1411-р сар2018

“Лондон дахь Монгол урлаг соёл” байгууллага Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран 2014 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Кенсингтон дүүргийн захиргааны байранд болсон Олон улсын хаврын үзэсгэлэн худалдаа, хоолны фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцлоо.

Уг арга хэмжээг Их Британийн “Хил дамнасан хүүхдүүд, гэр бүл” төрийн бус байгууллагаас 55 дах жилдээ зохион байгуулж байгаа ба арга хэмжээнд улс орноо төлөөлөн оролцсон Дипломат төлөөлөгчийн газрууд болон хамтарч оролцсон байгууллагууд өөрсдийн орлогын тодорхой хувийг тус байгууллагын үйл ажиллагаанд зориулан хандивладаг уламжлалтай.

Лондон хотноо байрладаг 80 гаруй орны Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн орны соёл урлаг, хоол ундны дээжээс хоёр өдрийн турш сурталчилав. Хандивийн энэхүү үйл ажиллагааг дэмжин өдрийн турш урлагийн тоглолтууд явагдаж, улс орон бүр уран зураг, гар урлал, бэлэг дурсгал, бөс бараа, хоол ундны дээжээсээ худалддаг. Энэ удаагийн арга хэмжээ амжилттай явагдаж ХХХГБ-д хандив босгох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан, өнгөрсөн жилтэй харьцуулахад 5000 фунт стерлингийн хандивийг илүү цуглууллаа. 5 дугаарсарын 13-ны өдөр болсон эхний өдрийн нээлтийн хүлээн авалтад 2000 гаруй элчин сайд, хүндэт зочид болон дэмжигчид хүрэлцэн ирж оролцлоо. Дараах өдөр нь уг үзэсгэлэн худалдаа олон нийтэд нээлттэй байсан ба тус байгууллагын патрон, Хатан хааны гэр бүлийн төлөөлөгч Александра гүнж мөн зочилж ирсэн юм.  

Монголын хэсэг

 

Монгол улсыг төлөөлж оролцсон үзэсгэлэн худалдааны хэсгүүд дээр зочилж ирсэн бүх хүмүүст баярлалаа. Бид монгол болон гадаадын уран бүтээлчдийн бүтээл, монгол бэлэг дурсгал, ноолуур, хоол унд болон Монгол улс, Чингис хаан, Хубилай хааны тухай номуудыг дэлгэн үзүүлэв.

Монгол урлагийн тоглолт Урлагийн бүтээлүүдийг “Лондон дахь Монгол урлаг соёл” байгууллага, ноолууран бүтээгдэхүүнийг Лондон хотод ажиллаж амьдардаг загвар зохион бүтээгч Д. Сэмжидмаа, хоол ундыг Лондон хотноо ажиллаж амьдардаг тогооч Х. Одноо тус тус бэлтгэн оролцов. Харин Англи зохиолч Ж. Манн өөрийнхөө номнуудыг дэлгэн сонирхууллаа. Бүх оролцогчид нийлж ХХХГБ-д зориулсан хандивт хувь нэмэрээ оруулсан ба эдгээр байгууллага, хувь хүмүүсийн үзүүлсэн өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлье.

Хөөмийч, морин хуурч Н. Бат-Эрдэнэ монгол дуу хуурын дээжээс өргөлөө. Тэрбээр, хөөмийн өлгий нутаг болох Ховд аймгийн Чандмань сумын харъяат өөрийн эцгээр хөөмийлөх урлагийг заалгасан ажээ. Тэрбээр морин хуур, хөөмийн гайхамшигт аялгуугаар үзэгчдийн сэтгэлийг эзэмдэв.

Монголын хэсэг дээр зочилж ирсэн хүндэт зочид ба алдартай хүмүүс

ХХХГБ-ын патрон, Хатан хааны гэр бүлийн төлөөлөгч Александра гүнж манай уран зураг, гар урлалын хэсэг дээр зочлон ирж халуун дулаан яриа өрнүүлэв. Тэрбээр, өөрийн ах Кентийн хунтайж Майкл Монголд очиж байсныг дурдаад, хэзээ нэгэн цагт өөрөө Монголд очихыг хүсэж явдгаа болон монгол урлаг, дуу хөгжимд дуртай бас моринд дуртай тухайгаа сонирхуулан ярьсан юм. Бид гүнжид Монгол зураач Т. Нурмаажавын муутуу цаасан дээр зурсан бэхэн зургийг бэлэглэв. Зохиолч Ж. Манн энэ үеэр мөн гүнжтэй яриа өрнүүлж, өөрийн бичсэн “Чингис хаан” номоо гүнжид дурсгав.

Мөн Кенсингтон, Чельси дүүргийн захирагч Чарльз Уильямс эхнэр Жьюний хамт манай хэсгийг ирж сонирхов.

Биднийг Монгол улс болон Монгол улсын элчин сайдын яамыг төлөөлөн хамтран тус үйл ажиллагаанд оролцохыг санал болгосон Монгол улсын Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Бид дараа жил монгол орныхоо урлаг соёл, хоолыг сурталчилсан энэхүү үйл ажиллагаанд дахин оролцохдоо таатай байх болно.

Зохион байгуулагчийн зүгээс ирүүлсэн талархал

“Энэ жилийн үйл ажиллагааг дэмжин оролцож хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархал илэрхийлье. Энэ удаагийн хаврын үзэсгэлэн худалдаа нь урьд өмнөх жилүүдээс илүү амжилттай болсон ба та бүхний дэмжлэггүйгээр энэ бүхнийг хийх боломжгүй байх байлаа. Энэ жилийн бидний цуглуулсан хандив өнгөрсөн жилийнхээс 5000 фунт стерлингээр давж гарлаа.”

“Манай хаврын үзэсгэлэн худалдаанд зориулан урлагийн тоглолт зохион байгуулсанд та бүхэнд хувиасаа гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Хөөмийн тоглолт бидний арга хэмжээнд өөрийн гэсэн өнгийг нэмлээ. Уг тоглолтын тухай олон сайхан сэтгэгдлийг би сонссон ба бидний талархлыг уран бүтээлчид дамжуулж өгөхийг хүсье. Урлагийн тоглолт зохион байгуулсанд дахин талархал илэрхийлье.”

“Хил дамнасан хүүхдүүд, гэр бүл”

Тайлан мэдээг бэлтгэсэн:

“Лондон дахь Монгол урлаг соёл” байгууллагын тэргүүн Ж. Өнөрмаа

Гэрэл зургийг “Азаа студио”

In English

 Representing Mongolia at the 55th International Spring Fair and

Food Festival in London

 Mongolian Art and Culture in London together with the Mongolian Embassy in the UK proudly represented Mongolia at the 55th Children and Family Across Borders (CFAB) International Spring Fair and Food Festival on 13th & 14th May 2014, which took place at Kensington Town Hall in support of their charity work for protecting children and uniting families across borders.

Diplomatic missions of over 80 countries based in London brought their art, culture and food over two days. There was all day live entertainment, cocktails, sale of arts, crafts, souvenir items, textiles and food in support of a good cause. The event was a great success helping to raise valuable funds for CFAB and this year’s fundraising surpassed the amount all the stalls raised last year by over £5,000. The Preview Evening took place on Tuesday 13th May and welcomed over 2,000 Ambassadors, Supporters and other CFAB guests to visit the Fair. On Wednesday 14th May the Spring Fair was open to the General Public and welcomed the CFAB Royal Patron HRH Princess Alexandra who also visited the Fair and did some shopping.

Mongolia stalls

Many thanks to everyone who visited Mongolia stalls throughout both days. We had paintings and paper cutting artworks by Mongolian and international artists, Mongolian souvenirs, cashmere , food as well as books on Mongolia, Genghis Khan and Kublai Khan.

Artworks were provided by us, the Mongolian Art and Culture in London, cashmere – by a London-based Mongolian designer Semka Dashnyam and food – by a London-based Mongolian chef Khorkhoi Odnoo. Books were provided by a British writer John Man. All participating parties contributed towards the fundraising for CFAB and we thank you their generous support.

Mongolian cultural performance

Mongolian music entertainment was delivered by N. Bat-Erdene, a Khöömii (overtone/throat) singer and morin khuur (horse-head fiddle) player, who studied throat singing from his father in Chandmani of Khovd province in Mongolia, a birthplace of throat singing. Audience was mesmerised by an enchanting sound of both throat singing and horse-head fiddle.

VIP and famous visitors who dropped by the Mongolia stalls

The CFAB Royal Patron HRH Princess Alexandra visited our art and crafts stall. She said that her brother Prince Michael of Kent has already visited Mongolia and that she herself would love to visit Mongolia some day and that she loved Mongolian music and art as well as horses in general. We gave her Mongolian artist Nurmaajav’s ink painting on rice paper. Author John Man was also present during the Princess’ visit to our stall and presented his book “Genghis Khan” to her.

We also welcomed the Mayor of the Royal Borough of Kensington and Chelsea Councillor Charles Williams and his wife June Williams, the Mayoress of the RBKC.

We thank you the Embassy of Mongolia for inviting us to organise Mongolia stalls and entertainment on behalf of the Embassy and Mongolia and look forward to working together again on the event next year by promoting Mongolian art, culture and food in London.

Thank you from the organisers:

“Thank you for your support and we really appreciate your kind contribution this year. This year’s spring fair ended up being our most successful in recent years and we wouldn’t have been able to do it without your support. We ended up surpassing the amount we raised last year by over £5,000.”

“I just wanted to say thank you so much for organizing entertainment for our spring fair. The throat singing added that extra bit of flavour to the fair. I heard lots of great comments about the act – please do pass on our thanks. Thank you once again for organising the performance.”          Children and Families Across Borders (CFAB)

Report prepared by:

Unurmaa Janchiv, Head of Mongolian Art and Culture in London

Photos by Azaa Studio

Эх сурвалж: http://www.mongolians.co.uk/mon/1227

Oyunlag Orshihui’s 2nd seminar has taken place in Central London on 16th of November with guest speaker Mr Ser-Od, Business Council of Mongolia’s Deputy Director, who shared and discussed the main issues on “Mongolian investment environment’s past, present & future” amongst the Mongolian communities.

E. Ser-Od is the deputy director for Business Council of Mongolia (BCM), and deals with communications between the NGO’s, media and Mongolian parliament members. He has worked for the Mongolian parliament house as an organizer and also served as the international relations director at Mongolian Ministry for Trade & Development. He’s also been employed as Export Manager for influential companies such as SBB-MSC as he has vast amounts of knowledge in business and investment related projects in Mongolia.

Business Council of Mongolia has been founded in 2007 with it’s aim to attract foreign direct investment into Mongolia and also to contribute heavily to leading discussions on the economy, law & social issues, NGO’s and business enterprices. BCM is the key figure for encouraging transparent business environment and now has over 270 business enterprice members and working with 17 Embassies and NGO’s.

The speaker has over 10 years of experience within the investment field and spoke on important topics such as economic growth and investment opportunities.

He mentioned that when we look back at the level of economic development in Mongolia, there wasn’t much interest came from the foreign investors, as such that most developments in Mongolia came from China and Korea. Even, some of the Mongolian companies were distressed through lack of growth and had to use their own capital to make sure that their businesses continued. This lack of development has contributed to the government’s new policy towards attracting foreign direct investment from our third neighbour.

In 2003, Mongolian GDP was $0.9 billion with the growth of 5.5% and GDP per capita was USD $385. However in 2013, the GDP is $10 billion with growth rate of 17% and the GDP per capita is between $3500 – $4000. 

Foreign Direct Investment in Mongolia including investment in OT.

 

The new foreign investment law in key strategic sectors came out in May 2012, which became hugely unpopular amongst foreign investors. Until April 2013, foreign investment has declined significantly due to lack of transparency and the slowness of implementaton of the new investment law. The successful developments of phase 2 at Oyu Tolgoi mines and stable global macro outlook did not help to bring back the foreign and domestic investors confidence as Mongolia related mining companies which are listed on international exchanges lost about 60% - 70% in share price.

 

Lot of companies badly needed financing and couldn’t get that from foreign or domestic investors as the new investment law made it much more difficult.

He suggested that if we don’t create transparent and economic stability, where it overlooks in the long term then we face big risks in this integrated global market. It seems that every four years after the elections, the politians create different policies on changing the shifts amongst laws and regulations. This inconsistency hugely contributes to unstable investment or even economic environment.

Furthermore, they changed the infrastructure law which has received positive public attention but there is a delay in implementation of the law. The government of Mongolia needs to act faster to develop and implement it so that it’ll attract quick investment. The pervious investment law was better because it gave chance to investors not pay tax for the first 2 years. However, the new investment law didn’t include this so that companies needed to pay everything at the same time.

There is a SWOT analysis done on implications of Mongolian economic growth in 2021 by the Association of Enterprises. Details:

Scenario 1: 2021 on Stable growth

•Macro economic stability is in place

•Income from mining sector is distributed equilly amongst the economy

•Stable growth of other sectors and other regions in Mongolia

•Increasing growth in developments of infrastructure

Scenario 2: 2021 on Unstable growth

•Macro economic instability

•Lack of developments and poor corporate governance within the mining sector

•Increasing corruption and bureaucracy

•Lack of investment in Infrastructure

•Unemployment, social instability in the capital city of Ulaanbaatar

Foreing Investors say that tax in Mongolia is too much and wanting some stability and certainty in the new investment law.

E. Ser-Od also asked  the audience “ Where should the government invest the extra income from the mining sector?” as most people answered that it should all go into the education sector. He also mentioned that the mining companies do hire the bright and young Mongolian individuals so that the talent tends to lack in other sectors.

Conclusion

Mr E. Ser-Od gave his opinions on some of the current developments which made the evening more exciting to the audiences. He mentioned that we need to have a seperate, independent body who can overlook and encourage foreing investment by research and study. He also spoke about some of the negative issues surrounding the investment environment and finished his speech on positive developments that are happening in Mongolia.

Negatives:

- “Uncontrollable factors” (lack of transparency, quick policy changes, unstable business environment, unreliability)

Positives:

-High IQ scores amongst the public

-Rich History

-Low Population

-Vast amounts of mineral

-Beautiful countryside with humble public

Mr Ser-Od concluded his talk to students and young Mongolians by saying that “Nowadays lot of young Mongolians go abroad to study and get vast amounts of global knowledge but then when they come home, they tend to complain about the state of Mongolia. However, there are many other countries who are in much worse state than us so we must be proud to be Mongolians living in such a beautiful country with rich history”

Questions and Answers

Question: The foreign investment increased by 10% but it may have adverse effect on the other sectors. What is your opinion on that?

Answer: So I mentioed the SAHSGH03 law which concentrates on restricting foreign companies to take over a Mongolian company where it significantly contributes to the overall Mongolian GDP. However, it’s wrong that the law covers all major sectors. The more investment in our companies would create better reputation and better for Mongolian growth. However it could have negative impact on our neighbours investment into our country.

Question: What is your opinion on long term investment expenditure?

Answer: The government of Mongolia has taken this into consideration. 

Question: Is there any other sectors that could attract foreign investment?

Answer: There seems to be lot of investment coming into infrastructure. Mining is not infinite so in the future we will run out of resources. However the infrastructure needs to have more ideas in terms of developing stable and stronger regulations to support it.

Questions: Is there like an agency that monitors all the investment coming into Mongolia and going out of Mongolia?

Answers: The National Statistical Office of Mongolia and several other agencies provide that public information. Also the Ministry of Trade and Development registers all the foreign investment so that external bodies can use. Recently the government of Mongolia has created an independent agency who overlooks the foreing investment.

Question: Hentii province’s mining called Berhiin, which was taken over by Canadian company and it’s been approved by the government. Why?

Answers: I don’t have good knowledge on this matter. But in a way, they need to follow the newly implemented investment law. It’s wrong to generalize the business environment in Mongolia as every sector is different. If the government keeps saying that they’ll hold more than 50% of the company in an strategic sector then foreign investors wouldn’t appreciate it because they are not charity as these investors are there to make money and contribute to the overall society.

Seminar ended at 19:36pm on 15th of November 2013.

Rudolf Steiner House Theatre, London UK

Representative at the discussion:

X. Ulsbold (British - Mongolian Students Association - President)


Британийн Монголчуудын дунд зохиогдож буй "Оюунлаг оршихуй" цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од уригдаж “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо” сэдвийн дагуу санал бодлоо солилцов.

И. Сэр-Од Монголын Бизнес Зөвлөлийн төрийн байгууллагууд, яамд, агентлагууд, УИХ-н гишүүдтэй харилцах харилцааг хариуцаж ажилладаг. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны газарт зохион байгуулагч, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын ажилтан, ахлах ажилтан, Дарга, СББ-МСS компанид Экспортын Менежер зэргээр ажиллаж байсан Монголын бизнесийн орчны өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал, чиг хандлагын талаар арвин мэдлэг, туршлагатай.

Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007онд байгуулагдсан, Монголд худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, Монгол улсын засгийн газар, олон нийт, зөвлөлийн гишүүдтэй бизнесийн орчинд гарах чухал үйл явдал, асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд гүүр болж, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах эрхэм зорилго бүхий, одоогоор 270 гаруй томоохон хөрөнгө оруулагчид, 17 элчин сайдын яамдтай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага юм.

Илтгэгч 10 гаруй жилийн тэртээх манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхолтой тоо баримт, жишээн дээр тулгуурлан яриагаа эхлэв.

Тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харахад Монголын зах зээлийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагч гэж бараг байхгүй, байгаа нь хэдэн хятад, солонгосын зочид буудал, хоолны газраар л тоологдохоор, ирээдүй нь бүрхэг гэж хэлж болох дотоодын хэдэн компаниуд, бизнес эрхлэгчид бор зүрхээрээ төсвийн хуримтлалыг бий болгож нийгмийг авч явсан гэж хэлж болно. Хүн бүхэн шахуу бизнест хөл тавьж, урд хөршөөс гахай зөөж амьдралаа залгуулах гэж ид сандралдаж байсан цаг үе. Чухамхүү тэр цаг үед төр засгаас гуравдагч хөршийн бодлого гэсэн нэртэй гэрээ хэлцэл, амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн байдаг.
Тодруулбал, 2003 онд ДНБ 0.9 тэр бум ам.доллар, өсөлт 5.5%, нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан бол өнөөдөр 2013 оны урьдчилсан хүлээлтээр ДНБ 10 тэрбум, өсөлт 18%, Нэг хүнд ноогдох ДНБ 3500-4000 ам.доллар гэсэн огцом өөр тоон өсөлтийн тухай ярьж эхэлж байна.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал

Хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх Стратегийн ач холбогдолттой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 сар батлагдсан. Түүнээс хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэл уг хуулийг урт хугацаанд үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх дүрэм журам батлагдахгүй удсанаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал байгаа. Гэхдээ Оюу Толгойн үйл ажиллагаа 2-р шатандаа шилжих хугацааны нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй Хятадын үйлдвэрлэлийн бууралт, ашигт малтмалын зэрэг бусад хууль эрхийн өөрчлөлтийн талаарх ээлжит яриа төлөвлөлт зэрэг нь гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлсөн. Жишээлбэл: дэлхийн биржүүд дээр манай улсын уул уурхайн компаниудын хувьцаа 60%-70% -иар унаад байгаа.

Ийм нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдыг татах хүндрэлтэй ч зарим компаниуд эрсдэлээ өөрөө хүлээгээд хөрөнгө оруулж хамтран ажиллая гэхээр дээр дурдсан холбогдох дүрэм журам нь батлагдаагүй байсан зэрэг нөхцөл байдлууд бий болсон.
Ер нь хууль эрх зүйн орчноо тогтворжуулж, төрийн бодлогын урт хугацааны үр ашигтай байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлээ тогтвортой байлгаж чадаагүйгээс бид эрсдэл хүлээгээд байна шүү дээ! Дөрвөн жил болоод л нэг шинэ бодлого, том том өөрчлөлт шинэчлэл бий болгохыг зорьдог, өмнөх засгийн газрын үед хийгдсэн ажлууд, гэрээ хэлцлүүдийг дахиад л эргэж хэлэлцдэг, зөв ч бай, буруу ч бай хамаагүй бүгдийг нь өөрчлөх гээд л ... тэгээд магадгүй дараа дөрвөн жилийн дараа нөгөө сөрөг хүчин нь ялахаараа дахиад л бүгд өөрчлөгдөх магадлалтай. Үүнийг тогтвортой зах зээл гэж хэлдэггүй байх.

Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулсан нь нэг талаасаа сайн хэдий ч нөгөө талаасаа хэт их хүлээлт үүсгээд байгаа муу талтай. Үүнийг бид хурдан шийдэж хөрөнгө оруулалтыг тогтоон барих шаардлагатай. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хууль маань ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой жишээлбэл эхний хоёр жил татвараас чөлөөлнө... гэх мэт заалттай байсан бол одоо ийм нөхцөлтэй хуулийн заалт байхгүй өөрөөр хэлбэл гадаад дотоод аль ч бизнесийн байгууллага татвараа шууд төлөөд явахаар байгаа юм.

Нэгдсэн үндэсний байгууллагаас манай улсын эдийн засгийг 2021 онд ямар хууль эрх зүйн орчинд, хэрхэн үр ашигтай ажиллахаас хамаарч ямар нөхцөл байдалтай байх талаар SWOT анализ хийж гаргасан байдаг.

Үүнд:
Таамаг 1: 2021 он Тогтвортой хөгжил
• Макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдсан
• Уул уурхайн ашиг үр өгөөжтэй зарцуулагдсан
• Бүс нутгийн болон салбарын хөгжлийн стратеги хангалттай сайн бөгөөд эдийн засаг төрөлжсөн
• Дэд бүтцийн томоохон дэвшил түүнтэй уялдаатай бүх салбарын хөгжил

Таамаг 2: 2021 он Баялагийн хараал
• Макро эдийн засгийн тогтворгүй байдал
• Уул уурхайн салбар дотоодын болон олон улсын чанартай хүндрэл бэрхшээлээс хамааран доройтсон
• Хээл хахууль, авилга даамжирсан
• Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги болсон
• Нэмж шилжин суурьшигчдын хөлд дарагдсан ажилгүйдэл, гэмт хэрэг байнга оршсон Улаанбаатар.

Гадаадын хөрөнгө оруулагчид МУ-ын татварын хэмжээ их байна гэж нүүр буруулахгүй байгаа, хамгийн гол нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой байхыг тэд хүсээд байгаа юм.
И. Сэр-Од ярианыхаа явцад цугласан олноос “Уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг цаашид урт хугацаанд үр ашигтай зарцуулахын тулд ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй вэ?” гэсэн асуулт асуухад дийлэнхи олон БОЛОВСРОЛЫН САЛБАР хэмээн дуу нэгтэйгээр хариулж байв. Мөн тэрээр боловсролтой чадварлаг залуучуудын ихэнхийг уул уурхайн компаниуд мөнгөөр “зодоод” авчихдаг, энэ нь бусад салбарын хөгжил доройтуулах нөхцөл байдал ажиглагдаж байгааг хэлж байлаа.

Дүгнэлт
Энэ удаагийн уулзалтын зочин И. Сэр-Од уулзалтынхаа төгсгөлд зарим нэгэн сонирхолтой санаануудыг дүгнэлт маягаар хэлж уулзалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгож чадсан юм. Тэрбээр бид хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын бодлого дээр тулгуурлаж судалгаа явуулдаг, төр засгаас хараат бус бие даасан судалгааны мөн хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагатай болж чадвал манай улс хөрөнгө оруулалтын хэмжээг тогтортой ихэсгэх боломж гарна хэмээн үзэж Монгол улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд тулгараад буй зарим дутагдал болон давуу талуудыг товчхон дүгнэж хэлсэн юм. Үүнд:
Нийтлэг дутагдал:
- “Барьцгүй” ярьдаг (худал хэлж, гэнэтийн шийдвэр шаардлага тавьдаг, бизнесийн тодорхой бус орчин, амлалтандаа хүрдэггүй, эв түнжингүй, хэт тайван гэх мэт.)
Нийтлэг давуу талууд:
- Онцгой IQ хөгжилтэй
- Онцгой эртний түүхтэй
- Цөөн хүн амтай
- Бүх төрлийн ашигт малтмалын баялаг бидэнд байна
- Тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалийн өвөрмэц тогтолцоотой ард түмэн

Ингээд уулзалтын зочин маань хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж “Одоогийн залуучууд маань өндөр хөгжилтэй орнуудад очиж сурч боловсорч ирснийхээ дараа манай улс ийм тийм болохгүй бүтэхгүй байна гэж муулдаг гэвч үүнээс долоон дор нөхцөлтэй улс орнууд олон байгаа бид харин ч тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалтай, оюун ухааны өндөр IQ-тай, бахархах сайхан түүхтэй ард түмэн, үүгээрээ бид бахархах учиртай” хэмээн яриагаа өндөрлөж асуулт хариултын хэсэгт шилжсэн юм.

Асуулт, хариулт
Асуулт: Таны илтгэлд дурьдсан үзүүлэлтүүдийг харж байхад манай улсын гадаадын хөрөнгө оруулалт 10% -иар нэмэгдсэн байна энэ нь сайн хэдий ч нөгөө талаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнийг яаж зохицуулах талаар таны бодол?
Хариулт: Дээр дурдсан САХСГХОЗ хууль нь гадаадын нэгэн томоохон компани өөрийн лицэнзийн тодорхой хувийг өөр нэгэн гадаадын хувийн болоод гол нь засгийн газрын эзэмшлийн компанид зарах оролдлогыг зохицуулах зорилготой уг нь зөв бодлого, оролдлого юм. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бололцоотой салбаруудыг бүхэлд нь хамруулж хамгийн гол нь төрийн оролцоог хэт их байхаар заасан нь алдаа болсон гэж боддог. Уг нь гадаадын томоохон орнуудын хөрөнгө оруулагч компаниуд тэдний ашиг сонирхол аль болох олон байх тусам манай улсын нэр хүнд тэр хэмжээгээр өсч, статус кво найдвартай байх сайн тал бий. Мөн нөгөө талаас хоёр хөрш орноосоо хамааралтай эдийн засагтай манай улсад уг хамаарлыг сааруулах давуу талтай.

Асуулт: Урт хугацааны хөрөнгө оруулалтын нэмүү өртгийн талаархи таны бодол?
Хариулт: Төр засаг энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж эхлээд байгаа. Жишээлбэл: Сайншандын үйлдвэрлэлийн бүс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байгаа нь сайшаалтай.
Асуулт: Монгол улс уул уурхайгаас өөр өөр салбарт гадаадаас хөрөнгө татах өөр ямар салбар байж болох вэ?
Хариулт: Дэд бүтцийн салбарт сүүлийн үед хөрөнгө оруулалт нилээд орж буй харагдаад байгаа. Уул уурхай бол нөөцөө ухаж аваад дуусчдаг салбар. Харин дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад Концессийн хуулийн дагуу хамтран ажиллах гэрээний нөхцлүүдээ сайтар тохирч харилцан үр ашигтай ажиллах загвараа бодитой хэрэгжүүлэх нь чухал байгаа

Асуулт: Монгол улсын бүх хөрөнгө оруулалтыг хянаж, нэгтгэн гаргадаг газар байдаг уу?
Хариулт: Монголын үндэсний статистикийн хорооны вэб сайт болон холбогдох тайланд тулгуурлан тодорхой нарийн мэдээллүүдийг авч болно. Түүнээс гадна мэдээж Хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх зохицуулах газрын мэдээлэл ч та бүхний судалгаанд хэрэг болно. Саяхан засгийн газраас Хөрөнгө оруулалтыг зохицуулах бие даасан агентлаг байгуулахаар болж байгаа нь сайшаалтай.

Асуулт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг Канадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид 100% худалдсан үүнийг манай засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа гэж сонссон. Яагаад?
Хариулт: Яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь зүгээр товчхондоо хэлэхэд одоо энэ сая батлагдсан хуулиа жигд дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Түүнээс янз бүрийн бизнесийн төслүүдэд өөр өөр хувь хэмжээ, дүрэм журам баримтлаад байж таарахгүй бас нөгөө талаар манай засгийн газрын хувь хэмжээ заавал жишээ нь 50 иас дээш хувь байна гээд дайраад байвал хөрөнгө оруулагч гэдэг чинь буяны байгууллага биш учраас ашгаа хялбархан тооцоод л ашиггүй бол орж ирэхгүй шүү дээ.
Уулзалт 2013 оны 11 дүгээр сар 15-нд 19 цаг 36 минутад өндөрлөв.
Rudolf Steiner House Theatre, Лондон.

Тэмдэглэл хөтөлсөн:
У. Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, Арвандолдугаар жарны усан Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Британийн Монголчуудад зориулсан нийтийн золголт, Ажиа гэгээнтэй хийх уулзалт 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бямба гарагт 14:00-17:30 цагийн хооронд Rudolf Steiner House Theatre -т болно.

Ажиа гэгээн нь Бурханы шашны Гэлүгба урсгалыг үндэслэгч Богд Зонховын аавын 8-р дүрийн хувилгаан. Түвдийн Амдо мужийн Гүмбүм хийдийн хамба байсан, Хөх нуурын Дээд Монгол угсгааны тэрээр улс төрийн ээдрээт амьдралын эрхээр АНУ-д дүрвэн гарч өдгөө Индиана мужийн Блүүмингтон хотноо дээрхийн гэгээн Далай Ламын удирдлага дор баруун Гүмбүм хийдийн хамба, Түвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүний http://tmbcc.net/ албыг хашин Бурханы номын ухаан, Түвд Монголын шашин соёлыг дэлгэрүүлэн түгээх, хүн зон тэр дундаа элэг нэгтнүүддээ туслах ажилд бүхий л сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажиллаж байна. Гэгээнтэн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай Surviving the dragon (англиар), Цагийг Бэлэгдэгч Наран Чөлөө (Монголоор) ном туурвиж хэвлүүлжээ.

CancerTreatmentHospitalАжиа гэгээний санаачилан Монгол түмэндээ зориулан хийж буй томоохон ажлуудын нэг нь Улаанбаатар хотноо Эх Нялхсын төвийн дэргэд баригдаж буй Цусны хавдарт хүүхдүүдийн эмчилгээний Төв юм. Уг эмнэлэг нь гэгээнтний шавь Америк, Монгол, Хятад, Япон зэрэг олон олон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэм хандивийн хүчээр одоогоор 3 давхар хүртлээ баригдаад буй бөгөөд үлдсэн 3 давхарыг барих хөрөнгийг босгосноор 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Гэгээнтний өөрийн болоод хийж бүтээж буй зүйлсийн талаархи зарим мэдээллийг түүний Улаанбаатар хотноо санаачилгаар байгуулагдсан Энэрэл Нигүүслэл Оюун Билгийн Төвийн цахим хуудаснаас http://bikhanzi.com үзэх боломжтой

Британийн Монголчууд Та бүхнийг энэхүү нийтийн золголт, уулзалтад хүрэлцэн ирж өөр хоорондоо шинэлэн золгохын ялдамд Хөх нуураас тодорсон Монгол гэгээнийхээ айлдвар сургаалийг сонсож, ном уншлагад багтан, гэгээнтний Монгол түмэнд зориулан босгож буй эмнэлгийн ажилд өргөл хандиваа өргөхийг уриалж байна.

Уулзалтын ерөнхий хөтөлбөр

Хугацаа Үйл ажиллагаа Тайлбар
14:00-15:00 Танхимд орох, ахмад настай хүмүүстэйгээ болон хоорондоо золголт хийх Танхимд үүдэнд бүртгэгдэн орно. Хүрэлцэн ирсэн ахмад настангуудад хүндэтгэл үзүүлж золгох  Ахмад настай хүмүүст цай идээ өгөх. нэрсийг бичнэ.
15:00-15:05 Ажиа гэгээнтэй хийх уулзалтын нээлт Элчин Сайдын Яамнаас арга хэмжээг нээнэ. Арга хэмжээний ерөнхий дарааллыг Монголчуудын холбооноос танилцуулна
15:05-15:15 Ажиа гэгээний амьдрал түүхийг үзүүлсэн танилцуулга Хүрэлцэн ирсэн Монголчууддаа танилцуулах зорилгоор Ажиа гэгээний амьдрал түүхийг үзүүлсэн богино хэмжээний танилцуулах бичлэг дэлгэцнээ гаргана
15:15-16:00 Ажиа гэгээний айлдвар, асуулт хариулт Ажиа гэгээн Британийн Монголчууддаа зориулан өөрийн айлдвараа хэлж Монголчууддаа зориулан хийж бүтэээж буй зүилсийнхээ талаар танилцуулан сонирхсон асуултуудад хариулна.
16:00-16:20 Ажиа гэгээний сар шинийн ёсолгоонд зориулсан уншлага Ирж буй ондоо эрүүл мэнд сайн сайхан явахын ерөөл уншлага хийнэ
16:20-16:30 Ажиа гэгээн бясалгалын зарим дасгалуудаас заах Ажиа гэгээн Монголчууддаа зориулж бясалгалын зарим дасгалуудаас зааж хамтдаа бясалгал үйлднэ
16-30-16:50 Зураг авалт, урлагийн тоглолт Гэгээнийг үзэгчдийн суудалд суулган хүн бүр суудалдаа байх байдлаар нийтийн зураг авахын зэрэгцээ урлагийн үзүүлбэр тоглож хүндэтгэл үзүүлнэ.
16:50-17:20 Ажиа гэгээнээс адис авч, гэгээнтний аравнайлсан идээний дээжээс хүртэх Гэгээнтэн тайзнаа эргэж гарч байраа эзэлснээр хүссэн хүмүүс  урд эгнээнээсээ эхлэн баруун шатаар өгсөн тайзанд гарч Гэгээнтнээс адис аван , аравнайлсан идээний дээжийг хүртэж зүүн шатаар уруудан гадагш гарна

 

  • Арга хэмжээнд оролцох сонирхолтой хүмүүс Монгол Соёлын Төвийн захирал Б.Мартад (07939267474 утсаар, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. емэйлээр ) оролцох хүний нэр, тоогоо өгч урьдчилж бүртгүүлнэ үү. Танхим нь 250 хүнийн багтаамжтай ба хүний тоо үүнээс хэтрэх тохиолдолд оруулах боломжгүй тул эхэлж бүртгүүлсэн нь эхэлж орох дарааллаар бүртгэлийг хийнэ.
  •  Танхимд орох урьдчилсан бүртгэлийг тулгах үед хүн бүрт дугтуй тарааж өгөх ба та дугтуйн дээр өөрийн уншуулах ном, зориулах хүмүүсийнхээ нэрсийг бичин сайн дураараа өргөх өргөлийн мөнгөө дотор нь хийж Ажиа гэгээнээс адис авах үед гэгээнтэнд гардуулж болно.
  • Хаяг: Rudolf Steiner House Theatre. 35 PARK ROAD, NW1 6XT, Regent’s Park болон Baker Street underground station-ээс 4 минут алхана. Ойролцоо ирэх автобусны дугаар:  2, 13, 18, 27, 30, 74, 113, 139, 159, 274.
  •  Болох газрын гадна өдрийн цагаар машин тавих зогсоол байхгүй болохыг анхаарна уу

Зохион байгуулагч:
•    Элчин сайдын Яам – www.embassyofmongolia.co.uk
•    Британийн Монголчуудын холбоо – www.mongolians.co.uk
•    Монгол Соёлын Төв – www.mongolianculturecentre.co.uk
•    АНУ дахь Түвд Монголын Шашин Соёлын Төв – www.tmbcc.net

Эх сурвалж: http://www.mongolians.co.uk/mon/292

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter