И.Цэрэнхүү https://www.tsahimurtuu.mn Mon, 21 May 2018 05:22:51 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Тархиндаа сумтай хүмүүс https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2044-article_20130215_02 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2044-article_20130215_02

Монголчууд заримдаа юм ойлгохгүй дүйнгэтээд байгаа нэгнээ усан толгойтой гэж ярьдаг, олгой толгойт гэж шоолох нь ч бий. Баруун европийн ихэнхи орнуудад, тархинд нь тос биш ус гүйсэн хүн гэж ярих дуртай ажээ. Эндээс ургуулаад тархины анатоми, физиологийн бүтцийг шинжлээд үзэхүй  шингэвтэр нь шингэвтэр гэхдээ, арай ч бас тос ус холилдчихсон юм биш байдаг юм байна. Ерѳнхийдѳѳ, бол түүхий ѳндѳг хагалаад, доторхыг нь алган дээрээ тогтоон шары нь ажиглаатхвал нэг ойролцоодуу дүр бууж ирж болохоор ч юм шиг. Тархи бол юуны ѳмнѳ цагаан, саарал нялцгай шингэнцэрийн нэгдлээс бүтсэн, майхан маягийн хатуу ясан хамгаалалтын дор орших лаг тогтнол, мэдрэлийн эд эсүүдийн бѳѳгнѳрѳл юм байна. Мэргэжлийн хүмүүс тѳв мэдрэлийн систем хэмээн нэрийдсээр иржээ. Гадуураа 3 давхар хамгаалалтын бүрхүүлтэй ланжгар эрхтэн гэнэ. Тархины ѳнгѳн хатуу бүрхүүлийг эмнэлзүйд хатуувч, торлог бүрхүүлийг аалзажтац,нимгэн хальсийг зѳѳлѳвчтѳц  гэх зэргээр ярьдаг юм байна. Ѳнчин тархи гээд, тархийг цусан хангамжаар тэжээж байдаг мундаг эрхтэн байнаа. Хоногт 650 грамм цусны даршалмал бэлтгэнэ гээд бодохоор хирэндээ хүнд ажилтай, дээр нь тархины ажиллагааг үндсэнд нь шийдчихэж байгаа болохоор үүрэг хариуцлагатай л  эрхтэн юм. Харин цус бэлдмэлийг хийхдээ биенд ямар түүхий эд бэлэн байна түүгээр л үйлдвэрлэж орхидог болохоор тун хариуцлаггүй эрхтэн ажээ. Түүхий эдийн ѳгѳгдѳлд шүүлтүүр ерѳѳсѳѳ хийхгүй шүү л гэсэн үг. Тэхээр усан, мѳсѳн, бул чулуун толгойт, ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн гээд яриад байдаг нь басчиг ул үндэсгүй гүтгэлэг биш болтой. Ухна ишиг үхэх нь бүү ярь, бѳх орчихоод барилдаад байх, эсвэл морь мал орчихоод уралдаад, уралцаад байхийг боль гэхээргүй л юм байна. За тэр ч яахав, харин тархин дотор тос ус дүүргэсэнд хүрэн шоглуулчихаар ямар үйлдэл яваад байнаа гэдэг л сонин. Яахаараа ѳѳрсдийнхѳѳ сонгосон эрхэм түшээдээ 76 мангуу, бѳхчин морьчиноор нь цоллоод байдгийн болоо гэж.

Тархины үйлдэл, үйл ажиллагаа тун нарийн, одоо хирнээ л тайлахын аргаггүй оньсого шиг ажлаа орчин цагийн шинжлэх ухаанаас хармалсаар байгаа лут эрхтэн. Түүн рүү нэвтрэх нь Хѳвсгѳл нуурын баруун талбар, уулсын гүн рүү орохоос ч лавтайяа дутахааргүй нарийн техник шаардсан ажил бололтой. Хамгийн бүдүүн хадуун тѳсѳѳллѳѳр хандахуйд тархины зүүн ховдолд ой ухаан, баруун ховдолд мэдрэмж санамж байнаа л гэсэн юм ойлгогдож байна. Тэр ой ухаан гээчид нь учир жанцан их байнаа.  Зарим гаднын хаа хамаагүй  обьект тархины эд эсийг ѳдѳѳгѳѳд ой ухааныг нь оюун санаа, бодол сэтгэхүй, бүр унаган эрмэлзэл, сэтгэл зоригтой нь эзлээд суучихдаг, хувь хүнээр зогсохгүй нийгмийн талаасаа ч уршигтай үйлдэл тархинд явагдаж яв явсаар зуршил болчихож байна. Тэрийг ерѳнхийд нь дон гэж нэрийднэ. Ямар обьект тархинд орж сууснаар донг тодотгож ѳгнѳ. Ухаандаа хурдан морь тархинд нь ороод суучихвалморины донтон, хѳгшин, залуу хүүхнүүд аальгүйтэн гүйж ороод суучихвал хүүхний донтон гэх жишээтэй. Морины донтнуудын синдром зун наадам эхлэхээс ѳмнѳ эхэлнэ. Дон нь ид гаарахаараа морь малаа магтаж, аархан монголын хавтгай дээр БИ гэж ѳѳрийгѳѳѳргѳнѳ. Донтох үедээ алба ажлаа хоёрдугаарт тавьж заримдаа бүүр морьчин ажилтай болчихно. Нийгмийн цагаа харамлан зарим нэг чиг ухамсартай  нь сануулаатхвал, монгол ёсыг хүндэтгээгүй цагаач, бараг л эх орноосоо урвагч гэх нь халгүй загнана. Эмнэлэг, сургууль барьчихад данга хүрэхээр мѳнгѳ зарлагадаж хурд баалж авна, авсан морио сойх талаар гуулин зоосны бичээсийн тѳдий ч мэдлэггүй. Харин морь уяач, унаа ч гэж ажил гарган хэдэн хүнд мѳнгѳѳх нь л ѳнѳѳгийн хотлоороо ядуурч буй үед, малчны, хѳдѳѳгийн балчир хүүхдүүдийн ѳрийг бага зэрэг нимгэлэх юм биз дээ. Харин саяхан уяач хүнд хѳдѳлмѳрийн баатар цол олгосон нь цаагуураа уяачийн хѳдѳлмѳр болохоос тархиндаа морьтой донтны хѳдѳлмѳр бишээ гэдгийг олонд бодитой харуулчих шиг боллоо. Тархиндаа морьтой донтнууд УИХ-д их бий, хүмүүс андахгүй. Тулга тахих гэгчтэй барьцаад, тѳрийн ордонд морины чихмэл босгон морь тахих ёсон гээчийг сценаардаж хуулийн тѳсѳл боловсруулаад ороод ирэхэд бэлэн эрхэм гишүүд хэд бий, олны үг ортой. Тийм дээрээ тулвал тэдэнд бас л цол чимэг хайрлах нь шударга болно. Архаг донтогч, ѳсѳн нэмэх харьшгүй донтогч, ѳсч яваа идэр донтогч...гэх мэтээр. Нэгэнт донтсон бол донг эмчлэх арга эмнэлзүйд байхгүй, энэрэнгүй ёсыг бодоод донгий нь дагуулаад морь дээр гаргах арга бодмоор байгаа юм. Алба ажлы нь жинхэнээсээ карьер хѳѳсѳн, залгамж халаа, мэдлэг мэргэжилтэй шижгэнэсэн залуучуудад хүлээлгэн ѳгөх хэрэгтэй юм. Хамгийн шударга нь гэвэл донтогчид ѳѳрсдѳѳ биеэ илчлэн донтохоор явлаа, ажлаа ѳгьеѳ гээ л гараад явах, гэхдээ тийм эр зоригтой донтогч байгаа гэдэгт итгэхэд бас бэрх. 

Тэр тархиндаа хүүхэнтэй хүмүүсийг бол sexmania гээд байгаа л даа. Эмнэлзүйн нэр томьёо нь болохоор sexlibido, монголчууд англи хэлэнд торохгүй болохоор sexdrive гэчихвэл илүү ойлгомжтой ч юмуу. Залуухан донтогч Номтойбаярын сексманиа үйлдэл гэмт хэргийн шинжтэй гээд л мѳн ч их шуугицгаасан дѳѳ. Энийг зохицуулах хуулийн хэв хэмжээ манайд байдаггүй юм гэсэн, гэхдээ гарах ч гүй биз дээ. Эрхэм түшээд дотроо ийн донтогч тоогүй болохоор эсрэг кнооп дараад л унагачих биз.

Хүүхний дон туссан, донтож эхэлж байгаа хүмүүс их л уршиг тарьдаг болохоор европийн соёл иргэншилтэй орнууд үйлдлийг нь хязгаарлсан хуулиуд гаргачихсан байдийн билээ. Тэр бүү хэл тѳрийн ерѳнхийлөгч дээрээ ч арга хэмжээ аваад донд ѳртсѳн иргэдийг хохиролгүй болгочихдог л юм билээ, монголын томчууд барууныхнаас том сэтгэхүйтэй болохоор харна, судална, туршина...гүйцээ. Тэр барууны зарим хязгаарлалт хийсэн хуулиуд шууд аваа л хэргэлчихэд монголын ямар уламжлалд харшлаад байдгийг нь би олж харахгүй байгаа, тэгээд ч яагаад тэгдгийг нь ойлгодоггүй юм. Хүүхний донтон эрхмүүд аль ч оронд ѳѳрийгѳѳ тойруулан үй олон долдойнуудаар хүрээлүүлж байдаг. Тэдгээр нь гар хѳл, хэл ам, нүд чих, заримдаа тэмтрүүлийн үүрэг хүлээнэ, тэрнийхээ шанг харамгүй авна. Донтогчид, донтох үедээ буруу шийдэл гарган нийгмийг хохироох бол энүүхэнд. Хамгийн аймшигтай нь хүүхний дон, архины донтой хавсарч үйлдэгддэг болохоор уршиг нь агуу их. Ерѳнхийлэгч маань ард түмнийг ядуурал, авилгал, архидалт гэсэн 3 гачлангаас салганаа гэсэн, мэдээж нэгийг бодож хэлсэн нь лавтай. Энэ 3 гачлан, миний дурдсан 2 донтолттой мѳн ч их сүлбээтэй шүү л гэдгээр тѳгсгѳл болгоод дуусгачих минь! 

И.Цэрэнхүү

 

 

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 13:02:35 +0800
Уран үгсийн шаглаа https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2043-article_201302015_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2043-article_201302015_01

 

Ta бүхний амрыг эрье!

Ц.Урианхай гуайн Н.Энхбаярт, мүгдэн рүү бичсэн захидлыг анхааран уншлаа. Уран зохиолч хүний сэтгэлийн хатуу, зѳѳлѳн, уярал ѳрѳвдлийн халил дээр тэрлэсэн эл захидлын утга, агуулгыг анхаарах бодол байсангүй, миний хувьд нэг их чухал бишээ. Харин, тоо нь цѳѳрѳѳд л буй ухаант мэргидүүдийн маань нэгний ч болов үгийг амьд дээр нь сонсох нь надад олдсон завшаан байлаа. Доор нь зүүгдсэн коментуудыг бас уншлаа. Агуулгатай, сайхан  бичсэн хүн зѳндѳѳ, заримых нь бичсэнийг уншихад ч дургүй хүрмээр. Хѳгшин тѳгцѳг, үхэж далд орвол таарна гээд эгээтэй л бичсэнгүй харагдана. Эгдүү хүрсэн ч гэсэн иймэрхүү юм бичдэг хүмүүсийн ухааны зиндааг гадарлах хойно, нэг ч их ундууцсангүй харин афер гаргах маягаар дѳрѳлж хэлхсэн дѳрвѳн мѳртѳѳ хариу болгон чулуудлаа, тоон соёрхно уу! 

Үсэнд нь гүн цагаан суусан, гэлээ ч
Үйлийн эрдэм нь гандах яагаа ч гүй
Үсэг нь заримдаа мурийж тахийсан байлаа ч
Үг нь шулуухан энэ хэдхэн буурал
        Бидэнд харагдан амьдраг, янагш
        Билэг оюунаараа танхайрч л байг, яадийн
        Билүүтийн дэрний чулуу эрлэгийн үзлэгт уриа л эхэлнэ, аяндаа
        Би ч, чи ч эгээ л адил мѳнхийн ус уучихаагүй шүү дээ, жамаараа.
Жишүү харж ѳѳлѳѳд яахав, алдас
Жигшиж адлаж муулаад юүхэв, эндэс
Жишимгүй хэлсэн хэдэр үгээ сугалж аваад хармаалчих, хэрэг болно
Жил, цагийн аясаар нас чинь ѳтлѳх үед гаргаад унш, нэгиййг бодно
        Урианхай гуай та, урт удаан наслаарай!
        Уран үгсийн хэлхээсээ цувуулан шаглаарай!
        Утга гүй үг хэлж сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
        Уулгамч биднээ болвол хэлтрүүлэн соёрхохыг хичээгээрэй! 

Ц.Урианхай гуайн нийтлэлээс цѳѳн хэдэн үг сугалан цувруулсныг та бүхэнд хүргүүллээ, тогтон соёрхно уу!

захидал бариулах
толхи
сэтгэлгээний тэнэмтгий
бодлогошролын цаг
нас ѳтгѳрѳх
ухаан нитгэрэх
сэтгэл ѳеглѳх
сэтгэл хатуунгших
сэтгэлийн ноцтой бодрол
шахамдуулах
элэрэх
ѳмнѳтгѳл
янар
...ажим
үг хумих
ѳчүүхмэд
бүү омтгойд!
инээд цалгиах
тоглоом тохууд авах
сувс үг
яншааг барах
пайтангшсан цаг
даашлуулан ёслох

Даашлуулан ёсолсон
И.Цэрэнхүү

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 12:09:36 +0800
Нийгмийн цагийн алдагдал https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2004-article_20130104_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2004-article_20130104_01

С.Далийн энэхүү алдарт уран бүтээлийг би анх монголд байхдаа олж харсийн, их гайхаж билээ. Багаасаа л цагний хоббитой байсан санагддагийм, ямартаа л хүмүүсийн хаясан голсон цаг цуглуулж байх вэ дээ. Миний оюутан байх үе гэхээр оросын цагны л гоёо байлаа шүү дээ. ЗАРЯ, ЗЕНИТ, ПОБЕДА гээд лут цагнууд байсан даа. ЛУЧ цагаар их гоёдог, тэр үеийн цаг гэхээр дэнсний хоёрхон хэмжүүртэй. Нимгэн, дээр нь нүүрнийх нь хаа нэгтэй бичигдсэн чулууны тоо, 32 чулуутай, дүүжин савлууртай  луч зүүсэн оюутан бол толгой дээгүүр явахаас аргагүй. Ертѳнцийн гоёын тоонд цагийг оруулж тѳсѳѳлнѳ. Гадаадаас зочилж ирсэн тѳрийн томчууд наадмын үзүүр түрүүний бѳхѳд бугайн цагаа мулталж ѳх нь харагдана. Кремлийн цаг, сүмийн орой хавьд байх алтан хүрээтэй цагнууд, музейн эртний гоёмсог цагнууд... одоо ч гэсэн дээ антикийн цагнуудыг хараад байхад сонин мэдрэмж тѳрдѳг юм. Польшид, Закопани гэдэг ууланд цанаар гулгаж яваад нэг франц эрд жаахан тус болсон юм, цагаа тайлж ѳгч билээ. Нэг их сүртэй ч юм биш, ѳвдгѳѳ мулталчихсан байсан л даа, салтайруу нь жийж байгаад хүчтэй татчихсан юм, яахав түргэн тусламж иртэл мэдээж ѳвчин нь намдаа л байх л даа. Орь дуу тавиад хэцүүхэн байсан эр орилхоо больчихсон шүү, бараг захын монгол хүн хийчих дайны л юм шүү дээ. Хожим нь нѳгѳѳ цагийг үзтэл 12 000 евроны ПАТЕК байсан шүү хэхэ. Одоо хүртэл байгаа. Цагийн тухай миний хувийн үнэлэмж, мэдрэмж гэвэл нэг иймэрхүү.

Харин Далийн цагийг анх хараад нэг л сэтгэлд бууж ѳхгүй сүүлдээ ч ойлгохгүй болоод орхисон. Хожим Польш улсын Вроцлав хотын худалдааны Скэй центрийн үүдэнд Далийн уран бүтээлээр 5 метр ѳндѳр сийлбэр босгосон байхыг хараад их сонирхож билээ. Мянга гаруй кило мод орсон юм гэсэн, энэ аварга монументал хѳшѳѳг, тэгээд цагны шүү,  яагаад энд тавьсан юм болоо гэж хэнд ч бодогдoноо доо. Далийн цагийг зургаар шууд уншихад үнэхээр тѳвѳгтэй л дээ, цаг уйлаад байгаа ч юм шиг, хайлаад ч байгаа юмуу, эсвэл гоожоод байгаагаар ч дүрсэлж болохоор. Хожим нь Австрид ирээд жолооны давтан  сургалтад явж байхдаа хуруугаар дугуйны профил гаргахтухай мэдлэг заалгадаг юм. Дугуй элэгдэж анхны тѳрхѳѳ алдсан хэмжээг нь хээнийх нь завсар хуруугаа шигтгэн гарсан ороор нь баримжаалан тогтооноо л гэсэн үг. Тэр үед Далийн алдарт бүтээлийн нэр санаанд орж цагийн алдагдал гэсэн юм  толгойд буудаг байгаа. Дали, цаг дэндүү түргэн алдагдаж байна гэж бодон харамсахдаа нулимс унагаамаар байгаагаа мэдрээд ийм бүтээл туурвисан байж болох, хэн мэдлээ ямар сэтгэл дотор нь орж чагнасан ч биш. Ямартай ч цаг элж байдаг нь ойлгомжтой, тэрийг мэдэрсэн нь илт, тиймдээ ч ѳнгѳрч одсон цагийг эргүүлэн буцаах ямарч боломжгүй, тос хайлан дусалж газарт шингэхтэй л тѳстэй юмуу даа

Алдсан цагийг эргүүлэн буцааж болохгүй юм чинь цаг хожих тухай ойлголт  байж болох.

Нийгмийн цаг

Нийгмийн цаг гэж юу вэ! Энэ тухай энгийн мѳртѳѳ тодорхой ойлголт үнэхээр хэрэгтэй. Цаг бол ерѳнхий утгаараа орчил гэдгийг шууд хэлье. Гегелээр цаг хугацаа, орон зайг салангид ойлгодог. Харин цаг бол ѳѳрѳѳ орон зай юм гэдгийг агуу Энштейн ажиж zeitraum буюу цагийн орчил гэсэн томъёоллыг нийгэм зүйд оруулсан байна. Байгаль, нийгмийн хүрээллээс гадна, хийсвэр маягийн нэг нууцлаг орчин байгаль түүн дээр орших амьд бүхнийг нѳмрѳн үйлчлээд байгааг хүн бид тѳсѳѳлдѳг. Ямар нэг асар хүчтэй нѳлѳѳлѳлд автан амьдарч буйгаа мэдэрдэг. Иймэрхүү л юмнаас шашин, сүсэг бишрэл үүсдэг биз ээ. Энэхүү хүчтэй, бүхнийг залан нэгэн ритм, нэгэн чигт оруулан барьж байдаг хүчин зүйл бол үнэндээ цаг юм.

Цагийг хүмүүс хэлбэр талаас нь ѳнгѳрсѳн, одоо, ирээдүй гэж 3 ангилан амьдрал ахуйдаа хэргэлсээр иржээ. Энэ бол тун харьцангуй хуваалт, ухаандаа Австрид байгаа би, нутагт байгаа ах дүү нартайгаа нэг л цагт амьдраад байгаа юм шиг санагддагч монголчуудын ѳнѳѳ цаг, миний хувьд ирээдүй байх жишээтэй. Үнэндээ бол, хийсвэр утгаараа хүмүүн тѳрѳлхийтэн нэг л цагт амьдардаг, ѳнгѳрснийгээ барин тавин санадаг, ирээдүйгээ огт санадаггүй, зѳвхѳн тѳсѳѳлдѳг ажээ. Ирээдүйгээ барагцаалан санадаг, Нострадамус, Ванга эсвэл ѳѳр ч генийн гажигтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Агуу Энштейн цагийг обьектив, субьектив ба реалитив хэмээн 3 ангилжээ. Обьектив цаг нь заяамлаар тогтнох цагийн орчил, субьектив гэдэг нь хүн тѳрѳхтний зохиосон хэмжээс, олдмол зүйл, реалитив гэдэг нь бидний амьдарч буй орчин, амьд цаг гэж томьёолж бас болох байх.

Эндээс бидний нэн сонирхож буй пункт бол тэрхүү амьд цаг. Бид нэгэнт бодгалиар биш, чухамдаа нийгмээрээ амьдарч буй болохоор амьд цаг бол биднийх, гэхдээ ямагт нийгмийх байдаг. Тэхээр таны амьдралын бүх үйлдэл нийгмийн цагтай холбоотой. Та ѳглѳѳ 6 цагт, эсвэл 10 цагт босох нь таны хувийн цагны асуудал биш, зүгээр л та нийгмийн цагнаас ашиглаж байгаа юм. 

Нийгэмд цагийн вакуум гэж байхгүй, нийгэм цагтаа ямар нэг зүйлийг ямагт бүтээж байдаг. Тэхээр нийгмийн цаг бол ямагт баялаг бүтээгч цагийн орчил байдаг.

Нийгмийн цагийн алдагдал

Хувь хүн, нийгмийн хэсэг бүлэг цагийг дэмий ѳнгѳрѳѳх нь нийгмийн цагийн ритмд саад болдог, энийг цагийн алдагдал гэнэ. Цагийн алдагдал тухайн үйлд оролцох хүний тоогоор үржигдэж, түүнийг дагасан сэтгэл зүй болон эдийн засгийн алдагдал санаанд оромгүй темпээр үржигдэн ѳсч байдаг. Жишээ нь тѳмѳр замын ѳртѳѳний диспетчер ажлаасаа 10 мин хожимдоход тѳмѳр замын сүлжээ тэр аяараа цагийн сааталд орж зорчигчдод хүндрэл учруулан, вагон эргэлтэд саатал учирдаг. Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр дэлсэнэ гэдэг уран үг энд таарна. Нэг хүний хариуцлагаас болсон цагийн эндэгдэл нийгмийн сүлжээнд орохдоо хэдэн арав, зуу дахин үржигдэж нийгмийн цагийг идэмхий натри шиг хѳнѳѳдѳг, эрдэнэт хүний аминд ч хүрч болно. Нийгмийн цаг гэдэг ийм л ач холбогдолтой, эсвэл уршигтай эд. Аливаа цаг, энгийн ухамсарт субьектив тогтоосон 365,256 хоногийн мѳчлѳгѳѳр л ойлгогдоод байхаас реалитив утгаараа буудаггүй юм. Хувь хүн цагийн алдагдал гаргаснаа нэг их юм боддоггүй, нийгэмд хэдэн мянган цагийн хохирол гаргасан гэж ойлгодоггүй.

Нийгмийн цагийн дэндүү харамсалтай алдагдлын учир шалтгааны шүтэлцээ

Монгол улс соёл иргэншил тѳлѳвшсѳн тѳвшинд хараахан хүрээгүй, эдийн засгаа гаднын нѳлѳѳнѳѳс хараат бус байдлаар хѳгжүүлэх нѳхцѳл бүрдээгүй, нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй, ард иргэд нь баян чинээлэг бус, тэр мѳртѳѳ бүтээн байгуулалтын тѳвѳгтэй зорилго тавьчихсан хэрэгжүүлж байгаа ѳнѳѳ үед нийгмийн цагийг ус цас шиг урсгаж байгааг ажихуй даан ч харамсалтай.Нийгмийн цагийн алдагдлууд нь бүгд учир холбогдолтой, шалтгаан нѳхцлүүд нь ѳѳр хоорондоо ямар нэг мотивоор шүтэлцэж байдаг. Цаг алдах мотивациуд нь нийгмийн амьдрал, хувь хүмүүсийн тархинд баттай суурилсан байдаг болохоор арчин арилгахад тийм ч амаргүй, гэхдээ л нийгмийн хѳгжлийг урьтал болгоод хийх л ёстой зүйл л дээ.

Энийг хэд хэдэн тодорхой жишээн дээр авч үзвэл ойлгомжтой болох байхаа.

1. Бодлогын залгамж чанар

Нийгэм ѳѳрийн ѳвѳрмѳц хууль, зүй тогтлоор урагш хувьсаж хувирч хѳгжихдѳѳ тасралтгүй залгамж чанарыг дотооддоо агуулж байдаг, улс тѳр ч эгээ л адил. Сонгуулиар засаг солигдмогц урьдын засгийн газрын платформыг үргэлжлүүлж, нѳхцѳл байдалдаа зохицуулан ѳѳрчлѳх бус улс тѳрийн платформ гэдгээр нь халж, ул болгож байгаа нь нийгэмд асар их хэмжээний цагийн алдагдал учруулаад зогсохгүй гадаад орнуудад хувьсамтгай монгол гэсэн цол чимэгтэй болоход хүргэжээ. Тѳр засгийн ѳндѳр хэмжээнд хийгдсэн бодлого засгийн газар солигдмогц үнэ цэнээ алдаж байна. Энэ бол нэн харамсалтай зүйл. Ямар сайндаа хѳршийн босс Путин, хэлэлцээр хийснийхээ дараа за тохирлоо шүү гэж гар барин сануулж байхав дээ. Блүүмберг телевизэд оросын элчин сайд В.В.Самойленкотой хийсэн ярилцлагыг, түүний монголчууд  хувирамтгай байдлаасаа их цаг алдаад байгааг нѳхѳрсгѳѳр сануулсан фразуудыг дахин шинжилж үзэхийг дашрамд хүсье! 

 Оюутолгойг эргэлтэнд оруулах бодлогыг монголчууд аль эрт боловсруулсан шүү дээ, харамсалтай нь улс тѳржиж, овжин этгээдүүд улс тѳр хийж үнэтэй хэдэн жилийг үргүй алдсаан. Бодлогоо залгамжлаа л улс тѳрийн амбицаа орхицгоож улс орноо, хүн ардаа бодоод шийдэмгий хандсан бол эдийн засгийн ѳндѳр ѳсѳлтийн шимийг ѳнѳѳдѳр биш ѳчигдѳр хүртэх байсан, энэ бол том сургамж. Арай дэндүү улс тѳржиж байна, энэ нь нийгмийн цагийг эвдэн үе мѳчѳѳр нь салган зүгээр л хогийн сав руу шидлээд байгаатай эн тэнцүүлж болохоор. Даанч харамсмаар. Чингис бонд босголоо, энэ бол зѳв бодлого байх. Гэтэл тэр бодлого нь хэрэгжиж эхлэхгүй, нийгмийн цагийн алдагдлаас 30 цэцэрлэг барих мѳнгѳ алдлаа гэцгээж байна. Тэр 30 цэцэрлэг гэсэн тооцоо ч алдаатай. Механикаар 30 хоногийн хүүгээр хийсэн тооцоо, монгол сэтгэхүйгээр хийсэм арифметик. Үнэндээ бол 30 хоногийг монголын хүн ам 2,86 саяд үржиж цагт шилжүүлвэл 200 млрд хүн цагийн алдагдал гарч байгаа юм. Бид тийм баян хүмүүс үү! Баячууд ч мѳнгѳѳ ингэж цацахгүй шүү дээ! Дэндүү харамсмаар биш гэж үү!

2. Мэдлэгийн залгамж чанар

Мэдлэг субьектээр дамжин илэрдэг ч объектив чанартай эд. Хүний тархи толгойд суучихсан байдаг болохоор мэдлэгийг мэдлэгийн эзэнгүйгээр тѳсѳѳлѳх аргаггүй, мэдлэг бол хүн ѳѳрѳѳ гэж ойлгож болно. Монголын тѳрийн бодлогыг боловсруулагчид нь УИХ-ын эрхэм гишүүд биш, тэдний ар тал юм. Засгийн газар, яамдууд. Яамдын ажилтнууд, ялангуяа орлогч сайд нар бол бодлогыг гардан хийгчид, боловсруулах талаасаа ч гүйцэтгэх талаасаа ч тэр. УИХ-ын эрхэм гишүүд бол францчуудын хэлдэгчилэн  сайн ярьдаг, итгүүлж, жүжиглэж чаддаг л байвал мангуунууд байсан ч хамаагүй, хамгийн гол нь ар тал цул мэдлэг байх ёстой. Гүйцэтгэх засаглалын хүрээнд бий болсон аж ахуй, менеджментийн туршлага залгамж халаатай байх ёстой. Ажилтнууд нь шат ахин карьер олж дараа дараагийн ажилдаа итгэлтэй байж түүндээ бие, мэдлэгээ бэлтгэдэг байж чадвал сая эдийн засаг донсолгоонгүй гүйдлээр урагш ахих учиртай. Манайд тийм юм даанч алга. Монголын мѳнгѳний бодлогыг барьдаг гүйцэтгэх засаглалын орлогч сайдыг аваад үз, ямар ч туршлаггүй 26 настай бандид, ажлын мэдлэг суухын тулд хичээгээд, хичээгээд хэдэн жил хэрэгтэй вэ! Тэр жилийг цагт шилжүүлэн хамрах хүрээ буюу монголын хүн амын тоогоор үржүүлхэд хичнэн хүн цагийн алдагдал гарах вэ! Дээр нь итгэлээ алдсан карьер хѳѳгч залуусын цагийн алдагдлыг тооцоод үз, даанч харамсмаар. Гүйцэтгэх засаглал бол бодлогын албан тушаал болохоос улс тѳрийн албан тушаал бишээ гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна аа!

 3. Гэмт хэрэг

Гэмт хэрэг бол нийгмийн цагийг алдагдуулдаг хамгийн том хүрээ. Аль ч оронд гэмт хэрэг гардаг шүү дээ бол хариу биш. Бусад улс орон гарсан гэмт хэргээ маш түргэн шийдэж чаддаг. Манайд ямар байнаа. Тэмүүжин сайдын тооцоолсноор зѳвхѳн эрүүгийн хүрээнд жилдээ 4000 гэмт хэрэг гарч, хохирогч, үйлдэгч болон мѳрдѳн байцаах талаасаа нэг хэрэг дээр  дунджаар 10 хүн хамрагддаг юм байна. Нэг хэрэг дээр багаар бодоход ажлын 5 ѳдѳр зарцуулнаа гэвэл бараг 2 сая хүн цагийн алдагдал гарч байна. Сар жилээр шийдвэр нь гарахгүй үргэлжлэх хэрэг зѳндѳѳ л байдаг, тоодог ч үгүй, тэрүүгээр тооцвол дэндүү харамсалтай тооцоо гарна, Монгол тийм их баян орон уу! Гэмт хэрэгтэй тэмцэх тухай улиг болсон юм ерѳѳсѳѳ яриагүй байна, гарсан хэргээ цаг алдалгүй, хойш тавилгүй шуурхай шийдэх тухай л яриад байна л даа. Би 24 цагийн шүүхийн тухай асуудал босгон тавьж байсаан, хѳгжсѳн орнуудын туршчихсан, хэрэгжүүлээд явж байгаа бэлэн туршлагыг шууд аваад хэргэлчих юм байхгүй, монголын нѳхцѳлд туршиж үзнээ гэж донгосцгоодог хэхэ. Монгол онцлогтой гэх нь монгол тэднээс илүү ухаантай гээд байгаа юм шиг санагдуулдаг шүү.  
Архидалт, оюуны хѳдѳлмѳрийн үнэлгээ, суурь ухааны мэдлэг, монгол хүний менталит, дигнит, ухамсрын тѳвшин, мухар сүсэг, эрүүл оршихуй гээд нийгмийн цагийн алдагдалд муугаар нѳлѳѳлж байгаа факторуудыг компонент болгоноор нь задлан сайн судалж хувь оноон тогтоомоор санагддаг. Хамгий гол нь хѳрѳнгѳ оруулалт шаардахгүй баялгийн эх үүсвэр энд байна шүү гэдэгт л анхаарал татах гэсэн хувийн бодол энэхүү бяцхан нийтлэлд оршмой.

Проф.И.Цэрэнхүү

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Thu, 03 Jan 2013 19:30:57 +0800
Би аль улсын иргэн бэ! https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1999-archive https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1999-archive

 

Сайн байцгаана уу, Өртөөчид өө!

                     Би . . . /европын нэгэн хөгжилтэй улсын нэр байна/ улсад суудаг. Монгол улсын иргэний бүртгэлд хамрагдсан, дараа нь гарын хээтэй бүртгэлд . . . суугаа ЭС Яаман дээр очиж бүртгүүлсэн монгол улсын иргэн хүн билээ, наад зах нь ѳнѳѳдрийг хүртэл ийнхүү бодож явсан хүн.

Монголд цочир хүйтрэл болж хүүхдийн ѳвлийн амралтыг сунгасан сайхан завшааныг ашиглан монголоос 2 ачаа авчран чарга цанаар гулгуулья гэж оргилуун шийдвэр гаргалаа. Паспортын хугацаа дуусах дѳхсѳн болохоор сунгуулахаар ЭСЯ дээр очлоо. Паспорт сунгах хуудас нь ганцхан тал, тэнд нь 2 хон тамганы зайтай ѳѳр хуудсанд сунгах эрх ЭС Яаманд л лав байдаггүй юм байна. Элчингийн жижиг дѳрвѳлжин тамга дардаг бол хэд л бол хэд сунгах боломжтой, яагаад ч юм бүү мэд заавал том тамга дарах горим тогтчихсон, тэрийг хэнбугай ч зѳрчих эрхгүй л юм байна л даа.

Ингээд Монгол руу гадаад паспорт захиаллаа. Гэтэл юу вэ! Би Балдан овогтой Гончиг гэдэг хүн монголд байхгүй, миний оронд ѳѳр хүн бүртгэгдээд сонгуульд санал ѳгчихсѳн, би бүртгэлээс хасагдчихсан байдаг юм байна. Би эндээс яаж ийгээд монголд очлоо гэхэд хил дээр саатауулагдах бололтой юм байна. Паспорт хѳѳцѳлдѳж ИБМУТ гэдэг газар очсон хүнд, тийм хүн монголд байхгүй, монголын тийм иргэн байхгүй гэж хэлжээ.

Ийнхүү гадаад паспортгүй, иргэний бичиг баримтгүй үлдлээ. Би уг нь цагаачлалаар гарч ирээгүй, гадаадад гараад тасралтгүй ажил хийж байгаа хүн. . . . аж ахуйн үйл ажиллагаа нээж фирм байгуулсан анхны монгол хүн. Мэргэжлийн ажлаа хийгээд л яваа хүн, ажил маань амжилттай, амьдрал маань ѳсгѳлүүн байдаг. Тэглээ гээд иргэний бичиг баримтгүй болохоор хэн ч биш болж хувирав. Энэ сонгуулиас болж над шиг олон хүн хохирч яваа бол уу!

Би хаанахын иргэн бэ!
Б. Гончиг

Гэж 2012 оны 12-р сарын 25-ны 17.42 цагт цахим шуудангийн сүлжээнд энэ хүн бичжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авах гэхээр цагийн зөрүү энэ тэрээс болж удаж магадгүй тул улс, хотын нэрийг арилгаж овог, нэрийг нь өөрчиллөө.

Төрийн эрхийг луйвардаж авахын тулд зүсэн бүрийн бузар булай гэмт хэрэг үйлдэж байдгийн нэгийн баримт нь энэ. Иргэд та бидний эрх ашгийг хохироох бол энэ гэмт этгээдүүдийн хувьд зүгээр л юу ч биш аж.

Энэ ёс суртахуунгүй, цагаандаа гарсан луйварчдаас төрөө яаж цэвэрлэж авах вэ, иргэд ээ?
Б. Жамц  

Жич: Энэ захидлын араас хүмүүс сүлжээнд санаа оноо хэлцгээснийг дэс дараагаар нь дор нэмж оруулав.
Б. Жамц 

From: sh psn
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Гончиг андтай адилхан хувь заяатай болчихсон хүн гадаадад олон буй. Тэр бүү хэл дотоодод ч буй. Эхнэр бид хоёрыг 2008 онд сонгууль өгөхөөр очиход тийм хүн байхгүй хэмээн оруулаагүй тохиолдол гарч хэрүүл уруул болсон боловч сонгуульд оролцож чөдөлгүй хоцорч байсан.
Уг нь надаар овоглосон энэ айл нэгдүгээр хорооллоос сүүлийн хорин жил
хаашаа ч хөдлөөгүй юмсан.

Ийм л завхралын үр дүнд энэ эрхмүүд төрийн
өндөрлөгт залардаг тэргүүн туршлага манай улсад тогтсон нь үнэн.

Гончиг анд минь та энэ гашуун түүхээ сонинд тавьж нийтэд хүргээч.
Болохгүй бол би хамжилцъя. 
Пүрэвсүрэн

From: Dondov
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

За үүнтэй төстэй асуудал олон бий дээ. 1999 билүү 2000 онд гадаад пасспортонд эхлээд өөрийн нэр тэгээд эцгийн нэр байсныг өөрчилсөн байгаам /Жич: Tserendondov Dashzeveg - Dashzeveg Tserendondov гэж/ Монголдоо байсан хүмүүс, тухайн үед пасдортондоо өөрчлөлт хийлгэсэн хүмүүс яахав тэр нь ажиглагдаагүй юм шиг байгаам. 2 жилийн өмнөө Батаа ахын пасспортын хугацаа дууссан гээд  авах гэтэл мэдэх хүнгүй болоод хувирчихсан манайхнаас ч хөөцөлдөж өгсөн хүмүүс олон бий дээ чухам тэгээд энэ жил л 1 аргыг олж эх орондоо ирсэн дээ нээрээ яаж зохицуулсаныг нь асуугаагүйм байна.
Хариуцлага л өндөр байх хэрэгтэй байгаам
 
Дондов
 
From: Buyantsogtoo
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Хэтэрнэ гэхэд дэндvv хэтэрсэн асуудал л даа.

Sent from my iPhone

 From: Buyantsogtoo
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Гадаадад бгаа хvний бvртгэлийг еерчилж ашиглаад хужаа нарт паспорт гаргаад хилээр гаргадаг мафи бдаг гээд бгаа. Тvvнд манай томчууд орооцолдсон гэж ярьдаг юм даа.

Sent from my iPhone

From:  Батхүү
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Сэлэнгэ аймагт суудаг танил маань Баянхонгорт явж байхдаа нэг бааранд хэдэн залуустай шөргөлцөж цагдаагийн газарт очсон аж. Сүйдтэй юм болоогүй, хоёр талдаа гомдолгүй гэсэн тул гайгүй байх ингэсгээд явуулчих байх гээд бодсон чинь цагдаа нар, Та өмнө хэрэгт холбогдож 1.5 жил хорих ялаар шийтгүүлсэн, рецидив хэрэгтэн байна ш дээ гээд хорьчихсон гэнэ.

Өмнө хэзээ ч шүүхийн халга татаж үзээгүй, элдэв хэрэгт орооцолдож байгаагүй, мөрөөрөө яваа гэдгээ учирласан ч "Таны цахим бүртгэлд ингээд тэмдэглэсэн байна. Та аймгаасаа байнгын оршин суугч, өмнө хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг гаргүүлж авчирах бол таныг суллаж болно" гээд 7 хоног саатулав.

Энэ хурууны хээ, зураг авах нь их маапантай асуудал. Хэн нэгэн байцаагч хэрэг нь илрэхгүй бол миний хурууны хээг банк дээрэмдсэн хэрэгт хавсаргаад "газар дээрээс нь олдсон" гээд хэдэн сараар саатуулах бол эргээд би тэр банкид хэзээ ч орж байгаагүй гэдгээ нотлох хүртэл алдсан ажил орлого, цаг хаг хугацаа, сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ?

Захын нэг шивэгч оператор мэдээллийн санд ороод хүмүүсийн нэр, зураг, бүртгэлийг өөрчилж байхад жил болгон хакерийн үйл ажиллагаанд тэрбүм гаруй доллар зарцуулдаг урд хөршийн тусгай албаныхан бол мэдээллийн санг хуулаад авах нь энүүхэнд. Компьютерын сүлжээний аюулгүй байдал туйлын асуудалтай, хээл хахуульд идэгдсэн төрийн албан тушаалтнууд байгаа цагт миний хувийн мэдээллийг төр засаг найдвартай хамгаална, буруу юманд ашиглахгүй гэдэгт би лав итгэхгүй байна.

Сүүлийн үед Мобиком хэрэглэгчдийнхээ зураг авдаг болсон байна лэ. "Таны утасны дугаарыг өөр хүн ирээд авчих бол яахав? Таны аюулгүйн байдлын төлөө..." гэсэн тайлбар хэлнэ лэ. Сая гаруй хэрэглэгчтэй Мобиком хүмүүсийн дүрсийн сан бүрдүүлэх ямар шаардлага байна? Таны хамаатан саадан хаана ямар ажилтай ч гэх шиг анкет бөглөхийг бас шаардсан.

Банкнаас зээл авахад бас зураг, гэр бүл, хамтран амьдрагч, хамаатан садан, өмч хөрөнгө, орлого, ажил алба гээд мөн ч олон талын мэдээлэл нэхэж авдаг. Энэ мэдээллийг хэн хаана яаж хадгалдаг, яаж хамгаалдаг нь нууц. Миний л мэдэхээр дотор нь байгаа хүмүүс их овжингоор ашиглаж байгаа сурагтай.

Ингээд бодохоор хувийн мэдээллийг хадгалж, нааш цааш болгох, хамгаалах тал дээр тодорхой журам хууль дүрэм байхгүй мөртөө ийнхүү мэдээлэл бүрдүүлж байгаа нь төрийн албан тушаалтан, албан хаагчын талаас буруу ашиглах, эсвэл мэдээлэл алдагдаж хохирол учруулах аюулын хаалгыг нээж өгч байна.

Төр иргэддээ, банк, гар утасны компаниуд хэрэглэгчдээ итгэхгүй, дахин дахин мэдээлэл нэхэж байгаа цагт иргэд, хэрэглэгчид яаж тэд нарт итгэх вэ?

Би бас хардаж байна. Зах зухаас нь миний зөв гэдэг нь батлагдаж байна.
Батхүү

From: Б. Гончиг
Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Тийм, энэ бол нэг хүний асуудал биш, гадаадад суугаа хэдэн зуун мянган монгол иргэнтэй холбоотой асуудал. Гадаадад суугаа гэдгээр, монголд сонгууль болсон гэдгээр...гэдгээр ..гэдгээр...монгол хүн монголын иргэний бүртгэлээс хасагданаа гэдэг факт нь ѳѳрѳѳ тѳр иргэддээ яаж хандаж, эсвэл ерѳѳсѳѳ хандахгүй байгааг харуулчихаж байгаа баримт. Энэ бол дэвэргэлт биш, хийрхэл биш зүгээр л гадаадад суугаа монгол иргэнд тохиолдсон зовлон, тѳрѳѳс улбаатай шүү.

Төрийн том, жижиг, бүр тоо статистик хариуцсан ажилтны ашгийн сонирхол яг тухайн хүн дээрээ ийнхүү томорч тусдаг ажээ. Би нэгэнт иргэн биш болохоор хэзээ ч хаана ч саатуулагдаж болох, сонгуульд санал ѳх боломжгүй, тэр ч бүү хэл энд оршин суух бичиг баримтаа сунгахад ч нѳлѳѳлж болох ийм л консеквенци гарч байна.

Миний РД ашиглаад бичиг баримттай болсон хэн нэгэн байгаа юм байна, тэр нѳхѳр эрүүгийн элмент байвал хаашаа юм би мүглэнд сууж магадгүй юу! Батхүүгийн бичсэнээр бол тийм л юм шиг байна. Ямар асуудал босч болохыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй, ямартай ч намайг монгол руу зүглээд хэрэггүй, онгоцны буудал дээр л саатуулагдана гэж учир мэдэх танилууд тоглоомгүй анхаарууллаа.
Б.Гончиг

From: D.Sainbayar

Date: 2012/12/26
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Монголын нийгэм, улстөрийн ялзралын сонгодог жишээ байна. Гончиг ахад ямар их гуниг төрсөн бол гэх харуусал төрж байна. Яг иймэрхүү зүйл 4 жилийн өмнө надад бас тохиолдож байсан тэгээд нэг нийтлэл бичиж байсан нь энд бий: "СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон. http://www.sainbayar.com/2008/12/blog-post.html

Гэхдээ нэрсийн жагсаалтаас хассан асуудал. Гончиг ахын case бол бүр илүү ноцтой, хүний эрхэд бүдүүлгээр халдсан явдал байна. Иймэрхүү зүйл Монголд тун элбэг юм байна гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам их мэдэрч байна даа.

BR,
D.Sainbayar
www.twitter.com/dsainbayar

From: GOBI
Date: 2012/12/27
Subject: Re: [holboo] Би аль улсын иргэн бэ!

Ээ хөөрхий зайлуул...
Тэгээд яалгамаар бна. Монголдоо амьдрах ёмуу яваандаа. Үгүй гэвэл ч угаасаа монголын иргэн биш. Харин энэ санал дээр ажилдаг явдлыг хаах хэрэгтэй.

 From: Badrakh Naidalaa
Date: 2012/12/27
Subject: Re: [tsahim-urtuu: 9535] Та ингэхэд Монгол улсын иргэн хэвээр үү?

Бүртгэлийн асуудал гэж маш чухал сэдэв байна аа. Гэтэл энд маш ноцтой асуудал, алдаа үүссэн байдаг....Монгол улс иргэнээ хасчихсан байна гэдэг бол ноцтой гэхэд багадмаар, өдөр тутам тохиож байдаг жирийн нэг байдаг асуудал биш юм шүү ...Хамгийн аюултай энэ алдаа санамсаргүй бүртгэлийн алдаа биш бөгөөд олноор нь, тодорхой улс төр, эсвэл хувийн зорилгоор хйисэн байж болзошгүй гэдэг нь юм. Хэрвээ ингээд нэг хүнийг хассан гэдэг нь баттай бол өөр хэдэн ч хүнийг ингэж нэмж хасч, мэдээллийг нь өөрчилж, саналыг нь өгүүлж, болиулж, хэнтэй ч гэрлүүлж, салгаж, шоронд суулгаж....хорлож, эсвэл дээш нь татаж......болно гэсэн үг.
Ингэхэд, Монгол улсын хүн ам 2.8 сая гэдэг үнэн юм уу? Сонгуульд ирж саналаа өгөөд байгаа хүмүүс иргэд мөн юм уу? шинэчилсэн бүртгэл гээд сүр ажил болсон, тэнд бүртгүүлсэн иргэд хаагуур орчихов? Иргэний бүртгэлд байгаа мэдээллээ иргэд шалгаж болох уу? өөр хүний сайн муу мэдээлэл хадсан яваа биш биздээ? гэх мэт эргэлзээ төрж байна...
Саяхан Цахим өртөөнд БЗД-ийн Намжил гэж иргэний тэмдэглэл гарсан. Доорх линкээр үзээрэй. Азаар БЗД дээр сонгуулийн ийй луйвар амжилтгүй болсон байна. Гэтэл дам сонсвол нөгөө СБ ба ЧД дүүргүүдэд яг адил нөхцөл бүрдэж, дахин сонгууль явуулснаар тэр нийтлэлд дүрсэлж, хардаж байсанчлан сонгуулийн үр дүн анхныхаас эсрэгээр гарчээ. Өөрөөр хэлбэл, иргэний бүртгэлийг ашиглан сонгуулийн ирцийг зориудаар хүргэхгүй байх, дахин сонгууль явуулахаас өөр нөхцөлгүй болгох аргаар сонгуулийг луйвардсан гэсэн үг. Хэрвээ энэ үнэн, ийм улайм цайм бол үнэхээр ноцтой. Засаг барьж бйагаа гэх АН нь ч юу харж, хийж, дэмий шинэчлэл гэсхийгээд сууж байдаг билээ.. 
 
Энэ асуудал ингэсхийгээд хэлэлцээд, шогшроод өнгөрдөг асуудал ч биш байх аа. Тэгээд нйитлэлд дурдсан, иргэний ямар ч данс бүртгэлгүй болсон хүн одоо яах вэ? Яагаад ийм асуудал үүсэв, яагаад иргэнээс хассан гэдгийг Бүртгэлийн газраас, бүр эсвэл Ерөнхий сайдаас, Засгаас албан ёсоор нэхэх, хариу авах ёстой бус уу? Нэг жишээ болгон энэ бүртгэлийг газрыг хөдөлгөж жинхэнэ шинэчлэвэл зохих биш үү?

 

]]>
monlist@gmail.com (Жамц) И.Цэрэнхүү Wed, 26 Dec 2012 01:13:33 +0800
Орос бол монголчуудын хувьд шооровноо биш https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994

Газар дээр хаяа нийлэн сууж, нэгэн уулын ар ѳврийн хормой түшин амьдрал залгуулж байгаа гэдгээрээ ч, бас нэгэн үе ах дүүс болон хѳтлѳлцѳж рост болж байгаа үйл явдал монголын хувьд шооровноо биш ээ!

      Оросын ерѳнхийлэгч В.В.Путины жил бүр хийдэг ээлжит прессконференция ѳнѳѳдѳр болж, бүтэн цагаар сунган үргэлжилж 4 цаг хагасын турш амар биш асуултуудад шууд хариулт ѳгснѳѳр Путин, амаргүй хүн шүү гэдгээ дэлхийн ѳмнѳ дахин нотоллоо. Хэвлэлийн хурлыг нээж Путин ердѳѳ 10 минутийн товч үг хэлэхдээ чиглэл ѳх санаа ч агуулсангүй, тайлан ч тавьсангүй. 
Путин бол агуу сонсогч.
Асуулт хариултын явцад Путины асуултыг сонсож байгаа т
ѳрхийг ажихуй, ѳѳрѳѳ тухайн  асуулт руу шингээд  орчихож байгаа юм шиг сэтгэгдэл тѳрүүлж байв. Асуулт болгонд ач холбогдол ѳгѳѳд байгаа нь ямар ч асуултыг цааргалахгүй сонсноо гэдгээ хэлээд байгаатай адил байлаа. Московский комсомолец сонингийн сэтгүүлчийн асуултанд хариулж, Кудриний тухай дурсаад эсрэг санал сонсох дуртай гээд хэлэн тэндээс альтернатив вариант гаргадаг тухайгаа хэллээ. Ухаантай хүн болох гэсэн шинж нүүрэнд нь тодорсонгүй, үнэнээ л хэлэх шиг болсон. Эфирт байхаар тѳлѳвлѳсѳн хугацаа дуусч модератор ажлаа цэглэснээ мэдэгдсэн ч Путин ѳѳрѳѳр шийдэж, бас жаахан сонсмоор байна гээд прессконференцийг бүтэн цагаар сунгаж орхив. Гэхдээ ѳѳрѳѳ модератор хийж, ялангуяа гадаадын сэтгүүлчдийн үгийг анхааран сонслоо. 
Путин сэтгэл хѳдлѳлѳѳ нууж чаддаг хүн.
Сонсоход таатай бус, эвгүй заримдаа шууд тулгасан асуултууд гарч байв, гэлээ ч нүүрний хувирал
 ѳчүүхэн ч ажиглагдсангүй. Та бол авторитар удирдагч, орос орон 12 жил авторитар дэгэнд журамлагдлаа гэх асуултыг дуустал сонсоод ямарч хувиралгүйгээр хэлсэн хариулт сонин байв. Черчиль хэлэхдээ, ардчилал сайн гэж хэлэхгүй, гэхдээ түүнээс илүү тогтолцоог олж харахгүй байна гэсэн юм гээд Орос орон бол онцлогтой орон,  либеральноконструктивная позиция барихаас ѳѳр арга байхгүй тухай тайлбар ѳглѳѳ. Хүүхдүүд чинь хаана байдаг вэ гэсэн асуултад, энийг мэдэх хэрэгтэй юу, Москвад ажил хичээлдээ яваа л асуудалгүй дээ гэлээ. 
Путин ардын баатар.
Оросын нийгмийн үзэл санаанд Путиныг тахин шүтэх хандлага газар авчихсан байж магадгүй юм. Хүмүүс, ялангуяа залуучууд түүнийг домог болгосон нь илт байна. Залуу сэтгүүлчид асуулт тавихдаа сандарсан, сэтгэл нь х
ѳдѳлсѳн шинж илт, ихэнхдээ хоолой нь чичирч уйлах гээд байгаа юм шиг дуугарч байв. Нүүр бол гал улаан. Улс тѳрийн тодорхой баримтлалгүй, эрээвэр хураавар хүмүүсийн цуглуулга гэхэд нийтээрээ л нэг дарамтанд байх шиг харагдаад байлаа.
Путин импровизаци сайн хийдэг хүн.
Импровизаци гэхийг ер
ѳнхий хариултын бодлогын хүрээнд жижиг маневр хийгэд хүнд байдлаас гарах гэсэн утгаар хэргэллээ. Польшийн TVN телевизийн сэтгүүлчийн Смоленскт онгоц унаж Польшийн элит 96 хүн сүйдсэний улмаас үүссэн хоёр орны харьцааны талын асуултад, сүүлийн үед сайн ойлголцож байгаа гээд түр амсхийснээ энэ буудалд онгоц буух нѳхцѳл байхгүй байгаа тухай Польшийн талд сайн хэлсэн юм, гэхдээ полякууд буухаар шийдсэн, тэгээд л ийм явдал болчихсон гэж тайван хариуллаа. Америкуудад оросоос хүүхэд үрчилж авахыг хорьсон шийдвэрийн талаар Лосанжелес таймсийн сэтгүүлчийн ширүүхэн дуугаар тавьсан асуултад хариулахын ѳмнѳ нилээд бодов. Асуудал маш их улс тѳржсѳѳн, америкчуудад сайхан сэтгэл гаргаж санал тавьсанд талархаж байгаа. Гэхдээ хүүхэд олноор үрчлүүлэх манай дотоодын систем бэлэн биш байгаа гэдэгт итгэнэ үү гэж хэлээд санаа алдлаа. Курильскийн арлуудын сүүлчийн аралыг Путины арал гэдэг, тэрийг япончуудад ѳх үү гэсэн асуултад ѳѳ тийм нэртэй арал байна уу гээд инээв. Нэг тэтгэвэрийн хѳгшин 2 дахин босч асуулт гэхийн аргаггүй л юм бурав, ѳчүүхэн ч цааргалсангүй. 
Путин хатуу хүн.
Орос Америкийн харьцааны тухай олон хүн асуулаа. Аливаа асуудалд санал з
ѳрѳх юм гарна, гэхдээ ѳдѳѳн хатгах хандлага, үйлдлийг хэзээ ч хүлээн авахгүй гэдгийг хатуу хэлэв. Губернаторуудыг орон нутгаар биш шууд сонгох системийг хатуу баримтлана, энэ дээр ойлгох ёстой гэж хатуу хэллээ. Орон нутгаас сонгогдсон дарга жалгаа л бодохоос зэргэлдээ мужаа ч бодохгүй шүү дээ, бидэнд нэгдмэл бодлого, түүний хэрэгжилт хэрэгтэй гэв.
Путин ажил хэрэгч, санах ой сайтай хүн
Тувагийн нүүрсний уурхайн жижигхээн замын х
ѳрѳнгѳ оруулалт хаашаа алга болсон тухай хүрч санаж байна. Хэлэлцсэн л бол барагтай, баараггүй санадаг л хүн юм.
Том асуудлаар
Гадаад бодлогодоо хятадтай илүү түншлэх нь ойлгомжтой болтой. Путин орос орны эдийн засгийн  геополитикийг алс дорно зүгт чиглэнэ гэдгийг шууд хэлэв. Усан доогуур нефтийн түүхий эд тээвэрлэх гигантуудад их анхаардаг юм байна. Приротет бизнэсс болтой юм. Номхон далай доогуур татах шугам үндсэндээ дуусч байгаа, түүхэн БАМтай тэнцэхүйц х
ѳрѳнгѳ оруулалт гэлээ. Хар далайн 63 млрдын хоолой, Балтын тэнгисийн 55 млрдын хѳрѳнгѳ оруулалт цаашдаа ч хийгдэнэ гэлээ. Үндэсний, байгал хамгаалах, гэмт хэрэг гээд санаа зовоосон олон том асуудал хѳндѳгдѳв. Гэхдээ хѳндѳгдсѳн бүх асуудлыг хэлэх зорилго тавьсангүй, зүгээр л Путин надад ямар сэтгэгдэл тѳрүүлэв гэдгийг л хэлэх гэсэн маань энэ. Том гүрний тэргүүн том л байдаг юм байна.

И.Цэрэнхүү

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) И.Цэрэнхүү Fri, 21 Dec 2012 10:14:51 +0800
Төрөхөөс үхэх хүртлээ анхаарч явбал зохих зүйл https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1962-archive-1962 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1962-archive-1962

Таны эрүүл мэндэд

Хүн та тѳрѳхѳѳс үхэх хүртлээ юуг анхаарч явах ёстой вэ! Энэ асуултыг ѳѳрѳѳсѳѳ эхлэн, гэр бүл найз нѳхѳд танил тал хэн бүхэнд тавиад үзэхтүн, эрүүл мэндээ л гэх байхаа даа. Aраас нь нь яаж! гээд залгуулаад асуугаадхивал, элэнц хуланц, эцэг ѳвгѳдийн сургаал, эмчийн зѳвѳлгѳѳ, уншсан сонссон мэдээлэлдээ дулдуйдан түмэн янзын хэлээр буман сайхан санаа гаргаж ирэх нь дамжиггүй. Харин бид энэ буман сайхан мэдээлэлдээ живчихээд, баримжаагаа алдaн алий нь дагахаа ч мэдэхээ больчихсон юм биш үү! 

 

Тэхээр энэ асуудалд тэс хѳндлѳн ѳвѳрмѳц аргаар хандахаас ѳѳр арга байхгүй болсон юм шиг.

Хүн үхэн үхтлээ мартахгүй санаж, анхаарч явбал зохих зүйлийн логик үндэслэлийг агуу З.Фройд гаргаад ѳгчихсѳн юм билээ. Тэрээр хэлэхдээ хүн тѳрѳнгүүтээ л үхэл рүүгээ мѳч мѳчѳѳр ойртдог юм хэмээжээ. Энд тѳрѳх, наслах, насаа дуусгах тухай хэлсэн байна. З.Фройд бол агуу гүн ухаантан, сэтгэл судлаач, эмч хүн. Тэр демографийн насны тухай хэлээгүй, биологийн насжилтын тухай ярьж байна. Демографийн насыг уртасгах биш, тэр боломжгүй зүйл, харин биологийн насыг богиносгох тухай ярьж байна. Биологийн насжилт явагдаад, тэр үхэл гээч рүү ойртоод байгаа мѳчлѳгт чадвал саад хийх, туших, саармагжуулах, ядвал удаашруулах тухай ярьж байна.Ийнхүү, биологийн насны мѳчлѳгийг удаашруулж, насжилт хѳгшрѳлтѳд саад хийх аргыг хайх нь хүний насан туршдаа анхаарч явах зүйл мѳн ажээ. Ертѳнцийн нарыг  хэдэн хором ч болтугай илүү харах юмсан гэж бодохгүй хэн байхав.

Хүний биологийн нас демографийн наснаас зѳрүүтэй байдаг, гагцхүү наана уу, аль эсвэл цаана уу л гэдэг асуудал. Ойрхоны 3 жишээ дурдая.

1. Монгол улсын хѳдѳлмѳрийн баатар, ардын жүжүгчин Г.Хайдав. Архи уудаггүй, тамхи татдаггүй, ѳглѳѳ бүр, одоог хүртэл хоолойн гамма уншдаг. Дэлхийд ховор тенор хоолойтой. Тэрээр 81 насандаа Евгений Онегины Ленскийн дүрийг дуурийн тайзнаа бүтээж байжээ. Дэлхийн практикт сонгодог тенор хоолой гаргах демографийн насны дээд хязгаар ойролцоогоор 60. Тэгвэл Г.Хайдав гуай биологийн хувьд демографийн буюу паспорт дээрхи наснааса даруй 20 гаруйгаар залуу байх нь энээ. Нас шүүдэр 86 шүргэсэн тэрээр одоо ч тенор цангинуулсаар яваа ховор хүн, тэхээр түүний биологийн насны зѳрүү 20..иос ч илүү байх магадлалтай юм.

2. Ѳвчтѳн Т. 26 настай эмэгтэй. Бѳѳрний архаг дутагдалтай, хѳл, гар хавантай, арьс үрчлээтэй, үс буурал, хѳдѳлгѳѳн удаан, биологийн идэвхжил муу, яс сийрэгжсэн, тунгалагийн эргэлт зогсонги байдалд орсон. Даралт 220/110 хүрдэг, цаашид наслах хугацаа биологийн хувьд 0. Үхэл рүү ойртох мѳчлѳг дуусгавар болсон. Биологийн насжилт 70. Сувилгаа хийлгэж эхэлснээс хойш 3 жил амьдраад нас нѳхчсѳн.

3. Бас нэг дурсамж. Ѳвчтѳн К. эмэгтэй.Биологийн хувьд идэвхитэй, даралт цусны эргэлт, бодисын солилцоо, лымпцеркулиаци бүгд хэвийн, эрүүл. Биологийн насжилт 50 орчим.Сувилгаанд явдаг. 

Нэг удаа огцом асуудал тавьж намайг гайхшралд оруулж билээ. Энэтхэг гаралтай виагратай тѳстэй биологийн үрэл байдаг гэж сонссон, олох арга байна уу, эмчээ гэдэг байгаа. Бий, гэхдээ эмэгтэй хүнд ѳгч үзээгүй юмаа гэлээ. Ѳвгѳндѳѳ ѳх гэсэн юмаа, гэр бүл салах сарнихдаа тулаад байна гэхээр нь ѳвгѳн чинь одоо хэд хүрч байгаа билээ гэтэл 13 дүү, одоо 64..тэй гэдэг байгаа хэ.хэ. Би мэдээж тусалж гэр бүл салахаас нь аварсан юмдаг.

4. Н.Энхбаяр. Тѳр засагт ѳндѳр нам албан тушаал үүрэн цаг хайрлахгүй нойр хасан ажиллахдаа биологийн нас нь түргэн яваад байсныг анзаараагүй байж мэднэ. Физиологийн энэ онцлогоо харгалзалгүй болчимгүй шийдвэр гарган хуурай ѳлсгѳлѳн зарласан нь ахдаж зах хязгаарын болон ургаль мэдрэлийн тогтолцоогоо эргэн тѳлжихгүй хэмжээнд гэмтээсэн. Их ѳтѳлсѳн харагдана лээ, уг нь харьцангуй залуу хүн шүү дээ.

Насжилт тархинд явагддаг. Дээд болон ургаль систем, хѳдѳлгѳѳний, автомат болон автономи мэдрэлийн тогтолцоо ямар цусан хангамжинд, яаж явагдахаас насжилт хамааралтай. Энэ дундаас, насжилтад шууд хамааралтай тогтолцоо нь мэдрэлийн тэр олон системийн үйл ажиллагааг зохицуулж, удирдаж байдаг ажилтай автономит мэдрэлийн тогтолцоо юм. Хамгийн бага судлагдсан, шинжлэх ухаан нэтрэхэд маш тѳвѳгтэй хамгийн чухал систем. Энд тусгаар эрхт мэдрэлийн тогтолцоо гэж орчууллаа. Тэр үнэхээр тусгаар эрхтэй. Түүнд захирагдахгүй биологийн үйл явц гэж үгүй, гагцхүү хүн бий болохоос эхлэн ѳнѳѳдрийг хүртэлхи ой санамжийг л захирч үл чадах, түүнийг зүүд гэдэг.Ѳѳрѳѳсѳѳ бусад мэдрэлийн тогтолцоо үйлчилж байгаа үед амарч байдаг, ѳѳрѳѳ үйлчлэх болохоороо хѳдѳлгѳѳний нерв, ургаль системийг бүгдийг захиран унтах тушаал гарган, нойрсуулах пигмент ялгаруулах дохиог булчирхайд ѳгчихдѳг. Энийг нойр хүрэх гэх жишээтэй. Тусгаар эрхт мэдрэлийн системийн (ТЭМС) хийхгүй оролцохгүй ажил үйл гэж байхгүй, ёстой л 70 чавганцын ажилтай. Бодисын солилцоонд материал дутагдахад ТЭМС сандран байж тѳв мэдрэлийн системд мэдээлэл хүргэдэг, түүнийг ѳлсѳх гэнэ. Шингэн дутуу бол цангах гэнэ. Гэмтлээ шүү, арга хэмжээ аваарай гэсэн тушаалыг тархинд хүргэнэ, ѳвдѳлт. Арьс бие хамгаалах арга үгүйд хүрлээ, даарах, осгох. ТЭМС..ийн үйлчлэлээр тархины мэдрэл нээгдсэн л бол харахгүй гэж бодоод ч харагдана, сонсохгүй, үнэртэхгүй гэж үзэж тараад ч сонсогдож, үнэртэж л байдаг. 

ТЭМС..ийн хамгийн гол функци нь тархины цусан хангамжийг зохицуулах, түүнийг дагуулан хѳгширѳлтѳѳс хамгаалах.  ТЭМС, ѳѳрийн мэдэлд хоногт 650 грам цусны экстрат бэлдмэл үйлдвэрлэх хүчин чадалтай бага оврын үйлдвэртэй, тэр нь ар дагз хавьцаа ѳнчин тархинд байрладаг. Тэр экстрат ямар чанартай байхаас хүний биеийн ерѳнхий байдал хамаатай, ялангуяа сэтгэн бодох үйл ажиллагаа. ТЭМС үйлдвэр дээрээ шѳнѳ ажилладаг, учир нь ургаль мэдрэл, хѳдѳлгѳѳний нервийн систем ажиллаж байгаа нѳхцѳлд ажил хийх боломж муутай, тэхээр давуу эрхийхээ хүрээнд тэднийг нам унтуулж байгаад үйлдвэрийн хаалгаа нээдэг юм. Шѳнийн ажилтай хүмүүс тэнэгрэнэ гэж хэлэх гээгүй, гэхдээ л санууштай  зүйл. ТЭМС энэ бүх үйл ажиллагааг явуулхын тулд ѳѳрѳѳ бадируун, хүч чадалтай байх ёстой байдаг. ТЭМС..ийг арчлан тордох, идэвхижүүлэх олон үзэл баримтлал дотроос хамгийн мундаг нь японы эрдэмтэн Намикошийн арга.

Бяцхан түүх 1. Биеийн чалх сайжруулах, биологийн насжилтыг сааруулах эрдэм ухааны их эцэг Токужиро Намикоши, 1905 онд тѳрсѳн, уг нь Шококку арлаас гаралтай хүн. Амьдралын нѳхцлѳѳс үүдэн түүнийг 7 настай байхад тэднийхэн гэр бүлээрээ дулаан уур амьсгалтай Сетогоос хатуу ширүүн Хоккайдоруу шилжин суурьшсанаар эцэг, эх, ах дүү нь бараг бүгд ѳвджээ. Тосгонд тэр үед эмч ч гэж байсангүй, бяцхан Току хүү, аргаа ядахдаа ѳвдсѳн газраа хүчтэй хатгаж, алгаараа үрэхэд ѳвчин нь илааршаад байдаг байв.Нэг удаа эцэг Эйкиши асуух гайхахын хоорондуур, бүгд ѳвдѳѳд байхад хүү минь л ѳвдѳхгүй юмдаа гэж. Ааваа, би ч ѳвддѳг, гэхдээ ѳѳрийгѳѳ эмчилчихдэг юмаа гэж бяцхан хүү хээвнэг хэлжээ. Эндээс улбаалан, бяцхан Току чичих, хатгах, хүчтэй дарах, үрэх аргаараа гэр орныхноо эмчилчихсэнд тэр хавийн хүмүүс, ѳѳрѳѳ ч их гайхжээ. Хүмүүс олноороо ирж бяцхан хүүгийн увьдаст хуруугаар хатгуулдаг болов. Хожим нь Току анагаахын чиглэлээр суралцаж мэдлэг эзэмшсэн ч эрдмээ орхисонгүй, үргэлжлүүлсээр л байв. Ѳѳрийн аргыг ШИАТЦУ буюу цэг дээр хуруугаар онож хүчтэй хатгах гэсэн утгатай нэрлээд, онолын үндэслэлийг нь боловсруулж автономи мэдрэлийн тогтолцоог сэргээн идэвхижүүлэх замаар хүмүүсийг эдгээж, улмаар биологийн насыг богиносгож болно гэсэн онолыг дэвшүүлэн амьдрал дээр хэрэгжүүлж эхлэв. Эхлээд Хоккайдо, дараа нь Токио, Калифорни, Канадад институт нээж улмаар Шиатцу дэлхийгээр тархав. Европад гэхэд Шиатцу гэж юу байдгийг захын нэгэн мэднэ. Току, хүний биенд 200 000 орчим шатцугийн цэг буюу тсубо байна гэж баримжаалаад 2000 орчим цэгийг зураглан тогтоожээ. Ѳнѳѳдѳр ШИАТЦУ олон оронд албан ёсоор терапи хэмээн хуульчлагдаад байгаа. Току насан ахиж түүний том хүү Тору эцгийн эрдэм ухааныг залгамжлан үргэлжлүүлэв. Току хүүдээ захиас болгон хэлэхдээ, хүү минь хүн болгонд шиатцу адил тэгш үйлчлэх боломж муутай шүү, түүн дээр хүн ѳѳрийгѳѳ сувилах ухааны талаар юм бодоорой гэж захин хэлсэн байдаг.

Бяцхан түүх 2. Мэдээж Тору хүү эцгээ ѳв залгамжилж дэлхийд алдар цуу нь дуурссан нь ойлгомжтой. ШИАТЦУ терапи  дэлхийгээр тархсан, одоо ч гайхамшигтай засал хэвээр байна. Тору нэг удаа цэг ашиглан даралт хийж хагалгааны ѳвчтѳнг түр ухаан алдуулаад мэс засал хийж байх явцад нѳгѳѳ ѳвчтѳн нь гэнэт сэрэн босоод ирж, эндээс асуудал үүссэн байна. Тору, цэгийн алдаа байхгүй ээ, хүний биеийн онцлогтой холбоотой юм боллоо гэж хичнээн тайлбарлаад ч үр дүнд хүрсэнгүй. Энэ үед л, хамгийн сайн цэг ч тус болохгүй тохиолдол байдгийн байна гэдгийг сайн ойлгожээ. Хүн ѳѳрийн биеийн онцлогт тохирсон хѳгшрѳлтѳѳс хамгаалах талаар ухаан боловсруулаарай гэж захисан эцгийх нь үг ч санаанд нь гүн буусан байна. Ийнхүү Тору Намикоши, хүн ѳѳрийгѳѳ сувилах, биологийн насаа сааруулах бүхий л боломжийг судлахад ихээхэн хѳдѳлмѳр зарцуулж, бүхэл бүтэн үзэл баримтлал боловсруулсан байна.

Тору Намикошийн санал болгосноор хүн биологийн насжилтаа сааруулхын тулд наад зах нь 5 зүйлийг байнга анхааран мѳрдѳж явах ёстой тухай зѳвлѳсѳн байна.

1. Нойр

2. Зѳв хоололт

3. Хѳдѳлгѳѳн

4. Инээд

5. Гадагшлулалт

Энэ тавыг хичээнгүйлэн мѳрдсѳн үед биологийн насыг доод тал нь 10 жилээр сааруулах боломжтой гэсэн дүгнэлт байдаг. Энэ 5 нѳхцлѳѳр энгийн бѳгѳѳд үр дүнтэй аргуудыг дараагийн дугаарт үргэлжлүүлэн зѳвлѳх болно. Танд, улам  залуужих боломж байгаа гэдэгтээ итгэж, үзээд авахыг хүсэн ерѳѳе!

Жич, шинжлэх ухааны хялбаршуулсан эль ѳгүүллийг туурвигч бивээр эзэмшсэн мэргэжилдээ дулдуйдан ШИАТЦУ ухааныг Польш, Герман эхээс судалж, тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон юм. Ер нь Шиатсугийн сургалт Европад нилээд түгээмэл байдаг. Одоо ч үргэлжлүүлэн сурсаар л, сувилсаар л...харин 200 000 цэгийг эзэмших боломжгүй юм шиг байна гэдгийг л хэлэх үлдэв.

Ѳгүүллийн нэрийг Жамц андтай хамтран тохиосон, аль болох товч байх үүднээс их шүүлтүүр хийлээ. Зарим утга хасагдсан байж ч мэдэх, ойлгомж, найруулга муутай хэсэг дор хүлцэл ѳчье!

(ШУ-ны хялбаршуулсан ѳгүүлэл, медиад тавигдаагүй)

 Хүндэтгэсэн

Проф.И.Цэрэнхүү

 

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) И.Цэрэнхүү Tue, 27 Nov 2012 23:13:01 +0800