216-р сар2018

Мягмар, 05 2-р сар 2013 13:08

"Гадаад, дотоод дахь архи, тамхины асуудлаар Өнөрөө Англиас ингэж ярив"

Written by 
Rate this item
(0 votes)

Энэ яриа зөвхөн АПУ, Гоодаль сэтгүүлийн тухай биш, харин явсаар нийгмийн тун чухал, хөндүүштэй асуудалтай холбогдчихлоо гэж би хувьдаа бодож байна. Тамхийг дэлгүүрт ил тавьж худалдаалахыг хориглосон хууль Канад, Ирланд, Исланд, Норвеги, Финлянд, Тайланд орнуудад бас хэрэгждэг. Базраагийн бичсэн шалтгаанаар. Аажимдаа архиний төрлийн бүтээгдэхүүнд ч ийм болзол тавигдах магадлал өндөр. Ер нь дэлхийд хүн амынхаа эрүүл амьдрах асуудлыг чухалчилдаг болжээ. Харин манайд энэ тал дээр төрөөс их дутуу ажиллаад байх шиг байна. Гэхдээ Монголд очих үед өөрийн эрхгүй мэдрэгддэг сайн талууд бас их байсан. Төрийн зохицуулалт бага байгаа ч, ялангуяа иргэд өөрсдийн чадал, боломж, санаачлагаар эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн нь ажиглагдаж байсан. Эрүүл хүнс хэрэглэдэг, мах бага иддэг, олон хүн ногоон хоолтон болсон, gym-д их явдаг, бясалгал хийдэг, алхдаг, дугуйгаар явдаг, өндөр градустай спиртэн бүтээгдэхүүнийг бага хэрэглэж, пиво, виног голчлон хэрэглэдэг болсон гэх мэт.

Харин худалдааны газрууд бол архийг аль болох ихээр борлуулах сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Нэг авууштай хууль хэрэгжиж байгаа нь 7 хоногийн нэг өдөр худалдааны газруудад алкогол худалдаггүй, бар ресторанд үйлчилгээ хийдэггүй болсон байсан. Гэхдээ л манайхан хааяа нэг зөрчөөд хэрэглэгчдийг хүсч, асууж, гуйвал нууцаар үйлчилж байгаа харагдсан. Борлуулалтын тухайд гэвэл, энэ зун Монголд очоод гадны хүнд бэлэг авах гэж архины тасгаар орсон чинь дэлгүүрийн 2 том өндөр (нэг бүр нь 5м x 3м орчим) ханаар манай "үндэсний үйлдвэрлэгчдийн" архинуудыг (40 градус!) үнэтэйгээс нь хямдыг нь хүртэл ирийтэл өрсөн нь аймшигтай харагдаж байсан шүү! Би үнэндээ уулга алдаж, толгой сэгсэрсэн. Мэдээж нөгөө талд нь вино, гадны үнэтэй виски, брэнди зэрэг харагдана лээ. Тэр үед би хамт явж байсан дүүдээ их эмзэглэмээр харагдаж байна гэж хэлж байсан юм. Ер нь пиво, вино бол бас яахав арай зөөлөн шүү дээ - хаа газрын хүмүүс сайхан тааруулаад хэрэглэдэг. Харин өндөр алкоголтой, согтууруулах ундааг тэгж тавих нь арай л ноцтой санагддаг. Хэрэглэж сурсан айл өрх, хүмүүс бол 1, 2-ыг баяр ёслолоор авч хэрэглэдэг байх. Харин нөгөө эмзэг бүлгийнхэн маань хамгийн хямдаас нь "гуялаж" аваад л тасраад уначихаж байгаа шүү дээ. Тэгээд согтохоороо эрэгтэй, эмэгтэйгүй гудамжаар нэг барьхираад, шөнөжингөө гадаа хашгираад, зодолдоод байдаг юм билээ. Энэ бол нийгмийн тун хунд гамшигт орж буйн илрэл шүү. Зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ерөнхийлэгч ерөөсөө архи хэрэглэхгүй баярлая гээд байгаа нь их сонин сонсогдож байсан. Тэр бол хувь хүний сонголт, бас донтолт, өвчин шинжтэй болсон нийгмийн асуудлыг ингэж зохицуулах боломжгүй. Харин түүний оронд архи, тамхины хор уршиг, үр дагаварыг сурталчилж, энэ зуршлаас татгалзахыг хүссэн хүмүүстээ дэмжлэг үзүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ийм бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах замаар л шийдэх нь зөв. Тамхиний хувьд харин Монгол Улс ДЭМБ-ын Framework Convention on Tobacco Control -д нэгдсэн байдаг болохоор хуулиндаа байнга нэмэлт өөрчлөлт оруулж, Монголд тамхи борлуулж байгаа гадны компаниуд ч бас орсон нэмэлт өөрчлөлтүүдийг байнга орчуулуулж авч байдаг нь ажиглагдсан. Хамгийн сүүлд манай клиент орчуулга хийлгэхэд З. Энхболдын гарын үсэгтэй хууль орж ирж байсан. Харин нэг ойлгомжгүй заалт байсан нь "... заалтыг зөрчвөл нэг сарын цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно" гэсэн заалтдаа энэ нь хэний цалингийн хэмжээ болох, эсвэл цалингийн доод хэмжээ мөн эсэх гэдгийг заагаагүй бүрхэг өөрчлөлт хийсэн байсан. АПУ болон бусад ундэсний архи үйлдвэрлэгчдийн хувьд экспортлох, мөн ус, ундаа, пивон бүтээгдэхүүнээ илүү түрж хөгжүүлвэл энэ асуудал дээр нэмэр оруулах болов уу. Би энэ салбарын тухайд мэдлэг маруухан ч, энгийн хэрэглэгчийн байр сууринаас харсан зарим бодлогийн чанартай зүйлсийг ганц нэг орны жишээн дээр дурдая л даа.

Франц Улс (үүнд бас Өмнөд Африк, Испани, Австрали ч орох байх). Виноны үйлдвэрлэл, зах зээлийг мэргэжилийн түвшинд хүртэл хөгжүүлж (манай айргийг ингэж хөгжүүлэх технологи олдох юм бол ийм боломж, бололцоо дүүрэн бий), винонд хөрөнгө оруулдаг зах зээлтэй болтлоо хөгжжээ. Бас нэг онцлог нь  Европчууд виног үнэхээр идээний дээж болгож чадсан. Хэрэглэгчдийн соёл мундаг. Швейцари, Франц (Англичуудын зарим нь) улсуудад заримдаа очоод гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзахад баяр ёслол, найзуудтайгаа уулзах үеэр 20, 30, 40, 60 жил хадгалсан вино гаргаж ирээд, салхилуулж байгаад ууж баясах нь элбэг.

Бельги Улс.

Бельги улс пивонийхоо 60%-ийг экспортолдог гэж байгаа. Бельгид бага алкоголтой пивийг анх усны оронд, мөн ариутгалын зориулалтаар ууж хэрэглэхээр Францууд, Флемиш-үүд Бельгийг тусгаар улс болоогүй байхад нь оруулсан гэдэг. Бүр сүм хийдүүд нь хөрөнгө босгож, фандрэйзинг хийх гэж ашиглаж эхэлсэн гэж байгаа. Гэхдээ одоо пиво нь тэнд маш олон төрлийн (бараг 600 гэдэг байх), түүний дотор лагер, хар, төрөл бүрийн жимстэй, перцтэй гээд сонирхсон хүн амталж үзэхэд сонирхолтой/хачирхмаар, пиво бүр нь өөрийн брэндийн шилэн аягатай гээд их боловсронгуй хөгжсөн байдаг.  Архи ч яхав, айргаа вино шиг хөгжүүлэхсэн. Тэгвэл эрүүл мэндэд, эдийн засагт ядахдаа тустай юм даа. 

Хүндэтгэсэн:  Өнөрмаа Жанчив, Их Британиас
2013 оны 2-р сарын 05

 

Read 8795 times Last modified on Лхагва, 06 2-р сар 2013 09:03

16 comments

  • Comment Link Пүрэв, 11 5-р сар 2017 08:55 posted by Kennethdieks

    wh0cd516678 buy tetracycline online furosemide 20 mg amoxil buy levaquin online where to buy clomid online ciprofloxacin hcl 500 mg provera buy elocon cream

  • Comment Link Мягмар, 02 5-р сар 2017 15:42 posted by AlfredAudit

    wh0cd680882 tretinoin gel advair ventolin motilium where can you buy nolvadex lisinopril 20mg tablets

  • Comment Link Ням, 23 4-р сар 2017 22:01 posted by DorothyTus

    wh0cd265140 Cialis Mail Order

  • Comment Link Бямба, 15 4-р сар 2017 08:19 posted by Kennethdieks

    wh0cd66271 elocon vardenafil 20 mg doxycycline triamterene hydrochlorothiazide

  • Comment Link Пүрэв, 06 4-р сар 2017 17:33 posted by Eugeneabnot

    wh0cd869476 prozac over the counter

  • Comment Link Лхагва, 05 4-р сар 2017 09:30 posted by Tracykig

    wh0cd221074 prozac no rx

  • Comment Link Бямба, 18 3-р сар 2017 11:58 posted by Eugeneabnot

    wh0cd389377 atorvastatin where to buy furosemide buy tadalis

  • Comment Link Бямба, 18 3-р сар 2017 03:22 posted by Michaelmot

    wh0cd404735 Endep

  • Comment Link Пүрэв, 09 3-р сар 2017 19:09 posted by Eugeneabnot

    wh0cd6393 Citalopram Anxiety And Stress CIALIS

  • Comment Link Мягмар, 07 3-р сар 2017 04:31 posted by CharlesLen

    wh0cd275022 acyclovir zovirax

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter