196-р сар2018

Пүрэв, 05 11-р сар 2015 21:51

Монголын оюутан, сурагчид маань Японы хиймэл дагуултай холбоо тогтооно

Written by 
Rate this item
(0 votes)

Aмьдрал бол марафон гэцгээдэг. Хийж бүтээе амжилтад хүрье гэвэл шантралгүй тасралтгүй хийсээр байх учиртайг илтгэсэн санаа байх. Набар 4 жилийн өмнө Монголын хэмээх хиймэл дагуул хийх, хөөргөх тухай ил ярьж эхэлсэн. Нэг хэсэг энэ хүсэл мөрөөдөл нь ихэд урагштай яваа харагдаж байгаад чимээ намжив. Өөрөөс шууд үл хамаарах олон зүйл, учир шалтгааны дунд энэхүү том мөрөөдөл биеллээ олох учиртай. Элдэв бэрхшээл тотгор тулгарч буй ч өнгөрсөн хугацаанд тэр бээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд энэ санааг дэмжигч анд нөхөд, гадна дотнын байгууллагынхантай хамтран ажилласаар буй.

Набар нар бартаа саадтай ч замаасаа гардаггүй марафон гүйгч гэдгээ харуулж бариандаа орж л таарна. Том зорилготой аялал нь замынхаа аль хэсэгт ямар хурдтай явааг тодруулж, “зайран” болохоор нутгийн зүг мордохын өмнөхөн нь түүнтэй товч хөөрөлдлөө.

Монголын хэмээсэн хиймэл дагуул хөөргөх талаар та цөхрөлтгүй хөөцөлдөж буй. Анх 4 жилийн өмнө яриа авч байснаа санаж байна. Нэг хэсэг төр засгаас ч их дээд сургууль бизнесийн байгууллагуудаас ч овоо дэмжлэг аваад энэ төсөл босмоор болж ирж байснаа чимээ намжсан. Чухам юу болов?

Цаг хугацаа хурдан өнгөрсөн байна шүү. Дуртай юмаа хийхээр цаг хугацааг ч анзаарахгүй юм даа. Яг л тоглоомдоо улайрсан хүүхдийн адилаар Энэ хугацаанд ихээхэн туршлага хуримтлууллаа. Олон ч хүнтэй уулзаж, олон ч хүнд галзуу хүн шиг санагдаж ирсэн байх. Эхэндээ ойлгох хүмүүс ховор байсан бол, цаг хугацаа өнгөрөхийн хамтаар бага сага ойлгох хүмүүс нэмэгдэж байгаа нь мэдрэгдэх болсон. Төр засгийн томоохон хүмүүстэй ч уулзаж үзсэн. Хүндэтгэлтэйгээр цаг гарган уулзаж, санал солилцож зөвлөгөө өгсөн эрхэм байхад, өөрсдөө энэ талаар мэдээлэлтэй байгаа шүү гэдгээ харуулах гэсэн шиг зогсоо зайгүй урсгах эрхмүүд ч байлаа. Төр засгийн талаар нэгтгээд хэлэхэд дэмжлэг авах боломж харагдсан ч, өнөөгийн нөхцөл байдалд түрүүлээд шийдэх шаардлагатай олон асуудал байгаа хойно нөхцөл байдлыг сайжрахыг хүлээх л хэрэгтэй болсон. Их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын хувьд ч нөхцөл байдал хэцүү гэдгээр халхавчилж ч болно л доо. Хэдийгээр энэ салбарынхны хувьд боломж байгаа нь харагдсан ч, удирдлага нь миний яриад яваад байгаа сэдвийг ойлгож чадаж байгаа эсэхээс ихээхэн хамаарах санагдсан. Гэдэг нь , харамсалтай нь ойлгож чадах тийм удирдлагуудтай би уулзаж чадсангүй гэсэн үг л дээ. Хиймэл дагуул, сансрын салбар гэдэг нь ирээдүйн анхны их наядтанг төрүүлэх салбар гэж хэлэгддэг ч, эхлэлийн шатанд ашиг, сонирхол хайж байгаа хүн бол Эрээнээс бараа оруулж ирээд зарах нь илүү хялбар юм л даа. "Набар зайран болох нь" гэсэн нийтлэлийг минь уншвал бидэнд юу тулгараад байгаа талаар илүү ихийг ойлгох байх. Иймэрхүү шалтгаанаас болоод тэр болгон хүмүүстэй холбоо тогтоохоо болъё гэж шийдээд, одоо арай ондоо арга барилаар урагшлуулж байна.

Аан зөв. Хүүхдүүдийн дунд зохион байгуулж байсан уралдаан үргэлжилж буй юу?

Уралдаанаа хэдэн төрөлд хуваах нь зүйтэй юм гэдгийг ойлгоод бага зэрэг өөрчлөлт хийсэн. Ингээд шинэ бүтцийн анхны судалгаа, уралдаан маань 2015/11/явагдах болоод байна.

Та Монгол руу маргааш хөдлөнө. Ажил төлөвлөгөө юу байх бол

Сансар дахь Бидний Мөрөөдөл төслийн маань нэг хэсэг болох Эх газрын одод дэд төслөө хэрэгжүүлэхээр Монгол явах гэж байна. Энэхүү төслөөр Монголын оюутан, сурагчид маань Японы хиймэл дагуултай холбоо тогтоох юм. Холбоо тогтоохын тулд сургалт явагдсаны дараа багуудад хуваагдаж, баг тус бүр нь холбоо тогтоох хэрэгслээ бүтээнэ. Үүний дараа Улсын төв номын сангийн урдах талбай дээрээс холбоо тогтооно. Хиймэл дагуул нь 1-3метрийн нарийвчлалтай юм. Энэ нь маш өндөр нарийвчлалтай гэсэн үг. Энэхүү ажлыг маань Японы Косэн загварын Технологийн Дээд Сургуулийн захирал А.Ганбаяр хамт олон, Нийслэлийн бүрэн дунд 1-р сургуулийнхан дэмжиж оролцож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагаас  үзэж болно

Цахим ярилцсан Д.Цэрэнбат

Read 4557 times Last modified on Даваа, 09 11-р сар 2015 12:07

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter