162-р сар2019

Баасан, 31 5-р сар 2013 12:46

Монгол улсын байгаль, нийгэм, соёл, танин мэдэхүйн төв “Ботаникийн цэцэрлэг”-ийн одоо ба ирээдүй

Written by  Зохицуулагч
Rate this item
(1 Vote)

Манай ард түмэн эрт дээр үеэс мод тарьж, арчлан хамгаалж ирсэн бага ч гэсэн түүхэн уламжлалтай. Тухайлбал 1294 онд Монголын хууль цаазны бичигт “…их нийслэлд олон аймаг, хязгаар хошууд, хот, балгасны ойр хавь, гол мөрөн, нуурын хөвөө, суваг, далан, дэн буудал, өртөө замын дагуу газруудад агаарын зохимжтойг үзэж Хайлаас, Унжгар уд, Хонхорцог мод тарьж орон нутгийн жинхэнэ түшмэлээр хамгаалуул” гэжээ. Үүнээс үзвэл Монголчуудын дунд XII-XIII зууны зааг үеэс эхлэн мод, бут тарих зэргээр нөхөн үржүүлэх, сэргээн баяжуулах ажил зохиогдож байжээ.

Монгол оронд хувьсгалын өмнө Нийслэл хүрээнд Дүнжингаравын хүрээ, Наймаа хот, Хайстайн сум, Цээ вангийн хашаа зэрэг газарт цөөн мод, бургас байснаас өөр тусгайлсан цэцэрлэг, таримал мод, ургамал бүхий гудамж, чөлөө байсангүй.

Харин Ардын хувьсгал ялснаас хойш 1924-1925 оноос Нийслэл хотыг сайжруулах асуудал тавигдаж хотын албан газар, хөдөлмөрчдийн сайн дурын тусламжаар анх удаа 3000 гаруй төгрөг хуримтлуулж, хуучин махны зах байсан газрыг цэвэрлэн Улаанбаатар хотын цэцэрлэг байгуулах ажлыг эхлэн, дараа нь Голын цагаан сүмийн өмнөх хэсэг бургасыг цэвэрлэн хашиж “Ардын цэнгэлдэх цэцэрлэг” хэмээн нэрлэсэн. Мөн тэр үед албан байгууллага, энгийн ард иргэд хашаандаа мод тарьж ургуулахад авах татварыг хэлтрүүлэх тухай шийдвэрийг гаргаж байжээ (Л. Дүгэрсүрэн, 1963).

Монгол улсад хот сууринг цэцэрлэгжүүлэх ажил 1930-аад онд эхэлсэн бөгөөд тэр үед Улаанбаатарт анхны мод болох Лавр навчит анхилуун Улиасыг улсын банкны дэргэд суулгаж байсан нь эдүгээ 80 гаруй настай мод ургаж байна. 1940-өөд онд МАХН –ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийн төв байрны дэргэд мөн Засгийн газрын ордон, одоогийн МУБИС болон бусад байгууллагын орчинд мод, сөөгийг хольж тарьж байсан нь одоо шилмүүст мод нь 130-140 орчим настай, бут сөөг нь 75-80 орчим жил насалж байна.

1940 оны тавдугаар сард МАХН-ын Төв хорооны тогтоолоор хот цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулж явуулахыг МХЗЭ -ийн Төв Хороонд даалгасан ба мөн энэ оны есдүгээр сард Ардын СнЗ-ийн (сайд нарын зөвлөл) 29-р хуралдаанаар мод тарих ажлыг эрхлэх тусгай комисс байгуулжээ. Уг комиссоос 1940 оны намар одоогийн төв цэцэрлэгийг үүсгэн байгуулж, засмал замын хоёр хажуугаар мод тарьсан байна.

1945 оны тавдугаар сард СнЗ (сайд нарын зөвлөл), МАХН-ын төв хорооны 31/27-р тогтоолоор хот цэцэрлэгжүүлэх ажлыг зураг төслийн дагуу явуулж, түүнд хөдөлмөрчдийн субботникийг чиглүүлэх болж хавар, намар мод тарих болов.
Гэвч эдгээр ажлыг мод, сөөг ургамлын биологи-экологийн онцлогийг харгалзалгүйгээр шууд уулнаас хотын төвд шилжүүлэн авчирч суулгадаг байснаас ихэнхи тохиолдолд ургамал тухайн орчинд дасан ургаж чаддаггүйгээс уг ажлын өртгийг үнэтэй болгож, үр дүнг бууруулдаг байжээ.
Иймээс үр болон мөчрөөр үржүүлсэн таримал суулгацыг өргөн ашиглах болсноор Улаанбаатарт тарьсан модны 80 шахам хувийг ийм мод, сөөг эзлэх болсон юм. (Даваажамц, Санчир, 1982). Энэ нь хот орчмын ногоон бүсээс шууд зөөвөрлөх, шилжүүлэн суулгах замаар тарималжуулдаг хор хөнөөлт ажиллагаанд эргэлт гаргасан юм.

1961 онд мод үржүүлгийн аж ахуй, шинэ тарилтын аж ахуйг байгуулж, 1964 онд ШУА-ийн Ботаникийн тасгаас эрхлэн 1000 гаруй мод тарьж Ботаникийн цэцэрлэгийн анхны суурийг тавьсан. Гэтэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгийг хотын чанартай парк болгохоор төлөвлөснийг Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1972 оны 59-р тогтоолоор батлаж, “Найрамдал” парк хэмээн нэрлэж байсан ч одоо энэ парк устаж үгүй болоод байгаа билээ.

Иймээс ШУА-ийн Ботаникийн цэцэрлэг Амгаланд шинэчлэн байгуулагдахаар шилжин, 1973 оноос эхлэн улаан шугам тавьж, Амгалангийн ногооны сангийн аж ахуй байсан хашаанд 12200м2 талбайд ашигт өвслөг ургамал болон Улиасны мөчрийн тайрдас түүнчлэн Улаанбаатар хот орчмоос байгалийн чимэглэлийн ургамлын үр цуглуулж, Гүйлс, Сөөгөн боролзгоно, Тошлой, Тавилгана, Сарнай, Шар хуайсны үр тарьж эхэлсэн байна. 1974-1980 онд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгийн хамгаалалтын зурваст мод, сөөг тарих ажлыг үндсэнд нь гүйцээж, туслах цэцэрлэг болон үзүүлбэрийн зарим талбай, Хус, Нарс болон Шинэсэн төглүүдийг зураг төслийн дагуу байгуулж эхэлсэн боловч зах зээлийн шилжилтийн үед устаж зөвхөн судалгааны хэсэг нь улсын төсвийн санхүүжилтээр одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Манай байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, хэлбэршиж бүрдсэн Монгол орны ургамлын баялагаас гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглах ашигт ургамлыг тарималжуулах, гадаад орны таримлуудыг нутагшуулах, дэлхийн болон Монголын хувьд ховордсон устаж болзошгүй ургамлын генофондыг амьд биетээр хадгалан үлдэж, хамгаалтанд авах, хот суурин газрын ногоон байгууламжинд таримал шугуй бүлгэмдэл бий болгох зэрэг улс орны өмнө дэвшиж гарсан, шинжлэх ухаан-үйлдвэрлэл-хэрэглээ, сургалт сурталчилгаа, танин мэдэхүй, соёл амралт, аялал жуулчлалын олон талт асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотод анх 1961 онд эх сууриа тавьсан Ботаникийн цэцэрлэгийг 1973 онд Амгалангийн нутаг дэвсгэр дээр шилжүүлэн байршуулж, түүнийг барьж байгуулах, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн бодлогын нэгдсэн чиг баримтлалыг боловсруулсан түүхтэй.

Ийнхүү Анх БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны 2-р сарын 19-ны “Ботаникийн цэцэрлэг байгуулах тухай” 82-р тогтоол, 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 618-р тогтоолоор “Ботаникийн цэцэрлэгийг өргөтгөн байгуулах арга хэмжээний тухай” шийдвэр гарсаны дагуу Амгаланд 32 га талбайд байгуулахаар Ботаникийн цэцэрлэгийн зохион байгуулалт, үйл  ажиллагааны чиглэл, хөрс, цаг уурын нөхцөл, байршил, аж ахуй болон барилга байгууламжийн талаар ШУА-ийн Ботаникийн хүрээлэн МЗБХИБЭ-ийн хамтран хийж боловсруулсан архитектур - төлөвлөлтийн даалгавар дээр тулгуурлан боловсруулагдсан 10 боть тайлбар бичиг ажлын зургийн хамт боловсрогдсон (Монгол- Зөвлөлтийн засгийн газар хоорондын ШУТ-ийн талаар хамтран ажиллах салбар комиссын 1976 оны 1-р сарын 18-ны 13-р хуралдааны протокол, УТК-ын 1976 оны 374-р тогтоол).  Энэхүү ТЭЗҮ-ийн дагуу Ботаникийн цэцэрлэгийг бүтээн байгуулах ажил 1974-1989 он хүртэл улсын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хийгдэж эхэлсэн боловч 1990 оноос энэ ажил хөрөнгө оруулалт хийгдэлгүй 2008 оныг  хүрсэн билээ.

2008 онд “Монгол улсыг хөгжүүлэх“ сангийн санхүүжилтээр 8,2 га талбайн ногоон байгууламжийг иж бүрэн тохижуулж, нийт 29 мянга гаруй мод, сөөгийг тарьж, 20 мянган м2 талбайг зүлэгжүүлж, 3000 м2 талбайд цэцгийн мандал байгуулж,  хашаа хамгаалалт, услалтын системийн зарим хэсгийг засварлан, 2 худаг шинээр гарган ашиглалтанд оруулснаар  иргэдийн амарч зугаалах, тав тухтай орчинг бий болгосон хэдий ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл улсаас Ботаникийн цэцэрлэгийг барьж байгуулж дуусгах бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай  ямарч хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа нь харамсалтай.

1977 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан Модлог ургамлын цэцэрлэгт /Дендрари/ шилмүүст мод тарьж үржүүлэх, бургасыг ахуйн зориулалтаар үржүүлэх аргыг боловсруулах чиглэлээр Дамбадаржаагийн аманд байгуулагдсан энэхүү Дендрарид 92 зүйлийн 21000 гаруй мод, сөөгийг тарьж ургуулсан тухай Баянбилэгийн /1989/ мэдээ байсан ч одоо энэ талбай тал талаасаа хумигдаж, хувийн өмчид шилжсэнээр одоо ор нэр төдий газар болж үлдсэн гашуун сургамж бий.

2004 онд Улаанбаатар хотын хэмжээнд 620 га талбай цэцэрлэгжиж, 3.1 сая мод сөөгтэй /Б.Сэнжим/ байсан бол ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн хамтран Нийслэлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд оролцон 2011 оны 3-р сарын тооллогын дүнд нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нийтдээ 15 овог, 38 төрөлд хамаарах 118 зүйлийн 724804  ширхэг мод, сөөг ургаж байгааг тогтоож тэдгээрийн амьдрамжийг дүгнэсэн.

Өнөө үед ялангуяа Монгол улсад ганц байгаа Ботаникийн цэцэрлэг чухал ач холбогдолтой юм. Ботаникийн цэцэрлэгийг бүрдүүлж буй  мод, сөөг, өвслөг ургамал нь хотын иргэдийн оршин амьдрах экологийн цэвэр орчинг бүрдүүлэх онол-практикийн  томоохон үүрэгтэй.
Одоо дэлхий дээр 900 гаруй  Ботаникийн цэцэрлэг байдаг бөгөөд анхных нь 1309 онд Итали улсад байгуулагджээ. Манай хойт хөрш ОХУ-д  60, өмнөд хөрш БНХАУ-ын ШУА-ийн харьяа 12 ботаникийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Монгол улсын Ботаникийн цэцэрлэг 2006 онд Олон улсын Ботаникийн цэцэрлэгүүдийн сүлжээнд албан ёсоор элссэн ба Төв Азийн ургамлын аймгийн генофондыг хамгаална гэдэг утгаар нь манай Ботаникийн цэцэрлэгт гадаадын бусад цэцэрлэгүүд талархан дэмжиж байна. Түүнчлэн Манай улс байгаль хамгаалах олон улсын конвенцид нэгдсэн улсын хувьд тус конвенцийн 2011-2020 хүртэлх байгалийн ургамал хамгаалах дэлхийн стратегийн 16 заалтыг шууд хэрэгжүүлэхэд VII; VIII; IX; XII; XIV заалтуудад чиглэгдсэн үйл ажиллагаа тус цэцэрлэг дээр одоо шууд хэрэгжиж байна. Түүнчлэн тус конвенцийн XV; XVI заалтууд төр засгаас болон олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжих тус Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжихэд хэрэгжүүлэх боломжтой.Тэрчлэн жил бүр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын гишүүд, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, хувь хүн, жуулчид манай орноор айлчлах явцдаа манай улсын  Ботаникийн цэцэрлэгтэй танилцах, сонирхох замаар олон зуун хүсэлт тавьж үзэж сонирхож ирсэн уламжлалтай.

Одоо тус Ботаникийн цэцэрлэгт Монгол орны ургамлын цуглуулга бүрдүүлэх, ашигт ургамлыг тарималжуулах,  гадаадын ургамлыг нутагшуулах, шинэ таримал сорт гаргаж авах судалгаа шинжилгээний ажил 1974 оноос хойш тасралтгүй явагдаж ирсний дүнд 500 гаруй  зүйл, 29 сортын мод, сөөг, цэцэг чимэглэлийн ургамлыг тарималжуулах, нутагшуулах судлагааг гүйцэтгээд байна.

Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал манай оронд улам эрчимжиж, үүнтэй холбоотой биологийн төрөл зүйл хорогдож, устаж байна. 
Энэ утгаараа дэлхийн олон Ботаникийн цэцэрлэгүүд ургамлын төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Тэгвэл Монгол орны ургамлын аймгийн генофондыг хамгаалахад Ботаникийн цэцэрлэг тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Нөгөө талаас Улаанбаатар хотын хүн ам нэг сая гарлаа. 32 га хэмжээтэй ногоон байгууламж нь хотын агаарын бохирдол, тоосжилтыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулаад зогсохгүй хотын иргэдийн амарч зугаалах, спортоор хичээллэх, эрүүл орчинд амьдрах таатай орчин болох юм.

Цаашдаа улсын маань байгалийн томоохон бүс бүслүүрийн төлөөллийг илтгэж тэдгээрийн нэн ховор, ашигт болоод ашиглалтанд өртөгдөж буй байгалийн ургамлын генобанкийг нь байгаль дээр нь нөхөн сэргээж хамгаалах, зүй зохистой ашиглах үндэслэл тавигдах боломжтой.

БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

Ботаникийн цэцэрлэгийг батлагдсан зураг, төлөвлөгөөний дагуу барьж байгуулан олон улсын жишигт хүрэхүйц улсын хэмжээний Ботаникийн цэцэрлэгтэй болох.

Архитектур орон зайн төлөвлөлт:

Төлөвлөж буй Ботаникийн цэцэрлэгийн   үзүүлбэрийн болон ногоон байгууламж бүхий 17,6 га  талбайг  иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, танин мэдэх, экологийн боловсрол олгох нийтийн эзэмшлийн зориулалтаар нээлттэй, харин байгалийн ба гадаадын гаралтай гоёл чимэглэлийн болон ховор, ховордсон ургамлыг тарималжуулах, нутагшуулах туршилт судалгаа-үржүүлгийн хэсэг, эх ургамлын цэцэрлэг, аж ахуйн хэсэг бүхий 13,4 га талбайг   сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хаалттай, тусгай маршрутаар аялах зугаалгын замуудтай байхаар төлөвлөсөн.

Талбайн хойноос урагш, баруунаас зүүн тийш шулуун гол замууд, түүнээс салбарласан явган хүний замууд,  туршлагын  талбайнуудыг тусгаарлан тусгай маршрутаар аялуулах замууд байрлана.  Талбайн хойт, баруун хэсэгт зонхилох салхины нөлөөг багасгах зориулалтаар хамгаалалтын зурвас,  шилмүүст болон навчит модны төглүүдийг төрөл бүрийн гоёмсог бут сөөг, цэцэгт ургамлаар эмжээрлэн чимэглэсэн, хиймэл нуур цөөрөм,  амралт зугаалгын бүс зэрэг   ландшафтын  чөлөөт төлөвлөлттэй байхаар төлөвлөсөн. Баруун хэсэгт гол хаалганаас урагш партери буюу зайдмын хэсэгт зүлэг бүхий талбайг цэцэг-чимэглэлийн ургамлаар эмжээрлэн чимж, өнгөт хавтан зам, гэрэлтүүлэгтэй, ландшафтын гоёмсог зохиомжит  байгууламжтай,  урд үзүүрт нь  ургамлын музей,  усан оргилуур бүхий халуун орны ургамалтай оранжерейн цогцолбор барилга байгууламж төлөвлөгдсөн. 


Ботаникийн цэцэрлэг дэх  ногоон байгууламж нь нийслэл хотын оршин суугчдын чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлж ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей, оранжерейн цогцолбороос бүрдсэн нийтийн эзэмшлийн зориулалттай нээлттэй ногоон бүс юм.

Ботаникийн цэцэрлэгт хийгдэх эрдэм шинжилгээ, туршилт  сорилын ажил нь Ботаникийн цэцэрлэгийг барьж байгуулахад шаардлагатай 500 гаруй зүйл мод, сөөг, цэцэг-чимэглэлийн өвслөг ургамлыг тарималжуулах, нутагшуулах, цэцэрлэгийн доторхи үзмэрийн хэсгүүдийг бий болгох, хот суурин газрын ногоон байгууламжинд ашиглах ургамлын зүйлийг шинэ таримал ургамлаар баяжуулах, тэдгээрийг үржүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа одоог хүртэл төсвийн санхүүжилтээр  явуулж байгаа билээ. Тухайлбал:

• Ботаникийн цэцэрлэгт ургамал тарималжуулах, нутагшуулах судалгааны дүнд нийт 200 гаруй зүйл ургамлын амьд цуглуулгын дээжис, эх ургамал, үр, тарьц суулгац үржүүлэх 10 га талбай, 240 ам метр талбай  бүхий  2 нийлэг хүлэмж,  сэргээн засаж сайжруулсан нэг шилэн хүлэмж, услалтын ил болон далд систем, үзмэрийн хэсгүүдийг байгуулах тарьц суулгацын эх материалыг бий болгосон. 
•  Ховор, нэн ховорт тооцогдох 12 овог, 18 төрөлд хамаарах 32 зүйлийг тарималжуулан ургуулж, хамгаалах арга хэмжээ авч байна.
• ОХУ-ын Санкт-Петербургийн Ботаникийн хүрээлэн, Москва хотын Ерөнхий Ботаникийн цэцэрлэг, Новосибирск хотын Ботаникийн цэцэрлэг, БНХАУ-ын Бээжин хотын Ботаникийн цэцэрлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаадын 30 гаруй орны 50 – аад Ботаникийн цэцэрлэгтэй үрийн солилцоо хийж байна.


• Нутагших ирээдүйтэй 180 гаруй зүйл мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламжинд тасралтгүй үргэлжлэн цэцэглэж чимэглэх цэцэрлэг байгуулахад ашиглах боломжтойг судлан тогтоолоо.
• Нутагших ирээдүйтэй ургамлаар цуглуулгын байнгын талбайг 0,8 га-д үзүүлбэрийн зориулалтаар байгуулсан.
• Тарималшуулж буй хус, голтбор, далан хальс, сарнай, тавилгана, цахилдаг, цээнэ, арилдийн болон нэг наст цэцгийн цуглуулгын  төрөлжсөн талбайг 1.5 га-д бий болгов.

 


Ботаникийн цэцэрлэгийн ногоон байгууламж нь  иргэдийн амарч зугаалах, ургамлын ертөнцийг танин мэдэх, экологийн боловсрол олгох, Монгол орны байгалийн бүс бүслүүрийн ландшафт, ургамлын онцлогийг нэг дороос харах боломжийг бүрдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын утаа тоосыг бууруулж, хүчилтөрөгч үйлдвэрлэх хотын ногоон байгууламжийн салшгүй нэг хэсэг байх юм.

Цэцэрлэгжүүлэх талбайн бүтэц
№ Талбайн бүтэц Талбай /га/
1.  Партери 1.35
2.  Шинэсэн төгөл 1.6
3.  Хусан төгөл 1,33
4.  Альпинари 0.4
5.  Дендрари 1.7
6.  Нарсан төгөл 1,2
7.  Улиангаран төгөл 0,7
8.  Долоогонын төгөл 1,4
9.  Амралтын бүс 0,62
10.  Хиймэл нуур цөөрөм 1,2
11.  Нийт 11,5

Модлог  ургамлын цэцэрлэг (дендрари) 1,7 га – Хамгийн олон төрөл, зүйлийн ургамалтай Rosaceae, Saxifragaceae, Caprifoliaceae, Oleaceae-ийн овогт  хамаарах 86 зүйлийн 980 ш чимэглэлийн мод сөөг, өвслөг ургамлаас  бүрдэнэ.
Партер (зайдам) 1.35 га - хэсэгт 42 зүйлийн 2301 ш гоёмсог мод, сөөг, цэцэгт ургамалтай, Оранжерейн  цогцолбор барилгаас бүрдэнэ.
Шинэсэн төгөл 1.6 га – Зонхилох ургамал нь сибирь шинэс, мөнх ногоон ургамлыг бүлэглэн суулгана. Шилмүүст ургамлын фон дээр өрөл, гүйлс, буйлэс, хусыг хэсэгчлэн бүлэглэж, хуш жодоог ганц нэгээр, гоё цэцэгтэй сөөг ургамал тошлой, тавилгана, чаргай, долоогоно зэрэг нийт  25 зүйлийн  2831 ш ургамлаас бүрдэнэ.
Хусан төгөл 1.33 га - голлох мод нь хус байна. Гацуур, жодоо, арц зэрэг шилмүүст модыг гоё цэцэгтэй сөөг ургамал сухай, балгана, тавилгана, нохойн хошуу, долоогоно  зэрэг 45 зүйлийн 1770 ш ургамлаар  чимэглэн мөн цэцгийн мандал байна.
Хамгаалалтын зурвас 3,0 га – шар хуайс, нарс, улиас, шинэс, өрөл, нохойн хошуу нийт  28332 ш ургамлаас  бүрдсэн 6 эгнээ, 18 м өргөнтэй 2500 м урт зурвас байна.
Амралтын бүс  0,62 га  -  хиймэл нуур, цөөрөмтэй  22 зүйлийн  720 ш мод, сөөг, цэцгийн мандлаас бүрдэнэ.
Сургалтын цэцэрлэг 2.0 га -  Их дээд, дунд сургуулиудын сургалтын бааз, бүх насны хүмүүсийн   танин мэдэхүйд  ач холбогдолтой. 41 зүйл 665 ш мод сөөгтэй.
Нийт ногоон байгууламжинд 166 зүйлийн 43252 ш мод, сөөг  ургамал таригдана.
                                                                  
2.  Услалтын систем:  Ногоон байгууламжийн хувьд хамгийн чухал зүйл нь ус байдаг.
 Өмнө хийгдсэн байсан 8,2 га талбай дахь инженерийн хийцтэй далд услалтын системийн эвдрэлийг оношилж, засварлан бороожуулагч суурилуулан ашиглалтанд орууллаа. Цаашид технологийн шинэчлэл хийгдэнэ.

Ойрын хугацааны зорилт:
 Монгол орны говь, хангай, хээрийн ландшафтын төлөөлөл хэсгүүд, Монгол орны ховор ургамлын үзүүлбэрийн талбай зэргийг багтаасан үлдсэн 8,4 га үзүүлбэрийн хэсгийг байгуулах;
 1,2 га хэмжээтэй хиймэл нуур байгуулах;
 Зам талбай, гэрэлтүүлгийг зургийн дагуу шинээр тавих;
 Амралтын бүсийг иж бүрэн барьж  байгуулах;
 Халуун орны ургамал болох “Оранжерей” өвлийн цэцэрлэгийг барьж байгуулах;
 Үлдсэн 8,2 га услалтын системийг шинээр барьж ашиглалтанд оруулах;
 Ботаникийн цэцэрлэгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгосноор жилд 150-200 мянгаас доошгүй тарьц, суулгацыг хотын ногоон байгууламжинд нийлүүлэх;

Дээрхи зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ботаникийн цэцэрлэгийг бүтээн байгуулах ажлыг зогсоолгүй үргэлжлүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Мод ургамал тарьж суулгаж цэцэрлэгжүүлснээр орчин тойрны чийг тунадасны 75 хувийг хөрсөнд шингэн, агаарын чийглэгийг 4-7 хувиар ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолсон байдаг.

Мөн мод ургамал нь фитонцит хэмээх анхилам үнэрт дэгдэмхий бодис өөрөөсөө ялгаруулан агаарын найрлагыг эерэгээр өөрчилж, агаарыг цэвэршүүлж, тансаг сайхан үнэр, сэнгэнэсэн агаарт орчин бий болгож хүмүүсийн ажиллаж амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой зүйл учраас ногоон ургамлаар хотыг чимэглэж цэцэрлэгжүүлэх ажлыг зориудаар хийдэг учиртай.

ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн
эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D)                                        О. Энхтуяа
2013 оны 05-р сарын 15      

 

Read 22243 times Last modified on Мягмар, 04 6-р сар 2013 09:05

32 comments

  • Comment Link Даваа, 19 2-р сар 2018 21:39 posted by Anita

    vegas casino games
    casino online for fun
    casino online free
    casino online

  • Comment Link Даваа, 19 2-р сар 2018 01:28 posted by Patsy

    auto insurance policy
    auto insurance fund
    cheap car insurance calculator
    car insurance quotes florida

  • Comment Link Баасан, 16 2-р сар 2018 23:00 posted by Elton

    casino games free online
    casino games slots
    vegas casino games
    casino games free

  • Comment Link Баасан, 16 2-р сар 2018 15:09 posted by Gregorio

    casinos online
    online casino real money
    casino g
    best online casino games free

  • Comment Link Баасан, 16 2-р сар 2018 13:12 posted by Milagros

    pogo casino slots
    casino games
    casino online usa
    vegas casino games

  • Comment Link Баасан, 16 2-р сар 2018 11:55 posted by Caitlin

    new usa online casinos 2017
    new usa online casinos 2017
    casino games
    play casino games online

  • Comment Link Баасан, 16 2-р сар 2018 01:09 posted by Myrna

    casino games list
    casino games roulette
    online casino
    online casinos 2016

  • Comment Link Пүрэв, 15 2-р сар 2018 12:30 posted by Larry

    car insurance quotes allstate
    auto insurance
    cheap car insurance
    auto insurance quotes

  • Comment Link Пүрэв, 15 2-р сар 2018 12:18 posted by Bryant

    car insurance companies
    auto insurance fund
    auto insurance quotes
    cheap car insurance calculator

  • Comment Link Пүрэв, 15 2-р сар 2018 08:25 posted by Kaylee

    car insurance claim
    cheap auto insurance companies
    car insurance quotes online
    car insurance quotes in florida

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter