177-р сар2018

Бямба, 13 4-р сар 2013 08:22

Абэ Шинзоогийн айлчлалын дараа

Written by  Зохицуулагч
Rate this item
(3 votes)

Абэ Шинзоогийн айлчлалын дараа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо 2013 оны 3 сарын 30, 31-нд Монголд айлчлаад буцлаа. Аль нэг орноор айлчлах далимдаа Монголоор дайрсангүй, манайхыг зорьж ирээд уулзах гэсэн улсуудтайгаа ярилцаад харив. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна сөрөг намын даргатай

хүртэл уулзлаа. Урьд нь Койзүми Жюничироо мөн л зорьж ирээд буцсан ч суудлаасаа буухын урдьхан ирсэн, харин Абэ Шинзоо суудалдаа залраад хагас жил ч болоогүй байхдаа Монголд айлчлав. Үүгээрээ энэ хоёр айлчлал ихээхэн ялгаатай.

Гадаад нөхцөл байдлын хувьд Япон улс Сэнкакү, Такэшима, Курилын арлуудын асуудлаар Хятад, Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай хэвээр. Хятад, Өмнөд Солонгостой бол сүүлийн жилүүдэд газар нутгийн маргаанаас болоод харилцаа эрс хүйтэрч, хурцадсан. Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч И Мёнбак Такэшима буюу Докдоо аралд айлчилсны дээр түүний дараахан Японы эзэн хааныг Солонгосоос уучлал гуйвал Өмнөд Солонгост айлчлан ирж болно хэмээн дуугарсан нь япончуудын эгдүүцлийг хүргэсэн. Харин хятадууд жил гаруйн өмнө Японы эсрэг томоохон жагсаал цуглаан хийж, Японы хөрөнгө оруулалттай компаниуд руу дайрч, бараа таваарыг нь галдан шатааж түйвээн дээрэмдсэнээр эд материалын асар их хохирол учруулсан. Тэд ингэж аяглахдаа Дэн Сяопин, Жоу Эньлай, Танака Какүэй нарын тогтоосон 40 жилийн уламжлалт дипломат харилцааг түймэрдэж орхисон юм. Дэн авгайн "Хятад хүн худаг ухан ус гаргаж өгсөн ачтанг хэзээ ч мартдаггүй" гэсэн үгийг шинэ үеийн хятадууд умартаж орхисныг энэхүү үйл явдал харуулсан юм.

Курилын арлын асуудал амар шийдэгдэхгүй биз. Медведев сүүлийн жилүүдэд тус арлуудаар байнга ирж байгаагаас гадна Оросын эх газраас орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдсээр буй.

Японыг тойрсон гадаад нөхцөл байдал ийнхүү таагүй байгаа нь Абэг Монголд ирэхэд хүргэсэн гол шалтгаан гэж үзэх нь зүйтэй юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, эрчим хүч, нүүрсний салбарт хамтран ажиллах тухай цогц асуудлыг багтаасан "Эрч санаачилга"-ыг хоёр тал хэрэгжүүлэх болсон нь томоохон алхам. Монгол хэлний "эрч" хэмээх үг япон хэлнээ хэрэглэгдэх боллоо. Япончууд геополитикын үүднээс Монголыг онцгойлон авч үзэх болов. Геополитикын ашиг сонирхол хоёр орны цаашдын харилцааны хөгжилд олон зүйлийг авчрах болов уу.

Ерөнхий сайд Абэгийн дотно анд, улс төрч Шиозаки 3 дугаар сарын эхээр Монголд айлчлаад харьж очингуутаа Абэтэй уулзжээ. Тэгэхдээ Ерөнхий сайдын өрөөнд дэлхийн газрын зураг сугавчлан ороод Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол улсыг зааж, Монгол улстай харилцаагаа зузаатгахын чухлыг ятгасан тухай Японы хэвлэлүүдээр бичсэн байх юм.

Ерөнхий сайд Абэ Вьетнам, АНУ, Монголд айлчлаад байна. Тэрбээр одоо хүртэл Хятад, Өмнөд Солонгос, Орост очсонгүй. Үнэт зүйлийн үзэл нэгтэй улс орнуудтай харилцаагаа зузаатгах Абэгийн номлол манай улсыг том гүрнүүдийн харилцаанд нэг тоглогч болгон хувиргаж байгааг үгүйсгэх аргагүй.


Бесуд овогт Пүрэвсүрэнгийн Наранбаяр 
2013-04-12

Read 10238 times Last modified on Бямба, 13 4-р сар 2013 11:01

6 comments

  • Comment Link Даваа, 06 3-р сар 2017 01:51 posted by AlfredAudit

    wh0cd288863 nootropil uroxatral trental xeloda

  • Comment Link Ням, 22 1-р сар 2017 05:31 posted by Eugeneabnot

    wh0cd495323 seroquel generic citalopram headaches generic provera medrol 4 mg dose pack clindamycin allopurinol 300mg azithromycin amoxicillin zoloft

  • Comment Link Ням, 15 1-р сар 2017 22:05 posted by Eugeneabnot

    wh0cd677978 celexa purchase generic wellbutrin price doxycycline bactroban

  • Comment Link Даваа, 15 4-р сар 2013 13:32 posted by zochin

    hi all.abe iin uulzalt her ur dun uguh ve gedeg bi huvidaa ih ergelzej baina.lav neg zorilgotoi l irsen baih.er ni bol zugeer weekendeer irchikheed l butschikhsan shuu dee.yamar negen business iin tuluulugchid, asuudal shiideheer zasgiin gazriin humuustei yanz buriin yaria huuruu boloogui.bi bas mgl d ajilladag jp hunees asuusan chini yag l minii bodoj baigaag helj baina le ur dungui uulzalt gesen utgaar.jp humuus bol shiidver gargahdaa mash udaan,hediigeer jp uud manaid ali ertnees orj irsen bolovch tedniig shiidver gargah geseer baih hoorond americ canad, china nar ihenhi tom uul uurhainuudiig avchikhsan sh dee.manai mongold barag jp ii tom companiudaas yamar ni ch orj ireegui.saindaa l zasgiin gazar hoorondiin shugamaar heregjuulj baigaa tusul deer jp ii uursdiih ni gants hoer companiud tur orj ireed l munguu butsaagaad avchikhdag.manaihan nuursee jp, korea ruu gargana l geed yariad baih yum, haashaa ch gargasan bid nar neg bol russia neg bol china aar dairna ene hoeriig algasaj dur medeed bid nar yamar ch shiideld hurehgui ene 2 hurshteigee zohitsoj baij l tednii zuvshuurluur tednii nutgaar damjih bolno.manai er.said altankhyag bid nar uuriin erh ashigaar asuudlaa shiidne gej tom tom yarih ch yah ve. nuguu china nar chini afric aas hyamd nuurs avah bolson baina le.odoo manai nuursnii zah zeel muudsan yana daa huurhii...

  • Comment Link Ням, 14 4-р сар 2013 20:26 posted by Turbo

    Япон Монголтой эдийн засгийн хувьд ч биш юмаа. Гол тулгамдсан асуудал бол галзуурсан Хойд Солонгосоос болоод Хятад АНУ 2 дээд хэмжээний уулзалт хийхээр болчихлоо, Япон бас зүгээр суугаад байж болохгүй байна. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй алсын тусгалт пуужин туршчихсан улс болохлээр хэцүү байдалд байгаа болохоор дайн биш юмаа гэхэд мөргөлдөөн үүсэх магадлал өндөр байгаа үед Япончууд Хятадуудтай харилцаа муу байгаа өнөө үед Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа Монгол улс Япон Ёолонгосын хооронд зуучлагч байх бүрэн боломжтой. Бид ч олон улсын харилцаанд энэ тал дээр туршлага байхгүй ч, үүн дээр урьдын адил түүхэн ач холбогдолтой тоглолт хийх нь бидний олон улсын тавцанд нэр нөлөөгөө өсгөх боломж гэж харах нь зүйтэй. Японы ерөнхий сайдын айлчлалын энэ өнцөгөөс нь бид харж ойлгох хэрэгтэй байхаа.

  • Comment Link Бямба, 13 4-р сар 2013 17:58 posted by Almas

    Японы сонинд Япон улс атомын цахилгаан станцуудаа хаах болсон. Нүүрс их хэрэгтэй байгаа. Цаашид эрчим хүчний асуудлаа шийдэхэд Монгол чухал гэж харж байгаа.. Майничи дээр байсан уу даа бас ураныг ч дурдсан харагдана билээ... Япончуудыг арай ч Арева шиг аашлахгүй байх гэж найдаж л байна. Нөгөөтэйгүүр Герман нарны ЭХ зэрэг сэргээгдэх ЭХ маш амжилттай ашиглаж байгаа. Япон технологийн өндөр хөгжилтэй орон. Нүүрс яагаад сонирхож байгаа нь бас эргэлзээ төрүүлэм. Эсвэл Хятадыг дарамтлах энэ тэр талаар бичсэн байсан.. УБ агаарын бохирдлыг арилгах талаар Абе ЕС амласан гэнэ. Сайхан мэдээ. Япон аль ч утгаараа Монголтой дотно байлаа гээд буруудахгүй. Эртнээс энэ хөрсөө бэлдээд туслаад л байгаа... Монголчууд ч бас Японтой найрамдалт харилцаатай байх нь ашигтай байх л даа..

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter