162-р сар2019

Лхагва, 29 5-р сар 2013 05:21

Буддизм Гeрман улсад

Written by 
Rate this item
(3 votes)

Dr. med. Т. Тэрбиш, MPH, Герман улс, 2013

2008 оны 7 сард ХБНГУ-д явуулсан санал асуулгаар герман иргэдийн 43% нь буддизмийг хамгийн энэрэнгүй шашин гэж сонгон нэрлэжээ. Мөн Далай багшийг нийт санал асуулгад оролцогсдын 44 хувь нь хамгийн үлгэр жишээч хүн хэмээн үзсэн бол Ромын Пап Бенедикт XVI-г 42 хувь буюу хoёрдугаарт нэрлэсэн байна.
2009 онд Германд олны хундэтгэлийг хүлээсэн хүнийг сонгох судалгаагаар  Далай багш АНУ-ийн ерөнхийлөгч Барак Обамагаас ганцхан хувь доогуур харин Германы ерөнхий сайд, канцлер хатагтай Меркелийн хол өмнө  бичигджээ.

 Буддизм нь германд нэр төртэй, хүндэтгэн үздэг гүн ухаан, шашин бөгөөд энэ нь зөвхөн “боловсролтой” нийгмийн давхрагын хүрээнд төдийгүй германы нийт иргэдийн дунд ийм үнэлэмжтэй байна. Бидний мэдэх Нобелийн шагналт физикч, харьцангуйн онолыг нээгч германы эрдэмтэн Эйнштейн “Орчин үеийн шинжлэх ухаантай хамгийн ойр шашин бол Буддизм” гэж хэлж байсан бол Германы нэрт улс төрч, ерөнхий сайд асан Хелмут Шмит 2008 онд телевизийн нэгэн ярилцлагадаа “Энэ олон шашнаас хамгийн сонирхолтой бөгөөд энэрэнгүй нь буддизм юм. Дэлхийд болж байсан ихэнх дайн дажин тэрсүүдийн шашинтай орнуудаас үүдэлтэй байдаг юм билээ, үүнд дэлхийн I, II-р дайн хамаарна” гэсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ бүхэн нь германчууд бидний нэгэн адилаар бурханы сургаалаас үнэнг хайдаг, сэтгэлийн амгаланг эрдэгийн жишээ болов уу. Үүний сацуу Монголд хэдэн жил болоод айлчилдаг Далай багш маань сүүлийн арваад жил Герман улсад жил бүр нэг, зарим жилд 2 удаа уригдан ном тавьж байгаа нь барууны орнуудад буддизмыг сонирхох сонирхол ихэссэнтэй, нөгөө талаар Төвдийн улс төрийн байдал зэрэг олон шалтгаантай нь ажиглагддаг.

Буддизм нь Германд зүгээр нэг шинэ загвар, шинэ моод төдий  гарч ирж байгаа үзэгдэл биш юм.  Бүүр 150 жилийн өмнөөс Герман соёлын нэгэн хэсэг болсон бөгөөд тэртээ XVIII зуунд герман гаралтай орос-германууд халимагт суурьшсанаас эхлэлтэй ажээ.
Барууны будда судлаачийн нэг болох орос-герман эрдэмтэн Исаак Жакоб Шмидт (1779-1847) нь анх удаа герман хэлээр бурханы номуудыг орчуулж Санкт-Петербург хотод хэвлүүлж байжээ.

Олны танил герман хүмүүс дундаас анх гүн ухаанч Артур Шопенхауэр (1788 - 1860) өөрийгөө буддист гэж үздэг байсан бөгөөд тэрээр 1854 онд бичихдээ: “Буддизм нь баруунд тархахдаа христ шашин шиг нийгмийн доод хэсэгт бус нийгмийн дээд хэсэгт эхлэн түгэж байгаа нь онцлог байна. Тиймээс ямар нэг гажуудал багатай, жинхэнэ мөн чанараараа баруунд тархан дэлгэрэх магадлал өндөр юм” гэж бичиж  байсан нь сонирхолтой.

Германы нэрт гүн ухаанч Фридрих Ницше (1844-1900) болон алдарт хөгжмийн зохиолч Ричард Вагнер (1813-1873) нар мөн буддизмийг ихэд сонирхон судалсан нь тэдний бүтээлд туссан байдаг бөгөөд тэд жинхэнэ эх номуудаас нь орчуулахыг ихэд чухалчилж байжээ. 1900 оны үеэс усан онгоцоор аялах боломж бурдсэн нь олон зуун барууны хүмүүс Ази руу аялах боломжийг бий болгожээ. Балбад хийлч Антон Валтер Флорус Гүүт (1878-1957) гэлэн сахил хүртэж герман гаралтай анхны лам болж байжээ. Тэрээр Германд анхны буддын сүм байгууллах гэж удаа дараа оролдож байсан ч амжилтгүй болжээ. Эмч Др. Паул Далке (1865-1928) Шри-Ланкад олон удаа аялж, улмаар Берлин хотноо 1920 онд буддын шашинтануудын цугладаг анхны “Буддист Хаус”-ийг байгуулж байжээ.  Тухайн үеийн нийгмийн хамгийн боловсролтой давхрага нь буддизмийг ихэд сонирхож байсан нь тухайн үеийн зохиол бүтээлд илэрлээ олжээ. Хожим Нобелийн шагналтан болсон Хэрманн Хэссэ (1877-1962)  „Сидхарта“ хэмээх зохиoлоор номын суврага босгож байсан нь үүний илрэл юм.

Харамсалтай нь дэлхийн II дайн буддизмийн хөгжилд сөргөөр нөлөөлж нэг хэсэг зогсонги байдалд орсон байна.

Хожим 1955 онд  „Deutsche Buddhistische Gesellschaft“ буюy Германы буддистуудын нийгэмлэг байгуулсанаар герман дахь буддистууд нэгдсэн нэг байгууллагатай болжээ. Энэ нь 1958  онд „Deutsche Buddhistische Union“  буюу Германы буддистуудын холбоо гэж нэрээ өөрчилжээ.
1959 оны 3 сард Хятадын цэрэг Төвд руу түрэн довтолсоны улмаас Далай багш  Энэтхэгт дүрвэн гарсан нь барууны анхааралыг татаж улмаар Төвдийг, буддизмийг сонирхох  нь улам ихэсжээ. Нэртэй олон лам нарыг Германы их сургуулиудад урьж лекц уншуулж, ном заалган сүм хийд, бясалгалын төвүүдийг үүсгэн байгуулж эхэлжээ. Зөвхөн германчууд өөрсдөө төдийгүй Германд ажлын гэрээгээр ирж байсан олон мянган вьетнамчууд, цагаачилж ирсэн азийн буддистууд энэхүү үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Өнөөдөр Германы буддистуудын холбоо нь 59 гишүүн байгууллагатай
500 гаруй бясалгалын  болон семинар, сургалтын төвүүд, мөн төрийн бус байгууллагууд, судалгааны төслүүд болон сум хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Германд нийтдээ 350 000 орчим буддистууд байдаг байдаг бөгөөд, үүний 100 000 нь германчууд, үлдсэн нь ази гаралтай германы пасспорттой иргэд гэж үздэг байна.
Өнөөдөр аль ч номын дэлгүүрээс Герман хэлээр бичсэн бурханы шашин номыг  худалдан авах боломж бүрдсэн бөгөөд тэр дундаа бясалгалын ном том байр эзэлдэг. Жил бүр Далай багшийг урьж Германы том хотуудад ном айлдах нь хэвшсэн  бөгөөд, номонд суух хүмүүсийн тоо жилээс жилд өсч байна.

Герман дахь буддизмийн хөгжлийн тухайд товч танилцуулахад ийм байна.
Гэхдээ энэ бүгдийг европжуулж өөрийн мэт болгож байна. Ингэснээрээ буддизмийг гажуудуулах, буддиз-мийнх биш мэт ойлгох, угаасаа баруунд байсан мэт үзэх  тохиолдол бас илэрч байна. Хамгийн энгийн жишээ гэхэд бясалгал. Буддизмийн ихэнх бясалгал тантризмтай нягт холбоо уялдаатай билээ. Тарнийн онол нь бурханы шашинд  байдаг ч барууныхан тарнийг жинхэнэ утгаар нь мэдэхгүй гэж хэлж болох юм. Түүхэн хөгжлөөс нь ч авч үзвэл шинжлэх ухаан болон  тэрсүүдийн шашинд бясалгал гээч юм  байгаагүй. Гэтэл өнөөдөр барууны хотуудын гудамжаар бясалгалын төвүүд шиг элбэг зүйл алга. Германд анагаах ухааны салбарт олон жил ажиллаж байгаагийн хувьд барууны сэтгэл судлалын анагаах ухаанд буддизмээс орж ирж байгаа зүйл маш их болж байгааг мэдэрдэг. Ингэж орчин үеийн хэлбэр лүү оруулах, “шинжлэх ухаанжуулах” нь олонд түмэнд илүү амархан хүрч байгаа мэт боловч жинхэнэ мөн чанар нь алдагдах зэрэг сул тал гарч ирж байна уу даа гэж бодогддог.

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг манай мэргэн үг бий. Барууныхан хүлээн зөвшөөрчихөөд хувь хувьдаа нууцхан шүтээд байгаа буддизмийг өвөг дээдэс маань бидэнд өвлүүлэн үлдээжээ. Түүнийг хайрлан хамгаалж, цаашид улам түгээн дэлгэрүүлэх үүрэг бидэнд ноогдож буй билээ.

Read 14403 times Last modified on Мягмар, 04 6-р сар 2013 06:17

19 comments

  • Comment Link Мягмар, 31 10-р сар 2017 06:11 posted by Тэрбишийн хайр

    Хайртай шүү миний хайраа.

  • Comment Link Лхагва, 10 5-р сар 2017 02:55 posted by Eugeneabnot

    wh0cd235789 nexium esomeprazole

  • Comment Link Бямба, 11 3-р сар 2017 04:02 posted by Tracykig

    wh0cd358024 Diflucan

  • Comment Link Пүрэв, 09 3-р сар 2017 06:57 posted by BennyDwell

    wh0cd470727 Cialis

  • Comment Link Мягмар, 07 3-р сар 2017 09:09 posted by Aaronemess

    wh0cd746331 diflucan 150 mg nexium medication read full article

  • Comment Link Даваа, 16 1-р сар 2017 18:51 posted by Michaelmot

    wh0cd631140 torsemide drug sildalis valtrex buy lipitor skelaxin pill buy atenolol online tofranil for anxiety

  • Comment Link Даваа, 16 1-р сар 2017 18:07 posted by Eugeneabnot

    wh0cd582783 elimite metformin 500 mg tablets advair synthroid generic mobic price of levitra buy albuterol buy levitra

  • Comment Link Ням, 15 1-р сар 2017 02:13 posted by Eugeneabnot

    bupropion price noroxin without prescription BUY KAMAGRA buy medrol

  • Comment Link Бямба, 31 12-р сар 2016 09:52 posted by BennyDwell

    sex chat homework research

  • Comment Link Баасан, 30 12-р сар 2016 13:15 posted by PeterMug

    ilosone buy retin a online buy colchicine revia

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter