215-р сар2018

Мягмар, 26 1-р сар 2016 15:17

Даншиг наадам үүссэн түүх

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

1689 онд Нэрчүү голын хөвөөн дэх Нэрчинск хэмээх гацаанд Орос-Хятад хоёр анх удаа нэгэн гэрээ байгуулжээ. Үүнийг “Нэрчүүгийн гэрээ”ХХОЛХххрхллл гэдэг. Энэхүү гэрээгээр тэд Номхон далайгаас одоогийн Хиагт хүртэлх хилийг тогтоосон юм. Ингэснээр Байгал нуурын орчим нутаглаж байсан, хожим бүгд нийлээд буриад гэгдэх болсон хори, түмэд, баргууд, тавнан, сонгоол, булгад зэрэг Түшээт ханд харьяалагдаж байсан монгол овог, отгууд Оросын хил дотор үлдэв. Тэгэхээр Монголчууд өмнөд хэсгээ Хятадуудад, умард хэсгээ оросуудад ийн алдаад, төв хэсэг нь энэ хоёр гүрний дунд Гадаад монгол нэртэй үлдсэн гэсэн үг. Өнөөдөр ч гэсэн тусгаар Монгол улсын иргэд тэр үед тогтоосон хил дотор амьдарч байна.

Ийнхүү гадаад монгол үүсэв. Гэвч Гадаад Монгол нь ойрдуудын Зүүн гарын хаант улс, халхчуудын Халх гэсэн хоорондоо алалцах хоёр хэсгээс тогтож байсан юм. Хэдэн зуун жил үргэлжилсэн энэ тэмцэл манж нар Өвөр Монголыг өөртөө дагаар оруулсны дараа улам хурцдан оргилдоо хүрлээ. 1639 онд Түшээд хан Гомбодорж Халхын бусад хан нарын дэмжлэгтэйгээр өөрийн хүү Занабазарыг Богдоор тодруулж нийт Халхын тэргүүн болгожээ. Зэрэгцүүлээд Ойрдын Галдан Зүүн Гарын Хаант Улсыг байгуулав. Ойрд нь Халхаас хамаагүй хүчирхэг гүрэн болжээ. Ойрдууд баруун тийш дайн хийн газар нутгаа өргөтгөн одоогийн Ташкент хот хүртэл давшиж байлаа. Халх хичнээн сул дорой болсон ч Галданд амархан эзлэгдсэнгүй.

Чингэж байтал Засагт хан Норов үхэж орыг залгах хүн дээр бөөн маргаан дэгдэв. Чухам үүнийг ашиглан Галдан Халхад халдлаа. Түүний эцэг Баатар хунтайж хэдийгээр Халхыг дайлж бүх Монголыг нэгтгэх хүсэлтэй байсан ч бяр нь хүрэхгүй байсан учир нэг удаадаа Халхтай эвлэрч жилээс жилд нөлөөгөө тэлэн хүчирхэгжиж буй Манжийн өөдөөс Халхтай хамтдаа зогсох бодлого барьсан юм. Ингэснээр 1640 оны наймдугаар сарын эхээр олон хэсэг болсон Монголын бүхий л нөлөө бүхий ноёд, шашны тэргүүн 28 хүнийг Тарвагатайн Улаан бараад Ойрд, Халхын зөрчлийг даван туулах, ирж буй аюулын өөдөөс сөрөх Ойрд-Монголын хууль эрхзүйн анхны актыг хамтран гаргасан байдаг билээ.

Харин Галдангийн тухайд аавынхаа байсан үеэс хавьгүй хүчирхэгжиж, Халхыг хамж авах эцэг өвгөдийн хүслэн бүх Монголыг нэгтгэн захирах нөхцөл бүрдлээ гэж үзжээ. Дээр нь Түшээт хан Чухандорж алсын бодолгүй, хүдэг хийрхүү нэгэн байсан бөгөөд Кансид ашиглагдан Халх-Ойрдын гэрээг эхлээд зөрчсөн нь Галдангийн уур хилэнг хүргэсэн юм. Тэгээд ч цаг үеийн нөхцөл байдал нь өөрөө Манжийн өөдөөс найдвартай хамгаалалт хийх халхавч нь Халх гэдгийг Галдан сайн ойлгож байв.

Ингээд Галдан бошгот нэгэнт хүч нь суларсан Халхыг богино хугацаанд нэг дугтралтаар эзэлж, олон жилийн өс тайлан аймшигт харгислал явуулжээ. Халхын сүм хийдүүдийг сүйтгэж, лам нарыг нь мал засч байгаа юм шиг хөнгөлж байв. Аймшигтай нүүр тулсан халхууд урд зүгт зугтаалаа. Багцаагаар 100 мянга гаруй халхчууд зугтсан нь тэр үеийн монголчуудын хувьд их тоо байсан юм. Аврал эрсэн тэднийг Манжийн хаан Канси хүлээж авлаа. ... Түүний монгол нэр нь Энх-Амгалан хаан. Канси буюу Энх-Амгалан хаан зугтаж очсон Халхын удирдагчид болох Занабазар, Чахундорж нараас ам асуужээ: “Өвөр Монголын 49 хошуу манайд дагаар орсон. Халхууд та нар эдний жишгийг дагасан бол Галданд ингэж доромжлуулахгүй байлаа”.

Ингээд 1691 онд өнөөгийн Долоннуурын хавьд байсан Манжийн нутагт Халхыг хүлээж авах том арга хэмжээ болжээ. Тэр үеийн түүхэнд энэхүү арга хэмжээг Даншиг гэж тэмдэглэсэн байдаг. Даншиг наадам нь Манжийн хааныг магтан дуулах, мандал өргөх гэсэн утгатай, одоогийнхоор бол бэлэг өгөн долигонож, тал зассан найр наадам ажгуу.

Эх сурвалж: Баабар, Непко хэвлэлийн газар, Хорлоогийн Чойбалсан, I боть, Улаанбаатар-2015 он, 24-26-р тал

аас Баабар нийтлэлчийн 9191-4909 тоот утсаар 20160126нд өөрийнх нь зөвшөөрснөөр нийтлэв.

Read 2610 times Last modified on Лхагва, 27 1-р сар 2016 06:41

11 comments

  • Comment Link Мягмар, 09 5-р сар 2017 00:56 posted by Kennethdieks

    wh0cd471861 sinequan tabs

  • Comment Link Даваа, 01 5-р сар 2017 20:08 posted by Aaronemess

    wh0cd407307 inderal cialis 20 mg price comparison tretinoin

  • Comment Link Баасан, 28 4-р сар 2017 16:34 posted by Aaronemess

    wh0cd407307 buy buspar cialis citalopram cost

  • Comment Link Пүрэв, 06 4-р сар 2017 16:33 posted by Eugeneabnot

    wh0cd836602 CIALIS PROFESSIONAL propecia no rx prozac no rx

  • Comment Link Мягмар, 21 3-р сар 2017 11:24 posted by AlfredAudit

    wh0cd900863 eulexin

  • Comment Link Даваа, 20 3-р сар 2017 03:06 posted by BennyDwell

    wh0cd5822 benicar full article cafergot propranolol valtrex for sale

  • Comment Link Баасан, 10 3-р сар 2017 21:31 posted by Eugeneabnot

    wh0cd996419 uroxatral cost homepage mirapex er vytorin

  • Comment Link Даваа, 16 1-р сар 2017 03:37 posted by Eugeneabnot

    wh0cd919741 alli diet pill cefixime cefadroxil 500 mg amoxil buy citalopram 20mg avalide

  • Comment Link Лхагва, 14 12-р сар 2016 21:39 posted by asMig39gxw2

    diclofenac 100 mg

  • Comment Link Пүрэв, 28 1-р сар 2016 02:07 posted by Tuuhch

    Халх Зүүнгарын зөрчил юм шүү (Алшаагин өөлдүүд, хөх нуурын хошуудууд, торгуудууд Халхын эсэрэг дайтаагүй). Монгол Ойрдын тэмцэл олон арван жилээр үргэлжилж Ойрдууд Монголын эрхшээл явсаар ирсэн. Харин Манжууд сэргэн өндийсөн үедээ Монголын гол аймаг Чахар Монголчуудыг харчин, хорчин нарын дэмжлэгээр дарж авснаар Монголын төв Халх руу шилжсэн. Халх Монголчууд төдийлөн хүчирхэг байж чадаагүй. Харин Манж нараас хэдэн мянган бээрийн хол алслагдсан, наагуураа Халхуудаар халхлагдсан ойрдуудад Манжийн шууд аюул занал гэж байсангүй. Манжуудын хувьд яг ар шилэнд нь байрлах Халхчууд үнэндээ хамгийн их гай, аюул занал болж байсан юм. Тэнд Монголчуудын хүч төвлөрүүлэхгүй байх бүх ажлыг Манжууд амжилттай хийсэн. Манжийн энэ төлөвлөгөөнд Халхтай дайсагнагч Зүүнгар яг л тохирсон байсан. Түүхэнд Манж, Зүүнгарын Галдан 2-ын Халхын талаар барих бодлого, сонирхол нэг байсан нь Халхуудыг устгах сулруулах. Гай болход энэ үед Халхууд хойд хил дээрээ Оросуудтай газар нутаг булаалдан Дайн хийж байсан. мөн Түвдүүдтэй шарын шашны төвийг булаалдсан зөрчилтэй байсан. Яг ийм л хэцүү үед 1680-1688 онд Галданбошогт Халхтай хийх дайнд тусгайлан бэлдсэн байдаг. Халхчууд энэ үед хоорондоо зөрчилтэй байсан ба үүнийг мэдсэн ч ямар ч арга хэмжээ авах бололжгүй байсан. Манжууд Халхчуудыг айлган сүрдүүлж Зүүнгартай дайн хийхгүй байхыг сануулж, Галдан бошггот нь Манжийн холбоотон, Халхыг дайлахгүй гэдэгт итгэх хэрэгтэй хэмээн сануулж сүрдүүлж байсан байдаг. 1686 онд Галдан өөрийн 1000 гаруй ламыг бадарчин дүрээр Халхад нэвтрүүлж тагнуулдах үүрэг өгч хожим их цэрэг орж ирхэд газарчлах газарчингуудаа Халхын бүх л хязгаарт байрлуулав. Ингээд 1688 оны зун Түшээт ханы цэрэг Байгаль нуурт оросуудтай дайтаж байхад, мөн Чахундорж тэргүүтэй ихэнх ноёдыг нь Манжийн хан Долнуурт урьж аваачаад байх хойгуур Галдан бошгот 30,000 мянган цэрэгтэйгээр гэнэт довтолсон нь тохиолдолын хэрэг байгаагүй юм. Түшээт ханы хүү Галдандорж Халхад үлдсэн 3 мянган цэргийг авч Галданбошготын цэргийг Хангайн нурууны хойд ард угтаж байлдаад 3 өдөр л торгоосон гэдэг.

    Галдан Түшээт ханы нутагт цөмрөх замдаа Засагт ханыг отгийг бүрмөсөн устгаж эхнэр хүүхдийг нь булаан авч зүүн гарлуу нүүлгэсэн ч тэд зам буруулан зугтсан ба Засаг ханы ихэнх ноёд урагш Хөх нуур луу зарим нь хойшоо орос луу зарим нь Зүүн урагш бээжин лүү зугтсан байдаг.

    Мөн энэ үед Сэцэн хан нас барж түүний орийг хатан нь 5 настай хүүгийн хамт залгамжилсан байдаг.

    Зүүнгарын их цэргийг эсэргүүцэн тулах хүч, нөхцөл бололцоо тухайн үед Халхад байгаагүй төдийгүй тийм нөөц бололцоог бий болгохгүй ажлыг Манжууд гардан гүйцэтгэсэн байдаг. Мэдээж үүнд Монгол ноёдын өөрсдийнх нь буруу үйлдэл ч бас хувь нэмэрээ оруулсан.

    Галдан халхыг дарах санасандаа хүрсэн, гэвч Галдангаас илүү холыг харж илүү ухаантай хөдөлж илүү хожсон хүн нь Манжийн хаан Канши байсан. Яг л харчин, хорчинг Цахаруудыг дархад ашигласан шигээ Манжууд Галданг Халх Монголыг дархад ашигласан юм. Гэвч манжууд Галданг зүгээр л нэг тоглоомын амьтан төдий үзсэнээс бусдаар яг Галдангийн өөрийнх нь хүсэж байсан шиг түүнийг Монголын хаан болгож хүлээн зөвшөөрөх санаа байгаагүй юм. Тийм ч у чираас Манжууд галданг хэрэглэчээд дараа нь хэрэг нь гархаар нохой мэт үлдэн хөөж устгасан.

    Эцсийн эцэст энэ бүгдийг даван туулж гарсан нь, хамгийн алсын хараатай, ухаантай, хувь заяагаа зөв удирдсан, цагийн байдалд хамгийн зөв үнэлгээ өгч ажиллаж тэнгэрийн ивээлийг хүртсэн ард түмэн нь Халх Монголчууд юм. Халхад дайсагнасан Галдан бошготын ойрдууд, Манжууд, Түвдүүд бүгд устаж үгүй болсон. Хувь заяа нь тэднийг хараасан. Оросын хаант улс ч мөн үгүй болсон. Халх Монголчууд өндөр хувь заяатай, өвөг дээсийн ивээлийг хүртсэн буянтай ард түмэн.

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter