрэл энэ бол нэг ёсны шинэ кофе юм. Хэрвээ өглөө эрт балкон дээр гарах юмуу, наран талын (нар манддаг талын) цонхны хажууд очоод тэнд хэдэн минут болох аваас энэ нь таныг агшин зуур сэрээдэг. Тэгээд энэ нь тархинд бүхэл өдрийн турш хадгалагдах зөв хөг ая - баримжааг өгдөг.

Кофе бол бүрхэг өдөр болон нар гарахаас өмнө босох хэрэгтэй болдог өвлийн өдрүүдэд өөрийгөө сэрээх арга болно. Бусад үед түүнийг уухгүй байсан нь дээр.

Ер нь тэгээд яах гэж бид энэ бүхнийг хэлэв?

Нойрны дутагдал, тэр тусмаа тэр нь архаг бол энэ нь танаас таны ажиллах чадвар, оюун ухаан, биеийн эрүүл мэнд болон өөдрөг сэтгэлийг хуу хаман авдаг чухам тэр дээрэмчин юм.

Бидний соёл сайн унтахын ач холбогдлыг дутуу үнэлдэг. Тийм болохоор ахиухан унтахыг оролдоорой. Хялбархан сонсогдож байгаа биз, тийм биш гэж үү? Тэгвэл оролдоод үзэх талаар юу бодогдож байна?

Эх сурвалжhttp://fithacker.ru/articles/odna-edinstvennaya-prichina-vashey-postoyannoy-ustalosti/

Бат-Оршихын Жамц монголчлов

2016-08-05, Баасан гараг

Мягмар, 26 7-р сар 2016 08:47

Хэт хална

Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг байна.  Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг ... энд дарж уншаарай. хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах,  нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй.

http://www.shuurhai.mn/121630

ХӨСҮТ-ийн болон “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн эмч, удирдлагууд элэгний B, C вирусын өвчлөлтэй холбоотой асуудлаар саяхан (2016-07-05нд) олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэд “Монгол Улсын хувьд элэгний B, C вирусын халдварт өвчин хамгийн өндөр хувьтай байгаа. Сүүлийн үед ХСҮТ, ХӨСҮТ-д элэгний вирусын өвчнөөр хандаж буй иргэдийн дийлэнх хувь нь хүндэрсэн шатандаа эмчид ханддаг. Үүнийгээ дагаад эмчилгээний үр дүн хангалттай бус байгаа. Тиймээс иргэд цус, цусан бүтээгдэхүүнээр халдварладаг элэгний B, D, C гепатит болон ахуйн замаар халдварладаг “шар” буюу A, E гепатитийн шинжилгээндээ эрт хамрагдах шаардлагатай. Учир нь элэгний B, C вирусын эхэн болон дунд шатанд шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн шатандаа эмчилгээний үр дүн тааруу байдаг. Элэгний B, C вирусын халдварт өвчин нь элэгний үрэвсэл, хатуурал болон хавдрын суурь болдог” гэж байлаа.

Энэ талаар АШҮУИС-ийн халдвартын тэнхимийн профессор, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Я.Давгадорж “Монгол Улс элэгний B, C вирусын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Энэ вирусээр халдварлан нас барж буй хүмүүсийн тоо өндөр байгаа. Төр засаг, эрүүл мэндийн салбар, хувийн хэвшлийн зүгээс энэ өвчний эсрэг хамтдаа нэгдэж, шат дараатай олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.

Энэ үйлсэд ЭМСЯ, ХӨСҮТ-с элэгний B, C вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхээ аваад байгаа “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори шинжилгээний тарифаа хямдруулж, чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлчилж нийгмийн хариуцлагаа хүлээж байгаа нь сайшаалтай” гэв. Төгсгөлийг энд дарж уншаарай.
Эмнэлзүйн нэгдсэн төв “Бона вита” лаборатори нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох IVD сертификаттай Cobas 4800 бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн шинжилгээ хийдэг. Ингэснээр хүний гар ажиллагааг халж, гар ажиллагаанаас болж гарч болзошгүй эрсдлийг үгүй хийж чаджээ. Мөн шинжилгээгээ Австралийн RCPA компанийн гадаад хяналтад сар бүр хамруулж чанарын баталгаажилт хийлгэдэг аж. Элэгний B, C вирус илрүүлэх, тоолох шинжилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар лабораториороо дамжуулан авч байгааг хуралд оролцсон хүмүүс онцлон хэлж байлаа.

Эх сурвалж:   

http://morningnews.mn/modules.php?name=News&;file=article&sid=26120

Хуудас 3 -с 1

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter