1412-р сар2018

Лхагва, 20 2-р сар 2013 09:25

Баялагтаа эзэн болох оролдлого

Written by 
Rate this item
(1 Vote)

Монгол улс хөрсөн доорх баялгаа ашиглан ядуурлаас гарч өндөр хөгжилд хүрнэ гэсэн горьдлого тээсээр ирсэн ч одоо бол харин дайн самуун дэгдсэн Африкийн орнуудын араас орохгүй байх тухай чих дэлсэх боллоо. Гадныхны ойлгосноор энэ өргөн уудам “эзэнгүй” нутагт дураар дургиж болно хэмээн “басамжилсан” нь тийм ч амар биш болох нь мэдрэгдэж байгаа болов уу. Уул уурхай тойрсон бухимдал, гомдол, тунирхал, сүрдүүлэг, “тархи угаалт” үргэлжилсээр...
Оюутолгой, Хөшөөт, Төмөртэй, Тавантолгой, Нарийнсухайт, Дорнодын газрын тос мэтээс эхлээд бүр жижиг ч тэр хэл амгүй уурхай гэж алга. Уул уурхайг огт мэдэхгүй миний хувьд энэ хэрүүл тэмцлийг огт ойшоодоггүй байлаа. Гэтэл сүүлдээ монгол хүн бүр эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй байна, эх орны баялгийг хэдхэн нөхөр хувааж идлээ ч гэх шиг өөрийн эрхгүй анхаарал хандуулахаас аргагүй их “шуугиан” дунд орлоо. Бас ч үгүй бага зэрэг уншиж, судалж үзлээ. Ингээд “хэрэлдээд” яваад байх уу гэдэг асуудал байна. Монгол улсын Үндсэн хуулиар монголчууд бид бүх баялгийн эзэн. Энэ үгийг гадныхан ч батлан давтан давтан хэлсээр. Харин манай уурхайчид болон “хөрөнгө оруулагчид” гэх гадныхны ойлголтоор хөрсөн доор байгаа баялаг монголчуудынх, ухаж гаргаж ирсэн хойноо тэднийх болдог. Нэг юмны байршил солигдохоор эзэмшил нь солигддог “Ашигт малтмалын тухай” хуультай улс юм байна, бид. 
Ашиглалтын лиценз гэх ганц хуудас цаасанд хамаг юмаа тавиад тууж буй баялгийн эзэд гэх нийт ард түмэн, түүнийг төлөөлөх төр засаг нэг мэдэхэд хүртсэн юмгүй хоосон нүхтэй хоцорсоор байгаа юм. Хайгуул болон ашиглалтын лицензийг гартаа оруулсан гадныхан тэрбум тэрбумаар нь хөрөнгө босгож, нэгэнт олгосон эрхийн дагуу баялгийг зөөсөөр, баялгийн эзэд хоосон хардаж, харамлахаас өөр юу ч хийж чадахгүй, уурхайн торон хашаанд юу болж байгааг ч мэдэхгүй, тийш нь нэвтрүүлэх ч үгүй, ер нь ороод ч яах билээ. Ганц хоёр удаа буу шийдэмдээ хүрч байсан л даа.
Цаашид ингэж үргэлжийн хэрүүл тэмцэл, мэтгэлцээн бүр болохгүй бол буудаад яваад байх уу? Баялгаа ашиглаж буй бүх орнууд ийм байдаг уу? Олон жилийн өрөнд ороод баялгаа алдаад явах уу гэх мэт түмэн асуултанд хариулт хэрэгтэй.
Асуудалд абсолют буюу 100 хувь бүх талууд сэтгэл ханамжтай шийдэл байдаггүй ч талуудын сонирхол ялангуяа баялгийн эздийн ашиг сонирхолд нийцсэн шийдэл олохгүйгээр ирээдүйг төсөөлөхөд бэрх байна. Ингээд өөрийн саналыг тоймлон хүргэе.  
1. Монгол улсад одоогоор илрээд байгаа бүх ашигт малтмалын (том, жижиг, стратеги энэ тэр бүгдийг хамруулна) ордын мөнгөн үнэлгээг гаргах. Геологийн хайгуулын мэдээллийн сан байдаг гэж сонссон ба энэхүү үнэлгээг гаргах нь мэргэжлийн хүмүүсийн ажил билээ. 
2. Тухайн ордыг тэрхүү үнэлгээгээр Монгол улсын байгалийн нөөцийн дансанд тусгах 
3. Хайгуулын зардлыг хайгуул хийж, олж илрүүлсэн газрын (төр, хувийн хэвшил, гадаадын компани) нэр дээр мөн дансанд тусгах. Маш нарийн мэргэжлийн хайгуулын аудит шаардлагатай болно. 
4. Монгол улсын байгалийн нөөцийн дансанд дээрх байдлаар бүртгэсний дараа олборлох сонирхол бүхий этгээд буюу оператор компанитай Засгийн газар болон хайгуулын ажил эрхэлсэн тал (төр, хувийн хэвшил, гадаадын компани) 3 талын хэлцэлд орж, ордыг олборлох эрхийг олгох. Ордын мөнгөн үнэлгээ, хайгуулын зардал, ирээдүйд гарах зардал, байгаль орчин, орон нутгийн иргэдийн асуудал зэрэг бүх талыг хамрах нь ойлгомжтой. Бүтээгдэхүүний борлуулалт, үйл ажиллагаа зэрэг бүх эрсдэлийг олборлогч тооцох нь ойлгомжтой.


Жишээ болгон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт
 100кг алтны нөөцтэй орд дээр асуудал хэрхэн шийдэгдэхийг авч үзье. “А” компани хайгуул хийж нөөцийг тогтоосон.

Ордын нөөцийн үнэлгээ 5 сая доллар (Сангийн яам нөөцийн дансанд бүртгэж авна.)
Хайгуулын зардал 1 сая доллар (А компаний нэр дээр бүртгэгдэнэ)

Ордыг олборлохоор “Б” компани сонирхлоо илэрхийллээ гэж үзэхэд Засгийн газар, “А” болон “Б” компаниуд хэлцэлд орно. Олборлох зардал, бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт зэрэг эрсдэлийг тооцон “Б” компани үнийн саналаа илэрхийлэх бөгөөд “А” компани 1,5 сая доллар, Засгийн газар өөрт ирэх орлогыг 2,5 сая доллар гэж тооцох жишээтэй.

Оюутолгойн ордын хувьд асуудлыг ийнхүү шийдвэл одоогийн “Оюутолгой” ХХК оператор компани болж, хэнийгээ ТУЗ-дөө оруулна, хэдэн монгол ямар цалинтай ажиллуулах, ямар үнээр техник хэрэгслээ авах, 20,000 хувьсагчаа бодох эсэх нь тэдний асуудал болно. Оюутолгойд тусгайлсан хууль дүрэм, шаардлага хэрэггүй болж, Монгол улсын хуулийн хүрээнд ажиллаж байвал хэрхэх нь тэдний асуудал болох юм. Энэхүү шийдлээр өдгөө ажиллаж буй болон ирээдүйд ажиллах олон орд, уурхайн асуудлыг шийдвэрлэж болох юм гэж мунхаглах ч хэрхэхийг төр, засгийн удирдлага шийдсүгэй. Монгол улсын их хурлын гишүүн С.Ганбаатараар дамжуулан энэхүү саналаа зохих хүмүүст нь хүргүүлэх бодолтой байна.

Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ

http://chbata.blogspot.co.uk/2013/02/blog-post_9422.html?spref=fb

2012.2.19 Улаанбаатар хот

 

Read 40337 times Last modified on Лхагва, 20 2-р сар 2013 09:38

154 comments

  • Comment Link Баасан, 09 2-р сар 2018 02:28 posted by carinsurance

    auto insurance specialists best car insurance companies travelers auto insurance quote hagerty insurance classic car insurance

  • Comment Link Баасан, 02 2-р сар 2018 23:59 posted by Good Homework Music

    help with homework homework help geography pay to do homework review https://homeworkhelp.us.com - do your homework

  • Comment Link Бямба, 30 12-р сар 2017 08:21 posted by car insurance prices

    jupiter auto insurance car insurance quotes california auto insurance quotes cheap auto insurance in michigan

  • Comment Link Мягмар, 26 12-р сар 2017 18:36 posted by insurance auto

    go compare car insurance compare car insurance car insurance quotes comparison compare car insurance

  • Comment Link Даваа, 25 9-р сар 2017 23:01 posted by JamesRow

    sex chat my thesis

  • Comment Link Мягмар, 09 5-р сар 2017 05:48 posted by Eugeneabnot

    wh0cd51189 avodart online buy celexa amoxil tenormin atenolol lasix read full article atarax for sleep

  • Comment Link Даваа, 03 4-р сар 2017 05:41 posted by BennyDwell

    wh0cd992949 nolvadex Toradol No Prescription motrin

  • Comment Link Даваа, 20 3-р сар 2017 18:45 posted by Eugeneabnot

    wh0cd741956 buy provera elavil 25mg cialis robaxin buy stromectol

  • Comment Link Пүрэв, 09 3-р сар 2017 08:45 posted by AlfredAudit

    wh0cd132281 buy furosemide

  • Comment Link Ням, 05 3-р сар 2017 05:32 posted by BennyDwell

    wh0cd532131 cleocin

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter