177-р сар2018

Мягмар, 16 4-р сар 2013 22:02

Сонирхолтой Эдийн Засаг: Таны Эдийн Засгийн Боловсролд

Written by 
Rate this item
(1 Vote)

 Н. Ууганбаатар (Ph.D) МУИС, МКС-ийн Математик Загварчлалын Тэнхим; http://uuganbaatar-ninjbat.weebly.com/

Өнөө үед эдийн засгийн асуудлууд бидний амьдралд чухал байр суурь эзлэх болж. Үнэ өслөө, эдийн засаг хямарлаа, эсвэл ханш буурлаа гэх мэт эдийн засгийн шинжтэй асуудлууд та бидний өдөр тутмын амьдралд нэвтрэн оржээ. Ер нь бол улс хоорондын харилцаа, төрийн бодлого, улс төрийн намуудын сонгуулийн үр дүн … гээд л эдийн засгаас хамааралгүй зүйл бараг  л алга. Түүнчлэн зарим судлаачид дэлхийн 1-р дайны өр авлагын асуудлыг буруу шийдсэнээс болж дэлхийн  2-р дайн гарах болсон буюу “2-р дайн дэгдэх болсон үндсэн шалтгаануудын нэг нь шууд утгаараа эдийн засагтай холбоотой байсан” гэж үздэг.  Иймд хэрэв харь гаригаас ямар нэг жуулчин ирээд дэлхийд хэсэг саатвал ”энэ дэлхийн хүмүүст чинь эдийн засаг гэж нэг чухал асуудал байдаг юм байна” гэж лавтай дүгнэх байх.

Карл Маркс гуай ”капитализм алсдаа бүх юмыг товарлаг (металаг) шинжтэй болгож хувиргах хандлагатай” гэж дүгнэж байсан удаатай. Мөн сонгодог эдийн засгийн онолоор (classical economics) бол”капиталист эдийн засаг нь урт хугацаанд эд баялагийг бүрэн гүйцэд ашиглах (full employment) төлөвтэй байдаг” гэсэн таамаглал бий. Үүнээс үүдэн хэрэв хүний анхаарал болон сонирхол нь нэг төрлийн эд баялаг гэвэл капитализм тэднийг ч мөн”эдийн засгийн асуудлуудад хандуулах маягаар” дайчлаад (ашиглаад) байна уу гэж дүгнэмээр.

Энэ удаад эдийн засгийн ухаанд суралцах явцдаа таарсан зарим нэг онцлох бүтээлүүдээс уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Доорх 4 бүтээл тус бүрдээ өнөө үеийн нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг багцаар нь хөндөж байгаагаараа онцлогтой. Тухайлбал эхнийх нь Эко-Эдийн Засаг, хоёр дах нь Хөгжлийн Эдийн Засаг, гурав дах нь Эдийн Засгийн Бодлого (Economic Policy Making), харин дөрөв дэх нь Эдийн Засгийн Загварчлалтай (Economic Modeling) шууд холбоотой юм. Зохиогчид нь Англи, Америкийн тоомоохон их сургуулиудад (Harvard, Cambridge, MIT) багшилж, тэнд судалгаа хийдэг дэлхий дахинд танигдсан эрдэмтэд бөгөөд эдгээр номууд нь аль хэдий нь хэд хэдэн өөр хэлрүү хөрвүүлэгдсэн, эдийн засгийн чиглэлийн уншвал зохих номын тоонд зүй ёсоор ордог тул таны анхаарлыг татна байх гэж найдаж байна.

1.Ernst F.Schumacher: Жижигхэн Байх Сайхан (Small is Beautiful: Economics as if people matter)

…Man is small, and therefore, small is beautiful.

Германд төрсөн Ernst F.Schumacher дэлхийн 2-р дайны үед Иx Британид ирж сууршижээ. Түүнийг ийнхүү сууршихад нэрт эдийн засагч John M.Keynes дэмжлэг үзүүлж байсан нь тохиолдолын хэрэг биш байх. E.F.Schumacher дайны дараа тухайн үедээ дэлхийн нүүрсний салбарт тэргүүлж байсан Их Британийн National Coal Board-д эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд, түүнийг 1970-аад оны нефтийн хямралыг урдьчилан харж чадсан цөөн эдийн засагчдын нэг хэмээн хожим нь үнэлсэн байдаг.[2]

Тэрээр 1973 онд хэвлүүлсэн Жижигхэн Байх Сайхан бүтээлдээ “тухайн үед өрнөдөд хүлээн зөвшөөрөгдөж байсан эдийн засгийн үндсэн парадигм буюу эдийн засагт хандах хандлага нь байгаль дэлхийтэй зохицолдохгүй, иймд энэ хандлагаасаа салахгүй л бол байгаль экологийн асуудлуудтай тулгарах нь зайлшгүй” гэсэн үндсэн санааг дэвшүүлсэн байдаг. Түүнийхээр бол аж үйлдвэрийн хувьсгалтай цуг хүн нэг талаас текник технологи, багаж зэвсгийн хувьд хүчирхэг болсон ч, нөгөө талаас хүн байгаль хоёрын хоорондын холбоо тасарсан буюу хүн өөрөө байгалийн нэг хэсэг гэдгээ мартаж, харин түүнийг ашиглагч, эзэрхэгч, түүнтэй тэмцэгч болж хувирсанд асуудлын гол нь байгаа.

Иймд эхлээд эдийн засгийн асуудлуудад хандах шинэ хандлага буй болгох нь зүйтэй. Нэн ялангуяа бараа товарыг эдийн засгийн үр ашиг хожихийн тулд зохион байгуулалттайгаар олноор нь үйлдвэрлэх бус (mass production-mass consumption-economies of scale), харин үйлдвэрлэлтийг экологид ээлтэй, мөн олонд хүртээлтэй маягаар жижигрүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлвэл, экологийн асуудлыг шийдэх шийдэл нь аж үйлдвэрийн менежментийг өөрчлөх явдал юм гэж үзжээ.

Түүнийхээр бол хүн бүр дор бүрнээ жижиг үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэсэн бараа товараа өөр хоорондоо солилцох маягаар эдийн засгийн шинэ зохион байгуулалтанд шилжих нь бараа товарыг төвлөрүүлж ихээр нь үйлдвэлэдэг том эдийн засагт тулгарах асуудлуудыг шийдэх шийдэл юм. Учир нь ийм жижигхэн шийдэл нь нэг талаас хэрэглээг хязгаарлах маягаар экологи-эдийн засгийн хувьд илүү үр ашигтай байх бөгөөд, нөгөө талаас хүн бүрт ажлийн байр буй болгох юм.

Эцэст нь тус бүтээлийн талаар дараах дүгнэлтүүдийг хийж болно.

A. Schumacher-ийн Асуудал: Тэрээр аж үйлдвэржсэн эдийн засагт тулгарах асуудлуудыг хөндөж, задлан шинжилж тодорхой дүгнэлтүүдэд хүрсэн нь сайшаалтай. Энэ талаараа түүний бүтээл 17-18 зууны нэрт эдийн засагч T.Malthus, D.Ricardo нарын бүтээлийг санагдуулмаар. Энэ хоёр сонгодог эдийн засагчийн бүтээлүүд тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг шинжилж, ирээдүйг харсан таамаглал дэвшүүлж, болзошгүй хямралаас сэрэмжлүүлж анхааруулсан байдгаараа ижил төстэй. Магадгүй үүнтэй холбоотойгоор “эдийн засаг бол муу амладаг шинжлэх ухаан (the dismal science)” гэсэн яриа хүртэл дэлгэрсэн байдаг. Харин T.Malthus болон D.Ricardo нар үндсэн санаагаа дэвшүүлэхдээ тухайн асуудлыг загварчилж, түүндээ үндэслэн ирээдүйг харсан таамаглалд хүрсэн байдаг бол E.Schumacher тийм загварчлал хийгээгүй. Энэ утгаараа цэвэр шинжлэх унааны үүднээс үзвэл түүний санаанууд “дутуу боловсорсон” гэж дүгнэгдэж болзошгүй юм.

B. Schumacher-ийн Шийдэл: Түүний санал болгосон шийдэл бас анхаарал татмаар. Гэхдээ түүний шинэ систем нь аж үйлдвэржилтээс татгалзахаас чухам юугаараа ялгагдах нь төдийлөн тодорхойгүй. Мөн энэ жижиг зохион байгуулалт нь урт хугацаанд тогтвортой байх эсэх зэрэг чухал асуудлууд огт хөндөгдөөгүй орхигджээ.

C. Schumacher-ийн Нөлөө: Эко-Эдийн Засгийн асуудлыг сонирхох, энэ чиглэлээр судалгаа хийх хүн бүр энэхүү бүтээлтэй танилцах нь зүйтэй. Жишээ нь энэ чиглэлээр судалгаа хийн, тогтвотой өсөлт болон ногоон хөгжилийн онол-загвар боловсруулах хүмүүст түүний санаанууд лав тус болох учиртай. Нэн ялангуяа уламжлалт капитализмийн аж үйлдвэржилтийн загвар нь эко-эдийн засгийн хувьд чухам яагаад асуудалтай тулгараад байгааг тайлбарласан хэсгийг энэ чиглэлийн судалгаа хийх хүн бүр уншиж, сонирхож үзэх хэрэгтэй.

2. Ha-Joon Chang: Муухай Самаританчууд (Bad Samaritans: The Myth of Free Trade and the Secret History of Capitalism)

Хөгжлийн эдийн засагч Cambridge-ийн их сургуульд багшилдаг энэ залуу сүүлийн үед тус салбарт идэвхитэй судалгаа явуулж, бүтээлүүд нь бас ихээр үнэлэгдэж буй. Тэрээр Myrdal Prize мөн Leontief Prize гээд хөгжлийн эдийн засгийн салбарт нэр хүндтэй хоёр шагнал хүртсэн. Энэ номонд мань эр өрнөдийн болон зүүн өмнөд азийн хөгжингүй орнуудын эдийн засгийн түүхийг, нэн ялангуяа тэдний хөгжлийн явцыг маш энгийн, хээгүй бас дэлгэрэнгүй байдлаарт айлбарлаж, дүгнэсэн байдаг. Ингэхдээ хөжингүй орнуудын хөгжих явцдаа баримтлаж байсан эдийн засгийн бодлогыг илүү анхаарч судалсан нь тус бүтээлийн ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа юм.

Бүтээлд “хөгжлийн бодлого” нэлээд өргөн хүрээтэйгээр судлагдсан байдаг: тэр дундаа аж үйлдвэржилт хэрхэн явагдсан, худалдааны ямар стратеги мөрдөгдөж байсан, энэ бүхэнд төр хэрхэн оролцсон гэх мэт олон чухал асуудлууд хөндөгдсөн бөгөөд энэ бүхнийг маш энгийнээр, заримдаа хошин шог байдлаар тайлбарласан нь бүтээлийг мэргэжлийн бус хүн уншихад хялбар, мөн сонирхолтой болгожээ.

Зохиогчийнхоор бол “чөлөөт зах зээл, чөлөөт худалдаанд түшиглэсэн нео-либераль үзэл эдийн засгийн бодлогын түвшинд бодитоор хэрэгжсэн түүх огт байсангүй.” Жишээ нь өнөөгийн хөгжингүй орнуудын хувьд байдал харин ч эсрэгээрээ байсан буюу 18-р зууны Европ, 19-р зууны Америк, 20-р зууны зүүн өмнөд азийн эдийн засгийн хөгжил, тэр дундаа тэдний аж үйлдвэржилт болон худалдааны бодлого нь төрийн оролцоо, дэмжлэг, зохицуулалттайгаар явагдсан түүхтэй.

Зохиолоос

  • алдарт зохиолч Даниель Дефо нь зөвхөн сайн зохиолч биш мөн алдартай аж үйлдвэрийн тагнуул (технологи тандагч, industrial spy) байсан; мөн 
  • “шинээр аж үйлдвэржиж буй эдийн засагт чөлөөт худалдааны бодлого хор хөнөөлтэй, иймд аж үйлдвэрүүдээ хөл дээр нь бостол эдийн засгаа хамгаалах нь оновчтой” гэсэн (infant industry argument) санааг Германий эдийн засагч Friedrich List-ээс өмнө Америкийн анхны сангийн сайд Alexander Hamilton гаргаж, бодлого болгон хэрэгжүүлж байсан

гэх мэт маш олон сонирхолтой түүх, баримтуудыг олж уншиж болно.

Гэхдээ тус бүтээлийг эдийн засгийн түүхийн ном гэж ойлгох нь бас өрөөсгөл юм. Учир нь зохиогч хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжлийн явцыг тайлбарлахын зэрэгцээ, өнөө үед болж буй эдийн засгийн асуудлуудыг хөндөх, тэднийг өмнөх үеийн эдийн засгийн түүхтэй холбох маягаар “зургийг бүхэлд нь дүрслэхийг” хичээсэн байдаг. Мөн хөгжлийн эдийн засгийн үндсэн онол, загваруудыг бодит эдийн засагтай, өнгөрсөн түүх болон өнөөгийн тулгарч буй асуудлуудтай холбон, шаардлагатай үед тэднийг шүүмжлэх хандлагатай байгаа нь тус бүтээлийн хөгжлийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм.

Эцэст нь бүтээлийн талаар дараах дүгнэлтүүдийг хийе.

A.    Эдийн засгийн хөгжлийн явцыг маш сайн тайлбарласан байдаг нь бүтээлийн гол онцлог. Иймд тус бүтээлээс хөгжил гэж чухам юу байв? Яг яаж явагдав? гэх зэрэг асуултуудад тодорхой хэмжээгээр хариулт олж болно.

B.     Нео-либераль үзлийг шаггүй сайн шүүмжилсэн бүтээл юм. Нео-либерализм магадгүй идеолгийн хувьд сайн сайхан зүйл байж болох ч, тус идеологийг шууд утгаар нь бодлого болгон хувирган амжилтанд хүрсэн түүх байхгүйг ахин дахин сануулан баримтаар харуулсан байдаг. Зохиолыг унших явцад нео-класик эдийн засгийн онолоор дамжин нео-либераль үзэл эдийн засгийн бодлого болох хандлага нь нормативизм (байх ёстойн онол) болон позитивизм (байгаагийг онол) хоёрын заагийг андуурснаас үүдэлтэй ч байж болох юм гэсэн бодол төрдөг.

C.    Бүтээлээс хөгжингүй орнуудын хөгжлийн явц амаргүй байсан нь анзаарагдана. Гэхдээ бүтээлээс чухам яаж хөгжсөн юм бэ? гэсэн асуутанд тодорхой хариулт олж болох ч, хөгжлийн явцыг системтэйгээр судалсан судалгаа бас хараахан биш гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Харин эдийн засгийн өсөлт-хөгжлийн нео-класик онол-загваруудын хувьд, эдийн засгийн бичил (micro) нэгжүүдэд тулгуурласан байдаг нь учир дутагдалтай байж болох юм гэдгийг сануулаад байх шиг. Магадгүй тийм загваруудад төрийн оролцоог илүү тодорхой болгох нь эдийн засгийн өсөлт-хөгжлийн илүү сайн онолтой болоход зайлшгүй хэрэгтэй байж мэднэ.

3. Lester C. Thurow: Нийлбэр нь Тэг (The Zero Sum Society: Distribution and the possibilities for economic change)

MIT-ийн менежментийн ухааны професор, эдийн засагч Lester C. Thurow 1980 онд “The Zero Sum Society” нэртэй ном хэвлүүлсэн нь хожим эдийн засагчдын ширээний ном болжээ. 2009 оны байдлаар тус бүтээл нь 19 удаа хэвлэлтэнд орсон бөгөөд 27 өөр оронд, 18 өөр хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Энэ ном нь зохиогчийн анхны томоохон бүтээл байсан бөгөөд Thurow энэ номоороо олонд танигдсан эдийн засагч болох гараагаа эхэлсэн. Тус бүтээлд зохиогч шийдвэр гаргагчдын тулгардаг эдийн засгийн асуудлуудыг мэргэжлийн эдийн засагч хүний үүднээс авч үзсэн байдаг нь онцлогтой. 1970-80 он Америкийн эдийн засгийн хувьд бага өсөлт, инфляци, хөдөлмөрийн бүтээмжийн бууралт, дэлхийн зах зээл дэх ширүүн өрсөлдөөн, орлогын тэнцвэргүй хувиарлалт гэх мэт олон асуудлуудтай тулгарсан хэцүүхэн үе байжээ.

Тэгвэл ийм олон асуудалтай зэрэг тулгарсан үед чухам яах ёстой вэ? Зохиогч нэг талаас асуудлын бодит байдлыг, нөгөө талаас тухайн асуудалтай холбоотой эдийн засгийн онолын үндсэн санаануудыг зэрэгцүүлэх маягаар энэ асуултанд хариулах гэж оролдсон нь энэ номыг бичихэд хүргэжээ. Тус бүтээлийг унших явцад, бодит байдал болон онол хоёрыг нэгтгэн эдийн засгийн бодлогын хувилбаруудыг шинжлэнэ, цаашлаад тулгарч буй асуудлуудаас гараx гарц хайна гэдэг нь тун амаргүй хэрэг юм байна гэсэн мэдрэмж төрдөг.

Зохиолыг унших явцад Slutsky-ийн тэгшитгэл, үнийн хат (мэдрэмж; elasticity) гэх мэт микро-эдийн засгийн элементар ойлголтуудаас эхлээд олон улсын худалдааны онол, тоглоомын онол, сайн сайхны эдийн засгийн сонгодог үр дүнгүүд бодит эдийн засгийн асуудлуудтай харьцах үед бидэнд хэрхэн зам зааж, ямар санаа төрүүлж болох талаар тодорхой баримжаатай болдог.

Зохиогчийн үзэж буйгаар энэ бүх асуудлуудыг шийдэхэд хамгийн түрүүнд “эдийн засаг нь бүхэлдээ нэг битүү систем юм” гэсэн аксиомыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэвэл эдийн засгийн ямар ч асуудлыг шийдэхэд хэн нэгний эрх ашиг заавал хөндөгднө гэдэг нь ойлгомжтой болно. Учир нь хаалттай систем нь бүхэлдээ тэг нийлбэртэй тоглоом шинжтэй бөгөөд ийм системд аль нэгэн элементийг бууруулалгүйгээр, нөгөөг нь ихэсгэх боломжгүй юм. Нөгөө талаас хүн бүр (нэгж бүр) тулгарч буй асуудлуудаас гарахыг хүсэх боловч, хүндийг нь үүрэх, өртөгийг нь төлөх үед тэд нэн тэргүүнд өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Ийм үед гарц олох нь хүндрэлтэй ... Нэн ялангуяа ардчилсан төртэй улсын хувьд, эдийн засгийн асуудлууд шийдэгдэх нь удаан бөгөөд олон саадтай тулгарах, гацаанд орох тохиолдол элбэг байдаг нь үүнтэй шууд холбоотой.

Эцэст нь бүтээлийн талаар зарим дүгнэлтүүд хийе.

A.    Бодит эдийн засгийн асуудлуудтай нүүр тулгарах тэр мөчид эдийн засгийн онол, судалгаа болон бидний эдийн засгийн мэдлэг хэрхэн тус болох бол? Бидэнд  ямар зам заах бол? ... гэх мэт асуултууд таны сонирхолыг татаж байвал энэ ном таны хувьд ширээний ном байх учиртай.

B.     Эдийн засгийн асуудлуудыг шинжин тэдэнд тодорхой шийдлүүд санал болгоход “эдийн засаг нь бүхэлдээ нэг хаалттай систем” гэсэн аксиомыг хүлээн зөвшөөрөх нь оновчтой алхам болно гэдгийг энэ бүтээл тодоор харуулдаг. Ингэснээр эдийн засгийн асуудлуудын холбоо болон тэдний шийдлүүдийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар баримжаа авах боломжтой болно.

C.    Мөн ардчилсан төр, капиталист эдийн засаг бүхий улсын хувьд эдийн засгийн асуудлуудыг улс-төр-эдийн засгийн (political economy) үүндээс харах зайлшгүй шаардлага энэ акиомоос үүдэн гарна. Энэ нь цаашлаад аливаа асуудлын талаар цэгнэхдээ зургыг бүхэлд харж чаддаг болж сурахад дөхөм болно.

4.  Thomas C.Schelling: Микро үйлдлүүд болон Макро үр дүнгүүд (Micromotives and Macrobehavior)

T.C.Schelling 2005 ондэдийнзасгийнсалбартНобелийншагналхүртсэн. Тэрээр тоглоомын онол, сонголтын онол гэх мэт салбаруудад судалгаа хийсэн бөгөөд түүний судалгааны аргачлал эдгээр салбарын бусад эрдэмтэдийнхээс арай өөр, өвөрмөц. Schelling дараах байр сууриас асуудалд ханддаг: Чөлөөт нийгэм нь бүхэлдээ маш ээдрээтэй систем (complex system) юм. Олон хэмжээстэй, олон хувьсагчтай, динамик систем… Гэхдээ энэ системийг сайн анзаарч ажиглаж чадвал ойлгох, загварчлах, нууцыг нь тайлах боломжтой.

“Micromotives and Macrobehavior” бүтээлд түүний энэ байр суурь их тод илэрнэ. Учир нь номыг унших явцад дараах сэтгэгдэл төрдөг: Юм бүхэн хоодондоо харилцан хамааралтай учраас хүний нийгмийн аливаа үзэгдлийг амархан тайлах, тайлбарлах боломжгүй. Гэхдээ энэ хамаарал нь ямар нэгэн эмx замбараагүй зүйл гэхээсээ илүү, ихэнх тохиолдолд ойлгогдож болохоор, зарим үед бүр хялбараар загварчилж болохоор байдаг.

Ийм ээдрээтэй нийгэм-эдийн засгийн системийн нэг гол хэсэг нь хүмүүсийн сонголтуудын хамаарал юм. Xаана амьдрах вэ? юу өмсөх вэ? гэх мэт таны сонголт бусдын сонголтонд нөлөөлнө, бусдын сонголт мөн таны сонголтонд нөлөөлнө. Сонголтуудын эцсийн үр дүн энэ харилцан хамааралтай динамик системийн тэнцвэрийн цэг (хэрэв тийм цэг байвал) болно. Зарим тохиолдолд энэ динамик систем нь тогтворгүй байна; бидний сонголт дуусахгүй үргэлжилнэ...

Адам Смитийн үл үзэгдэх гарын онол мөн энэ төрлийн системийн тухай юм. Эдийн засгийн солилцоо хийх сонголтуудын хувьд Адам Смитийн онолоор бол өөрөө өөрийгөө аваад явж чадахаар бие даасан систем юм. Харин зохиогчийн үзэж буйгаар бусад сонголтуудын хувьд ийм чанартай байх албагүй. Тэрээр хүний өдөр тутмын амьдралд тааралддаг, харилцан хамааралтай сонголтуудыг судалж үзэн энэ санаагаа баталгаажуулдаг. Энэ талаас нь харвал түүний бүтээл уншихад ихэд сонирхолтой бөгөөд зохиогч өөрөө “Micromotives and Macrobehavior бол миний номнуудаас бичихэд хамгын их тааламжтай нь байсан” гэж хожим дурссан байдаг.

Эцэст нь энэ бүтээлийн талаар хэдэн дүгнэлт хийе.

A.    Орчин үеийн нийгэм хувь хүний сонголтон дээр суурилдаг гэж үзье. Тэгвэл нийгмийн бүх асуудлуудыг хувийн сонголтууд дээр тулгуурлан тайлбарлах боломжтой юу? Сонголтонд суурилсан энэ системийг загварчилъя гэвэл ямархуу загварууд гарах бол? эдгээр асуултууд таны сонирхолыг өдөөж байвал энэ номыг уншиж үзээрэй.

B.     Зөвхөн эдийн засгийн асуудлуудыг хөндсөн биш харин хоорондоо харилцан хамааралтай хувь хүний сонголтуудын системийг судлахыг зорьсон тул энэ бүтээл нь нийгмийн ухааны бусад салбаруудад ч хамааралтай. Жишээ нь АНУ-н социологичид Schelling-н загваруудыг өргөтгөн, гэмт хэрэг гэх мэт нийгэмд тулгамдсан асуудлуудыг судлахад ашигласан байдаг.[3] Нөгөө талаас тус бүтээл нь бусад сонголтын системүүдийг шинжихдээ Адам Смитийн үл үзэгдэх гарыг ”тулах цэг” болгож авах бөгөөд ийм учраас номыг унших нь үл үзэгдэх гарын онолыг илүү сайн ойлгоход тус болно.

C.    Micromotives and Macrobehavior бол эдийн засгийн болон нийгмийн асуудлуудад ээдрээтэй системийн онолын (theory of complex systems) үүднээс хандсан эхний бүтээлүүдийн нэг юм. Энэ салбар өнөө үед хүчээ аван хөгжиж байгаа бөгөөд сүлжээний шинжлэх ухаан (Network Science), сүлжээний эдийн засаг (Network Economics), эконофизик (Econophysics), тооцоололчлогдсон эдийн засаг (Computational Economics) гэх мэт шинэ судалгааны салбар чиглэлүүд үүссэн.

Дүгнэлт

Бодолгүйгээр суралцах нь цагийн гарз бол, суралцалгүйгээр бодох нь аюултай байдаг”

Эдийн засгийн асуудлуудыг судлахад, эдгээр асуудлуудад шинжилгээ хийж чаддаг болоход эдийн засгийн онолыг сайтар ойлгох зайлшгүй шаардлагатай. Онолыг сайтар ойлгохын тулд цаад үндсэн асуудлынх нь мөн чанарыг мэдэх хэрэгтэй. Ямар асуудал судлаад, ямар локигтойгоор ямар санаа дэвшүүлсэн нь ямар онол болсон юм? Энэ бүхнийг ойлгож байж сая тэр судалсан онол, сурсан мэдлэг тань амь орно. Харин үүний тулд эдийн засгийн ном зохиол унших хэрэгтэй.

Дээрх 4 бүтээл таны эдийн засгийн мэдлэгээ сайжруулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд тань сайнаар нөлөөлнө. Иймд цаг алдалгүй уншиж үзэхийг зөвлөе.

Улаанбаатар хот, 2012.04.12

Холбоосууд

·         E.F.Schumacher:

http://www.ee.iitb.ac.in/student/~pdarshan/SmallIsBeautifulSchumacher.pdf">

http://www.schumacherinstitute.org.uk/

·         Ha-Joon Chang:

http://hajoonchang.net/

·         Lester C. Thurow:

http://en.wikipedia.org/wiki/Lester_Thurow

http://mit150.mit.edu/infinite-history?keyword=Lester+C.+Thurow

http://www.booknotes.org/Watch/26325-1/Lester+Thurow.aspx

·         Thomas C. Schelling:

http://www.cs.stonybrook.edu/~leman/courses/12CSE590/readings/schelling78segregation.pdf">



[2] Энергийн хямралыг урьдчилан харж чадсан учраас Англи улсын эдийн засаг энэ үед бага хохирол амссан гэгддэг.

[3]Жишээ нь “даамын хөлгийн загвар”-т (checker board model) үндэслэн АНУ-ын нийгэм дэх гэсэн арьс өнгөөр ялгаварлах үзэгдлийг тайлбарласан нь хожим нийгмийн шинжлэх ухаанд энэ төрлийн (симуляцид суурилсан) загварууд дэлгэрэх явдлын эхлэл нь болжээ.

 

Read 719517 times Last modified on Мягмар, 16 4-р сар 2013 23:25

4360 comments

  • Comment Link Лхагва, 05 4-р сар 2017 07:26 posted by sleep design mattress reviews

    top 10 best rated mattresses beautyrest black mattress reviews top 5 mattresses to buy
    overall best mattress perfect cloud mattress reviews top best mattresses
    which bed mattress is the best mattress reviews memory foam what's the best mattress
    whats best mattress memory foam topper reviews mattresses best
    top 10 mattresses bamboo with cool comfort pillow reviews mattress to buy
    what's best mattress temper pedic reviews the best mattress to buy
    king size mattress prices fieldcrest towels reviews the best mattress in the world
    the best mattress in the world beautyrest recharge luxury firm reviews what's the best kind of mattress to buy
    top mattresses eluxury mattress reviews cheap best mattress
    top 10 mattress companies best mattress pad reviews which is the best mattress
    what's the best mattress latex foam mattress reviews which mattress is the best
    the best mattress pocketed coil mattress reviews what is the best mattress
    which mattress best buy ll bean sheets review which best buy mattress
    foam mattress price purple review top best mattresses

  • Comment Link Лхагва, 05 4-р сар 2017 07:14 posted by BennyDwell

    wh0cd5484 medrol 4mg cialis price per pill clonidine

  • Comment Link Мягмар, 04 4-р сар 2017 10:31 posted by Michaelmot

    wh0cd147145 prozac no rx generic cialis

  • Comment Link Мягмар, 04 4-р сар 2017 08:10 posted by Di cire

    buy cialis pills generic
    buy cialis
    metformin onset cialis generic pills
    cialis cheap

  • Comment Link Мягмар, 04 4-р сар 2017 07:22 posted by Di cire

    cialis where to buy
    generic cialis
    yasmin light headed cialis generic
    cialis generic

  • Comment Link Мягмар, 04 4-р сар 2017 04:13 posted by Kennethdieks

    wh0cd871377 flaygle toradol 10mg price

  • Comment Link Даваа, 03 4-р сар 2017 15:04 posted by Kennethdieks

    wh0cd581269 proscar online trazodone online 150 mg wellbutrin zithromax

  • Comment Link Даваа, 03 4-р сар 2017 12:51 posted by Tracykig

    wh0cd754514 generic propecia no prescription

  • Comment Link Даваа, 03 4-р сар 2017 00:28 posted by Eugeneabnot

    wh0cd466821 prozac over the counter generic cialis Order Sildenafil

  • Comment Link Мягмар, 21 3-р сар 2017 23:09 posted by Yidplup

    buy cialis 20mg price
    generic cialis
    buy generic cialis online sildenafil citrate
    buy cialis online cheap

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter