Print this page
Лхагва, 29 5-р сар 2013 13:05

Бүртгэлийн сүүлчийн өдөр бүх мэдээллийг нэг дороос үзэх линкүүд (холбоосууд)

Written by  Зохицуулагч
Rate this item
(0 votes)

Сайн байна уу, нутаг нэгт эрхэм анд, найз аа

Өнөөдөр 2013 оны 5-р сарын 29-ний Лхагва гариг буюу Төрийнхөө тэргүүнийг сонгох сонгуульд санал өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх хугацаа дуусаж буй эцсийн өдөр.  
Өнөөг хүртэл Та хараахан бүртгүүлж амжаагүй бол холбогдох гол мэдээллийг нэг дороос эргэн харах, нөхөн үзэх боломж олгохын тулд гол гол линк буюу цахим мэдээллийн хаягуудыг таньд нэгтгэн хүргэж байна.

1. Даян дэлхийн монголчууддаа хандсан Цахим өртөө сүлжээ, холбооны уриалга:
 http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2093-article_130523_001

2. Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ анхаарах зүйл:
http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2092-article_130522_002

3. Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хаяг :
http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2091

4. ЭСЯ, Төлөөлөгчийн газрууд дээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах салбар комиссуудын бүрэлдэхүүн:   http://gec.gov.mn/uploads/Content/Salbar%20komiss.pdf

5. 2013 оны сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг татаж авах хаяг: 
http://www.gec.gov.mn/uploads/%D0%9C%D0%B0%D1%8F%D0%B3%D1%82%20%D0%95%D0%A12013.docx хаягаар орж үзвэл бусад улс хотуудад байгаа хүмүүст ч нийтлэг зүйлсийг ярьж байх тул нийтээрээ үзүүштэй юм. Сонгуулийн талаарх мэдээлэл эхний 7 минут 24 секунд хүртэлх бичлэгт байна.

Тэнд бүртгэлийн маягтыг бөглөхөд анхаарах зүйлс (жишээ нь, паспортын аль хуудасны ямар мэдээллийг скандах гэх мэт), мөн бүртгүүлэх арга замуудын тухай зэрэг тодорхой мэдээллүүд өгч байгаа нь нийтэд хэрэгтэй юм.

Бүртгүүлэх хамгийн хялбар (бас хурдан шуурхай) арга бол цахим хэлбэрээр бүртгүүлэх буюу бүртгүүлэх бичиг баримтын цахим хуулбарыг имейлд аттачлаад (хавсаргаад) явуулах арга юм гэж хэлж байгааг нь бүртгэх газраас хол байгаа хүмүүс анхаарууштай.

Эцэст нь нэмээд хэлэхэд, ямар нэг шалтгаанаар гадаад паспортаар бүртгүүлэх боломжгүй хүмүүс иргэний үнэмлэхээрээ бүртгүүлэх боломжтойг анхааралдаа авна уу. 

Нэмэлт мэдээллийн хаяг:
1. Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн цахим хуудас: 
http://www.facebook.com/electionMN
3. Сонгуульд оролцох шалтгаан (ариукаагийн захиа):
 
http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2094-article_130527_001

Танд сайн сайхныг хүссэн,
Монголжингоо Төгөлдөр

Read 20311 times Last modified on Ням, 14 7-р сар 2013 09:09

Related items

51 comments