192-р сар2019

Пүрэв, 30 5-р сар 2013 13:55

Арын баг (Сонгууль болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж)

Written by  Зохицуулагч
Rate this item
(1 Vote)

Энэ удаагийн сонгууль МАН гэхээсээ АН-д чухал шалгуур болно. Нэгэнтээ УИX-ын сонгууль дээр ялагдал хүлээгээд явж буй МАН-д сөрөг нөлөө багатай. Харин АН ялагдах тохиолдолд, нам доторх эмх цэгцгүй байдал газар авч, улмаар өмнөх төрийг барьж байсан Японы Ардчилсан Намын адил хүнд нөхцөл рүү явах боломжтой юм.

Ардчилал Монгол оронд ирснээс хойш өдий хүртлэх хугацааг дамнан АН нь улс төрийн нам болон төлөвшиж чадсан ч, бүх салбар дахь хүний нөөц л дутмаг санагдаж байна. Энэ нь энэ намын хөлийг уях боломжтой юм. Сонгуульд ялсан ч, энэхүү намын хүний нөөц Монголын ирээдүйг авч явах тул, анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй юм. Мэдээж сонгуульд ялсан тохиолдолд АН-ын цаашдын бат бэх хэрмийн суурь тавигдах боловч,  хүний нөөцийн тал дээрээ АН анхааран ажиллаасай гэж хүснэм.

МАН-ын хувьд, хүний нөөц гэдэг тал дээр АН-аас яах аргагүй давуу ч, удирдагч лидерийн дутмаг байдалд байна. Ингэснээр сонгуульд өрсөлдөгч Бат-Эрдэнэ -г лидер чанар алга гэж хэлсэнгүй. Хувь хүнийхээ үүднээс, бөх болохоор Бат-Эрдэнэ нэр дэвшиж байгаа нь утгагүй мэтээр хэлж байгаа хүмүүсийг ч ойлгоход бэрx. Бөх болохоор л болохгүй гэсэн бодолтой хүмүүс ихсээд байвал энэ улсын хөгжлийн чиг буруу тийшээгээ явж байна гэж ойлгоход буруудахгүй санагдах юм.

Анхаарах ёстой нь тухайн нэр дэвшигчийн боловсрол, чадвар болоод арын багийн боловсрол, чадвар нь чухал санагдах. Бат-Эрдэнэ гэдэг хүн нэр дэвших болсонд санаа зовж байгаа нэг л зүйл байна. Энэ нь МАН гэсэн Монгол улсын төрийг жолоодоод ирсэн намд, лидер чанарыг харуулсан хүмүүс дутмаг байгаад л оршино. Хэтэрхий намын сүр хүчин, нэр хүндэд бүгдийг даатгаад, лидер болох ёстой хүмүүс нь өөрийн үүргээ ухамсарлаагүйн үүднээс, олны танил олонтой ч, олныг удирдах хүнгүй болсонд нь санаа зовно. Харин ч ийм хүнд нөхцөлд намаа төлөөлөөд өрсөлдөж байгаа Бат-Эрдэнэ хэмээх хүмүүнд амжилт хүсмээр.

Харин түүний арын баг хэр ажиллаж байгаа бол гэдэг нь анхаарал татмаар. Ямартай ч веб сайтан дээрхи нэр дэвшигчийн нэрийг алдаатай бичих гэсэн асуудал үүссэн ч, маш богино хугацаанд засч залруулсаныг бодвол, олон талын мэдээллийг богино хугацаанд анализ хийгээд, бодит байдалд хүргэх чадвартай байгааг харуулж байгаа мэт. Гэхдээ анхнаасаа тэр зэргийн алдаа гаргаж байна гэдэг нь, энэхүү багийн хэр туршлага бага байгааг бас илтгэх мэт.

Эсрэгээр АН-аас нэр дэвшигчийн багийн тухайд гэвэл, түүний зөвлөхөөр ажиллаж байгаа хүмүүсээс харвал чиг шугам гарч ирнэ. Олон талын, олон жилийн туршлагатай баг ард нь ажиллаж байгаа нь харагдана. 2007 (баттай санахгүй байна) онд ерөнхий сайдынхаа суудлыг өгсний дараахан, АН-ын даргын хувиар Япон улсад айлчилж, Токиогийн гадаад хэлний их сургууль дээр илтгэл тавьж байсан Элбэгдорж гэдэг хүнээс эрс өөр болсон нь мэдрэгдэнэ. Энэ бол яах аргагүй түүний багаа зөв бүрдүүлсэнтэй холбоотой. Тийм ч учраас гадны орнуудын сонгуульд хэрэглэгддэг олон янзын арга барилуудыг нэн тэргүүн нэвтрүүлж байгаатай холбоотой. Энэ хүний арын баг ямартай ч Монгол улсад байгаа хамгийн мундаг арын баг гэж хэлж болно. Харин АН-ын арын баг биш гэдгийг, АН-хан зөвөөр ойлгох нь зөв биз ээ. Хэрэвзээ АН ямар нэгэн байдлаар ялагдал хүлээх үед, энэхүү хүний арын багийн хүмүүс, шинээр нам байгуулаад явчих чадвартай санагдаж байгаа юм.

Нандинбаатар Цог Набар

Read 37990 times Last modified on Даваа, 03 6-р сар 2013 11:59

108 comments

  • Comment Link Баасан, 03 3-р сар 2017 12:21 posted by Eugeneabnot

    wh0cd141013 pentoxifylline trental lopid remeron for bipolar hyzaar 50 12.5 mg

  • Comment Link Баасан, 03 3-р сар 2017 03:48 posted by Eugeneabnot

    wh0cd841845 reminyl without prescription generic myambutol

  • Comment Link Пүрэв, 02 3-р сар 2017 21:10 posted by Michaelmot

    wh0cd801349 vermox rogaine online vpxl effexor generic

  • Comment Link Пүрэв, 02 3-р сар 2017 17:34 posted by Eugeneabnot

    wh0cd558373 order cialis

  • Comment Link Пүрэв, 02 3-р сар 2017 05:18 posted by Tracykig

    wh0cd31381 lamisil trimox generic zerit generic zestril zocor

  • Comment Link Лхагва, 01 3-р сар 2017 14:09 posted by Tracykig

    wh0cd489781 buy zyban tricor himcolin vasodilan

  • Comment Link Лхагва, 01 3-р сар 2017 09:07 posted by Michaelmot

    wh0cd570229 antabuse

  • Comment Link Мягмар, 28 2-р сар 2017 15:32 posted by Eugeneabnot

    wh0cd906597 generic albendazole

  • Comment Link Даваа, 27 2-р сар 2017 19:52 posted by Eugeneabnot

    wh0cd258661 buy aciclovir

  • Comment Link Даваа, 27 2-р сар 2017 13:41 posted by BennyDwell

    wh0cd914353 zestoretic buy myambutol xalatan buy zerit reminyl uroxatral kidney stones

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter